Site uses cookies to provide basic functionality.

OK
JOHN
Up
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21
Toggle notes
Chapter 1
John MonKJV 1:1  Эхэнд мөнөөх Үг байсан бөгөөд энэ Үг Шүтээний хамт байжээ. Мөн энэ Үг Шүтээн байсан юм.
John MonKJV 1:2  Эхэнд энэ нь Шүтээний хамт байлаа.
John MonKJV 1:3  Бүх зүйл түүгээр бий болгогдсон бөгөөд бий болгогдсоноос түүнгүйгээр бий болгогдсон зүйл гэж нэг ч үгүй.
John MonKJV 1:4  Амьдрал түүний дотор байсан бөгөөд энэ амьдрал хүмүүний гэрэл байжээ.
John MonKJV 1:5  Тэгээд энэ гэрэл харанхуйд гэрэлтсэн юм. Гэтэл үүнийг харанхуй хүлээж авсангүй.
John MonKJV 1:6  Шүтээнээс илгээгдсэн нэгэн эр байлаа. Түүний нэр Иоаннис болой.
John MonKJV 1:7  Өөрөөр нь дамжин бүх хүн итгэж болохын тулд тэрбээр Гэрэлийн тухай гэрчлэх гэж гэрчлэлийн төлөө иржээ.
John MonKJV 1:8  Тэрбээр мөнөөх Гэрэл биш байсан. Харин мөнөөх Гэрэлийн тухай гэрчлэхийн тулд илгээгдсэн юм.
John MonKJV 1:9  Тэр нь жинхэнэ Гэрэл байсан. Тэрбээр дэлхийд ирж буй хүн бүрийг гэрэлтүүлдэг.
John MonKJV 1:10  Тэрбээр дэлхийд байсан. Тэгээд дэлхий түүгээр бий болгогдсон боловч дэлхий түүнийг мэдээгүй.
John MonKJV 1:11  Тэр өөрийнхөн рүүгээ ирсэн бөгөөд өөрийнхөн нь түүнийг хүлээн авсангүй.
John MonKJV 1:12  Харин өөрийг нь хүлээн авсан бүх хүнд, бүр өөрийнх нь нэрэнд итгэдэг хүмүүст Шүтээний хөвгүүд болох эрхийг тэр олгосон.
John MonKJV 1:13  Тэд нар нь цуснаас биш, махбодын хүслээс биш, эр хүний хүслээс ч биш, харин Шүтээнээс төржээ.
John MonKJV 1:14  Түүнчлэн мөнөөх Үг махбод болгогдож, бидний дунд (мөн бид түүний сүр жавхааг, Эцэгээс төрсөн цорын ганц гэдэг сүр жавхааг харсан) энэрэл ба үнэнээр дүүрэн оршсон юм.
John MonKJV 1:15  Иоаннис түүний тухай гэрчлэн, Миний дараа ирж байгаа нэгэн надаас эрхэмд тооцогддог. Учир нь тэр надаас өмнө байсан гэж миний түүний тухай ярьж байсан нэгэн бол энэ юм гэж хашгирчээ.
John MonKJV 1:16  Тэгээд бид бүгд түүний дүүрэн байдлаас хүлээн авсан. Мөн энэрлийн төлөө энэрлийг хүлээн авсан.
John MonKJV 1:17  Учир нь хууль Мошээгээр өгөгдсөн. Харин энэрэл ба үнэн Есүс Христээр ирсэн.
John MonKJV 1:18  Нэг ч хүн хэзээ ч Шүтээнийг хараагүй. Эцэгийн тэвэрт байдаг цорын ганц төрсөн Хүү нь л өөрийг нь тунхагласан.
John MonKJV 1:19  Тэгээд Иоаннисийн гэрчлэл нь ийм юм. Жүүдүүд Иерусалимаас тахилч нар болон Лэвийчүүдийг илгээн түүнээс, Та хэн бэ? гэж асуухад
John MonKJV 1:20  улмаар тэрбээр үнэнээр нь зөвшөөрсөн бөгөөд үгүйсгээгүй. Харин, Би бол Христ биш гэж зөвшөөрчээ.
John MonKJV 1:21  Тэгэхэд нь тэд түүнээс, Тэгвэл юу юм бэ? Та Элийа юм уу? гэж асуув. Тэгэхэд тэр, Би биш гэжээ. Та мөнөөх эш үзүүлэгч мөн үү? гэхэд тэр, Үгүй гэж хариуллаа.
John MonKJV 1:22  Тэгтэл тэд түүнд, Та хэн юм бэ? Биднийг илгээсэн хүмүүст бид хариу өгөх гэсэн юм. Та өөрийнхөө талаар юу хэлэх вэ? гэхэд,
John MonKJV 1:23  Эш үзүүлэгч Ишаиагийн хэлсний дагуу, Эзэний замыг шулуутга гэж цөлд хашгирах дуу хоолой бол би мөн гэв.
John MonKJV 1:24  Тэгэхэд илгээгдсэн тэд нь Фарисачуудаас байжээ.
John MonKJV 1:25  Тэгээд тэд түүнээс асууж түүнд, Хэрэв та мөнөөх Христ биш, Элийа ч биш бас мөнөөх эш үзүүлэгч ч биш юм бол яагаад баптизм хийж байгаа юм бэ? гэв.
John MonKJV 1:26  Иоаннис хариулж тэдэнд, Би усаар баптизм хийдэг. Харин та нарын мэдэхгүй нэгэн дунд чинь зогсож байна.
John MonKJV 1:27  Тэр бол миний дараа ирж байгаа, надаас эрхэмд тооцогддог нэгэн юм. Би түүний шаахайн үдээсийг ч тайлах үнэ цэнэгүй гэжээ.
John MonKJV 1:28  Энэ бүхэн Иорданы цаадах Витавараад болсон юм. Тэнд Иоаннис баптизм хийж байлаа.
John MonKJV 1:29  Дараа өдөр нь Иоаннис өөр лүү нь ирж яваа Есүсийг хараад, Шүтээний Хургыг харагтун. Тэрбээр дэлхийн гэмийг зайлуулж байна.
John MonKJV 1:30  Түүний тухай, Миний дараа ирж байгаа нэгэн надаас эрхэмд тооцогддог. Учир нь тэр надаас өмнө байсан гэж миний ярьж байсан нэгэн бол энэ юм.
John MonKJV 1:31  Би түүнийг мэддэггүй байсан. Гэхдээ тэрбээр Израйльд илчлэгдэж болохын тулд би ийнхүү ирээд, усаар баптизм хийж байна гэв.
John MonKJV 1:32  Тэгээд Иоаннис гэрчлэхдээ, Сүнс тэнгэрээс тагтаа мэт доошлон улмаар түүн дээр тогтохыг би харсан.
John MonKJV 1:33  Гэхдээ би түүнийг мэддэггүй байсан. Харин намайг усаар баптизм хий гэж илгээсэн тэр надад, Сүнс нэгэн хүн рүү доошилж улмаар түүн дээр тогтохыг чи үзэх болно. Тэр бол Ариун Сүнсээр баптизм хийгч юм гэж хэлсэн.
John MonKJV 1:34  Тэгээд би харсан бөгөөд энэ бол Шүтээний Хүү мөн гэдгийг гэрчилж байна гэв.
John MonKJV 1:35  Дараа өдөр нь дахиад Иоаннис болон түүний хоёр шавь зогсож байлаа.
John MonKJV 1:36  Тэгээд Есүсийн алхаж явааг тэр хараад, Шүтээний Хургыг харагтун! гэлээ.
John MonKJV 1:37  Тэгэхэд түүний хэлж байгааг нөгөө хоёр шавь сонсоод, Есүсийг дагажээ.
John MonKJV 1:38  Тэгтэл Есүс эргэн, дагаж яваа тэднийг хараад тэдэнд, Та нар юу эрж хайна вэ? гэв. Тэгэхэд тэд түүнд, Раввий, (энэ нь Багш гэж орчуулагддаг) та хаана буудаллаж байгаа вэ? гэлээ.
John MonKJV 1:39  Тэр тэдэнд, Очоод, үз гэв. Түүний буудалласан газар тэд очиж үзээд улмаар тэр өдөр түүнтэй үлджээ. Учир нь бараг аравдахь цаг болж байсан юм.
John MonKJV 1:40  Иоаннисийн ярьж байгааг сонсоод, түүнийг дагасан хоёрын нэг нь Сиймон Пээтросын дүү Андреас байлаа.
John MonKJV 1:41  Тэр эхлээд өөрийн ах Сиймоноо олоод түүнд, Бид Машиахыг олсон гэв. Энэ нь Христ гэж хөрвүүлэгддэг.
John MonKJV 1:42  Тэгээд түүнийг Есүс рүү аваачжээ. Тэгэхэд түүнийг Есүс хараад, Чи Ионаасын хүү Сиймон байна. Чи Кифаас гэж дуудагдах болно гэв. Энэ нь чулуу гэж орчуулагддаг.
John MonKJV 1:43  Дараа өдөр нь Есүс Галийл руу явахыг хүссэн бөгөөд Фийлиппосыг олоод түүнд, Намайг дага гэлээ.
John MonKJV 1:44  Эдүгээ Фийлиппос нь Андреас болон Пээтросын хот Витсайдаагийнх байжээ.
John MonKJV 1:45  Фийлиппос Натанаилыг олоод түүнд, Мошээгийн хуулинд бичсэн бас эш үзүүлэгч нарын ч бичиж байсан хүн, Иосээфийн хүү Назаретийн Есүсийг бид оллоо гэв.
John MonKJV 1:46  Тэгэхэд нь Натанаил түүнд, Назаретаас ямар нэг сайн юм гарч чадах уу? гэхэд Фийлиппос түүнд, Очоод, үз гэжээ.
John MonKJV 1:47  Есүс өөр лүү нь ирж яваа Натанаилыг хараад, түүний тухай, Харагтун, жинхэнэ Израйль хүнийг. Түүнд ямар ч заль мэх алга! гэлээ.
John MonKJV 1:48  Натанаил түүнд, Та хаанаас намайг мэддэг юм бэ? гэхэд Есүс хариулж түүнд, Фийлиппос чамайг дуудахаас өмнө инжрийн модон доор байхад чинь би чамайг харсан гэв.
John MonKJV 1:49  Натанаил хариулж түүнд, Раввий, та бол Шүтээний Хүү. Та бол Израйлийн Хаан гэлээ.
John MonKJV 1:50  Есүс хариулж түүнд, Чамайг инжрийн модон доор зогсож байхыг харсан гэж би чамд хэлсэн учраас чи итгэж байна уу? Чи эдгээрээс ч агуу зүйлсийг харах болно гэв.
John MonKJV 1:51  Улмаар тэр түүнд, Үнэхээр, үнэхээр би та нарт хэлье. Үүнээс хойш тэнгэр нээгдэн, хүмүүний Хүүгийн дээр Шүтээний элч нар өгсөж, уруудан байхыг та нар үзэх болно гэлээ.
Chapter 2
John MonKJV 2:1  Тэгээд гурав дахь өдөр нь Галийлийн Канаад нэг хурим болжээ. Тэгэхэд тэнд Есүсийн эх байлаа.
John MonKJV 2:2  Тэгтэл хуриманд Есүс болон түүний шавь нар ч бас уригджээ.
John MonKJV 2:3  Улмаар хүмүүс дарсаар дутахад Есүсийн эх түүнд, Эд нарт дарс алга гэлээ.
John MonKJV 2:4  Есүс түүнд, Эмэгтэй, би болон та юу юм бэ? Миний цаг хараахан ирээгүй байна гэжээ.
John MonKJV 2:5  Ээж нь зарц нарт, Тэр та нарт юу хэлнэ түүнийг нь хий гэлээ.
John MonKJV 2:6  Тэгэхэд Жүүдүүдийн ариусгалын дагуу усны зургаан чулуун сав тэнд тавигдсаны тус бүр нь хоёр эсвэл гурван метритийсийг агуулдаг байжээ.
John MonKJV 2:7  Есүс тэдэнд, Усны савнуудыг усаар дүүргэ гэв. Тэгэхэд тэд амсар хүртэл нь дүүргэжээ.
John MonKJV 2:8  Дараа нь тэдэнд, Одоо хутгаж аваад, найрын ахлагчид аваачиж өг гэлээ. Тэгэхэд тэд аваачиж өгөв.
John MonKJV 2:9  Гэтэл найрын ахлагч дарс болгогдсон усыг амсах үедээ энэ нь хаанаас байсныг мэдсэнгүй. (Харин ус хутгаж өгсөн зарц нар мэдэж байсан.) Мөнөөх найрын ахлагч сүйт залууг дуудаж
John MonKJV 2:10  улмаар түүнд, Хүн бүр эхлээд сайн дарсаа, дараа нь хүмүүсийг нэлээд уусан тэр үед тааруухнаа сөгнөдөг. Гэтэл чи сайн дарсаа одоо болтол хадгалжээ гэв.
John MonKJV 2:11  Есүс гайхамшгуудынхаа энэ эхлэлийг Галийлийн Канаад үйлдсэн бөгөөд яруу алдраа харуулсан юм. Улмаар түүнд шавь нар нь итгэжээ.
John MonKJV 2:12  Үүний дараа тэр болон түүний эх, дүү нар нь мөн шавь нар нь Капернаум руу уруудав. Гэхдээ тэнд олон хоног байсангүй.
John MonKJV 2:13  Жүүдүүдийн дээгүүр өнгөрөх дөхөж байсан бөгөөд Есүс Иерусалим руу өгсөв.
John MonKJV 2:14  Тэгээд сүм дотор шар үхэр, хонь болон тагтаа худалдаж байсан хүмүүсийг бас мөнгө солигчид сууж байгааг олж харлаа.
John MonKJV 2:15  Улмаар тэрбээр жижигхэн уяануудаар шилбүүр хийгээд, сүмээс хонь, шар үхэр бүгдийг тууж гарган, солигчдын мөнгийг асгаж, ширээнүүдийг нь хөмрүүлжээ.
John MonKJV 2:16  Тэгээд тагтаа зарж байсан хүмүүст, Эднийгээ эндээс ав. Миний Эцэгийн өргөөг наймааны өргөө бүү болго гэлээ.
John MonKJV 2:17  Тэгэхэд түүний шавь нар, Таны өргөөний төлөөх зүтгэл намайг цөлмөлөө хэмээн бичигдсэн байдгийг санав.
John MonKJV 2:18  Дараа нь Жүүдүүд хариулж улмаар түүнд, Ийм зүйлс үйлдэхийг тань харж байгаа бидэнд та ямар шинж тэмдэг үзүүлж байгаа юм бэ? гэлээ.
John MonKJV 2:19  Есүс хариулж улмаар тэдэнд, Энэ сүмийг устга. Тэгээд гурав хоногийн дотор би үүнийг босгоно гэв.
John MonKJV 2:20  Тэгэхэд нь Жүүдүүд, Энэ сүм дөчин зургаан жил баригдсан. Гэтэл та үүнийг гурван өдрийн дотор босгох юм уу? гэжээ.
John MonKJV 2:21  Харин тэрбээр биеийнхээ сүмийн талаар ярьж байлаа.
John MonKJV 2:22  Тиймээс өөрсдөд нь үүнийг хэлж байсныг шавь нар нь түүнийг үхэгсдээс босгогдох үед санажээ. Улмаар тэд бичвэр болон Есүсийн хэлсэн үгэнд нь итгэсэн юм.
John MonKJV 2:23  Эдүгээ түүнийг дээгүүр өнгөрөхөөр, баярын өдрөөр Иерусалимд байхад нь олон хүн түүний бүтээсэн тэрхүү гайхамшгуудыг хараад, нэрэнд нь итгэжээ.
John MonKJV 2:24  Харин Есүс бүх хүнийг мэдэж байсан учраас өөрийгөө тэдэнд даатгасангүй.
John MonKJV 2:25  Тийм учраас хэн нэг нь хүмүүний тухай гэрчлэх хэрэггүй байлаа. Учир нь хүмүүний дотор юу байдгийг тэр мэдэж байсан юм.
Chapter 3
John MonKJV 3:1  Тэгэхэд Жүүдүүдийн нэгэн захирагч Никоодимос гэдэг хүн Фарисачуудын нэг байжээ.
John MonKJV 3:2  Мөнөөх эр Есүс дээр шөнөөр ирж улмаар түүнд, Раввий, Та бол Шүтээнээс ирсэн багш гэдгийг бид мэднэ. Учир нь Шүтээн өөртэй нь хамт биш л бол хэн ч таны бүтээдэг тэр гайхамшгуудыг бүтээж чадахгүй гэв.
John MonKJV 3:3  Есүс хариулж түүнд, Үнэхээр, үнэхээр би чамд хэлье. Хүн дахин төрөхгүй л бол Шүтээний хаанчлалыг харж чадахгүй гэлээ.
John MonKJV 3:4  Никоодимос түүнд, Хүн хөгшин байхдаа хэрхэн төрүүлэгдэж чадах билээ? Эхийнхээ хэвлий рүү хоёр дахиа ороод, төрж чадна гэж үү? гэв.
John MonKJV 3:5  Есүс хариулж, Үнэхээр, үнэхээр би чамд хэлье. Хүн уснаас болон Сүнснээс төрөхгүй л бол Шүтээний хаанчлалд орж чадахгүй.
John MonKJV 3:6  Махбодоос төрсөн нь махбод. Түүнчлэн Сүнснээс төрсөн нь сүнс байдаг.
John MonKJV 3:7  Би чамд, Та нар дахин төрөх ёстой гэж хэлсэнд бүү гайх.
John MonKJV 3:8  Салхи хүссэн зүгтээ үлээдэг. Тэгэхэд чимээг нь чи сонсох боловч хаанаас ирж, хаашаа явж буйг нь хэлж чаддаггүй. Сүнснээс төрсөн хүн бүр яг үүнчлэн байдаг гэлээ.
John MonKJV 3:9  Никоодимос хариулж улмаар түүнд, Ийм зүйлс хэрхэн болж чадах вэ? гэв.
John MonKJV 3:10  Есүс хариулж улмаар түүнд, Чи Израйлийн багш атлаа ийм зүйлсийг мэддэггүй гэж үү?
John MonKJV 3:11  Үнэхээр, үнэхээр би чамд хэлье. Бид мэддэг зүйлээ ярьдаг бас харсан зүйлээ гэрчилдэг. Тэгэхэд та нар бидний гэрчлэлийг хүлээж авдаггүй.
John MonKJV 3:12  Би та нарт газрын зүйлсийг ярихад та нар итгэдэггүй юм бол тэнгэрийн зүйлсийг яривал та нар яаж итгэх юм бэ?
John MonKJV 3:13  Тэгээд тэнгэрт байдаг, тэнгэрээс бууж ирсэн хүмүүний Хүүгээс өөр хэн ч тэнгэр лүү өгсөөгүй.
John MonKJV 3:14  Мөн Мошээ цөлд тэрхүү могойг өргөсөн шиг хүмүүний Хүү үүнчлэн өргөгдөх ёстой.
John MonKJV 3:15  Энэ нь түүнд итгэдэг хэн ч бай мөхөхгүй харин мөнх амьдралтай болохын тулд юм.
John MonKJV 3:16  Учир нь Шүтээн дэлхийг ийн хайрласан. Ингэхдээ цорын ганц төрсөн Хүүгээ өгсөн юм. Энэ нь түүнд итгэдэг хэн боловч мөхөхгүй харин мөнхийн амьдралтай болохын тулд билээ.
John MonKJV 3:17  Учир нь Шүтээн дэлхийг яллахын тулд биш, харин Хүүгээр нь дамжин дэлхий аврагдаж болохын тулд түүнийг дэлхий рүү илгээсэн юм.
John MonKJV 3:18  Түүнд итгэгч нь яллагдаагүй. Харин үл итгэгч нь аль хэдийн яллагдсан. Яагаад гэвэл тэрбээр Шүтээний цорын ганц төрсөн Хүүгийн нэрэнд итгээгүй.
John MonKJV 3:19  Тэгээд буруутгал нь ийм юм. Энэ нь гэрэл дэлхийд ирчихсэн байгаа бөгөөд хүмүүсийн үйл хэрэг ёрын муу байсан учраас тэд гэрлээс илүү харанхуйг хайрласан.
John MonKJV 3:20  Учир нь ёрын мууг үйлддэг хүн бүр гэрлийг үзэн яддаг бөгөөд үйл хэргээ буруутгуулахгүйн тулд гэрэл рүү ирдэггүй гэдэг зүйл юм.
John MonKJV 3:21  Харин үнэнийг үйлддэг хүн үйл хэргээ Шүтээний дотор үйлдэгдсэн гэдгийг илэрхий болгохын тулд гэрэл рүү ирдэг гэжээ.
John MonKJV 3:22  Эдгээрийн дараа Есүс болон түүний шавь нар Иудаиа нутагт ирэв. Улмаар тэр тэнд тэдэнтэй хамт байж мөн баптизм хийж байлаа.
John MonKJV 3:23  Тэгэхэд Иоаннис ч бас Салеимийн ойролцоо Аиноонд баптизм хийж байлаа. Яагаад гэвэл тэнд ус ихтэй байжээ. Улмаар хүмүүс очоод, баптизм хийлгэж байв.
John MonKJV 3:24  Учир нь Иоаннис хараахан шоронд хаягдаагүй байсан юм.
John MonKJV 3:25  Гэтэл Иоаннисийн зарим шавь болон Жүүдүүдийн хооронд ариусгалын талаар мэтгэлцээн болов.
John MonKJV 3:26  Улмаар тэд Иоаннис руу ирээд түүнд, Раввий, Таны гэрчилж байсан, тантай хамт Иорданы цаана байсан нөгөө хүн, ажигтун, тэр баптизм хийж байна. Мөн бүгд түүн рүү очиж байна гэжээ.
John MonKJV 3:27  Иоаннис хариулж улмаар, Тэнгэрээс өөрт нь өгөгдөөгүй л бол хүн юуг ч хүлээн авч чадахгүй.
John MonKJV 3:28  Би бол мөнөөх Христ биш, харин түүний өмнө илгээгдсэн нь гэж хэлснийг минь та нар өөрсдөө гэрчилнэ.
John MonKJV 3:29  Сүйт бүсгүйтэй хүн бол сүйт залуу мөн. Харин сүйт залуугийн найз зогсоод, сүйт залууг сонсохдоо дуу хоолойноос нь болоод маш их баярлан хөөрдөг. Тиймээс миний баяр хөөр ийнхүү дүүрч байна.
John MonKJV 3:30  Тэр өсөж харин би буурах ёстой.
John MonKJV 3:31  Дээрээс ирдэг нэгэн нь бүхнээс дээгүүр юм. Дэлхийгээс байгаа нь дэлхийнх байдаг бөгөөд энэ дэлхийн тухай л ярьдаг. Тэнгэрээс ирдэг нэгэн нь бүхнээс дээгүүр юм.
John MonKJV 3:32  Тэгээд тэр юу үзэж бас сонссон түүнийгээ гэрчилдэг. Тэгэхэд түүний гэрчлэлийг нэг ч хүн хүлээн авахгүй байна.
John MonKJV 3:33  Түүний гэрчлэлийг хүлээн авсан хүн Шүтээн бол үнэн гэж тамгаа дардаг.
John MonKJV 3:34  Учир нь Шүтээний илгээсэн хүн Шүтээний үгсийг ярьдаг. Яагаад гэвэл Шүтээн түүнд Сүнсийг хэмжүүрээр өгдөггүй.
John MonKJV 3:35  Эцэг нь Хүүгээ хайрладаг бөгөөд түүний гарт бүх зүйлийг өгсөн.
John MonKJV 3:36  Хүүд итгэдэг нь мөнхийн амьдралтай. Харин Хүүд үл итгэдэг нь амьдралыг үзэхгүй. Үнэндээ түүний дээр Шүтээний хилэгнэл оршдог гэв.
Chapter 4
John MonKJV 4:1  Тэгээд Иоаннисоос илүү олон шавийг Есүс бий болгож бас баптизм хийсэн гэж Фарисачууд сонссоныг Эзэн мэдээд,
John MonKJV 4:2  (Гэхдээ Есүс өөрөө бус, харин шавь нар нь баптизм хийжээ.)
John MonKJV 4:3  Иудаиаг орхиж улмаар Галийл руу дахин явжээ.
John MonKJV 4:4  Тэгэхдээ тэр Самареиагаар явах ёстой боллоо.
John MonKJV 4:5  Тэгээд тэр Шехаар гэдэг Самареиагийн нэгэн хотод ирэв. Тэр нь хүү Иосээфтоо Иакоовын өгсөн нутгийн ойролцоо байдаг.
John MonKJV 4:6  Эдүгээ Иакоовын худаг тэнд байлаа. Тэгээд аянд алжааж ядарсан Есүс тийнхүү худгийн дэргэд суув. Энэ нь ойролцоогоор зургаа дахь цаг байжээ.
John MonKJV 4:7  Самареиагийн нэгэн эмэгтэй ус татаж авахаар ирэв. Есүс түүнд, Надад уулгахаар өгөөч гэлээ.
John MonKJV 4:8  (Учир нь түүний шавь нар хоол худалдаж авахаар хот руу явсан байв.)
John MonKJV 4:9  Гэтэл Самареиагийн нөгөө эмэгтэй түүнд, Би бол Самареиа эмэгтэй. Та Жүүд хүн атлаа ууя гэж надаас яаж гуйна вэ? Учир нь Жүүдүүд Самареиачуудтай харьцдаггүй биз дээ гэлээ.
John MonKJV 4:10  Есүс хариулж улмаар эмэгтэйд, Хэрэв чи Шүтээний бэлгийг бас Надад уулгахаар өгөөч гэж чамд хэлж байгаа нь хэн гэдгийг мэдсэн бол чи түүнээс гуйх байсан бөгөөд тэр чамд амьдруулагч усыг өгөх байлаа гэв.
John MonKJV 4:11  Мөнөөх эмэгтэй түүнд, Эрхэм ээ, танд ус татах зүйл юу ч алга бас худаг гүнзгий байна. Тэгвэл та хаанаас амьдруулагч устай байгаа юм бэ?
John MonKJV 4:12  Та манай өвөг Иакоовоос илүү агуу юм уу? Тэр энэ худгийг бидэнд өгсөн мөн өөрөө болон хүүхдүүд нь бас мал сүрэг нь эндээс ундаалж байсан гэлээ.
John MonKJV 4:13  Есүс хариулж улмаар түүнд, Энэ уснаас уудаг хэн боловч дахин цангах болно.
John MonKJV 4:14  Харин миний өөрт нь өгөх уснаас уудаг хэн ч бай хэзээ ч цангахгүй. Үнэндээ түүнд өгөх миний ус түүний дотор мөнхийн амьдрал руу оргилох усны худаг байх болно гэв.
John MonKJV 4:15  Мөнөөх эмэгтэй түүнд, Эрхэм ээ, надад энэ усаа өгөөч. Тэгвэл би цангахгүй бас ус татахаар энд ирэхгүй гэлээ.
John MonKJV 4:16  Есүс түүнд, Явж, нөхрөө дууд. Тэгээд наашаа ир гэв.
John MonKJV 4:17  Мөнөөх эмэгтэй хариулж улмаар түүнд, Би нөхөргүй гэхэд Есүс түүнд, Би нөхөргүй гэж чи зөв хэллээ.
John MonKJV 4:18  Учир нь чи таван нөхөртэй байсан. Мөн одоо байгаа чинь чиний нөхөр биш. Үүгээрээ чи үнэн хэллээ гэв.
John MonKJV 4:19  Эмэгтэй түүнд, Эрхэм ээ, Таныг эш үзүүлэгч байна гэдгийг би харж байна.
John MonKJV 4:20  Эцэг өвгөд маань энэ уулан дээр мөргөж байсан. Харин хүмүүсийн мөргөх ёстой газар бол Иерусалимд гэж та нар хэлдэг гэжээ.
John MonKJV 4:21  Есүс түүнд, Эмэгтэй, надад итгэ. Та нар энэ уулан дээр ч биш бас Иерусалимд ч биш, Эцэгт л мөргөх цаг ирж байна.
John MonKJV 4:22  Та нар мэддэггүй зүйлдээ мөргөдөг. Аврал Жүүдүүдээс байдаг учраас бид юунд мөргөдгөө мэднэ.
John MonKJV 4:23  Харин цаг нь ирж байгаа бөгөөд эдүгээ жинхэнэ мөргөлчид сүнс болон үнэн дотор Эцэгт мөргөх болно. Учир нь Эцэг өөрт нь мөргөх ийм нэгнийг эрж хайдаг.
John MonKJV 4:24  Шүтээн бол Сүнс. Тиймээс түүнд мөргөдөг хүмүүс сүнс болон үнэн дотор мөргөх ёстой гэв.
John MonKJV 4:25  Мөнөөх эмэгтэй түүнд, Христ гэгддэг Машиах ирж байгаа гэдгийг би мэднэ. Тэр ирээд, бүх зүйлийг бидэнд хэлнэ гэлээ.
John MonKJV 4:26  Есүс түүнд, Чамтай ярьж байгаа би бол тэр юм гэв.
John MonKJV 4:27  Тэгэхэд энэ үед шавь нар нь ирсэн бөгөөд түүнийг эмэгтэйтэй ярилцаж байгаад гайхжээ. Гэвч нэг нь ч, Чи юу хайгаа вэ? эсвэл, Та яагаад түүнтэй ярилцаж байгаа юм бэ? гэж хэлсэнгүй.
John MonKJV 4:28  Тэгтэл мөнөөх эмэгтэй усны саваа орхиод, хот руу явж одлоо. Тэгээд хүмүүст,
John MonKJV 4:29  Миний хийж байсан бүх зүйлийг надад хэлсэн нэг хүнийг очиж харцгаа. Мөнөөх Христ энэ биш үү? гэв.
John MonKJV 4:30  Тэгэхэд нь тэд хотоос гарч улмаар түүн рүү очжээ.
John MonKJV 4:31  Эдүгээ энэ зуур шавь нар нь түүнээс, Раввий, та зоогло гэж гуйлаа.
John MonKJV 4:32  Гэтэл тэр тэдэнд, Та нарын мэддэггүй идэх хоол надад бий гэв.
John MonKJV 4:33  Тэгэхэд нь шавь нар нэг нэгэндээ, Хэн нэг нь түүнд идэх юм авчирсан юм болов уу? гэхэд,
John MonKJV 4:34  Есүс тэдэнд, Миний хоол бол намайг илгээсэн түүний хүслийг үйлдэж бас түүний ажлыг дуусгах явдал юм.
John MonKJV 4:35  Та нар, Дахиад дөрвөн сар байна. Тэгээд ургац хураалт ирнэ гэж хэлдэггүй гэж үү? Ажигтун, би та нарт хэлье. Харцаа өргөж, талбайнууд руу харцгаа. Учир нь тэдгээр нь хэдийнээ хураагдахуйц цагаан болсон байна.
John MonKJV 4:36  Улмаар хураадаг нь шан хөлсөө хүлээн авч, мөнхийн амьдрал руу жимс цуглуулдаг. Энэ нь тарьдаг бас хураадаг хоёул хамтдаа хөөрөн баясахын тулд юм.
John MonKJV 4:37  Учир нь үүгээр, Нэг нь тарьж, нөгөө нь хураадаг гэж хэлсэн нь үнэн юм.
John MonKJV 4:38  Та нарын хөдөлмөрлөөгүй тэр газарт ургац хураалгахаар би та нарыг илгээсэн. Өөр хүмүүс хөдөлмөрлөсөн агаад та нар тэдний хөдөлмөр лүү орсон гэлээ.
John MonKJV 4:39  Тэгэхэд түүнд тэр хотын Самареиачуудын олон нь мөнөөх эмэгтэйн, Миний хийж байсан бүх зүйлийг тэр надад хэлсэн гэж гэрчилсэн ярианаас болоод итгэжээ.
John MonKJV 4:40  Улмаар Самареиачууд түүн рүү ирээд, өөрсөдтэй нь хамт байхыг түүнээс хичээнгүйлэн гуйв. Тэгэхэд нь тэр тэнд хоёр хонолоо.
John MonKJV 4:41  Тэгээд түүний үгнээс болоод илүү олон хүн итгэжээ.
John MonKJV 4:42  Улмаар тэд мөнөөх эмэгтэйд, Бид одоо чиний үгнээс болоод биш, харин бид өөрсдөө сонссон учраас итгэж байна. Бас энэ бол үнэхээр мөнөөх Христ, дэлхийн Аврагч мөн гэдгийг мэддэг боллоо гэв.
John MonKJV 4:43  Эдүгээ хоёр өдрийн дараа тэр тэндээс хөдөлж улмаар Галийл руу явжээ.
John MonKJV 4:44  Учир нь эш үзүүлэгч нутагтаа нэр хүндгүй байдаг гэдгийг Есүс өөрөө гэрчилсэн юм.
John MonKJV 4:45  Тэгээд түүнийг Галийлд ирэхэд түүний хийсэн бүх зүйлийг Иерусалимд баярын үеэр харсан Галийлчууд хүлээн авлаа. Учир нь тэд ч бас тэр баярт очсон ажээ.
John MonKJV 4:46  Тийнхүү Есүс усыг дарс болгож байсан Галийлийн мөнөөх Канаад дахин ирлээ. Тэгэхэд тэнд нэгэн сурвалжит хүн байжээ. Түүний хүү Капернаумд өвчтэй байлаа.
John MonKJV 4:47  Тэрбээр Есүсийг Иудаиагаас Галийлд ирснийг дуулаад, түүн рүү очив. Тэгээд тэрбээр хүү рүүгээ очоод, түүнийг эдгээхийг түүнээс хичээнгүйлэн гуйжээ. Учир нь тэр үхэх гэж байлаа.
John MonKJV 4:48  Тэгэхэд нь Есүс түүнд, Та нар шинж тэмдгүүд болон гайхамшгуудыг үзэхээс нааш итгэхгүй гэв.
John MonKJV 4:49  Сурвалжит хүн түүнд, Эзэн, хүүг минь үхэхээс өмнө очооч гэлээ.
John MonKJV 4:50  Есүс түүнд, Замаараа яв. Хүү чинь амьд байна гэв. Тэгэхэд тэр хүн Есүсийн өөрт нь хэлсэн үгэнд итгэж улмаар замаараа явлаа.
John MonKJV 4:51  Тэгээд түүнийг уруудаж явахад боолууд нь түүнтэй тааралдаж, Хүү тань амьд байна гэв.
John MonKJV 4:52  Тэгэхэд нь тэр тэднээс, тэр хэдэн цагт илаарьшиж эхэлснийг лавлалаа. Тэгтэл тэд түүнд, Халуун нь түүнийг өчигдөр долоо дахь цагт орхисон гэжээ.
John MonKJV 4:53  Тиймээс энэ нь, Хүү чинь амьд байна гэж Есүс өөрт нь хэлж байсан яг тэр цагт болохыг эцэг нь мэдэв. Улмаар тэр болон түүний гэр бүл бүгдээрээ итгэжээ.
John MonKJV 4:54  Энэ бол Есүсийн хийсэн хоёр дахь гайхамшиг. Үүнийг тэр Иудаиагаас Галийл руу дахин орох үедээ үйлджээ.
Chapter 5
John MonKJV 5:1  Үүний дараа Жүүдүүдийн нэгэн баяр болжээ. Тэгэхэд Есүс Иерусалим руу өгсөв.
John MonKJV 5:2  Эдүгээ Иерусалимд хонины захын дэргэд таван сүүдрэвчтэй, Еврей хэлээр Витесдаа гэдэг усан сан байжээ.
John MonKJV 5:3  Эдгээрийн доор асар олон тооны хараагүй, доголон, хатингар өвчтэй хүн усны эргэлтийг хүлээн хэвтдэг байв.
John MonKJV 5:4  Учир нь энэ усан санд элч тодорхой үед бууж ирээд, усыг эргүүлдэг байжээ. Тэгэхэд эргэлдэж байгаа ус руу эхэнд гишгэсэн хэн ч бай ямар ч өвчтэй байсан эрүүл болгогддог байлаа.
John MonKJV 5:5  Тэгэхэд гучин найман жил өвчтэй байсан нэгэн хүн тэнд байв.
John MonKJV 5:6  Есүс түүний хэвтэж буйг хараад, өнөөг хүртэл удаан хугацаанд ийм байсныг нь мэджээ. Тэр түүнд, Чи эрүүл болгогдохыг хүсэж байна уу? гэв.
John MonKJV 5:7  Өвчтэй хүн түүнд, Эрхэм ээ, ус эргүүлэгдэх үед усан сан руу намайг оруулах хүн байхгүй. Тэгээд намайг очиж байх зуур өөр хүн миний өмнө доошоо буудаг гэж хариуллаа.
John MonKJV 5:8  Есүс түүнд, Бос, дэвсгэрээ аваад, алх гэв.
John MonKJV 5:9  Гэтэл нөгөө хүн тэр даруй эрүүл болгогдож, дэвсгэрээ аваад алхлаа. Тэгэхэд тэр өдөр нь шаббаат байжээ.
John MonKJV 5:10  Тиймээс Жүүдүүд эдгээгдсэн хүнд, Энэ бол шаббаат өдөр. Дэвсгэрээ авч явах чинь хуульд нийцгүй гэв.
John MonKJV 5:11  Тэр тэдэнд, Намайг эрүүл болгосон хүн, Дэвсгэрээ аваад, алх гэж надад хэлсэн гэж хариулжээ.
John MonKJV 5:12  Тэгэхэд нь тэд түүнээс, Чамд ямар хүн, Дэвсгэрээ аваад, алх гэж хэлсэн юм бэ? гэж асуув.
John MonKJV 5:13  Тэгэхэд хэн байсныг нь эдгээгдсэн хүн мэдэхгүй байлаа. Учир нь тэр газарт олон хүн байсан тул Есүс чимээгүйхэн холдсон байжээ.
John MonKJV 5:14  Дараа нь Есүс түүнийг сүм дотор олоод түүнд, Ажигтун, чи эрүүл болгогдсон. Цаашид гэм бүү хий. Эс бөгөөс чамд бүр муу зүйл болно гэлээ.
John MonKJV 5:15  Мөнөөх хүн яваад улмаар өөрийг нь эрүүл болгосон нь Есүс байсан гэдгийг Жүүдүүдэд хэлжээ.
John MonKJV 5:16  Тэгтэл үүнээс болоод Жүүдүүд Есүсийг хавчин улмаар түүнийг алахыг эрмэлзлээ. Яагаад гэвэл тэр эдгээр зүйлийг шаббаат өдөр хийсэн байв.
John MonKJV 5:17  Харин Есүс тэдэнд, Миний Эцэг одоо ч ажиллаж байгаа бөгөөд би ч ажиллаж байна гэж хариулав.
John MonKJV 5:18  Тэгтэл үүнээс нь болоод Жүүдүүд түүнийг алахыг бүр ч их эрмэлзлээ. Учир нь тэр зөвхөн шаббаатыг зөрчөөд зогсоогүй бас өөрийгөө Шүтээнтэй эн тэнцүү болгон, Шүтээнийг Эцэгээ гэж хэлсэн юм.
John MonKJV 5:19  Дараа нь Есүс хариулж улмаар тэдэнд, Үнэхээр, үнэхээр би та нарт хэлье. Хүү өөрөөсөө юу ч хийж чадахгүй. Харин Эцэгийн юу хийж байгааг хардаг. Учир нь түүний хийдэг юу ч бай тэдгээрийг Хүү ч бас яг адил хийдэг.
John MonKJV 5:20  Учир нь Эцэг Хүүдээ хайртай бөгөөд өөрийн хийдэг бүхнийг түүнд харуулдаг. Бас та нарыг гайхшруулахын тулд тэр түүнд эдгээрээс агуу ажлуудыг харуулна.
John MonKJV 5:21  Учир нь Эцэг үхэгсдийг босгож, амилуулдаг шиг Хүү ч бас хүссэн хүнээ үүнчлэн амилуулдаг.
John MonKJV 5:22  Учир нь Эцэг үнэндээ нэг ч хүнийг шүүдэггүй. Харин бүх шүүлтийг Хүүд өгсөн.
John MonKJV 5:23  Энэ нь бүх хүн Эцэгийг хүндэтгэдэг шиг Хүүг хүндэтгэхийн тулд юм. Хүүг хүндэтгэдэггүй хүн түүнийг илгээсэн Эцэгийг хүндэтгэдэггүй хэрэг.
John MonKJV 5:24  Үнэхээр, үнэхээр би та нарт хэлье. Миний үгийг сонсоод, намайг илгээсэн түүнд итгэдэг хүн мөнхийн амьдралтай болдог. Тэгээд яллалт руу очихгүй. Үнэндээ үхлээс амьдрал руу шилжсэн юм.
John MonKJV 5:25  Үнэхээр, үнэхээр би та нарт хэлье. Цаг нь ирж байгаа бөгөөд одоо бол үхэгсэд Шүтээний Хүүгийн дууг сонсох үе юм. Улмаар сонсдогууд нь амьдарна.
John MonKJV 5:26  Учир нь Эцэгт өөрийнх нь дотор амьдрал байдагтай адил Хүүд өөрийнх нь дотор амьдрал байлгах гэж ийнхүү түүнд өгсөн юм.
John MonKJV 5:27  Түүнчлэн түүнд шүүлтийг гүйцэтгэх эрх мэдлийг ч бас өгсөн. Яагаад гэвэл тэр бол хүмүүний Хүү мөн.
John MonKJV 5:28  Үүнд бүү гайхацгаа. Учир нь булшинд байгаа бүхэн түүний дуу хоолойг сонсох тэрхүү цаг ирж байна.
John MonKJV 5:29  Тэгээд сайныг үйлдэгсэд нь амьдралын босгогдолт руу харин ёрын мууг үйлдэгсэд нь яллагдалтын босгогдолт руу явна.
John MonKJV 5:30  Би өөрөөсөө юу ч хийж чадахгүй. Би сонсож байгаагаараа шүүдэг. Үнэхээр миний шүүлт зөв шударга байдаг. Яагаад гэвэл би өөрийн хүслийг бус, харин намайг илгээсэн Эцэгийн хүслийг эрэлхийлдэг.
John MonKJV 5:31  Хэрэв би өөрийнхөө тухай гэрчилбэл гэрчлэл минь үнэн биш юм.
John MonKJV 5:32  Миний тухай гэрчилдэг өөр нэгэн бий. Тэгээд миний тухай түүний гэрчилдэг гэрчлэл нь үнэн гэдгийг би мэддэг.
John MonKJV 5:33  Та нар Иоаннис руу илгээсэн. Тэгэхэд тэр үнэнийг л гэрчилсэн.
John MonKJV 5:34  Гэхдээ би хүмүүнээс гэрчлэл хүлээн авдаггүй. Харин би эдгээрийг ярьж байгаа нь та нар аврагдаж болохын тулд юм.
John MonKJV 5:35  Тэр бол асаж бас гэрэлтэж буй дэн байсан. Тэгээд та нар түүний гэрэлд хэсэг зуур хөөрөн баярлахыг хүссэн.
John MonKJV 5:36  Гэвч Иоаннисийнхаас илүү агуу гэрчлэл надад бий. Учир нь дуусгахын тулд Эцэгийн надад өгсөн ажлууд болох миний хийж байгаа энэхүү ажлууд нь Эцэг намайг илгээсэн гэж миний талаар гэрчилдэг юм.
John MonKJV 5:37  Бас намайг илгээсэн Эцэг өөрөө миний талаар гэрчилдэг. Та нар хэзээ ч түүний дуу хоолойг сонсоогүй, төрхийг нь ч хараагүй.
John MonKJV 5:38  Түүнчлэн түүний илгээсэн тэр хүнд та нар итгэдэггүй учраас та нарын дотор оршин буй түүний үг та нарт байхгүй.
John MonKJV 5:39  Бичвэрүүдийг судалцгаа. Яагаад гэвэл та нар эдгээрийн дотроос мөнхийн амьдралтай болдог гэж боддог бөгөөд эдгээр нь миний тухай гэрчилдэг.
John MonKJV 5:40  Гэсэн ч та нар амьдралтай болохын тулд над руу ирэхийг хүсдэггүй.
John MonKJV 5:41  Би хүмүүнээс өргөмжлөл хүлээж авдаггүй.
John MonKJV 5:42  Харин би та нарыг, та нарын дотор Шүтээний хайр байхгүй гэдгийг мэддэг.
John MonKJV 5:43  Би Эцэгийнхээ нэрээр ирж байгаа бөгөөд та нар намайг хүлээж авахгүй байна. Хэрэв өөр нэгэн өөрийнхөө нэрээр ирвэл та нар түүнийг хүлээж авна.
John MonKJV 5:44  Нэг нэгнээсээ өргөмжлөл хүлээн авдаг атлаа зөвхөн Шүтээнээс ирдэг тэр өргөмжлөлийг эрж хайдаггүй та нар яаж итгэж чадах юм бэ?
John MonKJV 5:45  Би та нарыг Эцэгт буруутгана гэж бүү бодоцгоо. Та нарыг буруутгадаг нэгэн байдаг нь Мошээ юм. Түүнд та нар найддаг.
John MonKJV 5:46  Учир нь та нар Мошээд итгэсэн бол надад итгэх байсан. Яагаад гэвэл тэр миний тухай бичсэн.
John MonKJV 5:47  Харин та нар түүний бичсэн зүйлст итгэдэггүй юм бол миний үгст яаж итгэх билээ? гэв.
Chapter 6
John MonKJV 6:1  Эдгээр зүйлийн дараа Есүс Галийлийн буюу Тивериасын тэнгисийг гатлан гарав.
John MonKJV 6:2  Тэгэхэд түүнийг үй олон хүн дагалаа. Яагаад гэвэл тэд өвчтэй хүмүүст хийсэн гайхамшгуудыг нь харсан ажээ.
John MonKJV 6:3  Тэгээд Есүс уул руу өгсөж улмаар тэнд шавь нарынхаа хамт суув.
John MonKJV 6:4  Тэгэхэд Жүүдүүдийн баяр, дээгүүр өнгөрөх дөхөж байлаа.
John MonKJV 6:5  Тэр үед Есүс харцаа өргөхдөө үй олон хүн өөр лүү нь ирж буйг хараад Фийлиппост, Тэдэнд идүүлэхийн тулд бид хаанаас талх худалдан авах вэ? гэв.
John MonKJV 6:6  Гэхдээ тэр түүнийг сорихоор үүнийг хэлжээ. Учир нь тэр юу хийхээ мэдэж байлаа.
John MonKJV 6:7  Фийлиппос түүнд, Тэдний хүн бүр багахныг аваг гэхэд хоёр зуун динаарионы талх ч тэдэнд хангалтгүй гэж хариулав.
John MonKJV 6:8  Түүний шавь нарын нэг, Сиймон Пээтросын дүү Андреас түүнд,
John MonKJV 6:9  Арвайн таван талх бас хоёр жижиг загастай нэгэн бяцхан хүү энд байна. Харин эдгээр нь ийм олны дунд юу болох билээ? гэлээ.
John MonKJV 6:10  Тэгэхэд Есүс, Хүмүүсийг суулга гэв. Эдүгээ тэр газарт зүлэг ихтэй байжээ. Ингээд таван мянга орчим тооны эрчүүд суулаа.
John MonKJV 6:11  Тэгэхэд Есүс нөгөө талхнуудыг авав. Тэгээд тэр талархал өргөчихөөд, шавь нартаа харин шавь нар нь сууж байсан хүмүүст тараалаа. Мөн загаснуудыг хүссэн хэрээр нь үүнчлэн тараав.
John MonKJV 6:12  Улмаар хүмүүсийг цадахад тэрбээр шавь нартаа, Юу ч хаягдахгүйн тулд үлдсэн хэсгүүдийг цуглуул гэлээ.
John MonKJV 6:13  Тиймээс тэд хамтдаа цуглуулсан бөгөөд идсэн хүмүүст үлдсэн арвайн таван талхны хэсгүүдээр арван хоёр сагсыг дүүргэв.
John MonKJV 6:14  Дараа нь нөгөө хүмүүс Есүсийн хийсэн гайхамшгийг хараад, Энэ бол дэлхийд ирэх ёстой тэр эш үзүүлэгч үнэхээр мөн байна гэлцлээ.
John MonKJV 6:15  Тэд ирээд, өөрийг нь хаан болгохын тулд түүнийг хүчээр аваачна гэдгийг Есүс тийнхүү мэдэхдээ уул руу дахин ганцаараа явлаа.
John MonKJV 6:16  Тэгээд үдэш болоход шавь нар нь тэнгис рүү уруудав.
John MonKJV 6:17  Улмаар завинд орж, Капернаум руу тэнгисээр явжээ. Ингээд аль хэдийн харанхуй болсон ч, Есүс тэдэн рүү очоогүй л байлаа.
John MonKJV 6:18  Тэгтэл хүчтэй салхи үлээснээс болоод тэнгис шуурчээ.
John MonKJV 6:19  Тэгээд тэд хорин тав буюу гуч орчим стаадион сэлүүрдчихээд байхдаа тэнгис дээгүүр алхан, завь руу дөхөж яваа Есүсийг харав. Тэгээд айжээ.
John MonKJV 6:20  Гэтэл тэр тэдэнд, Би байна. Бүү ай гэлээ.
John MonKJV 6:21  Тэгэхэд тэд түүнийг завинд дуртайяа хүлээн авчээ. Тэгтэл завь тэр даруй зорьж байсан газарт нь ирэв.
John MonKJV 6:22  Хүмүүс тэнгисийн нөгөө талд зогсож байхдаа шавь нарынх нь орсон тэр нэг завинаас гадна, өөр ямар ч завь тэнд байгаагүйг мөн Есүс шавь нартайгаа хамт завь руу ороогүй харин зөвхөн шавь нар нь явсныг харсан юм. Дараагийн өдөр нь,
John MonKJV 6:23  (Гэхдээ Эзэнийг талархал өргөсний дараа хүмүүсийн талх идэж байсан тэр газрын ойролцоо өөр завинууд Тивериасаас иржээ.)
John MonKJV 6:24  Тийнхүү тэнд Есүс ч, шавь нар нь ч байхгүйг хүмүүс мэдэхдээ өөрсдөө ч бас завинд сууж улмаар Есүсийг эрж хайсаар Капернаумд ирэв.
John MonKJV 6:25  Тэгээд тэд тэнгисийн нөгөө талд түүнийг олоод түүнд, Раввий, та энд хэзээ ирсэн юм бэ? гэлээ.
John MonKJV 6:26  Есүс хариулж тэдэнд, Үнэхээр, үнэхээр би та нарт хэлье. Та нар гайхамшгуудыг харсан учраас биш, харин талхнаас идэж, цадсан учраас намайг эрж хайж байна.
John MonKJV 6:27  Устдаг хоолны төлөө бус, харин мөнхийн амьдрал руу байдаг, хүмүүний Хүүгийн та нарт өгөх хоолны төлөө хөдөлмөрлө. Учир нь Шүтээн Эцэг тэр хүнийг тамгалсан гэв.
John MonKJV 6:28  Тэгэхэд нь тэд түүнд, Бид Шүтээний ажлуудыг хийж болохын тулд юу хийх вэ? гэлээ.
John MonKJV 6:29  Есүс хариулж улмаар тэдэнд, Та нар илгээсэн хүнд нь итгэх гэдэг энэ нь Шүтээний ажил юм гэжээ.
John MonKJV 6:30  Тиймээс тэд, Тэгвэл бид хараад, танд итгэж болохын тулд та ямар шинж тэмдгийг үзүүлж байгаа юм бэ? Та юу хийж байгаа юм бэ?
John MonKJV 6:31  Тэрбээр тэдэнд идэх талх тэнгэрээс өгсөн гэж бичигдсэний дагуу эцэг өвгөд маань цөлд маанна идэж байсан гэв.
John MonKJV 6:32  Тэгэхэд нь Есүс тэдэнд, Үнэхээр, үнэхээр би та нарт хэлье. Тэнгэрээс буусан тэр талхыг Мошээ та нарт өгөөгүй. Харин миний Эцэг та нарт жинхэнэ талхыг тэнгэрээс өгдөг.
John MonKJV 6:33  Учир нь Шүтээний талх бол тэнгэрээс бууж ирдэг тэрбээр бөгөөд дэлхийд амьдрал өгдөг гэлээ.
John MonKJV 6:34  Дараа нь тэд түүнд, Эзэн, энэ талхыг бидэнд үргэлж өгч байгаач гэв.
John MonKJV 6:35  Тэгэхэд Есүс тэдэнд, Би бол амьдралын талх. Над руу ирдэг хүн хэзээ ч өлсөхгүй. Мөн надад итгэдэг хүн хэзээ ч цангахгүй.
John MonKJV 6:36  Гэхдээ та нар ч бас намайг харсан. Тэгээд итгэхгүй байна гэдгийг би хэлье.
John MonKJV 6:37  Эцэгийн надад өгдөг тэр бүх хүн над руу ирнэ. Мөн над руу ирж буй хүнийг би хэзээ ч гадагш хөөхгүй.
John MonKJV 6:38  Учир нь би өөрийнхөө хүслийг бус, харин намайг илгээсэн түүний хүслийг үйлдэхээр тэнгэрээс бууж ирсэн.
John MonKJV 6:39  Тэгээд надад өгсөн тэр бүгдээс би юуг ч алдахгүй харин сүүлчийн өдөрт үүнийг дахин босгох гэдэг энэ нь намайг илгээсэн Эцэгийн хүсэл юм.
John MonKJV 6:40  Мөн Хүүг хардаг бас түүнд итгэдэг хүн бүр мөнхийн амьдралтай болох улмаар би түүнийг сүүлчийн өдөрт босгох гэдэг энэ нь намайг илгээсэн түүний хүсэл юм гэжээ.
John MonKJV 6:41  Тэгэхэд тэрбээр, Би бол тэнгэрээс бууж ирсэн тэрхүү талх гэж хэлсэн учраас Жүүдүүд түүний талаар бувтналдав.
John MonKJV 6:42  Тэгээд тэд, Энэ Иосээфийн хүү Есүс биш үү? Бид түүний эцэг, эхийг мэднэ. Гэтэл тэр яаж, Би тэнгэрээс бууж ирсэн гэж хэлдэг байна аа? гэлцжээ.
John MonKJV 6:43  Тиймээс Есүс хариулж улмаар тэдэнд, Хоорондоо бүү бувтналд.
John MonKJV 6:44  Намайг илгээсэн Эцэг түүнийг татахгүй л бол хэн ч над руу ирж чадахгүй. Тэгээд би түүнийг сүүлчийн өдөрт босгоно.
John MonKJV 6:45  Эш үзүүлэгч нараар, Тэгээд тэд бүгд Шүтээнээр заалгана гэж бичигдсэн байдаг. Тиймээс Эцэгээс сонссон бас заалгасан хүн бүр над руу ирдэг.
John MonKJV 6:46  Шүтээнээс байдаг түүнээс өөр нэг ч хүн Эцэгийг хараагүй. Тэр л Эцэгийг харсан.
John MonKJV 6:47  Үнэхээр, үнэхээр би та нарт хэлье. Надад итгэдэг хүн мөнхийн амьдралтай.
John MonKJV 6:49  Танай эцэг өвгөд цөлд маанна идэж байсан бөгөөд үхсэн.
John MonKJV 6:50  Энэ бол тэнгэрээс бууж ирдэг тэрхүү талх. Энэ нь хүн үүнээс идэж улмаар үхэхгүй байхын тулд юм.
John MonKJV 6:51  Би бол тэнгэрээс бууж ирсэн тэрхүү амьд талх. Хэрэв хэн нэгэн энэ талхнаас идвэл үүрд амьдрах болно. Гэхдээ миний өгөх тэрхүү талх бол миний махбод юм. Үүнийг би дэлхийн амьдралын төлөө өгөх болно гэлээ.
John MonKJV 6:52  Тэгэхэд Жүүдүүд хоорондоо, Энэ хүн махбодоо бидэнд идүүлэхээр яаж өгч чадах юм бэ? гэж маргалдав.
John MonKJV 6:53  Тэгэхэд нь Есүс тэдэнд, Үнэхээр, үнэхээр, би та нарт хэлье. Хүмүүний Хүүгийн махбодыг идэж бас түүний цусыг уухгүй л бол та нарын дотор амьдрал байхгүй.
John MonKJV 6:54  Миний махбодыг иддэг бас миний цусыг уудаг хэн ч бай мөнхийн амьдралтай. Тэгээд би түүнийг сүүлчийн өдөрт босгоно.
John MonKJV 6:55  Учир нь миний махбод бол жинхэнэ хоол бас миний цус бол жинхэнэ ундаа.
John MonKJV 6:56  Миний махбодыг иддэг бас миний цусыг уудаг хүн миний дотор түүнчлэн би түүний дотор оршдог.
John MonKJV 6:57  Амьд Эцэг намайг илгээсэн бөгөөд би Эцэгээр амьдардаг шиг үүнчлэн намайг иддэг хүн надаар амьдрах болно.
John MonKJV 6:58  Тэнгэрээс бууж ирсэн тэрхүү талх бол энэ байна. Танай эцэг өвгөд маанна идэж байсан бөгөөд үхсэнтэй адилгүй. Энэ талхнаас иддэг хүн үүрд амьдрах болно гэв.
John MonKJV 6:59  Тэр эдгээр зүйлийг Капернаумд заан сургаж байхдаа синагоги дотор хэлжээ.
John MonKJV 6:60  Тэгээд түүний шавь нарын олонх нь үүнийг сонсчихоод, Энэ хатуу үг байна. Хэн үүнийг сонсож чадах билээ? гэлцэв.
John MonKJV 6:61  Шавь нар нь үүний талаар бувтналдаж байгааг Есүс дотроо мэдээд тэдэнд, Энэ нь та нарыг бүдрүүлж байна уу?
John MonKJV 6:62  Хэрэв хүмүүний Хүү өмнө нь байсан газар луугаа дээшээ гарахыг та нар харвал яах вэ?
John MonKJV 6:63  Амилуулдаг нь сүнс юм. Махбод ямар ч ашиг олдоггүй. Миний та нарт хэлж байгаа энэхүү үгс бол сүнс бас амьдрал юм.
John MonKJV 6:64  Харин та нарын дотор итгэдэггүй зарим хүн байна гэлээ. Учир нь итгэхгүй хүмүүс нь хэн гэдгийг мөн өөрөөс нь хэн урвахыг Есүс анхнаасаа мэдэж байв.
John MonKJV 6:65  Тэгээд тэр, Тиймээс би та нарт, Миний Эцэгээс түүнд өгөгдөөгүй л бол хэн ч над руу ирж чадахгүй гэж хэлсэн юм гэлээ.
John MonKJV 6:66  Үүнээс хойш шавь нараас олон нь буцаж яваад, цаашид түүнтэй хамт алхсангүй.
John MonKJV 6:67  Дараа нь Есүс мөнөөх арван хоёрт, Та нар ч бас орхиж явахыг хүсэж байна уу? гэв.
John MonKJV 6:68  Тэгэхэд Сиймон Пээтрос түүнд, Эзэн, бид хэн рүү явах билээ? Танд мөнхийн амьдралын үгс бий.
John MonKJV 6:69  Тэгээд ч та бол мөнөөх Христ, амьд Шүтээний Хүү мөн гэдэгт бид итгэдэг бас баттай мэддэг гэж хариуллаа.
John MonKJV 6:70  Есүс тэдэнд, Би та арван хоёрыг сонгосон биш үү? Гэтэл та нарын нэг элээ ажээ гэж хариулав.
John MonKJV 6:71  Эдүгээ тэрбээр Сиймоны хүү Иудаас Искариотисийн тухай ярьжээ. Учир нь тэр арван хоёрын нэг байсан ч түүнээс урвах гэж байсан юм.
Chapter 7
John MonKJV 7:1  Тэгээд энэ бүхний дараа Есүс Галийлаар алхав. Учир нь Жүүдүүд түүнийг алахыг эрмэлзэж байсан тул Иудаиагийн нутгаар тэр алхахыг хүссэнгүй.
John MonKJV 7:2  Эдүгээ Жүүдүүдийн майхнуудын баяр дөхсөн байлаа.
John MonKJV 7:3  Тиймээс дүү нар нь түүнд, Эндээс хөдөлж, Иудаиа руу яв. Тэгвэл хийдэг үйлсүүдийг чинь таны шавь нар бас харах болно.
John MonKJV 7:4  Учир нь хэн ч ил байх гэж эрмэлздэг атлаа өөрөө ямар нэг юмыг нууцаар хийдэггүй. Хэрэв та эдгээр зүйлийг хийж байгаа юм бол өөрийгөө дэлхийд харуул гэлээ.
John MonKJV 7:5  Учир нь түүний дүү нар хүртэл түүнд итгэхгүй байсан юм.
John MonKJV 7:6  Тэгэхэд Есүс тэдэнд, Миний цаг хараахан ирээгүй байна. Харин та нарын цаг үргэлж бэлэн байдаг.
John MonKJV 7:7  Дэлхий та нарыг үзэн ядаж чадахгүй. Харин намайг үзэн яддаг. Яагаад гэвэл үүний үйлсүүд нь ёрын муу гэж би үүний тухай гэрчилдэг.
John MonKJV 7:8  Энэ баярт та нар явцгаа. Би одоохондоо энэ баярт явахгүй. Учир нь миний цаг хараахан гүйцэт ирээгүй байна гэв.
John MonKJV 7:9  Тэр тэдэнд эдгээр үгийг хэлчихээд, Галийлд үлджээ.
John MonKJV 7:10  Харин дүү нараа баяр луу явахад өөрөө ч бас дараа нь ил биш, харин нууцаар мэтээр явлаа.
John MonKJV 7:11  Тиймээс тэр баяр дээр Жүүдүүд түүнийг эрж хайн, Тэр хаана байна? гэлцэв.
John MonKJV 7:12  Улмаар түүний талаар хүмүүсийн дунд маш их шивнэлдээн гарчээ. Учир нь зарим хүн, Тэр бол сайн хүн гэж байхад бусад нь, Үгүй. Харин ч тэр ард түмнийг мэхэлдэг гэлцэж байлаа.
John MonKJV 7:13  Гэсэн ч Жүүдүүдээс айх айдсаас болоод хэн ч түүний тухай ил яриагүй юм.
John MonKJV 7:14  Эдүгээ баярын дунд үеэр Есүс сүмд очиж улмаар заан сургалаа.
John MonKJV 7:15  Тэгэхэд Жүүдүүд, Энэ хүн хэзээ ч суралцаагүй атлаа яаж бичиг үсэг мэддэг байна? гэж гайхжээ.
John MonKJV 7:16  Есүс хариулж улмаар тэдэнд, Миний сургаал бол минийх биш, харин намайг илгээсэн түүнийх.
John MonKJV 7:17  Хэрэв хэн нэг нь Шүтээний хүслийг үйлдэхийг хүсэж байгаа бол уг сургаал нь түүнээс байна уу эсвэл би өөрөөсөө ярьж байна уу гэдэг талаар мэдэх болно.
John MonKJV 7:18  Өөрөөсөө ярьдаг нь өөрийнхөө алдрыг эрэлхийлдэг. Харин өөрийг нь илгээсэн нэгний алдрыг эрэлхийлдэг нь үнэн байдаг бөгөөд түүний дотор зөв бус байдал байдаггүй.
John MonKJV 7:19  Мошээ та нарт хууль өгөөгүй гэж үү? Тэгээд та нарын хэн нь ч тэр хуулийг сахидаггүй юм уу? Та нар юунд намайг алах гээд байгаа юм бэ? гэлээ.
John MonKJV 7:20  Хүмүүс хариулж улмаар түүнд, Та чөтгөртэй юм байна. Хэн таныг алах гээд байгаа юм бэ? гэв.
John MonKJV 7:21  Есүс хариулж улмаар тэдэнд, Би нэг үйлс хийсэн бөгөөд та нар бүгд гайхаж байна.
John MonKJV 7:22  Мошээ хөвч хөндөлтийг (энэ нь Мошээгээс биш, харин эцэг өвгөдөөс тул) та нарт өгснөөс болоод улмаар та нар шаббаат өдөр хүний хөвч хөнддөг.
John MonKJV 7:23  Мошээгийн хууль зөрчигдөхгүйн тулд шаббаат өдөрт ч хүн хөвч хөндөлт хүртдэг юм бол та нар яахаараа намайг шаббаат өдөрт хүнийг бүхэлд нь эрүүл болгосонд надад уурлаж байгаа юм бэ?
John MonKJV 7:24  Харагдах байдлаар нь бүү шүү. Харин зөв шүүлтээр шүү гэлээ.
John MonKJV 7:25  Тэгэхэд Иерусалимын хэдэн хүн, Тэдний алахаар эрж хайгаад байгаа хүн энэ биш үү?
John MonKJV 7:26  Гэхдээ хараач, тэр зоригтой ярьж байна. Гэтэл тэд түүнд юу ч хэлэхгүй байна. Энэ үнэхээр мөнөөх Христ мөн гэдгийг захирагчид үнэхээр мэдээд байна уу?
John MonKJV 7:27  Гэхдээ энэ хүн хаанаас болохыг бид мэднэ. Харин Христийг ирэхэд нэг ч хүн түүнийг хаанаас болохыг мэдэхгүй гэв.
John MonKJV 7:28  Дараа нь Есүс сүм дотор заан сургаж байхдаа, Та нар намайг бас миний хаанаас болохын аль алиныг нь мэддэг. Мөн би өөрөөсөө ирээгүй. Харин намайг илгээсэн нэгэн бол үнэн. Түүнийг та нар мэддэггүй.
John MonKJV 7:29  Харин би түүнийг мэднэ. Учир нь би түүнээс бөгөөд тэр намайг илгээсэн юм гэж хашгирлаа.
John MonKJV 7:30  Тэгэхэд нь тэд түүнийг барихыг эрмэлзсэн боловч хэн нь ч түүнд гар хүрсэнгүй. Учир нь түүний цаг хараахан ирээгүй байжээ.
John MonKJV 7:31  Тэгээд хүмүүсээс олон нь түүнд итгэжээ. Улмаар, Христ ирэхдээ энэ хүний хийсэн эдгээр зүйлээс илүү олон гайхамшиг бүтээнэ гэж үү? гэлцлээ.
John MonKJV 7:32  Хүмүүс түүний талаар ийм зүйлс шивнэлдэж байгааг Фарисачууд сонсжээ. Тэгээд Фарисачууд болон ахлах тахилч нар түүнийг барихын тулд түшмэдийг илгээв.
John MonKJV 7:33  Тэгэхэд Есүс тэдэнд, Цаашид би та нартай хэсэг зуур байна. Тэгээд би намайг илгээсэн түүн рүү явна.
John MonKJV 7:34  Та нар намайг эрж хайх бөгөөд олохгүй. Мөн миний байгаа газар луу та нар очиж чадахгүй гэлээ.
John MonKJV 7:35  Тэгэхэд Жүүдүүд хоорондоо, Бид өөрийг нь олохооргүй, хаашаа тэр явах юм бол? Тэр Жүүд бусчуудын дунд тархсан хүмүүс рүү очоод, Жүүд бусчуудад заан сургах юм болов уу?
John MonKJV 7:36  Түүний, Та нар намайг эрж хайх бөгөөд олохгүй. Мөн миний байгаа газар луу та нар очиж чадахгүй гэж хэлсэн энэ нь юу гэсэн үг юм бол? гэлцлээ.
John MonKJV 7:37  Баярын сүүлчийн өдөр, агуу тэр өдөрт Есүс зогсоод улмаар, Хэрэв хэн нэгэн цангавал над руу ирээд ууг.
John MonKJV 7:38  Надад итгэдэг хүний хэвлийгээс, бичвэрийн тунхагласан ёсоор, амьдруулагч усны голууд урсах болно гэж хашгирлаа.
John MonKJV 7:39  (Харин тэрбээр үүгээрээ Сүнсний тухай өгүүлжээ. Үүнийг түүнд итгэдэг хүмүүс хүлээн авах ёстой юм. Учир нь Ариун Сүнс хараахан өгөгдөөгүй байсан. Яагаад гэвэл Есүс хараахан алдаршуулагдаагүй байсан юм.)
John MonKJV 7:40  Тэгээд хүмүүсийн олон нь энэ үгийг сонсоод, Энэ үнэхээр мөнөөх Эш үзүүлэгч байна гэлцжээ.
John MonKJV 7:41  Бусад нь, Энэ бол Христ гэв. Харин зарим нь, Христ Галийлаас гарч ирэхгүй биз дээ?
John MonKJV 7:42  Тэр Христ Давийдийн үр удмаас, Давийдийн байсан тэрхүү Бэтлэхэм хотоос гарч ирнэ гэж бичвэр өгүүлсэн биш үү? гэлцжээ.
John MonKJV 7:43  Ингээд түүнээс болоод хүмүүсийн дунд хагарал гарчээ.
John MonKJV 7:44  Тэгэхэд тэдний зарим нь түүнийг барихыг хүссэн боловч нэг ч хүн түүнд гар хүрсэнгүй.
John MonKJV 7:45  Дараа нь нөгөө түшмэд ахлах тахилч нар болон Фарисачууд дээр ирэв. Тэгэхэд тэд тэдэнд, Та нар яагаад түүнийг авчирсангүй вэ? гэжээ.
John MonKJV 7:46  Түшмэд, Хүн хэзээ ч энэ хүн шиг ярьж байгаагүй гэж хариуллаа.
John MonKJV 7:47  Тэгэхэд Фарисачууд хариулж тэдэнд, Та нар бас мэхлэгдчихээ юү?
John MonKJV 7:48  Захирагчдаас эсвэл Фарисачуудаас хэн нэг нь түүнд итгэсэн үү?
John MonKJV 7:49  Үнэхээр хууль мэддэггүй энэ хүмүүс хараагджээ гэлээ.
John MonKJV 7:50  Никоодимос тэдэнд, (тэр тэдний нэг бөгөөд шөнөөр Есүс рүү очжээ.)
John MonKJV 7:51  Манай хууль хүнийг сонсож мөн юу хийснийг нь мэдэхээс нааш түүнийг шүүдэг гэж үү? гэхэд
John MonKJV 7:52  Тэд хариулж улмаар түүнд, Та бас Галийлийнх уу? Нягтал бас хар. Учир нь Галийлаас ганц ч эш үзүүлэгч босохгүй гэлээ.
John MonKJV 7:53  Тэгээд хүн бүр гэр лүүгээ явжээ.
Chapter 8
John MonKJV 8:1  Тэгэхэд Есүс Чидуны уул руу явав.
John MonKJV 8:2  Улмаар өглөө эрт тэрбээр сүм рүү дахин очжээ. Тэгэхэд хамаг ард түмэн түүн рүү ирлээ. Тэгээд тэр суугаад, тэдэнд заан сургав.
John MonKJV 8:3  Тэгтэл завхайрал дундаа баригдсан нэгэн эмэгтэйг бичээчид болон Фарисачууд түүн рүү авчирчээ. Тэгээд эмэгтэйг голд зогсоогоод
John MonKJV 8:4  тэд түүнд, Багш аа, энэ эмэгтэй завхайрч байгаад, үйлдэл дээрээ баригдсан.
John MonKJV 8:5  Эдүгээ ийм хүн чулуугаар шидүүлэх ёстой гэдгийг Мошээ бидэнд хуулиар тушаасан. Харин та юу хэлэх вэ? гэжээ.
John MonKJV 8:6  Харин түүнийг сорин, үүнийг хэлсэн нь тэд түүнийг буруутгаж болохын тулд ажээ. Гэтэл Есүс тэднийг сонсоогүй мэт доош бөхийгөөд, хуруугаараа газарт бичив.
John MonKJV 8:7  Тэгээд тэд түүнээс үргэлжлүүлэн асуусаар байхад нь тэр өндийгөөд тэдэнд, Та нарын дундаас гэмгүй нь эхлээд эмэгтэй рүү чулуу шидэг гэжээ.
John MonKJV 8:8  Тэгээд тэрбээр дахин доош бөхийж, газарт бичлээ.
John MonKJV 8:9  Тэгэхэд үүнийг сонссон тэд ухамсраараа гэмшүүлэгдэж, хамгийн ахмадаасаа эхлээд сүүлчийнх хүртэл нэг нэгээрээ явж оджээ. Улмаар Есүс ганцаараа үлдсэн бөгөөд нөгөө эмэгтэй голд зогссоор байлаа.
John MonKJV 8:10  Есүс өндийгөөд, эмэгтэйгээс өөр хэн ч байхгүйг харахдаа түүнд, Эмэгтэй, чамайг буруутгагч тэд хаана байна? Хэн ч чамайг ялласангүй юу? гэв.
John MonKJV 8:11  Тэгэхэд эмэгтэй, Хэн ч үгүй, Эзэн гэлээ. Тэгээд Есүс түүнд, Би ч бас чамайг яллахгүй. Яв, тэгээд цаашид бүү гэм хий гэв.
John MonKJV 8:12  Дараа нь Есүс тэдэнтэй дахин ярьж, Би бол дэлхийн гэрэл. Намайг дагадаг хүн харанхуйд алхахгүй харин амьдралын гэрэлтэй болно гэлээ.
John MonKJV 8:13  Тиймээс Фарисачууд түүнд, Та өөрийнхөө тухай гэрчилж байна. Таны гэрчлэл бол үнэн биш гэв.
John MonKJV 8:14  Есүс хариулж улмаар тэдэнд, Би өөрийнхөө тухай гэрчилж байгаа ч миний гэрчлэл бол үнэн. Учир нь би хаанаас ирснээ бас хаашаа явахаа мэднэ. Харин та нар миний хаанаас ирснийг бас хаашаа явахыг ч мэдэхгүй.
John MonKJV 8:15  Та нар махбодын дагуу шүүдэг. Би хэнийг ч шүүдэггүй.
John MonKJV 8:16  Тэгээд эдүгээ би шүүвэл миний шүүлт бол үнэн. Учир нь би ганцаараа биш, харин би болон намайг илгээсэн Эцэг хамтдаа юм.
John MonKJV 8:17  Мөн хоёр хүний гэрчлэл үнэн гэдэг нь танай хуулинд ч бас бичигдсэн байдаг.
John MonKJV 8:18  Би бол өөрийнхөө тухай гэрчилдэг нэгэн мөн. Бас намайг илгээсэн Эцэг миний тухай гэрчилдэг гэв.
John MonKJV 8:19  Гэтэл тэд түүнд, Таны Эцэг хаана байна? гэхэд Есүс, Та нар намайг ч, Эцэгийг минь ч мэдэхгүй. Хэрэв та нар намайг мэдсэнсэн бол Эцэгийг минь ч бас мэдсэн л байх байсан гэж хариуллаа.
John MonKJV 8:20  Есүс сүм дотор заан сургаж байхдаа эдгээр үгсийг эрдэнэсийн сан дотор хэлжээ. Тэгэхэд хэн ч түүнийг барьсангүй. Учир нь түүний цаг хараахан ирээгүй байлаа.
John MonKJV 8:21  Дараа нь Есүс дахиад тэдэнд, Би замаараа явах бөгөөд та нар намайг эрж хайна. Улмаар та нар гэмүүд дотроо үхэх болно. Та нар миний явах газар луу очиж чадахгүй гэв.
John MonKJV 8:22  Дараа нь Жүүдүүд, Тэр өөрийгөө алах юм байх даа? Яагаад гэвэл тэр, Та нар миний явах газар луу очиж чадахгүй гэж байна гэлцлээ.
John MonKJV 8:23  Тэгэхэд тэр тэдэнд, Та нар бол доороос, би бол дээрээс. Та нар бол энэ дэлхийнх, би бол энэ дэлхийнх биш.
John MonKJV 8:24  Тийм учраас би та нарт гэмүүд дотроо та нар үхнэ гэж хэлсэн. Учир нь би бол тэр гэдэгт та нар үл итгэвэл та нар гэмүүд дотроо үхэх болно гэв.
John MonKJV 8:25  Дараа нь тэд түүнд, Та хэн юм бэ? гэлээ. Тэгэхэд нь Есүс тэдэнд, Би анхнаасаа л та нарт тэр гэдгээ хэлсэн.
John MonKJV 8:26  Би та нарын талаар хэлэх бас шүүх олон зүйлтэй. Харин намайг илгээсэн нэгэн бол үнэн. Тиймээс би түүнээс сонссон тэдгээр зүйлсээ дэлхийд ярьдаг гэв.
John MonKJV 8:27  Тэр тэдэнд Эцэгийн тухай ярьсныг тэд ойлгосонгүй.
John MonKJV 8:28  Дараа нь Есүс тэдэнд, Та нар хүмүүний Хүүг өргөсөн байх үедээ, Би бол тэр гэдгийг бас би өөрөөсөө юуг ч хийдэггүйг та нар мэдэх болно. Харин би эдгээрийг Эцэгийнхээ надад заасны дагуу ярьж байна.
John MonKJV 8:29  Мөн намайг илгээсэн тэрбээр надтай хамт байна. Эцэг намайг ганцаарангаар нь орхиогүй. Учир нь би үргэлж түүнд тааламжтай зүйлсийг хийдэг гэлээ.
John MonKJV 8:30  Түүнийг эдгээр үгсийг ярихад олон хүн түүнд итгэжээ.
John MonKJV 8:31  Дараа нь Есүс өөрт нь итгэсэн Жүүдүүдэд, Хэрэв та нар миний үгэн дотор үргэлжилбэл үнэхээр миний шавь нар байна.
John MonKJV 8:32  Тэгээд та нар үнэнийг мэдэх бөгөөд тэрхүү үнэн та нарыг чөлөөлөх болно гэв.
John MonKJV 8:33  Тэд түүнд, Бид Аврахаамын үр удам бөгөөд хэнд ч хэзээ ч боолчлогдож байгаагүй. Та яаж, Та нар чөлөөтэй болгогдоно гэж хэлж байна аа? гэж хариуллаа.
John MonKJV 8:34  Есүс тэдэнд, Үнэхээр, үнэхээр би та нарт хэлье. Гэм үйлддэг хэн ч бай гэмийн боол мөн.
John MonKJV 8:35  Тэгээд боол гэрт үүрд байдаггүй. Харин Хүү л үүрд байдаг.
John MonKJV 8:36  Тиймээс Хүү та нарыг чөлөөлбөл та нар үнэхээр чөлөөтэй болно.
John MonKJV 8:37  Би та нарыг Аврахаамын үр удам гэдгийг мэднэ. Харин та нарын дотор миний үг байх зайгүй учраас та нар намайг алахыг эрмэлзэж байна.
John MonKJV 8:38  Би Эцэгтэйгээ хамт харсан зүйлээ ярьдаг. Бас та нар эцэгтэйгээ хамт харсан зүйлээ хийдэг гэж хариуллаа.
John MonKJV 8:39  Тэд хариулж улмаар түүнд, Аврахаам бол бидний эцэг гэв. Есүс тэдэнд, Хэрэв та нар Аврахаамын хүүхдүүд байсан бол Аврахаамын үйлсүүдийг хийх байсан.
John MonKJV 8:40  Гэтэл одоо та нар Шүтээнээс сонссон тэрхүү үнэнийг та нарт хэлсэн хүн намайг алахыг эрмэлзэж байна. Аврахаам ийм юм хийгээгүй.
John MonKJV 8:41  Та нар эцгийнхээ үйл хэргийг үйлддэг гэв. Тэгэхэд нь тэд түүнд, Бид садар самуунаас төрөөгүй. Бид нэг л Эцэг, нэг л Шүтээнтэй гэлээ.
John MonKJV 8:42  Есүс тэдэнд, Хэрэв Шүтээн та нарын Эцэг байсан бол та нар намайг хайрлах байсан. Учир нь би Шүтээнээс гарсан бөгөөд түүнээс ирж байна. Би өөрөөрөө ирээгүй харин тэр намайг илгээсэн юм.
John MonKJV 8:43  Миний ярьсан зүйлийг та нар яагаад ойлгодоггүй вэ? Яагаад гэвэл та нар миний үгийг сонсож чаддаггүй.
John MonKJV 8:44  Та нар бол өөрсдийн эцэг элээнийх бөгөөд та нар эцгийнхээ бузар хүслийг үйлдэхийг хүсдэг. Тэр анхнаасаа л алуурчин байсан агаад үнэн дотор оршоогүй. Яагаад гэвэл түүний дотор үнэн байдаггүй. Тэр худал ярихдаа өөрөөсөө ярьдаг. Учир нь тэрбээр худалч бөгөөд үүний эцэг нь юм.
John MonKJV 8:45  Харин би үнэнийг хэлдэг учраас та нар надад итгэдэггүй.
John MonKJV 8:46  Та нарын хэн нь намайг гэмийн талаар гэмшүүлж байгаа юм бэ? Тэгээд хэрэв би үнэнийг хэлдэг юм бол та нар яагаад надад итгэдэггүй юм бэ?
John MonKJV 8:47  Шүтээнээс байдаг нь Шүтээний үгсийг сонсдог. Тиймд та нар Шүтээнээс биш учраас сонсдоггүй юм гэв.
John MonKJV 8:48  Гэтэл Жүүдүүд хариулж улмаар түүнд, Бид таныг Самареиа хүн бас чөтгөртэй гэж зөв хэлдэг биш үү? гэлээ.
John MonKJV 8:49  Есүс, Би чөтгөргүй. Харин би Эцэгээ хүндэтгэдэг. Мөн та нар намайг доромжилдог.
John MonKJV 8:50  Бас би өөрийн алдрыг эрэлхийлдэггүй. Эрэлхийлдэг бас шүүдэг нэгэн бий.
John MonKJV 8:51  Үнэхээр, үнэхээр би та нарт хэлье. Хэрэв хүн миний үгийг сахивал тэр хэзээ ч үхэл үзэхгүй гэж хариуллаа.
John MonKJV 8:52  Тэгэхэд нь Жүүдүүд түүнд, Таныг чөтгөртэй гэдгийг бид одоо мэддэг боллоо. Аврахаам болон эш үзүүлэгч нар нас барсан. Гэтэл та, Хэрэв хүн миний үгийг сахивал тэр хэзээ ч үхэл амсахгүй гэж байна.
John MonKJV 8:53  Бидний эцэг Аврахаамаас та илүү агуу юм уу? Тэр нас барсан. Мөн эш үзүүлэгч нар нас барсан. Та өөрийгөө хэн болгоод байна вэ? гэхэд
John MonKJV 8:54  Есүс, Хэрэв би өөрийгөө өргөмжилдөг юм бол миний өргөмжлөл юу ч биш. Намайг өргөмжилдөг нь миний Эцэг юм. Та нар түүнийг өөрсдийнхөө Шүтээн мөн гэж хэлдэг.
John MonKJV 8:55  Гэсэн ч та нар түүнийг мэдээгүй. Харин би түүнийг мэддэг. Тэгээд би түүнийг мэддэггүй гэж хэлбэл та нар шиг худалч болно. Харин би түүнийг мэддэг бөгөөд түүний үгийг сахидаг.
John MonKJV 8:56  Та нарын эцэг Аврахаам миний өдрийг харах болсондоо хөөрөн баяссан. Тэгээд тэр харсан бас баярласан гэж хариуллаа.
John MonKJV 8:57  Гэтэл Жүүдүүд түүнд, Та тавин нас ч хүрээгүй байж, Аврахаамыг харсан юм уу? гэв.
John MonKJV 8:58  Есүс тэдэнд, Үнэхээр, үнэхээр би та нарт хэлье. Аврахаамыг байснаас өмнө би байдаг гэлээ.
John MonKJV 8:59  Тэгтэл тэд түүн рүү чулуудахаар чулуунууд авав. Гэвч Есүс өөрийгөө далдлан улмаар тэдний дундуур явсаар сүмээс гарсан бөгөөд ийнхүү хажуугаар нь өнгөрлөө.
Chapter 9
John MonKJV 9:1  Улмаар тэрбээр хажуугаар нь өнгөрөхдөө төрөхөөсөө сохор нэг хүнийг харав.
John MonKJV 9:2  Гэтэл шавь нар нь түүнээс, Раввий, хэн нь гэм хийсэн учраас энэ хүн сохор төрсөн юм бэ? Өөрөө юү эсвэл эцэг эх нь үү? гэж асуулаа.
John MonKJV 9:3  Есүс, Энэ хүн ч, түүний эцэг эх ч гэм хийснээс биш. Харин Шүтээний ажлууд түүний дотор ил болгогдохын тулд юм.
John MonKJV 9:4  Намайг илгээсэн түүний ажлуудыг өдөр байгаа дээр нь би хийх ёстой. Шөнө болоход хэн ч ажиллаж чадахгүй.
John MonKJV 9:5  Би дэлхийд байгаа цагтаа дэлхийн гэрэл байна гэж хариуллаа.
John MonKJV 9:6  Тэр ингэж хэлчихээд, газар дээр нулиман, шүлсээрээ шавар зуурч улмаар шаврыг сохор хүний нүдэнд түрхэв.
John MonKJV 9:7  Тэгээд түүнд, Явж, Шиллоахын (Илгээсэн гэж хөрвүүлэгддэг) усан санд угаа гэлээ. Тэгэхэд нь тэрбээр замаараа явж угаасан бөгөөд харсаар иржээ.
John MonKJV 9:8  Тиймээс түүний хөршүүд болон сохор байсан түүнийг өмнө нь харж байсан хүмүүс, Суугаад, гуйлга гуйдаг байсан хүн энэ биш үү? гэлцэв.
John MonKJV 9:9  Зарим нь, Энэ бол тэр мөн гэхэд зарим нь, Түүнтэй адилхан л юм гэв. Харин тэр, Би мөн гэлээ.
John MonKJV 9:10  Тиймээс тэд түүнд, Нүд чинь яаж нээгдсэн юм бэ? гэв.
John MonKJV 9:11  Тэр хариулж улмаар, Есүс гэдэг хүн шавар зуурч, миний нүдэнд түрхсэн. Тэгээд надад, Шиллоахын усан сан руу явж, угаа гэсэн юм. Тэгэхэд нь би очиж угаасан бөгөөд хараатай болсон гэлээ.
John MonKJV 9:12  Тэгэхэд нь тэд түүнд, Тэр хаана байна? гэхэд тэр, Би мэдэхгүй гэлээ.
John MonKJV 9:13  Тэд өмнө нь сохор байсан түүнийг Фарисачууд руу аваачив.
John MonKJV 9:14  Тэгэхэд Есүс шавар зуурч, түүний нүдийг нээсэн үе нь шаббаат өдөр байжээ.
John MonKJV 9:15  Тэр үед дахиад түүнээс Фарисачууд ч бас яаж хараатай болсныг нь асуулаа. Тэр тэдэнд, Тэрбээр миний нүдэн дээр шавар тавьсан. Тэгээд би угаасан бөгөөд харж байна гэв.
John MonKJV 9:16  Тиймээс Фарисачуудын зарим нь, Энэ хүн бол Шүтээнээс биш. Яагаад гэвэл тэрбээр шаббаат өдрийг сахидаггүй гэлээ. Бусад нь, Гэмтэн хүн ийм гайхамшгуудыг яаж бүтээж чадах билээ? гэлцжээ. Улмаар тэдний дунд хагарал бий болов.
John MonKJV 9:17  Тэд сохор хүнд дахин, Чиний нүдийг нээсэн тэр хүний талаар чи юу хэлэх вэ? гэхэд тэрбээр, Тэр бол эш үзүүлэгч гэв.
John MonKJV 9:18  Гэвч Жүүдүүд түүний талаар түүнийг сохор байсан мөн хараатай болсон гэдэгт хараатай болсон түүний эцэг эхийг дуудах хүртлээ итгэсэнгүй.
John MonKJV 9:19  Тэгээд тэд тэднээс, Сохор төрсөн гэж та нарын хэлдэг хүү чинь энэ мөн үү? Тэгвэл тэр одоо яаж хардаг болов оо? гэж асуулаа.
John MonKJV 9:20  Түүний эцэг эх хариулж улмаар тэдэнд, Энэ манай хүү гэдгийг бас сохор төрсөн гэдгийг нь бид мэднэ.
John MonKJV 9:21  Гэхдээ тэр одоо ямар аргаар хардаг болсныг бид мэдэхгүй. Бас хэн түүний нүдийг нээснийг мэдэхгүй. Тэр насанд хүрсэн. Түүнээс асуу. Тэр өөрийнхөө төлөө ярих болно гэв.
John MonKJV 9:22  Эцэг эх нь Жүүдүүдээс айсан тул эдгээрийг хэлжээ. Учир нь хэн нэг нь түүнийг Христ гэж хүлээн зөвшөөрвөл тэр хүн синагогиос хөөгдөх ёстой гэдэгт Жүүдүүд аль хэдийн тохиролцчихсон байжээ.
John MonKJV 9:23  Тиймээс эцэг эх нь, Тэр насанд хүрсэн. Түүнээс асуу гэсэн аж.
John MonKJV 9:24  Тэгэхэд нь тэд сохор байсан хүнийг дахин дуудаад түүнд, Шүтээнд магтаал өргө. Энэ хүн бол гэмтэн гэдгийг бид мэднэ гэлээ.
John MonKJV 9:25  Тэгэхэд нь тэр хариулж улмаар, Тэр гэмтэн мөн эсэхийг би мэдэхгүй. Би сохор байсан, одоо харж байна гэдэг ганц зүйлийг би мэдэж байна гэв.
John MonKJV 9:26  Тэгтэл тэд түүнд дахин, Тэр чамд юу хийсэн бэ? Тэр яаж чиний нүдийг нээсэн юм бэ? гэжээ.
John MonKJV 9:27  Тэр тэдэнд, Би та нарт аль хэдийн хэлсэн. Гэтэл та нар сонсоогүй. Юуг дахин сонсохыг хүсээ вэ? Та нар ч бас түүний шавь нар болохыг хүсээ юү? гэж хариулав.
John MonKJV 9:28  Тэгэхэд нь тэд түүнийг доромжлоод, Чи бол түүний шавь. Харин бид бол Мошээгийн шавь нар.
John MonKJV 9:29  Шүтээн Мошээд ярьсан гэдгийг бид мэднэ. Харин энэ хүний талаар, түүний хаанаас болохыг бид мэдэхгүй гэв.
John MonKJV 9:30  Мөнөөх эр хариулж улмаар тэдэнд, Тэр миний нүдийг нээсэн. Тэгэхэд та нар түүний хаанаас болохыг мэдэхгүй байна гэдэг чинь яасан гайхалтай юм бэ.
John MonKJV 9:31  Эдүгээ Шүтээн гэмтнүүдийг сонсдоггүйг бид мэднэ. Харин хүн Шүтээний мөргөлчин байж, түүний хүслийг биелүүлбэл тэр түүнийг сонсдог.
John MonKJV 9:32  Цаг хугацаа эхэлснээс хойш сохор төрсөн хүний нүдийг хэн нэгэн нээсэн гэж дуулдаагүй.
John MonKJV 9:33  Хэрэв энэ хүн Шүтээнээс байгаагүй бол тэр юу ч хийж чадахгүй байсан гэхэд
John MonKJV 9:34  тэд хариулж улмаар түүнд, Чи бүхэлдээ гэмүүд дотор төрсөн атлаа чи бидэнд сургаж байна уу? гээд түүнийг хөөн гаргажээ.
John MonKJV 9:35  Түүнийг хөөн гаргасан гэдгийг Есүс сонсов. Улмаар түүнийг олоод түүнд, Чи Шүтээний Хүүд итгэж байна уу? гэлээ.
John MonKJV 9:36  Тэр хариулж, Тэр хэн юм бэ, Эзэн? Энэ нь би түүнд итгэж болохын тулд юм гэжээ.
John MonKJV 9:37  Тэгэхэд Есүс түүнд, Чи түүнийг харсан бөгөөд чамтай ярьж байгаа нь тэр мөн гэлээ.
John MonKJV 9:38  Тэгэхэд нь тэр, Эзэн, би итгэж байна гэв. Тэгээд түүнд мөргөжээ.
John MonKJV 9:39  Тэгтэл Есүс, Би хардаггүйг нь хардаг мөн хардгийг нь сохор болгохын тулд шүүлтийн төлөө энэ дэлхийд ирээд байна гэлээ.
John MonKJV 9:40  Тэгээд түүнтэй хамт байсан хэдэн Фариса хүн энэ үгсийг сонсоод түүнд, Бид ч бас сохор уу? гэв.
John MonKJV 9:41  Есүс тэдэнд, Хэрэв та нар сохор байсан бол гэмгүй байх байсан. Гэтэл эдүгээ та нар, Бид хардаг гэж байна. Тиймээс та нарын гэм хэвээр үлдэж байна гэжээ.
Chapter 10
John MonKJV 10:1  Үнэхээр, үнэхээр би та нарт хэлье. Хонины хашаа руу хаалгаар нь ордоггүй харин өөр замаар авирдаг тэр хүн бол хулгайч бас дээрэмчин мөн.
John MonKJV 10:2  Харин хаалгаар нь ордог хүн бол хонины хоньчин билээ.
John MonKJV 10:3  Хаалгач түүнд нээж өгдөг. Мөн хонь түүний дуу хоолойг сонсдог. Тэгээд тэрбээр хонио нэрээр нь дуудаж улмаар тэднийг дагуулан гардаг.
John MonKJV 10:4  Тэгээд тэр хонио гаргачихаад тэдний өмнө явдаг бөгөөд хонь түүнийг дагадаг. Учир нь тэд түүний дуу хоолойг мэддэг.
John MonKJV 10:5  Түүнчлэн тэд үл таних хүнийг дагахгүй харин ч түүнээс зугтана. Учир нь тэд үл таних хүмүүсийн дуу хоолойг мэддэггүй гэв.
John MonKJV 10:6  Есүс тэдэнд энэ зүйрлэлийг ярьсан боловч түүний өөрсдөд нь ярьсан зүйлс юу байсныг тэд ойлгосонгүй.
John MonKJV 10:7  Дараа нь Есүс дахиад тэдэнд, Үнэхээр, үнэхээр би та нарт хэлье. Би бол хонины тэрхүү хаалга.
John MonKJV 10:8  Миний өмнө ирсэн тэд бүгд хулгайчид бас дээрэмчид юм. Гэсэн ч тэднийг хонь сонсоогүй.
John MonKJV 10:9  Би бол тэрхүү хаалга. Хэрэв хэн нэгэн надаар дамжин дотогш орвол аврагдана. Тэгээд орж бас гарч улмаар бэлчээр олох болно.
John MonKJV 10:10  Хулгайч хулгайлах мөн алах бас устгах гэхээс өөрөөр ирдэггүй. Би тэднийг амьдралтай улмаар илүү бялхсан амьдралтай байлгахын тулд ирж байна.
John MonKJV 10:11  Би бол тэрхүү сайн хоньчин. Сайн хоньчин хониныхоо төлөө амиа өгдөг.
John MonKJV 10:12  Харин чоно ирж байгааг хоньчин нь бус хөлсний хүн харвал хонь өөрийнх нь биш болохоор хонийг орхиод зугтдаг. Тэгэхэд чоно хонийг барьж улмаар тэднийг тарааж бутраадаг.
John MonKJV 10:13  Тэгээд хөлсний хүн зугтаадаг. Яагаад гэвэл тэр хөлсний хүн бөгөөд хонины төлөө санаа тавьдаггүй.
John MonKJV 10:14  Би бол тэрхүү сайн хоньчин бөгөөд өөрийнхийгөө мэддэг. Мөн минийх ч намайг мэддэг.
John MonKJV 10:15  Эцэг намайг мэддэг шиг би ч бас Эцэгийг мэддэг. Мөн би амиа хониныхоо төлөө тавьж өгч байна.
John MonKJV 10:16  Түүнчлэн надад өөр хонь бий. Тэд бол энэ хашааных биш. Би тэднийг ч бас авчрах ёстой бөгөөд тэд миний дуу хоолойг сонсох болно. Улмаар нэг сүрэг, нэг хоньчин байх болно.
John MonKJV 10:17  Тийм учраас Эцэг минь намайг хайрладаг. Яагаад гэвэл би амиа дахин хүлээн авахын тулд үүнийг тавьж өгч байна.
John MonKJV 10:18  Үүнийг хэн ч надаас авахгүй. Харин би өөрөөсөө үүнийг тавьж өгч байна. Үүнийг тавьж өгөх эрх мэдэл надад бий. Бас үүнийг дахин авах эрх мэдэл надад бий. Энэ тушаалыг би Эцэгээсээ хүлээж авсан гэв.
John MonKJV 10:19  Тийнхүү энэ үгсээс болоод Жүүдүүдийн дунд дахин хагарал бий болжээ.
John MonKJV 10:20  Гэтэл тэднээс олон нь, Тэр чөтгөртэй бас солиотой. Та нар юунд түүнийг сонсоно вэ? гэлээ.
John MonKJV 10:21  Бусад нь, Эдгээр нь чөтгөртэй хүний үгс биш. Чөтгөр сохор хүний нүдийг нээж чадна гэж үү? гэлцэв.
John MonKJV 10:22  Эдүгээ Иерусалимд шинэчлэн сэргээсний баяр болжээ. Тэгэхэд өвөл байсан юм.
John MonKJV 10:23  Улмаар Есүс сүмд Соломооны сүүдрэвчээр алхав.
John MonKJV 10:24  Тэр үед Жүүдүүд түүнийг тойрч зогсоод түүнд, Та хэр удаан биднийг эргэлзүүлэх юм бэ? Хэрэв та мөнөөх Христ юм бол бидэнд тодорхой хэлээч гэлээ.
John MonKJV 10:25  Есүс тэдэнд, Би та нарт хэлсэн. Тэгэхэд та нар итгээгүй. Эцэгийнхээ нэрээр миний хийдэг тэдгээр ажлууд нь миний тухай гэрчилдэг.
John MonKJV 10:26  Харин миний та нарт хэлсэнчлэн та нар бол миний хониноос биш учраас та нар итгэдэггүй.
John MonKJV 10:27  Миний хонь дуу хоолойг минь сонсдог. Мөн би тэднийг мэддэг. Бас тэд намайг дагадаг.
John MonKJV 10:28  Би тэдэнд мөнхийн амьдрал өгдөг. Тэгээд тэд хэзээ ч мөхөхгүй мөн хэн ч тэднийг миний гараас булааж авахгүй.
John MonKJV 10:29  Миний Эцэг бол бүхнээс илүү агуу. Тэр тэднийг надад өгсөн. Мөн хэн ч тэднийг миний Эцэгийн гараас булааж чадахгүй.
John MonKJV 10:30  Би болон Эцэг нэг юм гэж хариулав.
John MonKJV 10:31  Тэгэхэд нь Жүүдүүд түүн рүү чулуудахаар чулуунуудыг дахин авлаа.
John MonKJV 10:32  Есүс тэдэнд, Би та нарт Эцэгээсээ олон сайн үйлсийг харуулсан. Та нар тэр үйлсүүдийн алиных нь төлөө над руу чулуудах гээ вэ? гэж хариулжээ.
John MonKJV 10:33  Жүүдүүд түүнд, Сайн үйлсийн төлөө бус, харин чи хүмүүн байтлаа өөрийгөө Шүтээн болгож байгаа учраас шүтээнийг доромжлохуйгаас болоод чам руу чулуудъя гэж хариулав.
John MonKJV 10:34  Есүс тэдэнд, Танай хуулинд, Та нар бол шүтээнүүд гэж би хэлсэн хэмээн бичигдээгүй гэж үү?
John MonKJV 10:35  Хэрэв Шүтээний үг өөрсдөд нь ирсэн тэр хүмүүсийг шүтээнүүд гэж тэр дуудсан юм бол бас бичвэр зөрчигдөж чадахгүй.
John MonKJV 10:36  Эцэгийн ариусган тусгаарлаж, дэлхий рүү илгээсэн хүн би, Би бол Шүтээний Хүү гэж хэлсэн учраас та нар, Чи шүтээнийг доромжилж байна гэж байна уу?
John MonKJV 10:37  Хэрэв би Эцэгийнхээ ажлуудыг хийхгүй байгаа юм бол надад бүү итгэ.
John MonKJV 10:38  Харин би хийж байгаа юм бол та нар надад итгэхгүй ч гэсэн ажлуудад итгэ. Тэгвэл миний дотор Эцэг мөн түүний дотор би байдаг гэдгийг та нар мэдэж бас итгэх болно гэлээ.
John MonKJV 10:39  Тиймээс тэд түүнийг барих гэж дахин эрмэлзэв. Гэвч тэр тэдний гараас зугтаад
John MonKJV 10:40  улмаар Иорданаас цааш, Иоаннисийн анх баптизм хийсэн газар луу дахин явлаа. Тэгээд тэндээ байв.
John MonKJV 10:41  Тэгэхэд түүн дээр олон хүн ирлээ. Улмаар тэд, Иоаннис ямар ч гайхамшиг бүтээгээгүй. Харин энэ хүний талаар Иоаннисийн ярьсан бүх зүйл үнэн байжээ гэлцлээ.
John MonKJV 10:42  Тэгээд тэнд олон хүн түүнд итгэжээ.
Chapter 11
John MonKJV 11:1  Эдүгээ Марийа түүний эгч Маарта хоёрын хот болох Витаниагийн Лаазарос гэдэг нэгэн эр өвчтэй байжээ.
John MonKJV 11:2  (Энэ нь Эзэнийг тосоор тослоод, хөлийг нь үсээрээ арчсан Марийа юм. Түүний дүү Лаазарос өвчтэй болжээ.)
John MonKJV 11:3  Тиймээс эгч нар нь түүн рүү хүн илгээж, Эзэн, ажигтун, таны хайрладаг нэгэн өвдсөн байна гэж хэлүүллээ.
John MonKJV 11:4  Улмаар Есүс үүнийг сонсоод, Энэ өвчин бол үхэл рүү бус, харин Шүтээний алдрын төлөө билээ. Энэ нь Шүтээний Хүү үүгээр алдаршуулагдахын тулд юм гэв.
John MonKJV 11:5  Эдүгээ Есүс Маарта болон түүний охин дүүг бас Лаазаросыг хайрладаг байжээ.
John MonKJV 11:6  Ийнхүү тэр түүнийг өвчтэй гэдгийг сонсоод, байсан газартаа хоёр хоног өнжлөө.
John MonKJV 11:7  Тэгээд дараа нь тэрбээр шавь нартаа, Иудаиа руу дахин явцгаая гэв.
John MonKJV 11:8  Шавь нар нь түүнд, Раввий, Жүүдүүд саяхан тан руу чулуудахыг эрмэлзсэн. Та тийшээ дахиад явах нь уу? гэлээ.
John MonKJV 11:9  Есүс, Өдөрт арван хоёр цаг байдаг бус уу? Хэрэв хэн нэг нь өдрөөр алхвал бүдрэхгүй. Яагаад гэвэл тэр энэ дэлхийн гэрлийг хардаг.
John MonKJV 11:10  Харин хүн шөнөөр алхвал бүдэрнэ. Яагаад гэвэл түүний дотор гэрэл байхгүй гэж хариулав.
John MonKJV 11:11  Тэр эдгээрийг хэлчихээд, дараа нь тэдэнд, Бидний анд Лаазарос нойрсож байна. Харин би түүнийг сэрээхээр явж байна гэлээ.
John MonKJV 11:12  Дараа нь түүний шавь нар, Эзэн, хэрэв тэр нойрсож байгаа юм бол эдгэх юм байна гэв.
John MonKJV 11:13  Харин Есүс түүний үхлийн талаар ярьсан юм. Гэтэл тэд унтаж амрах тухай ярьсан гэж боджээ.
John MonKJV 11:14  Дараа нь Есүс тэдэнд ил тодоор, Лаазарос үхсэн.
John MonKJV 11:15  Би тэнд байгаагүйдээ, та нар итгэж болох учраас би та нарын төлөө баяртай байна. Ямартай ч түүн рүү очицгооё гэв.
John MonKJV 11:16  Дараа нь Дийдюмос гэгддэг Томаас бусад шавь нарт, Түүнтэй хамт үхэх байлаа ч бас явцгаая гэлээ.
John MonKJV 11:17  Тэгээд Есүс очоод, тэрбээр булшинд аль хэдийн дөрөв хоног байсныг олж мэдлээ.
John MonKJV 11:18  Эдүгээ Витаниа нь Иерусалимаас арван таван стаадион орчимд ойрхон байв.
John MonKJV 11:19  Тэгэхэд дүүгийнхээ төлөө шаналж байсан Маарта, Марийа хоёрыг тайтгаруулахаар Жүүдүүдээс олон хүн тэдэн рүү иржээ.
John MonKJV 11:20  Дараа нь Маарта Есүсийн ирж буйг сонсмогцоо түүнийг тосч уулзав. Харин Марийа гэртээ сууж байлаа.
John MonKJV 11:21  Тэгээд Маарта Есүст, Эзэн, хэрэв та энд байсан бол дүү минь үхэхгүй байсан.
John MonKJV 11:22  Гэхдээ Шүтээнээс таны гуйх юуг ч бай Шүтээн танд одоо ч гэсэн өгнө гэдгийг би мэднэ гэлээ.
John MonKJV 11:23  Есүс түүнд, Чиний дүү босно гэв.
John MonKJV 11:24  Маарта түүнд, Сүүлчийн тэр өдөрт босголтоор тэр босно гэдгийг би мэднэ гэлээ.
John MonKJV 11:25  Есүс түүнд, Би бол босголт ба амьдрал мөн. Надад итгэдэг хүн үхсэн ч амьдарна.
John MonKJV 11:26  Тэгээд надад итгэж, амьдардаг хэн ч бай хэзээ ч үүрд үхэхгүй. Чи үүнд итгэдэг үү? гэв.
John MonKJV 11:27  Тэр түүнд, Тийм ээ, Эзэн. Та бол энэ дэлхийд ирэх ёстой мөнөөх Христ, Шүтээний Хүү мөн гэдэгт би итгэдэг гэлээ.
John MonKJV 11:28  Улмаар тэр ийн хэлчихээд, замаараа явж, дүү Марийагаа нууцаар дуудаад, Багш ирээд, чамайг дуудаж байна гэв.
John MonKJV 11:29  Тэр сонсмогцоо түргэн босож, түүн рүү очлоо.
John MonKJV 11:30  Тэгэхэд Есүс хот руу хараахан орж ирээгүй харин Маартагийн өөрийг нь тосож уулзсан тэр газарт байж байлаа.
John MonKJV 11:31  Тэгэхэд гэрт нь хамт байж, Марийаг тайтгаруулж байсан Жүүдүүд түүнийг яаран босоод, гарч явахыг харахдаа, Тэрээр булш руу нь очиж, тэнд уйлахаар явчихлаа гээд түүнийг дагажээ.
John MonKJV 11:32  Дараа нь Марийа Есүсийн байсан газар ирж, түүнийг хараад, хөлд нь унан түүнд, Эзэн, хэрэв та энд байсан бол дүү минь үхэхгүй байсан гэв.
John MonKJV 11:33  Есүс эмэгтэйн тийнхүү уйлахыг мөн түүнтэй хамт ирсэн Жүүдүүд ч бас уйлахыг харахдаа сүнсэн дотроо дургүйцэн санаа алдаж улмаар шаналжээ.
John MonKJV 11:34  Улмаар, Түүнийг хаана тавьсан бэ? гэхэд нь тэд түүнд, Эзэн, очоод харна уу гэлээ.
John MonKJV 11:36  Тэгэхэд Жүүдүүд, Тэр түүнийг хэрхэн хайрладаг байсныг хараач! гэлээ.
John MonKJV 11:37  Харин тэдний зарим нь, Сохрын нүдийг нээсэн хүн энэ хүнийг хүртэл үхүүлэхгүй байж чадаагүй юм болов уу? гэжээ.
John MonKJV 11:38  Тиймээс Есүс дотроо дахин дургүйцэн санаа алдсаар булш руу очив. Гэтэл энэ нь агуй байсан бөгөөд дээр нь чулуу тавиатай байжээ.
John MonKJV 11:39  Есүс, Чулууг зайлуул гэлээ. Талийгаачийн эгч Маарта түүнд, Эзэн, тэр дөрөв хонож байгаа учраас өдийд өмхийрсөн байгаа гэв.
John MonKJV 11:40  Есүс түүнд, Хэрэв чи итгэх юм бол Шүтээний яруу алдрыг харах болно гэж би чамд хэлсэн биш үү? гэлээ.
John MonKJV 11:41  Тэгэхэд нь тэд талийгаачийг тавьсан байсан газраас чулууг зайлуулжээ. Тэгэхэд Есүс харцаа өөд өргөөд, Эцэг минь, та намайг сонссонд баярлалаа.
John MonKJV 11:42  Эдүгээ та намайг үргэлж сонсдог гэдгийг би мэдэж байсан. Гэхдээ та намайг илгээсэн гэдэгт миний хажууд зогсож байгаа хүмүүс итгэж болохын тулд тэдний төлөө би үүнийг хэллээ гэв.
John MonKJV 11:43  Тэгээд тэр ингэж хэлчихээд, Лаазарос, гараад ир гэж чанга дуугаар хашгирлаа.
John MonKJV 11:44  Тэгтэл талийгаач гар хөл нь оршуулгын даавуугаар боолттой гарч ирлээ. Мөн түүний нүүр алчуураар ороогдсон байв. Есүс тэдэнд, Түүнийг тайл. Тэгээд явуул гэжээ.
John MonKJV 11:45  Тэгэхэд Марийа руу ирсэн Жүүдүүдээс олон нь Есүсийн хийсэн зүйлсийг хараад, түүнд итгэжээ.
John MonKJV 11:46  Харин тэдний зарим нь Фарисачууд руу явж, тэдэнд Есүсийн юу хийснийг ярив.
John MonKJV 11:47  Тэгэхэд нь ахлах тахилч нар болон Фарисачууд зөвлөлийг цуглуулаад, Энэ хүн олон гайхамшиг бүтээж байгаа учраас яах вэ?
John MonKJV 11:48  Хэрэв түүнийг энэ чигээр нь орхивол бүгд түүнд итгэх болно. Тэгвэл Ромчууд ирээд, биднээс газар болон үндэстэнг хоёуланг нь авчихна гэлээ.
John MonKJV 11:49  Гэтэл тэдний нэг, тухайн жил тэргүүн тахилч байсан Каиафас тэдэнд, Та нар бүр юу ч ойлгохгүй байна.
John MonKJV 11:50  Бүхэл үндэстэн мөхөхгүйн тулд ард түмний төлөө ганц хүн үхэх нь бидний хувьд дээр гэдгийг ч бодож үзэхгүй байна гэв.
John MonKJV 11:51  Тэгэхэд үүнийг тэр өөрөөсөө хэлээгүй. Харин тухайн жил тэргүүн тахилч байсан тэр, Есүс энэ үндэстний төлөө
John MonKJV 11:52  мөн зөвхөн энэ үндэстний төлөө ч бус, харин хаа сайгүй тараагдсан Шүтээний хүүхдүүдийг нэг дор цуглуулахын тулд үхэх ёстой гэж эш үзүүлжээ.
John MonKJV 11:53  Тэгээд тэр өдрөөс хойш тэд түүнийг алахаар зөвлөлдөв.
John MonKJV 11:54  Тиймээс Есүс цаашид Жүүдүүдийн дунд ил явсангүй. Гэхдээ тэндээс цөлд ойр байдаг нутаг руу, Эфраим гэдэг хот руу явсан бөгөөд тэндээ шавь нартайгаа хамт байлаа.
John MonKJV 11:55  Тэгтэл Жүүдүүдийн дээгүүр өнгөрөх дөхсөн байсан бөгөөд олон хүн дээгүүр өнгөрөхөөс өмнө өөрсдийгөө ариусгахаар нутгаасаа Иерусалим руу өгсжээ.
John MonKJV 11:56  Тэгэхэд тэд Есүсийг хайж, сүм дотор зогсож байхдаа хоорондоо, Та нар юу гэж бодож байна? Тэрбээр баярт ирэхгүй юм болов уу? гэлцэв.
John MonKJV 11:57  Эдүгээ ахлах тахилч нар болон Фарисачуудын аль аль нь, хэрэв хэн нэгэн түүний хаана байгааг мэдвэл мэдээлэх ёстой гэсэн тушаалыг түүнийг баривчлахын тулд гаргасан байжээ.
Chapter 12
John MonKJV 12:1  Дараа нь Есүс дээгүүр өнгөрөхөөс зургаа хоногийн өмнө Витаниа руу явлаа. Тэнд нас барчихсан байсан Лаазарос байлаа. Тэрбээр түүнийг үхэгсдээс босгосон юм.
John MonKJV 12:2  Тэгэхэд тэд түүнд оройн хоол тэнд хийж өгсөн бөгөөд Маарта үйлчилжээ. Харин түүнтэй хамт хажуулан хооллож байсан хүмүүсийн нэг нь Лаазарос байлаа.
John MonKJV 12:3  Тэр үед Марийа маш үнэтэй, цэвэр нардын анхилуун тосноос нэг лийтраг аваад, Есүсийн хөлийг тосолж улмаар хөлийг нь үсээрээ арчив. Тэгэхэд гэр анхилуун тосны үнэрээр дүүргэгдлээ.
John MonKJV 12:4  Тэгтэл түүний шавь нарын нэг, түүнээс урвах Сиймоны Иудаас Искариотис,
John MonKJV 12:5  Юунд энэ анхилуун тосыг гурван зуун динаарионоор зараад, мөнгийг нь ядууст өгсөнгүй вэ? гэлээ.
John MonKJV 12:6  Гэхдээ үүнийг тэр ядуусыг хайхарсандаа бус, харин хулгайч байсан тул хэлсэн ажээ. Мөн түүнд уут байсан бөгөөд дотор нь хийснийг авч явдаг байв.
John MonKJV 12:7  Тэгэхэд Есүс, Түүнийг орхи. Тэр үүнийг миний оршуулгын өдөрт зориулж хадгалсан юм.
John MonKJV 12:8  Учир нь ядуус та нартай хамт үргэлж байдаг. Харин би та нарт үргэлж байхгүй гэлээ.
John MonKJV 12:9  Түүний тэнд байсныг Жүүдүүдээс олон хүн тийнхүү мэдлээ. Тэгээд тэд зөвхөн Есүсээс болоод биш, харин үхэгсдээс түүний босгосон Лаазаросыг бас харахаар ирэв.
John MonKJV 12:10  Гэтэл ахлах тахилч нар Лаазаросыг ч бас алахын тулд зөвлөлджээ.
John MonKJV 12:11  Яагаад гэвэл түүнээс болоод Жүүдүүдээс олон нь явж улмаар Есүст итгэжээ.
John MonKJV 12:12  Баярт ирсэн байсан олон хүн Есүсийг Иерусалим руу дараа өдөр нь ирж явааг сонсоод,
John MonKJV 12:13  дал модны мөчрүүд авч улмаар түүнийг угтахаар очоод, Осаннаа. Эзэний нэрээр ирж байгаа Израйлийн Хаан ерөөлтэй еэ гэж хашгиралдав.
John MonKJV 12:14  Тэр үед Есүс залуу илжиг олчихоод, түүний дээр суусан нь,
John MonKJV 12:15  Сионы охин, бүү ай. Ажигтун, Хаан чинь илжигний дудран дээр суугаад ирж явна хэмээн бичигдсэний дагуу ажээ.
John MonKJV 12:16  Тэгэхэд шавь нар нь эхэндээ эдгээр зүйлийг ойлгосонгүй. Харин Есүс алдаршуулагдахад эдгээр зүйл түүний тухай бичигдсэн байсныг мөн өөрсдөө эдгээрийг түүнд хийж өгснөө тэд тэр үед санажээ.
John MonKJV 12:17  Түүнчлэн Лаазаросыг тэрбээр үхэгсдээс босгож, булшнаас дуудан гаргах үед түүнтэй хамт байсан хүмүүс гэрчилсэн юм.
John MonKJV 12:18  Үүнээс болоод хүмүүс түүнтэй бас уулзав. Яагаад гэвэл тэд түүнийг ийм гайхамшиг бүтээсэн гэдгийг сонсжээ.
John MonKJV 12:19  Тиймээс Фарисачууд хоорондоо, Та нар ямар ч ашиг олоогүй гэдгээ харж байна уу? Үзэгтүн, түүний хойноос дэлхий дагаж байна гэлцэв.
John MonKJV 12:20  Тэгэхэд мөргөх гэж баярт ирсэн хүмүүсийн дунд хэдэн Грек хүн байжээ.
John MonKJV 12:21  Тэгээд тэд Галийлийн Витсайдагийнх болох Фийлиппос руу ирээд, Эрхэм ээ, бид Есүсийг хармаар байна гэж түүнээс гуйв.
John MonKJV 12:22  Фийлиппос очоод, Андреаст хэлжээ. Улмаар Андреас, Фийлиппос хоёр цааш нь Есүст хэллээ.
John MonKJV 12:23  Тэгэхэд нь Есүс тэдэнд, Хүмүүний Хүү алдаршуулагдах тэр цаг ирж байна.
John MonKJV 12:24  Үнэхээр, үнэхээр би та нарт хэлье. Буудайн үр газарт унаж үхэхгүй бол энэ нь дангаараа л үлддэг. Харин үхвэл их жимсийг гаргадаг.
John MonKJV 12:25  Амиа хайрладаг хүн үүнийгээ алдах болно. Тэгээд энэ дэлхийд амиа үзэн яддаг хүн үүнийгээ мөнхийн амьдрал руу хадгална.
John MonKJV 12:26  Хэрэв хэн нэгэн надад үйлчилбэл намайг дагаг. Тэгээд би хаана байна тэнд бас миний зарц байх болно. Хэрэв хэн нэгэн надад үйлчилбэл Эцэг минь түүнийг өргөмжилнө.
John MonKJV 12:27  Одоо миний сэтгэл түгшиж байна. Тэгээд би юу гэх вэ? Эцэг минь, энэ цагаас намайг авраач. Гэхдээ үүний төлөө би энэ цаг руу ирсэн.
John MonKJV 12:28  Эцэг минь, нэрээ алдаршуулаач гэж хариулжээ. Тэгтэл тэнгэрээс, Би алдаршуулсан. Бас дахин алдаршуулах болно гэх дуу хоолой гарав.
John MonKJV 12:29  Дэргэд нь байсан хүмүүс тийнхүү сонсохдоо тэнгэр дуугарлаа гэжээ. Бусад нь, Элч түүнтэй ярьсан гэлээ.
John MonKJV 12:30  Есүс хариулж улмаар, Энэ дуу хоолой надаас болоод биш, харин та нарын төлөө гарсан.
John MonKJV 12:31  Эдүгээ бол энэ дэлхийн шүүлт юм. Одоо энэ дэлхийн хунтайж зайлуулагдах болно.
John MonKJV 12:32  Тэгээд би хэрэв газраас өргөгдвөл бүгдийг өөртөө татах болно гэв.
John MonKJV 12:33  Тэгэхэд тэр ямар үхлээр үхэхээ илэрхийлж, үүнийг хэлсэн юм.
John MonKJV 12:34  Хүмүүс түүнд хариулан, Христ мөнх оршдог гэж бид хуулиас сонссон. Гэтэл та хэрхэн, Хүмүүний Хүү өргөгдөх ёстой гэж хэлнэ вэ? Хэн энэ хүмүүний Хүү юм бэ? гэлээ.
John MonKJV 12:35  Тэгтэл Есүс тэдэнд, Цаашид энэхүү гэрэл хэсэг зуур та нартай хамт байна. Та нарт гэрэл байгаа дээр алх. Эс бөгөөс та нарыг харанхуй нөмөрнө. Яагаад гэвэл харанхуйд алхаж буй хүн хаашаа явж буйгаа мэддэггүй.
John MonKJV 12:36  Та нар гэрлийн хүүхдүүд болохын тулд та нарт гэрэл байгаа дээр энэхүү гэрэлд итгэ гэжээ. Есүс эдгээр зүйлийг хэлчихээд улмаар явж, тэднээс нуугджээ.
John MonKJV 12:37  Хэдийгээр тэрбээр ийм олон гайхамшгийг тэдний өмнө бүтээсэн ч тэд түүнд итгэсэнгүй.
John MonKJV 12:38  Энэ нь эш үзүүлэгч Ишаиагаар, Эзэн, бидний мэдээнд хэн итгэсэн бэ? Мөн Эзэний мутар хэнд илчлэгдсэн бэ? хэмээн хэлэгдсэн нь биелэгдэхийн тулд байлаа.
John MonKJV 12:39  Тийм учраас тэд итгэж чадсангүй. Яагаад гэвэл Ишаиа цааш нь,
John MonKJV 12:40  Тэр тэдний нүдийг сохор болгож бас зүрх сэтгэлийг нь хатууруулжээ. Энэ нь тэд нүдээрээ харахгүй, зүрх сэтгэлээрээ ойлгохгүй бас үл өөрчлөгдөж улмаар би тэднийг эдгээхгүйн тулд юм гэсэн.
John MonKJV 12:41  Түүний сүр жавхааг хараад, түүний тухай ярихдаа Ишаиа эдгээр зүйлийг хэлсэн ажээ.
John MonKJV 12:42  Гэсэн хэдий ч ахлах тахилч нарын дундаас бас олон хүн түүнд итгэжээ. Гэвч тэд Фарисачуудаас болоод синагогиос хөөгдөхгүйн тулд үүнийгээ илэрхийлсэнгүй.
John MonKJV 12:43  Учир нь тэд Шүтээний магтаалаас илүү хүмүүсийн магтаалд дурлажээ.
John MonKJV 12:44  Тэгээд Есүс хашгирч улмаар, Надад итгэж буй нь надад бус, харин намайг илгээсэн түүнд итгэж буй хэрэг.
John MonKJV 12:45  Түүнчлэн намайг харж буй нь намайг илгээсэн түүнийг харж буй хэрэг.
John MonKJV 12:46  Би энэ дэлхийд ирж байгаа гэрэл. Энэ нь надад итгэдэг хэнийг ч болов харанхуйд байлгахгүйн тулд юм.
John MonKJV 12:47  Тэгээд хэн нэг нь миний үгсийг сонсоод үл итгэвэл би түүнийг шүүхгүй. Учир нь би энэ дэлхийг шүүхээр бус, харин энэ дэлхийг аврахаар ирсэн.
John MonKJV 12:48  Надаас татгалзаж, миний үгсийг хүлээн авдаггүй хүнд түүнийг шүүх нэгэн бий. Миний хэлсэн тэр үг, яг энэ л түүнийг сүүлчийн өдөрт шүүх болно.
John MonKJV 12:49  Яагаад гэвэл би өөрөөсөө яриагүй. Харин намайг илгээсэн Эцэг тэр л, миний юу хэлэх бас юу ярих тушаалыг надад өгсөн.
John MonKJV 12:50  Түүнчлэн түүний тушаал бол мөнхийн амьдрал мөн гэдгийг би мэднэ. Тиймээс миний ярих юуг ч бай Эцэг надад хэлсэнчлэн би тийнхүү ярьдаг гэлээ.
Chapter 13
John MonKJV 13:1  Эдүгээ энэ дэлхий дээрх өөрийнхнөө хайрласан, эцэс хүртэл тэднийг хайрласан Есүс энэ дэлхийгээс Эцэг рүү явах цаг нь ирснийг дээгүүр өнгөрөх баярын өмнө мэджээ.
John MonKJV 13:2  Тэгээд оройн зоог дуусаж байхад түүнээс урвах Сиймоны хүү Иудаас Искариотисийн зүрх сэтгэлд элээ аль хэдийн орсон байжээ.
John MonKJV 13:3  Эцэг бүх зүйлийг гарт нь өгсөн гэдгийг мөн Шүтээнээс ирсэн бас Шүтээн рүү явж байна гэдгээ Есүс мэдэж байлаа.
John MonKJV 13:4  Тэрбээр оройн хоолноос босож, хувцсаа хажуудаа тавив. Тэгээд алчуур аван, өөртөө бүсэллээ.
John MonKJV 13:5  Дараа нь саванд ус хийж, шавь нарынхаа хөлийг угааж эхэлсэн бөгөөд бүсэлсэн байсан алчуураараа арчив.
John MonKJV 13:6  Тэгээд тэрбээр Сиймон Пээтрос руу очлоо. Тэгэхэд Пээтрос түүнд, Эзэн, та миний хөлийг угаах гэж үү? гэв.
John MonKJV 13:7  Есүс хариулж улмаар түүнд, Чи одоо миний юу хийж байгааг мэдэхгүй. Харин үүний дараа мэдэх болно гэлээ.
John MonKJV 13:8  Пээтрос түүнд, Та хэзээ ч миний хөлийг угаахгүй гэхэд Есүс түүнд, Хэрэв би чамайг угаахгүй бол чамд надтай хамаатай хэсэг байхгүй гэж хариулав.
John MonKJV 13:9  Сиймон Пээтрос түүнд, Эзэн, зөвхөн миний хөлийг ч биш бас гар мөн толгойг минь гэлээ.
John MonKJV 13:10  Есүс түүнд, Угаалгасан хүн хөлөөс бусдыг нь угаалгах шаардлагагүй. Үнэндээ бүхэлдээ цэвэр байдаг. Тэгээд та нар цэвэр гэхдээ бүгд биш гэв.
John MonKJV 13:11  Учир нь тэр өөрөөс нь хэн урвахыг мэдэж байсан юм. Тийм учраас тэр, Та нар бүгдээрээ цэвэр биш гэжээ.
John MonKJV 13:12  Ингээд тэр тэдний хөлийг угаасны дараа хувцсаа авч дахин суугаад тэдэнд, Би та нарт юу хийж өгснийг мэдэж байна уу?
John MonKJV 13:13  Та нар намайг Багш бас Эзэн гэж дууддаг бөгөөд та нар зөв хэлдэг. Учир нь Би мөн.
John MonKJV 13:14  Тэгвэл та нарын Эзэн бас Багш би хөлийг чинь угаасан бол та нар ч бас нэг нэгнийхээ хөлийг угаах ёстой.
John MonKJV 13:15  Учир нь би та нарт үлгэр жишээ өглөө. Энэ нь би та нарт үйлдсэн шиг та нар ч бас үйлдэхийн тулд юм.
John MonKJV 13:16  Үнэхээр, үнэхээр би та нарт хэлье. Боол бол эзнээсээ илүү агуу биш. Мөн илгээгдсэн хүн өөрийг нь илгээсэн нэгнээс илүү агуу биш.
John MonKJV 13:17  Хэрэв та нар эдгээр зүйлийг мэддэг бол эдгээрийг үйлдвээс жаргалтай байна.
John MonKJV 13:18  Би бүгдийн чинь тухай яриагүй байна. Би хэнийг сонгосноо мэддэг. Харин энэ нь, Надтай хамт талх иддэг нэгэн миний эсрэг өсгийгөө өргөсөн хэмээх бичвэр биелэгдэхийн тулд юм.
John MonKJV 13:19  Эдүгээ энэ зүйл болохоос өмнө та нарт хэлж байгаа нь ийм зүйл болоход та нар, Би бол тэр гэдэгт итгэж болохын тулд юм.
John MonKJV 13:20  Үнэхээр, үнэхээр би та нарт хэлье. Миний илгээсэн хэнийг ч болов хүлээн авч буй хүн намайг хүлээн авч буй хэрэг. Түүнчлэн намайг хүлээн авч буй хүн намайг илгээсэн түүнийг хүлээн авч буй хэрэг гэв.
John MonKJV 13:21  Есүс ингэж хэлэхдээ сүнсэн дотроо шаналж байсан юм. Тэгээд гэрчлэн, Үнэхээр, үнэхээр би та нарт хэлье. Та нарын нэг надаас урвах болно гэлээ.
John MonKJV 13:22  Тэгэхэд шавь нар хэний тухай ярьж байгаад нь эргэлзэн, нэг нэг рүүгээ харав.
John MonKJV 13:23  Эдүгээ шавь нарынх нь нэг Есүсийн энгэрт налсан байжээ. Түүнийг Есүс хайрладаг байсан.
John MonKJV 13:24  Тиймээс түүн рүү Сиймон Пээтрос, хэн нэгний тухай тэр ярьсан нь хэн болохыг асуугаач гэж дохив.
John MonKJV 13:25  Тэгэхэд Есүсийн цээж рүү нь налж хэвтсэн тэр түүнд, Эзэн, тэр хэн юм бэ? гэлээ.
John MonKJV 13:26  Есүс, Би талхны хэлтэрхийг авч дүрээд хэнд өгнө энэ нь тэр юм гэж хариулав. Тэгээд талхны хэлтэрхийг дүрэн, Сиймоны Иудаас Искариотист өглөө.
John MonKJV 13:27  Улмаар талхны хэлтэрхийний дараа түүн рүү Сатаан оров. Тэгэхэд Есүс түүнд, Чи хийж байгаагаа түргэн хий гэлээ.
John MonKJV 13:28  Эдүгээ тэрбээр үүнийг юуны төлөө түүнд хэлснийг хооллохоор хажуулсан нэг ч хүн мэдсэнгүй.
John MonKJV 13:29  Учир нь Иудааст мөнгөний уут байдаг тул Есүс түүнд, Бидэнд баяраар хэрэгтэй зүйлийг худалдаж ав гэж эсвэл түүнийг ядууст ямар нэг зүйл өг гэж хэллээ хэмээн тэдний зарим нь бодсон юм.
John MonKJV 13:30  Тэгээд талхны хэлтэрхийг авсан тэр шууд гарч явав. Тэгэхэд шөнө байлаа.
John MonKJV 13:31  Тийнхүү түүнийг гарч явахад Есүс, Одоо хүмүүний Хүү алдаршуулагдаж байна. Мөн түүний дотор Шүтээн алдаршуулагдаж байна.
John MonKJV 13:32  Хэрэв Шүтээн түүний дотор алдаршуулагдвал Шүтээн ч бас өөрийнхөө дотор түүнийг алдаршуулах бөгөөд түүнийг тэр даруй алдаршуулна.
John MonKJV 13:33  Бяцхан хүүхдүүд ээ, цаашид би та нартай хэсэг зуур байна. Та нар намайг эрж хайна. Мөн би Жүүдүүдэд, Миний явах газар луу та нар очиж чадахгүй гэж хэлж байсныхаа адил одоо ч бас би та нарт хэлж байна.
John MonKJV 13:34  Би та нарт, Та нар нэг нэгнээ хайрла гэдэг, бүр би та нарыг хайрласан шиг та нар ч бас нэг нэгнээ хайрла гэдэг шинэ тушаалыг өгч байна.
John MonKJV 13:35  Хэрэв та нар нэг нэгнээ хайрлавал үүгээр чинь та нарыг миний шавь нар мөн гэдгийг бүгд мэднэ гэлээ.
John MonKJV 13:36  Сиймон Пээтрос түүнд, Эзэн, та хаашаа явж байгаа юм бэ? гэхэд нь Есүс түүнд, Миний явж буй газар луу чи намайг одоо дагаж чадахгүй. Харин намайг хожим дагана гэж хариулав.
John MonKJV 13:37  Пээтрос түүнд, Эзэн, би яагаад таныг одоо дагаж чадахгүй гэж? Би таны төлөө амиа тавина гэлээ.
John MonKJV 13:38  Есүс түүнд, Чи миний төлөө амиа тавих юм уу? Үнэхээр, үнэхээр би чамд хэлье. Чи намайг гурвантаа үгүйсгэх хүртэл азарган тахиа донгодохгүй гэж хариулав.
Chapter 14
John MonKJV 14:1  Зүрх сэтгэл чинь бүү шаналаг. Та нар Шүтээнд итгэ, надад ч бас итгэ.
John MonKJV 14:2  Миний Эцэгийн өргөөнд олон орд харш бий. Хэрэв үгүй байсан бол би та нарт хэлэх байсан. Би та нарт газар бэлдэхээр явж байна.
John MonKJV 14:3  Тэгээд хэрэв би явж улмаар та нарт газар бэлдвэл эргэж ирээд, та нарыг өөртөө авна. Энэ нь би хаана байна та нар ч бас тэнд байхын тулд юм.
John MonKJV 14:4  Мөн миний хаашаа явж байгааг та нар мэддэг. Бас та нар замыг нь мэддэг гэлээ.
John MonKJV 14:5  Томаас түүнд, Эзэн, бид таны хаашаа явж байгааг мэдэхгүй. Тиймээс бид тэр замыг хэрхэн мэдэж чадах билээ? гэв.
John MonKJV 14:6  Есүс түүнд, Би бол тэр зам, үнэн бас амьдрал мөн. Надаар дамжихгүй л бол хэн ч Эцэг рүү очихгүй.
John MonKJV 14:7  Хэрэв та нар намайг мэддэг байсан бол Эцэгийг минь ч бас мэддэг байх байсан. Тэгээд одооноос та нар түүнийг мэддэг болсон бас түүнийг харсан гэлээ.
John MonKJV 14:8  Фийлиппос түүнд, Эзэн, бидэнд Эцэгийг харуулаач. Тэгвэл энэ нь бидэнд хангалттай гэв.
John MonKJV 14:9  Есүс түүнд, Би та нартай удаан хугацаанд хамт байсан байтал чи намайг мэдээгүй хэрэг үү, Фийлиппос оо? Намайг харсан нь Эцэгийг харсан хэрэг. Гэтэл чи яаж, Эцэгийг бидэнд харуулаач гэж хэлж байна вэ?
John MonKJV 14:10  Би Эцэгийн дотор бас Эцэг миний дотор гэдэгт чи итгэдэггүй юм уу? Та нарт хэлдэг үгсийг би өөрөөсөө хэлдэггүй. Харин миний дотор оршдог Эцэг тэр л энэ ажлуудыг хийдэг.
John MonKJV 14:11  Би Эцэгийн дотор бас Эцэг миний дотор гэдэгт надад итгэ. Эс бөгөөс ажлуудаас минь болоод надад итгэ.
John MonKJV 14:12  Үнэхээр, үнэхээр би та нарт хэлье. Надад итгэдэг хүн миний хийдэг ажлуудыг бас хийнэ. Улмаар би Эцэг рүүгээ явж байгаа учраас тэр хүн эдгээрээс илүү агууг хийнэ.
John MonKJV 14:13  Тэгээд Эцэг нь Хүүгийн дотор алдаршуулагдахын тулд миний нэрээр та нарын гуйх юу ч бай тэр зүйлийг би хийнэ.
John MonKJV 14:14  Хэрэв та нар миний нэрээр ямар нэг зүйл гуйвал би хийнэ.
John MonKJV 14:15  Хэрэв та нар намайг хайрладаг бол миний тушаалуудыг сахь.
John MonKJV 14:16  Тэгээд би Эцэгээс гуйна. Тэгэхэд тэрбээр өөр нэг Тайтгаруулагчийг та нартай үүрд байлгахын тулд та нарт өгнө.
John MonKJV 14:17  Тэр нь үнэний Сүнс. Түүнийг дэлхий хардаггүй бас түүнийг мэддэггүй учраас түүнийг хүлээн авч чадахгүй. Харин та нар түүнийг мэддэг. Учир нь тэр та нартай хамт байдаг бөгөөд дотор чинь байх болно.
John MonKJV 14:18  Би та нарыг тайтгаруулагчгүй орхихгүй. Би та нар луу ирнэ.
John MonKJV 14:19  Хэсэг хугацаанд дэлхий намайг харна тэгээд цаашид үгүй. Харин та нар намайг харна. Би амьд байдаг учраас та нар ч бас амьдарна.
John MonKJV 14:20  Би Эцэгийнхээ дотор мөн та нар миний дотор бас би та нарын дотор гэдгийг тэрхүү өдөрт та нар мэдэх болно.
John MonKJV 14:21  Миний тушаалуудыг байлгадаг бөгөөд тэдгээрийг сахидаг хүн бол намайг хайрладаг нэгэн. Тэгээд намайг хайрладаг хүн Эцэгээр минь хайрлуулна. Түүнчлэн би түүнийг хайрлаж мөн өөрийгөө түүнд илчилнэ гэлээ.
John MonKJV 14:22  Искариотисийн биш Иудаас түүнд, Эзэн, та дэлхийд биш атлаа бидэнд яаж өөрийгөө илчлэх юм бэ? гэв.
John MonKJV 14:23  Есүс хариулж улмаар түүнд хэлсэн нь, Хэрэв хүн намайг хайрлавал миний үгсийг сахина. Тэгээд Эцэг минь түүнийг хайрлах бөгөөд тэр хүн рүү бид очиж улмаар түүнтэй хамтдаа орших газраа бий болгоно.
John MonKJV 14:24  Намайг хайрладаггүй хүн миний үгсийг сахидаггүй. Гэтэл та нарын сонссон тэрхүү үг бол минийх биш, харин намайг илгээсэн Эцэгийнх юм.
John MonKJV 14:25  Би та нартай хамт байхдаа эдгээрийг та нарт ярилаа.
John MonKJV 14:26  Харин миний нэрээр Тайтгаруулагч буюу тэрхүү Ариун Сүнсийг Эцэг илгээх болно. Тэр та нарт бүгдийг заан сургах бөгөөд би та нарт юу хэлж байсан тэр бүгдийг та нарын санаанд оруулна.
John MonKJV 14:27  Би амар тайвныг та нарт үлдээж байна. Би та нарт өөрийнхөө амар тайвныг өгч байна. Дэлхийн өгдөгтэй адилгүйг би та нарт өгч байна. Зүрх сэтгэл чинь бүү шаналаг бас бүү айг.
John MonKJV 14:28  Би явчихаад тэгээд та нар дээр дахин ирнэ гэж миний та нарт хэрхэн хэлснийг та нар сонссон. Хэрэв та нар намайг хайрладаг байсан бол би Эцэг рүү явна гэж хэлснээс минь болоод та нар баярлан хөөрөх байсан. Учир нь миний Эцэг надаас илүү агуу юм.
John MonKJV 14:29  Тэгээд ийм зүйл болохоос өмнө би та нарт одоо хэллээ. Энэ нь ийм зүйл болоход та нар итгэж болохын тулд юм.
John MonKJV 14:30  Би та нартай цаашид их ярихгүй. Учир нь энэ дэлхийн хунтайж ирж яваа бөгөөд түүнд миний доторх юу ч байхгүй.
John MonKJV 14:31  Харин Эцэгийн надад тушаасны дагуу би тийнхүү гүйцэтгэж байгаа нь би Эцэгт хайртай гэдгийг дэлхий мэдэж болохын тулд юм. Бос, эндээс явцгаая.
Chapter 15
John MonKJV 15:1  Би бол жинхэнэ усан үзмийн мод бөгөөд миний Эцэг тариаланч нь юм.
John MonKJV 15:2  Миний доторх жимс тээдэггүй мөчир бүрийг тэр зайлуулдаг. Тэгээд жимс тээдэг мөчир бүрийг улам их жимс тээлгэхийн тулд тэрбээр эднийг тайрч торддог.
John MonKJV 15:3  Миний та нарт хэлсэн тэрхүү үгээр дамжин та нар эдүгээ цэвэр болсон байна.
John MonKJV 15:4  Миний дотор оршигтун. Би ч бас та нарын дотор оршино. Мөчир нь усан үзмийн модондоо байхгүй л бол өөрөөсөө жимс тээж чадахгүйтэй адил та нар миний дотор байхгүй л бол үүнчлэн чадахгүй.
John MonKJV 15:5  Би бол усан үзмийн мод, та нар бол мөчрүүд нь. Миний дотор, би ч бас түүний дотор оршдог тийм хүн их жимс гаргадаг. Учир нь та нар надгүйгээр юу ч хийж чадахгүй.
John MonKJV 15:6  Хэрэв хүн миний дотор оршдоггүй бол мөчир мэт гадагш хаягдаж улмаар хувхайрдаг. Тэгээд хүмүүс тэдгээрийг цуглуулж мөн галд хаядаг бөгөөд тэд шатаагддаг.
John MonKJV 15:7  Хэрэв та нар миний дотор оршиж мөн миний үгс та нарын дотор оршвол та нар юу хүссэнээ гуйна, тэр нь та нарт биелэгдэнэ.
John MonKJV 15:8  Та нар их жимс тээх гэдэг энэ зүйлээр Эцэг минь алдаршуулагдана. Тийнхүү та нар миний шавь нар болно.
John MonKJV 15:9  Эцэг намайг хайрласан шиг би ч бас та нарыг хайрласан. Миний хайран дотор үргэлжлүүл.
John MonKJV 15:10  Би Эцэгийнхээ тушаалуудыг сахидаг бөгөөд түүний хайран дотор оршдогийн адил та нар миний тушаалуудыг сахивал миний хайран дотор оршино.
John MonKJV 15:11  Би эдгээр зүйлийг та нарт ярьсан нь миний баяр хөөр та нарын дотор оршиж бас та нарын баяр хөөр дүүрэн болгогдохын тулд юм.
John MonKJV 15:12  Би та нарыг хайрласан шиг та нар нэг нэгнээ хайрла гэдэг энэ нь миний тушаал юм.
John MonKJV 15:13  Хүн найзуудынхаа төлөө амиа тавих гэдэг үүнээс илүү агуу хайр гэж хэнд ч байхгүй.
John MonKJV 15:14  Хэрэв миний та нарт тушаадаг юуг ч бай та нар хийвэл миний найзууд мөн.
John MonKJV 15:15  Би та нарыг цаашид боолууд гэж дуудахгүй. Учир нь боол эзнийхээ юу хийж байгааг мэддэггүй. Харин би Эцэгээсээ сонссон бүх зүйлээ та нарт мэдүүлсэн учраас би та нарыг найзууд гэж дуудлаа.
John MonKJV 15:16  Та нар намайг сонгоогүй. Харин би та нарыг сонгосон бас томилсон. Энэ нь та нар явж улмаар жимс гаргаад, жимс чинь хэвээр байхын тулд бас Эцэгээс миний нэрээр та нарын гуйх юуг ч бай тэр та нарт өгөхийн тулд юм.
John MonKJV 15:17  Би эдгээрийг та нарт тушааж байгаа нь та нар нэг нэгнээ хайрлахын тулд юм.
John MonKJV 15:18  Хэрэв дэлхий та нарыг үзэн ядвал та нараас өмнө намайг үзэн ядсан гэдгийг та нар мэднэ.
John MonKJV 15:19  Хэрэв та нар энэ дэлхийнх байсан бол дэлхий өөрийнхнөө хайрлах байсан. Гэтэл та нар дэлхийнх биш, харин би та нарыг дэлхийгээс сонгосон учир үүнээс болоод дэлхий та нарыг үзэн яддаг юм.
John MonKJV 15:20  Боол эзнээсээ илүү агуу биш гэж миний та нарт хэлсэн үгийг санагтун. Хэрэв тэд намайг хавчсан бол та нарыг ч бас хавчих болно. Хэрэв тэд миний хэлснийг сахисан бол та нарынхыг ч бас сахина.
John MonKJV 15:21  Гэхдээ намайг илгээсэн түүнийг тэд мэддэггүй учраас миний нэрээс болоод энэ бүх зүйлийг та нарт үйлдэнэ.
John MonKJV 15:22  Хэрэв би ирж улмаар тэдэнд хэлээгүйсэн бол тэд гэмгүй байх байсан. Харин одоо тэдэнд гэмийнх нь нөмрөг байхгүй.
John MonKJV 15:23  Намайг үзэн ядаж буй хүн Эцэгийг минь бас үзэн ядаж буй хэрэг.
John MonKJV 15:24  Хэрэв би өөр хэний ч хийгээгүй тийм ажлуудыг тэдний дунд хийгээгүйсэн бол тэд гэмгүй байх байсан. Харин одоо тэд намайг ч, миний Эцэгийг ч хоёуланг нь хараад бас үзэн ядлаа.
John MonKJV 15:25  Гэхдээ ийм зүйл болж байгаа нь тэдний хуулинд, Тэд намайг шалтгаангүй үзэн ядсан хэмээн бичигдсэн үг биелэгдэхийн тулд юм.
John MonKJV 15:26  Харин миний та нар луу Эцэгээс илгээх Тайтгаруулагч буюу Эцэгээс гарч ирдэг үнэний тэрхүү Сүнс ирэхдээ миний тухай гэрчилнэ.
John MonKJV 15:27  Мөн та нар эхнээсээ надтай хамт байсан учраас та нар ч бас гэрчилнэ.
Chapter 16
John MonKJV 16:1  Та нар бүдрүүлэгдэхгүйн тулд би эдгээрийг та нарт хэллээ.
John MonKJV 16:2  Тэд та нарыг синагогиудаас хөөх болно. Тийм ээ, та нарыг хөнөөх хэн ч бай тэрбээр Шүтээнд үйлчлэл хийж байна гэж бодох цаг ирж байна.
John MonKJV 16:3  Тэгээд тэд Эцэгийг ч, намайг ч мэдээгүй учраас эдгээрийг та нарт үйлдэнэ.
John MonKJV 16:4  Харин цаг нь ирэхэд тэдний тухай ярьж байсныг минь та нар санахын тулд би эдгээрийг та нарт хэллээ. Гэхдээ би та нартай хамт байсан учраас эхэнд эдгээрийг та нарт хэлээгүй юм.
John MonKJV 16:5  Харин би одоо намайг илгээсэн түүн рүү явж байгаа бөгөөд та нарын нэг нь ч надаас, Та хаашаа явж байна вэ? гэж асуухгүй байна.
John MonKJV 16:6  Гэтэл би та нарт эдгээрийг хэлснээс болоод харуусал та нарын зүрх сэтгэлийг дүүргэжээ.
John MonKJV 16:7  Гэсэн ч би та нарт үнэнийг хэлье. Би явж байгаа нь та нарт ашигтай. Учир нь би явахгүй бол Тайтгаруулагч та нар дээр ирэхгүй. Харин би явбал түүнийг та нар луу илгээнэ.
John MonKJV 16:8  Улмаар тэр ирээд, гэмийн талаар бас зөв байдлын талаар мөн шүүлтийн талаар дэлхийг гэмшүүлнэ.
John MonKJV 16:9  Үнэхээр гэмийн тухайд, яагаад гэвэл тэд надад итгэдэггүй.
John MonKJV 16:10  Мөн зөв байдлын тухайд, яагаад гэвэл би Эцэг рүүгээ явж байгаа бөгөөд та нар намайг цаашид харахгүй.
John MonKJV 16:11  Түүнчлэн шүүлтийн тухайд, яагаад гэвэл энэ дэлхийн хунтайж шүүгдчихсэн.
John MonKJV 16:12  Надад та нарт хэлэх өөр олон зүйл байгаа боловч тэдгээрийг та нар одоохондоо тээж чадахгүй.
John MonKJV 16:13  Харин үнэний Сүнс тэр ирчихээд, та нарыг бүх үнэн рүү замчлах болно. Учир нь тэр өөрөөсөө ярихгүй харин юу сонсоно, түүнийгээ ярина. Түүнчлэн болох зүйлсийг та нарт мэдүүлнэ.
John MonKJV 16:14  Тэр намайг алдаршуулна. Учир нь тэр минийхийг хүлээн аваад, та нарт мэдүүлэх болно.
John MonKJV 16:15  Эцэгт байгаа тэр бүх зүйл минийх юм. Тиймээс би, Тэр минийхийг хүлээн аваад, та нарт мэдүүлэх болно гэж хэлсэн юм.
John MonKJV 16:16  Тун удалгүй та нар намайг харахгүй. Тэгээд дахиад, тун удалгүй та нар намайг харна. Яагаад гэвэл би Эцэг рүү явж байна гэлээ.
John MonKJV 16:17  Тэгтэл түүний шавь нарын зарим нь хоорондоо, Тэр бидэнд, Тун удалгүй та нар намайг харахгүй. Тэгээд тун удалгүй та нар намайг харна. Яагаад гэвэл би Эцэг рүү явж байна гэж хэлсэн нь юу юм бол? гэлцэв.
John MonKJV 16:18  Тиймээс тэд, Тун удалгүй гэсэн нь юу юм бол? Түүний юу хэлээд байгааг бид мэдэхгүй байна гэлээ.
John MonKJV 16:19  Эдүгээ тэднийг өөрөөс нь асуухыг хүсэж байгааг Есүс мэдсэн бөгөөд тэдэнд, Миний хэлсэн, Тун удалгүй та нар намайг харахгүй. Тэгээд дахиад, тун удалгүй та нар намайг харна гэсэн зүйлийн талаар та нар нэг нэгнээсээ лавлаж байна уу?
John MonKJV 16:20  Үнэхээр, үнэхээр би та нарт хэлье. Та нар уйлж бас гашуудна. Харин дэлхий баярлан хөөрнө. Үнэндээ та нар зовиуртай байх боловч та нарын зовиур баяр хөөр болгогдоно.
John MonKJV 16:21  Эмэгтэй хүн төрөхдөө зовиуртай байдаг. Яагаад гэвэл түүний цаг ирээд байгаа юм. Харин хүүхдээ төрүүлмэгц энэ дэлхийд нэгэн хүн мэндэлсэн баяр хөөрөөс болоод шаналлаа цаашид үл санана.
John MonKJV 16:22  Тэгээд та нар одоо үнэндээ үүнчлэн зовиуртай байна. Харин би та нарыг дахин харна. Улмаар та нарын зүрх сэтгэл баярлан хөөрөх бөгөөд та нарын баяр хөөрийг хэн ч та нараас авахгүй.
John MonKJV 16:23  Тэгээд та нар надаас тэр өдөрт юу ч асуухгүй. Үнэхээр, үнэхээр би та нарт хэлье. Миний нэрээр Эцэгээс та нарын гуйх юуг ч бай тэр та нарт өгөх болно.
John MonKJV 16:24  Миний нэрээр та нар өнөөг хүртэл юу ч гуйгаагүй. Гуйгтун. Тэгвэл та нарын баяр хөөр дүүрэн болгогдохын тулд та нар хүлээн авна.
John MonKJV 16:25  Би эдгээрийг та нарт зүйрлэлүүдээр ярьсан. Гэвч би та нарт цаашид зүйрлэлүүдээр ярихгүй харин Эцэгийн тухай та нарт ил тодоор тунхаглах тэр цаг ирж байна.
John MonKJV 16:26  Тэр өдөрт та нар миний нэрээр гуйна. Мөн би та нарт, Би та нарын талаар Эцэгээс гуйна гэж хэлж байгаа юм биш.
John MonKJV 16:27  Учир нь Эцэг өөрөө та нарыг хайрладаг. Яагаад гэвэл та нар намайг хайрласан бөгөөд намайг Шүтээнээс гарсан гэдэгт итгэсэн.
John MonKJV 16:28  Би Эцэгээс гарч ирсэн бөгөөд дэлхий дээр ирчихээд байна. Дахиад, би дэлхийг орхих бөгөөд Эцэг рүү явж байна гэлээ.
John MonKJV 16:29  Шавь нар нь түүнд, Хараач, та одоо ил тодоор ярьж байгаа бөгөөд ямар ч зүйрлэл хэлэхгүй байна.
John MonKJV 16:30  Та бүх зүйлийг мэддэг гэдгийг бас хэн ч танаас асуух хэрэггүй гэдгийг одоо бид мэдлээ. Таныг Шүтээнээс гарч ирсэн гэдэгт бид үүгээр итгэж байна гэв.
John MonKJV 16:31  Есүс тэдэнд, Та нар одоо итгэж байна уу?
John MonKJV 16:32  Ажигтун, цаг нь ирж байна. Тийм ээ, та нар нэг бүрчлэн өөрийнх рүүгээ тарж бутраагдан бас намайг ганцааранг минь орхих цаг одоо ирж байна. Гэсэн ч би ганцаараа биш. Яагаад гэвэл Эцэг надтай хамт байдаг.
John MonKJV 16:33  Би эдгээрийг та нарт хэлсэн нь та нар миний дотор амар тайван байж болохын тулд юм. Энэ дэлхийд та нар гай зовлонтой байх болно. Гэсэн ч зоригтой бай. Би энэ дэлхийг ялчихсан гэж хариуллаа.
Chapter 17
John MonKJV 17:1  Есүс эдгээр үгийг хэлээд, харцаа тэнгэр өөд өргөн улмаар, Эцэг минь, цаг нь ирлээ. Хүү чинь бас таныг алдаршуулахын тулд,
John MonKJV 17:2  таны өөрт нь өгсөн бүхэнд тэрбээр мөнхийн амьдралыг өгөхийн тулд та түүнд бүх махбодоос дээгүүрх эрх мэдэл өгсөн ёсоороо Хүүгээ алдаршуулаач.
John MonKJV 17:3  Эдүгээ цорын ганц жинхэнэ Шүтээн таныг болон таны илгээсэн Есүс Христийг тэд мэдэх гэдэг энэ нь мөнхийн амьдрал юм.
John MonKJV 17:4  Би таныг газар дээр алдаршуулж, таны хий гэж надад өгсөн тэр ажлыг гүйцээсэн.
John MonKJV 17:5  Тэгээд одоо, Аав аа, дэлхий байхаас өмнө тантай хамт надад байсан тэрхүү яруу алдраар та намайг өөртэйгөө хамт алдаршуулаач.
John MonKJV 17:6  Энэ дэлхийгээс таны надад өгсөн тэр хүмүүст би таны нэрийг мэдүүлсэн. Тэд таных байсан бөгөөд та тэднийг надад өгсөн. Улмаар тэд үгийг тань сахисан.
John MonKJV 17:7  Таны надад өгсөн юу ч бай бүгд таных мөн гэдгийг тэд одоо мэддэг боллоо.
John MonKJV 17:8  Учир нь таны надад өгсөн тэрхүү үгсийг би тэдэнд өгсөн. Тэгээд тэд хүлээн авсан бөгөөд намайг танаас гарч ирсэн гэдгийг баттай мэддэг боллоо. Мөн намайг та илгээсэн гэдэгт тэд итгэсэн.
John MonKJV 17:9  Би тэдний төлөө гуйж байна. Би дэлхийн төлөө бус, харин таны надад өгсөн хүмүүсийн төлөө гуйж байна. Учир нь тэд таных.
John MonKJV 17:10  Тиймээс минийх бүхэн нь таных бөгөөд таных бол минийх. Тэгээд би тэдний дотор алдаршуулагдсан.
John MonKJV 17:11  Тэгээд би энэ дэлхийд цаашид байхгүй. Харин тэд энэ дэлхийд байх бөгөөд би тан руу очиж байна. Ариун Эцэг минь, тэд бидэн шиг нэг болохын тулд надад өгсөн хүмүүсээ өөрийнхөө нэрээр хамгаалаач.
John MonKJV 17:12  Энэ дэлхийд би тэдэнтэй хамт байхдаа тэднийг таны нэрээр хамгаалсан. Таны надад өгсөн хүмүүсийг би хамгаалсан бөгөөд бичвэр биелэгдэхийн тулд мөхлийн хүүгээс өөр хэн ч тэднээс алдагдаагүй юм.
John MonKJV 17:13  Харин одоо би тан руу очиж байна. Бас тэд миний баяр хөөрөөр өөрсдийнхөө дотор дүүргэгдэхийн тулд би энэ зүйлсийг дэлхийд байхдаа хэлж байна.
John MonKJV 17:14  Би тэдэнд таны үгийг өгсөн бөгөөд дэлхий тэднийг үзэн ядсан. Яагаад гэвэл би энэ дэлхийнх биш адил тэд ч энэ дэлхийнх биш юм.
John MonKJV 17:15  Та тэднийг энэ дэлхийгээс аваач гэж биш, харин тэднийг ёрын муугаас хамгаалаач гэж би гуйж байна.
John MonKJV 17:16  Би энэ дэлхийнх биш адил тэд энэ дэлхийнх биш юм.
John MonKJV 17:17  Үнэнээрээ тэднийг ариусган тусгаарлаач. Таны үг бол үнэн мөн.
John MonKJV 17:18  Та намайг энэ дэлхий рүү илгээсэн шиг би ч бас тэднийг энэ дэлхий рүү илгээсэн.
John MonKJV 17:19  Тэгээд тэд ч бас үнэнээр ариусган тусгаарлагдахын тулд би өөрийгөө тэдний төлөө ариусган тусгаарласан.
John MonKJV 17:20  Мөн би зөвхөн энэ хүмүүсийн төлөө бус, харин эдний үгээр надад итгэх хүмүүсийн төлөө бас гуйж байна.
John MonKJV 17:21  Энэ нь тэд бүгд нэг байхын тулд, Эцэг та миний дотор бас би таны дотор байдаг шиг тэд ч бас бидний дотор нэг байхын тулд, намайг та илгээсэн гэдэгт дэлхий итгэхийн тулд юм.
John MonKJV 17:22  Мөн бид нэг байдаг шиг тэд нэг байхын тулд таны надад өгсөн тэрхүү яруу алдрыг би тэдэнд өгсөн.
John MonKJV 17:23  Би тэдний дотор бас та миний дотор байдаг. Энэ нь тэд нэг дотор төгс болгогдохын тулд мөн та намайг илгээснийг бас та намайг хайрласан шигээ тэднийг ч хайрласан гэдгийг дэлхий мэдэхийн тулд юм.
John MonKJV 17:24  Аав аа, миний байдаг газарт таны надад өгсөн хүмүүс ч бас надтай хамт байгаасай гэж би хүсэж байна. Тэгвэл тэд таны надад өгсөн сүр жавхааг харах болно. Учир нь та намайг дэлхийн сууриас өмнө хайрласан билээ.
John MonKJV 17:25  Зөв шударга Эцэг минь, энэ дэлхий таныг мэдээгүй. Харин би таныг мэддэг байсан бөгөөд та намайг илгээсэн гэдгийг энэ хүмүүс мэдсэн.
John MonKJV 17:26  Мөн би тэдэнд таны нэрийг тунхагласан бас тунхаглана. Энэ нь намайг хайрласан таны хайр тэдний дотор мөн би тэдний дотор байхын тулд билээ гэв.
Chapter 18
John MonKJV 18:1  Есүс энэ үгсийг хэлчихээд, шавь нарынхаа хамт Кедроон горхины цаад тал руу явав. Тэнд цэцэрлэг байлаа. Тийшээ тэр болон шавь нар нь орлоо.
John MonKJV 18:2  Мөн түүнээс урвасан Иудаас бас энэ газрыг мэддэг байв. Учир нь Есүс шавь нартайгаа хамт тэнд байнга очдог байжээ.
John MonKJV 18:3  Иудаас тэр үед бүлэг эрчүүдийг мөн ахлах тахилч нар болон Фарисачуудаас албатуудыг авчихаад, дэнлүү, бамбар болон зэвсгийн хамт тэнд ирж байлаа.
John MonKJV 18:4  Тийнхүү өөрт нь ирэх бүх зүйлийг мэдэж байсан Есүс явж очоод тэдэнд, Та нар хэнийг эрж хайна вэ? гэжээ.
John MonKJV 18:5  Тэд түүнд, Назаретийн Есүсийг гэж хариулав. Есүс тэдэнд, Би байна гэж хэллээ. Тэгэхэд түүнээс урвасан Иудаас бас тэдэнтэй хамт зогсож байсан юм.
John MonKJV 18:6  Тэр тэдэнд, Би байна гэж хэлэнгүүт тэд арагш ухарч улмаар газар унажээ.
John MonKJV 18:7  Тэгэхэд нь тэр дахиад, Та нар хэнийг хайна вэ? гэж асуухад тэд, Назаретийн Есүсийг гэв.
John MonKJV 18:8  Есүс, Би та нарт, Би байна гэж хэлсэн. Тиймээс намайг хайж байгаа юм бол энэ хүмүүсийг явуул гэж хариуллаа.
John MonKJV 18:9  Энэ нь, Таны надад өгсөн хүмүүсээс би ганцыг ч алдаагүй гэж түүний хэлсэн үг биелэгдэхийн тулд байжээ.
John MonKJV 18:10  Тэгтэл илдтэй байсан Сиймон Пээтрос үүнийгээ сугалаад, тэргүүн тахилчийн боолыг цавчихдаа баруун чихийг нь тастав. Тэр боолын нэрийг Маалхос гэдэг байжээ.
John MonKJV 18:11  Тэгэхэд нь Есүс Пээтрост, Илдээ хуйнд нь хий. Эцэг минь надад өгсөн энэ аяганаас би уухгүй гэж үү? гэв.
John MonKJV 18:12  Тэгтэл Жүүдүүдийн бүлэг эрчүүд болон ахмад бас албатууд Есүсийг барьж, түүнийг хүлжээ.
John MonKJV 18:13  Тэгээд түүнийг эхлээд Ааннас руу аваачив. Учир нь тэрбээр Каиафасын хадам эцэг байсан юм. Тэр нь тухайн жилд тэргүүн тахилч байжээ.
John MonKJV 18:14  Эдүгээ Каиафас нь ард түмний төлөө ганц хүн үхэх нь дээр гэж Жүүдүүдэд зөвлөсөн хүн байлаа.
John MonKJV 18:15  Тэгэхэд Есүсийг Сиймон Пээтрос болон өөр нэг шавь дагажээ. Тэр шавь тэргүүн тахилчтай танил байсан бөгөөд Есүсийн хамт тэргүүн тахилчийн хашаа руу орлоо.
John MonKJV 18:16  Харин Пээтрос хаалганы дэргэд гадна зогсож байв. Тэр үед тэргүүн тахилчтай танил байсан мөнөөх шавь гарч ирээд, хаалгачтай ярьж, Пээтросыг дотогш оруулжээ.
John MonKJV 18:17  Гэтэл Пээтрост уг хаалгач шивэгчин, Чи ч бас энэ хүний шавь нарын нэг биш билүү? гэхэд тэр, Би биш гэлээ.
John MonKJV 18:18  Тэгэхэд галын цог өрдөж байсан боолууд болон албатууд тэнд зогсож байв. Учир нь хүйтэн байжээ. Тэгээд тэд өөрсдийгөө дулаалцуулж байлаа. Мөн Пээтрос тэдний хамт зогсоод, өөрийгөө дулаацуулав.
John MonKJV 18:19  Тэр үед тэргүүн тахилч Есүсээс шавь нарынх нь талаар бас сургаалынх нь талаар асуужээ.
John MonKJV 18:20  Есүс түүнд, Би энэ дэлхийд ил ярьсан. Жүүдүүдийн байнга цугладаг газар болох синагоги дотор мөн сүм дотор би үргэлж заан сургасан. Би юу ч нууцаар яриагүй.
John MonKJV 18:21  Та яагаад надаас асууна вэ? Миний тэдэнд хэлсэн зүйлийг сонссон хүмүүсээс асуу. Ажигтун, тэд миний юу хэлснийг мэднэ гэж хариуллаа.
John MonKJV 18:22  Тэгээд түүнийг ингэж хэлэхэд тэнд байсан албатуудын нэг Есүсийг алгадаж, Тэргүүн тахилчид ингэж хариулдаг юм уу? гэв.
John MonKJV 18:23  Есүс түүнд, Хэрэв би ёрын мууг ярьсан бол ёрын мууг нь гэрчил. Харин сайныг юм бол намайг юунд цохино вэ? гэж хариуллаа.
John MonKJV 18:24  Эдүгээ Ааннас түүнийг хүлээд, тэргүүн тахилч Каиафас руу илгээсэн байжээ.
John MonKJV 18:25  Сиймон Пээтрос зогсоод, өөрийгөө дулаацуулж байлаа. Гэтэл тэд түүнд, Чи ч бас түүний шавь нарын нэг биш үү? гэжээ. Тэр үгүйсгэн, Би биш гэв.
John MonKJV 18:26  Пээтросоор чихээ таслуулсан хүний хамаатан буюу тэргүүн тахилчийн боолуудын нэг, Би чамайг түүний хамт цэцэрлэг дотор хараагүй билүү? гэжээ.
John MonKJV 18:27  Пээтрос тэгэхэд дахин үгүйсгэлээ. Улмаар тэр даруй азарган тахиа донгодов.
John MonKJV 18:28  Дараа нь тэд Есүсийг Каиафасынхаас шүүхийн танхим руу аваачив. Тэгэхэд өглөө эрт байсан юм. Тиймээс тэд бузарлагдахгүйн тулд харин дээгүүр өнгөрөхийг идэхийн тулд шүүхийн танхим руу өөрсдөө орсонгүй.
John MonKJV 18:29  Пилаатос тэгэхэд тэдэн рүү гарч ирээд, Та нар энэ хүний эсрэг ямар буруутгалыг авчраа вэ? гэв.
John MonKJV 18:30  Тэд хариулж улмаар түүнд, Хэрэв тэр ёрын мууг үйлдэгч биш байсан бол бид түүнийг танд тушаахгүй байхсан гэлээ.
John MonKJV 18:31  Тэгэхэд нь Пилаатос тэдэнд, Та нар түүнийг аваачаад, өөрсдийнхөө хуулийн дагуу түүнийг шүү гэв. Тэгтэл Жүүдүүд түүнд, Бидний хувьд хүн цаазлах нь хуульд нийцгүй гэлээ.
John MonKJV 18:32  Энэ нь ямар үхлээр үхэхээ илэрхийлэн Есүсийн ярьж байсан тэрхүү үг биелэгдэхийн тулд байжээ.
John MonKJV 18:33  Дараа нь Пилаатос дахиад шүүхийн танхим руу ороод, Есүсийг дуудаж түүнд, Чи Жүүдүүдийн Хаан нь юм уу? гэв.
John MonKJV 18:34  Есүс түүнд, Та үүнийг өөрөөсөө хэлж байна уу эсвэл танд өөр хүмүүс миний тухай хэлсэн юм уу? гэж хариуллаа.
John MonKJV 18:35  Пилаатос, Би Жүүд хүн юм уу? Чиний үндэстэн болон ахлах тахилч нар чамайг надад тушаасан. Чи юу хийсэн юм бэ? гэж хариулав.
John MonKJV 18:36  Есүс, Миний хаанчлал бол энэ дэлхийнх биш. Хэрэв миний хаанчлал энэ дэлхийнх байсан бол зарц нар минь намайг Жүүдүүдэд тушаалгахгүйн тулд тэмцэх байсан. Харин эдүгээ миний хаанчлал бол эндээс биш гэж хариулжээ.
John MonKJV 18:37  Тиймээс Пилаатос түүнд, Тэгээд чи хаан юм уу? гэхэд Есүс, Би бол хаан гэдгийг та хэлж байна. Би үнэнд гэрчлэл болохын тулд энэ төгсгөл рүү төрсөн бөгөөд энэ шалтгааны төлөө дэлхий рүү ирсэн. Үнэний хүн бүр миний дуу хоолойг сонсдог гэж хариулав.
John MonKJV 18:38  Пилаатос түүнд, Үнэн гэж юу юм бэ? гэжээ. Улмаар тэр үүнийг хэлчихээд, дахин Жүүдүүд рүү гарч очив. Тэгээд тэдэнд, Би түүнээс ямар ч бурууг олохгүй байна.
John MonKJV 18:39  Гэхдээ дээгүүр өнгөрөхөөр нэг хүнийг би та нарт суллах ёстой тийм уламжлал танайд байдаг. Тиймээс намайг Жүүдүүдийн Хааныг та нарт суллаасай гэж хүсэж байна уу? гэв.
John MonKJV 18:40  Тэгтэл тэд бүгд, Энэ хүнийг биш, харин Варавваасыг гэж дахин хашгиралдав. Эдүгээ Варавваас нь дээрэмчин байсан юм.
Chapter 19
John MonKJV 19:1  Тиймээс Пилаатос тэр үед Есүсийг бариад улмаар ташуурдав.
John MonKJV 19:2  Тэгээд цэргүүд өргөстэй бутаар титэм сүлжиж, түүний толгой дээр тавиад, нил ягаан нөмрөг түүнд нөмөргөжээ.
John MonKJV 19:3  Тэгээд, Жүүдүүдийн Хаанд мэндчилье! гээд, тэд түүнийг алгадлаа.
John MonKJV 19:4  Тэгэхэд Пилаатос дахиад гадагш гарч улмаар тэдэнд, Ажигтун, би түүнийг гадагш та нар луу авчирч байна. Энэ нь би түүнээс ямар ч буруу олохгүй байна гэдгийг та нар мэдэхийн тулд юм гэжээ.
John MonKJV 19:5  Тэгэхэд өргөстэй бутан титэм болон нил ягаан нөмрөг өмсгөөтэй Есүс гадагш гарч ирэв. Тэгэхэд Пилаатос тэдэнд, Энэ хүнийг харцгаа! гэлээ.
John MonKJV 19:6  Тэгэхэд ахлах тахилч нар болон албатууд түүнийг хараад, Цовдол, цовдол гэж хашгиралдав. Пилаатос тэдэнд, Та нар түүнийг ав. Тэгээд цовдолцгоо. Учир нь би түүнээс ямар ч бурууг олохгүй байна гэжээ.
John MonKJV 19:7  Жүүдүүд түүнд, Бидэнд хууль бий. Тэгээд манай хуулиар бол тэр үхэх ёстой. Яагаад гэвэл тэр өөрийгөө Шүтээний Хүү болгосон юм гэж хариуллаа.
John MonKJV 19:8  Тиймээс Пилаатос тэр үгийг сонсохдоо улам айв.
John MonKJV 19:9  Тэгээд шүүхийн танхим руудахин ороод Есүст, Чи хаанаас юм бэ? гэлээ. Харин Есүс түүнд ямар ч хариу өгсөнгүй.
John MonKJV 19:10  Тэгэхэд Пилаатос түүнд, Чи надтай ярихгүй юм уу? Чамайг цовдлох эрх мэдэл бас чамайг суллах эрх мэдэл надад байгаа гэдгийг чи мэдэхгүй гэж үү? гэв.
John MonKJV 19:11  Есүс, Дээрээс танд өгөгдөөгүйсэн бол та миний эсрэг ямар ч эрх мэдэлгүй байх байсан. Тиймээс намайг танд тушаасан нь илүү гэмтэй гэж хариулжээ.
John MonKJV 19:12  Үүнээс хойш Пилаатос түүнийг суллахыг эрмэлзжээ. Гэтэл Жүүдүүд, Хэрэв та энэ хүнийг явуулбал Кайсарын анд биш. Өөрийгөө хаан болгож буй хэн ч бай Кайсарын эсрэг ярьж буй хэрэг гэж хашгиралдлаа.
John MonKJV 19:13  Тэгэхэд Пилаатос тэр үгийг сонсоод, Есүсийг гадагш авч гаран улмаар Шигтгэсэн чулуу буюу еврей хэлээр Гавватаа гэдэг нэртэй газарт байдаг шүүхийн суудалд суужээ.
John MonKJV 19:14  Тэгэхэд энэ нь дээгүүр өнгөрөхийн бэлтгэл өдөр бас бараг зургаадахь цаг байсан юм. Тэгээд тэрбээр Жүүдүүдэд, Хаанаа харагтун! гэв.
John MonKJV 19:15  Гэтэл тэд, Түүнийг зайлуул, зайлуул, түүнийг цовдол гэж хашгиралдлаа. Пилаатос тэдэнд, Танай хааныг би цовдлох юм уу? гэв. Ахлах тахилч нар, Кайсараас өөр хаан бидэнд байхгүй гэж хариулжээ.
John MonKJV 19:16  Тиймээс тэр үед түүнийг цовдлуулахаар тэр тэдэнд тушаалаа. Улмаар тэд Есүсийг аваад, дагуулан явав.
John MonKJV 19:17  Тэгээд тэрбээр загалмайгаа үүрсээр гавлын буюу еврейгээр Гулгоолет гэж нэрлэгддэг газар луу явжээ.
John MonKJV 19:18  Тэнд тэд Есүсийг бас өөр хоёр хүнийг хоёр талд нь түүнтэй хамт улмаар түүнийг дунд нь цовдоллоо.
John MonKJV 19:19  Тэгэхэд Пилаатос нэгэн цол бичээд, загалмай дээр нь хадуулав. Харин бичигдсэн нь, НАЗАРЕТИЙН ЕСҮС ЖҮҮДҮҮДИЙН ХААН гэсэн байлаа.
John MonKJV 19:20  Есүсийн цовдлогдсон газар нь хотод ойрхон байсан бөгөөд энэ цол нь еврей, грек, латинаар бичигдсэн байсан тул үүнийг тэр үед Жүүдүүдийн олон нь уншжээ.
John MonKJV 19:21  Тиймээс Жүүдүүдийн ахлах тахилч нар Пилаатост, Жүүдүүдийн хаан гэж биш, харин, Би бол Жүүдүүдийн Хаан гэж тэр хэлсэн хэмээн бич гэжээ.
John MonKJV 19:22  Пилаатос, Би бичье гэснээ бичсэн гэж хариуллаа.
John MonKJV 19:23  Тэгээд цэргүүд Есүсийг цовдолчихоод, хувцаснуудыг нь авч, цэрэг тус бүрт нэг оногдохоор дөрвөн хэсэг болгов. Тэгэхдээ дотуур өмсгөлийг нь ч бас. Улмаар дотуур өмсгөл нь зүйдэлгүй, дээрээсээ битүү нэхэгдсэн байжээ.
John MonKJV 19:24  Тиймээс тэд өөр хоорондоо, Үүнийг уралгүй харин хэнийх болохынх нь төлөө шавга орхиё гэлцсэн нь, Тэд миний гадуур хувцсыг дундаа хувааж мөн миний хувцасны төлөө шавга орхино хэмээх бичвэр биелэгдэхийн тулд байжээ. Тиймээс цэргүүд эдгээрийг үйлдсэн юм.
John MonKJV 19:25  Эдүгээ Есүсийн загалмайн дэргэд түүний эх, эхийнх нь дүү охин, Клопаасын эхнэр Марийа болон Марийа Магдалиний нар зогсож байлаа.
John MonKJV 19:26  Есүс эхийгээ мөн хажууд нь зогсож байгаа, хайрладаг байсан шавиа хараад эхдээ, Эмэгтэй, ажигтун таны хүү! гэв.
John MonKJV 19:27  Дараа нь мөнөөх шавьд, Ажигтун чиний эх! гэлээ. Ингээд мөнөөх шавь тэр цагаас эмэгтэйг өөрийн гэртээ аваачжээ.
John MonKJV 19:28  Үүний дараа, Есүс бүх зүйл хэдийн гүйцээгдсэнийг мэдэхдээ бичвэр биелэгдэхийн тулд, Цангаж байна гэв.
John MonKJV 19:29  Эдүгээ тэнд цагаан цуугаар дүүрэн сав байжээ. Тэгээд тэд хөвсгөр эдийг исгэлэн дарсанд дүрж, юссопос дээр тавиад, түүний аманд хүргэлээ.
John MonKJV 19:30  Есүс тийнхүү цагаан цууг хүлээн авчихаад, Гүйцээгдлээ гэв. Тэгээд толгойгоо гудайлган, сүнсээ тавилаа.
John MonKJV 19:31  Тэр үед Жүүдүүд Пилаатосоос тэдний хөлийг хугалж, зайлуулахыг гуйжээ. Яагаад гэвэл бэлтгэл өдөр байсан учраас цогцоснууд загалмай дээр шаббаат өдөр (учир нь тэр шаббаат өдөр өндөр өдөр байлаа) үлдэх ёсгүй ажээ.
John MonKJV 19:32  Тэгтэл цэргүүд ирээд, түүний хамт цовдлогдсон эхний бас нөгөө хүний хөлийг хугалав.
John MonKJV 19:33  Харин тэд Есүс рүү ирэхдээ түүнийг аль хэдийн үхсэн байгааг хараад, хөлийг нь хугалсангүй.
John MonKJV 19:34  Гэтэл цэргүүдийн нэг нь түүний хажуу руу жадаар хатгалаа. Тэгэхэд шууд цус ба ус гарав.
John MonKJV 19:35  Улмаар үүнийг харсан хүн гэрчилсэн бөгөөд түүний гэрчлэл үнэн болой. Тэрбээр үнэн ярьж байна гэдгээ мэддэг. Энэ нь та нар итгэж болохын тулд юм.
John MonKJV 19:36  Учир нь, Түүний нэг ч яс хугарахгүй гэсэн бичвэр биелэгдэхийн тулд эдгээр зүйл болжээ.
John MonKJV 19:37  Мөн дахин өөр нэг бичвэр, Тэд сүлбэсэн хүнээ харах болно гэдэг.
John MonKJV 19:38  Тэгээд үүний дараа Ариматаиагийн Иосээф Пилаатосоос Есүсийн цогцсыг авч явъя гэж гуйлаа. Тэрбээр Есүсийн шавь байсан боловч Жүүдүүдээс айдаг учраас нууцлаг байжээ. Тэгэхэд нь Пилаатос зөвшөөрөв. Тиймээс тэр ирээд, Есүсийн цогцсыг авч явлаа.
John MonKJV 19:39  Тэгэхэд Есүс дээр анх шөнөөр очиж байсан Никоодимос бас тэнд ирсэн бөгөөд зуун лийтра орчим смюрна болон зуун настын холимог авчирчээ.
John MonKJV 19:40  Дараа нь тэд Есүсийн цогцсыг аваад, Жүүдүүдийн оршуулах уламжлалын дагуу анхилуун үнэртэнтэй маалинган даавуунуудад түүнийг ороожээ.
John MonKJV 19:41  Эдүгээ түүний цовдлогдсон газарт нэгэн цэцэрлэг байсан бөгөөд тэр цэцэрлэг дотор нэгэн шинэ булш байв. Тэнд хүн хэзээ ч тавигдаагүй байжээ.
John MonKJV 19:42  Тийнхүү Жүүдүүдийн бэлтгэл өдрөөс болоод тэд Есүсийг тэнд тавилаа. Учир нь тэр булш ойрхон байжээ.
Chapter 20
John MonKJV 20:1  Харин долоо хоногийн эхний өдөр эдүгээ харанхуй байхад Марийа Магдалиний булш руу эрт очоод, булшнаас чулуу зайлуулагдсаныг харжээ.
John MonKJV 20:2  Тэгээд тэр гүйн, Сиймон Пээтрос болон Есүсийн хайрладаг байсан өөр шавь дээр очоод тэдэнд, Тэд Эзэнийг булшнаас аваад явчихжээ. Тэгээд түүнийг хаана тавьсныг нь бид мэдэхгүй гэв.
John MonKJV 20:3  Тиймээс Пээтрос болон нөгөө шавь гарч яваад, булш руу очлоо.
John MonKJV 20:4  Тэгэхдээ хоёул хамт гүйсэн бөгөөд нөгөө шавь Пээтросоос хурдан гүйж улмаар булшинд түрүүлж ирэв.
John MonKJV 20:5  Тэгээд тэр бөхийж, шагайхдаа маалинган даавуунууд хэвтэж байгааг харлаа. Гэсэн ч дотогш орсонгүй.
John MonKJV 20:6  Дараа нь түүний ард явсан Сиймон Пээтрос ирээд, булш руу орж, маалинган даавуунууд хэвтэж байгааг харав.
John MonKJV 20:7  Тэгтэл маалинган даавуунуудтай хамт түүний толгойг бүтээсэн алчуур нь хэвтэж байсангүй. Харин тусдаа нэг газарт эвхээстэй байлаа.
John MonKJV 20:8  Тэгэхэд булшинд түрүүлж ирсэн нөгөө шавь ч бас орсон бөгөөд харж улмаар итгэлээ.
John MonKJV 20:9  Учир нь тэрбээр үхэгсдээс босох ёстой гэсэн бичвэрийг тэд өмнө нь огт мэддэггүй байжээ.
John MonKJV 20:10  Тэгээд энэ шавь нар гэр лүүгээ буцаад явав.
John MonKJV 20:11  Харин Марийа уйлсаар булшны гадна зогсож байлаа. Тийнхүү уйлж байхдаа доош бөхийн, булшны дотогш харав.
John MonKJV 20:12  Тэгэхэд цагаан хувцастай хоёр элчийн нэг нь Есүсийн цогцсыг тавьсан байсан газрын толгойд, нөгөө нь хөлд сууж байхыг харлаа.
John MonKJV 20:13  Тэгтэл тэд түүнд, Эмэгтэй, чи яагаад уйлна вэ? гэв. Тэр тэдэнд, Яагаад гэвэл тэд Эзэнийг минь аваад явчихжээ. Тэгээд түүнийг хаана тавьсныг нь би мэдэхгүй байна гэлээ.
John MonKJV 20:14  Тэгээд тэр ийн хэлчихээд, буцаж эргэхдээ зогсож байгаа Есүсийг харсан бөгөөд Есүс байсныг нь мэдсэнгүй.
John MonKJV 20:15  Есүс түүнд, Эмэгтэй, чи яагаад уйлна вэ? Чи хэнийг эрж хайгаа вэ? гэхэд тэрээр түүнийг цэцэрлэгч байх гэж бодоод түүнд, Эрхэм ээ, хэрэв та түүнийг авсан бол түүнийг хаана тавьснаа хэлээч. Би түүнийг аваад явъя гэлээ.
John MonKJV 20:16  Есүс түүнд, Марийа гэв. Эмэгтэй эргээд түүнд, Раввони гэлээ. Энэ нь Багш гэсэн үг.
John MonKJV 20:17  Есүс түүнд, Надад битгий хүр. Учир нь би Эцэг рүүгээ хараахан дээш гараагүй байна. Харин ахан дүүс дээр минь очоод тэдэнд, Би өөрийнхөө Эцэг буюу та нарын Эцэг рүү бас миний Шүтээн буюу та нарын Шүтээн рүү дээш гарч байна гэдгийг хэл гэлээ.
John MonKJV 20:18  Марийа Магдалиний очоод, Эзэнийг харсан гэдгээ мөн түүний өөрт нь хэлсэн эдгээр зүйлийг шавь нарт ярив.
John MonKJV 20:19  Тэгэхэд долоо хоногийн эхнийх байсан яг тэр өдрийн үдэш, шавь нар нь Жүүдүүдээс айдгаасаа болоод цугласан байсан газрын хаалганууд хаалттай байхад Есүс ирээд, голд нь зогсон улмаар тэдэнд, Та нарт амар тайван байг гэлээ.
John MonKJV 20:20  Тэгээд тэр ингэж хэлчихээд, гар болон хажуу талаа харуулав. Тэгээд шавь нар Эзэнийг харахдаа баяртай болжээ.
John MonKJV 20:21  Тэгэхэд Есүс дахин тэдэнд, Та нарт амар тайван байг. Эцэг намайг илгээсэн шиг би ч бас та нарыг илгээж байна гэв.
John MonKJV 20:22  Тэгээд тэр үүнийг хэлчихээд, тэдэн рүү үлээн улмаар тэдэнд, Та нар Ариун Сүнсийг хүлээж ав.
John MonKJV 20:23  Та нар хэний ч бай гэмүүдийг уучилбал тэдгээр нь тэдний хувьд уучлагдана. Та нар хэний ч бай гэмүүдийг хэвээр үлдээвэл тэдгээр нь хэвээр үлдээгдэнэ гэлээ.
John MonKJV 20:24  Харин Есүсийг ирсэн тэр үед арван хоёрын нэг Дийдюмос гэж дуудагддаг Томаас тэдэнтэй хамт байгаагүй юм.
John MonKJV 20:25  Тиймээс бусад шавь нар түүнд, Бид Эзэнийг харсан гэв. Харин тэр тэдэнд, Би түүний гаран дахь хадаасны ормыг харж, хадаасны ормонд хуруугаа хийж, түүний хажуу руу гараа хийхээс нааш итгэхгүй гэлээ.
John MonKJV 20:26  Тэгээд найм хоногийн дараа шавь нар нь дахин дотор байсан бөгөөд тэдний хамт Томаас байв. Хаалганууд хаагдчихсан байхад Есүс ирээд, голд нь зогсон, Та нарт амар тайван байг гэлээ.
John MonKJV 20:27  Дараа нь тэрбээр Томааст, Хуруугаа энд хүргэ. Тэгээд миний гарыг хар бас гараа хүргэ. Бас миний хажуу руу хий. Тэгээд итгэлгүй биш, харин итгэлтэй бай гэжээ.
John MonKJV 20:28  Тэгэхэд Томаас хариулж улмаар түүнд, Эзэн минь, Шүтээн минь гэлээ.
John MonKJV 20:29  Есүс түүнд, Томаас, чи намайг харсан учраас итгэлээ. Хараагүй атлаа итгэсэн хүмүүс жаргалтай гэв.
John MonKJV 20:30  Үүнээс гадна энэ номонд бичигдээгүй өөр олон шинж тэмдгийг Есүс шавь нарынхаа өмнө үнэхээр үйлдсэн юм.
John MonKJV 20:31  Харин эдгээр зүйл бичигдсэн нь Есүс бол Христ, Шүтээний Хүү гэдэгт та нар итгэж болохын тулд бас та нар итгэснээрээ түүний нэрээр амьдрал авч болохын тулд юм.
Chapter 21
John MonKJV 21:1  Эдгээр зүйлийн дараа Тивериас тэнгисийн эрэг дээр Есүс өөрийгөө шавь нартаа дахин харуулсан бөгөөд тэрбээр ийн харуулсан юм.
John MonKJV 21:2  Сиймон Пээтрос, Дийдюмос гэгддэг Томаас, Галийлд байдаг Канаагийн Натанаил мөн Зеведаиосын хөвгүүд бас өөр хоёр шавь хамт байлаа.
John MonKJV 21:3  Сиймон Пээтрос тэдэнд, Би явж загасчиллаа гэв. Тэд түүнд, Бид бас чамтай хамт явъя гэлээ. Тэд яваад, шууд завинд орсон бөгөөд тэр шөнө юу ч барьсангүй.
John MonKJV 21:4  Харин эдүгээ өглөө болоход Есүс эрэг дээр зогсож байв. Гэсэн ч мөнөөх шавь нар Есүс байсныг нь мэдсэнгүй.
John MonKJV 21:5  Дараа нь Есүс тэдэнд, Хүүхдүүд ээ, та нарт ямар нэг хоол байна уу? гэхэд тэд түүнд, Үгүй гэж хариулжээ.
John MonKJV 21:6  Гэтэл тэр тэдэнд, Тороо завины баруун тал руу хая. Тэгээд олно гэв. Тиймээс тэд хаялаа. Улмаар маш олон загас байсан учраас тэд үүнийг татан гаргаж чадахгүй байв.
John MonKJV 21:7  Тэгэхэд Есүсийн хайрладаг байсан мөнөөх шавь нь Пээтрост, Энэ Эзэн байна гэжээ. Тиймээс, Энэ Эзэн байна гэхийг Сиймон Пээтрос сонсоод, загасчны хувцсаа бүслэн, (учир нь тэр нүцгэн байжээ) өөрөө тэнгис рүү үсрэв.
John MonKJV 21:8  Тэгэхэд бусад шавь нар загастай тороо чирсээр жижиг завиар ирлээ (учир нь тэд газраас холгүй харин хоёр зуу орчим тохойд байсан).
John MonKJV 21:9  Тэд газар луу гарч ирмэгцээ тэнд цогшсон гал бас дээр нь тавьсан загас мөн талхыг харав.
John MonKJV 21:10  Есүс тэдэнд, Сая барьсан загаснаасаа аваад ир гэлээ.
John MonKJV 21:11  Сиймон Пээтрос явж, зуун тавин гурван том загасаар дүүрэн торыг газар луу татаж гаргав. Ийм олон байсан ч тэр тор урагдаагүй байлаа.
John MonKJV 21:12  Есүс тэдэнд, Нааш ир, хоолло гэв. Харин мөнөөх шавь нар түүнийг Эзэн байсныг мэдсэн тул нэг нь ч түүнээс, Та хэн бэ? гэж асууж зүрхэлсэнгүй.
John MonKJV 21:13  Тэгээд Есүс очоод, талх авч улмаар тэдэнд өгөв. Мөн загасыг ч адил.
John MonKJV 21:14  Есүс үхэгсдээс босгогдсоноосоо хойш шавь нартаа өөрийгөө гурав дахиа харуулсан нь энэ юм.
John MonKJV 21:15  Ийнхүү тэднийг хооллочихоод байхад Есүс Сиймон Пээтрост, Ионаагийн хүү Сиймон оо, чи намайг эднээс илүү хайрладаг уу? гэв. Тэрбээр түүнд, Тийм ээ, Эзэн. Таныг хайрладгийг минь та мэддэг гэлээ. Тэр түүнд, Миний хургануудыг тэжээ гэв.
John MonKJV 21:16  Тэр хоёр дахь удаагаа дахин түүнд, Ионаагийн Сиймон оо, чи намайг хайрладаг уу? гэлээ. Тэрбээр түүнд, Тийм ээ, Эзэн. Таныг хайрладгийг минь та мэддэг гэв. Тэр түүнд, Миний хонийг тэжээ гэлээ.
John MonKJV 21:17  Гурав дахь удаагаа түүнд, Ионаагийн хүү Сиймон оо, чи намайг хайрладаг уу? гэлээ. Чи намайг хайрладаг уу? гэж гурав дахиа түүнд хэлсэн учраас Пээтрос гунигтай болов. Тэгээд түүнд, Эзэн, та бүгдийг мэддэг. Таныг хайрладгийг минь та мэднэ гэлээ. Есүс түүнд, Миний хонийг тэжээ.
John MonKJV 21:18  Үнэхээр, үнэхээр би чамд хэлье. Чи залуу байхдаа өөрийгөө бүсэлж, хүссэн газар луугаа алхдаг байсан. Харин чи өтөл болоод, гараа урагш сунгахад өөр хүн чамайг бүсэлж, хүсээгүй газар луу чинь авч явна гэв.
John MonKJV 21:19  Гэтэл тэр үүнийг ярьсан нь ямар үхлээр Шүтээнийг алдаршуулахыг нь илэрхийлжээ. Тэгээд тэр ийн хэлчихээд түүнд, Намайг дага гэлээ.
John MonKJV 21:20  Тэгтэл Пээтрос эргэхдээ Есүсийн хайрладаг байсан бас оройн зоогийн үеэр түүний цээжинд налаад, Эзэн, танаас урвах нь хэн юм бэ? гэж хэлж байсан, дагаж явсан шавийг харжээ.
John MonKJV 21:21  Пээтрос түүнийг хараад Есүст, Эзэн, энэ хүн яах вэ? гэв.
John MonKJV 21:22  Есүс түүнд, Хэрэв би, намайг иртэл тэр байж байг гэж хүслээ ч чамд ямар хамаатай юм бэ? Чи намайг дага гэлээ.
John MonKJV 21:23  Дараа нь ах дүү нарын дунд мөнөөх шавийг үхэхгүй гэсэн гэдэг яриа тархав. Гэтэл Есүс түүнд, Тэр үхэхгүй гэж биш, харин, Хэрэв би, намайг иртэл тэр байж байг гэж хүслээ ч чамд ямар хамаатай юм бэ? гэж хэлсэн юм.
John MonKJV 21:24  Энэ бол эдгээрийг гэрчилж, эдгээрийг бичсэн тэр шавь билээ. Түүний гэрчлэл бол үнэн гэдгийг бид мэддэг.
John MonKJV 21:25  Түүнчлэн Есүсийн хийсэн өөр олон зүйл бий. Хэрэв тэдгээрийг нэг бүрчлэн бичвэл бичигдсэн тэр номнуудыг дэлхий өөрөө багтааж чадахгүй байсан байх гэж би бодож байна. Аминь.