Toggle notes
Chapter 1
Matt | MonKJV | 1:2 | Аврахаам Ицхаакийг төрүүлсэн. Ицхаак Иакоовыг төрүүлсэн. Иакоов нь Иэхудаа болон түүний ахан дүүсийг төрүүлсэн. | |
Matt | MonKJV | 1:3 | Тэгээд Иэхудаа нь Таамараас Пээрэц болон Зээрахыг төрүүлсэн. Пээрэц Хэцрооныг төрүүлсэн. Хэцроон Раамыг төрүүлсэн. | |
Matt | MonKJV | 1:4 | Тэгээд Раам Амминадаавыг төрүүлсэн. Амминадаав Нахшооныг төрүүлсэн. Нахшоон Салмооныг төрүүлсэн. | |
Matt | MonKJV | 1:5 | Харин Салмоон Рахааваас Боазыг төрүүлсэн. Боаз Рүүтийн Овээдийг төрүүлсэн. Овээд Ишаиг төрүүлсэн. | |
Matt | MonKJV | 1:6 | Тэгээд Ишаи нь Давийд хааныг төрүүлсэн. Давийд хаан Уриагийн эхнэр байсан түүнээс Соломооныг төрүүлсэн. | |
Matt | MonKJV | 1:7 | Тэгээд Соломоон Рехаваамыг төрүүлсэн. Рехаваам Авийаг төрүүлсэн. Авийа Асааг төрүүлсэн. | |
Matt | MonKJV | 1:8 | Тэгээд Асаа Ихошафаатыг төрүүлсэн. Ихошафаат Иораамыг төрүүлсэн. Иораам Уззийаг төрүүлсэн. | |
Matt | MonKJV | 1:9 | Тэгээд Уззийа Иотаамыг төрүүлсэн. Иотаам Ахаазыг төрүүлсэн. Ахааз Хизкийаг төрүүлсэн. | |
Matt | MonKJV | 1:10 | Тэгээд Хизкийа Мэнашшээг төрүүлсэн. Мэнашшээ Амооныг төрүүлсэн. Амоон Иошийаг төрүүлсэн. | |
Matt | MonKJV | 1:11 | Тэгээд Иошийа нь Вавилоон руу хүргэгдэх үедээ Ихониа болон түүний ах дүү нарыг төрүүлсэн. | |
Matt | MonKJV | 1:12 | Тэгээд Вавилоонд хүргэгдсэнийхээ дараа Ихониа Шалтиэлийг төрүүлсэн. Шалтиэл Зеруввавээлийг төрүүлсэн. | |
Matt | MonKJV | 1:13 | Тэгээд Зеруввавээл Авихуудыг төрүүлсэн. Авихууд Элиакиймийг төрүүлсэн. Элиакийм Аззуурыг төрүүлсэн. | |
Matt | MonKJV | 1:14 | Тэгээд Аззуур Цадоокийг төрүүлсэн. Цадоок Иокиймийг төрүүлсэн. Иокийм Элиудыг төрүүлсэн. | |
Matt | MonKJV | 1:15 | Тэгээд Элиуд Элазаарыг төрүүлсэн. Элазаар Маттааныг төрүүлсэн. Маттаан Иакоовыг төрүүлсэн. | |
Matt | MonKJV | 1:16 | Тэгээд Иакоов нь Марийагийн нөхөр Иосээфийг төрүүлсэн. Түүнээс Христ гэж нэрлэгддэг Есүс мэндэлсэн юм. | |
Matt | MonKJV | 1:17 | Ийнхүү Аврахаамаас Давийд хүртэлх бүх үе нь арван дөрвөн үе мөн Давийдаас Вавилоонд хүргэгдэх хүртэл арван дөрвөн үе бас Вавилоонд хүргэгдэхээс Христ хүртэл арван дөрвөн үе ажээ. | |
Matt | MonKJV | 1:18 | Эдүгээ Есүс Христийн мэндлэлт ийнхүү болжээ. Үнэндээ түүний эх Марийа, Иосээфтэй сүй тавьсан байсан ч тэд нийлэхээс өмнө тэрээр хэвлийдээ Ариун Сүнснээс хүүхэд олсон байв. | |
Matt | MonKJV | 1:19 | Тэгтэл нөхөр Иосээф нь зөв шударга хүн болохоор түүнийг олны өмнө ил болгохыг үл хүсэн, нууцаар түүнээс салах санаатай байжээ. | |
Matt | MonKJV | 1:20 | Харин түүнийг эдгээр зүйлийг бодож байх зуур Ажигтун, Эзэний элч түүнд зүүдээр үзэгдэн хэлэхдээ, Давийдийн хүү Иосээф оо. Марийаг өөрийн эхнэр болгон авахаас бүү ай. Учир нь түүний дотор бүрэлдсэн нь Ариун Сүнснийх юм. | |
Matt | MonKJV | 1:21 | Тэгээд тэрээр хүү төрүүлэх бөгөөд чи түүний нэрийг Есүс гэж дууд. Учир нь тэр өөрийн хүмүүсийг гэмүүдээс нь аврах болно гэв. | |
Matt | MonKJV | 1:22 | Эдүгээ энэ бүхэн болсон нь эш үзүүлэгчээр дамжуулан Эзэний ийн хэлүүлсэн нь биелэгдэхийн тулд ажээ. | |
Matt | MonKJV | 1:23 | Ажигтун, онгон охин хэвлийдээ хүүхэд тээж, хүү төрүүлнэ. Тэгээд тэд түүний нэрийг Эммануэл гэж дуудна. Энэ нь Шүтээн бидэнтэй хамт хэмээн орчуулагддаг. | |
Matt | MonKJV | 1:24 | Улмаар Иосээф нойрноосоо сэрээд, Эзэний элч өөрт нь тушаасны дагуу үйлдэж, эхнэрээ болгон авчээ. | |
Chapter 2
Matt | MonKJV | 2:1 | Эдүгээ Ироодис хааны үед Есүсийг Иудаиагийн Бэтлэхэмд мэндлэхэд ажигтун, дорноос мэргэд Иерусалимд хүрч ирээд, | |
Matt | MonKJV | 2:2 | Мэндэлсэн байгаа Жүүдүүдийн хаан хаана байна вэ? Учир нь бид түүний одыг дорно зүгт харсан. Тэгээд түүнд мөргөхөөр ирлээ гэж хэлэв. | |
Matt | MonKJV | 2:3 | Ироодис хаан үүнийг сонсоод үймэрчээ. Тэгэхэд Иерусалим бүхэлдээ түүнтэй хамт үймрэв. | |
Matt | MonKJV | 2:4 | Тэгээд тэр ард түмний бүх ахлах тахилч болон бичээчийг цуглуулаад, Христ хаана мэндлэх ёстойг тэднээс лавлажээ. | |
Matt | MonKJV | 2:5 | Тэгэхэд нь тэд түүнд, Иудаиагийн Бэтлэхэмд. Учир нь нэгэн эш үзүүлэгчээр ийн бичүүлсэн байдаг. | |
Matt | MonKJV | 2:6 | Тэгээд Иудаиагийн нутаг дахь Бэтлэхэм ээ, чи Иудаиагийн захирагчдын дунд өчүүхэн нь биш. Учир нь миний ард түмэн Израйлийг хөтлөх Удирдагч чамаас гарах болно гэлээ. | |
Matt | MonKJV | 2:7 | Дараа нь Ироодис мөнөөх мэргэдийг нууцаар дуудаад, тэднээс од хэдийд үзэгдсэнийг нарийвчлан асуув. | |
Matt | MonKJV | 2:8 | Улмаар тэднийг Бэтлэхэм рүү илгээгээд, Явж, тэр бяцхан хүүхдийг хаа сайгүй, нэг бүрчлэн хай. Тэгээд олмогцоо надад эргэж мэдэгд. Тэгвэл би очиж, түүнд бас мөргөе гэж хэллээ. | |
Matt | MonKJV | 2:9 | Тэд хааныг сонсоод, тэндээс явав. Ажигтун, тэдний дорно зүгт харсан од мөнөөх бяцхан хүүхдийн байгаа газрын дээр ирж, зогсох хүртлээ тэдний өмнө явжээ. | |
Matt | MonKJV | 2:11 | Тэгээд тэд гэрт ороод, бяцхан хүүхдийг эх Марийагийнх нь хамт харсан бөгөөд түүнд унаж, мөргөв. Улмаар тэд эрдэнэсээ нээн, алт, гүгэл болон смюрнаг түүнд бэлэг болгон өгчээ. | |
Matt | MonKJV | 2:12 | Мөн Ироодис руу эргэн очиж болохгүй гэдгийг Шүтээн зүүдээр анхааруулсан тул тэд өөрсдийн нутаг руу өөр замаар явлаа. | |
Matt | MonKJV | 2:13 | Харин тэднийг явсны дараа ажигтун, Эзэний элч Иосээфт зүүдээр үзэгдээд, Босогтун, бяцхан хүүхэд болон түүний эхийг аваад, Египет рүү зугт. Тэгээд чамд хэлтэл тэндээ бай. Учир нь Ироодис бяцхан хүүхдийг устгахаар түүнийг эрж хайх болно гэж хэлэв. | |
Matt | MonKJV | 2:14 | Тэгэхэд нь тэр босоод, бяцхан хүүхэд болон түүний эхийг шөнөөр аван, Египет рүү явлаа. | |
Matt | MonKJV | 2:15 | Тэгээд Ироодисийн үхэл хүртэл тэндээ байсан нь, Египетээс би хүүгээ дуудсан хэмээн эш үзүүлэгчээр Эзэн хэлүүлсэн нь биелэгдэхийн тулд ажээ. | |
Matt | MonKJV | 2:16 | Дараа нь Ироодис мэргэдэд тохуурхагдсанаа мэдээд, асар их хилэгнэж, хүмүүс илгээв. Тэгээд мэргэдээс нарийвчлан лавласан цаг хугацааны дагуу Бэтлэхэм болон түүний бүх хил хязгаарт байгаа хоёр ба түүнээс доош насны бүх хүүхдийг хяджээ. | |
Matt | MonKJV | 2:18 | Рамаад уй гашуу, уйлаан болон асар их гашуудлын дуу сонсогдсон. Хүүхдүүд нь үгүй болсон учраас Рахээл тэдний төлөө уйлсаар бас тайтгарахыг ч хүсэхгүй. | |
Matt | MonKJV | 2:20 | Босогтун, бяцхан хүүхэд болон түүний эхийг аваад, Израйлийн нутаг руу яв. Учир нь бяцхан хүүхдийн амийг эрэлхийлэгчид үхсэн гэлээ. | |
Matt | MonKJV | 2:21 | Тэгээд тэр босоод, бяцхан хүүхэд болон түүний эхийг авч улмаар Израйлийн нутагт ирэв. | |
Matt | MonKJV | 2:22 | Тэгтэл Архелаосыг эцэг Ироодисийнхоо оронд Иудаиад хаанчилж байгааг тэр сонсоод, тийш явахаас айжээ. Харин Шүтээн зүүдээр зааварчилсны дагуу Галийлийн хэсгүүд рүү явлаа. | |
Chapter 3
Matt | MonKJV | 3:3 | Учир нь, Цөлд хашгирах нэгний дуу хоолой, Та нар Эзэний замыг бэлтгэ. Түүний жимүүдийг шулуутга гэж хэлнэ хэмээн эш үзүүлэгч Ишаиагаар хэлэгдсэн нь энэ хүн юм. | |
Matt | MonKJV | 3:4 | Тэгээд мөнөөх Иоаннис тэмээний зогдрон хувцастай, ташаагаараа арьсан бүстэй байв. Түүний хоол нь царцаа болон зэрлэг зөгийн бал байжээ. | |
Matt | MonKJV | 3:7 | Гэтэл тэр өөрийнх нь баптизм руу ирж буй олон Фариса болон Саддука хүнийг хараад тэдэнд, Хорт могойн үеийнхэн ээ! Ирэх хилэгнэлээс зугтахыг хэн та нарт анхааруулаа вэ? | |
Matt | MonKJV | 3:9 | Мөн та нар дотроо, Бидэнд Аврахаам эцэг бий хэмээн хэлнэ гэж бүү бод. Учир нь Шүтээн Аврахаамд эдгээр чулуунаас хүүхдүүд босгон өгч чадна гэдгийг би та нарт хэлье. | |
Matt | MonKJV | 3:10 | Мөн эдүгээ сүх ч бас моддын үндсэн дээр тавигдчихаад байна. Тийм учраас сайн жимс гаргадаггүй мод бүр цавчигдаж улмаар галд хаягдана. | |
Matt | MonKJV | 3:11 | Үнэндээ гэмшин эргэлтэнд хүрсэн та нарыг би усаар баптизм хийж байна. Харин миний хойноос ирэх нэгэн бол надаас илүү агуу. Би түүний шаахайг ч барих үнэ цэнэгүй. Тэр та нарт Ариун Сүнсээр бас галаар баптизм хийх болно. | |
Matt | MonKJV | 3:12 | Түүний тарианы хийсгүүр гарт нь байна. Тэгээд тэрбээр үтрэмээ бүрэн цайруулж цэвэрлэчихээд, буудайгаа амбаартаа хураана. Харин хальсыг нь бөхөөгдөшгүй галд шатаана гэлээ. | |
Matt | MonKJV | 3:14 | Гэтэл Иоаннис түүнийг хориглож, Би танаар баптизм хийлгэх хэрэгтэй байтал та над руу ирж байгаа юм уу? гэв. | |
Matt | MonKJV | 3:15 | Тэгтэл Есүс түүнд хариулан, Одоо үүнийг зөвшөөр. Учир нь ийм байдлаар бүх зөв байдлыг биелүүлэх нь бидэнд зохистой гэлээ. Тэгэхэд нь тэр түүнд зөвшөөрчээ. | |
Matt | MonKJV | 3:16 | Ийнхүү Есүс баптизм хийлгээд, уснаас шууд гарлаа. Тэгтэл ажигтун, тэнгэрүүд өөрт нь нээгдэн, Шүтээний Сүнс тагтаа мэт доош бууж, өөр дээр нь ирэхийг тэр харав. | |
Chapter 4
Matt | MonKJV | 4:3 | Тэгтэл уруу татагч түүн дээр ирээд, Хэрэв чи Шүтээний Хүү мөн л юм бол эдгээр чулуунд талх бол гэж тушаагаач гэлээ. | |
Matt | MonKJV | 4:4 | Гэтэл тэр хариулж, Хүн зөвхөн талхаар биш, харин Шүтээний амнаас гарах үг бүрээр амьдардаг гэж бичигдсэн байдаг гэв. | |
Matt | MonKJV | 4:6 | Тэгээд түүнд, Хэрэв чи Шүтээний Хүү мөн л юм бол өөрийгөө доош унагаач. Учир нь, Тэр чамтай холбоотой тушаалыг элч нартаа өгнө. Тиймээс тэд хөлийг чинь ямар ч үед чулуунд цохиулахгүйн тулд чамайг гар дээрээ өргөнө гэж бичигдсэн байдаг гэв. | |
Matt | MonKJV | 4:8 | Дахиад, элээ түүнийг маш өндөр ууланд аваачиж, дэлхийн бүх хаанчлал болон тэдний сүр жавхааг түүнд харуулав. | |
Matt | MonKJV | 4:10 | Тэгэхэд Есүс түүнд, Сатаан аа, чи эндээс зайл. Учир нь, Чи Эзэн Шүтээндээ мөргөж, зөвхөн түүнд үйлчил гэж бичигдсэн байдаг гэв. | |
Matt | MonKJV | 4:13 | Тэгээд тэр Назаретийг орхин, Завулоон болон Нефталеимийн хилүүд дээрх тэнгисийн эрэг дэх Капернаумд ирж суурьшжээ. | |
Matt | MonKJV | 4:15 | Жүүд бусчуудын Галийл, Иорданаас цааш тэнгисийн зам дагуух Завулооны нутаг болон Нефталеимийн нутгийн | |
Matt | MonKJV | 4:16 | харанхуйд суусан хүмүүс агуу гэрлийг харав. Тэгээд үхлийн газар болон сүүдэрт суусан тэдэнд гэрэл цацарлаа гэж хэлэгдсэн нь биелэгдэхийн тулд ажээ. | |
Matt | MonKJV | 4:17 | Тэр цагаас Есүс, Гэмшин эргэгтүн. Учир нь тэнгэрийн хаанчлал хаяанд байна хэмээн тунхаглаж эхэлсэн юм. | |
Matt | MonKJV | 4:18 | Тэгээд Есүс Галийл тэнгисийн эргээр алхаж яваад, тэнгист тор шидэж буй Пээтрос хэмээн нэрлэгддэг Сиймон мөн түүний дүү Андреас гэдэг ах дүү хоёрыг харав. Учир нь тэд загасчид байлаа. | |
Matt | MonKJV | 4:21 | Тэгээд тэр тэндээс явсаар завин дотор эцэг Зеведаиосынхаа хамт торнуудаа нөхөж буй Зеведаиосын Иакоов мөн түүний дүү Иоаннис гэдэг өөр ах дүү хоёрыг харав. Улмаар тэр тэднийг дууджээ. | |
Matt | MonKJV | 4:23 | Ийнхүү Есүс Галийлийн бүх нутгаар тойрон явахдаа синагогиудад нь сургаал зааж, хаанчлалын сайн мэдээг тунхаглан, хүмүүст байгаа бүх төрлийн өвчин болон бүх төрлийн эмгэгийг эдгээж байлаа. | |
Matt | MonKJV | 4:24 | Тэгээд Сири даяар түүний алдар цуу тархав. Тиймээс тэд элдвийн эмгэг ба шаналалд баригдсан, чөтгөрүүдэд эзэмдүүлсэн, унаж татдаг болон саа туссан бүх өвчтөнийг түүн рүү авчирлаа. Тэгэхэд тэр тэднийг эдгээжээ. | |
Chapter 5
Matt | MonKJV | 5:1 | Тийнхүү тэр цугласан олныг хараад, уул руу гарав. Тэгээд түүнийг суухад шавь нар нь түүн рүү ирлээ. | |
Matt | MonKJV | 5:11 | Надаас болоод та нарыг гутаан, хавчих мөн ёрын муу бүх үгийг та нарын эсрэг худал ярих үед та нар жаргалтай. | |
Matt | MonKJV | 5:12 | Баяс, бүр ихээр хөөрөн баярла. Яагаад гэвэл тэнгэр дэх та нарын шагнал агуу их. Учир нь та нарын өмнө байсан эш үзүүлэгч нарыг тэд тийнхүү хавчсан. | |
Matt | MonKJV | 5:13 | Та нар бол дэлхийн давс. Гэтэл давс амтаа алдвал тэр юугаар давслагдах билээ? Ийм давс гадагш хаягдаж, хүмүүний хөлд гишгэгдэхээс өөр цаашид юунд ч ашиггүй. | |
Matt | MonKJV | 5:15 | Хүмүүс дэн асаагаад үүнийг савны доор биш, харин дэнгийн суурин дээр тавьдаг. Тэгэхэд энэ нь гэрт байгаа бүгдийг гэрэлтүүлдэг. | |
Matt | MonKJV | 5:16 | Та нарын гэрэл хүмүүний өмнө ийнхүү гэрэлтэг. Тэгвэл тэд та нарын сайн ажлуудыг харж, тэнгэрт буй та нарын Эцэгийг алдаршуулах болно. | |
Matt | MonKJV | 5:17 | Намайг хууль эсвэл эш үзүүлэгч нарыг устгахаар ирсэн гэж бүү бод. Би устгахаар биш, харин биелүүлэхээр ирсэн. | |
Matt | MonKJV | 5:18 | Учир нь үнэхээр би та нарт хэлье. Тэнгэр ба дэлхий үгүй болтол, бүгд биелэгдэх хүртэл хуулиас ганц эвэр эсвэл ганц цэг ч алга болохгүй. | |
Matt | MonKJV | 5:19 | Тийм учраас хамгийн өчүүхэн эдгээр тушаалын нэгийг зөрчих мөн хүмүүнд ийнхүү сургах хэн боловч тэнгэрийн хаанчлалд хамгийн өчүүхэн хэмээн дуудагдана. Харин биелүүлж сургах хэн боловч тэр нь тэнгэрийн хаанчлалд эрхэм хэмээн дуудагдана. | |
Matt | MonKJV | 5:20 | Учир нь би та нарт хэлье. Та нарын зөв байдал бичээчид болон Фарисачуудынхаас илүү гарахгүй бол тэнгэрийн хаанчлалд та нар хэзээ ч орохгүй. | |
Matt | MonKJV | 5:21 | Чи аллага бүү үйлд. Аллага үйлдэх хэн боловч шүүлтийн аюулд орно гэж хуучин цагийн хүмүүсээр хэлэгдсэнийг та нар сонссон. | |
Matt | MonKJV | 5:22 | Гэвч би та нарт хэлье. Шалтгаангүйгээр ах дүүдээ уурлах хүн шүүлтийн аюулд орно. Мөн ах дүүдээ Ракаа гэж хэлэх хэн боловч зөвлөлийн аюулд орно. Бас, Чи мунхаг гэж хэлэх хэн боловч тамын галын аюулд орно. | |
Matt | MonKJV | 5:23 | Тийм учраас чи тахилын ширээ рүү өргөлөө авчрахдаа чиний эсрэг ямар нэг юм ах дүүд чинь байгааг тэнд санавал, | |
Matt | MonKJV | 5:24 | өргөлөө тэнд, тахилын ширээний өмнө орхи. Тэгээд замаараа буц. Эхлээд ах дүүтэйгээ эвлэр. Дараа нь ирж, өргөлөө өргө. | |
Matt | MonKJV | 5:25 | Заргалдагчтайгаа замд явахдаа түүнтэй түргэн зохиц. Эс бөгөөс заргалдагч чинь чамайг шүүгчид тушаах бөгөөд шүүгч чамайг түшмэлд тушаана. Тийнхүү чи шоронд хаягдана. | |
Matt | MonKJV | 5:26 | Үнэхээр би чамд хэлье. Чи сүүлчийн кодраантисыг нь төлөх хүртлээ тэндээс хэзээ ч гарахгүй. | |
Matt | MonKJV | 5:28 | Харин би та нарт хэлье. Тачаадахын тулд эмэгтэй хүнийг харах хэн боловч аль хэдийн түүнтэй зүрх сэтгэлдээ завхайрал үйлдчихсэн хэрэг. | |
Matt | MonKJV | 5:29 | Тэгээд баруун нүд чинь чамайг бүдрүүлбэл үүнийг ухаж аваад, өөрөөсөө зайлуул. Учир нь чиний бие бүхэлдээ тамд хаягдах биш, харин чиний нэг эрхтэн сүйрэх нь чамд ашигтай. | |
Matt | MonKJV | 5:30 | Мөн баруун гар чинь чамайг бүдрүүлбэл үүнийг тастаад, өөрөөсөө зайлуул. Учир нь чиний бие бүхэлдээ тамд хаягдах биш, харин чиний нэг эрхтэн сүйрэх нь чамд ашигтай. | |
Matt | MonKJV | 5:32 | Харин би та нарт хэлье. Садарласнаас бусад тохиолдолд эхнэрээ явуулах хэн боловч түүнийг завхайрахад хүргэж буй хэрэг. Мөн салсан эмэгтэйтэй гэрлэх хэн боловч завхайрч буй хэрэг. | |
Matt | MonKJV | 5:33 | Дахиад, Чи өөрөөрөө худал бүү тангарагла. Харин Эзэнд амлалтуудаа биелүүл гэж хуучин цагийн хүмүүсээр хэлэгдсэнийг та нар сонссон. | |
Matt | MonKJV | 5:34 | Харин би та нарт хэлье. Хэзээ ч бүү тангарагла. Тэнгэрээр ч болохгүй. Учир нь энэ бол Шүтээний хаан суудал. | |
Matt | MonKJV | 5:35 | Газраар ч болохгүй. Учир нь энэ бол түүний хөлийн гишгүүр. Иерусалимаар ч болохгүй. Учир нь энэ бол агуу Хааны хот. | |
Matt | MonKJV | 5:36 | Бас толгойгоороо ч бүү тангарагла. Яагаад гэвэл чи нэг үсийг ч цагаан эсвэл хар болгож чадахгүй. | |
Matt | MonKJV | 5:37 | Харин та нарын яриа, За за, Үгүй үгүй байг. Учир нь эдгээрээс илүү нь ёрын муугаас байдаг. | |
Matt | MonKJV | 5:39 | Харин би та нарт хэлье. Та нар ёрын мууг бүү эсэргүүц. Тиймээс баруун хацар дээр чинь чамайг алгадах хэн ч бай түүнд, нөгөөгөө бас эргүүл. | |
Matt | MonKJV | 5:44 | Харин би та нарт хэлье. Дайснуудаа хайрла. Та нарыг хараадаг хүмүүсийг ерөө. Та нарыг үзэн яддаг хүмүүст сайныг үйлд. Та нарыг доромжилдог болон та нарыг хавчдаг хүмүүсийн төлөө гуй. | |
Matt | MonKJV | 5:45 | Тэгвэл та нар тэнгэрт буй Эцэгийнхээ хүүхдүүд нь байх болно. Яагаад гэвэл тэр өөрийн нарыг муу дээр ч, сайн дээр ч мандуулдаг бөгөөд бороог зөв шударга дээр ч, шударга бус дээр ч оруулдаг. | |
Matt | MonKJV | 5:46 | Учир нь та нарыг хайрладаг хүмүүсийг та нар хайрлавал ямар шагналтай байх вэ? Татвар хураагчид ч бас ийн хийдэггүй гэж үү? | |
Matt | MonKJV | 5:47 | Мөн та нар зөвхөн ахан дүүстэйгээ мэндчилбэл та нар бусдаас илүү юу хийж байна вэ? Татвар хураагчид ч бас ийн хийдэггүй гэж үү? | |
Chapter 6
Matt | MonKJV | 6:1 | Та нар хүмүүст харагдах гэж тэдний өмнө өглөгүүдээ үйлдэхгүй байхыг анхаар. Эс бөгөөс тэнгэрт буй та нарын Эцэгээс та нарт шан хөлс байхгүй. | |
Matt | MonKJV | 6:2 | Иймээс хоёр нүүртнүүд хүмүүст алдаршихын тулд синагоги болон гудамжинд үйлддэг шиг та нар өглөгүүд үйлдэхдээ өмнөө бүрээ бүү тат. Үнэхээр би та нарт хэлье. Тэдэнд шан хөлс нь бий. | |
Matt | MonKJV | 6:3 | Харин чамайг өглөгүүд үйлдэж байхад баруун гар чинь юу хийж буйг зүүн гар чинь бүү мэдэг. | |
Matt | MonKJV | 6:4 | Тийнхүү чиний өглөгүүд нууцад байх юм. Тэгээд нууцад буйг хардаг Эцэг чинь өөрөө чамайг ил шагнах болно. | |
Matt | MonKJV | 6:5 | Мөн чи гуйлт хийхдээ хоёр нүүртнүүдийн адил бүү бай. Яагаад гэвэл тэд хүмүүст харагдах гэсэндээ синагогиудад мөн гудамжнуудын буланд зогсож гуйлт хийх дуртай. Үнэхээр би та нарт хэлье. Тэдэнд шан хөлс нь бий. | |
Matt | MonKJV | 6:6 | Харин чи гуйлт хийхдээ өрөөндөө орж, хаалгаа хаагаад, нууцад буй Эцэгтээ хандаж гуйлт хий. Тэгэхэд нууцад буйг хардаг Эцэг чинь чамайг ил шагнана. | |
Matt | MonKJV | 6:7 | Харин та нар гуйлт хийхдээ Жүүд бусчуудын адил хоосон давталтууд бүү ашигла. Яагаад гэвэл тэд их яриагаараа сонсогдоно гэж боддог. | |
Matt | MonKJV | 6:8 | Тийм учраас тэдэн шиг бүү бай. Учир нь та нарын Эцэг та нарт юу хэрэгтэй байгааг та нарыг түүнээс гуйхаас өмнө мэддэг. | |
Matt | MonKJV | 6:13 | Мөн биднийг сорилт руу бүү хөтлөөч. Харин биднийг ёрын муугаас авраач. Учир нь хаанчлал, хүч чадал, яруу алдар үеийн үед таных. Аминь. | |
Matt | MonKJV | 6:14 | Учир нь та нар хүмүүсийг, тэдний зөрчлүүдийг уучилбал та нарын тэнгэрийн Эцэг та нарыг бас уучилна. | |
Matt | MonKJV | 6:15 | Гэвч та нар хүмүүсийг, тэдний зөрчлүүдийг уучлахгүй бол та нарын Эцэг ч бас зөрчлүүдийг чинь уучлахгүй. | |
Matt | MonKJV | 6:16 | Үүнчлэн та нар мацаг барихдаа хоёр нүүртнүүд шиг баргар царайтай бүү бай. Учир нь тэд, хүмүүст мацаг барьж харагдахын тулд царайгаа барайлгадаг. Үнэхээр би та нарт хэлье. Тэдэнд шан хөлс нь бий. | |
Matt | MonKJV | 6:18 | Тэгвэл чи хүмүүст биш, харин нууцад буй Эцэгтээ мацаг барьж харагдах юм. Тэгээд нууцад буйг хардаг Эцэг чинь чамайг ил шагнана. | |
Matt | MonKJV | 6:19 | Эд баялгийг өөрсдөдөө газар дээр бүү хураа. Тэнд цагаан эрвээхэй болон зэв сүйтгэдэг. Бас тэнд хулгайчид эвдэн орж мөн хулгайлдаг. | |
Matt | MonKJV | 6:20 | Харин эд баялгийг өөрсдөдөө тэнгэрт хураа. Тэнд цагаан эрвээхэй ч, зэв ч сүйтгэдэггүй. Бас тэнд хулгайчид эвдэн ордоггүй мөн хулгайлдаггүй. | |
Matt | MonKJV | 6:22 | Биеийн гэрэл бол нүд юм. Тийм учраас хараа чинь хэрэв сайн бол бие чинь бүхэлдээ гэрлээр дүүрэн байх болно. | |
Matt | MonKJV | 6:23 | Харин хараа чинь хэрэв ёрын муу бол бие чинь бүхэлдээ харанхуйгаар дүүрэн байх болно. Тийм учраас чиний дотор байгаа гэрэл хэрэв харанхуй бол тэр харанхуй, юутай их вэ! | |
Matt | MonKJV | 6:24 | Хоёр эзэнд үйлчилж чадах хүн үгүй. Учир нь, эсвэл нэгийг нь үзэн ядаж, нөгөөг нь хайрлана. Үгүй бол нэгнээс нь зуурч, нөгөөг нь ад үзнэ. Та нар Шүтээнд болон эд хөрөнгөнд үйлчилж чадахгүй. | |
Matt | MonKJV | 6:25 | Тийм учраас би та нарт хэлье. Амийнхаа төлөө юу идэх бол эсвэл юу уух бол бас биеийнхээ төлөө юу өмсөх бол гэж та нар бодолд бүү авт. Амь нь хоолноос, бие нь хувцаснаас илүү биш гэж үү? | |
Matt | MonKJV | 6:26 | Тэнгэрийн шувуудыг ажигтун. Учир нь тэд тарьдаггүй бас хураадаггүй. Мөн агуулахад цуглуулдаггүй. Гэсэн ч та нарын тэнгэрийн Эцэг тэднийг хооллодог. Та нар тэднээс илүү дээр биш гэж үү? | |
Matt | MonKJV | 6:28 | Тэгвэл та нар яагаад хувцасны төлөө бодолд автдаг вэ? Сараана цэцэгсийн тухай эргэцүүл. Тэд хэрхэн ургадаг билээ. Тэд хөдөлмөрлөдөггүй бас ээрдэггүй. | |
Matt | MonKJV | 6:29 | Гэвч би та нарт хэлье. Соломоон ч хүртэл бүх сүр жавхаандаа эдгээрийн нэгтэй нь ч адил хувцаслаж байгаагүй. | |
Matt | MonKJV | 6:30 | Тиймээс өнөөдөр байгаа ч, маргааш зууханд хаягдах хээрийн өвсийг хэрэв Шүтээн ингэж хувцасладаг юм бол та нарыг илүү ихээр хувцаслахгүй гэж үү, өчүүхэн итгэлтнүүд ээ? | |
Matt | MonKJV | 6:31 | Тийм учраас, Бид юу идэх билээ эсвэл юу уух билээ эсвэл юу өмсөх билээ? хэмээн бодолд бүү авт. | |
Matt | MonKJV | 6:32 | (Учир нь эдгээр бүх зүйлийн хойноос Жүүд бусчууд эрэлхийлдэг.) Учир нь эдгээр бүх зүйл та нарт хэрэгтэйг та нарын тэнгэрийн Эцэг мэддэг. | |
Matt | MonKJV | 6:33 | Харин Шүтээний хаанчлал болон түүний зөв байдлыг эхлээд эрж хайгтун. Тэгвэл эдгээр бүх зүйл та нарт нэмэгдэх болно. | |
Chapter 7
Matt | MonKJV | 7:2 | Учир нь та нар ямар шүүлтээр шүүнэ, түүгээрээ шүүгдэнэ. Мөн та нар ямар хэмжүүрээр хэмжинэ, түүгээрээ дахин хэмжигдэнэ. | |
Matt | MonKJV | 7:3 | Гэтэл чи ах, дүүгийнхээ нүдэн дэх үртсийг хардаг атлаа яагаад өөрийнхөө нүдэн дэх дүнзийг хайхардаггүй юм бэ? | |
Matt | MonKJV | 7:4 | Эсвэл чи, Нүднээс чинь үртсийг аваад өгье гэж яаж ах дүүдээ хэлж чадах вэ? Гэтэл ажигтун, өөрийн чинь нүдэнд дүнз байна. | |
Matt | MonKJV | 7:5 | Хоёр нүүртэн чи, эхлээд өөрийнхөө нүднээс дүнзийг авч хая. Тэгвэл, тэр үед чи ах дүүгийнхээ нүднээс үртсийг авч хаяхаар тод харах болно. | |
Matt | MonKJV | 7:6 | Ариун зүйлийг нохдод бүү өг. Мөн та нар сувднуудаа гахайн өмнө бүү хая. Эс бөгөөс эдгээрийг тэд хөл доороо гишгэлж, эргээд чамайг тасчина. | |
Matt | MonKJV | 7:7 | Гуй, тэгвэл энэ нь та нарт өгөгдөнө. Эрж хай, тэгвэл та нар олно. Тогш, тэгвэл энэ нь та нарт нээгдэнэ. | |
Matt | MonKJV | 7:8 | Учир нь гуйдаг хүн бүр хүлээн авдаг. Эрж хайдаг хүн олдог. Мөн тогшдог хүнд энэ нь нээгдэнэ. | |
Matt | MonKJV | 7:11 | Иймээс ёрын муу байдаг та нар хүүхдүүддээ сайн бэлгүүдийг яаж өгөхөө мэддэг юм бол тэнгэрт буй та нарын Эцэг өөрөөс нь гуйдаг хүмүүст сайн зүйлсийг хэр зэрэг илүү өгөх вэ? | |
Matt | MonKJV | 7:12 | Тийм учраас та нарт хийж өгөөсэй гэж хүмүүсээс хүсдэг юу ч байсан бүхнийг та нар тэдэнд яг тийнхүү хийж өг. Учир нь энэ бол хууль ба эш үзүүлэгч нар юм. | |
Matt | MonKJV | 7:13 | Та нар нарийн хаалгаар ор. Учир нь өргөн хаалга, уудам зам нь сүйрэл рүү хөтөлдөг бөгөөд үүгээр орох нь олон байдаг. | |
Matt | MonKJV | 7:14 | Яагаад гэвэл нарийн хаалга, давчуу зам нь амьдрал руу хөтөлдөг. Тэгээд үүнийг олох нь цөөхөн байдаг. | |
Matt | MonKJV | 7:15 | Хонины арьс нөмрөн та нар луу ирдэг хуурамч эш үзүүлэгч нараас болгоомжил. Харин тэд бол дотроо хомхой чононууд юм. | |
Matt | MonKJV | 7:16 | Та нар тэднийг жимснүүдээр нь танина. Хүмүүс өргөстэй бутнуудаас усан үзэм эсвэл хогийн ургамлуудаас инжир хураадаг уу? | |
Matt | MonKJV | 7:18 | Сайн мод ялзарсан жимс гаргаж үл чадна, ялзарсан мод ч бас сайн жимс гаргаж үл чадна. | |
Matt | MonKJV | 7:21 | Эзэн, Эзэн гэж надад хэлдэг хүн бүр нь биш, харин тэнгэрт буй Эцэгийн минь хүслийг биелүүлдэг нь тэнгэрийн хаанчлалд орно. | |
Matt | MonKJV | 7:22 | Тэр өдөр олон хүн, Эзэн, Эзэн бид таны нэрээр эш үзүүлж мөн таны нэрээр чөтгөрүүдийг зайлуулж бас таны нэрээр олон гайхамшигтай ажлыг хийж байгаагүй гэж үү? хэмээн надад хэлэх болно. | |
Matt | MonKJV | 7:23 | Тэгээд би тэр үед тэдэнд, Би та нарыг огт мэдэхгүй. Хууль бусыг үйлддэг та нар надаас холд гэж тунхаглана. | |
Matt | MonKJV | 7:24 | Тийм учраас миний хэлсэн эдгээр үгийг сонсдог бас эдгээрийг үйлддэг хэн ч бай түүнийг би, нэг хадан дээр байшингаа барьсан ухаалаг эртэй зүйрлэнэ. | |
Matt | MonKJV | 7:25 | Тэгээд бороо орж, үер ирэн, салхи үлээж улмаар тэр байшинг цохив. Тэгэхэд нь нурсангүй. Яагаад гэвэл энэ нь нэгэн хадан дээр суурилагдсан байлаа. | |
Matt | MonKJV | 7:26 | Харин миний хэлсэн эдгээр үгийг сонсдог боловч тэдгээрийг үйлддэггүй хүн бүр элсэн дээр байшингаа барьсан мунхаг эртэй зүйрлэгдэнэ. | |
Matt | MonKJV | 7:27 | Тэгээд бороо орж, үер ирэн, салхи үлээж улмаар тэр байшинг цохижээ. Тэгэхэд нь нурав. Тэгтэл нуралт нь маш их байлаа гэжээ. | |
Matt | MonKJV | 7:28 | Улмаар ийм явдал болов. Есүс энэ үгсийг хэлж дуусгахад хүмүүс түүний сургаалд гайхан цочирдлоо. | |
Chapter 8
Matt | MonKJV | 8:2 | Тэгтэл ажигтун, уяман өвчтэй нэгэн хүн ирээд түүнд мөргөн, Эзэн, хэрэв та хүсвэл намайг цэвэр болгож чадна шүү дээ гэжээ. | |
Matt | MonKJV | 8:3 | Тэгэхэд нь Есүс гар сунган түүнд хүрч, Би хүсэж байна. Чи цэвэр бол гэв. Гэтэл тэр даруй түүний уяман өвчин цэвэр боллоо. | |
Matt | MonKJV | 8:4 | Тэгээд Есүс түүнд, Харагтун, хүнд бүү хэл. Харин замаараа явж, өөрийгөө тахилчид үзүүл. Тэгээд тэдэнд гэрчлэл болгож Мошээгийн тушаасан өргөлийг өргө гэв. | |
Matt | MonKJV | 8:5 | Тэгээд Есүсийг Капернаум руу ороход зуутын нэгэн дарга түүн дээр ирээд, түүнийг гуйн шалж | |
Matt | MonKJV | 8:6 | улмаар, Эзэн, миний зарц саа өвчин тусаад, аймшигтай шаналан, гэрт хэвтэж байна гэв. | |
Matt | MonKJV | 8:8 | Зуутын дарга хариулан, Эзэн, би таныг дээвэр доороо оруулах үнэ цэнэгүй. Харин зөвхөн үг хэлээч. Тэгвэл миний зарц эдгэрнэ. | |
Matt | MonKJV | 8:9 | Учир нь би бол эрх мэдэл дор байдаг хүн. Миний дор цэргүүд бий. Тэгээд би нэгэнд нь Яв гэхэд тэр явдаг. Мөн нөгөөд нь Ир гэхэд тэр ирдэг. Бас боолдоо, Үүнийг хий гэхэд тэр хийдэг гэв. | |
Matt | MonKJV | 8:10 | Есүс үүнийг сонсоод гайхан, дагаж байсан хүмүүстээ, Үнэхээр би та нарт хэлье. Би ийм агуу итгэлийг бүр Израйльд ч олоогүй. | |
Matt | MonKJV | 8:11 | Эдүгээ би та нарт хэлье. Яагаад гэвэл өрнө, дорноос олон хүн ирж, Аврахаам, Ицхаак болон Иакоов нартай хамт тэнгэрийн хаанчлалд сууна. | |
Matt | MonKJV | 8:12 | Харин хаанчлалын хүүхдүүд гаднах харанхуй руу хаягдана. Тэнд уйлаан болон шүд хавиралт байх болно гэв. | |
Matt | MonKJV | 8:13 | Тэгээд Есүс зуутын даргад, Замаараа яв. Тийнхүү чиний итгэснээр чамд биелэгдэнэ гэж хэлэв. Ингээд яг тэр цагт түүний зарц эдгэрчээ. | |
Matt | MonKJV | 8:14 | Дараа нь Есүс Пээтросийн гэрт ирээд, эхнэрийнх нь ээж халууран хэвтэж байгааг харав. | |
Matt | MonKJV | 8:15 | Тэгээд түүний гарт хүрмэгц халуун нь түүнийг орхилоо. Тэгээд тэр эмэгтэй босож, тэдэнд үйлчилжээ. | |
Matt | MonKJV | 8:16 | Үдэш болоход чөтгөртэй олон хүнийг түүн рүү авчирцгаав. Тэгэхэд нь тэр, сүнснүүдийг үгээрээ зайлуулж мөн өвчтэй байсан бүгдийг эдгээлээ. | |
Matt | MonKJV | 8:17 | Энэ нь, Тэр өөрөө бидний сул дорой байдлуудыг авч мөн өвчнүүдийг үүрсэн гэж эш үзүүлэгч Ишаиагаар хэлүүлсэн нь биелэгдэхийн тулд болой. | |
Matt | MonKJV | 8:18 | Тэгээд Есүс өөрийг нь тойрсон маш олон хүнийг харахдаа нөгөө тал руу явах тушаал өгчээ. | |
Matt | MonKJV | 8:20 | Тэгэхэд Есүс түүнд, Үнэгнүүд нүхтэй, тэнгэрийн шувууд үүртэй. Харин хүмүүний Хүүд толгой тавих газар үгүй гэлээ. | |
Matt | MonKJV | 8:21 | Тэгтэл түүний шавь нараас өөр нэг нь түүнд, Эзэн, эхлээд явж, эцгийгээ оршуулахыг надад зөвшөөрөөч гэжээ. | |
Matt | MonKJV | 8:24 | Тэгтэл ажигтун, тэнгист асар хүчтэй шуурга болж улмаар завь давалгаануудад хучигдав. Харин тэр унтаж байлаа. | |
Matt | MonKJV | 8:25 | Тэгэхэд шавь нар нь ирээд, түүнийг сэрээж, Эзэн, биднийг авраач. Бид сүйрэх нь гэв. | |
Matt | MonKJV | 8:26 | Харин тэр тэдэнд, Өчүүхэн итгэлтнүүд ээ, та нар юунд айна вэ? гэлээ. Тэгээд тэр босож, салхи болон тэнгисийг зэмлэв. Тэгэхэд тэнд маш тогтуун боллоо. | |
Matt | MonKJV | 8:27 | Тэгтэл хүмүүс, Энэ ямар гээч хүн бэ? Салхи болон тэнгис хүртэл түүнд дуулгавартай байх юм! хэмээн гайхав. | |
Matt | MonKJV | 8:28 | Тэгээд түүнийг нөгөө талд Гергесиноосчуудын нутагт ирэхэд булшны хөшөөнүүд дундаас чөтгөр шүглэсэн хоёр хүн гарч ирэн, түүнтэй тааралдав. Тэд дэндүү догшин учраас тэр замаар хэн ч өнгөрдөггүй байжээ. | |
Matt | MonKJV | 8:29 | Тэгтэл ажигтун, тэд, Шүтээний Хүү Есүс ээ, бид танд ямар хамаатай юм бэ? Та биднийг цагаас нь өмнө тамлахаар энд ирээ юү? гэж хашгирав. | |
Matt | MonKJV | 8:31 | Улмаар чөтгөрүүд, Хэрэв биднийг зайлуулах гэж байгаа юм бол гахайн сүрэг рүү явахыг бидэнд зөвшөөрөөч гэж түүнээс гуйв. | |
Matt | MonKJV | 8:32 | Тэгэхэд нь тэр, Яв гэж тэдэнд хэлжээ. Тийнхүү тэд гарч, гахайн сүрэг рүү явлаа. Тэгтэл ажигтун, гахайн сүрэг бүхэлдээ эгц уруу газраар доошоо тэнгис рүү ухасхийж, усанд үхэв. | |
Matt | MonKJV | 8:33 | Гэтэл тэдгээрийг хариулж байсан хүмүүс зугтааж, өөрсдийн замаар хот руу явлаа. Тэгээд чөтгөрүүд шүглэгсдэд юу тохиолдсоныг бас бүгдийг ярьжээ. | |
Chapter 9
Matt | MonKJV | 9:2 | Тэгтэл ажигтун, хүмүүс орон дээр хэвтэж буй саа өвчтэй нэг хүнийг түүн рүү авчирлаа. Тэгэхэд нь Есүс тэдний итгэлийг хараад, саа өвчтөнд, Хүү минь, зоригтой бай. Гэмүүд чинь чамд уучлагдлаа гэв. | |
Matt | MonKJV | 9:3 | Тэгтэл ажигтун, зарим бичээч нь хоорондоо, Энэ хүн шүтээнийг доромжилж байна гэлцлээ. | |
Matt | MonKJV | 9:5 | Учир нь, Гэмүүд чинь чамд уучлагдлаа гэж хэлэх эсвэл Бос тэгээд алх гэж хэлэхийн аль нь илүү амархан бэ? | |
Matt | MonKJV | 9:6 | Харин гэмүүдийг уучлах эрх мэдэл дэлхий дээр хүмүүний Хүүд л бий гэдгийг та нарт мэдүүлэх гэсэн юм. (тэгээд тэр нөгөө саа өвчтөнд хэлсэн нь) Бос, ороо ав тэгээд гэр лүүгээ яв гэв. | |
Matt | MonKJV | 9:8 | Харин цугласан олон үүнийг хараад гайхаж, хүмүүнд ийм эрх мэдлийг өгсөн Шүтээнийг алдаршуулав. | |
Matt | MonKJV | 9:9 | Тэгээд Есүс тэндээс явахдаа татварын газар сууж байсан Маттаиос нэртэй нэгэн эрийг харжээ. Улмаар түүнд, Намайг дага гэж хэлэхэд тэр босоод, түүнийг дагалаа. | |
Matt | MonKJV | 9:10 | Дараа нь ийм явдал болжээ. Есүс гэрт хажуулан хооллож байтал ажигтун, олон татвар хураагч болон гэмтэн ирж, түүнтэй мөн түүний шавь нартай хамт суув. | |
Matt | MonKJV | 9:11 | Тэгтэл Фарисачууд хараад, түүний шавь нарт, Танай Багш яагаад татвар хураагчид болон гэмтнүүдтэй хамт хооллож байгаа юм бэ? гэв. | |
Matt | MonKJV | 9:13 | Харин та нар явж, Би өргөлийг биш, өршөөлийг хүсдэг гэдэг нь ямар утгатайг олж мэд. Учир нь би зөв хүмүүсийг биш, харин гэмтнүүдийг гэмшин эргэлт рүү дуудахаар ирсэн гэжээ. | |
Matt | MonKJV | 9:14 | Дараа нь Иоаннисийн шавь нар түүн дээр ирээд, Бид болон Фарисачууд байнга мацаг барьдаг атал таны шавь нар яагаад мацаг барьдаггүй юм бэ? гэв. | |
Matt | MonKJV | 9:15 | Тэгэхэд Есүс тэдэнд, Сүйт залууг өөрсөдтэй нь хамт байхад гэрлэгсдийн өрөөний хүүхдүүд гашуудаж болох уу? Харин сүйт залууг тэднээс авагдах үед тэр өдрүүд ирнэ. Тиймээс тэр үед л тэд мацаг барина. | |
Matt | MonKJV | 9:16 | Түүнчлэн хуучин хувцсыг шинэ даавууны өөдсөөр нөхдөг хүн байхгүй. Яагаад гэвэл тэр нөхөөс хувцсыг урж улмаар уранхай нь улам дордоно. | |
Matt | MonKJV | 9:17 | Мөн хүмүүс шинэ дарсыг хуучин туламнуудад хийдэггүй. Эс бөгөөс туламнууд задарч, дарс асгардаг. Тэгвэл туламнууд үгүй болно. Харин шинэ дарсыг шинэ туламнуудад хийдэг. Тэгвэл хоёул хадгалагдана гэлээ. | |
Matt | MonKJV | 9:18 | Тэр эдгээр зүйлийг тэдэнд ярьж байх үед ажигтун, нэгэн удирдагч ирээд, түүнд мөргөж, Охин минь сая нас барчихлаа. Гэсэн ч та очоод, түүн дээр гараа тавиач. Тэгвэл тэр амьдарна гэв. | |
Matt | MonKJV | 9:20 | Тэгтэл ажигтун, цус алдах өвчнөөр арван хоёр жил өвчилсөн нэгэн эмэгтэй ард нь ирээд, хувцасных нь хормойд хүрлээ. | |
Matt | MonKJV | 9:21 | Учир нь тэр эмэгтэй өөртөө, Хэрэв би түүний хувцсанд хүрчих л юм бол эдгэрнэ гэж хэлсэн байжээ. | |
Matt | MonKJV | 9:22 | Харин Есүс эргэж улмаар түүнийг хараад, Охин минь, зоригтой бай. Итгэл чинь чамайг аварлаа гэв. Тэгээд тэр цагаас мөнөөх эмэгтэй эдгэрчээ. | |
Matt | MonKJV | 9:23 | Улмаар Есүс захирагчийн гэрт очоод, шуугилдаж байгаа лимбэчид болон хүмүүсийг хараад | |
Matt | MonKJV | 9:24 | тэдэнд, Эндээс гарцгаа. Учир нь охин үхээгүй харин унтаж байна гэв. Тэгэхэд тэд түүнийг шоолон инээлдлээ. | |
Matt | MonKJV | 9:27 | Дараа нь Есүсийг тэндээс явахад хоёр сохор хүн түүнийг дагаж, Давийдийн Хүү, биднийг өрөвдөөч хэмээн хашгирав. | |
Matt | MonKJV | 9:28 | Улмаар түүнийг нэгэн айлд ороход мөнөөх сохор хүмүүс түүн дээр ирлээ. Тэгэхэд нь Есүс тэдэнд, Намайг үүнийг хийж чадна гэдэгт та нар итгэж байна уу? гэв. Тэд, Тийм ээ, Эзэн гэж түүнд хэлжээ. | |
Matt | MonKJV | 9:30 | Тэгтэл тэдний нүд нээгдлээ. Дараа нь Есүс тэдэнд, Үүнийг нэг ч хүн мэдэж болохгүйг анхаар гэж хатуу сануулав. | |
Matt | MonKJV | 9:32 | Харин тэд яваад, ажигтун, муу ёрын сүнс шүглэсэн нэгэн хэлгүй хүнийг түүн дээр авчрав. | |
Matt | MonKJV | 9:33 | Тэгээд чөтгөр зайлуулагдахад хэлгүй хүн ярилаа. Тэгтэл цугласан олон гайхаж, Хэзээ ч ийм юм Израйльд үзэгдээгүй гэлцэв. | |
Matt | MonKJV | 9:34 | Гэтэл Фарисачууд, Тэрбээр чөтгөрүүдийг чөтгөрүүдийн хунтайжаар дамжуулан зайлуулдаг юм гэжээ. | |
Matt | MonKJV | 9:35 | Ингээд Есүс бүх хот ба тосгоноор синагогиудад нь зааж сурган мөн хаанчлалын сайн мэдээг тунхаглан, хүмүүсийн өвчин бүрийг бас эмгэг бүрийг эдгээн явлаа. | |
Matt | MonKJV | 9:36 | Харин тэр цугласан олныг харахдаа тэднийг өрөвдөв. Яагаад гэвэл тэд хоньчингүй хонь адил туйлдан, тарж бутарсан байжээ. | |
Chapter 10
Matt | MonKJV | 10:1 | Тэгээд тэр арван хоёр шавиа дуудаад, тэдэнд бузар сүнснүүдийн эсрэг, тэднийг хөөн зайлуулах мөн бүх төрлийн өвчин болон бүх төрлийн эмгэгийг эдгээх эрх мэдэл өгөв. | |
Matt | MonKJV | 10:2 | Эдүгээ эдгээр нь арван хоёр төлөөлөгчийн нэрс юм. Нэг дэх нь, Пээтрос гэгдсэн Сиймон мөн түүний дүү Андреас, Зеведаиосын хүү Иакоов болон түүний дүү Иоаннис, | |
Matt | MonKJV | 10:3 | Фийлиппос болон Вартоломаиос, Томаас мөн татвар хураагч Маттаиос, Алфаиосын хүү Иакоов бас Таддаиос овогтой Левваиос, | |
Matt | MonKJV | 10:5 | Есүс энэ арван хоёрыг илгээж, тэдэнд тушаан хэлэхдээ, Жүүд бусчуудын зам руу бүү яв. Мөн Самареиачуудын хот руу бүү ор. | |
Matt | MonKJV | 10:8 | Өвчтэй байгсдыг эдгээ, уяман өвчтэй хүмүүсийг цэвэр болго, үхэгсдийг босго, чөтгөрүүдийг зайлуул. Та нар үнэгүй хүлээн авсан. Үнэгүй өгөгтүн. | |
Matt | MonKJV | 10:10 | Бас аянд зориулж богц ч, хоёр цамц ч, гуталнууд ч, таяг ч бүү ав. Учир нь ажилчин хоолоо хүртэх нь зохистой. | |
Matt | MonKJV | 10:11 | Түүнчлэн та нар ямар ч хот эсвэл тосгон руу орохдоо тэнд байдаг зохистой нэгнийг сурагла. Тэгээд тэндээс явтлаа тэр газраа бай. | |
Matt | MonKJV | 10:13 | Тэгээд тэр айл хэрвээ зохистой бол та нарын амар тайван үүн дээр ирэг. Харин зохисгүй бол та нарын амар тайван та нар луу буцаг. | |
Matt | MonKJV | 10:14 | Тэгээд хэн ч бай та нарыг хүлээн авахгүй бас та нарын үгийг сонсохгүй бол тухайн айлаас эсвэл хотоос явахдаа та нар хөлийн тоосоо сэгсэр. | |
Matt | MonKJV | 10:15 | Үнэхээр би та нарт хэлье. Шүүлтийн өдөр Соодома болон Гооморрагийн нутаг нь тэр хотоос илүү тэсвэрлэж болмоор байх болно. | |
Matt | MonKJV | 10:16 | Ажигтун, би та нарыг чононууд дундах хонь адил илгээж байна. Тийм учраас та нар могой шиг ухаантай, тагтаа шиг хөнөөлгүй бай. | |
Matt | MonKJV | 10:17 | Харин хүмүүсээс болгоомжил. Учир нь тэд та нарыг зөвлөлүүд рүү хүргэж улмаар та нарыг синагогиуддаа ташуурдана. | |
Matt | MonKJV | 10:18 | Мөн та нар надаас болоод захирагчид ба хаадын өмнө тушаагдах нь тэдний болон Жүүд бусчуудын эсрэг гэрчлэлийн төлөө юм. | |
Matt | MonKJV | 10:19 | Харин тэд та нарыг тушаах үед юу гэж эсвэл яаж ярих тухай бодолд бүү авт. Учир нь та нарын ярих зүйл тухайн цагт та нарт өгөгдөнө. | |
Matt | MonKJV | 10:20 | Яагаад гэвэл ярьдаг нь та нар биш, харин та нарын дотор ярьдаг та нарын Эцэгийн Сүнс юм. | |
Matt | MonKJV | 10:21 | Түүнчлэн ах дүү нь ах дүүгээ мөн эцэг нь хүүхдээ үхэлд хүргэнэ. Мөн хүүхдүүд нь эцэг эхийнхээ эсрэг босож улмаар тэднийг алуулна. | |
Matt | MonKJV | 10:22 | Тэгээд та нар миний нэрээс болоод бүх хүнд үзэн ядагдана. Гэвч эцсээ хүртэл тэвчдэг хүн аврагдана. | |
Matt | MonKJV | 10:23 | Харин тэд та нарыг энэ хотод хавчих үед нөгөө рүү зугт. Учир нь үнэхээр би та нарт хэлье. Хүмүүний Хүүг ирэх хүртэл та нар Израйлийн хотуудыг гүйцээхгүй. | |
Matt | MonKJV | 10:25 | Багш шигээ болох нь шавьд, эзэн шигээ болох нь боолд хангалттай. Хэрэв тэд гэрийн эзнийг Вээлзэвүүл гэж дуудсан бол гэрийнхнийг нь хэрхэн илүүгээр дуудах билээ? | |
Matt | MonKJV | 10:26 | Тийм учраас тэднээс бүү ай. Учир нь илчлэгдэхээргүй халхлагдсан бас мэдэгдэхээргүй нууцлагдсан юу ч байхгүй. | |
Matt | MonKJV | 10:27 | Та нарт харанхуйд хэлж буй зүйлийг минь гэрэлд ярь. Мөн та нар чихээрээ сонсож буй зүйлээ дээврүүд дээр тунхагла. | |
Matt | MonKJV | 10:28 | Тэгээд биеийг хөнөөдөг ч сэтгэлийг хөнөөж үл чадах тэднээс бүү ай. Харин тамд сэтгэл ба биеийг хоёуланг нь устгаж чадах түүнээс айх нь дээр. | |
Matt | MonKJV | 10:29 | Хоёр болжмор нэг зоосоор худалдагддаггүй гэж үү? Үнэндээ та нарын Эцэггүйгээр тэдний нэг нь ч газар дээр унахгүй. | |
Matt | MonKJV | 10:32 | Тийм учраас хүмүүсийн өмнө намайг хүлээн зөвшөөрөх хэн ч бай түүнийг, би ч бас тэнгэрт буй Эцэгийнхээ өмнө хүлээн зөвшөөрнө. | |
Matt | MonKJV | 10:33 | Харин хүмүүсийн өмнө намайг үгүйсгэх хэн ч бай түүнийг, би ч бас тэнгэрт буй Эцэгийнхээ өмнө үгүйсгэнэ. | |
Matt | MonKJV | 10:34 | Газар дээр амар тайвныг илгээхээр намайг ирсэн гэж бүү бод. Би амар тайвныг бус, харин илд илгээхээр ирсэн. | |
Matt | MonKJV | 10:35 | Учир нь би хүмүүнийг эцгийнх нь эсрэг, охиныг эхийнх нь эсрэг, бэрийг хадам эхийнх нь эсрэг болгохоор ирсэн. | |
Matt | MonKJV | 10:37 | Эцэг эсвэл эхээ надаас илүү хайрладаг хүнд би зохисгүй. Мөн хүү эсвэл охиноо надаас илүү хайрладаг хүнд би зохисгүй. | |
Matt | MonKJV | 10:39 | Өөрийн амьдралыг олж буй хүн үүнийгээ алдана. Түүнчлэн миний төлөө өөрийн амьдралыг алдаж буй хүн үүнийгээ олно. | |
Matt | MonKJV | 10:40 | Та нарыг хүлээн авч буй хүн намайг хүлээн авч буй хэрэг. Түүнчлэн намайг хүлээн авч буй хүн намайг илгээсэн түүнийг хүлээн авч буй хэрэг. | |
Matt | MonKJV | 10:41 | Эш үзүүлэгчийн нэрээр эш үзүүлэгчийг хүлээн авч буй хүн эш үзүүлэгчийн шагналыг хүлээн авна. Мөн зөв хүний нэрээр зөв хүнийг хүлээн авч буй хүн зөв хүний шагналыг хүлээн авна. | |
Chapter 11
Matt | MonKJV | 11:1 | Тэгээд ийм явдал болжээ. Есүс арван хоёр шавьдаа тушааж дуусаад, тэдний хотуудаар зааж сурган бас номлохоор тэндээс явлаа. | |
Matt | MonKJV | 11:5 | Сохрууд нь хараатай болж, доголонгууд нь алхаж, уяман өвчтөнгүүд нь цэвэр болгогдож, дүлийнүүд нь сонсож, үхэгсэд нь босгогдож мөн ядууст сайн мэдээ тунхаглагдаж байна. | |
Matt | MonKJV | 11:7 | Тэгээд тэднийг явах үед Есүс цугласан олонд Иоаннисийн тухай ярьж эхлэн, Та нар юу харахаар цөл рүү явсан юм бэ? Салхинд ганхах зэгсийг үү? | |
Matt | MonKJV | 11:8 | Үнэндээ та нар юу харахаар явсан юм бэ? Зөөлөн хувцас өмссөн хүнийг үү? Ажигтун, зөөлөн хувцас өмсдөг хүмүүс хаадын өргөөнүүдэд байдаг. | |
Matt | MonKJV | 11:9 | Үнэхээр та нар юу харахаар явсан юм бэ? Эш үзүүлэгчийг үү? Тийм ээ, би та нарт хэлье. Эш үзүүлэгчээс ч илүүг нь. | |
Matt | MonKJV | 11:10 | Учир нь түүний тухай, Ажигтун, Би элчээ чиний нүүрний өмнө илгээнэ. Тэр чиний өмнөх замыг чинь бэлтгэнэ гэж бичигдсэн нь энэ юм. | |
Matt | MonKJV | 11:11 | Үнэхээр би та нарт хэлье. Эмэгтэйчүүдээс төрөгсдийн дунд Иоаннис Баптистаас агуу нь босоогүй. Гэвч тэнгэрийн хаанчлалд хамгийн өчүүхэн нь түүнээс агуу юм. | |
Matt | MonKJV | 11:12 | Иоаннис Баптистийн өдрүүдээс одоог хүртэл тэнгэрийн хаанчлал хүчинд автаж байгаа бөгөөд хүч түрэгчид нь үүнийг хүчээр эзлэн авч байна. | |
Matt | MonKJV | 11:16 | Харин энэ үеийнхнийг юутай адилтгах вэ? Тэд бол зээлүүдэд суугаад, найзуудаа дуудан | |
Matt | MonKJV | 11:17 | улмаар, Бид та нарт лимбэдсэн. Тэгэхэд та нар бүжиглээгүй. Бид та нарт харууссан. Тэгэхэд та нар гашуудаагүй гэж буй хүүхдүүдтэй адил юм. | |
Matt | MonKJV | 11:18 | Учир нь Иоаннис ирээд, идээ ч үгүй, уугаа ч үгүй. Гэтэл тэд, Тэр чөтгөртэй гэж хэлдэг. | |
Matt | MonKJV | 11:19 | Хүмүүний Хүү ирээд, идэж мөн уусан. Гэтэл тэд, Ховдог, дарсанд согтуурагч мөн татвар хураагчид болон гэмтнүүдийн найз энэ хүнийг ажигтун гэж хэлдэг. Харин мэргэн ухаан хүүхдүүдээрээ зөвтгөгддөг гэв. | |
Matt | MonKJV | 11:20 | Дараа нь аугаа ажлуудын ихэнх нь хийгдсэн хотууд гэмшин эргээгүй учраас тэр эднийг зэмлэж эхлэн, | |
Matt | MonKJV | 11:21 | Хоразийн чи гаслантай яа! Витсайда чи гаслантай яа! Учир нь та нарт хийгдсэн аугаа ажлууд хэрвээ Тюрос болон Сидоонд хийгдсэн бол тэд тааран хувцас ба үнсэн дотор аль эрт гэмшин эргэх байсан. | |
Matt | MonKJV | 11:22 | Харин би та нарт хэлье. Тюрос болон Сидооны хувьд шүүлтийн өдөр энэ нь та нараас илүү тэсмээр байх болно. | |
Matt | MonKJV | 11:23 | Түүнчлэн тэнгэрт тултал өргөмжлөгдсөн Капернаум чи, үхэгсдийн газар луу унагаагдана. Учир нь чамд хийгдсэн аугаа ажлууд хэрэв Соодомад хийгдсэн бол тэр, энэ өдөр хүртэл үлдэх байсан. | |
Matt | MonKJV | 11:24 | Харин би та нарт хэлье. Соодомагийн нутгийн хувьд шүүлтийн өдөр энэ нь чинийхээс илүү тэсмээр байх болно гэлээ. | |
Matt | MonKJV | 11:25 | Тэр үед Есүс хариулж, Эцэг минь ээ, тэнгэр ба газрын Эзэн танд би талархаж байна. Яагаад гэвэл та, мэргэд болон хашир хүмүүсээс энэ зүйлсийг нууцалж улмаар эдгээрийг нялхаст илчиллээ. | |
Matt | MonKJV | 11:27 | Надад Эцэгээс минь бүх зүйл өгөгдсөн. Тиймээс Хүү нь хэн болохыг Эцэгээс өөр мөн Эцэг нь хэн болохыг Хүү болон Хүү нь түүнийг хэнд илчилнэ тэр хүнээс өөр хэн ч мэдэхгүй. | |
Matt | MonKJV | 11:29 | Миний буулгыг өөр дээрээ ав. Тэгээд надаас суралц. Учир нь би зүрх сэтгэлдээ номхон бөгөөд даруу билээ. Тиймээс та нар сэтгэлдээ амралтыг олно. | |
Chapter 12
Matt | MonKJV | 12:1 | Тэр үед, шаббаат өдөр Есүс тариан талбайн дундуур явжээ. Тэгэхэд шавь нар нь өлсөж байсан тул тариан түрүү таслан идэж эхлэв. | |
Matt | MonKJV | 12:2 | Гэтэл Фарисачууд үүнийг хараад түүнд, Ажигтун, таны шавь нар шаббаат өдөр хийхэд хуульд нийцгүй зүйлийг хийж байна гэлээ. | |
Matt | MonKJV | 12:3 | Харин тэр тэдэнд, Давийд өөрөө болон түүнтэй хамт байсан хүмүүс өлсөж байх үед тэр юу хийснийг та нар уншаагүй юу? | |
Matt | MonKJV | 12:4 | Тэрбээр Шүтээний өргөөнд хэрхэн орж, үзмэрийн талхыг идсэн билээ. Гэтэл энэ нь зөвхөн тахилч нарт зориулагдсан бөгөөд тэр болон түүнтэй хамт байгсад идэхэд хуульд нийцгүй байсан. | |
Matt | MonKJV | 12:5 | Эсвэл тахилч нар шаббаат өдрүүдэд, шаббаатыг сүм дотор бузарладаг атлаа хэрхэн гэм зэмгүй байдгийг хуулиас та нар уншаагүй юу? | |
Matt | MonKJV | 12:7 | Түүнчлэн та нар, Би өргөлийг биш өршөөлийг хүсдэг гэдэг нь ямар утгатайг мэдсэнсэн бол гэм зэмгүй хүнийг буруутгахгүй байх байсан. | |
Matt | MonKJV | 12:10 | Гэтэл ажигтун, хатингаршсан гартай нэгэн эр байв. Тэгээд тэд түүнийг буруутгахын тулд түүнээс, Шаббаат өдрүүдэд эдгээх нь хуульд нийцтэй юү? гэж асуулаа. | |
Matt | MonKJV | 12:11 | Тэгэхэд тэр тэдэнд, Ганц хоньтой байгаад тэр нь шаббаат өдөр нүхэнд унавал түүнийг бариад, татаж гаргахгүй ямар хүн та нарын дунд байна вэ? | |
Matt | MonKJV | 12:12 | Тэгвэл хүн хониноос хэр илүү юм бэ? Тиймээс шаббаат өдрүүдэд сайныг үйлдэх нь хуульд нийцтэй гэв. | |
Matt | MonKJV | 12:13 | Дараа нь тэр нөгөө хүнд, Гараа сунга гэв. Тэгэхэд тэр сунгасан бөгөөд нөгөөхтэй нь адил эрүүл болж сэргээгджээ. | |
Matt | MonKJV | 12:14 | Тэр үед Фарисачууд гарч яваад, хэрхэн түүнийг устгах талаар түүний эсрэг зөвлөлийг хуралдуулав. | |
Matt | MonKJV | 12:15 | Харин Есүс үүнийг мэдээд, тэндээс холдон одлоо. Тэгтэл маш олон хүн түүнийг дагасан бөгөөд бүгдийг нь эдгээжээ. | |
Matt | MonKJV | 12:18 | Сонгосон зарцыг минь ажигтун. Надад хайрлагдсан түүнд сэтгэл минь ихэд тааламжтай. Би түүн дээр сүнсээ буулгах бөгөөд тэр Жүүд бусчуудад шүүлтийг тунхаглана. | |
Matt | MonKJV | 12:19 | Тэр маргахгүй бас хашгирахгүй. Мөн хэн ч түүний дуу хоолойг гудамжнуудад сонсохгүй. | |
Matt | MonKJV | 12:20 | Тэр шүүлтийг ялалт руу гаргах хүртлээ няцарсан зэгсийг ч хугалахгүй бас уугьж буй маалингийг ч бөхөөхгүй. | |
Matt | MonKJV | 12:21 | Мөн Жүүд бусчууд түүний нэрэнд бат найдна гэж хэлэгдсэн нь биелэгдэхийн тулд ажээ. | |
Matt | MonKJV | 12:22 | Тэр үед чөтгөрт эзэмдүүлсэн сохор бөгөөд хэлгүй хүнийг түүн дээр авчрав. Тэгэхэд тэр мөнөөх сохор бөгөөд хэлгүй хүнийг эдгээсэн учраас тэрбээр ярьж бас харлаа. | |
Matt | MonKJV | 12:24 | Гэтэл Фарисачууд сонсоод, Энэ хүн чөтгөрүүдийн хунтайж Вээлзэвүүлээр л биш бол чөтгөрүүдийг зайлуулдаггүй гэлээ. | |
Matt | MonKJV | 12:25 | Тэр үед Есүс тэдний санааг мэдээд, тэдэнд, Өөрийнхөө эсрэг хуваагдсан хаанчлал бүр үгүйрэлд хүрдэг. Мөн өөрийнхөө эсрэг хуваагдсан хот эсвэл айл бүр тогтнохгүй. | |
Matt | MonKJV | 12:26 | Түүнчлэн Сатаан, Сатаанаа зайлуулж, өөрийнхөө эсрэг тэр хуваагдвал түүний хаанчлал хэрхэн тогтнох вэ? | |
Matt | MonKJV | 12:27 | Тэгээд би чөтгөрүүдийг хэрэв Вээлзэвүүлээр зайлуулдаг юм бол та нарын хүүхдүүд хэнээр зайлуулдаг байх вэ? Иймд тэд та нарын шүүгч байх болно. | |
Matt | MonKJV | 12:28 | Харин би чөтгөрүүдийг Шүтээний Сүнсээр зайлуулдаг юм бол Шүтээний хаанчлал та нарт ирчихээд байна. | |
Matt | MonKJV | 12:29 | Эсвэл хүн хүчтэй хүнийг эхэлж хүлээд, дараа нь түүний гэрийг бусниулахаас өөрөөр яаж хүчтэй хүний гэрт орж, эд агуурсыг нь бусниулж чадах билээ. | |
Matt | MonKJV | 12:31 | Тийм учраас би та нарт хэлье. Гэм ба шүтээнийг доромжлохуйн бүх хэлбэр нь хүмүүний хувьд уучлагдана. Харин Ариун Сүнсний эсрэг шүтээнийг доромжлохуй нь хүмүүний хувьд уучлагдахгүй. | |
Matt | MonKJV | 12:32 | Мөн хэн ч бай хүмүүний Хүүгийн эсрэг үг хэлнэ энэ нь түүнд уучлагдана. Харин Ариун Сүнсний эсрэг ярьдаг хэн ч бай түүнд, энэ нь энэ дэлхийд ч, ирэх дэлхийд ч уучлагдахгүй. | |
Matt | MonKJV | 12:33 | Модыг сайн болгосон ч, үгүй ч жимс нь сайн. Модыг муу болгосон ч, үгүй ч жимс нь муу. Учир нь жимсээрээ мод танигддаг. | |
Matt | MonKJV | 12:34 | Хорт могойн үр удам аа, Та нар ёрын муу атлаа сайн зүйлсийг хэрхэн ярьж чадах вэ? Учир нь сэтгэлийн бялхсан байдлаас ам ярьдаг. | |
Matt | MonKJV | 12:35 | Сайн хүн сэтгэлийнхээ сайн эрдэнээс сайн зүйлсийг гаргадаг. Харин муу хүн муу эрдэнээс муу зүйлсийг гаргадаг. | |
Matt | MonKJV | 12:36 | Гэвч би та нарт хэлье. Яагаад гэвэл ярих дэмий үг бүрийнхээ төлөө хүмүүн шүүлтийн өдөр өчиг өгнө. | |
Matt | MonKJV | 12:38 | Тэгтэл бичээчид болон Фарисачуудын зарим нь, Багш аа, бид танаас шинж тэмдэг хармаар байна гэж хариулав. | |
Matt | MonKJV | 12:39 | Тэгэхэд нь тэр тэдэнд хариулж, Ёрын муу, завхай үеийнхэн шинж тэмдэг эрэлхийлдэг. Гэвч тэдэнд Ионаа эш үзүүлэгчийн шинж тэмдгээс өөр ямар ч шинж тэмдэг өгөгдөхгүй. | |
Matt | MonKJV | 12:40 | Учир нь Ионаа гурван өдөр, гурван шөнө халимны гэдсэнд байсан шиг хүмүүний Хүү тийнхүү гурван өдөр, гурван шөнө газрын зүрхэнд байх болно. | |
Matt | MonKJV | 12:41 | Нинэвээгийн эрчүүд Ионаагийн номлолд гэмшин эргэсэн учраас энэ үеийнхэнтэй хамт шүүлтэнд зогсож, тэднийг буруутгана. Тиймээс ажигтун, Ионаагаас илүү агуу нь энд байна. | |
Matt | MonKJV | 12:42 | Өмнөдийн хатан хаан Соломооны мэргэн ухааныг сонсохоор газрын хязгаараас ирсэн учраас энэ үеийнхэнтэй хамт шүүлтэнд зогсож, тэднийг буруутгана. Тиймээс ажигтун, Соломооноос илүү агуу нь энд байна. | |
Matt | MonKJV | 12:44 | Тэгээд тэр, Би хаанаас гарч ирсэн тэр гэр лүүгээ буцъя даа гэж хэлнэ. Улмаар очоод гэр нь хоосон, шүүрдэгдсэн бас цэгцлэгдсэнийг олж харна. | |
Matt | MonKJV | 12:45 | Дараа нь тэр яваад, өөрөөсөө илүү хорон муу долоон өөр сүнсийг өөртэйгөө хамт авчирч, тэнд орж оршино. Тэгэхэд мөнөөх хүний сүүлчийн байдал нь эхнийхээсээ ч дор болдог. Хорон муу энэ үеийнхэнд ч бас ийм юм болно гэв. | |
Matt | MonKJV | 12:46 | Ийнхүү түүнийг хүмүүстэй ярих зуур ажигтун, түүний эх болон дүү нар нь түүнтэй ярилцахыг эрмэлзэн, гадаа зогсож байлаа. | |
Matt | MonKJV | 12:47 | Тэгэхэд нэг хүн түүнд, Ажигтун, таны эх болон таны дүү нар тантай ярилцахыг эрмэлзэн, гадаа зогсож байна гэв. | |
Matt | MonKJV | 12:48 | Гэтэл тэр өөрт нь хэлсэн хүнд хариулан, Хэн миний эх вэ? Мөн хэн миний ах дүү нар юм бэ? гэжээ. | |
Matt | MonKJV | 12:49 | Тэгээд тэр өөрийн шавь нар луу гараа сунгаад, Ажигтун, миний эх мөн миний ах дүү нар! | |
Chapter 13
Matt | MonKJV | 13:2 | Тэгтэл маш олон хүн түүн рүү цуглав. Тиймээс тэрбээр нэгэн завь руу орж суулаа. Тэгэхэд нь цугласан олон бүгдээрээ эрэг дээр зогсов. | |
Matt | MonKJV | 13:3 | Тэгээд тэр олон зүйлийг зүйрлэлүүдээр ярьж тэдэнд, Ажигтун, нэгэн үр цацагч үр цацахаар явжээ. | |
Matt | MonKJV | 13:4 | Тэгээд түүнийг үр цацахад зарим нь замаар унасан бөгөөд тэдгээрийг шувууд ирээд идчихэв. | |
Matt | MonKJV | 13:5 | Мөн зарим нь их биш хөрстэй ийм хадархаг газруудад унажээ. Тэгээд гүн биш хөрстэй байсан учраас тэр даруй соёоллоо. | |
Matt | MonKJV | 13:7 | Бас зарим нь өргөстэй бутнууд дунд унав. Тэгэхэд өргөстэй бутнууд нь ургаж, тэдгээрийг боомиллоо. | |
Matt | MonKJV | 13:8 | Харин бусад нь сайн хөрсөнд унаж, зарим нь гуч, зарим нь жар мөн зарим нь зуу дахин жимс өгөв. | |
Matt | MonKJV | 13:11 | Тэгэхэд тэр тэдэнд хариулж, Яагаад гэвэл тэнгэрийн хаанчлалын нууцуудыг мэдэх нь та нарт өгөгдсөн харин тэдэнд өгөгдөөгүй. | |
Matt | MonKJV | 13:12 | Учир нь хэнд байна түүнд өгөгдөх бөгөөд бялхсан байх болно. Харин хэнд байхгүй байна байгаа нь хүртэл түүнээс авагдана. | |
Matt | MonKJV | 13:13 | Тийм учраас би тэдэнд зүйрлэлүүдээр ярьдаг юм. Яагаад гэвэл тэд харж байгаа ч хардаггүй. Мөн сонсож байгаа ч сонсдоггүй, ойлгодог ч үгүй. | |
Matt | MonKJV | 13:14 | Тэгээд Ишаиагийн ийн хэлсэн эш үзүүллэг тэдэнд биелэгддэг. Сонсголоороо та нар сонсоно. Гэсэн ч ойлгохгүй. Хараагаараа та нар харна. Гэсэн ч ухаарахгүй. | |
Matt | MonKJV | 13:15 | Учир нь энэ хүмүүсийн зүрх таргалж, чих нь төвөгшөөн сонсоод, тэд нүдээ аньжээ. Тэд нүдээрээ харж, чихээрээ сонсож, сэтгэлээрээ ойлгож улмаар өөрчлөгдөөд, би тэднийг эдгээчих вий. | |
Matt | MonKJV | 13:17 | Учир нь үнэхээр би та нарт хэлье. Та нарын харж байгааг олон эш үзүүлэгч бас зөв хүмүүс харахыг хүссэн боловч хараагүй. Мөн та нарын сонсож байгааг сонсохыг хүссэн боловч сонсоогүй. | |
Matt | MonKJV | 13:19 | Хэн нэгэн хаанчлалын үгийг сонсоод, үл ойлгоход хорон муу тэр нэгэн ирж, түүний зүрх сэтгэлд цацагдсаныг булааж авдаг. Энэ бол үрийг зам дээр хүлээн авсан хүн юм. | |
Matt | MonKJV | 13:20 | Харин хадархаг газруудад үрийг хүлээн авсан тэр хүн үгийг сонсоод, үүнийг баяр хөөртэйгээр шууд хүлээн авдаг хүн юм. | |
Matt | MonKJV | 13:21 | Гэвч өөртөө үндэсгүй тэр үнэндээ түрхэн зуур тэсвэрлэнэ. Учир нь үгнээс болоод гай зовлон эсвэл хавчлага бий болоход тэр шууд бүдэрдэг. | |
Matt | MonKJV | 13:22 | Мөн өргөстэй бутнууд дунд үрийг хүлээн авсан нь үгийг сонсдог хүн юм. Харин энэ дэлхийн зовнил болон эд баялгуудын хуурмаг байдал нь үгийг боомилоход тэр жимсгүй болдог. | |
Matt | MonKJV | 13:23 | Харин сайн хөрсөнд үрийг хүлээн авсан нь үгийг сонсоод ойлгодог хүн юм. Мөн тэр жимсэлж, зарим нь гуч, зарим нь жар, зарим нь зуу дахинг тээдэг гэв. | |
Matt | MonKJV | 13:24 | Өөр нэгэн зүйрлэлийг тэр тэдэнд танилцуулж, Тэнгэрийн хаанчлал нь талбайдаа сайн үр цацсан хүнтэй адилтгагддаг. | |
Matt | MonKJV | 13:25 | Гэтэл түүний дайсан хүмүүсийг унтаж байх зуур ирээд, буудайн дунд хуурамч буудай цацаад явжээ. | |
Matt | MonKJV | 13:27 | Тиймээс боолууд нь гэрийн эзэн дээр ирээд түүнд, Эзэнтэн, та талбайдаа сайн үр цацсан биш үү? Гэтэл хаанаас хуурамч буудайтай болчихов оо? гэжээ. | |
Matt | MonKJV | 13:28 | Харин тэр тэдэнд, Үүнийг нэг дайсан хийжээ гэв. Боолууд нь түүнд, Бид явж, тэдгээрийг хураахыг та хүсэж байна уу? гэлээ. | |
Matt | MonKJV | 13:29 | Гэтэл тэр, Битгий. Эс бөгөөс та нар хуурамч буудайг хураах зуураа үүнтэй хамт буудайг үндсээр нь зулгаачихна. | |
Matt | MonKJV | 13:30 | Ургац хураалт болтол хоёулаа хамт ургаг. Тэгээд ургац хураалтын цагт хураагчдад би, Та нар хуурамч буудайг эхлээд хураа. Улмаар тэдгээрийг шатаахын тулд багц багцаар нь боо. Харин буудайг миний амбаарт хураа гэж хэлнэ гэжээ. | |
Matt | MonKJV | 13:31 | Өөр нэг зүйрлэлийг тэр тэдэнд танилцуулж, Тэнгэрийн хаанчлал нь гичийн ганц үртэй адил юм. Үүнийг нэг хүн аваад, талбайд суулгажээ. | |
Matt | MonKJV | 13:32 | Үнэндээ энэ бол бүх үрээс хамгийн өчүүхэн нь. Харин ургахаараа өвслөг ургамлууд дунд хамгийн том нь болж улмаар мод болдог. Тиймээс үүний мөчрүүд дээр тэнгэрийн шувууд ирж үүрлэдэг гэв. | |
Matt | MonKJV | 13:33 | Өөр нэгэн зүйрлэлийг тэр тэдэнд, Тэнгэрийн хаанчлал нь исгэдэг хөрөнгөтэй адил юм. Үүнийг нэгэн эмэгтэй аваад, гурван хэмжүүр гуриланд бүхэлдээ истэл нь хучжээ гэж ярилаа. | |
Matt | MonKJV | 13:34 | Есүс энэ бүх зүйлийг цугласан олонд зүйрлэлүүдээр ярьсан юм. Үнэндээ тэр зүйрлэлгүйгээр тэдэнд ярьдаггүй байсан нь, | |
Matt | MonKJV | 13:35 | эш үзүүлэгчээр, Би зүйрлэлүүдээр амаа нээнэ. Дэлхийн сууриас хойш нууц байсан зүйлсийг би өгүүлэх болно хэмээн хэлэгдсэн үг биелэгдэхийн тулд байжээ. | |
Matt | MonKJV | 13:36 | Дараа нь Есүс мөнөөх цугласан олныг явуулаад, айлд оров. Тэгтэл шавь нар нь түүн дээр ирээд, Талбайн хуурамч буудайн зүйрлэлээ бидэнд тайлбарлаач гэлээ. | |
Matt | MonKJV | 13:38 | Харин талбай бол дэлхий. Сайн үр нь хаанчлалын хүүхдүүд харин хуурамч буудай нь хорон муу тэр нэгний хүүхдүүд юм. | |
Matt | MonKJV | 13:39 | Мөн тэдгээрийг цацсан дайсан бол элээ. Ургац хураалт бол дэлхийн төгсгөл бөгөөд хураагчид нь элч нар юм. | |
Matt | MonKJV | 13:40 | Тийм учраас хуурамч буудайг хураагаад, галд шатаадгийн адил энэ дэлхийн төгсгөлд үүнчлэн болно. | |
Matt | MonKJV | 13:41 | Хүмүүний Хүү элч нараа илгээх бөгөөд тэд бүдрүүлдэг бүх зүйлийг бас хууль бусыг үйлдэгчдийг түүний хаанчлалаас цуглуулна. | |
Matt | MonKJV | 13:43 | Тэр үед зөв хүмүүс Эцэгийнхээ хаанчлалд нар мэт гялалзана. Сонсох чихтэй нь сонсогтун. | |
Matt | MonKJV | 13:44 | Дахиад, тэнгэрийн хаанчлал бол талбайд нуусан эрдэнэ адил. Үүнийг нэг хүн олоод нууна. Тэгээд энэ баяр хөөрийнхөө улмаас явж, байгаа бүхнээ зараад, мөнөөх талбайг худалдаж авна. | |
Matt | MonKJV | 13:45 | Дахиад, тэнгэрийн хаанчлал бол сайн сувднууд хайж буй нэгэн худалдаачин эртэй адил юм. | |
Matt | MonKJV | 13:47 | Дахиад, тэнгэрийн хаанчлал бол тэнгист хаягдаад, төрөл зүйл бүрээс цуглуулсан тортой адил юм. | |
Matt | MonKJV | 13:48 | Үүнийг дүүрэхэд тэд эрэг рүү татаж гаргана. Тэгээд сууцгааж, сайныг нь савнуудад цуглуулаад харин мууг нь цааш хаяна. | |
Matt | MonKJV | 13:49 | Дэлхийн төгсгөлд яг үүнчлэн болно. Элч нар ирж, зөв шударга хүмүүс дундаас хорон мууг тусгаарлан | |
Matt | MonKJV | 13:50 | улмаар тэднийг галтай зууханд хаяна. Тэнд уйлаан болон шүд хавиралт байх болно гэв. | |
Matt | MonKJV | 13:51 | Есүс тэдэнд, Энэ бүх зүйлийг та нар ойлгов уу? гэхэд тэд түүнд, Тийм ээ, Эзэн гэжээ. | |
Matt | MonKJV | 13:52 | Дараа нь тэр тэдэнд, Иймээс тэнгэрийн хаанчлалд шавь болсон бичээч бүр эрдэнээсээ шинэ, хуучин юмсыг гаргадаг гэрийн эзэн эртэй адил юм гэв. | |
Matt | MonKJV | 13:54 | Улмаар нутагтаа тэр ирээд, хүмүүст синагогид нь зааж сургалаа. Үүнээс болоод тэд гайхширч, Энэ хүн хаанаас ийм мэргэн ухаан, аугаа үйлсүүдтэй болчихоо вэ? | |
Matt | MonKJV | 13:55 | Энэ чинь нөгөө мужааны хүү биш үү? Түүний эхийг Марийа мөн дүү нарыг нь Иакоов, Иосийс, Сиймон болон Иудаас гэдэг биш үү? | |
Matt | MonKJV | 13:56 | Мөн бүх эмэгтэй дүү нар нь бидэнтэй хамт байгаа биш үү? Гэтэл энэ хүн хаанаас энэ бүх зүйлтэй болчихоо вэ? гэв. | |
Matt | MonKJV | 13:57 | Ийнхүү тэд түүнд бүдэрчээ. Харин Есүс тэдэнд, Эш үзүүлэгч өөрийн нутагт бас орон гэртээ биш л бол хүндлэлгүй байдаггүй гэжээ. | |
Chapter 14
Matt | MonKJV | 14:2 | улмаар зарц нартаа, Энэ бол Иоаннис Баптист байна. Тэр үхэгсдээс босгогджээ. Тийм учраас аугаа үйлсүүд түүний дотор өөрсдийгөө харуулж байна гэлээ. | |
Matt | MonKJV | 14:3 | Учир нь Ироодис дүү Фийлиппосынхоо эхнэр Иродиасаас болоод Иоаннисийг бариад, түүнийг хүлж, шоронд хийсэн байсан юм. | |
Matt | MonKJV | 14:4 | Яагаад гэвэл Иоаннис түүнд, Тэр эмэгтэйг авах нь танд хуульд нийцгүй хэмээн хэлсэн юм. | |
Matt | MonKJV | 14:5 | Тэгээд тэр түүнийг алахыг хүссэн боловч цугласан олноос айсан аж. Учир нь тэд түүнийг эш үзүүлэгч хэмээн үздэг байжээ. | |
Matt | MonKJV | 14:6 | Харин Ироодисийн төрсөн өдрийг тэмдэглэж байхад Иродиасын охин тэдний өмнө бүжиглэсэн бөгөөд Ироодист таалагджээ. | |
Matt | MonKJV | 14:8 | Тэгэхэд ээжээрээ зааварлуулсан тэр, Царан дээр Иоаннис Баптистийн толгойг нааш нь надад авчруулаач гэж хэлэв. | |
Matt | MonKJV | 14:9 | Тэгтэл хаан гунигтай боллоо. Гэвч тангаргаасаа мөн хамт хооллож суусан хүмүүсээс болоод авчрахыг тушаажээ. | |
Matt | MonKJV | 14:11 | Улмаар царан дээр түүний толгойг авчруулж, охинд өгчээ. Тэгэхэд тэр ээждээ аваачлаа. | |
Matt | MonKJV | 14:13 | Есүс үүнийг сонсоод, тэндээс эзгүй газар луу завиар ганцаараа явлаа. Тэгтэл хүмүүс сонсоод, хотуудаас түүнийг явган дагав. | |
Matt | MonKJV | 14:14 | Тэгэхэд Есүс гарч ирээд, үй олон хүнийг харж, тэднийг өрөвдөн, өвчтэйг нь эдгээлээ. | |
Matt | MonKJV | 14:15 | Тийнхүү үдэш болоход шавь нар нь түүн дээр ирээд, Энэ бол эзгүй газар, цаг хэдийн өнгөрчээ. Цугласан олныг явуулаач. Тэгвэл тэд тосгод руу очоод, өөрсдөө хоол худалдаж авах байх гэв. | |
Matt | MonKJV | 14:19 | Тэгээд тэр цугласан олныг зүлгэн дээр суу хэмээн тушаагаад, таван талх, хоёр загасыг аван, тэнгэр өөд харж ерөөв. Улмаар талхнуудыг хугалж шавь нартаа, шавь нар нь цугласан олонд өглөө. | |
Matt | MonKJV | 14:20 | Ийнхүү бүгд идээд цаджээ. Тэгээд тэд үлдсэн хэсгүүдээр дүүрэн арван хоёр сагсыг авлаа. | |
Matt | MonKJV | 14:21 | Ингээд идсэн хүмүүс нь эмэгтэйчүүд, хүүхдүүдээс гадна таван мянга орчим эрчүүд байжээ. | |
Matt | MonKJV | 14:22 | Тэгээд Есүс цугласан олныг тараах зуураа шавь нарыгаа завинд орж, өөрөөсөө түрүүлж нөгөө тал руу явахыг шууд шаардлаа. | |
Matt | MonKJV | 14:23 | Тийнхүү тэр цугласан олныг тараачихаад, Шүтээнтэй ярихаар уул руу тусдаа өгсөв. Тэгээд үдэш болоход тэнд ганцаараа байлаа. | |
Matt | MonKJV | 14:24 | Харин энэ үед завь тэнгисийн дунд давалгаануудад шидэгдэн байв. Учир нь салхи сөрүү байжээ. | |
Matt | MonKJV | 14:26 | Тэгтэл шавь нар тэнгис дээгүүр алхаж яваа түүнийг хараад түгшин, Сүнс байна гэв. Тэгээд айдсаасаа болоод хашгиралдлаа. | |
Matt | MonKJV | 14:28 | Тэгэхэд Пээтрос түүнд хариулж, Эзэн, хэрэв та мөн бол усан дээгүүр тан руу очихыг надад тушаагаач гэлээ. | |
Matt | MonKJV | 14:29 | Тэгэхэд нь тэр, Нааш ир гэв. Тийнхүү Пээтрос завинаас буугаад, Есүс рүү очихоор усан дээгүүр алхлаа. | |
Matt | MonKJV | 14:30 | Харин тэрбээр хүчтэй салхийг хараад айсан бөгөөд живж эхлэн, Эзэн, намайг авраач гэж хашгирлаа. | |
Matt | MonKJV | 14:31 | Тэгэхэд Есүс гараа тэр даруй сунган, түүнийг барьж түүнд, Өчүүхэн итгэлт ээ, чи юунд эргэлзсэн юм бэ? гэв. | |
Matt | MonKJV | 14:33 | Тэгтэл завинд байсан тэд ирж, Та үнэхээр Шүтээний Хүү мөн байна гээд түүнд мөргөв. | |
Matt | MonKJV | 14:35 | Тэгэхэд түүний тухай тэр газрын хүмүүс мэдээд, эргэн тойрныхоо бүх нутаг руу хүн явуулж, өвчтэй байсан бүгдийг түүн рүү авчрав. | |
Chapter 15
Matt | MonKJV | 15:2 | Таны шавь нар ахмадуудын заншлыг яагаад зөрчдөг юм бэ? Учир нь тэд талх идэхдээ гараа угаахгүй юм гэв. | |
Matt | MonKJV | 15:3 | Тэгэхэд нь тэдэнд хариулж, Та нар өөрсдийн заншлаар Шүтээний тушаалыг яагаад бас зөрчдөг юм бэ? | |
Matt | MonKJV | 15:4 | Учир нь, Эцэг ба эхээ хүндэл. Мөн эцэг эсвэл эхийгээ хараагчийг цаазаар ав гэж Шүтээн тушаасан. | |
Matt | MonKJV | 15:5 | Гэвч та нар, Танд надаас тус болох юу ч байсан тэр нь өргөл гэж эцэг эсвэл эхдээ хэлэх хэн ч бай | |
Matt | MonKJV | 15:6 | тэр хүн, эцэг эсвэл эхээ хүндлэхгүй байгаа боловч энэ үүргээс чөлөөлөгдөнө гэж хэлдэг. Ийнхүү та нар Шүтээний тушаалыг өөрсдийн заншлаар хүчингүй болгодог. | |
Matt | MonKJV | 15:8 | Энэ хүмүүс амаараа надад дөхөж, уруулаараа намайг өргөмжилдөг. Харин зүрх сэтгэл нь надаас хол байдаг. | |
Matt | MonKJV | 15:9 | Гэвч тэд надад хоосон мөргөж, хүмүүний тушаалуудыг сургаалууд болгон зааж сургадаг хэмээн зүйтэй эш үзүүлсэн гэв. | |
Matt | MonKJV | 15:11 | Ам руу ордог нь хүмүүнийг бузарладаггүй. Харин амнаас гардаг нь хүмүүнийг бузарладаг гэлээ. | |
Matt | MonKJV | 15:12 | Тэр үед түүний шавь нар ирээд түүнд, Фарисачууд энэ яриаг сонсоод, бүдэрснийг та мэдэх үү? гэв. | |
Matt | MonKJV | 15:13 | Харин тэр түүнд хариулж, Тэнгэрийн Эцэгийн минь тариагүй ургамал бүр үндсээрээ зулгаагдана. | |
Matt | MonKJV | 15:14 | Тэднийг орхи. Тэд бол сохрын сохор хөтөч нар юм. Тэгээд сохор сохроо хөтөлбөл хоёул нүхэнд унана гэлээ. | |
Matt | MonKJV | 15:17 | Аманд ордог юу ч бай гэдэс рүү ороод, жорлонд хаягддагийг та нар ойлгоогүй л байна уу? | |
Matt | MonKJV | 15:18 | Харин амнаас гардаг зүйлс зүрх сэтгэлээс үүддэг бөгөөд тэдгээр нь хүмүүнийг бузарладаг. | |
Matt | MonKJV | 15:19 | Учир нь зүрх сэтгэлээс ёрын муу бодлууд, аллагууд, завхайрлууд, садар самуун явдлууд, хулгайнууд, хуурамч гэрчлэл, шүтээнийг доромжлохуйнууд үүддэг. | |
Matt | MonKJV | 15:20 | Эдгээр нь хүмүүнийг бузарладаг юм. Харин угаагаагүй гараар идэх нь хүмүүнийг бузарладаггүй гэв. | |
Matt | MonKJV | 15:22 | Тэгтэл ажигтун, нэгэн Кнаан эмэгтэй мөнөөх хил хязгаараас хүрч ирээд түүн рүү, Эзэн, Давийдийн Хүү минь ээ, намайг өрөвдөөч. Охин минь чөтгөрт аймшигтайгаар эзэмдүүлчихээд байна гэж хашгирчээ. | |
Matt | MonKJV | 15:23 | Гэвч тэр түүнд ганц ч үг хариулсангүй. Тэгэхэд шавь нар нь ирээд, Тэр эмэгтэй бидний араас хашгираад байгаа тул түүнийг явуулаач хэмээн хичээнгүйлэн гуйв. | |
Matt | MonKJV | 15:24 | Харин тэр хариулж, Би Израйлийн гэрийн алдагдсан хониноос өөр лүү илгээгдээгүй гэлээ. | |
Matt | MonKJV | 15:27 | Гэтэл тэр эмэгтэй, Үнэн, Эзэн. Гэхдээ эздийнхээ ширээнээс унасан үйрмэгнүүдийг ноход иддэг шүү дээ гэв. | |
Matt | MonKJV | 15:28 | Тэгэхэд нь Есүс хариулан түүнд, Эмэгтэй, чиний итгэл агуу юм. Хүссэнээр чинь чамд болог гэлээ. Тэгтэл охин нь яг тэр цагаас эдгэрчээ. | |
Matt | MonKJV | 15:29 | Улмаар Есүс тэндээс яваад, Галийл тэнгисийн дэргэд иржээ. Тэгээд уул руу гаран, тэнд суув. | |
Matt | MonKJV | 15:30 | Тэгтэл үй олон хүн доголон, сохор, хэлгүй, татанхай болон бусад олны хамт түүн дээр иржээ. Тэгээд Есүсийн хөлд тэднийг тавихад тэр тэднийг эдгээлээ. | |
Matt | MonKJV | 15:31 | Тийнхүү хэлгүй нь ярьж, татанхай нь эрүүл болж, доголон нь алхаж, сохор нь харахыг цугласан олон үзээд гайхширчээ. Улмаар тэд Израйлийн Шүтээнийг алдаршуулав. | |
Matt | MonKJV | 15:32 | Тэгэхэд Есүс шавь нараа дуудан, Би цугласан олныг өрөвдөж байна. Тэд гурван өдөр надтай хамт байсан учраас идэх юмгүй болжээ. Би тэднийг юм идүүлэлгүй явуулмааргүй байна. Эс бөгөөс тэд замдаа сульдана гэлээ. | |
Matt | MonKJV | 15:33 | Тэгтэл шавь нар нь түүнд, Энэ эзгүй газрын хаанаас бид, ийм олон хүнийг цатгах тийм их талхтай болох билээ? гэв. | |
Matt | MonKJV | 15:34 | Харин Есүс тэдэнд, Та нарт хэдэн талх байна вэ? гэхэд тэд, Долоо бас хэдхэн жижиг загас гэлээ. | |
Matt | MonKJV | 15:36 | Тэгээд тэр долоон талх болон загаснуудыг авч талархаад улмаар хуваан шавь нартаа, шавь нар нь цугласан олонд өглөө. | |
Matt | MonKJV | 15:38 | Тийнхүү идсэн хүмүүс нь эмэгтэйчүүд, хүүхдүүдээс гадна дөрвөн мянган эрэгтэй байжээ. | |
Chapter 16
Matt | MonKJV | 16:1 | Тэгтэл бас Фарисачууд, Саддукачуудын хамт ирээд, түүнийг сорьж, өөрсдөдөө тэнгэрээс шинж тэмдэг үзүүлэхийг шаардав. | |
Matt | MonKJV | 16:2 | Тэгэхэд нь тэр хариулж улмаар тэдэнд, Үдэш болоход та нар, Тэнгэр цэлмэх нь. Учир нь тэнгэр улаан байна гэдэг. | |
Matt | MonKJV | 16:3 | Мөн өглөөгүүр, Өнөөдөр шуурах нь. Учир нь тэнгэр улаан бас бүрхэг байна гэдэг. Хоёр нүүртнүүд ээ, та нар тэнгэрийн төрхийг ажиж чаддаг атлаа цагийн шинжүүдийг ялгаж чаддаггүй юм уу? | |
Matt | MonKJV | 16:4 | Хорон муу, завхай үеийнхэн шинж тэмдэгний араас хөөцөлддөг. Харин тэдэнд Ионаа эш үзүүлэгчийн шинж тэмдгээс өөр шинж тэмдэг өгөгдөхгүй гэв. Тэгээд тэр тэднийг орхин явлаа. | |
Matt | MonKJV | 16:6 | Тэгтэл Есүс тэдэнд, Фарисачууд болон Саддукачуудын исгэдэг хөрөнгийг анхаарч бас болгоомжил гэв. | |
Matt | MonKJV | 16:7 | Тэгэхэд нь тэд, Биднийг ямар ч талх авчраагүй учраас ингэв үү хэмээн өөр хоорондоо ярилцжээ. | |
Matt | MonKJV | 16:8 | Есүс үүнийг мэдээд тэдэнд, Өчүүхэн итгэлтнүүд ээ, ямар ч талх авчраагүй учраас ингэв үү хэмээн та нар өөр хоорондоо юунд ярилцана вэ? | |
Matt | MonKJV | 16:10 | бас мөнөөх дөрвөн мянгын долоон талхыг мөн хэдэн сагс авсныг санахгүй бас ойлгохгүй л байна уу? | |
Matt | MonKJV | 16:11 | Би, Фарисачууд болон Саддукачуудын исгэдэг хөрөнгөнөөс болгоомжил гэж хэлэхдээ та нарт талхны тухай яриагүйг яахаараа ойлгодоггүй юм бэ? гэв. | |
Matt | MonKJV | 16:12 | Тэгэхэд тэд талхны исгэдэг хөрөнгөнөөс биш, харин Фарисачууд болон Саддукачуудын сургаалаас болгоомжлох тухай ярьсныг ойлгожээ. | |
Matt | MonKJV | 16:13 | Есүс Фийлиппосын Каисаареиа нутгуудад ирээд шавь нараасаа, Хүмүүний Хүү намайг хүмүүс хэн гэж ярьдаг вэ? хэмээн асуув. | |
Matt | MonKJV | 16:14 | Тэгэхэд нь тэд, Зарим нь Иоаннис Баптист, зарим нь Элийа харин бусад нь Ийрмеиа эсвэл эш үзүүлэгч нарын нэг гэлцдэг хэмээн хэлжээ. | |
Matt | MonKJV | 16:17 | Тэгэхэд нь Есүс хариулж түүнд, Сиймон Барионаас аа, чи жаргалтай ажээ. Учир нь чамд үүнийг махбод болон цус биш, харин тэнгэрт буй Эцэг минь илчилсэн. | |
Matt | MonKJV | 16:18 | Мөн би чамд, Чи бол Пээтрос. Тэгээд би өөрийн чуулганыг энэ хадан дээр босгох бөгөөд үхэгсдийн газрын хаалганууд үүнийг дийлэхгүй. | |
Matt | MonKJV | 16:19 | Түүнчлэн би тэнгэрийн хаанчлалын түлхүүрүүдийг чамд өгнө. Газар дээр чиний уях аливаа зүйл тэнгэрт уягдана. Мөн газар дээр чиний тайлах аливаа зүйл тэнгэрт тайлагдана гэдгийг бас хэлж байна гэлээ. | |
Matt | MonKJV | 16:20 | Дараа нь тэр өөрийг нь Есүс Христ мөн гэдгийг хэнд ч хэлж болохгүй хэмээн шавь нартаа тушаалаа. | |
Matt | MonKJV | 16:21 | Тэр цагаас хойш Есүс Иерусалим руу явах ёстойгоо мөн ахлагч нар, ахлах тахилч нар болон бичээчдийн олон зүйлээр зовж улмаар алагдан, гурав дахь өдрөө дахин босгогдох тухайгаа шавь нартаа илэрхийлж эхэлжээ. | |
Matt | MonKJV | 16:22 | Тэгтэл Пээтрос түүнийг татан, Эзэн, энэ танаас хол байг. Танд ийм юм огт болохгүй хэмээн түүнийг зэмлэж эхлэв. | |
Matt | MonKJV | 16:23 | Гэтэл тэр эргэж Пээтрост, Миний ардаас зайл, Сатаан аа! Чи надад бүдрүүлэлт юм. Учир нь чи Шүтээний зүйлсийг биш, харин хүмүүнийхийг боддог гэлээ. | |
Matt | MonKJV | 16:24 | Дараа нь Есүс шавь нартаа, Хэрэв хэн нэг нь миний араас ирэхийг хүсвэл өөрийгөө үгүйсгэж, загалмайгаа үүрээд, намайг дагаг. | |
Matt | MonKJV | 16:25 | Учир нь амиа аврахыг хүсэх хэн боловч үүнийгээ алдана. Харин надаас болоод амиа алдах хэн боловч үүнийгээ олно. | |
Matt | MonKJV | 16:26 | Учир нь хүмүүн дэлхийг бүхэлд нь аваад өөрийн сэтгэлийг алдвал түүнд юу нь ашигтай байх вэ? Эсвэл сэтгэлийнхээ төлөө тэр юуг солионд өгөх вэ? | |
Matt | MonKJV | 16:27 | Яагаад гэвэл хүмүүний Хүү Эцэгийнхээ сүр жавхаан дунд элч нарынхаа хамт ирнэ. Тэгээд тэр үед хүн бүрийг үйлсүүдийнх нь дагуу шагнана. | |
Chapter 17
Matt | MonKJV | 17:1 | Улмаар Есүс зургаан өдрийн дараа Пээтрос, Иакоов болон түүний дүү Иоаннис нарыг аван, өндөр ууланд тусад нь авчирлаа. | |
Matt | MonKJV | 17:2 | Тэгээд тэдний өмнө хувирав. Тэгэхэд түүний царай нар мэт гэрэлтэж, хувцас нь гэрэл мэт цагаан болов. | |
Matt | MonKJV | 17:4 | Тэгэхэд нь Пээтрос хариулж Есүст, Эзэн, энд байгаа нь бидэнд сайн боллоо. Хэрэв таныг хүсвэл бид энд гурван цацар хийе. Танд нэгийг Мошээд нэгийг бас Элийад нэгийг гэв. | |
Matt | MonKJV | 17:5 | Түүнийг ярьж байх зуур, ажигтун, гэрэлтсэн үүл тэднийг бүрхлээ. Тэгтэл ажигтун, үүлнээс нэгэн дуу хоолой гарч, Энэ бол миний хайртай хүү. Би түүнд ихэд тааламжтай. Та нар түүнийг сонсогтун гэв. | |
Matt | MonKJV | 17:9 | Ингээд тэднийг уулнаас буух зуур Есүс тэдэнд, Хүмүүний Хүүг үхэгсдээс босгогдох хүртэл энэ үзэгдлийг хэнд ч бүү хэл хэмээн тушаав. | |
Matt | MonKJV | 17:10 | Тэгэхэд шавь нар нь түүнээс, Тэгвэл Элийа эхлээд ирэх ёстой гэж бичээчид яагаад хэлдэг юм бэ? гэж асуулаа. | |
Matt | MonKJV | 17:12 | Харин би та нарт хэлье. Тэр Элийа аль хэдийн ирсэн атал тэд түүнийг таниагүй. Харин түүнд хүссэн бүхнээ хийсэн. Үүний адил хүмүүний Хүү тэднээс болоод бас шаналах болно гэв. | |
Matt | MonKJV | 17:15 | Эзэн, хүүг минь өрөвдөөч. Учир нь тэр галзуу солиотой бөгөөд маш ихээр шаналдаг. Яагаад гэвэл тэр олонтаа гал руу, олонтаа ус руу унадаг юм. | |
Matt | MonKJV | 17:16 | Иймээс би таны шавь нар дээр түүнийг авчирсан боловч тэд түүнийг эдгээж чадсангүй гэв. | |
Matt | MonKJV | 17:17 | Тэгтэл Есүс хариулж, Итгэлгүй, завхарсан үеийнхэн ээ, би та нартай хэр удаан байх билээ? Та нарыг хэр удаан тэвчих юм бэ? Түүнийг энд над руу авчир гэлээ. | |
Matt | MonKJV | 17:18 | Тэгээд Есүс чөтгөрийг зандарлаа. Тэгэхэд тэр түүнээс зайлжээ. Яг тэр цагаас хүү эдгэрэв. | |
Matt | MonKJV | 17:19 | Тэр үед шавь нар нь тусдаа Есүс дээр ирээд, Бид яагаад түүнийг зайлуулж чадсангүй вэ? гэлээ. | |
Matt | MonKJV | 17:20 | Тэгэхэд нь Есүс тэдэнд, Та нарын үл итгэлээс болоод. Учир нь үнэхээр би та нарт хэлье. Хэрэв та нарт гичийн ганц үр төдий итгэл байвал энэ ууланд, Эндээс тийш нүү гэж хэлэхэд нүүх болно. Ийнхүү та нарт юу ч боломжгүй биш байх болно. | |
Matt | MonKJV | 17:22 | Ийнхүү тэднийг Галийлд байх зуур Есүс тэдэнд, Хүмүүний Хүү хүмүүсийн гарт тушаагдана. | |
Matt | MonKJV | 17:23 | Улмаар тэд түүнийг ална. Тэгээд гурав дахь өдрөө тэр дахин босгогдоно гэж хэлэв. Тэгэхэд тэд асар ихээр гуниглав. | |
Matt | MonKJV | 17:24 | Дараа нь тэднийг Капернаумд ирэхэд зоос авдаг хүмүүс Пээтрос дээр ирээд, Танай багш зоос төлдөггүй юм уу? гэлээ. | |
Matt | MonKJV | 17:25 | Тэр, Тийм ээ, төлдөг гэв. Тэгээд Есүс айлд орчихоод түүнээс урьтан, Сиймон оо, чи юу гэж бодож байна? Дэлхийн хаад хэнээс гааль эсвэл татвар авдаг вэ? Хүүхдүүдээсээ юү эсвэл бусад хүмүүсээс үү? гэв. | |
Chapter 18
Matt | MonKJV | 18:1 | Тэр үед шавь нар Есүс дээр ирээд, Тэнгэрийн хаанчлалд хэн хамгийн агуу нь вэ? гэлээ. | |
Matt | MonKJV | 18:2 | Тэгэхэд Есүс нэгэн бяцхан хүүхдийг өөр лүүгээ дуудан, түүнийг тэдний дунд зогсоогоод | |
Matt | MonKJV | 18:3 | улмаар хэлэхдээ, Үнэхээр би та нарт хэлье. Та нар өөрчлөгдөж, бяцхан хүүхэд адил болохгүйгээр тэнгэрийн хаанчлалд орохгүй. | |
Matt | MonKJV | 18:4 | Тийм учраас энэ бяцхан хүүхэд адил өөрийгөө даруу болгох хэн ч бай тэрбээр тэнгэрийн хаанчлалд илүү агуу нь. | |
Matt | MonKJV | 18:5 | Мөн ийм бяцхан хүүхэд шиг нэгнийг миний нэрээр хүлээн авах хэн ч бай намайг хүлээн авч буй хэрэг. | |
Matt | MonKJV | 18:6 | Харин надад итгэдэг эдгээр багачуудын нэгийг нь бүдрүүлэх хэн ч бай түүний хувьд тээрмийн чулууг хүзүүндээ зүүгээд, тэнгисийн гүнд живсэн нь дээр. | |
Matt | MonKJV | 18:7 | Бүдрүүлэлтүүдээс болоод энэ дэлхий гаслантай яа! Учир нь бүдрүүлэлтүүд ирэх нь гарцаагүй. Харин бүдрүүлэлт өөрөөр нь дамжин ирэх тэр хүн гаслантай яа! | |
Matt | MonKJV | 18:8 | Тиймээс гар эсвэл хөл чинь чамайг бүдрүүлбэл тэднийг тастаад, өөрөөсөө зайлуул. Мөнхийн гал руу хаягдахдаа хоёр гар эсвэл хоёр хөлтэй байснаас амьдрал руу доголон эсвэл эрэмдэг орох нь чамд дээр. | |
Matt | MonKJV | 18:9 | Мөн нүд чинь хэрэв чамайг бүдрүүлбэл ухаж аваад, өөрөөсөө зайлуул. Тамын гал руу хаягдахдаа хоёр нүдтэй байснаас амьдрал руу нэг нүдтэй орох нь чамд дээр. | |
Matt | MonKJV | 18:10 | Эдгээр багачуудын нэгийг нь ч ад үзэхгүй байхыг анхаар. Учир нь би та нарт хэлье. Тэнгэр дэх тэдний элч нар тэнгэрт буй Эцэгийн минь царайг үргэлж хардаг. | |
Matt | MonKJV | 18:12 | Та нар юу гэж бодож байна? Хэрэв нэг хүн зуун хоньтой байгаад, тэдний нэг нь тасарч явбал тэр ерэн есийгөө орхиод, уулс руу явж, тасарч явсныгаа эрж хайхгүй гэж үү? | |
Matt | MonKJV | 18:13 | Тэгээд түүнийгээ олбол үнэхээр би та нарт хэлье. Тасарч яваагүй ерэн есөөсөө илүү нөгөө хониныхоо төлөө тэр баясан хөөрдөг. | |
Matt | MonKJV | 18:15 | Түүнчлэн ах дүү чинь хэрэв чиний эсрэг гэм үйлдвэл явж, зөвхөн чиний болон түүний дунд алдааг нь хэл. Хэрэв тэр чамайг сонсвол чи ах дүүгээ эргүүлж авсан хэрэг. | |
Matt | MonKJV | 18:16 | Харин тэр сонсохгүй бол өөрөөсөө гадна нэг эсвэл хоёрыг хамт авч оч. Энэ нь хоёр эсвэл гурван гэрчийн амаар үг бүр батлагдахын тулд юм. | |
Matt | MonKJV | 18:17 | Тэгээд тэр тэднийг сонсохоос татгалзвал чуулганд хэл. Харин чуулганыг сонсохоос татгалзвал чиний хувьд тэрбээр, Жүүд бус хүн болон татвар хураагч адил болог. | |
Matt | MonKJV | 18:18 | Үнэхээр би та нарт хэлье. Газар дээр та нарын уях аливаа зүйл тэнгэрт уягдах болно. Мөн газар дээр та нарын тайлах аливаа зүйл тэнгэрт тайлагдах болно. | |
Matt | MonKJV | 18:19 | Дахиад, би та нарт хэлье. Гуйх аливаа зүйлийнхээ талаар та нарын хоёр нь газар дээр санал нийлбэл энэ нь тэнгэрт буй Эцэгээс минь тэдэнд биелэгдэх болно. | |
Matt | MonKJV | 18:20 | Учир нь миний нэрээр хоёр эсвэл гурвуулаа хаана цугларна би тэнд, тэдний дунд байна гэлээ. | |
Matt | MonKJV | 18:21 | Тэгэхэд Пээтрос түүн дээр ирээд, Эзэн, миний эсрэг ах дүү минь хэдэн удаа гэм хийхэд түүнийг би уучлах вэ? Долоон удаа болтол уу? гэв. | |
Matt | MonKJV | 18:22 | Есүс түүнд, Долоон удаа болтол гэж би чамд хэлэхгүй. Харин далыг долоон удаа болтол. | |
Matt | MonKJV | 18:23 | Тийм учраас тэнгэрийн хаанчлал бол боолуудаасаа өчиг авах нэгэн хаантай адилтгагдана. | |
Matt | MonKJV | 18:24 | Тэгээд түүнийг өчиг авч эхлэхэд арван мянган талантын өртэй байсан нэгнийг түүн рүү авчирлаа. | |
Matt | MonKJV | 18:25 | Гэтэл түүнд төлөх юм байгаагүй тул тэр мөн эхнэр, хүүхдүүд нь бас байгаа бүхэн нь худалдагдаж, төлбөр хийгдсэн байхыг эзэн нь тушаажээ. | |
Matt | MonKJV | 18:26 | Тийм учраас тэр боол газар унаж, түүнд мөргөн, Эзэн, намайг хүлцээч. Би танд бүгдийг нь төлье гэв. | |
Matt | MonKJV | 18:27 | Тэгтэл тэр боолын эзэнд өрөвдөх сэтгэл төрж, түүнийг суллаад, түүнд өрийг нь хэлтрүүлжээ. | |
Matt | MonKJV | 18:28 | Харин мөнөөх боол явж, хамт ажилладаг боолуудаасаа өөрт нь зуун мөнгөн зоосны өртэй нэгнийг олов. Тэгээд түүнийг барьж аван багалзуурдаад, Надад төлөх зүйлээ төл гэлээ. | |
Matt | MonKJV | 18:29 | Тэгтэл хамт ажилладаг боол нь түүний хөлд унан, түүнээс хичээнгүйлэн гуйж, Намайг хүлцээч. Тэгээд би чамд бүгдийг нь төлье гэв. | |
Matt | MonKJV | 18:31 | Тэгэхэд хамт ажилладаг боолууд нь юу болсныг хараад, ихэд харамсан, эзэн рүүгээ очиж, болсон бүгдийг хэлжээ. | |
Matt | MonKJV | 18:32 | Тэгтэл эзэн нь түүнийг дуудаад, дараа нь түүнд, Хорон муу боол оо, чамайг надаас гуйсан учраас тэр бүх өрийг чинь би хэлтрүүлсэн. | |
Matt | MonKJV | 18:34 | Тэгээд хилэгнэсэн эзэн нь өөрт нь төлөх ёстой байсан бүхнийг төлтөл түүнийг тарчлаагч нарт тушаажээ. | |
Chapter 19
Matt | MonKJV | 19:1 | Тэгээд ийм явдал болжээ. Есүс энэ үгсээ дуусгаад, Галийлаас явж, Иорданаас цааших Иудаиагийн хил хязгаарт ирэв. | |
Matt | MonKJV | 19:3 | Фарисачууд бас түүн дээр ирээд, түүнийг сорин түүнд, Эр хүн эхнэрээсээ ямар нэг шалтгаанаар салах нь хуульд нийцтэй юу? гэлээ. | |
Matt | MonKJV | 19:5 | улмаар, Иймээс эр хүн эцэг, эхээ орхиод, эхнэртэйгээ наалдана. Тэгээд тэр хоёр, нэг махбод болно гэж хэлснийг та нар уншаагүй юу? | |
Matt | MonKJV | 19:6 | Тиймээс тэд цаашид хоёр биш, харин нэг махбод болно. Иймд Шүтээний нийлүүлсэн юмыг хүмүүн бүү салгаг гэв. | |
Matt | MonKJV | 19:7 | Тэд түүнд, Тэгвэл яагаад салалтын бичиг өгч, эхнэрээсээ салахыг Мошээ тушаасан юм бэ? гэлээ. | |
Matt | MonKJV | 19:8 | Тэр тэдэнд, Та нарын зүрх сэтгэлийн хатуугаас болоод Мошээ та нарт эхнэрээсээ салахыг зөвшөөрсөн. Харин эхнээсээ ийм байгаагүй. | |
Matt | MonKJV | 19:9 | Иймд би та нарт хэлье. Садар самуунаас л биш бол эхнэрээ явуулж, өөр хүнтэй гэрлэх хэн боловч завхайрч буй хэрэг. Түүнчлэн салсан эмэгтэйтэй гэрлэх хэн боловч завхайрч буй хэрэг гэв. | |
Matt | MonKJV | 19:10 | Шавь нар нь түүнд, Эр хүний хэрэг явдал хэрэв эхнэртэйгээ ийм байх аваас гэрлэх нь тусгүй юм байна гэлээ. | |
Matt | MonKJV | 19:11 | Харин тэр тэдэнд, Энэ нь өгөгдсөн хүмүүс биш л бол энэ үгийг бүх хүн хүлээн авч чадахгүй. | |
Matt | MonKJV | 19:12 | Учир нь эхийн хэвлийгээс тайганаараа төрсөн хүмүүс байдаг. Бас хүмүүнээр тайган болгуулсан тайганчууд бий. Мөн тэнгэрийн хаанчлалын төлөө өөрсдийгөө тайган болгосон тайганчууд байдаг. Хүлээн авах чадвартай нь үүнийг хүлээн аваг гэв. | |
Matt | MonKJV | 19:13 | Тэр үед бяцхан хүүхдүүд дээр гарыг нь тавиулж гуйлгахаар тэднийг түүн рүү авчирчээ. Гэтэл шавь нар тэднийг зэмлэв. | |
Matt | MonKJV | 19:14 | Харин Есүс, Бяцхан хүүхдүүдэд зөвшөөр, над руу ирэхийг нь тэдэнд бүү хоригло. Учир нь тэнгэрийн хаанчлал бол ийм хүмүүсийнх гэлээ. | |
Matt | MonKJV | 19:16 | Тэгтэл ажигтун, нэг хүн түүн дээр ирээд түүнд, Сайн Багш аа, мөнхийн амьдралтай болохын тулд би ямар сайн зүйл хийх вэ? гэлээ. | |
Matt | MonKJV | 19:17 | Тэгэхэд тэр түүнд, Чи яагаад намайг сайн гэж дуудна вэ? Ганцхан Шүтээнээс өөр сайн нь үгүй. Харин чи амьдрал руу орохыг хүсвэл тушаалуудыг сахь гэв. | |
Matt | MonKJV | 19:18 | Тэр түүнд, Алийг нь вэ? гэхэд Есүс, Чи бүү аллага үйлд. Чи бүү завхайрал үйлд. Чи бүү хулгай хий. Чи бүү хуурамчаар гэрчил. | |
Matt | MonKJV | 19:20 | Мөнөөх залуу түүнд, Би энэ бүх зүйлийг өсвөр наснаасаа сахисан. Надад өөр юу дутаж байна? гэв. | |
Matt | MonKJV | 19:21 | Есүс түүнд, Хэрэв чи төгс байхыг хүсэж байгаа бол явж, байгаагаа зараад, ядууст өг. Тэгвэл чи тэнгэрт эд баялагтай болно. Тэгээд ирээд, намайг дага гэлээ. | |
Matt | MonKJV | 19:22 | Гэтэл нөгөө залуу хэлснийг нь сонсоод, гунигтайгаар явж одов. Учир нь тэр их эд хөрөнгөтэй байжээ. | |
Matt | MonKJV | 19:23 | Тэгэхэд Есүс шавь нартаа, Үнэхээр би та нарт хэлье. Яагаад гэвэл баян хүн тэнгэрийн хаанчлалд хэцүү орно. | |
Matt | MonKJV | 19:24 | Харин би та нарт дахин хэлье. Баян хүн Шүтээний хаанчлалд орохоос тэмээ зүүний сүвэгчээр орох нь илүү амархан гэлээ. | |
Matt | MonKJV | 19:25 | Шавь нар нь үүнийг сонсоод, маш ихээр гайхан, Тэгвэл хэн аврагдаж чадах юм бэ? гэлцэв. | |
Matt | MonKJV | 19:26 | Гэтэл Есүс тэдэн рүү хараад тэдэнд, Энэ нь хүмүүнээр боломжгүй. Харин Шүтээнээр бүх зүйл боломжтой гэлээ. | |
Matt | MonKJV | 19:27 | Тэгтэл Пээтрос хариулан, түүнд, Ажигтун, бид бүхнээ орхиод, таныг дагасан. Тиймээс бид юутай болох вэ? гэв. | |
Matt | MonKJV | 19:28 | Тэгэхэд Есүс тэдэнд, Үнэхээр би та нарт хэлье. Учир нь дахин сэргээлтэнд Хүмүүний Хүү сүр жавхааныхаа хаан суудалд суух үед намайг дагасан та нар бас арван хоёр хаан суудалд сууж, Израйлийн арван хоёр овгийг шүүнэ. | |
Matt | MonKJV | 19:29 | Түүнчлэн миний нэрийн төлөө орон гэр эсвэл ах дүү эсвэл эгч дүү эсвэл эцэг эсвэл эх эсвэл эхнэр эсвэл хүүхдүүд эсвэл өөрийн газрыг орхисон хүн бүр зуу дахинг хүлээн авч мөн мөнхийн амьдралыг өвлөнө. | |
Chapter 20
Matt | MonKJV | 20:1 | Учир нь тэнгэрийн хаанчлал бол усан үзмийн талбайдаа ажилчид хөлслөхөөр өглөө эрт явсан гэрийн эзэн эртэй адил юм. | |
Matt | MonKJV | 20:2 | Тэгээд тэр өдрийн нэг динаарионоор ажилчидтай тохиролцоод, тэднийг усан үзмийн талбай руугаа явууллаа. | |
Matt | MonKJV | 20:3 | Мөн гурав дахь цагийн үед тэр гадагш гарч, зээл дээр ажилгүй зогсож буй өөр хүмүүсийг харав. | |
Matt | MonKJV | 20:4 | Тэгээд тэдэнд, Та нар ч бас усан үзмийн талбай руу яв. Би та нарт шударга байх юуг ч бай өгнө гэлээ. Тэгэхэд тэд явжээ. | |
Matt | MonKJV | 20:6 | Тэгээд арван нэг дэх цагийн үед тэр гадагш гарч, ажилгүй зогсож буй өөр хүмүүсийг олоод тэдэнд, Та нар яагаад өдөржин ажилгүй энд зогсоно вэ? гэжээ. | |
Matt | MonKJV | 20:7 | Тэд түүнд, Яагаад гэвэл хэн ч биднийг хөлслөөгүй гэв. Тэр тэдэнд, Та нар ч бас усан үзмийн талбай руу яв. Тэгээд та нар шударга байх юуг ч бай хүлээн авна гэлээ. | |
Matt | MonKJV | 20:8 | Тийнхүү үдэш болоход усан үзмийн талбайн эзэн даамалдаа, Ажилчдыг дууд. Тэгээд сүүлчээс нь эхлээд эхэн рүү нь хөлсийг нь өг гэв. | |
Matt | MonKJV | 20:9 | Ингээд арван нэг дэх цагийн үед хөлслөгдсөн хүмүүс ирээд, хүн бүр нэг мөнгөн зоос хүлээн авчээ. | |
Matt | MonKJV | 20:10 | Харин эхний хүмүүс нь ирэхдээ илүүг хүлээн авах ёстой гэж бодов. Гэтэл тэд тус бүр нэг мөнгөн зоос адилхан хүлээн авлаа. | |
Matt | MonKJV | 20:12 | Сүүлчийн энэ хүмүүс ганц цаг ажилласан. Гэтэл өдрийн хүнд болон халууныг үүрсэн биднийг та, тэдэнтэй адил болголоо гэжээ. | |
Matt | MonKJV | 20:13 | Харин тэр тэдний нэгэнд нь хариулж, Нөхөр минь, би чамд шударга бус хандаагүй. Чи надтай нэг мөнгөн зоосоор тохиролцсон биш үү? | |
Matt | MonKJV | 20:15 | Би өөрийнхөө юмаар юу хүссэнээ хийх нь надад хуульд нийцтэй биш үү? Би сайн байгаа учраас чиний нүд хорон байна уу? | |
Matt | MonKJV | 20:16 | Үүнчлэн сүүлчийнх нь эхнийх, эхнийх нь сүүлчийнх байх болно. Учир нь дуудагдсан нь олон боловч сонгогдсон нь цөөн. | |
Matt | MonKJV | 20:18 | Ажигтун, бид Иерусалим руу өгсөж явна. Улмаар хүмүүний Хүү ахлах тахилч нар болон бичээчдэд тушаагдана. Тэгээд тэд түүнийг үхлийн ялаар яллана. | |
Matt | MonKJV | 20:19 | Мөн тэд түүнийг тохуурхан, ташуурдаж, цовдлохоор Жүүд бусчуудад тушаана. Гэсэн ч гурав дахь өдрөө тэр дахин босно гэв. | |
Matt | MonKJV | 20:20 | Тэгтэл Зеведаиосын хүүхдүүдийн эх хөвгүүдтэйгээ түүн дээр ирж, мөргөөд, түүнээс нэгэн зүйл гуйв. | |
Matt | MonKJV | 20:21 | Тэгэхэд нь тэрбээр эмэгтэйд, Та юу хүсээ вэ ? гэхэд тэр түүнд, Хаанчлалдаа миний энэ хоёр хүүгийн нэгийг нь баруун, нөгөөг нь зүүн гартаа суулгана гэж хэлээч гэв. | |
Matt | MonKJV | 20:22 | Харин Есүс хариулж, Та нар юу гуйж байгаагаа мэдэхгүй байна. Та нар миний уух тэр аяганаас ууж мөн миний баптизм хийлгэх тэр баптизмаар баптизм хийлгэж чадах уу? гэхэд тэд түүнд, Бид чадна гэлээ. | |
Matt | MonKJV | 20:23 | Тэгэхэд тэр тэдэнд, Та нар үнэхээр миний аяганаас ууж мөн миний баптизм хийлгэж байгаа тэр баптизмаар баптизм хийлгэнэ. Гэвч миний баруун болон зүүн гарт суух нь миний өгөх юм биш, харин энэ нь Эцэгээр минь бэлтгэгдэн зориулагдсан тэдэнд өгөгдөнө гэжээ. | |
Matt | MonKJV | 20:25 | Гэтэл Есүс тэднийг дуудаад, Жүүд бусчуудын захирагчид хүмүүсийг ноёрхдог бөгөөд хүчтэй нь тэдний дээр эрх мэдэл эдэлдэг болохыг та нар мэднэ. | |
Matt | MonKJV | 20:26 | Харин та нарын дунд ийм байж болохгүй. Үнэндээ та нарын дунд агуу болохыг хүсэх хэн боловч та нарын үйлчлэгч байг. | |
Matt | MonKJV | 20:28 | Хүмүүний Хүү хүртэл үйлчлүүлэхээр биш, харин үйлчлэхээр мөн олны төлөө амиа барьцааны төлбөр болгон өгөхөөр ирсэн гэлээ. | |
Matt | MonKJV | 20:30 | Тэгтэл ажигтун, замын хажууд сууж буй сохор хоёр хүн Есүсийг хажуугаар нь өнгөрөхийг сонсоод, Эзэн, Давийдийн Хүү минь, биднийг өрөвдөөч гэж хашгирлаа. | |
Matt | MonKJV | 20:31 | Тэгэхэд цугласан олон тэднийг дуугүй болгохын тулд зандрав. Гэтэл тэд, Эзэн, Давийдийн Хүү минь, биднийг өрөвдөөч гэж улам илүү хашгирлаа. | |
Matt | MonKJV | 20:32 | Тэгтэл Есүс зогсож, тэднийг дуудан, Намайг та нарт юу хийж өгөөсэй гэж хүсээ вэ? гэв. | |
Chapter 21
Matt | MonKJV | 21:1 | Тэгээд Иерусалим руу дөхөж явахдаа Чидуны уулан дахь Витфагийд ирэв. Улмаар Есүс хоёр шавиа илгээж | |
Matt | MonKJV | 21:2 | тэдэнд, Та нар өмнөө байгаа тосгон руу яв. Тэгээд уяатай илжиг бас түүнтэй хамт буй дудранг олно. Тайлаад надад авчир. | |
Matt | MonKJV | 21:3 | Тэр үед хэн нэг хүн та нарт юм хэлбэл, Эзэнд тэдний хэрэг байна гэж хэлээрэй. Тэгвэл тэр тэднийг шууд явуулна гэв. | |
Matt | MonKJV | 21:5 | Та нар Сионы охинд хэл. Ажигтун, чиний хаан даруухнаар бас илжиг болон илжигний төл дудран дээр суугаад чам руу ирж байна гэж хэлэгдсэн нь биелэгдэхийн тулд байжээ. | |
Matt | MonKJV | 21:7 | Тэгээд илжиг болон дудранг авчирч, дээр нь хувцаснуудаа тохоод, түүнийг дээр нь суулгажээ. | |
Matt | MonKJV | 21:8 | Тэгтэл үй олон хүн замаар хувцаснуудаа дэвссэн ажээ. Мөн бусад нь моднуудаас мөчир огтлон авч, замаар дэвсэв. | |
Matt | MonKJV | 21:9 | Тэгэхэд өмнө нь болон ард нь явж байсан бөөн хүн, Давийдийн Хүүд, Осаннаа. Эзэний нэрээр ирэгч нь ерөөлтэй еэ. Осаннаа хамгийн өндөрт гэж хашгиралджээ. | |
Matt | MonKJV | 21:12 | Тэгээд Есүс Шүтээний сүм рүү орж, сүм дотор худалдаж бас худалдан авч байсан бүх хүнийг хөөн гаргав. Мөн мөнгө солигчдын ширээнүүд болон тагтаа зарагчдын суудлуудыг хөмөрлөө. | |
Matt | MonKJV | 21:13 | Улмаар тэдэнд, Миний өргөө гуйлтын өргөө хэмээн нэрлэгдэх болно гэж бичигдсэн байдаг. Гэтэл та нар үүнийг дээрэмчдийн үүр болгожээ гэв. | |
Matt | MonKJV | 21:14 | Тэгтэл сохор болон доголон хүмүүс сүм дотор түүн дээр ирлээ. Тэгэхэд нь тэр тэднийг эдгээв. | |
Matt | MonKJV | 21:15 | Гэтэл ахлах тахилч нар болон бичээчид түүний сүм дотор хийсэн гайхамшигт зүйлсийг мөн Давийдийн Хүүд, Осаннаа гэж хашгиралдах хүүхдүүдийг хараад асар их эгдүүцэж | |
Matt | MonKJV | 21:16 | улмаар түүнд, Тэдний юу хэлж байгааг сонсов уу? гэлээ. Тэгэхэд нь Есүс тэдэнд, Тийм ээ. Нялхас болон хөхүүл хүүхдүүдийн амнаас гарах магтаалыг та төгс болгосон гэдгийг та нар хэзээ ч уншаагүй юу? гэжээ. | |
Matt | MonKJV | 21:17 | Тэгээд тэр тэднийг орхин хотоос гарч, Витаниа руу явлаа. Улмаар тэндээ хоногложээ. | |
Matt | MonKJV | 21:19 | Тэгээд тэр замдаа нэгэн инжрийн модыг хараад, үүн рүү очлоо. Гэтэл тэндээс зөвхөн навчсаас өөр юу ч олсонгүй. Тиймээс түүнд, Үүнээс хойш чам дээр хэзээ ч жимс бүү ургаг гэв. Тэр даруй инжрийн мод хувхайрлаа. | |
Matt | MonKJV | 21:20 | Тэгтэл шавь нар үүнийг хараад, Инжрийн мод ямар хурдан хувхайрчихав аа! хэмээн гайхав. | |
Matt | MonKJV | 21:21 | Тэгэхэд Есүс хариулж тэдэнд, Үнэхээр би та нарт хэлье. Хэрэв та нарт итгэл байгаад эргэлзэхгүй бол та нар зөвхөн инжрийн модонд үүнийг хийх төдийгүй бас энэ ууланд, Өргөгд тэгээд тэнгист хаягд гэвэл биелэгдэх болно. | |
Matt | MonKJV | 21:23 | Тэгээд түүнийг сүмд ирэн зааж байхад ахлах тахилч нар болон ард түмний ахлагчид түүн дээр ирээд, Та ямар эрх мэдлээр эдгээрийг хийдэг юм бэ? Мөн танд энэ эрх мэдлийг хэн өгсөн юм бэ? гэв. | |
Matt | MonKJV | 21:24 | Тэгэхэд нь Есүс хариулж, тэдэнд, Би ч бас та нараас нэг зүйл асууя. Хэрэв та нар надад үүнийг хэлбэл эдгээрийг би ямар эрх мэдлээр хийдгээ та нарт бас хэлье. | |
Matt | MonKJV | 21:25 | Иоаннисийн баптизм хаанаас байсан бэ? Тэнгэрээс үү эсвэл хүмүүнээс үү? гэв. Тэгтэл тэд хоорондоо, Хэрэв бид, Тэнгэрээс гэж хэлбэл тэр бидэнд, Тэгвэл та нар яагаад түүнд итгээгүй юм бэ? гэнэ. | |
Matt | MonKJV | 21:26 | Харин, Хүмүүнээс гэж хэлбэл бүх хүн Иоаннисийг эш үзүүлэгч гэж үздэг учраас ард түмнээс айж байна хэмээн хэлэлцэв. | |
Matt | MonKJV | 21:27 | Тиймээс тэд Есүст, Бид мэдэхгүй гэж хариулжээ. Тэгэхэд нь тэр, Эдгээрийг би ямар эрх мэдлээр хийдгээ ч бас та нарт хэлэхгүй. | |
Matt | MonKJV | 21:28 | Харин та нар юу гэж бодож байна? Нэгэн эр хоёр хүүтэй байв. Тэр ууган хүү дээрээ очоод, Хүү минь, өнөөдөр миний усан үзмийн талбайд очиж ажилла гэв. | |
Matt | MonKJV | 21:30 | Улмаар тэр удаах дээрээ очоод мөн адил хэлжээ. Тэгтэл тэр, Би явъя, эзэнтэн гэж хариулсан боловч явсангүй. | |
Matt | MonKJV | 21:31 | Тэр хоёрын хэн нь эцгийнхээ хүслийг биелүүлсэн бэ? гэхэд тэд түүнд, Ууган нь гэв. Есүс тэдэнд, Үнэхээр би та нарт хэлье. Татвар хураагчид болон биеэ үнэлэгчид Шүтээний хаанчлалд та нараас урьтаж орно. | |
Matt | MonKJV | 21:32 | Учир нь Иоаннис та нар луу зөв байдлын замаар ирсэн. Гэтэл та нар түүнд итгээгүй. Харин татвар хураагчид болон биеэ үнэлэгчид түүнд итгэсэн. Гэвч та нар үүнийг харсныхаа дараа түүнд итгэе гэж гэмшин эргээгүй. | |
Matt | MonKJV | 21:33 | Өөр зүйрлэл сонсогтун. Нэгэн гэрийн эзэн байжээ. Тэр усан үзмийн тариалан тарьж, үүнийгээ тойруулаад хашаа босгон, дотор нь дарсны тэвш ухаж, цамхаг барьжээ. Тэгээд үүнийгээ тариаланчдад түрээслээд, холын улс руу явжээ. | |
Matt | MonKJV | 21:34 | Тэгээд жимсний цаг ойртоход тэндээс жимсээ авахаар боолуудаа тариаланчид руу явуулжээ. | |
Matt | MonKJV | 21:35 | Тэгтэл тариаланчид боолуудыг нь бариад, нэгийг нь зодож, нөгөөг нь алан, өөр нэгийг нь чулуугаар шидэв. | |
Matt | MonKJV | 21:38 | Гэтэл тариаланчид хүүг нь хараад хоорондоо, Энэ өв залгамжлагч нь байна. Нааш ирцгээ. Түүнийг алаад, өв хөрөнгийг нь эзэмшье гэв. | |
Matt | MonKJV | 21:41 | Тэд түүнд, Хорон муу нөгөө хүмүүсийг тэр хэрцгийгээр устгаад, түүнд жимсийг нь улирал улиралд нь өгөх өөр тариаланчдад усан үзмийн тариалангаа түрээслүүлнэ гэжээ. | |
Matt | MonKJV | 21:42 | Есүс тэдэнд, Барилгачдын голсон чулуу булангийн анхдагч болдог. Энэ нь Эзэний ажил бөгөөд бидний нүдэнд гайхамшигтай байдаг гэснийг Бичвэрүүдээс та нар хэзээ ч уншаагүй юу? | |
Matt | MonKJV | 21:43 | Тийм учраас би та нарт хэлье. Та нараас Шүтээний хаанчлал авагдаж, эндээс жимс гаргах үндэстэнд өгөгдөнө. | |
Matt | MonKJV | 21:44 | Тийнхүү энэ чулуун дээр унах хэн боловч хэмхэрнэ. Харин энэ нь хэн дээр унана, түүнийг нунтаг болгон бутаргана гэлээ. | |
Matt | MonKJV | 21:45 | Тэгэхэд ахлах тахилч нар болон Фарисачууд түүний зүйрлэлүүдийг сонсоод, өөрсдийнх нь тухай ярьсныг ойлгов. | |
Chapter 22
Matt | MonKJV | 22:3 | Тэгээд хуриманд уригдсан хүмүүсийг дуудуулахаар боолуудаа илгээв. Гэтэл тэд ирэхийг хүссэнгүй. | |
Matt | MonKJV | 22:4 | Дахиад, тэрбээр өөр боолуудыг илгээн, Ажигтун, би зоогоо бэлдчихсэн. Миний шар болон бордмол малууд нядлагдсан. Бүх зүйл бэлэн. Хуриманд ирэгтүн гэж уригдсан хүмүүст хэл гэлээ. | |
Matt | MonKJV | 22:5 | Гэсэн ч хүмүүс үл ойшоон, нэг нь талбай руугаа, нөгөө нь наймаа руугаа өөрсдийн замаар явцгаав. | |
Matt | MonKJV | 22:7 | Гэтэл хаан сонсоод хилэгнэлээ. Тэгээд армиа илгээн, тэр алуурчдыг устгаад, хотыг нь шатаав. | |
Matt | MonKJV | 22:9 | Тиймээс та нар замын уулзварууд руу явж, аль болох олон хүн олоод, хуриманд урь гэжээ. | |
Matt | MonKJV | 22:10 | Тэгэхэд нь тэдгээр боол уулзварууд руу явж, сайн мууг ялгалгүй олсон бүх хүнээ цуглууллаа. Ийнхүү хурим зочдоор дүүрэв. | |
Matt | MonKJV | 22:11 | Тэгтэл хаан зочдыг харахаар ирээд, хуримын хувцас өмсөөгүй нэгэн эрийг тэнд харлаа. | |
Matt | MonKJV | 22:12 | Тэгээд түүнд, Нөхөр минь, чи хуримын хувцас өмсөлгүй яаж энд орж ирээ вэ? гэв. Тэгэхэд нь тэр хэлэх үггүй болжээ. | |
Matt | MonKJV | 22:13 | Дараа нь хаан боолууддаа, Түүний гар, хөлийг хүл. Тэгээд түүнийг авч яваад, гаднах харанхуй руу хая. Тэнд уйлаан болон шүд хавиралт байх болно гэв. | |
Matt | MonKJV | 22:15 | Дараа нь Фарисачууд явж, түүнийг яриагаар нь хэрхэн урхидах талаар зөвлөлдөөн хийв. | |
Matt | MonKJV | 22:16 | Тэгээд тэд шавь нараа Ироодисийнхны хамт түүн рүү илгээхдээ, Багш аа, та бол үнэн бөгөөд Шүтээний замыг үнэнээр нь заадаг гэдгийг бас хэнийг ч онцолдоггүйг бид мэднэ. Учир нь та хүмүүний төрхийг хардаггүй. | |
Matt | MonKJV | 22:17 | Тиймээс бидэнд хэлээч, Та юу гэж бодож байна вэ? Кайсарт татвар өгөх нь хуульд нийцтэй юу эсвэл үгүй юү? гэж хэлүүллээ. | |
Matt | MonKJV | 22:18 | Харин тэдний хорон муу байдлыг Есүс мэдээд, Хоёр нүүртнүүд ээ, юунд та нар намайг сорино вэ? | |
Matt | MonKJV | 22:19 | Надад татварын зоосыг харуулаадах гэв. Тэгэхэд тэд нэг динаарионыг түүнд авч өглөө. | |
Matt | MonKJV | 22:21 | Тэд түүнд, Кайсарынх гэлээ. Тэгэхэд тэр тэдэнд, Тэгвэл Кайсарын юмыг Кайсарт мөн Шүтээний юмыг Шүтээнд өг гэв. | |
Matt | MonKJV | 22:24 | Багш аа, хүн хүүхэдгүй байсаар байгаад нас барвал эхнэртэй нь түүний ах эсвэл дүү нь гэрлэж, түүнд үр удам бий болго гэж Мошээ хэлсэн. | |
Matt | MonKJV | 22:25 | Эдүгээ ах дүү долоо бидэнтэй хамт байсан. Тэгээд эхнийх нь гэрлээд, үр удамгүй байсаар нас барсан юм. Ийнхүү эхнэрээ дүүдээ үлдээжээ. | |
Matt | MonKJV | 22:28 | Тийм учраас босголтоор тэр эмэгтэй мөнөөх долоогийн хэнийх нь эхнэр болох вэ? Учир нь бүгд түүнийг авсан байсан гэлээ. | |
Matt | MonKJV | 22:29 | Есүс хариулж тэдэнд, Та нар бичвэрүүдийг ч, Шүтээний хүч чадлыг ч мэдэхгүй төөрөлдөж байна. | |
Matt | MonKJV | 22:30 | Учир нь тэд босголтоор гэрлэх ч үгүй, гэрлүүлэх ч үгүй. Харин тэд тэнгэрт буй Шүтээний элч нар адил байна. | |
Matt | MonKJV | 22:32 | Би бол Аврахаамын Шүтээн, Ицхаакийн Шүтээн бас Иакоовын Шүтээн. Шүтээн бол үхэгсдийн биш, харин амьдын Шүтээн юм гэв. | |
Matt | MonKJV | 22:34 | Харин Саддукачуудыг тэр хэлэх үггүй болгосон гэдгийг Фарисачууд сонсоод, тэдэнтэй хамт цуглалаа. | |
Matt | MonKJV | 22:37 | Есүс түүнд, Чи, Эзэн Шүтээнээ бүхий л зүрхээрээ, бүхий л сэтгэлээрээ, бүхий л оюунаараа хайрла. | |
Matt | MonKJV | 22:42 | Та нар Христийн талаар юу гэж боддог вэ? Тэр хэний хүү вэ? Тэд түүнд, Давийдийнх гэлээ. | |
Matt | MonKJV | 22:44 | ЭЗЭН миний Эзэнд, Миний баруун гарт, чиний дайснуудыг хөлийн чинь гишгүүр болгох хүртэл залар гэж хэлсэн хэмээн хэлээ вэ? | |
Chapter 23
Matt | MonKJV | 23:3 | Тийм учраас та нарт сахь гэж тэдний хэлэх юу ч бай бүгдийг нь сахь бас хий. Харин тэдний үйл хэргүүдийн дагуу бүү хий. Учир нь тэд хэлдэг ч хийдэггүй. | |
Matt | MonKJV | 23:4 | Яагаад гэвэл тэд хүнд бас үүрэхэд хэцүү ачаануудыг баглаад, хүмүүний мөрөн дээр тавьдаг. Гэсэн ч өөрсдөө тэдгээрийг ганц хуруугаараа ч хөдөлгөхийг хүсдэггүй. | |
Matt | MonKJV | 23:5 | Харин тэд бүх үйл хэргээ хүмүүнд харуулахын тулд хийдэг. Тэд сахиуснуудаа өргөсгөн, хувцасныхаа хормойн эмжээрийг томруулдаг. | |
Matt | MonKJV | 23:8 | Харин та нар Раввий гэж бүү дуудуул. Учир нь та нарын ганц Агуу Багш бол Христ. Түүнчлэн та нар бүгд ахан дүүс. | |
Matt | MonKJV | 23:9 | Мөн газар дээр өөрсдийн эцэг гэж ямар ч хүнийг бүү дууд. Учир нь тэр нэг нь тэнгэрт байдаг та нарын Эцэг юм. | |
Matt | MonKJV | 23:10 | Бас та нар агуу багш ч гэж бүү дуудуул. Учир нь тэр нэгэн бол та нарын Агуу Багш буюу Христ юм. | |
Matt | MonKJV | 23:12 | Мөн өөрийгөө өргөмжлөх хэн боловч дорд болгогдоно. Харин өөрийгөө дорд болгох хүн өргөмжлөгдөнө. | |
Matt | MonKJV | 23:13 | Харин хоёр нүүрт бичээчид болон Фарисачууд та нар гаслантай яа! Учир нь та нар тэнгэрийн хаанчлалыг хүмүүсийн өөдөөс хаадаг. Яагаад гэвэл та нар өөрсдөө ч ордоггүй бас орж яваад нь ч орохыг зөвшөөрдөггүй. | |
Matt | MonKJV | 23:14 | Хоёр нүүрт бичээчид болон Фарисачууд та нар гаслантай яа! Учир нь та нар бэлэвсэн эмэгтэйчүүдийн гэрийг цөлмөж, удаан гуйлт хийж буй дүр эсгэдэг. Тийм учраас та нар илүү ял авна. | |
Matt | MonKJV | 23:15 | Хоёр нүүрт бичээчид болон Фарисачууд та нар гаслантай яа! Учир нь та нар хэн нэгнийг дагаар оруулах гэж тэнгис газаргүй тэнүүчилдэг. Тэгээд ормогц нь өөрсдөөсөө хоёр дахин дор тамын хүүхэд болгодог. | |
Matt | MonKJV | 23:16 | Хэн боловч сүмээр тангараглах нь юу ч биш. Харин сүмийн алтаар тангараглах хэн боловч өртөн гэж хэлдэг сохор хөтөч та нар гаслантай яа! | |
Matt | MonKJV | 23:17 | Мунхаг бас сохор хүмүүс ээ. Үнэндээ, алт эсвэл алтыг ариусгадаг сүмийн аль нь илүү агуу вэ? | |
Matt | MonKJV | 23:18 | Мөн хэн боловч тахилын ширээгээр тангараглах нь юу ч биш. Харин дээр нь байгаа өргөлөөр тангараглах хэн боловч өртөн. | |
Matt | MonKJV | 23:19 | Мунхаг бас сохор хүмүүс ээ. Үнэндээ, өргөл эсвэл өргөлийг ариусгадаг тахилын ширээний аль нь илүү агуу вэ? | |
Matt | MonKJV | 23:20 | Иймд тахилын ширээгээр тангараглах хэн ч бай үүгээр болон үүн дээрх бүх зүйлээр тангараглаж буй хэрэг. | |
Matt | MonKJV | 23:21 | Мөн сүмээр тангараглах хэн ч бай үүгээр болон үүний дотор оршдог түүгээр тангараглаж буй хэрэг. | |
Matt | MonKJV | 23:22 | Мөн тэнгэрээр тангараглах хүн Шүтээний хаан суудал болон дээр нь суудаг түүгээр тангараглаж буй хэрэг. | |
Matt | MonKJV | 23:23 | Хоёр нүүрт бичээчид болон Фарисачууд та нар гаслантай яа! Учир нь та нар гаа, зоргодос болон гоньдныхоо аравны нэгийг өргөдөг. Гэтэл та нар хуулийн илүү жинтэй нь болох шударга ёс, өршөөл болон итгэлийг орхигдуулдаг. Та нар эдгээрийг хийх ёстой бөгөөд бусдыг нь ч хийлгүй бүү орхи. | |
Matt | MonKJV | 23:25 | Хоёр нүүрт бичээчид болон Фарисачууд та нар гаслантай яа! Учир нь та нар аяга, тавагны гаднахыг цэвэрлэдэг ч эдгээр нь дотроо дээрэм болон хэтрэлтээр дүүрэн байдаг. | |
Matt | MonKJV | 23:26 | Сохор Фариса чи эхлээд аяга, тавагны дотор талыг цэвэрлэ. Тэгвэл эдгээрийн гаднах нь ч бас цэвэр болно. | |
Matt | MonKJV | 23:27 | Хоёр нүүрт бичээчид болон Фарисачууд та нар гаслантай яа! Учир нь та нар шохойдсон булшнуудтай адил юм. Үнэндээ энэ нь гаднаа сайхан харагддаг ч дотроо үхэгсдийн яснууд болон бүх бузар байдлаар дүүрэн байдаг. | |
Matt | MonKJV | 23:28 | Яг үүнчлэн та нар ч бас гаднаасаа хүмүүнд зөв харагддаг ч дотроо хоёр нүүрт байдал болон хууль бус байдлаар дүүрэн байдаг. | |
Matt | MonKJV | 23:29 | Хоёр нүүрт бичээчид болон Фарисачууд та нар гаслантай яа! Яагаад гэвэл та нар эш үзүүлэгч нарын булшнуудыг барьж босгон бас зөв хүмүүсийн хөшөө дурсгалыг чимэглэдэг. | |
Matt | MonKJV | 23:30 | Тэгээд, Бид хэрэв эцэг өвгөдийнхөө үед байсан бол эш үзүүлэгч нарын цусыг урсгахад тэдэнтэй хамсаатан болохгүй байх байсан гэцгээдэг. | |
Matt | MonKJV | 23:31 | Ингэснээрээ та нар эш үзүүлэгч нарыг алсан хүмүүсийн хүүхдүүд мөн гэдгээ өөрсдөдөө гэрчилж байна. | |
Matt | MonKJV | 23:33 | Могойнууд болон хорт могойнуудын удам аа, та нар тамын ялаас хэрхэн зугтаж чадах вэ? | |
Matt | MonKJV | 23:34 | Тиймээс ажигтун, би та нар луу эш үзүүлэгч нар болон мэргэн хүмүүс, бичээчдийг илгээж байна. Тэгээд та нар тэдний заримыг нь алж, цовдолно. Мөн тэдний заримыг нь синагогиуддаа ташуурдаж бас хотоос хот руу мөшгөх болно. | |
Matt | MonKJV | 23:35 | Ингэснээр зөв Хээвэлийн цуснаас эхлээд сүм болон тахилын ширээний хооронд та нарын алсан Бэрэхиагийн хүү Зехариагийн цус хүртэл газар дээр урссан бүх зөв цус та нарын дээр ирнэ. | |
Matt | MonKJV | 23:37 | Иерусалим аа, Иерусалим аа, чи эш үзүүлэгч нарыг алж, чам руу илгээгдсэн тэднийг чулуугаар шиддэг. Эм тахиа дэгдээхийнүүдээ далавчин дороо цуглуулдгийн адил би чиний хүүхдүүдийг цуглуулахыг хэдэн удаа хүсэв ээ! Гэтэл та нар хүсээгүй. | |
Chapter 24
Matt | MonKJV | 24:1 | Тэгээд Есүс сүмээс гарч явав. Тэгэхэд түүнд сүмийн барилгуудыг үзүүлэхээр шавь нар нь ирлээ. | |
Matt | MonKJV | 24:2 | Гэтэл Есүс тэдэнд, Энэ бүгдийг та нар харахгүй байна уу? Үнэхээр би та нарт хэлье. Энд чулуу чулуун дээрээ, нураагдахгүйгээр үлдэхгүй гэв. | |
Matt | MonKJV | 24:3 | Тэгээд түүнийг Чидуны уулан дээр сууж байхад шавь нар нь тусдаа түүн дээр ирж, Бидэнд хэлээч, эдгээр зүйл хэзээ болох вэ? Мөн таны ирэх бас энэ дэлхийн төгсгөлийн шинж тэмдэг юу байх вэ? гэлээ. | |
Matt | MonKJV | 24:5 | Учир нь олон хүн, Би бол Христ гэж миний нэрээр ирнэ. Тэгээд олон хүнийг төөрөлдүүлнэ. | |
Matt | MonKJV | 24:6 | Тэр үед та нар дайнууд болон дайны сургуудыг сонсох болно. Түгшихгүй байхыг анхаар. Учир нь энэ бүхэн болох ёстой. Гэвч төгсгөл нь хараахан биш ээ. | |
Matt | MonKJV | 24:7 | Яагаад гэвэл үндэстний дэргэд үндэстэн, хаанчлалын дэргэд хаанчлал босно. Түүнчлэн өөр өөр газарт өлсгөлөн, тахал, газар хөдлөлтүүд болно. | |
Matt | MonKJV | 24:9 | Тэр үед тэд та нарыг зовлон зүдгүүр лүү тушаах бөгөөд та нарыг ална. Мөн та нар миний нэрээс болоод бүх үндэстэнд үзэн ядагдана. | |
Matt | MonKJV | 24:10 | Мөн тэр үед олон хүн бүдрүүлэгдэж, нэг нь нөгөөгөө тушаах ба нэг нь нөгөөгөө үзэн ядна. | |
Matt | MonKJV | 24:14 | Тэгээд хаанчлалын тухай энэ сайн мэдээ нь бүх үндэстэнд гэрчлэл болохын тулд дэлхий даяар тунхаглагдана. Тэгээд дараа нь төгсгөл ирнэ. | |
Matt | MonKJV | 24:15 | Тийм учраас та нар эш үзүүлэгч Даниэлаар хэлэгдсэн ариун газарт болох эзгүйрлийн жигшүүрийг хармагцаа, (уншдаг нь ойлгог) | |
Matt | MonKJV | 24:21 | Учир нь дэлхийн эхлэлээс өнөөг хүртэл байгаагүй, хожим ч байхгүй тийм их гай зовлон тэр үед болно. | |
Matt | MonKJV | 24:22 | Тиймээс тэр өдрүүдийг богиносгохгүй бол ямар ч махбод аврагдахгүй. Харин сонгогдогчдын төлөө тэр өдрүүд богиносгогдоно. | |
Matt | MonKJV | 24:23 | Тэр үед хэн нэгэн та нарт, Ажигтун, Христ, энд эсвэл тэнд байна гэж хэлбэл бүү итгэ. | |
Matt | MonKJV | 24:24 | Учир нь хуурамч Христүүд болон хуурамч эш үзүүлэгч нар гарч ирээд, агуу шинж тэмдгүүд болон гайхамшгуудыг үзүүлнэ. Ингэхдээ боломжтой бол бүр сонгогдогчдыг тэд төөрөлдүүлнэ. | |
Matt | MonKJV | 24:26 | Тиймээс хэрвээ тэд та нарт, Ажигтун, тэр цөлд байна гэвэл бүү яв. Ажигтун, тэр нууц өрөөнүүдэд байна гэвэл бүү итгэ. | |
Matt | MonKJV | 24:27 | Учир нь цахилгаан зүүнээс гараад баруун руу гялбах адил хүмүүний Хүүгийн ирэлт яг тийм байх болно. | |
Matt | MonKJV | 24:29 | Тэр өдрүүдийн гай зовлонгийн дараа шууд нар харанхуйлагдан сар гэрлээ өгөхгүй болж мөн одод тэнгэрээс унан, тэнгэрүүдийн хүч чадал сэгсрэгдэнэ. | |
Matt | MonKJV | 24:30 | Тэгээд хүмүүний Хүүгийн шинж тэмдэг тэр үед тэнгэрт үзэгдэнэ. Мөн тэр үед дэлхийн бүх овог гашуудан улмаар тэнгэрийн үүлсийн дунд хүч чадал болон агуу сүр жавхаатайгаар ирж буй хүмүүний Хүүг харна. | |
Matt | MonKJV | 24:31 | Тийнхүү тэр элч нараа бүрээн агуу дуутай илгээх ба тэд нар нь түүний сонгогдогчдыг тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хүртэл дөрвөн салхинаас цуглуулна. | |
Matt | MonKJV | 24:32 | Эдүгээ инжир модны зүйрлэлээс суралц. Мөчир нь хэдийнээ зөөлрөөд, навчис гаргах үед зун ойртжээ гэдгийг та нар мэддэг. | |
Matt | MonKJV | 24:33 | Яг үүнчлэн энэ бүх зүйлийг та нар хараад, энэ нь хаяанд, бүр үүднүүд дээр байна гэдгийг мэднэ. | |
Matt | MonKJV | 24:36 | Харин тэр өдөр ба цагийн талаар зөвхөн миний Эцэгээс өөр хэн ч, бүр тэнгэрийн элч нар ч мэдэхгүй. | |
Matt | MonKJV | 24:38 | Учир нь Ноахыг авдрандаа орсон тэр өдрийг хүртэл үерээс өмнөх өдрүүдэд хүмүүс идсээр, уусаар, гэрлэсээр бас гэрлүүлсээр | |
Matt | MonKJV | 24:39 | тэгээд үер ирж, бүгдийг нь хамах хүртэл тэд мэдээгүй байсантай адил Хүмүүний Хүүгийн ирэлт нь бас тийнхүү байх болно. | |
Matt | MonKJV | 24:42 | Тиймээс сонор сэргэг байгтун. Учир нь та нарын Эзэн аль цагт ирэхийг та нар мэдэхгүй. | |
Matt | MonKJV | 24:43 | Харин үүнийг мэдэгтүн. Хэрэв гэрийн эзэн, хулгайч аль цагт ирэхийг мэдэж байсан бол сонор сэргэг байж, гэрээ ухуулахыг зөвшөөрөхгүй байх байсан. | |
Matt | MonKJV | 24:44 | Тиймээс та нар ч бас бэлэн бай. Учир нь та нарын бодоогүй тэр цагт хүмүүний Хүү ирж байгаа. | |
Matt | MonKJV | 24:45 | Тэгвэл эзэн нь гэрийнхэндээ цагт нь хоол өгөхөөр тэдний дээр захирагч болгосон итгэмжит, ухаалаг боол хэн бэ? | |
Chapter 25
Matt | MonKJV | 25:1 | Тийнхүү тэнгэрийн хаанчлал нь сүйт залуутайгаа уулзахаар дэнлүүнүүдээ авч явсан онгон арван бүсгүйтэй адилтгагдана. | |
Matt | MonKJV | 25:6 | Гэтэл шөнө дунд, Ажигтун, сүйт залуу ирж байна. Түүнтэй уулзахаар гарцгаа гэх хашгираан гарчээ. | |
Matt | MonKJV | 25:8 | Харин мунхгууд нь ухаалгууддаа, Бидэнд тосноосоо өгөөч. Учир нь бидний дэнлүүнүүд бөхөж байна гэв. | |
Matt | MonKJV | 25:9 | Гэтэл ухаалгууд нь, Та нарт байтугай бидэнд ч хүрэлцэхгүй нь. Харин та нар худалдаачид руу очиж, өөрсдөдөө худалдаж авсан нь дээр гэж хариуллаа. | |
Matt | MonKJV | 25:10 | Тэгээд худалдаж авахаар тэднийг явсан хойгуур сүйт залуу ирсэн бөгөөд бэлэн байсан нь түүнтэй хамт хуриманд оржээ. Тийнхүү хаалга хаагдав. | |
Matt | MonKJV | 25:13 | Тийм учраас сонор сэргэг байгтун. Яагаад гэвэл та нар хүмүүний Хүүгийн ирэх тэр өдөр бас цагийг ч мэдэхгүй. | |
Matt | MonKJV | 25:14 | Учир нь тэнгэрийн хаанчлал бол өөрийнхөө боолуудыг дуудан, хөрөнгөө тэдэнд даатгаад, холын улс руу аялж буй нэгэн эртэй адил юм. | |
Matt | MonKJV | 25:15 | Тийнхүү тэр хүн бүрт чадварынх нь дагуу нэгэнд нь таван талант нөгөөд нь хоёр бас өөр нэгэнд нь нэгийг өгөв. Тэгээд шууд аялалдаа гарлаа. | |
Matt | MonKJV | 25:16 | Улмаар таван талант авсан нь явж, түүгээр худалдаа хийгээд, таван талант илүү олжээ. | |
Matt | MonKJV | 25:20 | Тэгэхэд таван талант хүлээн авсан нь илүү таван талантыг авч ирээд, Эзэн, та надад таван талант даатгасан. Ажигтун, би үүнээс гадна таван талант илүү оллоо гэв. | |
Matt | MonKJV | 25:21 | Тэгтэл эзэн нь түүнд, Сайн байна, сайн, итгэмжит боол оо. Чи цөөн зүйлд итгэмжтэй байлаа. Би чамайг олон зүйлийн дээр захирагч болгоё. Эзнийхээ баяр баясгаланд ор гэлээ. | |
Matt | MonKJV | 25:22 | Мөн хоёр талант хүлээн авсан нь ирээд, Эзэн, та надад хоёр талант даатгасан. Ажигтун, би үүнээс гадна хоёр талант илүү оллоо гэв. | |
Matt | MonKJV | 25:23 | Эзэн нь түүнд, Сайн байна, сайн, итгэмжит боол оо. Чи цөөн зүйлд итгэмжтэй байлаа. Би чамайг олон зүйлийн дээр захирагч болгоё. Эзнийхээ баяр баясгаланд ор гэлээ. | |
Matt | MonKJV | 25:24 | Тэгтэл нэг талант хүлээн авсан нь ирээд, Эзэн, та бол тариагүй газраасаа хурааж мөн цацаагүй газраасаа цуглуулдаг хатуу хүн гэдгийг би мэдэж байсан. | |
Matt | MonKJV | 25:26 | Тэгтэл эзэн нь хариулж, түүнд, Хорон муу, залхуу боол чи, тариагүй газраасаа хурааж, цацаагүй газраасаа цуглуулдгийг минь мэдэж байсан юм байж. | |
Matt | MonKJV | 25:27 | Тийм аваас чи мөнгийг минь мөнгө хүүлэгчдэд өгөх ёстой байсан. Тийнхүү би ирээд, өөрийнхийгөө хүүтэй нь авах байлаа. | |
Matt | MonKJV | 25:29 | Учир нь юм байгаа хүн болгонд өгөгдөж тэрээр бялхана. Харин юм байхгүй нэгнээс байгаа нь хүртэл авагдана. | |
Matt | MonKJV | 25:30 | Тиймээс та нар ашиггүй энэ боолыг гаднах харанхуй руу хая. Тэнд уйлаан болон шүд хавиралт байх болно гэв. | |
Matt | MonKJV | 25:31 | Хүмүүний Хүү сүр жавхаан дундаа ирэх бөгөөд түүнтэй хамт бүх ариун элч ирнэ. Тэр үед тэрбээр сүр жавхааныхаа хаан суудалд заларна. | |
Matt | MonKJV | 25:32 | Мөн бүх үндэстэн түүний өмнө цуглуулагдана. Тэгээд хоньчин хонио ямаанаас тусгаарлахын адил тэр тэднийг нэгийг нь нөгөөгөөс тусгаарлана. | |
Matt | MonKJV | 25:34 | Тэр үед Хаан баруун гар талынхандаа, Ирэгтүн, Эцэгээр минь ерөөгдөгсөд өө, дэлхийн сууриас та нарт зориулан бэлтгэсэн хаанчлалыг өвлөж авагтун. | |
Matt | MonKJV | 25:35 | Учир нь би өлсөж байсан. Тэгэхэд та нар надад хоол өгсөн. Би цангаж байсан. Тэгэхэд та нар намайг ундаалсан. Би харийн хүн байсан. Тэгэхэд та нар намайг оруулсан. | |
Matt | MonKJV | 25:36 | Би нүцгэрсэн. Тэгэхэд та нар намайг хувцасласан. Би өвчтэй байсан. Тэгэхэд та нар намайг эргэсэн. Би шоронд байсан. Тэгэхэд та нар над руу ирсэн гэнэ. | |
Matt | MonKJV | 25:37 | Тэр үед зөв хүмүүс түүнд, Эзэн, хэзээ өлсгөлөн байхыг тань хараад бид хооллосон юм бэ? Эсвэл цангахад тань ундаалсан юм бэ? | |
Matt | MonKJV | 25:38 | Мөн хэзээ харийн хүн байхыг тань хараад бид оруулсан юм бэ? Эсвэл нүцгэн байхад тань хувцасласан юм бэ? | |
Matt | MonKJV | 25:39 | Мөн хэзээ таныг өвчтэй эсвэл шоронд байхыг хараад бид тан руу очсон юм бэ? гэж хариулна. | |
Matt | MonKJV | 25:40 | Тэгэхэд Хаан тэдэнд, Үнэхээр би та нарт хэлье. Та нар миний энэ ахан дүүсийн хамгийн дорд нэгэнд үйлдсэн тэр хэрээрээ надад үйлдсэн хэрэг гэж хариулна. | |
Matt | MonKJV | 25:41 | Дараа нь бас тэрбээр зүүн гар талынхандаа, Надаас зайл хараагдагсад аа, элээ болон түүний элч нарт зориулж бэлдсэн мөнхийн гал руу ор. | |
Matt | MonKJV | 25:42 | Учир нь би өлсөж байсан. Тэгэхэд та нар надад хоол өгөөгүй. Би цангаж байсан. Тэгэхэд та нар намайг ундаалаагүй. | |
Matt | MonKJV | 25:43 | Би харь хүн байсан. Тэгэхэд та нар намайг оруулаагүй. Би нүцгэрсэн. Тэгэхэд та нар намайг хувцаслаагүй. Өвчтэй бас шоронд байсан. Тэгэхэд та нар намайг эргээгүй гэнэ. | |
Matt | MonKJV | 25:44 | Тэгэхэд нь тэд бас түүнд, Эзэн, хэзээ өлссөн эсвэл цангасан эсвэл харь хүн эсвэл нүцгэн эсвэл өвчтэй эсвэл шоронд байхыг тань хараад бид танд үйлчлээгүй юм бэ? гэж хариулна. | |
Matt | MonKJV | 25:45 | Тэр үед тэр тэдэнд, Үнэхээр би та нарт хэлье. Та нар эдгээрийн хамгийн дорд нэгэнд үүнийг үйлдээгүй тэр хэрээрээ надад үйлдээгүй хэрэг гэж хариулна. | |
Chapter 26
Matt | MonKJV | 26:2 | Хоёр өдрийн дараа Дээгүүр өнгөрөх баяр болно гэдгийг та нар мэднэ. Тэгэхэд хүмүүний Хүү цовдлогдохоор тушаагдана гэлээ. | |
Matt | MonKJV | 26:3 | Тэр үед Каиафас гэдэг тэргүүн тахилчийн ордонд ахлах тахилч нар, бичээчид болон ард түмний ахлагч нар цугларав. | |
Matt | MonKJV | 26:7 | гөлтгөнө савтай, маш үнэтэй анхилуун тос барьсан нэгэн эмэгтэй түүн дээр иржээ. Тэгээд үүнийгээ сууж байгаа түүний толгой дээр нь цутгалаа. | |
Matt | MonKJV | 26:10 | Есүс үүнийг мэдээд тэдэнд, Та нар юунд энэ эмэгтэйд төвөг удна вэ? Учир нь тэр надад сайн үйл хийлээ. | |
Matt | MonKJV | 26:12 | Учир нь тэрээр энэ анхилуун тосыг миний биен дээр цутгасан нь миний оршуулгын төлөө үйлдсэн хэрэг. | |
Matt | MonKJV | 26:13 | Үнэхээр би та нарт хэлье. Энэ сайн мэдээ даян дэлхийн хаана тунхаглагдана тэнд энэ эмэгтэйн хийсэн зүйл түүнийг дурсахуйн төлөө бас яригдана гэв. | |
Matt | MonKJV | 26:15 | Би түүнийг та нарт тушаая. Та нар надад юу өгөх вэ? гэжээ. Тэгэхэд нь тэд гучин мөнгөн зоосоор түүнтэй тохиролцов. | |
Matt | MonKJV | 26:17 | Эдүгээ Исгээгүй талхны баярын эхний өдөр шавь нар Есүс дээр ирээд түүнд, Дээгүүр өнгөрөхийг идэхийн тулд танд зориулж, биднийг хаана бэлдээсэй гэж та хүсэж байна вэ? гэв. | |
Matt | MonKJV | 26:18 | Тэгэхэд тэр, Хот руу нэг хүн дээр оч. Тэгээд түүнд, Миний цаг ойрхон байна. Би танайд шавь нартайгаа Дээгүүр өнгөрөхийг хийнэ гэж Агуу Багш хэлж байна хэмээн хэл гэв. | |
Matt | MonKJV | 26:19 | Тэгэхэд шавь нар Есүсийн өөрсдөд нь оноосны дагуу гүйцэтгэлээ. Тэгээд тэд Дээгүүр өнгөрөхт бэлтгэв. | |
Matt | MonKJV | 26:21 | Тэгээд тэднийг хооллох зуур тэр, Үнэхээр би та нарт хэлье. Та нарын нэг надаас урвах болно гэв. | |
Matt | MonKJV | 26:22 | Тэгэхэд тэд маш ихээр гуниглан, хүн болгон түүнд, Эзэн, би юу? хэмээн хэлж эхэллээ. | |
Matt | MonKJV | 26:24 | Хүмүүний Хүү өөрийнх нь тухай бичигдсэний дагуу явдаг. Харин өөрөөр нь хүмүүний Хүү тушаагдах тэр хүн гаслантай яа! Тэр хүн төрөөгүй байсан бол түүнд сайн байхсан гэв. | |
Matt | MonKJV | 26:25 | Тэгтэл түүнээс урвасан Иудаас хариулж, Би мөн үү, Раввий? гэлээ. Тэр түүнд, Чи хэлчихлээ гэв. | |
Matt | MonKJV | 26:26 | Мөн тэднийг идэж байх зуур Есүс талх авч, ерөөгөөд, хугалан, шавь нарт өгч, Май, ид. Энэ бол миний бие гэлээ. | |
Matt | MonKJV | 26:28 | Учир нь энэ бол шинэ гэрээний миний цус. Энэ нь гэмүүдээс чөлөөлөлтийн тулд олны төлөө урсана. | |
Matt | MonKJV | 26:29 | Харин би та нарт хэлье. Үүнээс хойш би усан үзмийн энэ жимсийг Эцэгийнхээ хаанчлалд та нартай хамт шинээр уух тэр өдрийг хүртэл үүнээс уухгүй гэв. | |
Matt | MonKJV | 26:31 | Тэгэхэд Есүс тэдэнд, Энэ шөнө та нар надаас болоод бүгд бүдрүүлэгдэнэ. Учир нь, Би хоньчинг цохино. Тэгэхэд хонин сүрэг тараагдана гэж бичигдсэн байдаг. | |
Matt | MonKJV | 26:33 | Гэтэл Пээтрос түүнд хариулж, Танаас болоод бүгд бүдрүүлэгдэх ч би хэзээ ч бүдрүүлэгдэхгүй гэлээ. | |
Matt | MonKJV | 26:34 | Есүс түүнд, Үнэхээр би чамд хэлье. Яагаад гэвэл энэ шөнө азарган тахиа донгодохоос өмнө чи намайг гурвантаа үгүйсгэнэ гэв. | |
Matt | MonKJV | 26:35 | Пээтрос түүнд, Би тантай хамт үхэх хэрэгтэй болсон ч, таныг огт үгүйсгэхгүй гэлээ. Шавь нар ч бас бүгд ингэж хэлжээ. | |
Matt | MonKJV | 26:36 | Дараа нь Есүс тэдэнтэй хамт Гетсиманий гэдэг газар ирээд шавь нарт, Намайг тэнд очоод, гуйлт хийх зуур та нар эндээ сууж бай гэлээ. | |
Matt | MonKJV | 26:37 | Улмаар тэр Пээтрос бас Зеведаиосын хоёр хүүг дагуулав. Тэгээд түүний сэтгэл гунигтай бас маш хүнд болж эхэлжээ. | |
Matt | MonKJV | 26:38 | Дараа нь тэр тэдэнд, Сэтгэл минь асар ихээр, үхтлээ гашуудаж байна. Та нар эндээ үлдээд, надтай хамт сэргэг бай гэлээ. | |
Matt | MonKJV | 26:39 | Тийнхүү тэр цааш жаахан яваад, нүүрээрээ унан, Эцэг минь ээ, хэрэв боломжтой бол энэ аягыг надаас зайлуулаач. Гэхдээ миний хүссэнээр биш, харин таныхаар болог гэж гуйлт хийлээ. | |
Matt | MonKJV | 26:40 | Тэгээд тэр шавь нар луу ирж, тэднийг унтаж байхыг олж хараад Пээтрост, Та нар яачихав аа, надтай хамт ганц цаг ч сэргэг байж чадсангүй юу? | |
Matt | MonKJV | 26:41 | Та нар уруу татлага руу орохгүйн тулд сэргэг байж, гуйлт хийгтүн. Сүнс үнэхээр бэлэн ч, махбод сул дорой гэв. | |
Matt | MonKJV | 26:42 | Тэр дахин хоёр дахь удаагаа явж, Эцэг минь ээ, хэрэв би үүнийг уухаас нааш энэ аяга надаас зайлах боломжгүй юм бол таны хүсэл биелэг гэж гуйлаа. | |
Matt | MonKJV | 26:43 | Улмаар тэр ирээд, тэднийг дахиад унтаж байхыг олж харав. Учир нь тэдний нүд хүндэрсэн байжээ. | |
Matt | MonKJV | 26:44 | Тиймээс тэр тэднийг орхин, дахин цааш яваад, адил үгсийг хэлж, гурав дахь удаагаа гуйлт хийлээ. | |
Matt | MonKJV | 26:45 | Дараа нь тэрбээр шавь нар дээрээ ирээд тэдэнд, Одоо унт, амар. Ажигтун, цаг ойртож байгаа бөгөөд хүмүүний Хүү гэмтнүүдийн гарт тушаагдах гэж байна. | |
Matt | MonKJV | 26:47 | Тийнхүү түүнийг ярьж байх зуур, ажигтун, арван хоёрын нэг Иудаас нь ахлах тахилч нар болон ард түмний ахлагч нараас илгээгдсэн сэлэм, шийдэмтэй үй олон хүний хамт ирлээ. | |
Matt | MonKJV | 26:48 | Эдүгээ түүнээс урвасан тэр, Би хэнийг үнсэнэ тэр нь мөнөөх хүн шүү. Түүнийг баривчил хэмээн тэдэнд дохио өгсөн ажээ. | |
Matt | MonKJV | 26:49 | Тэгээд тэрбээр Есүс рүү шууд очоод, Амар байна уу, раввий гэж хэлээд, түүнийг үнслээ. | |
Matt | MonKJV | 26:50 | Тэгэхэд Есүс түүнд, Анд минь, чи яахаар ирээ вэ? гэв. Тэгтэл тэд ирээд, Есүс рүү гар сунган, түүнийг барилаа. | |
Matt | MonKJV | 26:51 | Тэгтэл ажигтун, Есүстэй байсан тэдний нэг гараа явуулан илдээ сугалаад, тэргүүн тахилчийн боолын чихийг цавчин таслав. | |
Matt | MonKJV | 26:52 | Тэгэхэд нь Есүс түүнд, Илдээ хуйнд нь буцаа. Учир нь илд барьдаг бүхэн илдээр сүйрнэ. | |
Matt | MonKJV | 26:53 | Эсвэл чи намайг Эцэгээсээ арван хоёр легионоос илүү элч нарыг надад өгөөч хэмээн одоо гуйж чадахгүй гэж бодоо юу? | |
Matt | MonKJV | 26:55 | Яг тэр үед Есүс цугласан олонд, Та нар намайг барихын тулд дээрэмчний эсрэг мэт сэлэм, шийдэмтэй ирээ юү? Би өдөр бүр та нартай хамт сүмд суугаад, заан сургаж байхад та нар намайг бариагүй. | |
Matt | MonKJV | 26:56 | Гэхдээ энэ бүхэн болсон нь эш үзүүлэгч нарын бичвэрүүд биелэгдэхийн тулд юм гэв. Тэгэхэд шавь нар нь бүгд түүнийг орхин зугтжээ. | |
Matt | MonKJV | 26:57 | Тэгтэл Есүсийг барьсан хүмүүс түүнийг тэргүүн тахилч Каиафаст аваачив. Тэнд бичээчид болон ахлагч нар цугласан байлаа. | |
Matt | MonKJV | 26:58 | Харин Пээтрос түүнийг тэргүүн тахилчийн хашаа хүртэл холоос дагасаар дотогш орж, эцсийг нь үзэхээр зарц нартай хамт суулаа. | |
Matt | MonKJV | 26:59 | Эдүгээ ахлах тахилч нар болон ахлагч нар мөн зөвлөл бүхэлдээ Есүсийг цаазлахын тулд түүний эсрэг хуурамч гэрчлэлийг эрж хайв. | |
Matt | MonKJV | 26:60 | Гэвч юу ч олсонгүй. Олон хуурамч гэрч ирээд ч тэд юу ч олсонгүй. Харин сүүлд нь хоёр хуурамч гэрч ирээд, | |
Matt | MonKJV | 26:61 | Энэ хүн, Би Шүтээний сүмийг нураагаад, үүнийг гурав хоногийн дотор барьж чадна гэж хэлсэн гэв. | |
Matt | MonKJV | 26:62 | Тэгэхэд тэргүүн тахилч босож түүнд, Чи юу ч хариулахгүй юу? Энэ хүмүүс чиний эсрэг юу гэрчлээд байгаа юм бэ? гэлээ. | |
Matt | MonKJV | 26:63 | Гэсэн ч Есүс чимээгүй л байв. Тэгэхэд тэргүүн тахилч хариулж түүнд, Чи Шүтээний Хүү, Христ мөн эсэхээ бидэнд хэлж, амьд Шүтээнээр тангарагла гэв. | |
Matt | MonKJV | 26:64 | Есүс түүнд, Та хэлчихлээ. Гэвч би та нарт хэлье. Үүнээс хойш та нар хүмүүний Хүү хүч чадлын баруун гар талд залран буйг бас тэнгэрийн үүлсийн дунд ирж буйг харна гэлээ. | |
Matt | MonKJV | 26:65 | Тэгтэл тэргүүн тахилч хувцсаа уран, Тэрбээр Шүтээнийг доромжиллоо. Бидэнд цаашид гэрч нарын хэрэг юу байна вэ? Ажигтун, та нар сая түүний шүтээнийг доромжлохуйг сонслоо. | |
Matt | MonKJV | 26:66 | Та нар юу гэж бодож байна вэ? гэв. Тэгэхэд нь тэд хариулж, Тэр үхлийн буруутай гэлээ. | |
Matt | MonKJV | 26:67 | Дараа нь тэд түүний нүүр лүү нулимж бас түүнийг нударгалав. Мөн зарим нь алгадаад, | |
Matt | MonKJV | 26:69 | Эдүгээ Пээтрос гадаа, хашаан дотор сууж байв. Тэгэхэд нэгэн шивэгчин охин түүн дээр ирээд, Та ч бас Галийлийн Есүстэй хамт байсан гэв. | |
Matt | MonKJV | 26:70 | Гэтэл тэр, Би чиний юу хэлээд байгааг ойлгохгүй байна гэж бүгдийн өмнө үгүйсгэлээ. | |
Matt | MonKJV | 26:71 | Тэгээд түүнийг үүдний хэсэг рүү явахад өөр нэг шивэгчин түүнийг хараад, тэнд байсан хүмүүст, Энэ хүн бас Назаретийн Есүстэй хамт байсан гэв. | |
Matt | MonKJV | 26:73 | Тэгтэл хэсэг хугацааны дараа тэнд зогсож байсан хүмүүс Пээтрос руу ирээд, Яриа чинь чамайг илчилж байгаа учраас чи бас тэдний нэг гарцаагүй мөн байна гэв. | |
Matt | MonKJV | 26:74 | Тэгэхэд тэр, Би тэр хүнийг огт мэдэхгүй хэмээн хараан, тангараглаж эхлэв. Гэтэл тэр даруй азарган тахиа донгодлоо. | |
Chapter 27
Matt | MonKJV | 27:1 | Өглөө болоход ахлах тахилч нар болон ард түмний ахлагч нар бүгд Есүсийг цаазлахын тулд түүний эсрэг зөвлөлдөөн хийжээ. | |
Matt | MonKJV | 27:3 | Тэр үед түүнээс урвасан Иудаас түүний яллагдсаныг хараад харамсан, мөнөөх гучин мөнгөн зоосоо ахлах тахилч нар болон ахлагч нарт буцаан авчирч, | |
Matt | MonKJV | 27:4 | Би гэмгүй цуснаас урван гэм хийжээ гэв. Тэгэхэд тэд, Бидэнд ямар хамаатай юм бэ? Хар, чамд л хамаатай гэлээ. | |
Matt | MonKJV | 27:5 | Тэгэхэд нь тэр мөнгөн зооснуудыг сүм дотор чулуудаад, тэндээс гарав. Улмаар явж, өөрийгөө дүүжилжээ. | |
Matt | MonKJV | 27:6 | Тэгтэл ахлах тахилч нар мөнөөх мөнгөн зооснуудыг аваад, Эдгээрийг сан хөмрөгт хийх нь хуульд нийцгүй. Яагаад гэвэл энэ нь цусны үнэ гэв. | |
Matt | MonKJV | 27:7 | Тэгээд тэд зөвлөлдөөн хийж, харийнхныг оршуулахын тулд ваарчны талбайг тэдгээрээр худалдан авчээ. | |
Matt | MonKJV | 27:9 | Ийнхүү эш үзүүлэгч Ийрмеиагаар, Тэгээд тэд түүний үнэлэгдсэн гучин мөнгөн зоосыг авав. Израйлийн хүүхдүүдээс буй тэд түүнийг ийн үнэлсэн. | |
Matt | MonKJV | 27:10 | Улмаар Эзэний надад чиглүүлсний дагуу тэдгээрийг ваарчны талбайн төлөө өгчээ гэж хэлэгдсэн нь биелэгдсэн юм. | |
Matt | MonKJV | 27:11 | Тэгээд Есүс захирагчийн өмнө зогслоо. Тэгэхэд захирагч түүнээс, Та Жүүдүүдийн Хаан мөн үү? гэж асуув. Гэтэл Есүс түүнд, Та хэлж байна гэлээ. | |
Matt | MonKJV | 27:13 | Тэр үед Пилаатос түүнд, Таны эсрэг хэчнээн олон зүйл гэрчилж байгааг та сонсохгүй байна уу? гэв. | |
Matt | MonKJV | 27:15 | Эдүгээ захирагч уг баяраар ард түмэнд хүссэн нэг хоригдлыг нь суллаж өгдөг заншилтай байв. | |
Matt | MonKJV | 27:17 | Тиймээс тэднийг цугларахад Пилаатос тэдэнд, Хэнийг та нарт суллаж өгөхийг та нар хүсэж байна вэ? Варавваасыг уу эсвэл Христ хэмээгддэг Есүсийг үү? гэв. | |
Matt | MonKJV | 27:19 | Түүнийг шүүхийн суудал дээр суух үед эхнэр нь түүн рүү хүн илгээж, Чи тэр зөв шударга хүнд юу ч бүү хий. Учир нь энэ өдөр би түүнээс болоод зүүдэндээ маш их шаналлаа гэж хэлүүлжээ. | |
Matt | MonKJV | 27:20 | Гэтэл ахлах тахилч нар болон ахлагч нар Варавваасыг гуйж, Есүсийг хөнөөх ёстой гэж цугласан олныг ятгав. | |
Matt | MonKJV | 27:21 | Дараа нь захирагч хариулж тэдэнд, Та нарт энэ хоёрын алийг нь суллаж өгөхийг та нар хүсэж байна вэ? гэжээ. Тэд, Варавваасыг гэлээ. | |
Matt | MonKJV | 27:22 | Пилаатос тэдэнд, Тэгвэл Христ хэмээгддэг Есүсийг би яах вэ? гэв. Бүгд түүнд, Тэр цовдлогдог гэжээ. | |
Matt | MonKJV | 27:23 | Тэгэхэд захирагч, Яагаад? Тэр ямар хорон мууг үйлдсэн юм бэ? гэлээ. Харин тэд, Тэр цовдлогдог гэж улам их хашгиралдав. | |
Matt | MonKJV | 27:24 | Үймээн дэгдээхээс өөр ашиггүй болсныг Пилаатос хараад, ус авч, цугласан олны өмнө гараа угаан, Би энэ зөв шударга хүний цусанд гэм буруугүй. Та нар үүнийг хар гэлээ. | |
Matt | MonKJV | 27:25 | Тэгэхэд бүх ард олон хариулж, Түүний цус бидэн дээр болон бидний хүүхдүүд дээр байг гэв. | |
Matt | MonKJV | 27:26 | Дараа нь тэр тэдэнд Варавваасыг суллажээ. Харин Есүсийг ташуурдуулчихаад, цовдлуулахаар тушаалаа. | |
Matt | MonKJV | 27:27 | Тэгээд захирагчийн цэргүүд Есүсийг нийтийн танхим руу аваачихад цэргийн бүтэн анги түүн дээр цугларчээ. | |
Matt | MonKJV | 27:29 | Мөн өргөстэй бутаар титэм сүлжээд, толгой дээр нь тавьж, баруун гарт нь зэгс бариулжээ. Тэгээд түүний өмнө сөгдөн, түүнийг тохуурхаж, Жүүдүүдийн Хаанд мэндчилье! гэцгээлээ. | |
Matt | MonKJV | 27:31 | Ийнхүү түүнийг тохуурхсаныхаа дараа түүнээс нөмрөгийг нь тайлж аваад, түүнд хувцсыг нь өмсүүлэн, цовдлохоор авч явлаа. | |
Matt | MonKJV | 27:32 | Тэгээд тэд тэндээс гарч яваад, Сиймон нэртэй нэгэн Кюрина хүнийг олов. Тэд түүнд загалмайг нь үүрэхийг албадлаа. | |
Matt | MonKJV | 27:34 | цөстэй хольсон цагаан цууг түүнд уулгахаар өгөв. Тэгэхэд тэрбээр амсаад, уухыг үл хүслээ. | |
Matt | MonKJV | 27:35 | Дараа нь тэд түүнийг цовдлон, хувцаснуудыг нь ялгаад, шавга орхижээ. Энэ нь эш үзүүлэгч нараар, Тэд миний хувцаснуудыг дундаа ялгаж, миний хувцасны төлөө шавга орхино хэмээн хэлүүлсэн нь биелэгдэхийн тулд ажээ. | |
Matt | MonKJV | 27:37 | Түүний толгойн дээр ЭНЭ БОЛ ЖҮҮДҮҮДИЙН ХААН ЕСҮС гэж бичигдсэн ял тулгалтыг нь байрлуулжээ. | |
Matt | MonKJV | 27:38 | Тэр үед түүнтэй хамт хоёр хулгайч, нэг нь түүний баруун гар талд нөгөө нь зүүн талд цовдлогдсон байв. | |
Matt | MonKJV | 27:40 | улмаар, Сүмийг нураадаг бас гурав хоногийн дотор барьдаг чи өөрийгөө авраач. Хэрэв чи Шүтээний Хүү л юм бол наад загалмайнаасаа буугаад ирээч гэцгээв. | |
Matt | MonKJV | 27:41 | Үүнчлэн ахлах тахилч нар ч бас бичээчид болон ахлагч нарын хамт түүнийг тохуурхан, | |
Matt | MonKJV | 27:42 | Тэр бусдыг аварсан. Өөрийгөө аварч чадахгүй байна. Хэрэв тэр Израйлийн Хаан л юм бол энэ загалмайнаасаа одоо буугаад ирэг. Тэгвэл бид түүнд итгэе. | |
Matt | MonKJV | 27:43 | Тэрбээр Шүтээнд найдсан. Хэрэв Шүтээн хүсвэл түүнийг одоо чөлөөлөг. Учир нь тэр, Би бол Шүтээний Хүү гэсэн гэлээ. | |
Matt | MonKJV | 27:46 | Тэгтэл ес дэх цагийн орчимд Есүс чанга дуугаар, Эли, Эли, лама савахтани? гэж хашгирав. Энэ нь Шүтээн минь, Шүтээн минь, та намайг юунд орхив? гэсэн үг ажээ. | |
Matt | MonKJV | 27:47 | Харин тэнд зогсож байсан зарим хүн үүнийг сонсоод, Энэ хүн Элийаг дуудаж байна гэв. | |
Matt | MonKJV | 27:48 | Гэтэл тэдний нэг нь тэр даруй гүйн, далайн хөвөн авч, цагаан цуу шингээгээд, зэгсэнд тогтоож, түүнд уулгахаар өглөө. | |
Matt | MonKJV | 27:51 | Тэгэхэд, ажигтун, сүмийн хөшиг дээрээсээ доошоо хоёр хуваагдав. Мөн газар хөдөлж, хаднууд бутарчээ. | |
Matt | MonKJV | 27:53 | Мөн түүний босголтын дараа тэд булшнуудаас гарч ирээд, ариун хот руу явж, олон хүнд үзэгдсэн. | |
Matt | MonKJV | 27:54 | Эдүгээ Есүсийг манаж байсан зуутын дарга болон түүнтэй хамт байсан хүмүүс газар хөдлөлт ба болсон зүйлсийг хараад, маш их айн, Энэ хүн үнэхээр Шүтээний Хүү байжээ гэлцэв. | |
Matt | MonKJV | 27:55 | Тэгэхэд Есүст үйлчлэн, түүнийг Галийлаас дагаж байсан олон эмэгтэй тэнд холоос ажиж байжээ. | |
Matt | MonKJV | 27:56 | Тэдний дунд Марийа Магдалиний, Иакоов болон Иосиисийн эх Марийа мөн Зеведаиосын хүүхдүүдийн эх байлаа. | |
Matt | MonKJV | 27:57 | Үдэш болоход тэнд Иосээф нэртэй Ариматаиагийн нэгэн баян эр ирэв. Тэр ч бас өөрөө Есүсийн шавь байжээ. | |
Matt | MonKJV | 27:58 | Тэр Пилаатос руу очоод, Есүсийн цогцсыг гуйв. Тэгэхэд Пилаатос цогцсыг нь өгөхийг тушаалаа. | |
Matt | MonKJV | 27:60 | Улмаар хад ухаж зассан өөрийнхөө шинэ булшинд тэр түүнийг тавилаа. Тэгээд булшны үүд рүү асар том чулуу өнхрүүлээд, тэндээс явжээ. | |
Matt | MonKJV | 27:61 | Тэгэхэд тэнд Марийа Магдалиний болон нөгөө Марийа хоёр булшны эсрэг талд сууж байлаа. | |
Matt | MonKJV | 27:62 | Эдүгээ маргааш нь буюу бэлтгэлийн өдрийн дараах өдөр ахлах тахилч нар болон Фарисачууд Пилаатосынд цуглаад, | |
Matt | MonKJV | 27:63 | Эзэнтэн, тэр мэхлэгч амьд байхдаа, Би гурав хоногийн дараа босно гэж хэлснийг бид санаж байна. | |
Matt | MonKJV | 27:64 | Тийм учраас гурав дахь өдрийг хүртэл булшийг хамгаал гэж тушаагаач. Тэгэхгүй бол шавь нар нь шөнөөр ирж, түүнийг хулгайлаад хүмүүст, Тэр үхэгсдээс босгогдсон гэнэ. Тэгвэл сүүлчийн мэхлэлт нь эхнийхээсээ дор байх болно гэв. | |
Matt | MonKJV | 27:65 | Тэгтэл Пилаатос тэдэнд, Та нарт харуулын алба бий. Явж, та нар чадахаараа хамгаал гэлээ. | |
Chapter 28
Matt | MonKJV | 28:1 | Шаббаат өдрийн дараа, долоо хоногийн эхний өдөр үүр цайж эхлэх үед Марийа Магдалиний болон нөгөө Марийа хоёр булшийг үзэхээр ирэв. | |
Matt | MonKJV | 28:2 | Тэгтэл ажигтун, асар хүчтэй газар хөдлөлт болсон байжээ. Учир нь Эзэний элч тэнгэрээс бууж ирээд, чулууг үүднээс өнхрүүлээд, дээр нь сууж байлаа. | |
Matt | MonKJV | 28:5 | Улмаар элч эмэгтэйчүүдэд хариулж, Та нар бүү ай. Учир нь та нар цовдлогдсон Есүсийг эрэн хайж буйг би мэднэ. | |
Matt | MonKJV | 28:6 | Тэр энд байхгүй. Учир нь тэр хэлснийхээ дагуу босгогдсон. Ирээд, Эзэний хэвтэж байсан газрыг харцгаа. | |
Matt | MonKJV | 28:7 | Тиймээс түргэн явж, шавь нарт нь түүнийг үхэгсдээс босгогдсон гэдгийг хэл. Ажигтун, тэрбээр Галийл руу та нараас түрүүлээд явж байна. Та нар түүнийг тэнд харна. Ажигтун, би та нарт хэллээ гэв. | |
Matt | MonKJV | 28:8 | Тэгэхэд тэд айдас болон асар их баяр хөөртэйгээр булшнаас түргэн гарч одов. Тэгээд шавь нарт нь мэдэгдэхээр гүйцгээлээ. | |
Matt | MonKJV | 28:9 | Тийнхүү шавь нарт нь хэлэхээр тэднийг явж байх зуур ажигтун, Есүс тэдэнтэй уулзан, Амар байцгаана уу гэв. Тэгтэл тэд очоод, хөлнөөс нь зуурч, түүнд мөргөжээ. | |
Matt | MonKJV | 28:10 | Тэгэхэд нь Есүс тэдэнд, Бүү ай. Явж миний ахан дүүст, Галийл руу яв. Тэнд намайг харна гэж хэл гэлээ. | |
Matt | MonKJV | 28:11 | Эдүгээ тэднийг явж байхад ажигтун, харуулуудын зарим нь хотод ирээд, болсон бүгдийг ахлах тахилч нарт мэдэгджээ. | |
Matt | MonKJV | 28:12 | Тэгэхэд тэд ахлагч нартай хамт цугларан, зөвлөлдөөн хийж, цэргүүдэд их мөнгө өгөөд, | |
Matt | MonKJV | 28:13 | Та нар, Биднийг унтаж байхад шавь нар нь шөнөөр ирээд, түүнийг хулгайлсан гэж хэл. | |
Matt | MonKJV | 28:14 | Тэгээд энэ нь захирагчийн чихэнд хүрвэл бид түүнийг ятгаж, та нарыг санаа зоволтгүй болгоно гэлээ. | |
Matt | MonKJV | 28:15 | Тэгэхэд тэд мөнгийг нь аваад, заалгаснаараа үйлдэв. Улмаар энэ яриа энэ өдрийг хүртэл Жүүдүүдийн дунд тархжээ. | |
Matt | MonKJV | 28:18 | Тэгтэл Есүс ирээд тэдэнд хэлэхдээ, Бүх эрх мэдэл надад тэнгэр дээр бас газар дээр өгөгдсөн. | |
Matt | MonKJV | 28:19 | Тиймээс та нар явж, бүх үндэстэнг шавь болгоод, тэдэнд Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр баптизм хий. | |