Toggle notes
Chapter 1
Acts | MonKJV | 1:2 | тэрбээр сонгосон тэрхүү төлөөлөгчдөдөө Ариун Сүнсээр дамжуулан тушаалууд өгснийхөө дараа дээш өргөгдсөн өдрийг нь хүртэлх тэр бүх зүйлийн тухай туурвисан. | |
Acts | MonKJV | 1:3 | Бас тэдэндээ тэрбээр дөч хоног үзэгдсэнээрээ бас Шүтээний хаанчлалтай хамаатай зүйлсийг ярьснаараа тарчлалынхаа дараа өөрийнхөө амьд байгааг олон хөдөлшгүй нотолгоогоор харуулсан. | |
Acts | MonKJV | 1:4 | Тэгээд тэдний хамт байхдаа тэдэнд Иерусалимаас явахгүй байхыг тушаан харин надаас сонссон Эцэгийн тэрхүү амлалтыг хүлээ. | |
Acts | MonKJV | 1:5 | Учир нь Иоаннис үнэндээ усаар баптизм хийсэн. Харин та нар үүнээс хойш олон биш өдрийн дараа Ариун Сүнсээр баптизм хийлгэнэ гэсэн. | |
Acts | MonKJV | 1:6 | Тийм учраас тэд цуглачихсан байхдаа түүнээс, Эзэн, та энэ цагт Израйльд хаанчлалыг сэргээх үү? гэж асуусан. | |
Acts | MonKJV | 1:7 | Тэгэхэд нь тэр тэдэнд, Эцэгийн өөрийнхөө эрх мэдэл дор байлгадаг тэр цагууд эсвэл үеүдийг мэдэх нь та нарынх биш юм. | |
Acts | MonKJV | 1:8 | Харин Ариун Сүнс та нар дээр ирсний дараа та нар хүч чадлыг хүлээн авна. Тэгээд та нар Иерусалимд ч, бүх Иудаиад ч мөн Самареиад түүнчлэн дэлхийн хязгаар хүртэл миний гэрчүүд болно гэсэн. | |
Acts | MonKJV | 1:9 | Тийнхүү тэр эдгээр зүйлийг ярьчихаад, тэднийг харж байхад дээш өргөгдсөн бөгөөд үүл түүнийг тэдний хараанаас салган хүлээн авлаа. | |
Acts | MonKJV | 1:10 | Улмаар тэд түүний дээш явсныг тэнгэр өөд ширтэн байх зуур, ажигтун, тэдний хажууд цагаан өмсгөлтэй хоёр эр зогсож байлаа. | |
Acts | MonKJV | 1:11 | Тэд бас, Галийлийн эрчүүд та нар юунд тэнгэр өөд ширтэн зогсоно вэ? Та нараас тэнгэр өөд авагдсан энэхүү Есүс нь та нар түүнийг тэнгэр өөд явахыг нь харсан шиг тийнхүү ирнэ гэв. | |
Acts | MonKJV | 1:12 | Дараа нь тэд Элайон гэдэг уулнаас Иерусалим руу буцлаа. Энэ нь Иерусалимаас нэг шаббаат өдрийн аян ажээ. | |
Acts | MonKJV | 1:13 | Тэгээд тэд байрандаа ирээд, дээд давхрын өрөө рүү гарлаа. Тэнд Пээтрос, Иакоов хоёр мөн Иоаннис, Андреас, Фийлиппос, Томаас, Вартоломаиос, Маттаиос, Алфаиосын Иакоов, Зилотийс Сиймон, Иакоовын Иудаас нар оршин суудаг байв. | |
Acts | MonKJV | 1:14 | Тэд бүгдээрээ эмэгтэйчүүд болон Есүсийн эх Марийа мөн түүний эрэгтэй дүү нарын хамт санаа нэгтэй гуйлт ба хүсэлт дотор үргэлжлүүлж байлаа. | |
Acts | MonKJV | 1:15 | Тэгэхэд тэр өдрүүдэд Пээтрос шавь нарын (нэрсийнх нь тоо нийлээд нэг зуун хорь орчим байлаа) голд зогсоод, | |
Acts | MonKJV | 1:16 | Эрчүүд ээ, ахан дүүс ээ, Есүсийг барьсан хүмүүст замч болсон Иудаасын тухай Давийдийн амаар Ариун Сүнсний урьдчилан хэлсэн энэхүү бичвэр нь биелэгдсэн байх ёстой. | |
Acts | MonKJV | 1:18 | Эдүгээ энэ хүн хууль бусын шан хөлсөөр хэсэг талбай худалдаж авсан байжээ. Мөн тэрбээр түрүүлгээ харж унаад, дундуураа задарч, гэдэс дотор нь бүгд цувсан. | |
Acts | MonKJV | 1:19 | Улмаар энэ нь Иерусалимын бүх оршин суугчдад мэдэгдсэн. Тиймээс уг талбай өөрсдийнх нь хэлээр Акелдамаа буюу Цусны талбай гэж нэрлэгддэг. | |
Acts | MonKJV | 1:20 | Учир нь Дуулал номонд, Түүний сууц эзгүй болог. Мөн тэнд хэн ч бүү амьдраг. Тэгээд түүний албыг өөр нэгэн аваг гэж бичигдсэн. | |
Acts | MonKJV | 1:22 | Иоаннисийн баптизмаас эхлээд түүний биднээс авагдсан өдрийг хүртэл бидэнтэй хамт дагалдсан энэ эрчүүдээс нэг нь бидний хамт түүний босгогдолтын гэрч байхаар томилогдох ёстой гэлээ. | |
Acts | MonKJV | 1:24 | Улмаар тэд гуйлт хийн, Бүгдийн зүрх сэтгэлийг мэддэг Эзэн та энэ хоёрын алийг нь сонгосноо харуулаач. | |
Acts | MonKJV | 1:25 | Тэр нь энэ үйлчлэлийн хувийг бас төлөөлөгч байхуйн хувийг авах болно. Үүнээс Иудаас өөрийнхөө газар луу явахын тулд гэмт уналтаар гарсан гэлээ. | |
Chapter 2
Acts | MonKJV | 2:2 | Тэгтэл хүчит салхи шуурах мэт нэгэн чимээ гэнэт тэнгэрээс гарч, тэдний сууж байсан байшинг бүхэлд нь дүүргэлээ. | |
Acts | MonKJV | 2:4 | Тэгтэл тэд бүгд Ариун Сүнсээр дүүргэгдсэн бөгөөд Сүнс тэдэнд ярих зүйл өгсний дагуу өөр өөр хэлээр ярьж эхэлжээ. | |
Acts | MonKJV | 2:5 | Тэгэхэд тэнгэрийн доорх үндэстэн бүрээс ирсэн сүсэг бишрэлтэй Жүүд эрчүүд Иерусалимд оршин сууж байлаа. | |
Acts | MonKJV | 2:6 | Эдүгээ энэ тухай тархахад үй олон хүн цугласан бөгөөд өөрсдийнх нь хэлээр ярьж буй тэднийг хүн бүр сонссон учраас будлив. | |
Acts | MonKJV | 2:7 | Тэгээд тэд бүгд гайхан бас алмайрч, нэг нь нөгөөдөө, Ажигтун, ярьж байгаа энэ хүмүүс бүгдээрээ Галийлчууд биш үү? | |
Acts | MonKJV | 2:9 | Паартосчууд, Мийдосчүүд, Эламийтэсчүүд болон Месопотамиа, Иудаиа, Каппадокиа, Поонтос, Азид оршин суугчид | |
Acts | MonKJV | 2:10 | бас Фрюгиа, Памфюлиа, Египет, Кюрийний ойролцоох Ливигийн хэсгүүд, Ромын цагаачид, Жүүдүүд болон дагаар орогчид, | |
Acts | MonKJV | 2:11 | Крийтичүүд бас Арабууд бид Шүтээний гайхамшгуудыг ярьж буй тэднийг өөр өөрсдийн хэлээр сонсож байна гэлцжээ. | |
Acts | MonKJV | 2:14 | Гэтэл арван нэгийн хамт Пээтрос босоод, дуугаа өндөрсгөн улмаар тэдэнд, Иудаиагийн эрчүүд ээ, Иерусалимд оршин сууж байгаа бүх хүмүүс ээ, үүнийг та нарт мэдүүлье. Тэгээд миний үгсийг сонсоцгоо. | |
Acts | MonKJV | 2:15 | Учир нь өдрийн гурав дахь цаг болж байгаа тул эд нар та нарын бодож байгаачлан согтсон юм биш. | |
Acts | MonKJV | 2:17 | Тэгэхэд Шүтээн, Төгсгөлийн өдрүүдэд ийм явдал болно. Би Сүнснээсээ бүх махбодын дээр цутгана. Тэгээд та нарын хөвгүүд мөн та нарын охид эш үзүүлнэ. Танай залуучууд үзэгдлүүд үзнэ бас ахмадууд чинь зүүднүүд зүүдэлнэ. | |
Acts | MonKJV | 2:18 | Түүнчлэн тэр өдрүүдэд би Сүнснээсээ боолууд дээрээ мөн шивэгчнүүд дээрээ үнэхээр цутгана. Тэгээд тэд эш үзүүлнэ. | |
Acts | MonKJV | 2:19 | Тэгэхэд би гайхамшгуудыг дээр тэнгэрт бас шинж тэмдгүүдийг доор газарт цус, гал, утааны униараар үзүүлнэ. | |
Acts | MonKJV | 2:20 | Эзэний ирэх тэрхүү агуу бас мэдэгдэхүйц өдрийн өмнө нар харанхуй руу, сар цус руу хувиргагдана. | |
Acts | MonKJV | 2:22 | Израйлийн эрчүүд та нар энэ үгсийг сонсоцгоо. Назаретийн Есүс нь аугаа үйлсүүд, гайхамшгууд, шинж тэмдгүүдээр та нарын дунд Шүтээнээр батлагдсан хүн билээ. Та нарын ч бас мэдэж байгаачлан Шүтээн эдгээрийг түүгээр дамжуулан та нарын дунд үйлдсэн. | |
Acts | MonKJV | 2:23 | Шүтээний шийдвэрт зөвлөгөө ба урьдаас мэддэг мэдлэгээр нь тушаагдсан түүнийг та нар бариад, хууль үгүй гарнуудаар цовдолж улмаар харгисаар алсан. | |
Acts | MonKJV | 2:24 | Шүтээн үхлийн өвдөлтүүдийг тайлснаараа түүнийг босгосон. Яагаад гэвэл тэрбээр үүнд баригдсан байх нь боломжгүй байлаа. | |
Acts | MonKJV | 2:25 | Учир нь Давийд түүний талаар, Би нүүрнийхээ өмнө Эзэнийг үргэлж урьдаас хардаг байсан. Учир нь би ганхуулагдахгүйн тулд тэр миний баруун гар талд байдаг. | |
Acts | MonKJV | 2:26 | Тийм учраас зүрх сэтгэл минь хөөрөн баярлаж бас хэл минь баяссан. Үүнээс гадна бас махбод минь ч найдвар дотор амарна. | |
Acts | MonKJV | 2:27 | Яагаад гэвэл та сэтгэлийг минь үхэгсдийн газарт орхихгүй мөн Ариун Нэгэн чинь ялзралыг үзэхийг та зөвшөөрөхгүй. | |
Acts | MonKJV | 2:28 | Та надад амьдралын замуудыг мэдүүлсэн. Та дүр төрхөөрөө намайг баяр хөөрөөр дүүрэн болгоно гэжээ. | |
Acts | MonKJV | 2:29 | Эрчүүд ээ, ахан дүүс ээ, Тэрбээр нас барж бас оршуулагдсан бөгөөд булш нь энэ өдрийг хүртэл бидэнтэй байгаа гэж Давийд өвөг эцгийн талаар та нарт илэн далангүй ярихыг минь зөвшөөрнө үү. | |
Acts | MonKJV | 2:30 | Тиймээс хаан суудалд нь суух Христийг махбодын хувьд өөрийнх нь ташааны жимснээс босгоно гэж өөрт нь Шүтээн тангаргаар амалсныг эш үзүүлэгч байсан тэр мэдэж байсан. | |
Acts | MonKJV | 2:31 | Тэрбээр Христийн босголтын тухай урьдаас харан, түүний сэтгэл үхэгсдийн газарт орхигдоогүй бас түүний махбод ялзралыг ч үзээгүй гэдгийг өгүүлсэн юм. | |
Acts | MonKJV | 2:33 | Тиймээс Шүтээний баруун гар талд өргөмжлөгдсөн бас мөнөөх амлалт болох Ариун Сүнсийг Эцэгээс хүлээн авсан тэрбээр та нарын одоо харж бас сонсож байгаа энэ зүйлийг цутгасан билээ. | |
Acts | MonKJV | 2:34 | Учир нь Давийд тэнгэрүүд өөд өргөгдөөгүй. Харин тэр өөрөө, ЭЗЭН миний Эзэнд, Миний баруун гарт, | |
Acts | MonKJV | 2:36 | Тийм учраас Шүтээн та нарын цовдолсон яг тэр Есүсийг Эзэн төдийгүй бас Христ болгосон гэдгийг Израйлийн айл бүр баттай мэдэг гэлээ. | |
Acts | MonKJV | 2:37 | Эдүгээ тэд үүнийг сонсохдоо зүрхэндээ сүлбэгдэж улмаар, Пээтрос болон бусад төлөөлөгчдөд, Эрчүүд ээ, ахан дүүс ээ, бид яах вэ? гэцгээв. | |
Acts | MonKJV | 2:38 | Тэгтэл Пээтрос тэдэнд, Гэмшин эргэцгээ. Тэгээд та нарын хүн нэг бүр гэмүүдээс уучлалтын төлөө Есүс Христийн нэрээр баптизм хийлгэ. Улмаар та нар Ариун Сүнсний бэлгийг хүлээн авна. | |
Acts | MonKJV | 2:39 | Учир нь энэхүү амлалт нь Эзэн Шүтээний маань дуудах хүн болгонд буюу та нарт бас та нарын хүүхдүүдэд мөн алсад байгаа бүгдэд юм гэжээ. | |
Acts | MonKJV | 2:40 | Мөн тэр өөр олон үгээр гэрчилж бас, Энэ гажууд үеийнхнээс өөрсдийгөө хамгаал гэж уриаллаа. | |
Acts | MonKJV | 2:41 | Тэгэхэд түүний үгийг баяртайгаар хүлээн авагсад нь баптизм хийлгэжээ. Тэгээд яг тэр өдөр гурван мянга орчим сэтгэл нэмэгдэв. | |
Acts | MonKJV | 2:42 | Улмаар тэд төлөөлөгчдийн сургаал болон нөхөрлөлд мөн талх хуваалтанд түүнчлэн гуйлтуудад тууштай үргэлжлүүлжээ. | |
Acts | MonKJV | 2:43 | Мөн сэтгэл бүрийн дээр эмээлт ирлээ. Улмаар олон гайхамшиг болон шинж тэмдэг төлөөлөгчдөөр үйлдэгджээ. | |
Acts | MonKJV | 2:45 | Бас өөрсдийн эзэмшлүүд болон өмч хөрөнгүүдийг зараад, тэдгээрийг хүн бүрт байсан хэрэгцээнийх нь дагуу бүгдэд хуваажээ. | |
Acts | MonKJV | 2:46 | Мөн тэд өдөр бүр санаа нэгтэйгээр сүмд үргэлжлүүлэн байж мөн айлаас айлд талх хуваан, хоолоо баяр хөөртэйгөөр бас зүрх сэтгэлийн нэг байдалтайгаар идэцгээж, | |
Chapter 3
Acts | MonKJV | 3:2 | Тэгэхэд эхийнхээ хэвлийгээс хойш өргүүлж явдаг байсан нэгэн суумгай эрийг сүм рүү орсон хүмүүсээс өглөг гуйг гэж сүмийн Үзэсгэлэнт гэгддэг хаалганы хажууд өдөр бүр суулгадаг байжээ. | |
Acts | MonKJV | 3:5 | Тэгэхэд нь тэр тэднээс ямар нэг юм авах нь гэж горьдсоор тэдэн рүү анхаарлаа хандууллаа. | |
Acts | MonKJV | 3:6 | Тэгтэл Пээтрос, Надад алт, мөнгөний аль нь ч байхгүй. Харин би өөрт байгаа зүйлээ чамд өгье. Назаретийн Есүс Христийн нэрээр босоод алх гэжээ. | |
Acts | MonKJV | 3:7 | Тэгээд тэр түүнийг баруун гараас нь бариад, босгов. Тэгтэл тэр даруй түүний хоёр тавхай болон шагай тэнхээтэй боллоо. | |
Acts | MonKJV | 3:8 | Улмаар тэр үсэрч босоод, алхав. Тэгээд тэдэнтэй хамт сүм рүү ороод, алхаж бас үсрэн, Шүтээнийг магтсаар байжээ. | |
Acts | MonKJV | 3:10 | Улмаар сүмийн Үзэсгэлэнт хаалганы хажууд өглөгүүдийн төлөө суудаг байсан нөгөө хүн болохыг нь тэд таньжээ. Тэгээд түүнд тохиолдсон зүйлээс болоод тэд гайхашрал, алмайрлаар дүүрэв. | |
Acts | MonKJV | 3:11 | Улмаар эдгээгдсэн суумгай эр Пээтрос, Иоаннис хоёрыг тэвэрч байх зуур Соломооных гэгддэг сүүдрэвчин дор байсан тэдэн рүү бүх хүн ихэд гайхсаар гүйлдлээ. | |
Acts | MonKJV | 3:12 | Тэгэхэд Пээтрос үүнийг хараад хүмүүст хариулж, Израйлийн эрчүүд ээ, юунд та нар үүнд гайхна вэ? Мөн бид өөрсдийн хүч чадал эсвэл ариун байдлаар энэ хүнийг алхуулсан мэт юунд биднийг цоо ширтэнэ вэ? | |
Acts | MonKJV | 3:13 | Аврахаам, Ицхаак, Иакоовын Шүтээн, эцэг өвгөдийн маань Шүтээн өөрийн Хүү Есүсийг алдаршууллаа. Түүнийг та нар тушаасан бөгөөд түүнийг суллахаар шийдсэн байсан тэрхүү Пилаатосын өмнө түүнийг үгүйсгэсэн. | |
Acts | MonKJV | 3:14 | Харин та нар Ариун бас Зөв шударга Нэгэнийг үгүйсгэсэн бөгөөд өөрсдөдөө алуурчин эрийг өршөөлгөхийг хүссэн. | |
Acts | MonKJV | 3:15 | Тэгээд амьдралын Хунтайж алсан. Шүтээн түүнийг үхэгсдээс босгосон. Үүний гэрчүүд нь бид юм. | |
Acts | MonKJV | 3:16 | Мөн түүний нэрэнд итгэх итгэлээр дамжуулан, та нарын харж бас таньж байгаа энэ хүнийг түүний нэр тэнхээтэй болгосон. Тийм ээ, түүгээр байдаг тэрхүү итгэл нь та бүгдийн өмнө энэ хүнд ийм төгс эрүүл байдлыг өгсөн. | |
Acts | MonKJV | 3:17 | Мөн эдүгээ ахан дүүс ээ, та нар бас үүнийг захирагчдынхаа адил мэдлэг дутуугаасаа болоод хийснийг би мэдэж байна. | |
Acts | MonKJV | 3:18 | Гэвч Христ зовох болно гэж бүх эш үзүүлэгчийнхээ амаар урьдаас тунхаглаж байсан тэр зүйлсээ Шүтээн тийнхүү биелүүлсэн. | |
Acts | MonKJV | 3:19 | Тийм учраас та нар гэмшин эргэ бас өөрчлөгд. Энэ нь Эзэний оршихуйгаас сэргэлтийн цагууд ирэхэд та нарын гэмүүд арчигдсан байхын тулд юм. | |
Acts | MonKJV | 3:21 | Дэлхий үүссэнээс хойш Шүтээн бүх ариун эш үзүүлэгчийнхээ амаар ярьсан тэр бүх зүйлийн эргүүлэн сэргээхүйн цаг үе хүртэл түүнийг тэнгэр хүлээн авах ёстой. | |
Acts | MonKJV | 3:22 | Учир нь Мошээ үнэхээр өвөг дээдэст, Эзэн Шүтээн чинь та нарын ахан дүүсээс над шиг нэгэн эш үзүүлэгчийг та нарт босгоно. Түүний та нарт хэлэх юу ч бай бүх зүйл дээр та нар түүнийг сонсох болно. | |
Acts | MonKJV | 3:23 | Тэгээд ийм явдал болно. Тэрхүү эш үзүүлэгчийг сонсохгүй сэтгэл бүр нь ард түмний дундаас устгагдана гэсэн. | |
Acts | MonKJV | 3:24 | Тийм ээ, мөн Шэмүэлээс эхлээд дараагийн бүх эш үзүүлэгчийн ярьсан болгон нь энэ өдрүүдийн тухай үүнчлэн урьдаас хэлж байсан. | |
Acts | MonKJV | 3:25 | Та нар бол эш үзүүлэгч нарын хүүхдүүд. Бас Шүтээн Аврахаамд, Дэлхийн бүх удам угсаа чиний үр удмаар ивээгдэнэ гэж хэлэн, бидний өвөг дээдэстэй хийсэн тэрхүү гэрээний ч хүүхдүүд мөн. | |
Chapter 4
Acts | MonKJV | 4:1 | Тэгээд тэднийг хүмүүст ярьж байх зуур тахилч нар болон сүмийн харуулын ахмад мөн Саддукачууд тэдэн дээр ирэв. | |
Acts | MonKJV | 4:2 | Хүмүүст зааж сургасанд нь бас үхэгсдээс босголтыг Есүсээр дамжуулан тунхагласанд нь тэд уурссан байжээ. | |
Acts | MonKJV | 4:3 | Тэгээд тэднийг баривчилсан бөгөөд хэдийнээ орой болсон тул дараа өдөр болтол хорионд хийв. | |
Acts | MonKJV | 4:4 | Гэсэн ч үгийг сонссон хүмүүсээс олон нь итгэжээ. Тэгэхэд эрчүүдийн тоо таван мянга орчим байлаа. | |
Acts | MonKJV | 4:6 | бас тэргүүн тахилч Ааннас түүнчлэн Каиафас, Иоаннис, Александрос нар бас тэргүүн тахилчийн төрөл садан болох олон хүн Иерусалимд цугларчээ. | |
Acts | MonKJV | 4:7 | Тэгээд тэднийг голдоо зогсоогоод, Та нар үүнийг ямар хүчээр эсвэл ямар нэрээр хийсэн юм бэ? гэж асуув. | |
Acts | MonKJV | 4:8 | Тэгтэл Ариун Сүнсээр дүүрсэн Пээтрос тэдэнд, Ард түмний захирагчид аа, Израйлийн ахлагч нар аа. | |
Acts | MonKJV | 4:9 | Хэрэв бид энэ эрэмдэг хүнд хийгдсэн сайн үйлийн талаар, тэрбээр ямар аргаар эрүүл болгогдсон талаар энэ өдөр байцаагдаж байгаа юм бол | |
Acts | MonKJV | 4:10 | та нарын цовдолсон, үхэгсдээс Шүтээний босгосон тэрхүү Назаретийн Есүс Христийн нэрээр, түүгээр л энэ хүн та нарын өмнө эрүүл зогсож байна гэдгийг та бүгдэд мөн Израйлийн бүх ард түмэнд мэдүүлье. | |
Acts | MonKJV | 4:12 | Тэгээд ч өөр юунд ч аврал байхгүй. Учир нь бид өөрөөр нь дамжин аврагдах ёстой, тэнгэрийн доор хүмүүний дунд өгөгдсөн өөр нэр гэж байхгүй гэлээ. | |
Acts | MonKJV | 4:13 | Эдүгээ тэд Пээтрос болон Иоаннисийн эр зоригийг харахдаа мөн боловсролгүй, мэдлэггүй эрчүүд гэдгийг нь мэдэхдээ гайхав. Түүнчлэн тэднийг Есүстэй хамт байсан гэдгийг нь мэджээ. | |
Acts | MonKJV | 4:14 | Улмаар тэдэнтэй хамт зогсож буй эдгээгдсэн хүнийг харж байгаа тэд үүний эсрэг юу ч хэлж чадсангүй. | |
Acts | MonKJV | 4:16 | Энэ хүмүүсийг яах вэ? Учир нь үнэхээр цуутай гайхамшиг тэднээр үйлдэгдсэн гэдэг нь Иерусалимд суурьшдаг бүх хүнд илэрхий байна. Мөн бид үүнийг үгүйсгэж чадахгүй. | |
Acts | MonKJV | 4:17 | Харин энэ нь цаашид хүмүүсийн дунд тархахгүйн тулд тэднийг занан сүрдүүлье. Тэгвэл тэд үүнээс хойш энэ нэрээр нэг ч хүнд ярихгүй гэлээ. | |
Acts | MonKJV | 4:18 | Улмаар тэднийг дуудаад, Есүсийн нэрээр огт ярихгүй бас заан сургахгүй байхыг тэдэнд тушаажээ. | |
Acts | MonKJV | 4:19 | Харин Пээтрос, Иоаннис хоёр хариулж тэдэнд, Шүтээнээс илүү та нарыг сонсох нь Шүтээний өмнө зөв байх эсэхийг та нар шүү. | |
Acts | MonKJV | 4:21 | Тиймээс ард түмнээс болоод тэднийг хэрхэн шийтгэж болох талаар юу ч олоогүй тул тэднийг улам сүрдүүлээд явууллаа. Учир нь үйлдэгдсэн тэр зүйлийн төлөө бүх хүн Шүтээнийг алдаршуулжээ. | |
Acts | MonKJV | 4:22 | Учир нь эдгэрлийн энэ гайхамшиг нь дөч гаран настай байсан мөнөөх эрд тохиолдсон юм. | |
Acts | MonKJV | 4:23 | Тэгээд тэд суллагдаад, өөрсдийнхөн рүүгээ очлоо. Улмаар ахлах тахилч нар болон ахлагч нарын өөрсдөд нь хэлсэн бүгдийг ярьжээ. | |
Acts | MonKJV | 4:24 | Тэгээд тэд сонсчихоод дуу хоолойгоо санаа нэгтэйгээр Шүтээнд өргөж, Эзэн, та бол тэнгэр, газар, тэнгис болон тэдгээрийн доторх бүгдийг бүтээсэн Шүтээн билээ. | |
Acts | MonKJV | 4:25 | Та өөрийн зарц Давийдийн амаар хэлэхдээ, Яагаад буруу номтнууд догширч мөн ард түмэн хоосон зүйлсийг төсөөлнө вэ? | |
Acts | MonKJV | 4:26 | Эзэний эсрэг мөн түүний Христийн эсрэг дэлхийн хаад босож улмаар захирагчид хамтдаа цуглажээ гэсэн. | |
Acts | MonKJV | 4:27 | Учир нь таны тосолсон, таны ариун хүүхэд Есүсийн эсрэг Ироодис, Поонтиос Пилаатос хоёр Жүүд бусчууд ба Израйлийн ард түмний хамт үнэхээр цугласан нь, | |
Acts | MonKJV | 4:28 | таны мутар болон таны зөвлөгөө юуг хийхээр урьдаас шийдвэрлэсэн байсан түүнийг л гүйцэтгэхийн тулд байсан. | |
Acts | MonKJV | 4:29 | Мөн эдүгээ Эзэн, тэдний заналхийллүүдийг анхаараач. Тэгээд таны үгийг бүхий л зоригтой байдлаар ярихыг боолууддаа соёрхооч. | |
Acts | MonKJV | 4:30 | Та эдгэрэл рүү өөрийн мутрыг сунгаач. Тэгээд энэ нь шинж тэмдгүүд ба гайхамшгууд таны ариун хүүхэд Есүсийн нэрээр үйлдэгдэж болохын тулд юм гэв. | |
Acts | MonKJV | 4:31 | Ийнхүү тэднийг гуйлт хийчихээд байхад тэдний цугларсан байсан уг газар чичирхийлэв. Тэгээд тэд бүгд Ариун Сүнсээр дүүрч улмаар Шүтээний үгийг зоригтойгоор ярилаа. | |
Acts | MonKJV | 4:32 | Тэгээд итгэгсдээс олонх нь нэг зүрх, нэг сэтгэлтэй байв. Мөн тэднээс нэг нь ч эзэмшдэг байсан зүйлсээ өөрийнх гэж хэлээгүй. Харин тэдэнд бүх зүйл нийтийнх байжээ. | |
Acts | MonKJV | 4:33 | Түүнчлэн төлөөлөгчид агуу хүч чадлаар Эзэн Есүсийн босголтын тухай гэрчлэл үйлдэв. Мөн агуу энэрэл тэд бүгдийн дээр байлаа. | |
Acts | MonKJV | 4:34 | Учир нь тэдний дунд юмаар дутсан хүн байсангүй. Яагаад гэвэл газар болон байшингийн эзэмшигч байсан болгон нь тэдгээрээ зараад, зарагдсан зүйлсийн үнэ өртгийг авчраад | |
Acts | MonKJV | 4:35 | улмаар төлөөлөгчдийн хөлд тавив. Тэгэхэд нь хүн бүрт байсан хэрэгцээнийх нь дагуу хуваарилж байсан. | |
Acts | MonKJV | 4:36 | Мөн төлөөлөгчдөөр Варнаавас (энэ нь тайтгарлын Хүү хэмээн хөрвүүлэгддэг) гэж нэрлэгдсэн, Киприйн Лэвий хүн Иосийс | |
Chapter 5
Acts | MonKJV | 5:2 | улмаар үнэ өртгөөс хэсгийг нь хадгалж үлдэв. Эхнэр нь ч бас мэдэж байсан юм. Тэгээд тэрбээр тодорхой хэсгийг нь авчраад, төлөөлөгчдийн хөлд тавилаа. | |
Acts | MonKJV | 5:3 | Гэтэл Пээтрос, Ананиас аа, зүрх сэтгэлийг чинь Сатаан яагаад Ариун Сүнсэнд худал хэлж бас газрын үнэ өртгөөс хэсгийг нь хадгалж үлдэх санаагаар дүүргээ вэ? | |
Acts | MonKJV | 5:4 | Байхдаа чинийх байгаагүй гэж үү? Мөн зарагдсаны дараа ч чиний мэдэлд байсан бус уу? Чи зүрх сэтгэлдээ яагаад ийм зүйлийг бүрэлдүүлээ вэ? Чи хүмүүнд биш, харин Шүтээнд худал хэллээ гэв. | |
Acts | MonKJV | 5:5 | Тэгтэл Ананиас эдгээр үгсийг сонсоод унаж, сүнсээ тавилаа. Улмаар эдгээрийг сонссон бүх хүний дээр үлэмж их айдас ирлээ. | |
Acts | MonKJV | 5:7 | Тэгээд гурав орчим цагийн зайтай болсны дараа, юу болсныг мэдээгүй байсан эхнэр нь орж иржээ. | |
Acts | MonKJV | 5:8 | Тэгэхэд нь Пээтрос түүнд, Та нар уг газрыг ийм үнээр зарсан эсэхээ надад хэлээч? гэж асуухад тэрээр, Тийм ээ, ийм үнээр гэлээ. | |
Acts | MonKJV | 5:9 | Тэгтэл Пээтрос түүнд, Яахаараа та нар Эзэний Сүнсийг сорихоор санаа нийлдэг байна аа? Ажигтун, нөхрийг чинь булшилсан хүмүүсийн хөл үүдэн дээр байгаа бөгөөд чамайг зөөж гаргана гэв. | |
Acts | MonKJV | 5:10 | Тэгэхэд эмэгтэй тэр даруй түүний хөлд унаж, сүнсээ тавьжээ. Тэгэхэд залуучууд орж ирэв. Тэгээд түүний үхсэнийг олж хараад улмаар өргөж гарган, нөхрийнх нь хажууд булшиллаа. | |
Acts | MonKJV | 5:11 | Улмаар хамаг чуулганы дээр бас эдгээрийг сонссон хүн бүрийн дээр үлэмж их айдас иржээ. | |
Acts | MonKJV | 5:12 | Түүнчлэн олон шинж тэмдэг болон гайхамшиг төлөөлөгчдийн гараар ард түмний дунд үйлдэгдэв. (Тэгэхэд тэд бүгд санаа нэгтэйгээр Соломооны сүүдрэвчинд байжээ. | |
Acts | MonKJV | 5:13 | Мөн үлдсэн хүмүүсийн нэг нь ч тэдэнтэй нэгдэж зориглосонгүй. Харин ард түмэн тэднийг агуу болгож байв. | |
Acts | MonKJV | 5:14 | Үүнчлэн эрчүүдээс ч бас эмэгтэйчүүдээс ч үй олон хүн итгэж, Эзэн рүү улам нэмэгджээ.) | |
Acts | MonKJV | 5:15 | Тийм учраас тэд өвчтэй хүмүүсийг гудамжнууд руу авчирч улмаар ор болон дэвсгэр дээр нь хэвтүүлжээ. Энэ нь тэдний хажуугаар өнгөрч яваа Пээтросын ядаж сүүдэр нь тэдний заримынх нь дээр тусаж болохын тулд ажээ. | |
Acts | MonKJV | 5:16 | Гэтэл бас ойр хавийн хотуудаас үй олон хүн Иерусалим руу ирэв. Тэд өвчтэй хүмүүсийг мөн бузар сүнснүүдэд эзэмдүүлсэн хүмүүсийг авчирчээ. Улмаар тэд нэг бүрчлэн эдгээгдлээ. | |
Acts | MonKJV | 5:17 | Тэгтэл тэргүүн тахилч болон түүнтэй хамт байсан бүх хүн (энэ нь Саддукачуудын бүлэглэл байв) боссон бөгөөд зэвүүцлээр дүүргэгдсэн байжээ. | |
Acts | MonKJV | 5:21 | Тэгээд тэд үүнийг сонсоод, өглөө эрт сүм рүү орж улмаар заан сургажээ. Харин тэргүүн тахилч болон түүнтэй хамт байсан хүмүүс ирээд, зөвлөлийг бас Израйлийн хөвгүүдийн бүх удирдагчийн зөвлөлийг цуглуулав. Тэгээд тэднийг авчруулахаар шорон руу хүмүүс явуулжээ. | |
Acts | MonKJV | 5:23 | Үнэхээр шорон хаалттай, бүрэн хамгаалалттай байгааг бас харуулууд хаалгануудын өмнө гадаа зогсож байгааг бид олж харсан. Харин бид онгойлгочихоод, дотор нь нэг ч хүн олсонгүй гэлээ. | |
Acts | MonKJV | 5:24 | Эдүгээ тэргүүн тахилч, сүмийн харуулын ахмад, ахлах тахилч нар эдгээр зүйлийг сонсохдоо энэ нь цаашид юу болох бол гэж тэдний талаар эргэлзжээ. | |
Acts | MonKJV | 5:25 | Тэгэхэд нэг хүн ирээд тэдэнд, Ажигтун, та нарын шоронд хийсэн нөгөө эрчүүд сүм дотор зогсоод улмаар хүмүүст заан сургаж байна гэв. | |
Acts | MonKJV | 5:26 | Тэгэхэд харуулын ахмад албатуудын хамт очоод, тэднийг хүч хэрэглэлгүй авчрав. Учир нь тэд чулуугаар шидүүлэх вий гэж ард түмнээс айсан ажээ. | |
Acts | MonKJV | 5:27 | Тэгээд тэднийг авчирчихаад, зөвлөлийн өмнө зогсоов. Улмаар тэргүүн тахилч тэднээс асууж, | |
Acts | MonKJV | 5:28 | Энэ нэрээр заан сургаж болохгүй гэж бид та нарт хатуу тушаасан биш үү? Гэтэл ажигтун, та нар Иерусалимыг сургаалаараа дүүргэлээ. Мөн энэ хүний цусыг бидний дээр буулгахыг зорьж байна гэв. | |
Acts | MonKJV | 5:29 | Тэгтэл Пээтрос болон төлөөлөгчид хариулж улмаар, Бид хүмүүнээс илүү Шүтээнд дуулгавартай байх ёстой. | |
Acts | MonKJV | 5:31 | Шүтээн Израйльд гэмшин эргэлтийг мөн гэмүүдээс уучлалтыг өгөхийн тулд түүнийг Хунтайж ба Аврагч байлгахаар баруун гараараа өргөмжилсөн юм. | |
Acts | MonKJV | 5:32 | Түүнчлэн бид бол энэ зүйлсийг гэрчлэх түүний гэрчүүд юм. Мөн Ариун Сүнс ч бас ийм бөгөөд түүнийг Шүтээн өөрт нь дуулгавартай хүмүүст өгсөн гэлээ. | |
Acts | MonKJV | 5:34 | Тэгтэл ард түмний дунд хүндтэй, хуулийн багш Гамалийл гэгч нэгэн Фариса хүн зөвлөл дотор босож, төлөөлөгчдийг түр зуур гадаа байлгахыг тушаав. | |
Acts | MonKJV | 5:35 | Тэгээд тэдэнд, Израйлийн эрчүүд ээ, та нар энэ хүмүүст юу хийх гэж байгаагаа өөрсдөдөө анхаараарай. | |
Acts | MonKJV | 5:36 | Учир нь энэ өдрүүдээс өмнө өөрийгөө агуу нэгэн мөн гэж сайрхсан Тэвдаас боссон. Түүнтэй дөрвөн зуу орчим тооны эрчүүд нийлсэн. Тэрбээр алуулсан бөгөөд түүнд дуулгавартай байсан болгон бүгдээрээ тараагдаад, юу ч үгүй болсон. | |
Acts | MonKJV | 5:37 | Энэ хүний дараа Галийлийн Иудаас татварын өдрүүдэд босож улмаар нэлээд хүнийг араасаа дагуулсан. Тэр ч бас мөхсөн. Түүнд дуулгавартай байсан болгон бүгдээрээ тараагдсан. | |
Acts | MonKJV | 5:38 | Тиймээс одоо би та нарт хэлье. Энэ хүмүүсээс холд. Тэгээд тэднийг орхи. Учир нь хэрэв энэ зөвлөгөө буюу энэ ажил хүмүүнээс аваас нурна. | |
Acts | MonKJV | 5:39 | Харин энэ нь Шүтээнээс юм бол та нар үүнийг нурааж чадахгүй. Эс бөгөөс та нар Шүтээний эсрэг тэмцэж буй харагдах болно гэв. | |
Acts | MonKJV | 5:40 | Тэгэхэд тэд түүнтэй санаа нийлжээ. Тэгээд төлөөлөгчдийг дуудуулж улмаар тэднийг ташуурдуулаад, Есүсийн нэрээр ярьж болохгүйг тэдэнд тушаагаад явууллаа. | |
Acts | MonKJV | 5:41 | Тэгэхэд тэд түүний нэрээс болж доромж хандуулах зохистойд тооцогдсондоо баярлан хөөрсөөр зөвлөлийн урдаас явжээ. | |
Chapter 6
Acts | MonKJV | 6:1 | Улмаар тэр өдрүүдэд, шавь нарын тоо үржих үед Еврейчүүдийн эсрэг Грекүүдийн бувтнаан гарчээ. Яагаад гэвэл өдөр тутмын үйлчлэлд тэдний бэлэвсэн эмэгтэйчүүд үл хайхрагддаг байжээ. | |
Acts | MonKJV | 6:2 | Тэгтэл мөнөөх арван хоёр үй олон шавь нарыг дуудаад тэдэнд, Бид Шүтээний үгийг орхигдуулаад, ширээнүүдэд үйлчлэх нь зохистой биш. | |
Acts | MonKJV | 6:3 | Тийм учраас ахан дүүс ээ, та нар өөрсдийнхөө дотроос сайн гэрчлэлтэй, Ариун Сүнс болон мэргэн ухаанаар дүүрэн долоон эрийг сонго. Тэднийг бид энэ ажилд томилж болох юм. | |
Acts | MonKJV | 6:5 | Тэгэхэд энэ үг үй олон бүгдэд нь таалагджээ. Тэгээд тэд итгэл болон Ариун сүнсээр дүүрэн Стээфанос гэдэг эрийг мөн Фийлиппос, Проохорос, Никаанор, Тиймон, Парменаас, Антиохеиагийн нэгэн дагаар орогч Никоолаос нарыг сонголоо. | |
Acts | MonKJV | 6:6 | Тэднийг төлөөлөгчдийн өмнө зогсоов. Тэгэхэд тэд гуйлт хийчихээд, тэдний дээр гараа тавьжээ. | |
Acts | MonKJV | 6:7 | Тэгээд Шүтээний үг өсөн нэмэгдлээ. Улмаар Иерусалимд шавь нарын тоо асар ихээр үржив. Түүнчлэн тахилч нарын нэгэн үлэмж бүрэлдэхүүн энэхүү итгэлд дуулгавартай байлаа. | |
Acts | MonKJV | 6:8 | Тэгээд итгэл болон хүч чадлаар дүүрэн Стээфанос агуу гайхамшгуудыг мөн шинж тэмдгүүдийг ард түмний дунд үйлджээ. | |
Acts | MonKJV | 6:9 | Тэгтэл Ливертийносчууд, Кюрийничууд, Александреиачуудын мөн Киликиа болон Азийн хүмүүсийн синагоги гэгддэг синагогийн хэдэн хүн босож, Стээфаностай маргалдав. | |
Acts | MonKJV | 6:11 | Тэгтэл тэд эрчүүдийг хахуульдсанд тэд нар нь, Тэрбээр Мошээ болон Шүтээний эсрэг шүтээнийг доромжлохуйн үгс ярьж байхыг нь бид сонссон гэж ярьжээ. | |
Acts | MonKJV | 6:12 | Улмаар тэд ард түмнийг мөн ахлагч нарыг бас бичээч нарыг хутган үймүүлэв. Тэгээд түүн рүү очоод, түүнийг барьж, зөвлөл рүү авчирлаа. | |
Acts | MonKJV | 6:13 | Мөн хуурамч гэрчүүдийг зогсооход тэд нар нь, Энэ хүн хуулийн бас энэ ариун газрын эсрэг шүтээнийг доромжлохуйн үгс ярихаа больдоггүй. | |
Acts | MonKJV | 6:14 | Учир нь Назаретийн Есүс энэ газрыг устгаж бас Мошээгийн бидэнд дамжуулсан тэрхүү заншлуудыг өөрчилнө гэдэг энэ зүйлийгтэр ярьж байхыг бид сонссон гэцгээв. | |
Chapter 7
Acts | MonKJV | 7:2 | Тэгэхэд нь тэр, Эрчүүд, ахан дүүс, эцэг өвгөд өө, сонсооч. Бидний эцэг Аврахаамыг Хараанд суурьшихаас өмнө Месопотамиад байхад нь яруу алдрын Шүтээн түүнд үзэгдсэн. | |
Acts | MonKJV | 7:3 | Улмаар түүнд, Нутгаасаа бас төрөл саднаасаа яв. Тэгээд миний чамд харуулах тэр нутагт оч гэсэн. | |
Acts | MonKJV | 7:4 | Тэгэхэд нь тэрбээр Касдиймчуудын нутгаас гарч, Хараанд суурьшжээ. Тэгээд түүний эцгийг нас барахад тэрбээр түүнийг тэндээс та нарын эдүгээ суурьшиж байгаа нутаг, энэ газар луу нүүлгэсэн. | |
Acts | MonKJV | 7:5 | Улмаар энд ямар ч өв, тэр ч байтугай хөл тавихын чинээг ч түүнд өгөөгүй. Гэсэн ч тэрбээр түүнийг хүүхэдгүй байхад нь түүнд болон түүний дараагийн үр удамд үүнийг эзэмшил болгон өгнө гэж амласан. | |
Acts | MonKJV | 7:6 | Мөн түүний үр удам харь нутагт түр суурьших бөгөөд тэд тэднийг дөрвөн зуун жил боолчилж улмаар ёрын муу хандана гэдэг талаар нь Шүтээн хэлсэн. | |
Acts | MonKJV | 7:7 | Тэгээд тэднийг боолчлох тэрхүү үндэстэнг би шүүнэ. Мөн үүний дараа тэд гарч улмаар энэ газарт надад үйлчилнэ гэж Шүтээн хэлсэн. | |
Acts | MonKJV | 7:8 | Мөн тэрбээр хөвч хөндөлтийн гэрээг түүнд өгсөн. Улмаар үүний дараа Аврахаам Ицхаакийг төрүүлсэн бөгөөд найм дахь өдөр нь түүний хөвчийг хөнджээ. Ицхаак Иакоовыг улмаар Иакоов арван хоёр өвөг дээдсийг төрүүлсэн. | |
Acts | MonKJV | 7:9 | Тэгээд энэхүү өвөг дээдэс атаархалд автан, Иосээфийг Египет рүү худалджээ. Гэвч Шүтээн түүнтэй хамт байсан. | |
Acts | MonKJV | 7:10 | Улмаар түүнийг бүх гай зовлонгуудаас нь чөлөөлж, түүнд таалал ба мэргэн ухааныг Египетийн хаан Фараоны өмнө өгчээ. Тэгэхэд тэр нь түүнийг Египетийн болон бүх өргөөнийхөө дээрх захирагч болгосон юм. | |
Acts | MonKJV | 7:11 | Эдүгээ Египет болон Кнааны бүх нутгийн дээр өлсгөлөн, маш их гай зовлон иржээ. Тэгэхэд бидний эцэг өвгөд хоол хүнс олоогүй. | |
Acts | MonKJV | 7:12 | Харин Иакоов Египетэд үр тариа байна гэж дуулаад, бидний эцэг өвгөдийг эхний удаа явуулсан. | |
Acts | MonKJV | 7:13 | Тэгээд хоёр дахь удаад нь Иосээф өөрийгөө ахан дүүстээ таниулсан. Мөн Иосээфийн төрөл садан Фараонд танил болгогдсон. | |
Acts | MonKJV | 7:14 | Тэр үед Иосээф үг илгээж, өөрийн аав Иакоов болон өөрийн бүх хамаатан далан таван сэтгэлийг дуудав. | |
Acts | MonKJV | 7:16 | улмаар Шэхээм рүү зөөгдөн, Аврахаамын тодорхой мөнгөн дүнгээр Шэхээмийн эцэг Эммоорын хөвгүүдээс худалдаж авсан булшинд нь тавигдсан билээ. | |
Acts | MonKJV | 7:17 | Харин Аврахаамд Шүтээний тангарагласан мөнөөх амлалтын хугацаа ойртож байх үед ард түмэн Египетэд, | |
Acts | MonKJV | 7:19 | Тэр нь бидний төрөл садантай башир аргаар харьцаж, бидний эцэг өвгөд балчир хүүхдүүдээ амьдруулахгүйн тулд тэднийг гаргаж хаяхад хүргэхийн тулд тэдэнд ёрын муу хандсан. | |
Acts | MonKJV | 7:20 | Тэр цаг үед Мошээ төрсөн бөгөөд их хөөрхөн байжээ. Улмаар эцгийнхээ гэрт гурван сар бойжсон. | |
Acts | MonKJV | 7:21 | Тэгээд тэр гаргаж хаягдахад нь Фараоны охин авч, түүнийг өөрийн хүү болгон бойжуулжээ. | |
Acts | MonKJV | 7:22 | Улмаар Мошээ Египетчүүдийн бүх мэргэн ухаанд сургагдсан. Тэгээд үгст бас үйл хэрэгт хүчирхэг байсан. | |
Acts | MonKJV | 7:23 | Улмаар тэрбээр дөчин нас гүйцэд хүрэх үед өөрийн ахан дүүс Израйлийн хүүхдүүдийг эргэж очих хүсэл түүний зүрх сэтгэлд төрөв. | |
Acts | MonKJV | 7:24 | Тэгээд тэдний нэг нь шударга бусаар зовж байгааг хараад түүнийг өмөөрч улмаар дарлагдсан түүний өшөөг аван, уг Египет хүнийг цохижээ. | |
Acts | MonKJV | 7:25 | Учир нь өөрийнх нь гараар Шүтээн тэднийг хэрхэн чөлөөлөхийг ахан дүүс нь ойлгоно байх гэж тэр бодсон. Гэвч тэд ойлгоогүй юм. | |
Acts | MonKJV | 7:26 | Тэгээд дараа өдөр нь зодолдож буй хүмүүст тэр харагдаж, тэднийг амар тайван руу хандуулахыг хүсэн, Эрчүүд ээ, та нар бол ахан дүүс. Юунд нэг нэгэндээ бурууг үйлдэнэ вэ? гэсэн. | |
Acts | MonKJV | 7:27 | Тэгтэл ойрын хүндээ бурууг үйлдсэн нь түүнийг цааш нь түлхээд, Хэн чамайг бидний дээрх захирагч бас шүүгч болгосон юм бэ? | |
Acts | MonKJV | 7:29 | Тэгэхэд нь энэ үгнээс болоод Мошээ зугтаж улмаар Мидианы нутагт харь хүн болж, тэнд хоёр хүү төрүүлсэн. | |
Acts | MonKJV | 7:30 | Тэгээд дөчин жил өнгөрөхөд түүнд Эзэний элч Синай уулын цөлд нэгэн бутанд галын дөлөн дунд үзэгдлээ. | |
Acts | MonKJV | 7:31 | Мошээ үүнийг харахдаа уг үзэгдэлд гайхав. Тэгээд үүнийг харахаар ойртоход нь Эзэний дуу хоолой ирж түүнд, | |
Acts | MonKJV | 7:32 | Би бол чиний эцэг өвгөдийн Шүтээн, Аврахаамын Шүтээн, Ицхаакийн Шүтээн, Иакоовын Шүтээн гэв. Тэгэхэд нь Мошээ дагжин чичирч, харж зүрхэлсэнгүй. | |
Acts | MonKJV | 7:33 | Тэгтэл Эзэн түүнд, Хөлнөөсөө шаахайгаа тайл. Учир нь чиний зогсож байгаа энэ газар бол ариун газар юм. | |
Acts | MonKJV | 7:34 | Би харсан, би Египетэд байгаа хүмүүсийнхээ зовлонг харсан. Бас тэдний ёололтыг сонссон. Тэгээд би тэднийг чөлөөлөхөөр бууж ирээд байна. Тиймээс одоо нааш ир, би чамайг Египет рүү илгээнэ гэлээ. | |
Acts | MonKJV | 7:35 | Хэн чамайг захирагч бас шүүгч болгосон юм бэ? хэмээн тэдний үгүйсгэж байсан энэхүү Мошээг Шүтээн удирдагч, чөлөөлөгч болгохоор бутан дунд түүнд үзэгдсэн элчийн гараар илгээсэн. | |
Acts | MonKJV | 7:36 | Тэрбээр Египетийн нутагт бас Улаан тэнгист мөн дөчин жил цөлд гайхамшгууд болон шинж тэмдгүүдийг үзүүлснийхээ дараа тэднийг гаргаж авчирсан. | |
Acts | MonKJV | 7:37 | Энэ бол Израйлийн хүүхдүүдэд, Над шиг нэгэн эш үзүүлэгчийг Эзэн та нарын Шүтээн ахан дүүсээс чинь та нарт босгоно. Та нар түүнийг сонсоно гэж хэлсэн тэрхүү Мошээ юм. | |
Acts | MonKJV | 7:38 | Энэ бол Синай ууланд өөртэй нь ярьсан тэрхүү элчтэй хамт цөл дэх чуулган дотор мөн бидний эцэг өвгөдтэй хамт байсан тэр хүн юм. Тэр бидэнд өгөхөөр амьд үгсийг хүлээн авчээ. | |
Acts | MonKJV | 7:39 | Бидний эцэг өвгөд түүнд дуулгавартай байхыг хүсэлгүй харин өөрсдөөсөө түлхсэн. Улмаар тэд зүрх сэтгэл дотроо Египет рүү буцаж | |
Acts | MonKJV | 7:40 | Ахароонд, Бидний өмнө явах шүтээнүүдийг бидэнд хийж өг. Учир нь биднийг Египетийн нутгаас авч гарсан энэ Мошээд юу тохиолдсоныг нь бид мэдэхгүй гэсэн. | |
Acts | MonKJV | 7:41 | Тэгээд тэр өдрүүдэд тэд нэгэн тугал хийж улмаар уг дүрсэнд тахил өргөөд, өөрсдийн гарын үйл хэрэгт баярлан хөөрөв. | |
Acts | MonKJV | 7:42 | Тэгэхэд нь Шүтээн тэднээс эргэж, тэнгэрийн эрхэст үйлчлэг гээд тэднийг тушаажээ. Энэ нь эш үзүүлэгч нарын номонд, Израйлийн гэр бүл ээ, та нар дөчин жил цөлд нядалсан мал, тахилуудыг надад өргөсөн биш үү? | |
Acts | MonKJV | 7:43 | Тийм ээ, та нар Моолэхын асрыг бас өөрсдийн шүтээн Кийуны одыг мөн мөргөхөөр өөрсдөө хийсэн тэдгээр дардсуудыг авсан. Тиймээс би та нарыг Вавилооны чанад руу цөлнө гэж бичигдсэнчлэн ажээ. | |
Acts | MonKJV | 7:44 | Тэрбээр Мошээтэй ярьж байхдаа харсан загварынхаа дагуу хий гэж тушаасны дагуух гэрчлэлийн асар эцэг өвгөдөд маань цөлд байсан. | |
Acts | MonKJV | 7:45 | Үүнийг хожим нь гарч ирсэн эцэг өвгөд маань Ихошуагийн хамт бас Жүүд бусчуудын эзэмшил рүү авч орсон. Шүтээн тэднийг нь эцэг өвгөдийн маань нүүрний өмнөөс Давийдийн өдрүүдийг болтол зайлуулсан. | |
Acts | MonKJV | 7:46 | Тэрбээр Шүтээний өмнө тааллыг олсон бөгөөд Иакоовын Шүтээнд асар олохыг хүсдэг байсан. | |
Acts | MonKJV | 7:49 | Тэнгэр бол миний хаан суудал, газар бол миний хөлийн гишгүүр. Та нар надад ямар өргөө барих юм бэ? хэмээн Эзэн хэлж байна. Эсвэл миний амралтын газар гэж юу байх вэ? | |
Acts | MonKJV | 7:51 | Хөшүүн хүзүүлсэн бас зүрх сэтгэл болон чихэндээ хөвч хөндүүлээгүй та нар Ариун Сүнсийг үргэлж эсэргүүцдэг. Та нар эцэг өвгөдийнхөө үйлдсэн шигээр үйлдэж байна. | |
Acts | MonKJV | 7:52 | Эцэг өвгөд чинь эш үзүүлэгч нараас хэнийг нь хавчаагүй вэ? Мөн тэд Зөв шударга Нэгэний ирэлтийг урьдаас хэлдэг байсан хүмүүсийг алсан. Эдүгээ та нар түүнээс урвагчид бас алуурчид болжээ. | |
Acts | MonKJV | 7:54 | Тэд эдгээр зүйлийг сонсохдоо зүрхэндээ зүсүүлж улмаар түүнээс болоод шүдээ хавирлаа. | |
Acts | MonKJV | 7:55 | Харин Ариун Сүнсээр дүүрэн байгаа тэрбээр тэнгэр өөд ширтэн, Шүтээний сүр жавхааг болон Шүтээний баруун талд зогсож буй Есүсийг харжээ. | |
Acts | MonKJV | 7:56 | Тэгээд тэр, Ажигтун, би тэнгэрүүд нээгдсэнийг мөн Шүтээний баруун талд зогсож буй хүмүүний Хүүг харж байна гэлээ. | |
Acts | MonKJV | 7:57 | Тэгэхэд тэд чанга дуугаар хашгиралдаж, чихээ дарцгаан улмаар санаа нэгтэйгээр түүн рүү гүйлдэв. | |
Acts | MonKJV | 7:58 | Тэгээд түүнийг хотоос гаргаад, түүн рүү чулуу шидэцгээлээ. Тэгэхэд гэрчүүд Саулос нэртэй нэгэн залуугийн хөлд хувцаснуудаа тавьжээ. | |
Acts | MonKJV | 7:59 | Тэгээд, Эзэн Есүс ээ, сүнсийг минь хүлээн аваач хэмээн Шүтээнийг дуудаж буй Стээфанос руу тэд чулуу шидэцгээв. | |
Chapter 8
Acts | MonKJV | 8:1 | Тэгэхэд Саулос түүний үхлийг сайшааж байв. Мөн тэр цаг үед Иерусалимд байсан чуулганы эсрэг их хавчлага боллоо. Тиймээс төлөөлөгчдөөс бусад нь бүгдээрээ Иудаиа болон Самареиагийн бүс нутгаар тараагджээ. | |
Acts | MonKJV | 8:2 | Улмаар чин сүсэгт эрчүүд Стээфаносыг оршуулахаар зөөж явсан бөгөөд түүний төлөө их гашуудал үйлдлээ. | |
Acts | MonKJV | 8:3 | Харин Саулос айл бүрт орж улмаар эрчүүд, эмэгтэйчүүдийг чирч, шоронд тушааж, чуулганд үймээн сандраан учруулжээ. | |
Acts | MonKJV | 8:6 | Тэгэхэд хүмүүс Фийлиппосын үйлдсэн гайхамшгуудыг нь харж бас сонсон, түүний ярьсан зүйлст санаа нэгтэйгээр анхаарчээ. | |
Acts | MonKJV | 8:7 | Учир нь эзэмдэж байсан олон хүнээсээ бузар сүнснүүд чанга дуугаар хашгирсаар гарчээ. Мөн саа өвчтэй бас доголон олон хүн эдгээгдлээ. | |
Acts | MonKJV | 8:9 | Харин тэнд Сиймон гэдэг нэгэн эр байсан бөгөөд өмнө нь тэрбээр уг хотод өөрийгөө агуу нэгэн гэж хэлээд, илбэ жилбэ үзүүлж, Самареиагийн хүмүүсийг автуулдаг байжээ. | |
Acts | MonKJV | 8:10 | Хамгийн дордоосоо хамгийн агуугаа хүртэл бүгд түүнд, Энэ хүн бол Шүтээний агуу хүч мөн гэж хэлэн, анхаарал хандуулдаг байв. | |
Acts | MonKJV | 8:11 | Тэгээд тэрбээр удаан хугацаанд тэднийг илбэ жилбэнүүддээ автуулсан учир тэд түүнд анхаарал хандуулдаг байсан аж. | |
Acts | MonKJV | 8:12 | Харин тэд Фийлиппосын тунхаглаж буй Шүтээний хаанчлалын талаарх зүйлс болон Есүс Христийн нэрэнд итгэхдээ эрчүүд, эмэгтэйчүүдийн аль аль нь баптизм хийлгэв. | |
Acts | MonKJV | 8:13 | Тэгэхэд Сиймон өөрөө ч бас итгэжээ. Тэрбээр баптизм хийлгээд, Фийлиппостой үргэлжлүүлэн байв. Тэгээд үйлдэгдсэн аугаа үйлсүүд болон шинж тэмдгүүдийг хараад гайхжээ. | |
Acts | MonKJV | 8:14 | Эдүгээ Шүтээний үгийг Самареиа хүлээн авсан гэдгийг Иерусалимд байсан төлөөлөгчид сонсоод, Пээтрос, Иоаннис хоёрыг тэдэн рүү явууллаа. | |
Acts | MonKJV | 8:15 | Тэр хоёр уруудаж очоод, тэр хүмүүс Ариун Сүнсийг хүлээн авч болохын тулд тэдний төлөө гуйлт хийжээ. | |
Acts | MonKJV | 8:16 | (Учир нь тэдний нэгнийх нь ч дээр тэр хараахан буугаагүй байлаа. Тэд зөвхөн Эзэн Есүсийн нэрээр баптизм хийлгэсэн байв.) | |
Acts | MonKJV | 8:18 | Тэгэхэд төлөөлөгчдийн гар тавилтаар Ариун Сүнс өгөгдөж буйг Сиймон хараад, тэдэнд мөнгө санал болгож, | |
Acts | MonKJV | 8:19 | Надад ч бас энэ эрх мэдлийг өгөөч. Энэ нь би гараа хэний дээр тавина тэр хүн Ариун Сүнсийг хүлээн авч болохын тулд юм гэлээ. | |
Acts | MonKJV | 8:20 | Харин Пээтрос түүнд, Шүтээний бэлэг мөнгөөр худалдагдаж болно гэж чи бодсон учраас мөнгө чинь чамтай хамт устаг. | |
Acts | MonKJV | 8:21 | Энэ зүйлд чамд ямар ч хэсэг мөн хувь байхгүй. Учир нь чиний зүрх сэтгэл Шүтээний мэлмийд зөв бус байна. | |
Acts | MonKJV | 8:22 | Тийм учраас энэ хорон муу байдлаасаа гэмшин эргэ. Тэгээд Шүтээнээс гуй. Тэгвэл зүрх сэтгэлийн чинь бодол чамд лавтай уучлагдаж болох юм. | |
Acts | MonKJV | 8:24 | Тэгэхэд нь Сиймон хариулж, Ярьсан зүйлсийн чинь нэг нь ч над дээр ирэхгүйн тулд та нар миний төлөө Эзэнд гуйлт хийгээч гэв. | |
Acts | MonKJV | 8:25 | Тэгээд тэд Эзэний үгийг гэрчилж бас тунхаглачихаад, Иерусалим руу буцаж явсан. Ингэхдээ Самареиачуудын олон тосгонд сайн мэдээг тунхаглажээ. | |
Acts | MonKJV | 8:26 | Тэгтэл Эзэний элч Фийлиппост, Бос. Тэгээд Иерусалимаас өмнө зүг рүү, цөл болох Газа руу урууддаг зам руу яв гэлээ. | |
Acts | MonKJV | 8:27 | Тэгэхэд тэр босож улмаар явав. Гэтэл ажигтун, Этиопийн хатан хаан Кандаакигийн бүх сан хөмрөгийнх нь дээр байдаг агуу эрхт тэрхүү нэгэн тайган Этиоп эр Иерусалимд мөргөхөөр ирчихээд, | |
Acts | MonKJV | 8:30 | Тэгтэл Фийлиппос түүн рүү гүйн, эш үзүүлэгч Ишаиаг уншиж байгааг нь сонсоод, Та уншиж байгаагаа ойлгож байна уу? гэлээ. | |
Acts | MonKJV | 8:31 | Гэтэл тэр, Хэн нэг нь намайг чиглүүлэхгүй л бол би яаж чадах билээ? гээд Фийлиппосыг дээш гарч, өөртэйгөө хамт суухыг хүсэв. | |
Acts | MonKJV | 8:32 | Тэгэхэд түүний уншиж байсан бичвэрийн хэсэг нь, Тэр нядлагч руу хонь мэт хөтлөгдсөн. Улмаар хяргагчийнхаа өмнө байгаа дуугүй хурга адил тэрбээр үүнчлэн амаа үл нээсэн. | |
Acts | MonKJV | 8:33 | Дорд болгогдохуй дотор нь түүний шүүлт зайлуулагдсан. Тэгээд хэн түүний үеийг тунхаглах вэ? Учир нь түүний амьдрал газраас авагдсан гэдэг ийм хэсэг байжээ. | |
Acts | MonKJV | 8:34 | Тэгээд мөнөөх тайган хариулж Фийлиппост, Би танаас асууя. Энэ эш үзүүлэгч хэний тухай ярьж байна вэ? Өөрийнхөө тухай юу эсвэл өөр хүний тухай юу? гэлээ. | |
Acts | MonKJV | 8:36 | Тэгээд тэд замаараа явж байхдаа нэгэн усны дэргэд иржээ. Тэгэхэд мөнөөх тайган, Хараач, энд ус байна. Баптизм хийлгэхэд надад юу саад болох билээ? гэв. | |
Acts | MonKJV | 8:37 | Тэгэхэд нь Фийлиппос, Хэрэв та бүхий л зүрх сэтгэлээрээ итгэж байвал болно гэлээ. Тэгтэл тэр хариулж, Есүс Христ бол Шүтээний Хүү мөн гэдэгт би итгэж байна гэжээ. | |
Acts | MonKJV | 8:38 | Тэгээд тэрбээр морин тэргийг зогсоохыг тушаав. Улмаар Фийлиппос болон тайган хоёр хоёулаа ус руу явж орсон бөгөөд тэр үүнд баптизм хийжээ. | |
Acts | MonKJV | 8:39 | Улмаар тэднийг уснаас гарч ирэхэд Эзэний Сүнс Фийлиппосыг авч одсон тул түүнийг мөнөөх тайган цаашид харсангүй. Гэлээ ч тэр баярлан хөөрсөөр замаараа явжээ. | |
Chapter 9
Acts | MonKJV | 9:1 | Харин Саулос Эзэний шавь нарын эсрэг аллага, заналхийллүүдээр амьсгалсаар тэргүүн тахилч руу очжээ. | |
Acts | MonKJV | 9:2 | Улмаар тэр түүнээс Дамаск руу синагогиудад нь захидлуудыг хүсэв. Энэ нь энэхүү замыг хэн нэгэн олбол эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай аль алийг нь тэрбээр Иерусалим руу хүлж авчирч болохын тулд ажээ. | |
Acts | MonKJV | 9:3 | Ингээд тэр аялан явсаар Дамаскт ойртжээ. Тэгтэл тэнгэрээс гэрэл түүний эргэн тойронд гэнэт гэрэлтэв. | |
Acts | MonKJV | 9:4 | Тэгэхэд тэрбээр газарт унасан бөгөөд нэгэн дуу хоолой түүнд, Шаул, Шаул, чи намайг юунд хавчина вэ? гэхийг сонслоо. | |
Acts | MonKJV | 9:5 | Улмаар тэр, Та хэн бэ, Эзэн? гэхэд Эзэн, Би бол чиний хавчаад байгаа тэр Есүс байна. Хатгууруудын өөдөөс тийрэх нь чамд хэцүү гэлээ. | |
Acts | MonKJV | 9:6 | Тэгэхэд айн чичирч бас цочирдсон тэрбээр, Эзэн, та надаар юу хийлгэхийг хүсэж байна вэ? гэхэд нь Эзэн түүнд, Бос. Тэгээд хот руу яв. Улмаар юу хийх ёстой чинь чамд хэлэгдэнэ гэжээ. | |
Acts | MonKJV | 9:7 | Гэтэл түүнтэй хамт аялан явж байсан эрчүүд тэр дуу хоолойг сонссон хэрнээ нэг ч хүнийг хараагүй тул дуугүй зогсож байлаа. | |
Acts | MonKJV | 9:8 | Тэгтэл Саулос газраас босов. Тэгээд нүдээ нээхдээ юм харахгүй байлаа. Харин тэд түүнийг хөтлөн, Дамаскт авчрав. | |
Acts | MonKJV | 9:10 | Тэгэхэд Дамаскт Ананиас нэртэй нэгэн шавь байдаг байжээ. Тэгээд Эзэн нэгэн үзэгдлээр түүнд, Ананиас гэхэд тэр, Ажигтун, Би энд байна, Эзэн гэв. | |
Acts | MonKJV | 9:11 | Гэтэл Эзэн түүнд, Босоод, Шулуун гэгддэг гудамж руу оч. Тэгээд Иудаасын гэрт Тарсоосын Саулос гэгчийг сурагла. Учир нь ажигтун, тэр гуйлт хийж байгаа | |
Acts | MonKJV | 9:12 | бөгөөд нэгэн үзэгдлээр, Ананиас нэртэй нэгэн эр өөрийг нь хараатай болгохын тулд ирээд, дээр нь гараа тавьж буйг харсан гэлээ. | |
Acts | MonKJV | 9:13 | Тэгэхэд нь Ананиас, Эзэн, Иерусалим дахь таны ариун хүмүүст маш их хорон мууг үйлдсэн энэ хүний тухай би олон хүнээс сонссон. | |
Acts | MonKJV | 9:14 | Мөн таны нэрийг дууддаг бүгдийг хүлэх гэж ахлах тахилч нараас авсан эрх мэдэл энэ газарт түүнд бий гэж хариулав. | |
Acts | MonKJV | 9:15 | Харин Эзэн түүнд, Замаараа яв. Учир нь тэр бол Жүүд бусчууд бас хаад бас Израйлийн хүүхдүүдийн өмнө миний нэрийг тээхээр надад сонгогдсон сав юм. | |
Acts | MonKJV | 9:16 | Яагаад гэвэл миний нэрнээс болоод тэр хэчнээн их зүйлсээр зовох ёстойг би түүнд харуулна гэлээ. | |
Acts | MonKJV | 9:17 | Тэгэхэд нь Ананиас явж улмаар мөнөөх айлд оров. Тэгээд гараа түүний дээр тавин, Дүү Саул аа, чи хараатай болохын тулд бас Ариун Сүнсээр дүүргэгдэхийн тулд чамайг ирж явахад замд чинь үзэгдсэн Эзэн Есүс намайг илгээсэн юм гэлээ. | |
Acts | MonKJV | 9:18 | Тэгтэл тэр даруй түүний хоёр нүднээс хайрс мэт зүйл уналаа. Тэгээд тэр шууд хараатай болсон бөгөөд босож, баптизм хийлгэв. | |
Acts | MonKJV | 9:19 | Улмаар тэр хоол идээд, тэнхээ оржээ. Дараа нь Саулос Дамаскт буй шавь нарын хамт хэдэн өдөр боллоо. | |
Acts | MonKJV | 9:20 | Ийнхүү тэрбээр синагогиудад нь Христийг, тэр бол Шүтээний Хүү гэдгийг шууд тунхаглалаа. | |
Acts | MonKJV | 9:21 | Харин түүнийг сонссон бүхэн алмайран гайхаж улмаар, Энэ чинь энэ нэрийг дуудсан хүмүүсийг Иерусалимд устгасан бөгөөд тийм хүмүүсийг хүлж ахлах тахилч нарт аваачих зорилгоор наашаа ирсэн тэр хүн биш үү? гэцгээлээ. | |
Acts | MonKJV | 9:22 | Харин Саулос улам илүү хүчирхэгжин, тэр бол жинхэнэ Христ гэдгийг батлан, Дамаскт суурьшдаг Жүүдүүдийг будилуулав. | |
Acts | MonKJV | 9:24 | Харин тэдний хуйвалдаан Саулост мэдэгджээ. Улмаар тэд түүнийг алах гэж дааман хаалгануудыг өдөр ч, шөнө ч манаж байлаа. | |
Acts | MonKJV | 9:25 | Тэр үед шавь нар түүнийг шөнөөр авч яваад, сагсан дотор, хэрмэн ханаар доош буулгажээ. | |
Acts | MonKJV | 9:26 | Тэгээд Саулос Иерусалимд ирчихээд шавь нартай нэгдэхийг хичээв. Гэвч бүгд түүнээс айж байсан бөгөөд түүнийг шавь мөн гэдэгт итгэсэнгүй. | |
Acts | MonKJV | 9:27 | Харин Варнаавас түүнийг аваад, төлөөлөгчид рүү авчрав. Тэгээд түүний замдаа Эзэнийг хэрхэн харсныг бас түүнтэй ярьсныг мөн Есүсийн нэрээр Дамаскт хэрхэн зоригтой тунхаглаж байсныг нь тэр тэдэнд ярьжээ. | |
Acts | MonKJV | 9:29 | Мөн тэрбээр Эзэн Есүсийн нэрээр зоригтой ярьж байсан бөгөөд Грекчүүдийн эсрэг маргалджээ. Гэтэл тэд түүнийг алахыг завдлаа. | |
Acts | MonKJV | 9:31 | Тэр үед Иудаиа, Галийл, Самареиа даяар бүхэлдээ чуулганууд амар тайван болсон бөгөөд босгон байгуулагдаж, Эзэнээс эмээх эмээлт болон Ариун Сүнсний тайтгарал дотор алхан, үржин олширч байлаа. | |
Acts | MonKJV | 9:32 | Тэгэхэд ийм явдал болжээ. Пээтрос бүх газраар дайран өнгөрөхдөө Люддаад суурьшсан ариун хүмүүс рүү бас очжээ. | |
Acts | MonKJV | 9:33 | Улмаар тэнд Айнеас нэртэй нэгэн эрийг олов. Тэрбээр орондоо найман жил хэвтсэн бөгөөд саа өвчтэй байжээ. | |
Acts | MonKJV | 9:34 | Тэгээд Пээтрос түүнд, Айнеас чамайг Есүс Христ эдгээж байна. Бос тэгээд ороо хураа гэв. Тэгэхэд тэр шууд бослоо. | |
Acts | MonKJV | 9:35 | Тэгэхэд Люддаа болон Сааронд суурьшсан бүхэн түүнийг харсан бөгөөд Эзэн рүү эргэжээ. | |
Acts | MonKJV | 9:36 | Эдүгээ Цевийа гэдэг нэртэй нэгэн шавь Иоппид байв. Энэ нэр нь Доркаас хэмээн орчуулагддаг. Тэрээр сайн үйлсүүд болон үйлдсэн өглөгүүдээр дүүрэн эмэгтэй байлаа. | |
Acts | MonKJV | 9:37 | Гэтэл тэр өдрүүдэд ийм явдал болов. Тэр эмэгтэй өвчилж улмаар нас баржээ. Тэд түүнийг угаачихаад, дээд өрөөнд тавилаа. | |
Acts | MonKJV | 9:38 | Тэгээд Люддаа нь Иоппид ойрхон байдаг тул тэнд Пээтрос байгаа гэдгийг шавь нар сонссон байжээ. Тэд түүн рүү хоёр эрийг илгээж, түүнийг өөрсөд рүү нь хойшлуулалгүй ирэхийг хүслээ. | |
Acts | MonKJV | 9:39 | Тэгэхэд нь Пээтрос босож, тэдэнтэй явав. Ирэхэд нь тэд түүнийг дээд өрөө рүү авч оров. Тэгэхэд бэлэвсэн эмэгтэйчүүд бүгд түүний дэргэд зогсоод уйлж улмаар Доркаасын өөрсөдтэй нь хамт байхдаа хийсэн цамцнууд болон хувцаснуудыг нь үзүүллээ. | |
Acts | MonKJV | 9:40 | Харин Пээтрос бүгдийг нь гадагш гаргаад, өвдөглөн сууж, гуйлт хийв. Тэгээд цогцос руу эргэн, Цевийа, бос гэж хэлтэл эмэгтэй нүдээ нээлээ. Улмаар Пээтросыг хараад, өндийн суужээ. | |
Acts | MonKJV | 9:41 | Тэгэхэд нь тэр түүнд гараа өгөн, түүнийг босголоо. Улмаар тэр ариун хүмүүс болон бэлэвсэн эмэгтэйчүүдийг дуудаад, түүний амьд байгааг харуулав. | |
Chapter 10
Acts | MonKJV | 10:1 | Тэгэхэд Италичуудын анги гэгдсэн цэргийн ангийн зуутын дарга Корнийлиос нэртэй нэгэн эр Кайсаареиад байв. | |
Acts | MonKJV | 10:2 | Тэрбээр чин сүсэгтэй бөгөөд гэр бүлийнхэнтэйгээ бүгдээрээ Шүтээнээс эмээдэг бас хүмүүст их өглөг өгдөг мөн Шүтээнд хандан үргэлж гуйлт хийдэг байжээ. | |
Acts | MonKJV | 10:3 | Шүтээний нэгэн элч өдрийн ес дэх цагийн үед түүн рүү ирээд улмаар өөрт нь, Корнийлиос гэж хэлж байгааг үзэгдэл дунд тэр тод харав. | |
Acts | MonKJV | 10:4 | Тэгэхэд нь тэр түүн рүү харахдаа айдастай болсон бөгөөд, Юу вэ, Эзэн? гэлээ. Тэгтэл тэр түүнд, Чиний гуйлтууд болон чиний өглөгүүд Шүтээний өмнө дурсахуйн төлөө хүрч байна. | |
Acts | MonKJV | 10:6 | Тэрбээр арьсчин өөр нэгэн Сиймоныд байрлаж байгаа. Түүний байшин тэнгисийн эргийн ойролцоо байдаг. Тэр чамд юу хийх ёстойг чинь хэлнэ гэв. | |
Acts | MonKJV | 10:7 | Тэгээд өөртэй нь ярьсан мөнөөх элчийг явангуут Корнийлиос зарц нараасаа хоёрыг мөн өөрт нь байнга бэлэн байдаг цэргүүдээс итгэлтэй нэгнийг дуудлаа. | |
Acts | MonKJV | 10:9 | Тэгээд тэд маргааш нь аялсаар улмаар хот руу ойртож байх зуур Пээтрос зургаа дахь цагийн үед гуйлт хийхээр дээвэр дээр гарлаа. | |
Acts | MonKJV | 10:10 | Тэгэхэд тэр ихэд өлөнгө болсон бөгөөд юм идэхийг хүсжээ. Харин тэднийг бэлтгэж байх зуур тэр ховсдолтонд автлаа. | |
Acts | MonKJV | 10:11 | Улмаар тэнгэр нээгдэн, дөрвөн буланг нь зангидсан том даавуу мэт нэгэн сав газар луу доошилсоор түүн рүү буун ирж байгааг харжээ. | |
Acts | MonKJV | 10:12 | Түүн дотор газрын бүх дөрвөн хөлт амьтан, зэрлэг араатнууд, мөлхөгчид, тэнгэрийн шувууд байлаа. | |
Acts | MonKJV | 10:14 | Харин Пээтрос, Яасан ч үгүй, Эзэн. Учир нь би хэзээ ч цэвэр бус эсвэл бузар юм идэж байгаагүй гэлээ. | |
Acts | MonKJV | 10:15 | Тэгэхэд мөнөөх дуу хоолой дахиад, хоёр дахь удаагаа түүнд, Шүтээний цэвэр болгосон зүйлийг цэвэр бус гэж чи бүү дууд хэмээв. | |
Acts | MonKJV | 10:16 | Улмаар энэ нь гурван удаа үйлдэгджээ. Тэгээд мөнөөх сав тэнгэр өөд буцаан авагдав. | |
Acts | MonKJV | 10:17 | Эдүгээ Пээтрос харсан үзэгдлээ ямар утгатай болох талаар дотроо эргэлзэж байх зуур, ажигтун, Корнийлиосын явуулсан, Сиймоны гэрийг сураглаж байсан мөнөөх эрчүүд хаалганы өмнө ирж зогслоо. | |
Acts | MonKJV | 10:18 | Тэгээд тэднийд Пээтрос гэж нэрлэгдсэн Сиймон байрласан эсэхийг чангаар дуудан асуужээ. | |
Acts | MonKJV | 10:19 | Пээтрос үзэгдлийн тухай бодож байх зуур Сүнс түүнд, Ажигтун, гурван эр чамайг хайж байна. | |
Acts | MonKJV | 10:20 | Тиймээс бос. Тэгээд доош бууж улмаар юунд ч эргэлзэлгүй тэдэнтэй яв. Учир нь би тэднийг илгээсэн юм гэв. | |
Acts | MonKJV | 10:21 | Тэгэхэд нь Корнийлиосоос өөр лүү нь илгээгдсэн эрчүүд рүү Пээтрос бууж очлоо. Тэгээд, Ажигтун, хайж байгаа хүн чинь би байна. Та нар ямар шалтгаанаар энд ирээ вэ? гэлээ. | |
Acts | MonKJV | 10:22 | Тэгтэл тэд, Зуутын дарга Корнийлиос зөв шударга хүн бөгөөд Шүтээнээс эмээдэг нэгэн юм. Мөн бүх Жүүд үндэстний дунд сайнаар гэрчлэгддэг. Таныг гэртээ урьж, үгсийг тань сонсохыг түүнд Шүтээн нэгэн ариун элчээр анхааруулсан гэв. | |
Acts | MonKJV | 10:23 | Тэгэхэд нь тэр тэднийг дуудаж оруулаад, байрлуулжээ. Улмаар маргааш нь тэдэнтэй хамт Пээтрос явсан бөгөөд Иоппигоос хэдэн ахан дүүс түүнийг дагалдлаа. | |
Acts | MonKJV | 10:24 | Тэгээд тэд нөгөөдөр нь Кайсаареиа руу оров. Тэгэхэд Корнийлиос төрөл төрөгсөд болон ойрын найзуудаа цуглуулчихаад, тэднийг хүлээж байжээ. | |
Acts | MonKJV | 10:25 | Тэгээд Пээтросыг орж байх зуур Корнийлиос түүнийг угтаж, хөлд нь унан улмаар мөргөлөө. | |
Acts | MonKJV | 10:28 | Улмаар тэр тэдэнд, Жүүд хүн өөр үндэстэн рүү очих эсвэл нийлэх нь хэчнээн хууль бус болохыг та нар мэддэг. Харин Шүтээн надад ямар ч хүмүүнийг цэвэр бус буюу бузар гэж хэлэх ёсгүйг харуулсан. | |
Acts | MonKJV | 10:29 | Тийм учраас хүн явуулсан даруйд чинь татгалзалгүй ирлээ. Иймээс би асууя, ямар шалтгаанаар над руу хүн явуулсан юм бэ? гэв. | |
Acts | MonKJV | 10:30 | Тэгэхэд Корнийлиос, Дөрвөн өдрийн өмнөх яг энэ цагийг хүртэл би мацаг барьж байв. Улмаар ес дэх цагт гэртээ гуйлт хийсэн. Тэгтэл ажигтун, гэрэл цацарсан хувцастай нэгэн эр миний өмнө зогсоод | |
Acts | MonKJV | 10:31 | улмаар, Корнийлиос, чиний гуйлт сонсогдсон бас чиний өглөгүүд Шүтээний өмнө дурсагдлаа. | |
Acts | MonKJV | 10:32 | Тийм учраас Иоппи руу хүн явуулж, Пээтрос гэж нэрлэгддэг Сиймоныг дууд. Тэрбээр тэнгисийн эргийн ойролцоо арьсчин өөр нэг Сиймоны гэрт байрлаж байгаа. Тэр ирээд, чамд ярина гэсэн. | |
Acts | MonKJV | 10:33 | Иймээс би тэр даруй тан руу хүн явуулсан юм. Ийнхүү таны ирсэн нь сайн боллоо. Одоо тиймээс танд Шүтээнээс тушаагдсан бүхнийг сонсохоор бид бүгд энд Шүтээний өмнө байна гэжээ. | |
Acts | MonKJV | 10:34 | Тэгэхэд Пээтрос ам нээн, Шүтээн бол хүмүүсийг ялгаварлагч биш гэдгийг би үнэхээр харж байна. | |
Acts | MonKJV | 10:35 | Харин үндэстэн бүр дэх түүнээс эмээдэг бас зөвийг үйлддэг хүн түүгээр хүлээн зөвшөөрөгддөг. | |
Acts | MonKJV | 10:36 | Израйлийн хүүхдүүдэд илгээсэн тэрхүү үг нь Есүс Христээр (тэр бол бүгдийн Эзэн) дамжуулан амар тайвныг тунхаглаж байна. | |
Acts | MonKJV | 10:37 | Та нар тэр үгийг мэдэж байгаа. Энэ нь Иоаннисийн тунхагласан баптизмийн дараа Галийлаас эхлээд бүх Иудаиа даяар тунхаглагдсан. | |
Acts | MonKJV | 10:38 | Шүтээн Назаретийн Есүсийг Ариун Сүнс болон хүч чадлаар хэрхэн тосоллоо доо. Тэрбээр сайныг үйлдэж улмаар элээнд дарлагдсан бүгдийг эдгээсээр явсан. Учир нь Шүтээн түүнтэй хамт байсан. | |
Acts | MonKJV | 10:39 | Мөн Жүүдүүдийн нутагт бас Иерусалимд аль алинд нь түүний үйлдсэн тэр бүх зүйлийн гэрчүүд бол бид юм. Тэд түүнийг модонд өлгөж алсан. | |
Acts | MonKJV | 10:41 | бүх хүнд бус, харин Шүтээний урьдаас сонгосон гэрчүүд бидэнд ил харуулсан. Бид түүнийг үхэгсдээс боссоны дараа түүнтэй хамт идэж бас ууж байсан. | |
Acts | MonKJV | 10:42 | Түүнчлэн амьдын болон үхэгсдийн Шүүгч байхаар Шүтээнээс томилогдсон нь тэр мөн гэдгийг хүмүүст гэрчилж бас тунхаглахыг тэр бидэнд тушаасан. | |
Acts | MonKJV | 10:43 | Түүнд итгэдэг хэн боловч түүний нэрээр гэмүүдээс уучлалтыг хүлээн авна гэж бүх эш үзүүлэгч түүний талаар гэрчилдэг гэлээ. | |
Acts | MonKJV | 10:45 | Тэгэхэд Ариун Сүнсний бэлэг Жүүд бусчуудын дээр ч бас асгагдсан учраас хөвч хөндүүлэгсдээс итгэсэн тэд болох Пээтростой хамт ирсэн бүхэн алмайран гайхжээ. | |
Acts | MonKJV | 10:46 | Учир нь хэлүүдээр ярьж бас Шүтээнийг дээдэлж байгаа тэднийг тэд сонссон ажээ. Тэр үед Пээтрос хариулж, | |
Acts | MonKJV | 10:47 | Ариун Сүнсийг бидний адилаар хүлээн авсан энэ хүмүүс баптизм хийлгэх ёсгүй гэж хэн нэг нь усыг хориглож чадах уу? гэлээ. | |
Chapter 11
Acts | MonKJV | 11:1 | Тэгэхэд Жүүд бусчууд ч бас Шүтээний үгийг хүлээн авсан гэдгийг Иудаиад байсан төлөөлөгчид болон ахан дүүс сонсжээ. | |
Acts | MonKJV | 11:2 | Улмаар Пээтросыг Иерусалим руу өгсөж ирэх үед хөвч хөндөлтийг баримтлагчид түүнтэй маргалдан, | |
Acts | MonKJV | 11:5 | Би Иоппи хотод гуйлт хийж байлаа. Тэгэхэд би нэгэн үзэгдлийг ховсдолтонд үзэв. Тэнгэрээс дөрвөн булангаасаа доошлуулагдаж буй том даавуу мэт нэгэн сав буун ирж байлаа. Тэгээд бүр над руу ирсэн. | |
Acts | MonKJV | 11:6 | Би түүн дээр харцаа тогтоон, анхаарлаа хандуулсан бөгөөд газрын дөрвөн хөлт амьтад, зэрлэг араатнууд, мөлхөгчид болон тэнгэрийн шувуудыг харсан. | |
Acts | MonKJV | 11:8 | Харин би, Яасан ч үгүй, Эзэн. Учир нь миний ам руу ямар ч цэвэр бус эсвэл бузар юм хэзээ ч орж байгаагүй гэсэн. | |
Acts | MonKJV | 11:9 | Гэтэл мөнөөх дуу хоолой тэнгэрээс дахиад надад, Шүтээний цэвэр болгосон зүйлийг чи цэвэр бус гэж бүү дууд хэмээн хариулсан. | |
Acts | MonKJV | 11:11 | Тэгтэл ажигтун, Кайсаареиагаас над руу явуулсан гурван эр миний байсан айлд тэр даруй ирчихсэн байлаа. | |
Acts | MonKJV | 11:12 | Тэгэхэд Сүнс надад юунд ч эргэлзэлгүй тэдний хамт явахыг тушаасан. Үүнээс гадна энэ зургаан ахан дүүс намайг дагалдсан бөгөөд бид нөгөө хүний гэрт орсон. | |
Acts | MonKJV | 11:13 | Тэгэхэд тэрбээр нэгэн элчийг гэртээ хэрхэн харснаа бидэнд дүрслэн ярьсан юм. Тэр элч зогсоод улмаар түүнд, Иоппи руу эрчүүд явуулж, Пээтрос хэмээн нэрлэгдсэн Сиймоныг дуудуул. | |
Acts | MonKJV | 11:15 | Тэгээд намайг ярьж эхлэхэд Ариун Сүнс анх бидэн дээр буусан шигээ тэдэн дээр бас буусан. | |
Acts | MonKJV | 11:16 | Тэгэхэд, Иоаннис үнэхээр усаар баптизм хийсэн. Харин та нар Ариун Сүнсээр баптизм хийлгэнэ гэдэг үгийг Эзэн хэрхэн хэлж байсныг би санасан. | |
Acts | MonKJV | 11:17 | Үнэхээр Эзэн Есүс Христэд итгэсэн бидэнд өгсөнтэй адил бэлгээ Шүтээн тэдэнд өгсөн юм бол би юу болчихоод Шүтээнд саад болж чадахсан билээ? гэлээ. | |
Acts | MonKJV | 11:18 | Тэд эдгээрийг сонсоод, нам гүм болов. Тэгээд Шүтээнийг алдаршуулан, Тэгвэл Шүтээн амьдрал руу гэмшин эргэлтийг Жүүд бусчуудад ч бас соёрхжээ гэлцлээ. | |
Acts | MonKJV | 11:19 | Эдүгээ Стээфаносоос болоод дэгдсэн хавчлагын улмаас тараагдсан хүмүүс өөр хэнд ч биш зөвхөн Жүүдүүдэд үгийг тунхагласаар Фойники, Кипр, Антиохеиа хүртэл аялжээ. | |
Acts | MonKJV | 11:20 | Мөн тэдний зарим нь Кипр болон Кюрина эрчүүд байсан бөгөөд тэд Антиохеиад ирчихээд Эзэн Есүсийг тунхаглан, Грекүүдтэй ярилцжээ. | |
Acts | MonKJV | 11:21 | Түүнчлэн Эзэний гар тэдэнтэй хамт байлаа. Мөн маш олон хүн итгэж, Эзэн рүү эргэсэн. | |
Acts | MonKJV | 11:22 | Тэгэхэд эдгээр зүйлийн тухай мэдээ Иерусалимд байдаг чуулганы сонорт хүрчээ. Тэгээд тэд Варнаавасыг Антиохеиа хүртэл явуулахаар илгээв. | |
Acts | MonKJV | 11:23 | Тэр очоод, Шүтээний энэрлийг харан баярлажээ. Тэгээд бүгдэд нь Эзэн рүү наалдах зүрх сэтгэлийн зорилготой байхыг уриаллаа. | |
Acts | MonKJV | 11:24 | Учир нь тэр сайн хүн бөгөөд Ариун Сүнс болон итгэлээр дүүрэн байв. Улмаар Эзэн рүү олон хүн нэмэгджээ. | |
Acts | MonKJV | 11:26 | Улмаар тэр түүнийг олчихоод, Антиохеиад түүнийг авчрав. Тэгээд ийм явдал болжээ. Тэд бүтэн жил чуулгантай хамт цугларан, олон хүнд заан сургалаа. Тэгэхэд шавь нар анх удаа Христийнхэн гэж Антиохеиад дуудагджээ. | |
Acts | MonKJV | 11:28 | Тэгэхэд тэдний нэг Аагавос гэгч босож, хамаг дэлхий даяар их ган гачиг болно гэж Сүнсээр мэдүүллээ. Энэ нь Клаудиос Кайсарын өдрүүдэд болсон юм. | |
Acts | MonKJV | 11:29 | Тэр үед шавь нар нэг бүрчлэн чадлынхаа хэрээр Иудаиад суурьшдаг ахан дүүстээ тусламж илгээхээр шийджээ. | |
Chapter 12
Acts | MonKJV | 12:3 | Улмаар Жүүдүүдэд энэ нь таалагдсаныг тэр харсан учраас Пээтросыг ч бас барихаар цаашлав. (Тэгэхэд исгээгүй талхны өдрүүд байжээ.) | |
Acts | MonKJV | 12:4 | Тэгээд тэр түүнийг баривчилчихаад, шоронд хийсэн бөгөөд дөрвөн дөрөвт цэрэгт мануулахаар түүнийг тушаалаа. Түүнийг Дээгүүр өнгөрөхийн дараа ард түмэн рүү аваачихаар төлөвлөсөн ажээ. | |
Acts | MonKJV | 12:5 | Ийнхүү Пээтрос шоронд хоригдсон байв. Харин түүний төлөөх чуулганы гуйлт Шүтээн рүү тасралтгүй хийгдэж байжээ. | |
Acts | MonKJV | 12:6 | Тэгээд түүнийг Ироодис авч явах гэж байсан яг тэр шөнө Пээтрос хоёр цэргийн дунд хоёр гинжээр гинжлэгдэн унтаж байлаа. Мөн харуулууд хаалганы өмнө шоронг манаж байв. | |
Acts | MonKJV | 12:7 | Тэгтэл ажигтун, Эзэний элч түүн дээр ирсэн бөгөөд шорон дотор гэрэл цацарлаа. Тэгээд тэрбээр Пээтросыг хажуу руу нь ёврон, түүнийг сэрээгээд, Хурдан бос гэв. Тэгэхэд гинжнүүд нь түүний гараас уналаа. | |
Acts | MonKJV | 12:8 | Улмаар мөнөөх элч түүнд, Бүсээ бүслээд, шаахайгаа үд гэхэд нь тэр тийн үйлдэв. Тэгтэл тэр түүнд, Хувцсаа өмсөөд, намайг дага гэлээ. | |
Acts | MonKJV | 12:9 | Тэгэхэд нь тэр гадагш гарч, түүнийг дагасан бөгөөд элчээр хийгдсэн нь бодитой байсан гэдгийг мэдсэнгүй. Харин үзэгдэл үзлээ гэж боджээ. | |
Acts | MonKJV | 12:10 | Тэгээд тэд нэг дэх, хоёр дахь харуулыг өнгөрөөд, хот руу хөтөлдөг төмөр дааман хаалга руу очив. Тэр дааман хаалга өөрөө тэдэнд нээгдлээ. Улмаар тэд гарч, нэг гудамжаар өнгөрчээ. Тэгтэл элч тэр даруй түүнээс холдон одлоо. | |
Acts | MonKJV | 12:11 | Тэгэхэд Пээтрос өөрийн сэхээтэй болоод, Эзэн өөрийн элчийг илгээн, намайг Ироодисийн гараас мөн Жүүд хүмүүсийн бүх горьдлогоос чөлөөлсөн гэдгийг би одоо гарцаагүй ойлголоо гэв. | |
Acts | MonKJV | 12:12 | Тэгээд тэр энэ зүйлийг эргэцүүлчихээд, Мааркос гэгдсэн Иоаннисийн ээж Марийагийн гэрт ирлээ. Тэнд олон хүн цуглаад, гуйлт хийж байжээ. | |
Acts | MonKJV | 12:13 | Тэгээд Пээтрос дааман хаалганы үүдийг тогшиход Рооди нэртэй шивэгчин охин чагнахаар очлоо. | |
Acts | MonKJV | 12:14 | Улмаар тэр Пээтросын дууг танихдаа баяр хөөрөөсөө болоод дааман хаалгыг нээлгүй харин гүйж ороод, дааман хаалганы өмнө Пээтрос зогсож байгааг хэлжээ. | |
Acts | MonKJV | 12:15 | Тэгтэл тэд түүнд, Чи солиорчээ гэв. Гэвч тэрээр үнэхээр тийм байсан гэж баталсаар байлаа. Тэгэхэд нь тэд, Тэр бол түүний элч нь гэжээ. | |
Acts | MonKJV | 12:16 | Харин Пээтрос үргэлжлүүлэн тогшив. Улмаар тэд хаалгыг нээхдээ түүнийг хараад, алмайран гайхлаа. | |
Acts | MonKJV | 12:17 | Харин тэр тэдэнд чимээгүй байхыг гараараа дохиод, өөрийг нь шоронгоос Эзэн хэрхэн гаргасныг тэдэнд ярив. Тэгээд тэр, Эдгээр зүйлийг Иакоов болон ахан дүүст хэл гэлээ. Ингээд тэр тэндээс хөдөлж, өөр газар луу явжээ. | |
Acts | MonKJV | 12:18 | Эдүгээ өдөр болмогц Пээтрост юу тохиолдсон талаар багагүй бужигнаан цэргүүдийн дунд болж байв. | |
Acts | MonKJV | 12:19 | Тэгэхэд Ироодис түүнийг хайсан бөгөөд олоогүй тул харуулуудыг байцааж улмаар тэднийг цаазлахыг тушаажээ. Тэгээд тэр Иудаиагаас Кайсаареиа руу уруудаад, тэнд үлдлээ. | |
Acts | MonKJV | 12:20 | Түүнчлэн Тюрос болон Сидооны хүмүүст Ироодис маш их уурласан байв. Харин тэд хааны унтлагын өрөөний албат Влаастосыг өөрсдийн андаа болгосон байсан тул амар тайвныг хүсэн санаа нэгтэйгээр түүн рүү иржээ. Учир нь энэ хааны улсаар тэдний улс тэжээгддэг байжээ. | |
Acts | MonKJV | 12:21 | Тэгээд товлосон өдөрт хааны өмсгөлөө өмссөн Ироодис хаан суудалдаа суун, тэдэнд үг хэлэв. | |
Acts | MonKJV | 12:23 | Тэгэхэд тэр даруй Эзэний элч түүнийг ниргэв. Учир нь тэрбээр Шүтээнд алдрыг өгөөгүй юм. Тэгээд өтнүүдэд идүүлэн, сүнсээ тавьжээ. | |
Chapter 13
Acts | MonKJV | 13:1 | Эдүгээ Антиохеиад байдаг чуулганд Варнаавас бас Нийгер гэж дуудагддаг Сиймон мөн Кюринагийн Луукиос, захирагч Ироодистой хамт өссөн Манаин түүнчлэн Саулос зэрэг эш үзүүлэгч болон багш нар байлаа. | |
Acts | MonKJV | 13:2 | Тэднийг Эзэнд үйлчилж, мацаг барьж байхад Ариун Сүнс, Надад Варнаавас, Саулос хоёрыг тусгаарла. Би тэднийг нэг ажлын төлөө дуудсан гэв. | |
Acts | MonKJV | 13:3 | Тэгээд тэд мацаг барьж, гуйлт хийн улмаар тэр хоёрын дээр гар тавьчихаад, явуулжээ. | |
Acts | MonKJV | 13:4 | Ийнхүү Ариун Сүнсээр илгээгдэж буй тэд Сэлэюкеиа руу хөдөллөө. Тэгээд тэндээс Кипр лүү дарвуулт онгоцоор явав. | |
Acts | MonKJV | 13:5 | Тэгээд тэд Саламист байхдаа Жүүдүүдийн синагогиудад Шүтээний үгийг тунхаглав. Мөн Иоаннис ч бас тэдэнд үйлчлэгч нь байлаа. | |
Acts | MonKJV | 13:6 | Улмаар тэд Паафос руу арлаар явж байхдаа хуурамч эш үзүүлэгч болох Варийсүүс нэртэй нэгэн Жүүд төлгөчийг олж харжээ. | |
Acts | MonKJV | 13:7 | Түүнтэй хамт хашир эр амбан захирагч Сээргиос Паулос байлаа. Тэрбээр Варнаавас, Саулос хоёрыг дуудаж, Шүтээний үгийг сонсохыг хүсжээ. | |
Acts | MonKJV | 13:8 | Харин төлгөч Элюмас (учир нь түүний нэрийг ийн орчуулдаг аж) амбан захирагчийг энэхүү итгэлээс холдуулахыг эрмэлзэн, тэднийг эсэргүүцэв. | |
Acts | MonKJV | 13:9 | Тэгтэл Ариун Сүнсээр дүүрсэн Саулос (мөн Паулос ч гэгддэг ) түүн дээр харцаа тогтоон | |
Acts | MonKJV | 13:10 | улмаар, Өө, бүх заль мэх болон бүх башир аргаар дүүрэн, элээний хүүхэд, бүх зөв байдлын дайсан чи Эзэний зөв замуудыг гажуудуулахаа болихгүй юм уу? | |
Acts | MonKJV | 13:11 | Мөн эдүгээ ажигтун, чиний дээр Эзэний гар байгаа бөгөөд чи нэг хэсэгтээ нарыг харахгүйгээр сохор байна гэлээ. Тэгтэл түүн дээр тэр даруй будан болон харанхуй унажээ. Тиймээс тэр өөрийгөө хөтлөх хүмүүсийг хайн тэмтчив. | |
Acts | MonKJV | 13:12 | Тэр үед Эзэний сургаалд алмайрсан байсан мөнөөх амбан захирагч болсон явдлыг хараад итгэжээ. | |
Acts | MonKJV | 13:13 | Эдүгээ Паулос болон түүнтэй хамт байгсад Паафосаас гараад, Памфюлиа дахь Пээргид очжээ. Улмаар Иоаннис тэднээс салж, Иерусалим руу буцлаа. | |
Acts | MonKJV | 13:14 | Харин тэд Пээргигээс гараад, Писидиа дахь Антиохеиад ирэв. Тэгээд шаббаат өдөр синагогид орж сууцгаалаа. | |
Acts | MonKJV | 13:15 | Тэгээд хууль болон эш үзүүлэгч нарын уншлагын дараа синагогийн удирдагч нар тэдэн рүү хүн явуулж, Эрчүүд ээ, ахан дүүс ээ, хэрэв та нарт хүмүүст зориулсан урмын үг байвал хэлнэ үү гэв. | |
Acts | MonKJV | 13:16 | Тэгэхэд нь Паулос босож, гараараа дохиод, Израйлийн эрчүүд болон Шүтээнээс эмээдэг та бүхэн сонсоно уу. | |
Acts | MonKJV | 13:17 | Израйлийн энэ ард түмний Шүтээн бидний эцэг өвгөдийг сонгосон бөгөөд энэхүү ард түмнийг Египетийн нутагт харийнхан байхад нь өргөмжилсөн. Улмаар өндөр дээд мутраар тэднийг тэндээс гаргасан билээ. | |
Acts | MonKJV | 13:19 | Улмаар Кнааны нутаг дахь долоон үндэстэнг устгаад, нутгийг нь тэдэнд шодолтоор хувааж өгсөн. | |
Acts | MonKJV | 13:20 | Мөн үүний дараа эш үзүүлэгч Шэмүэлийг хүртэл дөрвөн зуун тавин жилийн хугацаанд шүүгчдийг өгсөн. | |
Acts | MonKJV | 13:21 | Дараа нь тэд хааныг хүссэн бөгөөд Шүтээн тэдэнд Бэниаминий овгийн эр, Кийшийн хүү Шаулыг дөчин жилийн хугацаанд өгсөн. | |
Acts | MonKJV | 13:22 | Тэгээд тэр түүнийг зайлуулчихаад, Давийдийг тэдний хаан болгохоор тэдэнд босгосон. Мөн тэр тэдэнд гэрчилж, Миний зүрх сэтгэлийн дагуух хүн Иессаигийн Давийдийг би оллоо. Тэр миний бүх хүслийг биелүүлнэ гэсэн. | |
Acts | MonKJV | 13:23 | Шүтээн амлалтынхаа дагуу энэ хүний үр удмаас Аврагч Есүсийг Израйльд босгосон билээ. | |
Acts | MonKJV | 13:24 | Түүний ирэлтийн өмнө Израйлийн бүх ард түмэнд гэмшин эргэлтийн баптизмыг Иоаннис анх тунхагласан. | |
Acts | MonKJV | 13:25 | Тэгээд Иоаннис замналаа гүйцээж байхдаа, Та нар намайг хэн гэж боддог вэ? Би бол тэр биш. Гэхдээ ажигтун, миний дараа ирж байгаа нэгний хөлийн шаахайг би тайлах үнэ цэнэгүй гэсэн. | |
Acts | MonKJV | 13:26 | Эрчүүд ээ, ахан дүүс ээ, Аврахаамын удмын хүүхдүүд ээ мөн та нарын дундах Шүтээнээс эмээдэг хүмүүс ээ, та нарт энэхүү авралын үг илгээгдсэн. | |
Acts | MonKJV | 13:27 | Учир нь Иерусалимд оршин суугчид болон тэдний захирагчид түүнийг ч бас шаббаат өдөр бүр уншигддаг эш үзүүлэгч нарын дуу хоолойг ч ойлгоогүй учраас түүнийг ялласнаараа тэдгээрийг биелүүлжээ. | |
Acts | MonKJV | 13:28 | Түүнчлэн тэд түүнээс үхлийн шалтаг олоогүй хэдий ч тэр хороогдсон байхыг Пилаатосоос шаардсан. | |
Acts | MonKJV | 13:29 | Ийнхүү тэд түүний талаар бичигдсэн бүгдийг гүйцээчихээд, түүнийг модноос буулган, булшинд тавьсан. | |
Acts | MonKJV | 13:31 | Тэгээд тэрбээр Галийлаас Иерусалим хүртэл өөртэй нь хамт явсан хүмүүст олон өдөр үзэгдсэн. Тэд бол ард түмэнд түүний гэрчүүд юм. | |
Acts | MonKJV | 13:32 | Мөн бид эцэг өвгөдөд өгөгдсөн тэрхүү амлалтын баярт мэдээг та нарт тунхаглаж байна. | |
Acts | MonKJV | 13:33 | Яагаад гэвэл тэдний хүүхдүүд болсон бидэнд Шүтээн Есүсийг босгосноороо мөнөөх амлалтаа биелүүлсэн. Энэ нь хоёрдугаар дуулалд бас, Чи бол миний Хүү. Энэ өдөр би чамайг төрүүллээ хэмээн бичигдсэний дагуу юм. | |
Acts | MonKJV | 13:34 | Түүнчлэн тэр түүнийг үхэгсдээс босгож, ялзрал руу дахиад буцаахгүй талаар, Би та нарт Давийдийн баттай өршөөлүүдийг өгнө гэж ийн хэлсэн. | |
Acts | MonKJV | 13:35 | Тиймээс өөр нэг дуулалд тэр бас, Таны Ариун Нэгэн ялзралыг үзэхийг та зөвшөөрөхгүй гэжээ. | |
Acts | MonKJV | 13:36 | Учир нь Давийд өөрийнхөө үеийнхэнд Шүтээний хүслээр үйлчилснийхээ дараа нойрсож, эцэг өвгөдийнхөө дэргэд тавигдсан бөгөөд ялзралыг үзсэн. | |
Acts | MonKJV | 13:38 | Тийм учраас энэ хүнээр гэмүүдээс уучлалт та нарт тунхаглагдаж байгааг эрчүүд, ахан дүүс та нарт мэдүүлж байна. | |
Acts | MonKJV | 13:39 | Мөн итгэдэг бүхэн Мошээгийн хуулиар цагаатгагдаж чадаагүй тэр бүх зүйлээсээ түүгээр дамжин цагаатгагдаж байна. | |
Acts | MonKJV | 13:41 | Харагтун, басамжлагчид аа, тэгээд гайх бас мөх. Учир нь би та нарын өдрүүдэд нэгэн ажил хийж байна. Тэр ажлыг хэн нэгэн та нарт тунхаглаад ч та нар огт итгэхгүй гэжээ. | |
Acts | MonKJV | 13:42 | Тэгээд Жүүдүүдийг синагогиос гармагц Жүүд бусчууд өөрсдөдөө энэ үгсийг дараагийн шаббаатад тунхаглуулахаар хичээнгүйлэн гуйв. | |
Acts | MonKJV | 13:43 | Эдүгээ цуглаан тарахад Жүүдүүд мөн сүсэглэсэн дагаар орогчдын олон нь Паулос, Варнаавас хоёрыг дагажээ. Тэр хоёр тэдэнтэй ярилцахдаа Шүтээний энэрэлд үргэлжлүүлэн байхыг тэдэнд ятгалаа. | |
Acts | MonKJV | 13:44 | Тэгээд дараагийн шаббаат өдөр Шүтээний үгийг сонсохоор хотынхон бараг бүхэлдээ ирэв. | |
Acts | MonKJV | 13:45 | Харин Жүүдүүд цугласан олныг хараад, атаархлаар дүүрчээ. Тэгээд эсэргүүцэж бас доромжлон, Паулосын ярьсан зүйлсийн эсрэг ярив. | |
Acts | MonKJV | 13:46 | Гэсэн ч Паулос, Варнаавас хоёр зоригтой ярьж, Шүтээний үг эхлээд та нарт яригдах шаардлагатай байсан. Харин та нар үүнийг өөрсдөөсөө түлхэж, өөрсдийгөө мөнхийн амьдралын үнэ цэнэгүй гэж шүүж байгаа тул ажигтун, бид Жүүд бусчууд руу эргэж байна. | |
Acts | MonKJV | 13:47 | Учир нь Эзэн бидэнд, Би чамайг Жүүд бусчуудын гэрэл болгохоор томиллоо. Энэ нь чи газрын хязгаарууд хүртэл авралын төлөө байхын тулд юм гэж тушаасан гэлээ. | |
Acts | MonKJV | 13:48 | Тэгэхэд Жүүд бусчууд үүнийг сонсоод баярласан бөгөөд Эзэний үгийг алдаршуулав. Улмаар мөнхийн амьдрал руу томилогдсон болгон нь итгэжээ. | |
Acts | MonKJV | 13:50 | Харин чин сүсэгтэй бөгөөд хүндэт эмэгтэйчүүдийг бас хотын гол эрчүүдийг Жүүдүүд турхирчээ. Тэгээд Паулос, Варнаавас хоёрын эсрэг хавчлага дэгдээж улмаар тэднийг хил хязгаараасаа хөөлөө. | |
Chapter 14
Acts | MonKJV | 14:1 | Улмаар Икоонионд ийм явдал болжээ. Тэр хоёр хамтдаа Жүүдүүдийн синагоги руу орж, Жүүдүүд болон Грекчүүдийн аль алинаас үй олон хүнийг итгэтэл нь ярьжээ. | |
Acts | MonKJV | 14:2 | Харин Жүүд бусчуудыг үл итгэгч Жүүдүүд турхирч, тэдний сэтгэл санааг ахан дүүсийн эсрэг болголоо. | |
Acts | MonKJV | 14:3 | Тиймээс тэд Эзэн дотор зоригтой ярьсаар удаан хугацаагаар байв. Тэд түүний энэрлийн үгсийг гэрчилсэн бөгөөд тэдний гараар үйлдэгдэх шинж тэмдгүүд болон гайхамшгууд тэдэнд өгөгджээ. | |
Acts | MonKJV | 14:4 | Харин хотын хүмүүс хуваагдсан бөгөөд зарим нь Жүүдүүдийн талд, зарим нь төлөөлөгчдийн талд байлаа. | |
Acts | MonKJV | 14:5 | Тэгтэл Жүүд бусчууд бас Жүүдүүд захирагчдынхаа хамт тэднийг доромжилж мөн чулуугаар шидэх гэсэн дайралт болох үед | |
Acts | MonKJV | 14:6 | тэд мэдээд улмаар Люстра, Дээрви, Люкаониагийн хотууд болон эргэн тойрны бүс нутаг руу дүрвэв. | |
Acts | MonKJV | 14:8 | Тэгэхэд Люстрад нэгэн эр сууж байв. Эхийнхээ хэвлийгээс зэрэмдэг гарсан, хөл нь тэнхээгүй тэрбээр хэзээ ч алхаж байгаагүй ажээ. | |
Acts | MonKJV | 14:9 | Паулосын ярихыг тэр хүн сонсож байлаа. Тэр түүнийг ширтэн харж, эдгээгдэх итгэл байгааг нь мэдээд, | |
Acts | MonKJV | 14:10 | чанга дуугаар, Хөл дээрээ цэх зогс гэв. Тэгэхэд нь тэр үсэрч боссон бөгөөд алхжээ. | |
Acts | MonKJV | 14:11 | Гэтэл хүмүүс Паулосын хийсэн зүйлийг хараад, дуугаа өндөрсгөн, Люкаониа хэлээр, Шүтээнүүд хүмүүний төрхөөр бидэн рүү бууж иржээ гэлцэв. | |
Acts | MonKJV | 14:12 | Улмаар тэд Варнаавасыг Зевс гэж нэрлэв. Харин Паулос гол яригч байсан учраас түүнийг Ээрмис гэжээ. | |
Acts | MonKJV | 14:13 | Тэр үед хотынх нь өмнө байдаг Зевсийн нэгэн тахилч хүмүүстэй хамт тахил өргөхийг хүсэн, шар үхэр, цэцгэн хэлхээнүүдийг дааман хаалганууд руу авчирчээ. | |
Acts | MonKJV | 14:14 | Тэгэхэд нь төлөөлөгч Варнаавас, Паулос хоёр үүнийг сонсоод, хувцаснуудаа уран, хүмүүсийн дунд хашгиран гүйж ороод | |
Acts | MonKJV | 14:15 | улмаар, Эрчүүд ээ, та нар яагаад ийм зүйлсийг хийнэ вэ? Бид ч бас та нартай адилхан хүмүүн. Та нарыг ийм хоосон зүйлсээс амьд Шүтээн рүү эргэцгээ гэж та нарт тунхаглаж байна. Тэрбээр тэнгэр, газар, тэнгис болон эдгээр доторх бүх зүйлийг бүтээсэн. | |
Acts | MonKJV | 14:16 | Тэрбээр өнгөрсөн цаг хугацаанд бүх үндэстэнд өөр өөрийн замаараа явахыг зөвшөөрч байсан. | |
Acts | MonKJV | 14:17 | Гэсэн хэдий ч тэр сайныг үйлдэж, бидэнд тэнгэрээс бороог мөн үр шимтэй улирлуудыг өгч, бидний зүрх сэтгэлийг хоол хүнс ба баяр хөөрөөр дүүргэснээрээ өөрийгөө гэрчлэлгүй орхиогүй гэлээ. | |
Acts | MonKJV | 14:18 | Тэгээд тэд энэ үгсээр хүмүүсийг арай ядан тогтоосноор хүмүүс тэдэнд тахил өргөсөнгүй. | |
Acts | MonKJV | 14:19 | Тэгтэл Антиохеиа болон Икоонионоос Жүүдүүд ирэв. Тэд хүмүүсийг ятган үнэмшүүллээ. Тэгээд Паулос руу чулуугаар шидчихээд, түүнийг үхсэн гэж бодон, хотоос чирч гаргажээ. | |
Acts | MonKJV | 14:20 | Харин шавь нар түүнийг тойрон зогсож байтал тэр босоод, хот руу орлоо. Тэгээд дараа өдөр нь Варнаавастай хамт Дээрви рүү хөдлөв. | |
Acts | MonKJV | 14:21 | Улмаар тэд тэр хотод сайн мэдээг тунхаглаж бас олон хүнд заан сургачихаад буцахдаа Люстра, Икоонион, Антиохеиа дахь | |
Acts | MonKJV | 14:22 | шавь нарын сэтгэлийг батжуулан, тэднийг итгэл дотроо үргэлжлүүлэн байхыг бас бид Шүтээний хаанчлал руу их гай зовлон дундуур орох ёстой гэдгийг уриалжээ. | |
Acts | MonKJV | 14:23 | Тэгээд чуулган бүрт ахлагч нарыг нь томилж улмаар мацаг барилттай гуйлт хийчихээд, тэднийг өөрсдийнх нь итгэсэн Эзэнд даатгалаа. | |
Acts | MonKJV | 14:26 | Тэндээсээ Антиохеиа руу дарвуулт онгоцоор явлаа. Тэд эндээс Шүтээний энэрэлд энэхүү гүйцэтгэсэн ажлынхаа төлөө тушаагдаж байсан юм. | |
Acts | MonKJV | 14:27 | Улмаар тэд ирээд, чуулганыг цуглуулж, өөрсөдтэй нь хамт Шүтээний үйлдсэн бүгдийг болон Жүүд бусчуудад итгэлийн үүдийг хэрхэн нээснийг тайлагналаа. | |
Chapter 15
Acts | MonKJV | 15:1 | Тэгэхэд Иудаиагаас ирсэн хэдэн хүн ахан дүүст, Та нар Мошээгийн заншлын дагуу хөвч хөндүүлэхгүй бол аврагдаж чадахгүй гэж заан сургажээ. | |
Acts | MonKJV | 15:2 | Тийм учраас Паулос, Варнаавас хоёр тэдэнтэй багагүй эсэргүүцэл, маргаан үүсгэв. Тэд энэ асуудлын талаар Паулос болон Варнаавасыг мөн өөрсдийнхөө заримыг Иерусалим руу, төлөөлөгчид болон ахлагч нар луу явуулахаар шийдлээ. | |
Acts | MonKJV | 15:3 | Ингээд чуулганаас илгээгдсэн тэд Жүүд бусчуудын өөрчлөгдөлтийг ярьсаар Фойнийки, Самареиагаар дайран өнгөрсөн бөгөөд бүх ахан дүүсийг асар их баяр хөөртэй болголоо. | |
Acts | MonKJV | 15:4 | Тэгээд тэд Иерусалимд ирэхдээ чуулганаар мөн төлөөлөгчид болон ахлагч нараар хүлээн авахуулжээ. Тэгээд тэд өөрсөдтэй нь хамт Шүтээний үйлдсэн бүгдийг тунхаглалаа. | |
Acts | MonKJV | 15:5 | Харин Фарисачуудын бүлгээс итгэсэн зарим нь босож, Тэдний хөвчийг хөндөж бас Мошээгийн хуулийг сахихыг тушаах шаардлагатай байсан юм гэцгээв. | |
Acts | MonKJV | 15:7 | Улмаар их маргаан болоход Пээтрос босоод тэдэнд, Эрчүүд ээ, ахан дүүс ээ, Шүтээн хэсэг хугацааны өмнө бидний дундаас сонголт хийснийг та нар мэдэж байгаа. Энэ нь Жүүд бусчууд миний амаар сайн мэдээний үгийг сонсоод, итгэхийн тулд байсан. | |
Acts | MonKJV | 15:8 | Тэгээд зүрх сэтгэлүүдийг мэддэг Шүтээн бидэнд Ариун Сүнсийг өгсөн шигээ тэдэнд ч мөн адил өгснөөрөө тэднийг гэрчиллээ. | |
Acts | MonKJV | 15:9 | Мөн тэдний зүрх сэтгэлийг итгэлээр ариусгаснаараа бид болон тэдний хооронд хэнийг ч ялгаварлаагүй. | |
Acts | MonKJV | 15:10 | Эдүгээ тиймээс эцэг өвгөд маань төдийгүй бид хүртэл тээж чадаагүй тийм буулгыг та нар шавь нарын хүзүүн дээр тавьж, Шүтээнийг юунд сорино вэ? | |
Acts | MonKJV | 15:11 | Харин Эзэн Есүс Христийн энэрлээр бид аврагдахын адил тэд ч бас аврагдана гэдэгт бид итгэдэг гэжээ. | |
Acts | MonKJV | 15:12 | Тэр үед цугласан олон бүгдээрээ чимээгүй болов. Тэгээд өөрсдөөр нь дамжуулан Шүтээн ямар шинж тэмдгүүд болон гайхамшгуудыг Жүүд бусчуудын дунд үйлдсэнийг ярьж буй Варнаавас, Паулос хоёрыг сонслоо. | |
Acts | MonKJV | 15:13 | Тэгээд тэр хоёрыг чимээгүй болсны дараа Иакоов хариулж, Эрчүүд ээ, ахан дүүс ээ, намайг сонсоно уу. | |
Acts | MonKJV | 15:14 | Шүтээн өөрийнхөө нэрийн төлөө Жүүд бусчуудаас хүмүүсийг авахаар тэдэн дээр анх хэрхэн зочилсныг Сиймон тунхагласан. | |
Acts | MonKJV | 15:16 | Үүний дараа би эргэж ирнэ. Тэгээд Давийдийн нурсан асрыг дахин барина. Ингэж балгасыг нь дахин барих бөгөөд үүнийг би босгоно. | |
Acts | MonKJV | 15:17 | Энэ нь үлдсэн хүмүүс мөн миний нэрээр дуудагдсан тэр бүх Жүүд бусчууд Эзэнийг эрж хайж болохын тулд юм гэж энэ бүгдийг үйлдэж буй Эзэн хэлж байна хэмээн бичигдсэний дагуу аж. | |
Acts | MonKJV | 15:19 | Иймээс Жүүд бусчуудын дундаас Шүтээн рүү эргэсэн тэдэнд бид төвөг удахгүй байя гэж би шийдэж байна. | |
Acts | MonKJV | 15:20 | Харин хиймэл дүрснүүдээс бузардахуй бас садар самуун бас боомилогдсон зүйлс бас цуснаас цээрлэ гэж тэдэнд бичье. | |
Acts | MonKJV | 15:21 | Учир нь эрт үеийн Мошээг номлодог хүмүүс хот бүрт байгаа. Тэрбээр шаббаат өдөр бүр синагогиудад уншигддаг гэв. | |
Acts | MonKJV | 15:22 | Тэгэхэд нь төлөөлөгчид болон ахлагч нар бас чуулган бүхэлдээ өөрсдөөсөө сонгосон эрчүүдийг Паулос, Варнаавас хоёртой хамт Антиохеиа руу явуулахыг сайшаалаа. Тэд нар нь ахан дүүсийн дунд гол эрчүүд болох Варсаваас гэгдсэн Иудаас мөн Сийлас юм. | |
Acts | MonKJV | 15:23 | Улмаар тэднээр дамжуулах захидлыг ийн бичжээ. Төлөөлөгчид, ахлагч нар болон ахан дүүсээс Антиохеиа, Сири, Киликиад байгаа Жүүд бус ахан дүүст мэндчилж байна. | |
Acts | MonKJV | 15:24 | Биднээс очсон хэд маань та нарт үгээр төвөг удан, Хөвч хөндүүлж бас хуулийг сахих ёстой гэж хэлэн та нарын сэтгэлийг үймүүлснийг бид сонслоо. Бид тэдэнд тийм тушаал өгөөгүй тул | |
Acts | MonKJV | 15:25 | сонгогдсон эрчүүдийг бидний хайрт Варнаавас, Паулос хоёрын хамт та нар луу явуулах нь санаа нэгтэй цуглаад байгаа бидэнд зүйтэй санагдлаа. | |
Acts | MonKJV | 15:26 | Энэ хоёр бол бидний Эзэн Есүс Христийн нэрийн төлөө амь амьдралаа зориулсан эрчүүд юм. | |
Acts | MonKJV | 15:27 | Тийм учраас бид Иудаас, Сийлас хоёрыг явууллаа. Тэд ч бас амаараа адил зүйлийг хэлнэ. | |
Acts | MonKJV | 15:28 | Учир нь та нарын дээр дараах шаардлагатай зүйлээс илүү ачааг тохохгүй байх нь Ариун Сүнсэнд бас бидэнд зөв санагдлаа. | |
Acts | MonKJV | 15:29 | Та нар хиймэл дүрснүүдэд өргөсөн хоол бас цус бас боомилогдсон зүйлс бас садар самуунаас цээрлэ. Хэрэв та нар өөрсдийгөө эдгээрээс хол байлгавал та нар сайн байна. Эрүүл энхийг хүсье. | |
Acts | MonKJV | 15:30 | Ийнхүү тэднийг явуулахад тэд Антиохеиад иржээ. Тэгээд тэд олон хүнийг цуглуулаад, захидлыг гардууллаа. | |
Acts | MonKJV | 15:32 | Түүнчлэн өөрсдөө ч бас эш үзүүлэгч байсан Иудаас, Сийлас хоёр ахан дүүсийг олон үгээр урамшуулж бас батжуулжээ. | |
Acts | MonKJV | 15:33 | Тэгээд тэнд хэсэг байсных нь дараа тэднийг ахан дүүсээс төлөөлөгчид рүү амар тайван дотор явуулжээ. | |
Acts | MonKJV | 15:35 | Үүнчлэн Паулос, Варнаавас хоёр Антиохеиад үлдэн, бас өөр олны хамтаар Эзэний үгийг заан сургаж бас тунхагласаар байлаа. | |
Acts | MonKJV | 15:36 | Тэгээд Паулос хэдэн өдрийн дараа Варнааваст, Одоо дахин явж, Эзэний үгийг тунхагласан хот бүрт байгаа ахан дүүс дээрээ зочилж, тэдний ямаршуу байгааг харъя гэв. | |
Acts | MonKJV | 15:37 | Тэгэхэд Варнаавас өөрсөдтэйгөө хамт Мааркос гэгддэг Иоаннисийг авч явахаар шийджээ. | |
Acts | MonKJV | 15:38 | Харин Памфюлиагаас өөрсдөөс нь салж байсан бас өөрсөдтэй нь хамт энэ ажилд явж байгаагүй түүнийг авч явах нь сайнгүй гэж Паулос үзжээ. | |
Acts | MonKJV | 15:39 | Тэгээд тэдний хоорондох маргаан хурцадсанаар тэд нэг нэгнээсээ салж улмаар Варнаавас Мааркосыг аваад, Кипр лүү дарвуулт онгоцоор явжээ. | |
Acts | MonKJV | 15:40 | Харин Паулос Сийласыг сонгосон бөгөөд Шүтээний энэрэлд ахан дүүсээр даатгагдан явлаа. | |
Chapter 16
Acts | MonKJV | 16:1 | Дараа нь тэрбээр Дээрви, Люстрад очив. Тэгэхэд ажигтун, итгэсэн нэгэн Жүүд эмэгтэйн хүү, Тимоотеос нэртэй нэгэн шавь тэнд байлаа. Харин эцэг нь Грек хүн байлаа. | |
Acts | MonKJV | 16:3 | Паулос түүнийг өөртэйгөө авч явахыг хүсэв. Тэгээд эдгээр газарт байсан Жүүдүүдээс болоод түүнийг аваачин, хөвчийг нь хөндлөө. Учир нь түүний эцэг Грек хүн байсныг бүгд мэдэж байсан юм. | |
Acts | MonKJV | 16:4 | Тэгээд Иерусалим дахь төлөөлөгчид болон ахлагч нарын гаргасан дагаж мөрдөх баримтлалуудыг тэд хотуудаар явж байхдаа тэдэнд өгчээ. | |
Acts | MonKJV | 16:5 | Ийнхүү үнэхээр энэхүү итгэл дотор чуулганууд бэхжиж, тоо нь өдөр бүр өсөн нэмэгдэв. | |
Acts | MonKJV | 16:6 | Эдүгээ тэд Фрюгиа болон Галатиагийн бүс нутгаар дайран өнгөрчээ. Тэгэхэд Азид үгийг тунхаглах нь Ариун Сүнсээр хориглогджээ. | |
Acts | MonKJV | 16:7 | Тэд Мюсиа руу очсоныхоо дараа Витюниа руу явахаар завдав. Гэтэл Сүнс тэдэнд зөвшөөрсөнгүй. | |
Acts | MonKJV | 16:9 | Тэгтэл шөнө нь Паулост нэгэн үзэгдэл үзэгджээ. Нэгэн Македони эр зогсоод түүнээс, Македони руу ирж, бидэнд туслаач гэж гуйж байлаа. | |
Acts | MonKJV | 16:10 | Тэгээд түүнийг үзэгдэл үзсэний дараа тэдэнд сайн мэдээг тунхаглуулахаар Эзэн биднийг дуудлаа гэж бид дүгнээд, тэр даруй Македони руу явахыг эрмэлзсэн. | |
Acts | MonKJV | 16:12 | улмаар тэндээс Македонийн тэр хэсгийн гол хот буюу колони болох Фийлиппой руу явсан бөгөөд тэр хотод хэдэн өдөр байлаа. | |
Acts | MonKJV | 16:13 | Түүнчлэн бид шаббаат өдөр хотоос гараад, голын эргээр явав. Тэнд гуйлт хийгддэг байжээ. Тэгээд бид суун, тэнд цугласан эмэгтэйчүүдтэй ярилцлаа. | |
Acts | MonKJV | 16:14 | Тэгэхэд Тюатеира хотын нил ягаан даавууны худалдаачин, Шүтээнд мөргөдөг Людиа нэртэй нэгэн эмэгтэй биднийг сонсож байв. Эзэн түүний зүрх сэтгэлийг нээсэн тул тэрээр Паулосын ярьсан зүйлст анхаарал хандуулжээ. | |
Acts | MonKJV | 16:15 | Тэгээд тэр болон гэрийнхэн нь баптизм хийлгэхэд тэрээр биднээс, Хэрэв та нар намайг Эзэнд итгэмжит юм байна гэж үзэж байгаа бол миний гэрт очоод, байрла гэж хичээнгүйлэн гуйлаа. Улмаар тэр биднийг албадав. | |
Acts | MonKJV | 16:16 | Тэгэхэд ийм явдал болсон. Биднийг гуйлт хийхээр явж байх зуур мэргийн сүнсэнд эзэмдүүлсэн, мэргээр эздэдээ их ашиг авчирсан нэгэн шивэгчин охин бидэнтэй тааралдлаа. | |
Acts | MonKJV | 16:17 | Тэр охин Паулос болон биднийг даган, Энэ эрчүүд бол бидэнд авралын замыг харуулдаг тэрхүү хамгийн дээд Шүтээний боолууд мөн гэж хашгирлаа. | |
Acts | MonKJV | 16:18 | Тийнхүү тэрээр үүнийг олон өдөр үйлдэв. Тэгтэл төвөгшөөсөн Паулос эргэж улмаар мөнөөх сүнсэнд, Түүнээс гарахыг би чамд Есүс Христийн нэрээр тушааж байна гэж хэлэв. Улмаар яг тэр цагт тэр зайлжээ. | |
Acts | MonKJV | 16:19 | Гэтэл түүний эзэд өөрсдийнх нь ашгийн найдвар үгүй болсныг харахдаа Паулос болон Сийласыг барин, зээл рүү захирагчид руу чирэв. | |
Acts | MonKJV | 16:20 | Тэгээд тэднийг захирагчид руу аваачин, Энэ эрчүүд Жүүдүүд байж, манай хотыг бүхэлд нь үймүүлж байна. | |
Acts | MonKJV | 16:21 | Түүнчлэн Ромчууд болох бидний хувьд хүлээн авахад бас сахихад хуульд нийцгүй тийм заншлуудыг тунхаглаж байна гэлээ. | |
Acts | MonKJV | 16:22 | Тэгэхэд цугласан олон тэдний эсрэг босов. Мөн захирагчид тэдний хувцаснуудыг урлаа. Тэгээд занчихыг тушаажээ. | |
Acts | MonKJV | 16:23 | Улмаар тэдэнд олон гүврээ гаргачихаад, шоронд хаяж, тэднийг найдвартай манахыг хуягт тушаав. | |
Acts | MonKJV | 16:24 | Ийм тушаал хүлээн авсан тэрбээр тэднийг доторх шорон руу хаяж, хөлийг нь дөнгөнд бэхэлжээ. | |
Acts | MonKJV | 16:25 | Тэгээд шөнө дундад Паулос, Сийлас хоёр гуйлт хийсэн бөгөөд Шүтээнийг магтан дуулав. Тэгэхэд хоригдлууд тэднийг сонсож байлаа. | |
Acts | MonKJV | 16:26 | Тэгтэл тэнд хүчтэй газар хөдлөлт гэнэт болсны улмаас шоронгийн сууриуд доргив. Ийнхүү тэр даруй бүх хаалга нээгдсэн бөгөөд хүн бүрийн хүлээс тайлагджээ. | |
Acts | MonKJV | 16:27 | Тэгэхэд нойрноосоо сэрсэн шоронгийн хуяг шоронгийн хаалганууд онгорхой байхыг хараад, хоригдлууд зугтчихаж гэж бодон, илдээ сугалж, өөрийгөө егүүтгэхийг завдав. | |
Acts | MonKJV | 16:28 | Гэтэл Паулос чанга дуугаар, Өөртөө хөнөөл бүү учруул. Учир нь бид бүгдээрээ энд байна гэж хашгирлаа. | |
Acts | MonKJV | 16:29 | Тэгтэл тэрбээр гэрэл авчруулахаар дуудаад, яаран дотогш оржээ. Улмаар түгшсээр ирээд, Паулос болон Сийласын өмнө сөхрөн унав. | |
Acts | MonKJV | 16:30 | Тэгээд тэднийг гадагш гаргаад, Эрхмүүд ээ, аврагдахын тулд би юу хийх ёстой вэ? гэжээ. | |
Acts | MonKJV | 16:31 | Тэгэхэд нь тэд, Эзэн Есүс Христэд итгэ. Тэгээд чи болон чиний гэрийнхэн аврагдана гэлээ. | |
Acts | MonKJV | 16:33 | Тэгэхэд шөнийн яг тэр цагт тэрбээр тэднийг авч яваад, гүврээнүүдийг нь угаалаа. Тэгээд тэр болон тэднийхэн бүгдээрээ тэр даруй баптизм хийлгэжээ. | |
Acts | MonKJV | 16:34 | Түүнчлэн тэр тэднийг гэртээ авчраад, өмнө нь ширээ засав. Тэгээд гэр бүлээрээ Шүтээнд итгэсэндээ баярлан хөөрлөө. | |
Acts | MonKJV | 16:36 | Тэгэхэд шоронгийн хуяг Паулост, Та нарыг явуулахаар захирагчид хүн илгээжээ. Тиймээс одоо эндээс гараад, амар тайван дотор яв гэсэн ийм үгийг хэлүүллээ. | |
Acts | MonKJV | 16:37 | Гэтэл Паулос тэдэнд, Ромчууд болох биднийг яллалгүй ил жанчиж мөн шоронд хаясан. Тэгээд одоо биднийг нууцаар гаргаж байгаа юм уу? Үнэхээр үгүй. Харин тэд өөрсдөө ирж, биднийг гаргаг гэлээ. | |
Acts | MonKJV | 16:38 | Тэгэхэд түрүүч нар энэ үгсийг захирагчдад хэлэв. Тэгтэл тэднийг Ромчууд байсан гэдгийг тэд сонсохдоо айжээ. | |
Acts | MonKJV | 16:39 | Улмаар тэд очоод, тэднийг хичээнгүйлэн гуйв. Тэгээд тэднийг гаргаад, хотоос гарч явахыг хүслээ. | |
Chapter 17
Acts | MonKJV | 17:1 | Эдүгээ тэд Амфийполис, Аполлониагаар дайран өнгөрчихөөд, Тэссалонийкид ирэв. Тэнд Жүүдүүдийн нэгэн синагоги байжээ. | |
Acts | MonKJV | 17:2 | Тэгээд Паулос заншсанаараа тэдэн дээр очсон бөгөөд бичвэрүүдээс гурван шаббаат өдөр тэдэнтэй хэлэлцэж, | |
Acts | MonKJV | 17:3 | Христ зовж бас үхэгсдээс босох ёстой байсан гэдгийг бас миний та нарт тунхаглаад байгаа энэ Есүс бол Христ мөн гэж тайлбарлан, таниуллаа. | |
Acts | MonKJV | 17:4 | Тэгэхэд тэдний зарим нь бас чин сүсэгт үй олон Грекчүүд түүнчлэн гол эмэгтэйчүүдээс цөөнгүй нь итгэсэн бөгөөд Паулос, Сийлас хоёртой нэгджээ. | |
Acts | MonKJV | 17:5 | Харин итгээгүй Жүүдүүд атаархалд автан, зээлийн олиггүй хэдэн эрчүүдийг өөрсөд дээрээ авчран, цуглууллаа. Тэгээд хотыг бүхэлд нь үймээнд автуулж, Иасоны гэр лүү дайрч улмаар тэднийг хүмүүс рүү аваачихыг эрмэлзэв. | |
Acts | MonKJV | 17:6 | Тэгтэл тэднийг үл олохдоо Иасоныг мөн хэсэг ахан дүүсийг хотын захирагчид руу чирч, Дэлхийг орвонгоор нь эргүүлсэн хүмүүс энд ч бас ирчихээд байгаа. | |
Acts | MonKJV | 17:7 | Тэднийг Иасон хүлээн авсан. Мөн эд нар бүгдээрээ, Есүс гэдэг өөр хаан байдаг гэцгээн, Кайсарын зарлигуудын эсрэг үйлдэж байна гэж хашгиралдлаа. | |
Acts | MonKJV | 17:8 | Тэгээд эдгээрийг хотын захирагчид болон хүмүүс сонсох үед тэд тэднийг хутган үймүүлэв. | |
Acts | MonKJV | 17:9 | Тэгэхэд нь тэд Иасон болон бусдаас нь баталгаа гаргуулж авчихаад, тэднийг явууллаа. | |
Acts | MonKJV | 17:10 | Тэгээд ахан дүүс тэр даруй Паулос болон Сийласыг шөнөөр Вээройа руу явуулав. Тэд тэнд очоод, Жүүдүүдийн синагоги руу явжээ. | |
Acts | MonKJV | 17:11 | Эндхийнхэн Тэссалонийки дахь хүмүүсээс илүү сурвалжит байсан тул оюун ухааны бүхий л бэлэн байдалтайгаар үгийг хүлээн авсан бөгөөд тэдгээр нь тийм байгаа эсэх талаар өдөр бүр бичвэрүүдийг судалдаг байлаа. | |
Acts | MonKJV | 17:12 | Тийм учраас тэднээс олон нь бас хүндэт Грек эмэгтэйчүүдээс мөн эрчүүдээс цөөнгүй нь итгэжээ. | |
Acts | MonKJV | 17:13 | Харин Шүтээний үг Вээройад Паулосоор тунхаглагдсаныг Тэссалонийкийн Жүүдүүд мэдчихээд, тийшээ ч бас очиж, хүмүүсийг хутган үймүүлэв. | |
Acts | MonKJV | 17:14 | Гэтэл тэр үед ахан дүүс Паулосыг тэнгис рүү явуулж буй мэтээр тэр даруй явууллаа. Харин Сийлас болон Тимоотеос тэндээ үлджээ. | |
Acts | MonKJV | 17:15 | Тэгэхэд Паулосыг авч явсан тэд түүнийг Афинд авчирлаа. Улмаар түүн рүү маш хурдан оч гэж Сийлас, Тимоотеос хоёрт хэлэх тушаалыг тэд хүлээн аваад явжээ. | |
Acts | MonKJV | 17:16 | Эдүгээ Паулос тэднийг Афинд хүлээж байх зуураа хиймэл дүрс шүтдэг тэр хотыг хараад, сүнс нь түүн дотор тавгүйтлээ. | |
Acts | MonKJV | 17:17 | Тиймээс тэрбээр синагогид Жүүдүүдтэй бас чин сүсэгтэй хүмүүстэй мөн зээл дээр өдөр бүр өөртэйгөө тааралдсан хүмүүстэй ярилцдаг байлаа. | |
Acts | MonKJV | 17:18 | Тэр үед Эпикүүриачууд болон Стоикоосчуудын хэдэн гүн ухаантан түүнтэй тааралджээ. Тэгээд зарим нь, Энэ чалчигч юу хэлэхийг хүсэж байгаа юм бол? гэхэд харин зарим нь, Тэр харийн шүтээнүүдийг тунхаглагч юм шиг байна гэлцлээ. Яагаад гэвэл тэр тэдэнд Есүс болон босголтыг тунхагласан юм. | |
Acts | MonKJV | 17:19 | Тэгээд тэд түүнийг аваад, Арэиос Паагос руу аваачин, Чиний яриад байгаа энэ шинэ сургаал юу болохыг бид мэдэж болох уу? | |
Acts | MonKJV | 17:20 | Учир нь чи бидний сонорт хэдэн хачин зүйл авчирсан. Тиймээс эдгээр зүйл ямар утгатай болохыг бид мэдэхийг хүсэж байна гэлээ. | |
Acts | MonKJV | 17:21 | (Учир нь тэнд байсан Афинчууд болон харийнхан бүгдээрээ ямар нэг шинэ юм ярих эсвэл сонсохоос өөр ямар ч зүйлд цагаа зарцуулдаггүй байжээ.) | |
Acts | MonKJV | 17:22 | Тэгэхэд Арэиос Паагосын голд Паулос зогсоод хэлэхдээ, Афиний эрчүүд ээ, та нар бүх зүйлд хэт мухар сүсэгтэй юм байна гэдгийг би харж байна. | |
Acts | MonKJV | 17:23 | Учир нь би алхаж явахдаа та нарын шүтдэг зүйлсийг анхааралтай хараад, ҮЛ МЭДЭГДЭГЧ ШҮТЭЭНД гэсэн бичигтэй нэгэн тахилын ширээг олж харлаа. Та нарын ийнхүү үл мэдэн мөргөдөг тэр нэгнийг би та нарт тунхаглаж байна. | |
Acts | MonKJV | 17:24 | Дэлхий болон түүн доторх бүгдийг бүтээсэн Шүтээн бол тэнгэр ба газрын Эзэн юм. Тэрбээр гараар бий болгосон сүмүүдэд оршдоггүй. | |
Acts | MonKJV | 17:25 | Түүнчлэн өөртөө ямар нэг зүйл хэрэгтэй мэтээр хүмүүний гараар үйлчлүүлдэггүй тэрбээр бүгдэд амь, амьсгалыг бас бүх зүйлийг өгдөг. | |
Acts | MonKJV | 17:26 | Мөн газрын бүх гадаргуу дээр амьдруулахаар нэг хүний цуснаас хүмүүний бүх үндэстэнг бий болгож, урьдаас товлосон цаг хугацаа болон тэдний орших газрын хил хязгаарыг тогтоосон. | |
Acts | MonKJV | 17:27 | Энэ нь тэд Эзэнийг эрж хайхын тулд юм. Хэрэв тэд түүнийг үнэхээр тэмтчин хайвал бидний нэг бүрээс холгүй байдаг түүнийг олдог. | |
Acts | MonKJV | 17:28 | Учир нь бид түүний дотор амьдарч бас хөдөлж бас оршдог. Энэ нь танай яруу найрагчдын нэг нь бас, Учир нь бид ч бас түүний үр удам гэж хэлсэнтэй адил юм. | |
Acts | MonKJV | 17:29 | Тиймээс бид Шүтээний үр удам тул Шүтээн мөн чанарыг урлалаар бас хүмүүний хэрэгслээр сийлэгдсэн алт эсвэл мөнгө эсвэл чулуутай адил байдаг гэж бодох ёсгүй. | |
Acts | MonKJV | 17:30 | Үнэндээ энэхүү үл мэдэлтийн цаг хугацааг Шүтээн өнгөрүүлсэн. Харин одоо газар бүрийн бүх хүнийг гэмшин эргэхийг тушааж байна. | |
Acts | MonKJV | 17:31 | Яагаад гэвэл нэг өдрийг тэр товлосон. Тэр өдөрт өөрийнхөө томилсон тэр хүнээр дамжуулан зөв байдал дотор дэлхийг шүүнэ. Тэрбээр түүнийг үхэгсдээс босгосноороо бүгдэд баталгаа өгсөн гэв. | |
Acts | MonKJV | 17:32 | Тэгэхэд үхэгсдээс босголтын тухай сонсохдоо зарим нь шооллоо. Харин зарим нь, Бид энэ тухай чамаас дахин сонсъё гэв. | |
Chapter 18
Acts | MonKJV | 18:2 | Улмаар эхнэр Прийскиллагийнхаа хамт саяхан Италиас ирсэн (учир нь бүх Жүүд хүнийг Ромоос гарахыг Клаудиос тушаасан байжээ), Понтикоост төрсөн Акюлас нэртэй нэгэн Жүүд хүнийг олоод, тэдэн дээр очлоо. | |
Acts | MonKJV | 18:3 | Тэгээд эрхэлдэг үйл нь адилхан байсан учраас тэр тэдэнтэй үлдэн ажиллажээ. Учир нь мэргэжлийн хувьд тэд майхан хийгч байлаа. | |
Acts | MonKJV | 18:4 | Түүнчлэн тэрбээр шаббаат өдөр бүр синагогид учирлан ярьж улмаар Жүүдүүд болон Грекчүүдийг ятгалаа. | |
Acts | MonKJV | 18:5 | Тэгээд Сийлас, Тимоотеос хоёрыг Македониас ирэхэд Паулос сүнсэн дотроо шахагдан, Есүс бол Христ байсан гэдгийг Жүүдүүдэд гэрчилжээ. | |
Acts | MonKJV | 18:6 | Харин тэднийг өөр өөрсөдтэйгээ зөрчилдөж бас шүтээнийг доромжлох үед тэрбээр хувцсаа сэгсэрч улмаар тэдэнд, Та нарын цус өөрсдийн чинь толгой дээр байг. Би цэвэр. Үүнээс хойш би Жүүд бусчууд руу явна гэлээ. | |
Acts | MonKJV | 18:7 | Тэгээд тэр тэндээс яваад, Шүтээнд мөргөдөг Иустос нэртэй нэгэн эрийн гэрт оров. Түүний гэр синагогитой залгаа байжээ. | |
Acts | MonKJV | 18:8 | Тэгэхэд синагогийн удирдагч Крийспос болон түүний гэрийнхэн бүгд Эзэнд итгэлээ. Мөн сонссон Кооринтосчуудаас олон нь итгэж улмаар баптизм хийлгэв. | |
Acts | MonKJV | 18:10 | Учир нь би чамтай хамт байгаа бөгөөд чамайг хохироохоор нэг ч хүн чам руу дайрахгүй. Яагаад гэвэл энэ хотод надад олон хүн бий гэлээ. | |
Acts | MonKJV | 18:11 | Ингээд тэр Шүтээний үгийг тэдний дунд зааж сургасаар тэнд нэг жил зургаан сар суужээ. | |
Acts | MonKJV | 18:12 | Тэгээд Галлионыг Ахаиагийн амбан захирагч байхад Жүүдүүд санаа нэгтэйгээр Паулосын эсрэг босож, түүнийг шүүхийн суудал руу аваачин, | |
Acts | MonKJV | 18:14 | Тэгэхэд нь Паулос ам нээх гэтэл Галлион Жүүдүүдэд, Хэрэв энэ нь буруу асуудал эсвэл хорон муу луйвар байсан бол, Жүүдүүд ээ, та нартай зууралдах шалтгаан надад байхсан. | |
Acts | MonKJV | 18:15 | Харин энэ нь үгс ба нэрсийн бас танай хуулийн асуудал юм бол өөрсдөө авч үз. Учир нь би ийм асуудлын шүүгч байхыг хүсэхгүй байна гэв. | |
Acts | MonKJV | 18:17 | Тэгтэл Грекчүүд бүгд синагогийн ахлагч Состээнисийг барьж аваад, шүүхийн суудлын өмнө зодов. Тэгэхэд Галлион тэдгээрийг огт тоосонгүй. | |
Acts | MonKJV | 18:18 | Харин Паулос үүний дараа удаан хугацаагаар байжээ. Улмаар ахан дүүсийг орхин, Сири лүү дарвуулт онгоцоор явахад Прискилла, Акюлас хоёр түүнтэй хамт байлаа. Тэрбээр тангарагтай байсан учраас Кэнхрэайд толгойнхоо үсийг хусуулжээ. | |
Acts | MonKJV | 18:19 | Улмаар тэрбээр Ээфэсост ирээд, тэднийг тэнд үлдээв. Харин өөрөө синагоги руу орж, Жүүдүүдтэй хэлэлцжээ. | |
Acts | MonKJV | 18:20 | Тэгтэл тэд түүнийг өөрсөдтэйгөө удаан хугацаагаар үлдэхийг хүсэхэд тэр зөвшөөрсөнгүй. | |
Acts | MonKJV | 18:21 | Харин тэдэнтэй салах ёс хийн, Иерусалимд болох энэ баярыг би ямар нэг аргаар тэмдэглэх ёстой. Гэхдээ Шүтээн хүсвэл би та нар луу дахин эргэж ирнэ гэв. Улмаар тэрбээр Ээфэсосоос дарвуулт онгоцоор явлаа. | |
Acts | MonKJV | 18:22 | Тэгээд тэр Кайсаареиад буугаад өгсөн явж улмаар чуулгантай мэндчилчихээд, Антиохеиа руу уруудав. | |
Acts | MonKJV | 18:23 | Улмаар тэнд хэсэг хугацааг өнгөрүүлчихээд, тэндээс хөдлөн, Галатиа, Фрюгиагийн нутгаар дараалан явахдаа шавь нарыг бүгдийг нь хүчирхэгжүүлсээр байлаа. | |
Acts | MonKJV | 18:24 | Тэгэхэд Александреиад төрсөн, уран илтгэгч бас бичвэрүүдэд гаргууд, Аполлоос нэртэй нэгэн Жүүд эр Ээфэсост ирлээ. | |
Acts | MonKJV | 18:25 | Энэ хүн Эзэний зам дотор зааварчлагдсан бөгөөд сүнсэн дотор халуун байв. Зөвхөн Иоаннисийн баптизмыг мэддэг тэрбээр Эзэний зүйлсийг хичээнгүйлэн ярьж бас заан сургадаг байжээ. | |
Acts | MonKJV | 18:26 | Улмаар тэр зоригтойгоор синагогид ярьж эхлэв. Тэгэхэд түүнийг Акюлас, Прискилла хоёр сонсоод, түүнийг авч яван, Шүтээний замыг түүнд илүү төгс тайлбарлалаа. | |
Acts | MonKJV | 18:27 | Тэгээд тэрбээр Ахаиагаар дайран өнгөрөхийг хүсэхэд ахан дүүс шавь нарт түүнийг хүлээн авахыг уриалан бичив. Тэрбээр очоод, энэрлээр дамжуулан итгэсэн хүмүүст их тусалжээ. | |
Chapter 19
Acts | MonKJV | 19:1 | Тэгэхэд ийм явдал болжээ. Аполлоосыг Кооринтост байх зуур Паулос өндөрлөг эргүүдээр өнгөрөн, Ээфэсост ирэв. Тэгээд хэдэн шавийг олоод | |
Acts | MonKJV | 19:2 | тэдэнд, Та нар итгэснээсээ хойш Ариун Сүнсийг хүлээн авсан уу? гэжээ. Тэгэхэд тэд түүнд, Ариун Сүнс байдаг эсэхийг бид огт дуулаагүй гэв. | |
Acts | MonKJV | 19:3 | Тэгтэл тэр тэдэнд, Тэгвэл та нар юу руу баптизм хийлгэсэн юм бэ? гэхэд тэд, Иоаннисийн баптизм руу гэлээ. | |
Acts | MonKJV | 19:4 | Тэгэхэд нь Паулос, Иоаннис өөрийнхөө дараа ирэх түүнд буюу Христ Есүст итгэх ёстойг хүмүүст хэлэн, үнэхээр гэмшин эргэлтийн баптизмаар баптизм хийсэн гэв. | |
Acts | MonKJV | 19:6 | Улмаар Паулос тэдэн дээр гараа тавихад Ариун Сүнс тэдэн дээр ирэв. Тэгтэл тэд хэлүүдээр ярьж, эш үзүүллээ. | |
Acts | MonKJV | 19:8 | Мөн тэрбээр синагогид орж, Шүтээний хаанчлалын талаарх зүйлсийн тухай учирлан мөн ятгасаар гурван сарын турш зоригтой ярьжээ. | |
Acts | MonKJV | 19:9 | Гэтэл зарим хүний сэтгэл хатуурсан бөгөөд үл итгэж улмаар цугласан олны өмнө энэхүү замыг бузар муугаар ярихад тэр тэднээс холдон явж, шавь нарыг тусгаарлаад, Тюраннос гэдэг хүний сургууль дээр өдөр бүр учирлан ярилаа. | |
Acts | MonKJV | 19:10 | Улмаар энэ нь хоёр жилийн турш үргэлжлэв. Тийнхүү Азид суурьшсан Жүүдүүд болон Грекчүүдийн аль аль нь бүгд Эзэн Есүсийн үгийг сонсжээ. | |
Acts | MonKJV | 19:12 | Тиймээс түүний биеэс алчуур болон хормогчийг нь өвчтөнүүд рүү авчирсан бөгөөд эмгэгүүд тэднээс зайлж бас ёрын муу сүнснүүд тэднээс гарч явав. | |
Acts | MonKJV | 19:13 | Тэгтэл чөтгөрийг зайлуулагч, хэрэн хэсдэг Жүүдүүдийн зарим нь, Бид Паулосын тунхагладаг тэр Есүсээр та нарт тушааж байна хэмээн ёрын муу сүнстэй хүмүүсийн дээр Эзэн Есүсийн нэрийг дуудахыг оролдов. | |
Acts | MonKJV | 19:14 | Мөн тахилч нарын ахлагч Жүүд хүн Скеюасын долоон хөвгүүн байсан бөгөөд тэд мөн адил үйлджээ. | |
Acts | MonKJV | 19:15 | Тэгэхэд нь ёрын муу сүнс хариулж улмаар, Би Есүсийг мэддэг. Бас Паулосыг танина. Харин та нар хэн юм бэ? гэлээ. | |
Acts | MonKJV | 19:16 | Тэгтэл дотроо ёрын муу сүнстэй мөнөөх эр тэдэн дээр үсрэн очоод, тэднийг эзэрхийлж, тэдний эсрэг хүчээр түрэмгийлсэн тул тэд мөнөөх байшингаас нүцгэн бас шархтай гарч зугтав. | |
Acts | MonKJV | 19:17 | Тэгээд энэ нь Ээфэсост суурьшдаг бүх Жүүдүүд болон Грекчүүдэд ч бас мэдэгдсэн байжээ. Улмаар тэд бүгдийн дээр айдас бууж улмаар Эзэн Есүсийн нэр агуу болгогджээ. | |
Acts | MonKJV | 19:19 | Мөн ид шид ашигладаг байсан тэдний олон нь номнуудаа авчран, бүгдийн өмнө шатаалаа. Тэгэхэд тэд тэдгээрийн үнийг тооцсон бөгөөд тавин мянган мөнгөн зоос болохыг олж мэдэв. | |
Acts | MonKJV | 19:21 | Тэгээд эдгээр зүйл дууссаны дараа Паулос Македони болон Ахаиагаар дайран өнгөрчихөөд, Иерусалим руу явахаар сүнсэн дотроо, Би тэнд очсоныхоо дараа Ромыг ч бас үзэх ёстой гэж шийдэв. | |
Acts | MonKJV | 19:22 | Тиймээс тэр өөртөө үйлчилсэн хүмүүсээс Тимоотеос, Ээрастос хоёрыг Македони руу явуулав. Харин өөрөө Азид хэсэг хугацаанд үлджээ. | |
Acts | MonKJV | 19:24 | Учир нь мөнгөний дархан Димийтриос нэртэй нэгэн эр Аартемист зориулан мөнгөн дуганууд бүтээсэн нь гар урчуудад багагүй ашиг авчиржээ. | |
Acts | MonKJV | 19:25 | Тэрбээр адилхан мэргэжилтэй ажилчдыг тэдний хамт цуглуулж улмаар, Эрхмүүд ээ, бид энэ ажлаар өөрсдийн хөрөнгөтэй болсныг та нар мэдэж байгаа. | |
Acts | MonKJV | 19:26 | Түүнчлэн гараар бүтээгдсэн тэдгээр нь шүтээнүүд биш хэмээн энэ Паулос зөвхөн Ээфэсост биш, бараг бүх Ази даяар ярьж, олон хүнийг ятгаж улмаар эргүүлснийг та нар харж бас сонсож байна. | |
Acts | MonKJV | 19:27 | Тиймээс зөвхөн бидний энэ урлал үнэ цэнэгүй болох аюулд байгаа юм биш, харин бүх Ази болон дэлхийн шүтдэг агуу эх шүтээн Аартемисийн сүм хүртэл дорд үзэгдэн, яруу алдар нь устгагдах гэж байна гэв. | |
Acts | MonKJV | 19:28 | Тэгэхэд тэд эдгээрийг сонсоод, хилэгнэлээр дүүрэн болж, Ээфэсосчуудын Аартемис бол агуу хэмээн хашгиралдлаа. | |
Acts | MonKJV | 19:29 | Улмаар хот бүхэлдээ будилаан самуунаар дүүргэгдэв. Тэгээд Паулосын хамтран аялагч Македонийн эрчүүд болох Гайос болон Арийстархосыг барьсан тэд санаа нэгтэйгээр театр луу яарлаа. | |
Acts | MonKJV | 19:31 | Мөн түүний найзууд болох Азийн удирдагч хэдэн хүн түүнийг өөрөө театр луу очихгүй байхыг хүсэн, түүн рүү хүн явуулав. | |
Acts | MonKJV | 19:32 | Тэгэхэд чуулсан хүмүүсийн зарим нь нэг зүйлийг, зарим нь өөр зүйлийг хашгиралдаж байлаа. Яагаад гэвэл тэд будилж самуурсан байжээ. Түүнчлэн ихэнх нь яах гэж цугласнаа ч мэдэхгүй байжээ. | |
Acts | MonKJV | 19:33 | Тэгээд тэд Александросыг цугласан олноос татаж гаргахад, Жүүдүүд түүнийг урагш түлхэв. Тэгэхэд Александрос гараа дохин, өөрийгөө хүмүүст өмгөөлөхийг хүсжээ. | |
Acts | MonKJV | 19:34 | Харин тэд түүний Жүүд хүн байсныг нь мэдээд, хоёр цагийн турш, Ээфэсосчуудын Аартемис бол агуу гэж нэгэн дуугаар хашгиралдлаа. | |
Acts | MonKJV | 19:35 | Тэгэхэд нь хотын бичээч хүмүүсийг намжаачихаад, Ээфэсосын эрчүүд ээ, Ээфэсосчуудын хот бол агуу эх шүтээн Аартемисийг мөн Зевсээс унасан дүрийг шүтэгч гэдгийг мэддэггүй ямар хүн байдаг юм бэ? | |
Acts | MonKJV | 19:36 | Тиймээс эдгээр зүйл маргашгүй тул та нар тайван байх хэрэгтэй. Тэгээд юуг ч яаран бүү хий. | |
Acts | MonKJV | 19:37 | Учир нь та нарын авчирсан энэ эрчүүд сүмийг тоногчид ч биш бас та нарын эх шүтээнийг доромжлогчид ч биш. | |
Acts | MonKJV | 19:38 | Иймд хэрэв Димийтриос болон түүнтэй байгаа гар урчуудад хэн нэгний эсрэг асуудал байгаа бол хууль нээлттэй бас амбан захирагчид ч байна. Тэд нэгнийхээ эсрэг хэрэг мэдүүлэг. | |
Acts | MonKJV | 19:39 | Харин та нар өөр асуудлуудын талаар ямар нэг зүйл лавлаж байвал тэр нь хууль ёсны чуулганаар шийдвэрлэгдэнэ. | |
Acts | MonKJV | 19:40 | Яагаад гэвэл энэ өдрийн бослогоос болоод бид асуугдах аюултай. Гэтэл энэ үймээний талаар өчиг өгч болох ямар ч шалтгаан байхгүй байна гэлээ. | |
Chapter 20
Acts | MonKJV | 20:1 | Улмаар үймээн шуугиан намжаагдсаны дараа Паулос шавь нарыг дуудан, тэднийг тэврэв. Тэгээд Македони руу явахаар хөдөллөө. | |
Acts | MonKJV | 20:3 | Тэгээд тэнд гурван сар байв. Улмаар Сири рүү дарвуулт онгоцоор явах гэж байгаа түүнийг Жүүдүүд отон хүлээж байсан тул тэрбээр Македониар дамжин буцахаар боллоо. | |
Acts | MonKJV | 20:4 | Тэгэхэд Вээройагийн Соопатрос, Тэссалонийкийн Арийстархос, Сэкуундос хоёр бас Дээрвийн Гайос, Тимоотеос хоёр мөн Азийн Тюхикоос, Троофимос нар түүнийг Ази руу дагалджээ. | |
Acts | MonKJV | 20:6 | Харин бид исгээгүй талхны өдрүүдийн дараа Фийлиппойгоос дарвуулт онгоцоор явж, тав дахь өдрөө Троаст тэдэн дээр очсон. Тэнд бид долоон өдөр байв. | |
Acts | MonKJV | 20:7 | Тэгээд долоо хоногийн эхний өдөр шавь нар талх хуваахаар цугларах үед маргааш нь хөдлөх гэж байсан Паулос тэдэнд сургаал номлосон бөгөөд шөнө дунд хүртэл яриагаа үргэлжлүүллээ. | |
Acts | MonKJV | 20:9 | Тэгтэл гүн нойронд автсан байсан Эвтюхос нэртэй нэгэн залуу цонхон дээр сууж байлаа. Тэгээд Паулос их удаан номлож байсан тул тэр нойронд дийлджээ. Тэгээд гурван давхраас доош уналаа. Улмаар үхсэнээр нь өргөж оруулав. | |
Acts | MonKJV | 20:10 | Тэгэхэд Паулос доош буугаад, түүн дээр унан улмаар тэврээд, Бүү түгш. Учир нь түүний амь дотор нь байна гэлээ. | |
Acts | MonKJV | 20:11 | Дараа нь тэр буцаж дээш гараад, талх хугалж улмаар хооллов. Тэгээд удаан хугацаагаар бүр үүр цайтал ярилаа. Ингээд тэр явав. | |
Acts | MonKJV | 20:13 | Тэгээд бид дарвуулт онгоц руу түрүүлэн явж, Аассос руу залуурдлаа. Тэндээс Паулосыг авахаар төлөвлөсөн байв. Учир нь тэр өөрөө явган явахаар төлөвлөн, тийнхүү зохицуулсан байлаа. | |
Acts | MonKJV | 20:15 | Тэндээсээ дарвуулт онгоцоор явсаар дараа өдөр нь Хиосын эсрэг талд мөн дараа өдөр нь Саамост очоод, Трогюллионд үлдсэн. Тэгээд бид дараа өдөр нь Мийлитост очив. | |
Acts | MonKJV | 20:16 | Учир нь Паулос Азид цаг зарцуулахыг хүсээгүй учраас тэрбээр Ээфэсосын хажуугаар залуурдахаар шийдсэн байлаа. Яагаад гэвэл түүнд боломж олдвол Пентикостийн өдөр Иерусалимд байхаар яарчээ. | |
Acts | MonKJV | 20:18 | Улмаар тэднийг түүн дээр ирэхэд тэр тэдэнд, Би Азид ирсэн анхны өдрөөсөө хойш бүхий л хугацаанд та нартай хамт хэрхэн байсныг минь та нар мэдэж байгаа. | |
Acts | MonKJV | 20:19 | Би бүхий л даруу байдал болон их нулимстайгаар мөн Жүүдүүдийн хуйвалдаанаас болоод надад ирсэн сорилтуудтайгаар Эзэнд үйлчилсээр байна. | |
Acts | MonKJV | 20:20 | Түүнчлэн та нарт ашиг тустай юуг ч би харамлаагүй харин та нарт харуулсан. Тэгээд та нарт олны дунд бас айлаас айлд заан сургаж, | |
Acts | MonKJV | 20:21 | Шүтээн рүү хандсан гэмшин эргэлтийг мөн бидний Эзэн Есүс Христ рүү хандсан итгэлийг Жүүдүүд болон Грекчүүдийн аль алинд нь гэрчилсэн. | |
Acts | MonKJV | 20:22 | Тиймээс одоо ажигтун, Иерусалимд надад юу тохиолдохыг мэдэхгүйгээр би сүнсэнд хүлэгдэн тийшээ явж байна. | |
Acts | MonKJV | 20:23 | Үүнээс гадна намайг хот бүрт хүлээснүүд бас дарамтууд хүлээж байгаа гэдгийг Ариун Сүнс гэрчилдэг. | |
Acts | MonKJV | 20:24 | Гэвч эдгээрийн нэг нь ч намайг ганхуулдаггүй бас би өөрийн амийг өөртөө эрхэмд тооцдоггүй. Энэ нь Шүтээний энэрлийн сайн мэдээг гэрчлэхээр Эзэн Есүсээс хүлээн авсан өөрийн замнал ба үйлчлэлийг баяр хөөртэй дуусгаж болохын тулд юм. | |
Acts | MonKJV | 20:25 | Тэгээд одоо ажигтун, Шүтээний хаанчлалыг дунд чинь номлож явсан миний царайг та бүгд цаашид харахгүй гэдгийг би мэдэж байна. | |
Acts | MonKJV | 20:28 | Тийм учраас та нар өөрсдөдөө мөн Ариун Сүнс та нарыг дээр нь харгалзагч болгосон бүх сүрэгт, тэр өөрийнхөө цусаар худалдаж авсан Шүтээний чуулганыг тэжээхэд анхаарал тавь. | |
Acts | MonKJV | 20:29 | Яагаад гэвэл намайг явсны дараа хэрцгий чононууд сүргийг үл хэлтрүүлж та нарын дунд орно гэдгийг нь би мэдэж байна. | |
Acts | MonKJV | 20:30 | Мөн хүмүүс өөрсдийнхөө араас шавь нарыг дагуулахын тулд гажууд зүйлс ярьсаар та нарын дундаас босно. | |
Acts | MonKJV | 20:31 | Тийм учраас сонор сэргэг бай. Би гурван жилийн турш өдөр ч, шөнө ч хүн бүрт нулимстайгаар сануулахаа зогсоогоогүй гэдгийг сана. | |
Acts | MonKJV | 20:32 | Харин эдүгээ ахан дүүс ээ, би та нарыг Шүтээнд мөн та нарыг босгох бас ариусган тусгаарлагдсан бүх хүний дунд та нарт өв залгамжлалыг өгөх чадалтай түүний энэрлийн үгэнд даатгаж байна. | |
Acts | MonKJV | 20:34 | Тийм ээ, энэ хоёр гар миний хэрэгцээнүүдэд мөн надтай хамт байсан хүмүүст үйлчилсэн гэдгийг та нар өөрсдөө мэдэж байгаа. | |
Acts | MonKJV | 20:35 | Ийнхүү хөдөлмөрлөхдөө та нар сул доройг хэрхэн дэмжихийг бас Эзэн Есүс, Өгөх нь авахаас илүү жаргалтай гэдэг үгсийг хэрхэн хэлснийг санах ёстойг би бүх зүйлээр та нарт харуулсан гэлээ. | |
Chapter 21
Acts | MonKJV | 21:1 | Тэгээд ийм явдал болсон. Бид тэднээс салж явсныхаа дараа аялсаар шууд Коост мөн дараа өдөр нь Роодост тэгээд тэндээсээ Паатарад очсон. | |
Acts | MonKJV | 21:3 | Эдүгээ Кипр харагдсаны дараа бид үүнийг зүүн талдаа орхин, Сири лүү хөвсөөр Тюрост газардав. Учир нь дарвуулт онгоц тэнд ачаагаа буулгах байлаа. | |
Acts | MonKJV | 21:4 | Тэгээд бид шавь нарыг олоод, тэнд долоон өдөр болов. Иерусалим руу өгсөхгүй байхыг Паулост тэд Сүнсээр дамжуулан хэллээ. | |
Acts | MonKJV | 21:5 | Улмаар бид тэр өдрүүдийг өнгөрүүлчихээд, тэндээс хөдөлж, замд гарсан. Тэгэхэд тэд бүгдээрээ эхнэр, хүүхдүүдийн хамт биднийг хотоос гарах хүртэл үдэж өгөв. Тэгээд бид эрэг дээр өвдөг сөгдөн, гуйлт хийсэн юм. | |
Acts | MonKJV | 21:6 | Улмаар бид бие биентэйгээ салах ёс хийчихээд, дарвуулт онгоцонд суув. Тэгэхэд тэд гэр лүүгээ буцлаа. | |
Acts | MonKJV | 21:7 | Тэгээд бид Тюросоос гарсан аяллаа дуусган, Птолемаист ирлээ. Улмаар ахан дүүстэй мэндлээд, тэдний хамт нэг өдөр байсан. | |
Acts | MonKJV | 21:8 | Харин дараа өдөр нь Паулосыг дагалдаж байсан бид тэндээс хөдлөн, Кайсаареиад ирэв. Тэгээд мөнөөх долоогийн нэг болох сайн мэдээ тунхаглагч Фийлиппосын гэрт орлоо. Улмаар түүнтэй хамт байв. | |
Acts | MonKJV | 21:10 | Тэгээд биднийг тэнд олон өдөр болоход Аагавос нэртэй нэгэн эш үзүүлэгч Иудаиагаас ирлээ. | |
Acts | MonKJV | 21:11 | Улмаар тэр бидэн дээр ирээд, Паулосын бүсийг авч, өөрийнхөө гар, хөлийг хүлээд, Энэ бүсийг эзэмшдэг хүнийг Иерусалим дахь Жүүдүүд яг үүнчлэн хүлж, Жүүд бусчуудын гарт тушаана гэдгийг Ариун Сүнс хэлж байна гэв. | |
Acts | MonKJV | 21:12 | Тэгэхэд бид болон тэндхийнхэн эдгээрийг сонсоод, аль аль нь түүнээс Иерусалим руу өгсөхгүй байхыг хичээнгүйлэн гуйлаа. | |
Acts | MonKJV | 21:13 | Тэгтэл Паулос, Та нар юуны учир уйлж, зүрхийг минь эмтэлнэ вэ? Учир нь би зөвхөн хүлүүлэх бус бас Иерусалимд Эзэн Есүсийн нэрийн төлөө үхэхэд ч бэлэн байна гэж хариулав. | |
Acts | MonKJV | 21:16 | Тэгэхэд бидэнтэй хамт Кайсаареиагаас ч бас шавь нар явсан бөгөөд нэгэн настай шавь, Кипр хүн Мнаасоныг авч явлаа. Тэднийд бид байрлах болсон юм. | |
Acts | MonKJV | 21:18 | Улмаар дараа өдөр нь Паулос бидэнтэй хамт Иакоовынд орлоо. Тэгэхэд ахлагч нар бүгдээрээ байсан. | |
Acts | MonKJV | 21:19 | Тэгээд тэр тэдэнтэй мэндлээд, өөрийнх нь үйлчлэлээр дамжуулан Жүүд бусчуудын дунд Шүтээн юу хийснийг нэг бүрчлэн ярив. | |
Acts | MonKJV | 21:20 | Тэгэхэд нь тэд үүнийг сонсоод, Эзэнийг алдаршуулсан бөгөөд түүнд хэлэхдээ, Ах минь, итгэдэг Жүүдүүд хэдэн мянга байгааг та харж байна. Мөн тэд бүгд хуулийг чанд баримтлагчид. | |
Acts | MonKJV | 21:21 | Бас тэд таны талаар, таныг Жүүд бусчуудын дунд байдаг бүх Жүүдүүдэд хүүхдүүдийнхээ хөвчийг хөндөх хэрэггүй мөн заншлуудын дагуу ч алхах шаардлагагүй гэж хэлэн, Мошээг орхихыг заан сургадаг гэж сонссон. | |
Acts | MonKJV | 21:22 | Тиймээс яах вэ? Тэд таны ирсэн гэдгийг сонсох учраас үй олноороо цугларах хэрэгтэй болох нь зайлшгүй. | |
Acts | MonKJV | 21:23 | Тийм учраас бидний танд хэлж байгаа энэ зүйлийг хий. Өөрсдөдөө тангараг тавьсан дөрвөн эр бидэнд байна. | |
Acts | MonKJV | 21:24 | Тэднийг аваад, тэдэнтэй хамт өөрийгөө ариусга. Тэгээд тэд толгойнхоо үсийг хусаж болохын тулд тэдэнтэй хамт төл. Тийнхүү таны талаар тэдний сонссон зүйлс нь юу ч биш, харин та өөрөө журамтай алхаж бас хуулийг сахидаг гэдгийг бүгд мэдэх болно. | |
Acts | MonKJV | 21:25 | Харин итгэдэг Жүүд бусчуудын хувьд тэд тийм зүйлийг сахилгүй гагцхүү хиймэл дүрснүүдэд өргөсөн зүйлсээс, цуснаас, боомилогдсон зүйлсээс, садар самуунаас өөрсдийгөө хол байлгахыг бид шийдэж бичсэн гэлээ. | |
Acts | MonKJV | 21:26 | Тэгэхэд Паулос мөнөөх эрчүүдийг авч, дараа өдөр нь тэдэнтэй хамт өөрийгөө ариусгаад, тэдний хүн нэг бүрийн төлөө өргөл өргөгдөх хүртэлх ариусгалын өдрүүдийн гүйцээлтийг илтгэн харуулахаар сүм рүү оров. | |
Acts | MonKJV | 21:27 | Тэгээд долоон өдөр бараг дуусаж байхад Азийн Жүүдүүд түүнийг сүм дотор харахдаа бүх хүнийг үймүүлж, түүн рүү гар сунган, | |
Acts | MonKJV | 21:28 | Израйлийн эрчүүд ээ, туслаарай. Энэ бол ард түмэн, хууль, энэ газрын эсрэг хаа сайгүй бүгдэд заадаг нөгөө хүн байна. Тэгээд бүр Грекчүүдийг ч бас сүмд авчран, энэ ариун газрыг бузарлалаа гэж хашгиралдлаа. | |
Acts | MonKJV | 21:29 | (Учир нь Троофимос гэгч нэгэн Ээфэсос хүн түүнтэй хамт хотод байхыг тэд урьд нь харсан байв. Паулос түүнийг сүмд авчирсан гэж тэд боджээ.) | |
Acts | MonKJV | 21:30 | Тэгэхэд хот бүхэлдээ үймж, хүмүүс гүйлдэв. Тэгээд тэд Паулосыг бариад, сүмээс чирч гаргажээ. Тэгтэл тэр даруй хаалганууд хаагдлаа. | |
Acts | MonKJV | 21:31 | Улмаар түүнийг алахаар завдаж байх зуур, Иерусалим бүхэлдээ үймээнд автлаа гэсэн мэдээ цэргийн ангийн мянгатын даргад иржээ. | |
Acts | MonKJV | 21:32 | Тэрбээр тэр даруй цэргүүд болон зуутын дарга нарыг аваад, тэдэн рүү уруудан гүйлээ. Гэтэл хүмүүс мянгатын дарга болон цэргүүдийг харахдаа Паулосыг зодохоо болив. | |
Acts | MonKJV | 21:33 | Тэр үед мянгатын дарга ойртож очоод, түүнийг барьж, хоёр гинжээр гинжлэхийг тушаалаа. Тэгээд түүний хэн болохыг бас юу хийснийг нь лавлажээ. | |
Acts | MonKJV | 21:34 | Тэгэхэд цугласан олны дундаас нэг хэсэг нь нэг зүйлийг, нөгөө хэсэг нь өөр зүйлийг хашгиралдлаа. Тиймээс тэрбээр үймээний талаарх бодит үнэнийг мэдэж чадахгүй болохдоо түүнийг цайз руу аваачихыг тушаав. | |
Acts | MonKJV | 21:35 | Улмаар түүнийг шат руу очих үед хүмүүсийн хүч түрэмгийллээс болоод түүнийг цэргүүдээр өргүүлэн явлаа. | |
Acts | MonKJV | 21:37 | Улмаар өөрийг нь цайз руу оруулах гэж байхад Паулос мянгатын даргад, Би тантай ярьж болох уу? гэхэд тэр, Чи грекээр ярьж чаддаг юм уу? | |
Acts | MonKJV | 21:38 | Энэ өдрүүдээс өмнө үймээн дэгдээж мөн дөрвөн мянган алуурчин эрийг цөл рүү дагуулан явсан мөнөөх Египет хүн чи биш юм уу? гэлээ. | |
Acts | MonKJV | 21:39 | Харин Паулос, Би бол Киликиа дахь үл мэдэгдэм биш Тарсоос хотын иргэн Жүүд эр бөгөөд хүмүүст ярихыг минь зөвшөөрөхийг би танаас хичээнгүйлэн гуйж байна гэв. | |
Chapter 22
Acts | MonKJV | 22:1 | Эрчүүд ээ, ахан дүүс ээ, эцэг өвгөд өө, та нарт одоо өчих өмгөөллийг минь сонсоно уу. | |
Acts | MonKJV | 22:2 | (Гэтэл түүнийг Еврей хэлээр өөрсдөд нь ярихыг тэд сонсоод, улам чимээгүй болов. Тэгэхэд тэр хэлэхдээ,) | |
Acts | MonKJV | 22:3 | Би бол Киликиа дахь Тарсоост төрсөн жинхэнэ Жүүд эр. Харин энэ хотод Гамалийлийн хөлд өсөж, эцэг өвгөдийн хуулийг төгс байдлаар нь заалгасан. Бас та бүгд Шүтээнд энэ өдөр тууштай зүтгэгч байгаа шиг би ч бас ийм байсан. | |
Acts | MonKJV | 22:4 | Мөн би эрчүүд, эмэгтэйчүүдийн аль алийг нь хүлж, шоронд тушааснаараа энэхүү замыг үхэл рүү хавчдаг байсан. | |
Acts | MonKJV | 22:5 | Түүнчлэн бас тэргүүн тахилч болон бүх ахлагч нарын зөвлөл намайг гэрчилнэ. Тэр ч байтугай би тэднээс ахан дүүст хандсан захидлуудыг хүлээн аваад, Дамаскт хүлээстэй байсан тэднийг шийтгүүлэхээр Иерусалим руу авчрахын тулд тийшээ явж байсан. | |
Acts | MonKJV | 22:6 | Тэгэхэд ийм явдал болсон. Би аялан явсаар үд дундын үед Дамаскт ойртож явтал миний эргэн тойронд гэнэт их гэрэл тэнгэрээс цацарлаа. | |
Acts | MonKJV | 22:7 | Тэгтэл би газарт унасан бөгөөд нэгэн дуу хоолой надад, Шаул, Шаул, чи юунд намайг хавчина вэ? гэхийг сонссон. | |
Acts | MonKJV | 22:8 | Тэгээд би, Та хэн бэ, Эзэн? гэж хариулахад тэр надад, Би бол чиний хавчаад байгаа тэр Назаретийн Есүс байна гэв. | |
Acts | MonKJV | 22:9 | Тэгэхэд надтай байсан хүмүүс тэр гэрлийг үнэхээр харсан бөгөөд айсан байв. Харин надтай ярьсан мөнөөх дуу хоолойг тэд сонсоогүй. | |
Acts | MonKJV | 22:10 | Тэгээд би, Би юу хийх вэ, Эзэн? гэхэд Эзэн надад, Бос. Тэгээд Дамаск руу яв. Хийхээр оноогдсон тэр бүх зүйлийн чинь талаар тэнд чамд хэлэгдэнэ гэлээ. | |
Acts | MonKJV | 22:11 | Улмаар би тэр гэрлийн сүр жавхаанаас болоод харж чадахгүй болохдоо надтай байсан тэднээр хөтлүүлсээр Дамаскт ирсэн. | |
Acts | MonKJV | 22:12 | Тэгэхэд тэнд суурьшсан бүх Жүүдүүдээр сайн хэлэгддэг, хуулийн дагуух чин сүсэгт Ананиас гэгч нэгэн эр | |
Acts | MonKJV | 22:13 | над руу ирж, зогсоод улмаар надад, Саул дүү минь, хараатай бол гэсэн. Тэгээд яг тэр мөчид би түүн рүү харсан. | |
Acts | MonKJV | 22:14 | Тэгэхэд тэр, Бидний эцэг өвгөдийн Шүтээн чамайг сонгожээ. Энэ нь чи түүний хүслийг мэдэж, Зөв Шударга Нэгэнийг харж, түүний амнаас гарах дуу хоолойг сонсохын тулд юм. | |
Acts | MonKJV | 22:16 | Тиймээс чи одоо хойшлуулаад яах вэ? Бос. Тэгээд баптизм хийлгэ. Улмаар Эзэний нэрийг дуудан, гэмүүдээ угаан зайлуул гэж хэлсэн. | |
Acts | MonKJV | 22:17 | Тэгээд ийм явдал болсон. Би Иерусалимд эргэж ирээд, сүм дотор гуйлт хийж байхдаа ховсдолтонд байлаа. | |
Acts | MonKJV | 22:18 | Тэгэхэд, Түргэл тэгээд Иерусалимаас хурдан гар. Учир нь тэд миний талаарх чиний гэрчлэлийг хүлээж авахгүй гэж надад хэлж буй түүнийг харсан. | |
Acts | MonKJV | 22:19 | Тэгэхэд нь би, Эзэн, танд итгэсэн хүмүүсийг би синагоги бүрт зодож бас шоронд хийж байсан гэдгийг тэд мэдэж байгаа. | |
Acts | MonKJV | 22:20 | Мөн таны төлөө амиа өргөгч гэрч Стээфаносын цусыг урсгахад би ч бас түүний үхлийг сайшааж, түүнийг алсан хүмүүсийн хувцсыг сахиад, хажууд нь зогсож байсан гэсэн. | |
Acts | MonKJV | 22:21 | Тэгэхэд тэр надад, Яв. Учир нь би чамайг алсад Жүүд бусчууд руу илгээнэ гэж хэлсэн гэлээ. | |
Acts | MonKJV | 22:22 | Гэтэл тэд энэ үгийг сонсоод, дуугаа өндөрсгөн, Ийм хүнийг газрын хөрснөөс тонилго. Учир нь тэр амьдрах нь зохисгүй гэлцэв. | |
Acts | MonKJV | 22:24 | тэд яагаад түүний эсрэг ийн хашгирч байгааг мянгатын дарга мэдэхийн тулд түүнийг цайз руу аваачиж, ташуурдан байцаахыг тушаажээ. | |
Acts | MonKJV | 22:25 | Тэгээд өөрийг нь сураар хүлж байх зуур Паулос хажуудаа зогсох зуутын даргад, Ром хүнийг бас яллагдаагүй хүнийг ташуурдах нь таны хувьд хуульд нийцтэй юү? гэлээ. | |
Acts | MonKJV | 22:26 | Зуутын дарга үүнийг сонсоод явж мянгатын даргад, Та юу хийж байгаагаа анхаарна уу. Учир нь энэ эр Ром хүн байна гэв. | |
Acts | MonKJV | 22:27 | Тэгтэл мянгатын дарга ирээд түүнд, Надад хэл. Чи Ром хүн үү? гэхэд тэр, Тийм гэлээ. | |
Acts | MonKJV | 22:28 | Тэгэхэд мянгатын дарга, Би энэ эрх чөлөөг асар их үнээр олж авсан гэж хариулахад нь Паулос, Харин би бол төрөхөөсөө л гэв. | |
Acts | MonKJV | 22:29 | Тэгтэл түүнийг байцаах гэж байсан хүмүүс тэр даруй түүнээс холджээ. Түүнчлэн мянгатын дарга түүнийг хүлсэн байсан тул Ром хүн байсныг нь мэдсэнийхээ дараа бас айлаа. | |
Chapter 23
Acts | MonKJV | 23:1 | Тэгэхэд Паулос зөвлөлийг анхааралтай хараад, Эрчүүд ээ, ахан дүүс ээ. Би энэ өдрийг хүртэл Шүтээний өмнө бүхий л сайн ухамсраар амьдарсан гэлээ. | |
Acts | MonKJV | 23:2 | Тэгтэл тэргүүн тахилч Ананиас хажууд нь зогсож байсан хүмүүст түүний ам руу цохихыг тушаав. | |
Acts | MonKJV | 23:3 | Тэгэхэд нь Паулос түүнд, Цагаанаар өнгөлсөн хана чамайг Шүтээн цохино доо. Учир нь чи намайг хуулийн дагуу шүүхээр сууж байгаа атлаа хуульд эсрэгээр намайг цохиулахаар тушааж байна уу? гэв. | |
Acts | MonKJV | 23:4 | Гэтэл дэргэд нь зогсож байсан хүмүүс, Чи Шүтээний тэргүүн тахилчийг гутаан доромжилж байна уу? гэлцлээ. | |
Acts | MonKJV | 23:5 | Тэр үед Паулос, Ахан дүүс ээ, би түүний тэргүүн тахилч байсныг нь мэдсэнгүй. Учир нь, Чи ард түмнийхээ захирагчийг ёрын муугаар ярьж болохгүй гэж бичигдсэн байдаг гэлээ. | |
Acts | MonKJV | 23:6 | Харин нэг хэсэг нь Саддукачууд, нөгөө хэсэг нь Фарисачууд болохыг Паулос ойлгоод, Эрчүүд ээ, ахан дүүс ээ. Би бол Фариса хүний хүү, Фариса хүн. Найдвар болон үхэгсдийн босголтоос болоод би байцаагдаж байна гэж зөвлөл дотор хашгирчээ. | |
Acts | MonKJV | 23:7 | Тэгээд түүнийг ийнхүү хэлэхэд Фарисачууд болон Саддукачуудын хооронд сөргөлдөөн боллоо. Улмаар цугласан олон хуваагдав. | |
Acts | MonKJV | 23:8 | Учир нь Саддукачууд босголт ч, элч ч, сүнс ч байдаггүй гэж ярьдаг. Харин Фарисачууд аль алийг нь хүлээн зөвшөөрдөг ажээ. | |
Acts | MonKJV | 23:9 | Улмаар маш их хашгиралдаан үүслээ. Фарисачуудын талын бичээчид босож, Бид энэ хүнээс ёрын мууг олохгүй байна. Харин сүнс эсвэл элч түүнтэй ярьсан юм бол Шүтээний эсрэг тэмцэхгүй байцгаая гэж зүтгэв. | |
Acts | MonKJV | 23:10 | Тэгээд асар их сөргөлдөөн болоход Паулосыг тэдэнд тастуулчих вий гэж айсан мянгатын дарга цэргүүдийг доош буун, хүмүүсийн дундаас түүнийг хүчээр авч, цайз руу аваачихыг тушаалаа. | |
Acts | MonKJV | 23:11 | Улмаар дараа шөнө нь Эзэн түүний хажууд зогсоод, Урам зоригтой бай, Паулос. Учир нь чи миний тухай Иерусалимд гэрчилсэн шигээ Ромд ч бас тийнхүү гэрчлэх ёстой гэлээ. | |
Acts | MonKJV | 23:12 | Тэгээд өдөр болоход Жүүдүүдийн зарим нь цуглараад, Паулосыг алах хүртлээ идэж бас уухгүй гэцгээн өөрсдийгөө хараал дор хүлжээ. | |
Acts | MonKJV | 23:14 | Улмаар тэд ахлах тахилч нар болон ахлагч нар луу очоод, Бид Паулосыг алах хүртлээ юу ч идэхгүй гэж өөрсдийгөө хараал дор хүлсэн. | |
Acts | MonKJV | 23:15 | Тиймээс одоо та нар зөвлөлийн хамт түүний талаар илүү тодорхой мэдэхийг зорьж байгаа мэтээр түүнийг маргааш өөрсөд лүүгээ авчир гэж мянгатын даргад мэдэгд. Харин түүнийг ойртож ирэхээс нь өмнө бид алахад бэлэн байна гэлээ. | |
Acts | MonKJV | 23:16 | Гэтэл Паулосын эрэгтэй зээ дүү тэдний отолтын талаар сонсоод улмаар явж, цайз руу ороод, Паулост хэлжээ. | |
Acts | MonKJV | 23:17 | Тэр үед Паулос зуутын дарга нарын нэгийг дуудаад, Энэ залууд мянгатын даргад хэлэх юм байгаа учраас түүнийг түүн рүү аваачна уу гэв. | |
Acts | MonKJV | 23:18 | Иймээс тэр түүнийг аваад, мянгатын дарга руу аваачин, Намайг хоригдол Паулос дуудаад, энэ залууд танд хэлэх юм байгаа тул түүнийг тан руу аваачихыг гуйсан юм гэлээ. | |
Acts | MonKJV | 23:19 | Тэгтэл мянгатын дарга түүнийг гараас нь барин, түүнтэй хамт тусдаа цааш яваад, Надад хэлэх зүйл чинь юу юм бэ? гэж асуув. | |
Acts | MonKJV | 23:20 | Тэгэхэд тэр, Жүүдүүд Паулосын талаар тодорхой юм мэдэхийг зорьж байгаа мэтээр түүнийг маргааш зөвлөл рүү авчрахыг танаас гуйхаар тохиролцсон. | |
Acts | MonKJV | 23:21 | Харин та тэдэнд битгий зөвшөөрөөрэй. Учир нь түүнийг алах хүртлээ идэж бас уухгүй гэж өөрсдийгөө хараал дор хүлсэн тэдний дөчөөс олон эрчүүд түүнийг отож байна. Тэгээд одоо тэд танаас амлалт хүлээгээд, бэлэн байж байгаа гэжээ. | |
Acts | MonKJV | 23:22 | Ингээд мянгатын дарга мөнөөх залууд, Надад эдгээр зүйлийг мэдүүлснээ хэнд ч бүү хэл гэж тушаагаад явуулав. | |
Acts | MonKJV | 23:23 | Тэгээд тэрбээр зуутын хоёр даргыг дуудаад, Шөнийн гурав дахь цагт Кайсаареиа руу явах хоёр зуун цэрэг мөн далан морьт цэрэг, хоёр зуун жадтай цэрэг бэлэн болго. | |
Acts | MonKJV | 23:24 | Мөн тэднийг адгуусаар ханга. Тэгвэл тэд Паулосыг дээр нь суулгаад, захирагч Фийликс рүү аюулгүй хүргэж болох байх гэлээ. | |
Acts | MonKJV | 23:27 | Энэ хүн Жүүдүүдэд баригдан, тэдэнд алагдах гэж байсан юм. Тэр үед би цэргийн ангитай очсон бөгөөд түүнийг Ром хүн болохыг нь мэдээд аварсан. | |
Acts | MonKJV | 23:28 | Тэгээд түүнийг юунд буруутгасан шалтгааныг нь мэдэхийг хүсэхдээ тэдний зөвлөл рүү түүнийг аваачсан билээ. | |
Acts | MonKJV | 23:29 | Түүнд үхлийн эсвэл хүлээсний буруутгал хүртэхүйц юу ч байхгүй харин тэдний хуулийн асуудлуудаас болоод буруутгагдах гэж байгааг нь би олж мэдсэн. | |
Acts | MonKJV | 23:30 | Түүнчлэн Жүүдүүд энэ хүнийг хэрхэн отож буйг надад хэлэхэд би тан руу шууд явууллаа. Мөн түүний эсрэг юу байгаагаа таны өмнө хэлэхийг буруутгагчдад нь тушаасан болой. Эрүүл энхийг хүсье. | |
Acts | MonKJV | 23:31 | Тэр үед өөрсдөд нь тушаагдсаны дагуу цэргүүд Паулосыг аваад, шөнөөр Антипатрист авчрав. | |
Acts | MonKJV | 23:32 | Маргааш нь тэд цайз руу буцахдаа морин цэргүүдийг түүнтэй хамт явуулахаар үлдээжээ. | |
Acts | MonKJV | 23:33 | Тэд нар нь Кайсаареиад очоод, захирагчид захидлыг гардуулан, Паулосыг ч бас түүний өмнө зогсоов. | |
Acts | MonKJV | 23:34 | Тэгэхэд захирагч захидлыг уншчихаад, түүнийг аль мужийнх болохыг асуулаа. Улмаар түүнийг Киликиагийнх гэдгийг ойлгоод, | |
Chapter 24
Acts | MonKJV | 24:1 | Тэгээд таван өдрийн дараа тэргүүн тахилч Ананиас, ахлагч нартай бас Паулосын эсрэг захирагчид мэдээлсэн Тертюллос гэгч нэгэн өмгөөлөгчтэй хамт уруудан ирэв. | |
Acts | MonKJV | 24:2 | Улмаар түүнийг дуудаж гаргах үед Тертюллос буруутгаж эхлэн, Танаар дамжуулан бид агуу амар амгаланг эдэлдэг. Мөн таны холч бодлоор энэ үндэстэнд маш чухал үйл хэргүүд хийгддэг. | |
Acts | MonKJV | 24:3 | Эрхэмсэг Фийликс ээ, бид үүнийг үргэлж, хаа сайгүй бүхий л талархалтайгаар хүлээн авдаг. | |
Acts | MonKJV | 24:4 | Гэхдээ би танд олон юм нуршихгүйн тулд бидний цөөн үгийг өгөөмөр сэтгэлээрээ сонсохыг танаас гуйя. | |
Acts | MonKJV | 24:5 | Учир нь энэ хүн бол хор хөнөөлтэй бөгөөд дэлхий даяарх Жүүдүүдийн дунд бослого өдөөгч бас Назаретчуудын бүлэглэлийн гол толгойлогч гэдгийг бид олж мэдлээ. | |
Acts | MonKJV | 24:6 | Тэрбээр сүмийг бузарлахыг бас завдсан. Бид түүнийг барьсан бөгөөд хуулийнхаа дагуу шүүх гэж байлаа. | |
Acts | MonKJV | 24:7 | Гэтэл мянгатын дарга Люсиас ирж, түүнийг бидний гараас их хүч түрэмгийллээр булаан аваад, | |
Acts | MonKJV | 24:8 | буруутгагчдыг нь тан руу очихыг тушаасан. Та өөрөө түүнийг байцааснаар бидний түүнийг буруутгаж байгаа тэр бүх зүйлийн талаар олж мэдэх болно гэв. | |
Acts | MonKJV | 24:10 | Тэгтэл Паулосыг ярь гэж түүн рүү захирагч дохисны дараа тэр хариулж, Миний мэдэхээр та олон жилийн турш энэ үндэстэнд шүүгч нь байсаар байгаа. Би өөрийнхөө төлөө баяртайгаар өчье. | |
Acts | MonKJV | 24:11 | Учир нь Иерусалим руу мөргөхөөр өгсөж очсоноос минь хойш ердөө арван хоёрхон өдөр болж байгаа тул та ойлгох биз. | |
Acts | MonKJV | 24:12 | Мөн намайг сүмд ч, синагогиудад ч, хотод ч хүнтэй маргалдаж байхыг бас хүмүүсийг үймүүлж байхыг тэд олж хараагүй. | |
Acts | MonKJV | 24:14 | Харин эдний тэрс үзэл гээд байгаа энэхүү замын дагуу би эцэг өвгөдийнхөө Шүтээнд тийн мөргөдгөө, хуульд бичигдсэн бүх зүйл болон эш үзүүлэгч нарт итгэдэг гэдгээ би танд хүлээн зөвшөөрч байна. | |
Acts | MonKJV | 24:15 | Түүнчлэн зөв шударга болон зөв шударга бус хүмүүсийн аль алинд нь үхэгсдээс босгогдолт байх болно гэдэг Шүтээн рүү хандсан найдвар надад бий. Үүнийг тэд өөрсдөө ч бас хүлээн зөвшөөрдөг. | |
Acts | MonKJV | 24:16 | Тэгээд ийм учраас би Шүтээний болон хүмүүний өмнө бүдрүүлэлтгүй ухамсартай байхыг үргэлж хичээдэг. | |
Acts | MonKJV | 24:17 | Эдүгээ олон жилийн дараа би өөрийн үндэстэнд өглөгүүд болон өргөлүүд өгөхөөр ирсэн. | |
Acts | MonKJV | 24:18 | Үүний дээр Азийн хэдэн Жүүдүүд намайг цугласан олны дунд ч биш, үймээн дунд ч биш, харин сүмд ариусгагдсан байхад олж харсан. | |
Acts | MonKJV | 24:19 | Хэрэв тэдэнд миний эсрэг ямар нэг юм байсан бол тэд л таны өмнө энд байж, намайг буруутгах ёстой байсан. | |
Acts | MonKJV | 24:20 | Харин энэ хүмүүс миний дотроос ёрын мууг олсон юм бол намайг зөвлөлийн өмнө зогсож байхад энд яриг. | |
Acts | MonKJV | 24:21 | Үхэгсдээс босголтоос болоод энэ өдөр би та нарт байцаагдаж байна гэж эдний дунд зогсоод хашгирсан энэ нэг үгнээс минь өөр юм байгаа бол бас яриг гэлээ. | |
Acts | MonKJV | 24:22 | Тэгэхэд энэхүү замын тухай илүү төгс мэдлэгтэй байсан Фийликс эдгээрийг сонсоод, Мянгатын дарга Люсиасыг ирэхээр та нарын асуудлыг би магадалъя гээд, тэдний хэргийг хойшлууллаа. | |
Acts | MonKJV | 24:23 | Тэгээд тэрбээр нэгэн зуутын даргад Паулосыг харгалзахыг бас түүнийг чөлөөтэй байлгахыг бас түүнд үйлчлэх эсвэл түүн рүү ирэх танилуудынх нь нэгийг ч хориглохгүй байхыг тушаав. | |
Acts | MonKJV | 24:24 | Тэгээд хэдэн өдрийн дараа Фийликс өөрийн эхнэр Жүүд эмэгтэй болох Дрүүсиллагийн хамт ирээд, Паулосыг дуудуулж, Христэд итгэх итгэлийн талаар түүнээс сонсжээ. | |
Acts | MonKJV | 24:25 | Тэгээд түүнийг зөв байдал, биеэ хянан захирах болон ирэх шүүлтийн тухай ярих үед Фийликс айдастай болж, Энэ удаа явж бай. Тохиромжтой цаг гарах үед би чамайг дуудъя гэж хариулав. | |
Acts | MonKJV | 24:26 | Өөрийгөө суллуулахын тулд Паулосыг өөрт нь мөнгө өгнө гэж тэр бас найдаж байжээ. Тиймээс тэр түүнийг байнга дуудаж, түүнтэй ярилцдаг байлаа. | |
Chapter 25
Acts | MonKJV | 25:1 | Эдүгээ Фийстос уг мужид ирээд, гурван өдрийн дараа Кайсаареиагаас Иерусалим руу өгсчээ. | |
Acts | MonKJV | 25:2 | Тэр үед тэргүүн тахилч, Жүүдүүдийн тэргүүн хоёр Паулосын эсрэг түүнд мэдээлж улмаар түүнээс хичээнгүйлэн гуйв. | |
Acts | MonKJV | 25:3 | Түүнийг замд нь алахаар отох гэж байсан тэд түүнийг Иерусалимд авчруулах талаар түүний эсрэг дэмжлэг хүслээ. | |
Acts | MonKJV | 25:4 | Харин Фийстос хариулахдаа Паулос Кайсаареиад хоригдож байх хэрэгтэйг бас өөрөө удахгүй тийшээ очно гэдгээ хэлжээ. | |
Acts | MonKJV | 25:5 | Тэрбээр, Тиймээс надтай хамт явж чадах нь та нарын дундаас явж, энэ хүнд ямар нэг хорон муу зүйл байвал түүнийг буруутгаг гэв. | |
Acts | MonKJV | 25:6 | Тэгээд тэр тэдний дунд арваас илүү хоног байчихаад, Кайсаареиа руу урууджээ. Улмаар дараа өдөр нь шүүлтийн суудалд суугаад, Паулосыг авчруулахыг тушаав. | |
Acts | MonKJV | 25:7 | Тэгээд Паулосыг ирэхэд Иерусалимаас уруудаж ирсэн Жүүдүүд тойрон зогсоод, өөрсдөө нотолж чадахгүй олон бас ноцтой буруутгалуудыг түүний эсрэг тавилаа. | |
Acts | MonKJV | 25:8 | Тэр өөрийгөө өмгөөлж, Би Жүүдүүдийн хуулийн эсрэг бас сүмийн эсрэг мөн түүнчлэн Кайсарын эсрэг ямар ч бурууг үйлдээгүй гэжээ. | |
Acts | MonKJV | 25:9 | Харин Жүүдүүдэд тааламжтай зүйл үйлдэхийг хүсэж буй Фийстос Паулост хариулж улмаар, Чи Иерусалим руу өгсөж, тэнд миний өмнө эдгээр зүйлээр шүүгдэхийг хүсэж байна уу? гэв. | |
Acts | MonKJV | 25:10 | Тэгтэл Паулос, Би Кайсарын шүүлтийн суудлын дэргэд, шүүгдэх ёстой газраа зогсож байна. Таны сайн мэдэж байгаачлан би Жүүдүүдэд ямар ч бурууг үйлдээгүй. | |
Acts | MonKJV | 25:11 | Учир нь хэрэв би буруутан юм бол эсвэл үхэл хүртэхүйц ямар нэг зүйл үйлдсэн бол үхэхээс татгалзахгүй. Харин намайг буруутгаж байгаа энэ хүмүүсийн эдгээрээс өөр зүйл байхгүй бол хэн ч намайг тэдэнд тушааж болохгүй. Би Кайсарт давж заалдаж байна гэлээ. | |
Acts | MonKJV | 25:12 | Тэгтэл Фийстос зөвлөлтэй ярилцчихаад, Чи Кайсарт давж заалдсан биз дээ? Чи Кайсар луу явна гэж хариулжээ. | |
Acts | MonKJV | 25:13 | Тэгээд хэдэн өдрийн дараа Агрийппас хаан, Вернийки хоёр Фийстосын амрыг эрэхээр Кайсаареиад ирлээ. | |
Acts | MonKJV | 25:14 | Улмаар тэднийг тэнд олон өдөр болоход Фийстос Паулосын хэргийг хаанд мэдүүлж, Фийликсийн хорьж үлдээсэн нэг хүн байна. | |
Acts | MonKJV | 25:15 | Намайг Иерусалимд байхад ахлах тахилч нар болон Жүүдүүдийн ахлагч нар энэ хүний эсрэг шүүлтийг хүсэн, түүний талаар надад мэдүүлсэн. | |
Acts | MonKJV | 25:16 | Би тэдэнд, Буруутгагдсан хэн нэгэнд буруутгагч хүмүүсээ нүүрнийхээ өмнө байлгаж, тулгасан хэргийн талаар өөрийгөө өмгөөлөх эрх олгогдохоос нааш түүнийг хөнөөхөөр тушаах нь Ромчуудын ёс биш гэж хариулсан. | |
Acts | MonKJV | 25:17 | Тийм учраас тэднийг энд ирсний маргааш нь би шүүлтийн суудал дээр хойшлуулалгүй суугаад, нөгөө хүнийг авчруулахыг тушаасан юм. | |
Acts | MonKJV | 25:18 | Буруутгагчид нь босож зогсоод, түүний эсрэг миний бодсон шиг тийм нэг ч буруутгалыг гаргаж ирээгүй. | |
Acts | MonKJV | 25:19 | Харин түүний эсрэг хэдэн асуулт байсан нь өөрсдийнх нь мухар сүсэгтэй холбоотой бас Паулосын амьд байгаа гэж батлаад байгаа нас барсан Есүс гэгч нэгэнтэй холбоотой байсан. | |
Acts | MonKJV | 25:20 | Тэгээд би тийм байцаалтанд эргэлзсэн учраас түүнээс Иерусалим руу явж, тэнд эдгээр асуудлын талаар шүүлгэхийг хүсэж байгаа эсэхийг нь асуусан юм. | |
Acts | MonKJV | 25:21 | Харин Севастоосын байцаалт хүртэл мануулж байхаар Паулос давж заалдах үед би түүнийг Кайсар луу явуулах хүртэл нь манаж байхыг тушаасан гэв. | |
Acts | MonKJV | 25:22 | Тэгэхэд Агрийппас, Би ч бас өөрөө тэр хүнийг сонсохыг хүсэж байна гэж Фийстост хэлэхэд тэр, Маргааш та түүнийг сонсоно гэлээ. | |
Acts | MonKJV | 25:23 | Улмаар маргааш нь Агрийппас, Вернийки хоёр агуу сүр бараатай ирээд, мянгатын дарга нар болон хотын язгууртан эрчүүдийн хамт байцаах газар луу ороход Фийстосын тушаалаар Паулосыг авчирлаа. | |
Acts | MonKJV | 25:24 | Тэгэхэд Фийстос хэлэхдээ, Агрийппас Хаантан бас бидэнтэй хамт энд байгаа бүх эрчүүд ээ, та нар энэ хүнийг харж байна. Түүний талаар үй олон Жүүдүүд бүгдээрээ Иерусалимд ч бас энд ч надтай уулзахдаа түүнийг цаашид амьдрах ёсгүй хэмээн хашгиралдаж байсан. | |
Acts | MonKJV | 25:25 | Харин тэр үхэл хүртэхүйц юу ч үйлдээгүйг би олж мэдсэн бөгөөд тэр өөрөө Севастоост давж заалдсан тул би түүнийг илгээхээр шийдсэн юм. | |
Acts | MonKJV | 25:26 | Түүний талаар эзэндээ бичих тодорхой зүйл надад алга байна. Тийм учраас байцаалтын дараа би бичих зүйлтэй болохын тулд түүнийг та нарын өмнө, ялангуяа Агрийппас Хаан таны өмнө авчирлаа. | |
Chapter 26
Acts | MonKJV | 26:1 | Тэр үед Агрийппас, Чамд өөрийнхөө төлөө ярихыг зөвшөөрч байна гэж Паулост хэлэв. Тэгэхэд Паулос гараа сунгаж, өөрийгөө өмгөөлөн, | |
Acts | MonKJV | 26:2 | Агрийппас Хаантан, би Жүүдүүдээр буруутгагдсан бүх шалтгааныхаа талаар таны өмнө энэ өдөр өчих болсондоо өөрийгөө аз завшаантайд тооцож байна. | |
Acts | MonKJV | 26:3 | Ялангуяа та бол Жүүдүүдийн дундах бүх заншил болон маргааны талаар мэргэшсэн хүн. Тийм учраас намайг тэвчээртэй сонсохыг танаас хичээнгүйлэн гуйж байна. | |
Acts | MonKJV | 26:4 | Иерусалимд өсвөр наснаас минь өөрийн үндэстний дунд анхнаасаа байсан миний амьдралын хэв маягийг бүх Жүүдүүд мэддэг. | |
Acts | MonKJV | 26:5 | Намайг анхнаас нь мэддэг байсан тэд хэрэв хүсвэл манай шашны хамгийн хатуу чанд бүлэглэлийн дагуу амьдарсан Фариса хүн гэдгийг минь гэрчилнэ. | |
Acts | MonKJV | 26:6 | Тэгээд Шүтээнээс эцэг өвгөдөд маань өгөгдсөн тэрхүү амлалтын найдварын төлөө одоо би энд зогсоод, шүүгдэж байна. | |
Acts | MonKJV | 26:7 | Манай арван хоёр овог тэрхүү амлалтыг ирнэ гэж найдан, өдөр ч, шөнө ч хичээнгүйлэн үйлчилж байна. Агрийппас хаантан, би тэр найдвараас болоод Жүүдүүдээр буруутгагдаж байна. | |
Acts | MonKJV | 26:8 | Шүтээн үхэгсдийг босгоно гэдэг нь яагаад итгэмээргүй зүйл гэж та нарт санагдана вэ? | |
Acts | MonKJV | 26:9 | Би үнэхээр өөртөө Назаретийн Есүсийн нэрний эсрэг олон зүйлийг хийх ёстой гэж боддог байсан. | |
Acts | MonKJV | 26:10 | Ийм зүйлийг би ч бас Иерусалимд хийж байсан. Мөн би эрх мэдлийг ахлах тахилч нараас хүлээн аваад, ариун хүмүүсээс олныг шоронд хорьсон. Тэгээд тэднийг алуулахад тэдний эсрэг дуу хоолойгоо өргөсөн. | |
Acts | MonKJV | 26:11 | Мөн синагоги бүрт би тэднийг байнга шийтгэж, шүтээнийг доромжлуулахаар дарамталдаг байсан. Тэгээд тэдний эсрэг маш их хилэгнэсэн би, бүр харийн хотуудад хүртэл тэднийг мөшгөн хавчдаг байсан. | |
Acts | MonKJV | 26:12 | Түүнчлэн би ахлах тахилч нараас эрх мэдэл болон эрхийн бичиг аваад, Дамаск руу явж байх зуур, | |
Acts | MonKJV | 26:13 | Хаантан минь, үд дундын үед нарны гялбаанаас илүү гэрэл би болон надтай хамт явсан хүмүүсийн эргэн тойронд тэнгэрээс цацрахыг замдаа би харсан. | |
Acts | MonKJV | 26:14 | Тэгээд бид бүгд газарт унахад нэгэн дуу хоолой надтай ярихыг сонссон бөгөөд Еврей хэлээр, Шаул, Шаул, чи юунд намайг хавчина вэ? Хатгууруудын өөдөөс тийрэх нь чамд хэцүү гэсэн. | |
Acts | MonKJV | 26:15 | Тэгэхэд нь би, Та хэн бэ, Эзэн? гэхэд тэр, Би бол чиний хавчаад байгаа тэр Есүс байна. | |
Acts | MonKJV | 26:16 | Харин бос. Тэгээд хөл дээрээ зогс. Учир нь би чамайг харсан зүйлсийн чинь мөн миний чамд үзүүлэх тэдгээр зүйлийн аль алиных нь үйлчлэгч бас гэрч болгох энэхүү зорилгын төлөө чамд үзэгдлээ. | |
Acts | MonKJV | 26:17 | Би чамайг ард түмнээс чинь бас Жүүд бусчуудаас чөлөөлөөд, одоо чамайг Жүүд бусчууд руу илгээж байна. | |
Acts | MonKJV | 26:18 | Энэ нь тэдний нүдийг нээж, тэднийг харанхуйгаас гэрэл рүү, Сатааны хүч чадлаас Шүтээн рүү эргүүлэхийн тулд юм. Ингэснээр тэд гэмүүдээс уучлалтыг мөн надад байгаа энэхүү итгэлээр ариусгагдан тусгаарлагдсан хүмүүсийн дундах өв залгамжлалыг хүлээн авч болох юм гэж хэлсэн. | |
Acts | MonKJV | 26:20 | Харин би эхлээд Дамаскийн хүмүүст мөн Иерусалимд улмаар Иудаиагийн бүх эргээр тэгээд Жүүд бусчуудад тунхагласан нь тэд гэмшин эргээд, Шүтээн рүү эргэж, гэмшин эргэлтэнд нийцэх үйлсүүдийг хийхийн тулд байсан. | |
Acts | MonKJV | 26:21 | Эдгээр шалтгааны улмаас Жүүдүүд намайг сүм дотор барьсан. Тэгээд алахыг завдсан юм. | |
Acts | MonKJV | 26:22 | Би Шүтээний тусламжийг хүртсэн учраас энэ өдрийг хүртэл дээдэс, доодсын аль алинд нь гэрчлэн, эш үзүүлэгч нар болон Мошээгийн биелнэ хэмээн хэлсэн тэдгээр зүйлээс өөр зүйлийг яриагүй. | |
Acts | MonKJV | 26:23 | Энэ нь, Христ тарчлах талаар бас тэрбээр үхэгсдээс босох анхных нь болох талаар бас ард түмэн болон Жүүд бусчуудад гэрлийг тунхаглах талаар юм гэв. | |
Acts | MonKJV | 26:24 | Тэгээд түүнийг өөрийнхөө тухай ийн ярьсанд Фийстос чанга дуугаар, Паулос, чи солиорчээ. Их суралцахуй чамайг галзуу болгожээ гэлээ. | |
Acts | MonKJV | 26:25 | Харин тэр, Би галзуу биш ээ, эрхэмсэг Фийстос. Харин би үнэний бас эрүүл ухааны үгсийг ярьж байна. | |
Acts | MonKJV | 26:26 | Яагаад гэвэл өмнө нь илэн далангүй ярьж байгаа эдгээр зүйлийг хаан мэднэ. Учир нь эдгээрийн нэг нь ч түүнээс нууцлагдаагүй гэдэгт би итгэж байна. Учир нь энэ зүйл нь буланд үйлдэгдээгүй. | |
Acts | MonKJV | 26:27 | Агрийппас Хаантан, та эш үзүүлэгч нарт итгэдэг биз дээ? Итгэдгийг тань би мэднэ гэлээ. | |
Acts | MonKJV | 26:28 | Тэгтэл Агрийппас, Чи намайг бараг л Христийнх болтол ятгачихлаа гэж Паулост хэлэв. | |
Acts | MonKJV | 26:29 | Тэгэхэд нь Паулос, Зөвхөн та ч биш, харин бас энэ өдөр намайг сонсож байгаа бүх хүний цөөн нь ч бай, бүгдээрээ ч бай эдгээр хүлээснээс бусдаар над шиг тийм болоосой гэж би Шүтээнээс хүсэж байна гэлээ. | |
Acts | MonKJV | 26:30 | Тэгээд түүнийг ийн ярихад нь хаан мөн захирагч бас Вернийки болон тэдэнтэй сууж байсан хүмүүс босож | |
Acts | MonKJV | 26:31 | улмаар хажуу тийш очоод хоорондоо ярилцан, Энэ хүн үхэл болон хүлээснүүд хүртэхүйц юу ч үйлдээгүй байна гэв. | |
Chapter 27
Acts | MonKJV | 27:1 | Тэгээд Итали руу дарвуулт онгоцоор бидний явах нь тодорхой болох үед тэд Паулос болон өөр хэдэн хоригдлыг Севастоосын цэргийн ангийн зуутын дарга Иулиос гэгчид тушаалаа. | |
Acts | MonKJV | 27:2 | Улмаар бид Адрамюттиноосын дарвуулт онгоцонд ороод, Азийн эргүүдийг даган хөвөхөөр зорин хөдөллөө. Бидэнтэй хамт Тэссалонийкийн нэгэн Македони хүн Арийстархос байсан. | |
Acts | MonKJV | 27:3 | Тэгээд бид дараа өдөр нь Сидоонд хүрлээ. Тэгэхэд Иулиос Паулост элэгсэг хандаж, түүнийг сэргээхээр нөхөд дээр нь очих чөлөө олгов. | |
Acts | MonKJV | 27:6 | Тэгэхэд Итали руу хөвж явсан Александреиагийн дарвуулт онгоцыг зуутын дарга олоод, биднийг тэнд суулгав. | |
Acts | MonKJV | 27:7 | Тэгээд олон өдөр удаан хөвсөөр, бид Книйдост бараг очих гэж байтал салхи бидэнд боломж олгоогүй тул Крийтигийн урдуур Салмоони руу хөвсөн юм. | |
Acts | MonKJV | 27:8 | Ингээд түүгээр арайхийн өнгөрөөд, Сайн боомт гэж нэрлэгддэг нэгэн газарт очлоо. Үүний ойролцоо Ласаиа хот байсан. | |
Acts | MonKJV | 27:9 | Эдүгээ нэлээд хугацаа өнгөрсөн бас эдүгээ хөвөхөд аюултай болсон мөн мацаг барилт хэдийнээ өнгөрсөн байсан тул Паулос | |
Acts | MonKJV | 27:10 | тэдэнд, Эрхмүүд ээ, энэ аялал зөвхөн ачаа болон усан онгоцонд ч биш, харин бас бидний аминд ч гарзтай мөн их хохиролтой болох нь гэдгийг би харж байна гэж зөвлөжээ. | |
Acts | MonKJV | 27:11 | Гэвч зуутын дарга Паулосаар хэлэгдсэн эдгээр зүйлээс илүү залуурчин болон дарвуулт онгоцны эзэнд итгэлээ. | |
Acts | MonKJV | 27:12 | Түүнчлэн уг боомт нь өвөлжихөд тохиромжгүй байсан тул тэндээс хөдөлж, ямар нэг аргаар Фойникст хүрч чадвал тэнд өвөлжье гэж ихэнх нь зөвлөв. Энэ нь Крийтигийн нэгэн боомт бөгөөд баруун өмнөд болон баруун хойд чигт харсан байдаг аж. | |
Acts | MonKJV | 27:13 | Тэгээд өмнөдийн салхи зөөлөн үлээхэд тэд санаснаар нь болж байна гэж бодоод, тэндээс хөдлөн, Крийтигийн дэргэдүүр хөвөв. | |
Acts | MonKJV | 27:15 | Улмаар дарвуулт онгоц туугдаж, салхийг сөрж чадахгүй болоход бид өөрөөр нь залууллаа. | |
Acts | MonKJV | 27:16 | Тэгээд Клауди гэдэг нэгэн арлын урдуур өнгөрч байхдаа аврах завийг тогтоох гэж бид маш их ажиллав. | |
Acts | MonKJV | 27:17 | Тэд үүнийг өргөчихөөд, туслах хэрэгслүүд ашиглан, дарвуулт онгоцонд бэхэлж уялаа. Мөн элсэн харгианд орчих вий хэмээн айсаар, дарвуулаа буулгав. Ийнхүү залууллаа. | |
Acts | MonKJV | 27:18 | Улмаар бид шуурганд маш хүчтэй цохигдсоор байсан тул дараа өдөр нь тэд дарвуулт онгоцыг хөнгөлөв. | |
Acts | MonKJV | 27:20 | Улмаар нар ч, одод ч олон өдрөөр үзэгдээгүй бөгөөд багагүй шуурга биднийг нөмрөхөд аврагдах бүх найдвар маань тэгэхэд л үгүй болсон. | |
Acts | MonKJV | 27:21 | Харин хоол идэцгээлгүй удаан байсны дараа Паулос тэдний дунд зогсоод, Эрхмүүд ээ, та нар намайг сонсох хэрэгтэй байсан. Тэгвээс Крийтигээс хөдлөхгүй бас энэ гарз, хохирлыг үзэхгүй байх байсан. | |
Acts | MonKJV | 27:22 | Гэхдээ одоо урам зоригтой байхыг би та нарт уриалж байна. Учир нь дарвуулт онгоцноос өөр, та нарын аминд хүрэх ямар ч хохирол учрахгүй. | |
Acts | MonKJV | 27:23 | Яагаад гэвэл би харьяалагддаг бас миний үйлчилдэг Шүтээний элч энэ шөнө миний дэргэд зогсоод, | |
Acts | MonKJV | 27:24 | Паулос аа, бүү ай. Чи Кайсарын өмнө хүргэгдэх ёстой бөгөөд ажигтун, чамтай хамт дарвуулт онгоцонд яваа бүх хүнийг Шүтээн чамд өгсөн гэсэн. | |
Acts | MonKJV | 27:25 | Тиймээс эрхмүүд ээ, урам зоригтой бай. Яагаад гэвэл энэ нь надад хэлэгдсэний дагуу болно гэдэгт би Шүтээнд итгэж байна. | |
Acts | MonKJV | 27:27 | Гэтэл арван дөрөв дэх шөнө болоход бидний дарвуулт онгоц Адриаст дээш, доош шидэгдэж байх зуур ямар нэг нутагт ойртлоо гэж шөнө дундын үед далайчид боджээ. | |
Acts | MonKJV | 27:28 | Тэгээд гүнийг хэмжсэн бөгөөд хорин алд байгааг олж мэдлээ. Улмаар жаахан цаашлаад, дахин хэмжихэд арван таван алд байгааг олж мэдэв. | |
Acts | MonKJV | 27:29 | Тэр үед бид хаднууд руу орчих вий хэмээн айж байлаа. Тэд хитэгнээс дөрвөн зангуу хаяад улмаар өдөр болохыг хүсэв. | |
Acts | MonKJV | 27:30 | Харин далайчид дарвуулт онгоцноос зугтахыг эрмэлзэн, завийг тэнгис рүү буулгахдаа хошууны хэсгээс зангуунууд буулгахыг оролдож байгаа мэт дүр эсгэжээ. | |
Acts | MonKJV | 27:31 | Паулос зуутын дарга болон цэргүүдэд, Энэ хүмүүс дарвуулт онгоцонд байхгүй л бол та нар аврагдаж чадахгүй гэлээ. | |
Acts | MonKJV | 27:33 | Тэгээд өдөр болох гэж байхад Паулос бүх хүнд идэх юмнаас авахыг хүсэж, Энэ бол та нар идэх юмнаас авахгүйгээр хоолгүй байсаар бас үргэлжлүүлсээр байгаа арван дөрөв дэх өдөр. | |
Acts | MonKJV | 27:34 | Тиймээс би та нарыг идэх юмнаас авахыг гуйж байна. Яагаад гэвэл та нарын хэний ч толгойноос нэг үс ч унахгүй учраас энэ нь та нарын эрүүл байхын төлөө юм гэлээ. | |
Acts | MonKJV | 27:35 | Тэгээд тэр ийн хэлчихээд, талх аван, бүх хүний өмнө Шүтээнд талархав. Улмаар талхыг хугалаад, идэж эхлэв. | |
Acts | MonKJV | 27:38 | Тэгээд тэд хангалттай идчихээд, дарвуулт онгоцоо хөнгөлж, улаан буудайг тэнгист хаялаа. | |
Acts | MonKJV | 27:39 | Улмаар өдөр болоход тэд уг газрыг таньсангүй. Харин тэд эрэг бүхий жижиг буланг олж хараад, боломж байвал дарвуулт онгоцоо тийш нь гаргая гэж боджээ. | |
Acts | MonKJV | 27:40 | Тэгээд тэд зангуунуудаа татаж авчихаад, өөрсдийгөө тэнгист даатган, залуурын уяануудыг суллаж, гол дарвуулаа салхинд өргөөд, эрэг рүү болголоо. | |
Acts | MonKJV | 27:41 | Улмаар хоёр тэнгис уулзсан хэсэг рүү ороод, тэд дарвуулт онгоцыг хайргадуулчихав. Тэгтэл урд хэсэг нь зоогдож, хөдлөхгүй болжээ. Харин арын хэсэг нь давалгааны хүчинд эвдэрлээ. | |
Acts | MonKJV | 27:42 | Тэгэхэд цэргүүд хоригдлуудын хэн нэг нь сэлж гараад, зугтчих вий гэсэндээ тэднийг алахыг зорилго болгожээ. | |
Acts | MonKJV | 27:43 | Харин Паулосыг аврах хүсэлтэй байсан зуутын дарга тэднийг зорилгоос нь хориглов. Улмаар сэлж чаддагуудыг нь тэнгис рүү эхэлж ороод, газарт гарахыг тушаалаа. | |
Chapter 28
Acts | MonKJV | 28:2 | Тэгэхэд варваарчууд бидэнд багагүй элэгсэг байдал үзүүлэв. Учир нь орж байгаа борооноос болоод мөн хүйтнээс болоод тэд гал асааж, бид бүгдийг хүлээн авсан юм. | |
Acts | MonKJV | 28:3 | Тэгтэл Паулос багц гишүү цуглуулав. Тэгээд гал дээр тавихад нэгэн хорт могой халуунаас нь болоод гарч ирэн, түүний гарнаас зуув. | |
Acts | MonKJV | 28:4 | Тэгэхэд түүний гарнаас зүүгдэж байгаа хортой амьтныг варваарчууд хараад хоорондоо, Энэ хүн алуурчин гэдэг нь эргэлзээгүй. Тэрбээр тэнгисээс аврагдсан хэдий ч өшөө авалт түүнд амьдрахыг зөвшөөрөхгүй байна гэлцлээ. | |
Acts | MonKJV | 28:6 | Харин тэд түүнийг хавагнах эсвэл гэнэт үхэтхийн унах байх гэж хүлээжээ. Гэвч тэд нэлээд хүлээснийхээ дараа түүнд ямар ч хор хөнөөл болоогүйг хараад, санаагаа өөрчлөн, тэр шүтээн байсан байна гэлцэв. | |
Acts | MonKJV | 28:7 | Арлын тэргүүнийг Пооплиос гэдэг бөгөөд түүний эзэмшлүүд яг тэр хэсэгт байжээ. Тэр биднийг хүлээн авч, гурван өдөр элэгсгээр зочилсон юм. | |
Acts | MonKJV | 28:8 | Тэгэхэд ийм явдал болов. Пооплиосын аав халуун болон цусан суулгаар өвдөн хэвтэж байлаа. Паулос тэднийд ороод, гуйлт хийж, түүн дээр гараа тавин, түүнийг эдгээв. | |
Acts | MonKJV | 28:9 | Ийнхүү ийм явдал болсны дараа арал дээрх өвчтэй байсан өөр хүмүүс ч бас ирж улмаар эдгээгджээ. | |
Acts | MonKJV | 28:10 | Тэд биднийг олон янзын хүндлэлээр бас хүндлэв. Мөн тэд биднийг явах үед хэрэгцээтэй зүйлсийг маань ачаалсан байлаа. | |
Acts | MonKJV | 28:11 | Тэгээд гурван сарын дараа бид тэр арал дээр өвөлжсөн Диоскуройгийн дүрстэй Александреиагийн дарвуулт онгоцоор хөдөлсөн юм. | |
Acts | MonKJV | 28:13 | Тэндээс тойрч хөвсөөр Рийгионд очлоо. Тэгтэл нэг өдрийн дараа өмнөдийн салхи үлээсэн бөгөөд бид дараа өдөр нь Потиолойд очив. | |
Acts | MonKJV | 28:14 | Тэнд бид ахан дүүсийг олсон бөгөөд тэд өөрсөдтэйгөө хамт долоон өдөр байхыг хүссэн юм. Тэгээд бид тийнхүү Ром руу явлаа. | |
Acts | MonKJV | 28:15 | Тэндээс ахан дүүс бидний тухай сонсоод, бидэнтэй уулзахаар Ааппиос Фоорон мөн Треис Тавеернаид ирцгээв. Паулос тэднийг харахдаа Шүтээнд талархсан бөгөөд зориг орлоо. | |
Acts | MonKJV | 28:16 | Тэгээд биднийг Ромд ирэхэд зуутын дарга хоригдлуудыг харуулын ахмадад тушаав. Харин Паулосыг нэг цэргээр харгалзуулан, өөрийнхөөрөө амьдрахыг түүнд зөвшөөрчээ. | |
Acts | MonKJV | 28:17 | Тэгэхэд ийм явдал боллоо. Гурван өдрийн дараа Жүүдүүдийн гол хүмүүсийг Паулос дуудав. Тэгээд тэднийг цугларахад тэр тэдэнд, Эрчүүд ээ, ахан дүүс ээ, би ард түмнийхээ эсвэл эцэг өвгөдийнхөө заншлуудын эсрэг юу ч үйлдээгүй атлаа Иерусалимаас Ромчуудын гарт хоригдол болж тушаагдсан. | |
Acts | MonKJV | 28:18 | Тэд намайг байцаачихаад, надад үхлийн шалтаг байгаагүй тул намайг суллахыг хүссэн. | |
Acts | MonKJV | 28:19 | Гэвч Жүүдүүд үүний эсрэг ярихад би Кайсарт давж заалдахад хүрсэн нь өөрийн үндэстнийг буруутгах юм надад байсандаа биш юм. | |
Acts | MonKJV | 28:20 | Тиймээс энэ шалтгааны улмаас би та нартай уулзаж бас ярилцахаар та нарыг дуудлаа. Учир нь Израйлийн тэрхүү найдвараас болоод би энэ гинжээр хүлээтэй байгаа юм гэв. | |
Acts | MonKJV | 28:21 | Тэгэхэд тэд түүнд, Бид Иудаиагаас чамтай холбоотой захидлуудыг хүлээж аваагүй бас ирсэн ахан дүүсийн нэг нь ч чиний талаар ямар нэг хор хөнөөлтэй зүйл ярьж эсвэл зарлаагүй. | |
Acts | MonKJV | 28:22 | Харин юу боддог талаар чинь бид чамаас сонсохыг хүсэж байна. Яагаад гэвэл энэ бүлэглэлийн талаар үнэндээ газар бүрт сөргөөр яригддагийг бид мэднэ гэв. | |
Acts | MonKJV | 28:23 | Тэгээд тэд нэг өдрийг түүнд товлож өгсөнд олон хүн түүн рүү, байранд нь ирлээ. Тэрбээр өглөөнөөс орой болтол Мошээгийн хуулиас болон эш үзүүлэгч нарын аль алинаас нь Есүсийн тухай тэдэнд ухуулсаар Шүтээний хаанчлалыг тэдэнд тайлбарлаж бас гэрчилжээ. | |
Acts | MonKJV | 28:25 | Тэгээд Паулосыг нэг зүйл хэлсний дараа тэд хоорондоо санал зөрөлдөөд явцгаасан. Тэгэхэд тэрбээр, Ариун Сүнс эш үзүүлэгч Ишаиагаар дамжуулан бидний эцэг өвгөдөд, | |
Acts | MonKJV | 28:26 | Энэ ард түмэн рүү очоод, Та нар сонсголоороо сонсох бөгөөд ойлгохгүй. Мөн та нар хараагаараа харах бөгөөд ухаарахгүй. | |
Acts | MonKJV | 28:27 | Учир нь энэ ард түмний зүрх нь таргалж, чих нь төвөгшөөн сонсоод, тэд нүдээ аньжээ. Тэд нүдээрээ харж, чихээрээ сонсож, сэтгэлээрээ ойлгож улмаар өөрчлөгдөөд, би тэднийг эдгээчих вий гэж хэл хэмээн зөв хэлсэн. | |
Acts | MonKJV | 28:28 | Тиймээс Шүтээний аврал Жүүд бусчуудад илгээгдэж байгаа бөгөөд тэд үүнийг сонсоно гэдгийг та нарт мэдүүлж байна гэсэн юм. | |
Acts | MonKJV | 28:29 | Тэгээд энэ үгсийг тэр хэлэхэд Жүүдүүд явцгаасан бөгөөд тэдний дунд маш их маргаан болов. | |
Acts | MonKJV | 28:30 | Улмаар Паулос хөлсөлсөн байшиндаа бүтэн хоёр жил амьдарсан бөгөөд өөр лүүгээ ирсэн бүгдийг хүлээн авч, | |