Toggle notes
Chapter 1
Luke | MonKJV | 1:1 | Бидний дунд баттай итгэгдсэн тэдгээр зүйлийн тухай хүүрнэлийг эмхтгэхээр зорьсон хүн болгоны, | |
Luke | MonKJV | 1:2 | анхнаас нь нүдээрээ харсан гэрчүүд ба үгийн үйлчлэгчид байсан тэдний бидэнд эдгээрийг дамжуулан өгсөн ёсоор, | |
Luke | MonKJV | 1:3 | бүх зүйлийг эхнээс нь төгс ойлгосныхоо хувьд дэс дарааллаар нь эрхэм хүндэт Теофилос чамд бичих нь зүйтэй гэж бас надад санагдлаа. | |
Luke | MonKJV | 1:5 | Иудаиагийн хаан Ироодисийн өдрүүдэд Авийагийн ээлжийн Захариа нэртэй нэгэн тахилч байлаа. Мөн түүний эхнэр Ахарооны охидоос гаралтай бөгөөд нэр нь Элишээва ажээ. | |
Luke | MonKJV | 1:6 | Улмаар тэдний аль аль нь Эзэний бүх тушаал ба захирамжинд гэм зэмгүй алхан, Шүтээний өмнө зөв байдаг байжээ. | |
Luke | MonKJV | 1:7 | Гэвч Элишээва хүүсэр байсан тул тэд хүүхэдгүй байв. Улмаар хоёул жилээс жилд өтөлсөөр байлаа. | |
Luke | MonKJV | 1:8 | Тэгээд түүнийг ээлжийнхээ гараанд Шүтээний өмнө тахилчийн албыг гүйцэтгэж байхад ийм явдал болжээ. | |
Luke | MonKJV | 1:9 | Эзэний сүм рүү ороод анхилам утлага уугиулах нь тахилчийн албаны заншлын дагуух түүний шодогдолт байлаа. | |
Luke | MonKJV | 1:11 | Гэтэл түүнд Эзэний нэгэн элч анхилам утлагын тахилын ширээний баруун талд зогсож байгаа нь үзэгдлээ. | |
Luke | MonKJV | 1:13 | Гэтэл элч түүнд, Захариа аа, бүү ай. Учир нь чиний гуйлт сонсогдсон. Тиймээс чиний эхнэр Элишээва чамд хүү төрүүлнэ. Улмаар чи түүний нэрийг Иоаннис гэж нэрлэ. | |
Luke | MonKJV | 1:14 | Тэгээд чи баяр баясгалан, баяр хөөртэй болно. Улмаар түүний төрөлтөнд олон хүн баясна. | |
Luke | MonKJV | 1:15 | Учир нь тэрбээр Эзэний өмнө агуу болох бөгөөд дарсыг ч, хатуу ундааг ч уухгүй. Мөн эхийнхээ хэвлийд байхаасаа л Ариун Сүнсээр дүүргэгдэнэ. | |
Luke | MonKJV | 1:17 | Мөн тэрбээр эцгүүдийн зүрх сэтгэлийг хүүхдүүд рүү нь, дуулгаваргүй хүмүүсийг зөв шударгын мэргэн ухаан руу эргүүлж улмаар Эзэний төлөө бэлтгэгдсэн хүмүүсийг бэлэн болгохын тулд түүний өмнө Элийагийн сүнс ба хүч чадал дотор явна гэв. | |
Luke | MonKJV | 1:18 | Тэгэхэд нь Захариа элчид, Би үүнийг яаж мэдэх вэ? Учир нь би бол хөгшин хүн мөн эхнэр минь жилээс жилд өтөлсөөр байна гэлээ. | |
Luke | MonKJV | 1:19 | Тэгтэл элч хариулан түүнд, Би бол Шүтээний өмнө зогсдог Гавриэл бөгөөд чамтай ярихаар бас чамд эдгээр сайн мэдээг тунхаглахаар илгээгдсэн. | |
Luke | MonKJV | 1:20 | Харин ажигтун, цаг нь болоход биелэгдэх миний үгст чи итгээгүй учраас эдгээр зүйл биелэгдэх өдрийг хүртэл чи хэлгүй, ярьж чадахгүй болно гэв. | |
Luke | MonKJV | 1:22 | Гэтэл тэр гарч ирээд, тэдэнтэй ярьж чадахгүй байв. Тэгэхэд нь тэд түүнийг сүм дотор үзэгдэл үзсэнийг ойлгожээ. Учир нь тэр тэдэн рүү дохиж занган, ярьж чадахгүй хэвээр байлаа. | |
Luke | MonKJV | 1:24 | Тэгтэл тэр өдрүүдийн дараа эхнэр Элишээва нь жирэмсэлсэн бөгөөд өөрийгөө таван сар нуухдаа, | |
Luke | MonKJV | 1:25 | Эзэн намайг харсан өдрүүддээ хүмүүсийн дундах миний ичгүүрийг арилгахын тулд надад ийнхүү үйлдсэн юм гэлээ. | |
Luke | MonKJV | 1:27 | Давийдийн гэрийн Иосээф гэдэг эртэй сүй тавьсан онгон бүсгүй рүү илгээгдсэн бөгөөд онгон бүсгүйн нэрийг Марийа гэдэг ажээ. | |
Luke | MonKJV | 1:28 | Тэгээд эмэгтэй дээр элч ирээд, Амар байна уу. Чи ихэд ивээгджээ. Эзэн чамтай хамт. Эмэгтэйчүүдийн дундаас ерөөгдсөн нь чи гэлээ. | |
Luke | MonKJV | 1:29 | Гэтэл эмэгтэй түүнийг хараад, хэлсэнд нь түгшив. Тэгээд энэ нь ямар гээч мэндчилгээ болохыг эргэцүүлжээ. | |
Luke | MonKJV | 1:31 | Тиймээс ажигтун, чиний хэвлийд үр тогтох бөгөөд хүү төрүүлнэ. Улмаар түүний нэрийг ЕСҮС гэж нэрлэнэ. | |
Luke | MonKJV | 1:32 | Тэрбээр агуу болох бөгөөд Хамгийн Дээд Нэгэний Хүү гэж дуудагдана. Тэгээд Эзэн Шүтээн түүнд эцэг Давийдийнх нь хаан суудлыг өгнө. | |
Luke | MonKJV | 1:33 | Улмаар тэрбээр Иакоовын гэрийнхний дээр үүрд хаанчлах бөгөөд түүний хаанчлалд төгсгөл байхгүй гэлээ. | |
Luke | MonKJV | 1:34 | Тэгэхэд нь Марийа элчид, Би нэг ч эрийг унтаж мэдээгүй учраас ийм юм хэрхэн болох билээ? гэв. | |
Luke | MonKJV | 1:35 | Тэгтэл элч хариулж түүнд, Ариун Сүнс чам дээр ирэх бөгөөд Хамгийн Дээд Нэгэний хүч чадал чамайг бүрхэнэ. Тийм учраас чамаас төрөх тэр ариун нэгэн Шүтээний Хүү гэж бас дуудагдана. | |
Luke | MonKJV | 1:36 | Мөн ажигтун, чиний үеэл Элишээва чинь өтөл насандаа бас хүү тээж байгаа бөгөөд энэ зургаа дахь сар нь юм. Тэрээр хүүсэр гэгддэг байсан. | |
Luke | MonKJV | 1:38 | Тэгэхэд Марийа, Ажигтун, Эзэний шивэгчин надад таны үгээр болог гэв. Улмаар мөнөөх элч түүнээс холдон одлоо. | |
Luke | MonKJV | 1:39 | Тэгээд тэрхүү өдрүүдэд Марийа босоод, уулархаг нутаг руу яаралтай явж, Иудаиагийн нэгэн хот руу оров. | |
Luke | MonKJV | 1:41 | Тэгэхэд ийм явдал болжээ. Элишээва Марийагийн мэндчилгээг сонсмогц түүний хэвлий дэх хүүхэд хөдлөв. Тэгтэл Элишээва Ариун Сүнсээр дүүргэгдлээ. | |
Luke | MonKJV | 1:42 | Тэгээд тэр чанга дуугаар ярьж улмаар, Эмэгтэйчүүдийн дунд ерөөгдсөн нь чи. Бас ерөөгдсөн нь чиний хэвлийн үр жимс юм. | |
Luke | MonKJV | 1:44 | Учир нь ажигтун, чиний мэндчилгээний дуу чимээ миний чихэнд дуулдмагц хэвлий дэх хүүхэд минь баяр хөөрөндөө хөдөлж байна. | |
Luke | MonKJV | 1:45 | Мөн итгэдэг эмэгтэй нь жаргалтай. Учир нь Эзэнээс өөрт нь хэлэгдсэн тэр зүйлсийн биелэл байх болно гэв. | |
Luke | MonKJV | 1:48 | Яагаад гэвэл тэрбээр шивэгчнийхээ дорд байдлыг анхааран авч үзсэн. Учир нь ажигтун, үүнээс хойш бүх үеийнхэн намайг жаргалтай гэх болно. | |
Luke | MonKJV | 1:51 | Тэр өөрийн гараар хүч чадлыг харуулсан. Тэрбээр бардам хүмүүсийг зүрх сэтгэлийнх нь төсөөллөөр тараасан. | |
Luke | MonKJV | 1:55 | бидний эцэг өвгөдөд мөн Аврахаамд болон түүний мөнхийн үр удамд хэлснийхээ дагуу юм гэлээ. | |
Luke | MonKJV | 1:58 | Тэгэхэд Эзэн түүнд агуу өршөөл хэрхэн үзүүлснийг түүний хөршүүд болон үеэлүүд нь сонсоод, түүнтэй хамт баярлав. | |
Luke | MonKJV | 1:59 | Тэгээд ийм явдал болжээ. Тэд хүүгийн хөвчийг хөндөхөөр найм дахь өдөр нь ирлээ. Улмаар тэд түүнийг эцгийнх нь нэрээр Захариа гэж нэрлэв. | |
Luke | MonKJV | 1:61 | Тэгэхэд нь тэд түүнд, Энэ нэрээр нэрлэгдсэн нэг ч хүн чиний төрөл садан дотор байхгүй гэлээ. | |
Luke | MonKJV | 1:63 | Тэгтэл тэр бичгийн самбар гуйж, Түүний нэр бол Иоаннис гэж бичжээ. Тэгэхэд нь бүгд гайхлаа. | |
Luke | MonKJV | 1:64 | Гэтэл тэр даруй түүний ам нээгдсэн бөгөөд хэл нь суларч улмаар ярьж, Шүтээнийг магтав. | |
Luke | MonKJV | 1:65 | Тэгэхэд ойр хавьд нь амьдардаг бүгдийн дээр айдас ирлээ. Мөн энэ бүх яриа Иудаиагийн бүх уулархаг нутгаар яригдлаа. | |
Luke | MonKJV | 1:66 | Тэгэхэд үүнийг сонссон бүхэн зүрх сэтгэлдээ тогтоож, Энэ хүүхэд хэн болох юм бол! Мөн Эзэний мутар түүнтэй хамт байсан гэлцэв. | |
Luke | MonKJV | 1:68 | Израйлийн Эзэн Шүтээн магтагдаг. Учир нь тэр хүрэлцэн ирж, өөрийн ард түмнийг зольж авсан. | |
Luke | MonKJV | 1:70 | яг л дэлхий үүссэнээс хойш байсан ариун эш үзүүлэгч нарынхаа амаар тэр хэлснийхээ дагуу босгосон. | |
Luke | MonKJV | 1:71 | Энэ нь бид дайснуудаасаа бас биднийг үзэн яддаг бүгдийн гараас аврагдах ёстойн тулд, | |
Luke | MonKJV | 1:72 | бидний эцэг өвгөдөд амласан өршөөлөө гүйцэтгэхийн тулд мөн ариун гэрээгээ санахын тулд юм. | |
Luke | MonKJV | 1:75 | өөрийнх нь өмнө ариун бас зөв байдал дотор амьдралынхаа бүх өдрүүдэд үйлчлэхийг тэр бидэнд соёрхохын тулд юм. | |
Luke | MonKJV | 1:76 | Улмаар хүү минь, чи Хамгийн Дээд Нэгэний эш үзүүлэгч гэгдэнэ. Учир нь чи Эзэний замуудыг бэлтгэхээр түүний нүүрний өмнө явна. | |
Luke | MonKJV | 1:77 | Ингэхдээ авралын тухай мэдлэгийг түүний ард түмэнд гэмүүдийнх нь уучлалтаар дамжуулан, | |
Luke | MonKJV | 1:78 | бидний Шүтээний энэрэнгүй өршөөлөөр дамжуулан өгөх юм. Үүгээр өндрөөс үүрийн гэгээ бидэн дээр, | |
Luke | MonKJV | 1:79 | харанхуй байдал дотор бас үхлийн сүүдэр дотор суугчдад гэрэл өгөхөөр, бидний хөлийг амар тайвны зам руу хөтлөхөөр зочиллоо гэв. | |
Chapter 2
Luke | MonKJV | 2:1 | Тэгээд тэр өдрүүдэд ийм явдал болжээ. Даян дэлхий бүртгэгдсэн байх ёстой гэсэн Кайсар Аугустосын зарлиг гарсан байв. | |
Luke | MonKJV | 2:4 | Тэгэхэд Иосээф ч бас Галийлаас, Назарет хотоос Иудаиа руу, Давийдийн буюу Бэтлэхэм гэгддэг хот руу (учир нь тэрбээр Давийдийн гэрээс мөн удмаас байжээ) | |
Luke | MonKJV | 2:7 | Тэгээд тэрээр ууган хүүгээ төрүүлсэн бөгөөд түүнийг өлгийдөн улмаар тэвшин дотор тавилаа. Яагаад гэвэл дэн буудалд тэдэнд өрөө байсангүй. | |
Luke | MonKJV | 2:9 | Тэгээд ажигтун, Эзэний элч тэдэн дээр ирж улмаар Эзэний сүр жавхаа тэдний эргэн тойронд гэрэлтлээ. Тэгэхэд тэд маш их айжээ. | |
Luke | MonKJV | 2:10 | Тэгтэл элч тэдэнд, Бүү ай. Учир нь ажигтун, би та нарт бүх хүнд байх агуу баяр хөөрийн тэрхүү сайн мэдээг тунхаглая. | |
Luke | MonKJV | 2:12 | Улмаар энэ нь та нарт тэмдэг байх болно. Та нар тэвшинд хэвтэж буй өлгийтэй хүүхдийг олно гэлээ. | |
Luke | MonKJV | 2:13 | Тэгтэл гэнэт мөнөөх элчтэй хамт тэнгэрийн армийн үй түмэн элч бий болж, Шүтээнийг магтан улмаар, | |
Luke | MonKJV | 2:14 | Яруу алдар нь хамгийн өндөрт буй Шүтээнд, амар тайван нь дэлхий дээр, сайн сайхан нь хүмүүст гэв. | |
Luke | MonKJV | 2:15 | Тэгээд ийм явдал болжээ. Хоньчдоос элч нар тэнгэр лүү явахад тэд нэг нэгэндээ, Одоо Бэтлэхэм рүү явцгаая. Тэгээд Эзэний бидэнд мэдэгдсэн, болж буй энэ зүйлийг харъя гэв. | |
Luke | MonKJV | 2:16 | Тэгээд тэд яаран очлоо. Улмаар Марийа болон Иосээфийг мөн тэвшинд хэвтэж байгаа нялх хүүхдийг олов. | |
Luke | MonKJV | 2:17 | Ийнхүү тэд харчихаад, энэ хүүхдийн тухай өөрсдөд нь хэлсэн үгийг хаа сайгүй ярилаа. | |
Luke | MonKJV | 2:20 | Улмаар хоньчид сонссон бас үзсэн бүх зүйлийнхээ төлөө Шүтээнийг алдаршуулж бас магтсаар буцав. Учир нь өөрсдөд нь хэлэгдсэний дагуу байсан юм. | |
Luke | MonKJV | 2:21 | Тэгээд хүүхдийн хөвчийг хөндөх найман өдөр гүйцээгдэхэд түүнийг хэвлийд бүрэлдэхээс өмнө элчийн нэрлэснээр нэрийг нь ЕСҮС гэж нэрлэлээ. | |
Luke | MonKJV | 2:22 | Улмаар Мошээгийн хуулийн дагуу бүсгүйн цэвэршилтийн өдрүүд гүйцээгдэхэд тэд хүүг Эзэнд өргөхөөр Иерусалимд авчирчээ. | |
Luke | MonKJV | 2:23 | (Эзэний хуулинд бичигдсэний дагуу, Умайг нээж буй эрэгтэй хүүхэд бүр Эзэнд ариун гэж дуудагдах болно.) | |
Luke | MonKJV | 2:24 | Мөн Эзэний хуулинд хэлэгдсэн дагуух өргөх тахил бол, Хос хүүрзгэнэ эсвэл хоёр залуу тагтаа юм. | |
Luke | MonKJV | 2:25 | Улмаар ажигтун, Иерусалимд Шимэон нэртэй нэгэн эр байсан бөгөөд тэр хүн зөв шударга, сүсэг бишрэлтэй бас Израйлийн тайтгарлыг хүлээж байв. Мөн Ариун Сүнс түүн дээр байлаа. | |
Luke | MonKJV | 2:26 | Түүнчлэн тэрбээр Эзэний Христийг харахаас нааш үхэл үзэхгүй гэдэг нь Ариун Сүнсээр түүнд илчлэгдсэн байв. | |
Luke | MonKJV | 2:27 | Тэгээд тэрбээр Сүнсээр сүм рүү ирсэн бөгөөд эцэг эх нь хүүгийнхээ төлөө хуулийн заншлын дагуу үйлдэх гэж Есүс хүүг авчрахад, | |
Luke | MonKJV | 2:32 | Энэ нь Жүүд бусчуудыг гэрэлтүүлэх гэрэл бөгөөд таны ард түмэн Израйлийн яруу алдар юм гэв. | |
Luke | MonKJV | 2:34 | Улмаар Шимэон тэднийг ерөөгөөд, эх Марийад нь, Ажигтун, энэ хүү Израйль дахь олны уналт ба дахин босолтын төлөө мөн эсрэг яригдах шинж тэмдгийн төлөө томилогдсон. | |
Luke | MonKJV | 2:35 | (Тийм ээ, нэгэн сэлэм чиний сэтгэлийг ч бас сүлбэнэ.) Ийнхүү олон зүрх сэтгэлийн бодлууд илчлэгдэнэ гэв. | |
Luke | MonKJV | 2:36 | Тэгэхэд Ашээр овгийн Пэнуэлийн охин, эмэгтэй эш үзүүлэгч Аанна байлаа. Тэрээр өндөр настай байсан бөгөөд онгон үеэсээ хойш нөхөртэйгөө хамт долоон жил амьдарсан байжээ. | |
Luke | MonKJV | 2:37 | Тэгээд тэр эмэгтэй бараг наян дөрвөн жил бэлэвсэн байсан бөгөөд сүмээс холдолгүй, мацаг барилт болон гуйлтаар өдөр шөнөгүй үйлчилдэг байв. | |
Luke | MonKJV | 2:38 | Улмаар тэр агшинд тэр эмэгтэй ирж, Эзэнд талархаад, түүний тухай Иерусалимд зольж авалтыг хайсан бүх хүнд ярьжээ. | |
Luke | MonKJV | 2:39 | Ийнхүү тэд бүх зүйлийг Эзэний хуулийн дагуу гүйцэтгээд, Галийл руу, өөрсдийн хот Назарет руу буцав. | |
Luke | MonKJV | 2:40 | Улмаар хүү өсөж, сүнсэн дотор хүчирхэгжин, мэргэн ухаанаар дүүргэгджээ. Мөн Шүтээний энэрэл түүн дээр байлаа. | |
Luke | MonKJV | 2:42 | Тэгээд түүнийг арван хоёр настай байхад тэд баярын заншлын дагуу Иерусалим руу өгсөв. | |
Luke | MonKJV | 2:43 | Улмаар тэд тэр өдрүүдийг гүйцээчихээд буцахад хүү Есүс нь Иерусалимд үлджээ. Тэгэхэд Иосээф болон эх нь мэдсэнгүй. | |
Luke | MonKJV | 2:44 | Харин тэд түүнийг цуваанд байгаа гэж бодон, нэг өдрийн замыг туулжээ. Тэгээд түүнийг хамаатан садан болон танилууд дундаа хайв. | |
Luke | MonKJV | 2:46 | Тэгэхэд ийм явдал болжээ. Тэд гурван өдрийн дараа түүнийг сүмд зааварлагч багш нарын дунд суугаад, тэднийг сонсож бас тэднээс асуулт асууж байхыг нь олов. | |
Luke | MonKJV | 2:48 | Тэгэхэд тэд түүнийг хараад алмайран гайхсан бөгөөд эх нь түүнд, Хүү минь, чи юунд бидэнд ийн үйлдэв ээ? Ажигтун, чамайг эцэг бид хоёр чинь шаналан хайлаа гэв. | |
Luke | MonKJV | 2:49 | Тэгэхэд нь тэр тэдэнд, Юунд тэгтлээ намайг хайсан юм бэ? Би Эцэгийнхээ ажилд байх ёстойг та нар мэдэхгүй гэж үү? гэлээ. | |
Luke | MonKJV | 2:51 | Тэгээд тэр тэдний хамт уруудаж, Назаретад ирээд улмаар тэдэнд дуулгавартай байлаа. Харин эх нь энэ бүх хэлсэн үгийг зүрх сэтгэлдээ хадгалав. | |
Chapter 3
Luke | MonKJV | 3:1 | Эдүгээ Тивериос Кайсарын хаанчлалын арван тав дахь жилд Поонтиос Пилаатос Иудаиагийн мужийн захирагч, Ироодис Галийлийн захирагч, түүний дүү Фийлиппос Итураиа болон Трахонитис бүс нутгийн захирагч, Люсаниас Авилинийгийн захирагч, | |
Luke | MonKJV | 3:2 | Ааннас, Кайафас хоёр тэргүүн тахилч байх үед цөлд буй Захариагийн хүү Иоаннист Шүтээний үг иржээ. | |
Luke | MonKJV | 3:3 | Тэгээд тэрбээр гэмүүдээс чөлөөлөлтийн төлөө гэмшин эргэлтийн баптизмыг тунхагласаар Иордан хавийн бүх нутгаар явав. | |
Luke | MonKJV | 3:4 | Энэ нь эш үзүүлэгч Ишаиагийн үгсийн номонд, Цөлд хашгирах нэгний дуу хоолой, Та нар Эзэний замыг бэлтгэ. Түүний жимүүдийг шулуутга. | |
Luke | MonKJV | 3:5 | Гуу жалга бүр дүүргэгдэх бөгөөд уул, толгод бүр намсгагдана. Мөн тахир муруй нь шулуун, бартаатай замууд нь дардан болгогдоно. | |
Luke | MonKJV | 3:7 | Тэгээд тэрбээр өөрөөр нь баптизм хийлгэхээр ирсэн цугласан олонд, Хорт могойн үеийнхэн ээ, ирэх хилэгнэлээс зугтахыг хэн та нарт анхааруулаа вэ? | |
Luke | MonKJV | 3:8 | Тиймээс гэмшин эргэлтэнд нийцэх жимснүүдийг бий болго. Тэгээд өөр өөрсдөдөө, Аврахаам эцэг бидэнд бий гэж бүү хэлж эхэл. Учир нь Шүтээн Аврахаамд эдгээр чулуунаас хүүхдүүд босгон өгч чадна гэдгийг би та нарт хэлье. | |
Luke | MonKJV | 3:9 | Мөн эдүгээ сүх ч бас моддын үндсэн дээр тавигдчихаад байна. Тийм учраас сайн жимс гаргадаггүй мод бүр цавчигдаж улмаар галд хаягдана. | |
Luke | MonKJV | 3:11 | Тэгэхэд нь тэр тэдэнд хариулж, Хоёр цамцтай хүн байхгүйдээ илүүчлэг. Мөн хоолтой нь үүнчлэн үйлдэг гэв. | |
Luke | MonKJV | 3:12 | Тэгтэл татвар хураагчид ч бас баптизм хийлгэхээр ирээд түүнд, Багш аа, бид юу хийх вэ? гэлээ. | |
Luke | MonKJV | 3:14 | Мөн үүнчлэн цэргүүд түүнээс, Бид юу хийх вэ? гэж шалгаалаа. Тэгэхэд нь тэр тэдэнд, Хэнд ч бүү хүчирхийлэл үйлд. Мөн хилсээр бүү буруутга. Тэгээд цалин хөлсөндөө хангалуун бай гэжээ. | |
Luke | MonKJV | 3:15 | Тэгээд хүмүүс хүлээлтэнд байсан тул бүгд зүрх сэтгэлдээ Иоаннисийн талаар, түүнийг Христ мөн эсэхийг эргэцүүлж байв. | |
Luke | MonKJV | 3:16 | Иоаннис хариулж бүгдэд, Үнэндээ би та нарт усаар баптизм хийдэг. Харин надаас аугаа нэгэн ирж байгаа бөгөөд би түүний шаахайн үдээсийг ч тайлах үнэ цэнэгүй. Тэр та нарт Ариун Сүнсээр бас галаар баптизм хийнэ. | |
Luke | MonKJV | 3:17 | Түүний тарианы хийсгүүр гарт нь байгаа бөгөөд тэрбээр үтрэмээ бүрэн цайруулж цэвэрлэчихээд, буудайг амбаартаа хураана. Харин хальсыг нь бөхөөгдөшгүй галд шатаана гэлээ. | |
Luke | MonKJV | 3:19 | Тэгэхэд Ироодис дүү Фийлиппосынхоо эхнэр Ироодиасаас болоод мөн өөрийн хийсэн бүх хорон муу үйлээсээ болоод Иоаннисаар буруутгагдсан захирагч Ироодис | |
Luke | MonKJV | 3:21 | Эдүгээ бүх хүн баптизм хийлгэхэд ийм явдал болжээ. Есүс ч бас баптизм хийлгэсэн бөгөөд гуйлт хийж байхад нь тэнгэр нээгдлээ. | |
Luke | MonKJV | 3:22 | Улмаар түүн дээр Ариун Сүнс тагтаа мэт биет хэлбэрээр бууж ирэв. Тэгтэл тэнгэрээс нэгэн дуу хоолой гарч, Чи бол миний хайртай Хүү. Би чамд ихэд тааламжтай гэжээ. | |
Luke | MonKJV | 3:23 | Тэгэхэд гучаад настай болж эхэлж байсан Есүс нь Иосээфийн хүү (хэмээн тооцогддог) байсан бөгөөд тэр нь Элийгийн хүү, | |
Luke | MonKJV | 3:24 | тэр нь Маттаатын хүү, тэр нь Лэвийгийн хүү, тэр нь Мээлэхийн хүү, тэр нь Ианаагийн хүү, тэр нь Иосээфийн хүү, | |
Luke | MonKJV | 3:25 | тэр нь Маттатиагийн хүү, тэр нь Амооцын хүү, тэр нь Нахуумын хүү, тэр нь Эслийгийн хүү, тэр нь Ноогахын хүү, | |
Luke | MonKJV | 3:26 | тэр нь Маатын хүү, тэр нь Маттатиагийн хүү, тэр нь Шимийгийн хүү, тэр нь Иосээфийн хүү, тэр нь Иэхудаагийн хүү, | |
Luke | MonKJV | 3:27 | тэр нь Иоханааны хүү, тэр нь Рефаиагийн хүү, тэр нь Зеруввавээлийн хүү, тэр нь Шалтиэлийн хүү, тэр нь Нэриагийн хүү, | |
Luke | MonKJV | 3:28 | тэр нь Мээлэхийн хүү, тэр нь Адийгийн хүү, тэр нь Кээсэмийн хүү, тэр нь Алмодаадын хүү, тэр нь Ээрийн хүү, | |
Luke | MonKJV | 3:29 | тэр нь Иосийгийн хүү, тэр нь Элиэзэрийн хүү, тэр нь Иореимийн хүү, тэр нь Маттаатын хүү, тэр нь Лэвийгийн хүү, | |
Luke | MonKJV | 3:30 | тэр нь Шимэоны хүү, тэр нь Иэхудаагийн хүү, тэр нь Иосээфийн хүү, тэр нь Ионааны хүү, тэр нь Элиакиймийн хүү, | |
Luke | MonKJV | 3:31 | тэр нь Мелеасын хүү, тэр нь Майнааны хүү, тэр нь Маттатаагийн хүү, тэр нь Натааны хүү, тэр нь Давийдийн хүү, | |
Luke | MonKJV | 3:32 | тэр нь Ишаигийн хүү, тэр нь Овээдийн хүү, тэр нь Боазын хүү, тэр нь Салмооны хүү, тэр нь Нахшооны хүү, | |
Luke | MonKJV | 3:33 | тэр нь Амминадаавын хүү, тэр нь Раамын хүү, тэр нь Хэцрооны хүү, тэр нь Пээрэцийн хүү, тэр нь Иэхудаагийн хүү, | |
Luke | MonKJV | 3:34 | тэр нь Иакоовын хүү, тэр нь Ицхаакийн хүү, тэр нь Аврахаамын хүү, тэр нь Тээрахын хүү, тэр нь Нахоорын хүү, | |
Luke | MonKJV | 3:35 | тэр нь Сэрүүгийн хүү, тэр нь Рэүгийн хүү, тэр нь Пээлэгийн хүү, тэр нь Ээвэрийн хүү, тэр нь Шээлахын хүү, | |
Luke | MonKJV | 3:36 | тэр нь Кэинааны хүү, тэр нь Арпахшаадын хүү, тэр нь Шээмийн хүү, тэр нь Ноахын хүү, тэр нь Лаамэхийн хүү, | |
Luke | MonKJV | 3:37 | тэр нь Мэтүшээлахийн хүү, тэр нь Ханоохын хүү, тэр нь Иэрэдийн хүү, тэр нь Махалалээлийн хүү, тэр нь Кэинааны хүү, | |
Chapter 4
Luke | MonKJV | 4:1 | Тэгээд Ариун Сүнсээр дүүрэн буй Есүс Иорданаас буцжээ. Улмаар Сүнсээр цөл рүү хөтлөгдөн, | |
Luke | MonKJV | 4:2 | дөч хоног элээнд соригдов. Тэгээд тэр өдрүүдэд тэрбээр юу ч идээгүй бөгөөд тэдгээрийг дууссаны дараа өлсжээ. | |
Luke | MonKJV | 4:3 | Тэгтэл элээ түүнд, Хэрэв чи Шүтээний Хүү юм бол энэ чулуунд талх бол гэж тушаагаач гэв. | |
Luke | MonKJV | 4:4 | Тэгэхэд нь Есүс хариулж түүнд, Хүн зөвхөн талхаар бус, харин Шүтээний үг бүрээр амьдарна хэмээн бичигдсэн байдаг гэлээ. | |
Luke | MonKJV | 4:5 | Тэгтэл элээ түүнийг нэгэн өндөр ууланд аваачаад, дэлхийн бүх хаанчлалыг хоромхон хугацаанд түүнд харуулав. | |
Luke | MonKJV | 4:6 | Тэгээд элээ түүнд, Энэ бүх эрх мэдлийг, эдгээрийн яруу алдрыг би чамд өгнө. Яагаад гэвэл энэ нь надад өгөгдсөн бөгөөд би хүсвэл үүнийг хэнд ч бай өгнө. | |
Luke | MonKJV | 4:8 | Гэтэл Есүс хариулж түүнд, Миний ард гар, Сатаан аа. Учир нь чи Эзэн Шүтээндээ мөргөж, зөвхөн түүнд үйлчил гэж бичигдсэн байдаг юм гэв. | |
Luke | MonKJV | 4:9 | Тэгэхэд нь тэр түүнийг Иерусалимд авчирч, сүмийн орой дээр түүнийг зогсоогоод түүнд, Хэрэв чи Шүтээний Хүү юм бол өөрийгөө эндээс доош унага. | |
Luke | MonKJV | 4:11 | Тэгээд тэд ямар ч үед чиний хөлийг чулуунд цохиулахгүйн тулд чамайг гар дээрээ өргөнө гэж бичигдсэн байдаг гэв. | |
Luke | MonKJV | 4:14 | Тэгээд Есүс Сүнсний хүч чадал дотор Галийлд эргэж ирэв. Тэгэхэд түүний тухай яриа эргэн тойрны бүх нутгаар тархсан байлаа. | |
Luke | MonKJV | 4:16 | Улмаар тэр өссөн газар Назаретдаа ирлээ. Тэгээд заншил ёсоороо шаббаат өдөр синагогид оров. Улмаар ном уншихаар босож зогслоо. | |
Luke | MonKJV | 4:17 | Тэгэхэд түүнд эш үзүүлэгч Ишаиагийн ном өгөгдөв. Тэгтэл тэр уг номыг нээгээд, ийн бичигдсэн хэсгийг олжээ. | |
Luke | MonKJV | 4:18 | Эзэний Сүнс над дээр байна. Учир нь тэрбээр сайн мэдээг ядууст тунхаглуулахаар намайг тосолсон. Тэр намайг илгээсэн нь эмтэрсэн зүрхтэй хүмүүсийг эдгээж, олзлогсдод эрх чөлөөг тунхаглаж, сохруудад хараа оруулж мөн хөх няц болгогдогсдод эрх чөлөөг тогтоож, | |
Luke | MonKJV | 4:20 | Тэгээд тэр уг номыг хааж, үйлчлэгчид өгөөд суулаа. Тэгэхэд синагогид байсан бүгдийн харц түүн дээр тогтов. | |
Luke | MonKJV | 4:21 | Гэтэл тэр тэдэнд, Өнөөдөр энэ бичвэр та нарын чихэнд биелэгдэж байна гэж хэлж эхлэв. | |
Luke | MonKJV | 4:22 | Тэгэхэд нь бүгд түүний гэрч болсон бөгөөд амнаас нь гарсан энэрэнгүй үгст гайхлаа. Тэгээд тэд, Энэ чинь Иосээфийн хүү биш үү? гэжээ. | |
Luke | MonKJV | 4:23 | Тэгтэл тэр тэдэнд, Та нар надад, Эмч ээ, өөрийгөө эдгээ гэдэг энэ зүйрлэлийг мөн Капернаумд хийгдсэн гэж бидний сонссон юуг ч бай энд нутагтаа бас хийгээч гэж гарцаагүй хэлнэ гэлээ. | |
Luke | MonKJV | 4:24 | Улмаар тэрбээр, Үнэхээр би та нарт хэлье. Нэг ч эш үзүүлэгч өөрийнхөө нутагт хүлээн авагддаггүй. | |
Luke | MonKJV | 4:25 | Харин би та нарт үнэнээр хэлье. Элийагийн өдрүүдэд Израйльд олон бэлэвсэн эхнэр байсан. Тэр үед тэнгэр гурван жил зургаан сар хаагдахад, асар их өлсгөлөн бүх нутагт болсон. | |
Luke | MonKJV | 4:26 | Харин Сидооны Саарепта дахь нэг бэлэвсэн эмэгтэйгээс өөр тэдний хэн рүү ч Элийа илгээгдээгүй. | |
Luke | MonKJV | 4:27 | Мөн эш үзүүлэгч Элиссаиосын үед Израйльд уяман өвчтэй олон хүн байсан. Тэгэхэд Сири хүн Нааманаас өөр тэдний хэн нь ч цэвэр болгогдоогүй гэлээ. | |
Luke | MonKJV | 4:29 | Тэгээд тэд босож, түүнийг хотоос гарган, түүнийг толгойгоор нь доош унагахаар өөрсдийнх нь хот дээр нь баригдсан уулын хөмсөг рүү түүнийг авч явлаа. | |
Luke | MonKJV | 4:31 | Улмаар Галийлийн хот Капернаумд ирсэн бөгөөд шаббаат өдрүүдэд тэдэнд заан сургажээ. | |
Luke | MonKJV | 4:32 | Тэгэхэд тэд түүний сургаалд алмайран гайхав. Учир нь түүний үг эрх мэдэлтэй байлаа. | |
Luke | MonKJV | 4:33 | Тэгтэл бузар чөтгөрийн сүнстэй нэгэн эр синагогид байсан бөгөөд чанга дуугаар хашгиран, | |
Luke | MonKJV | 4:34 | Биднийг орхиоч. Назаретийн Есүс ээ, бид танд ямар хамаатай юм бэ? Та биднийг устгахаар ирээ юү? Би таны хэн болохыг, Шүтээний Ариун Нэгэн гэдгийг мэднэ гэв. | |
Luke | MonKJV | 4:35 | Тэгэхэд нь Есүс түүнийг, Амаа хамхи. Түүнээс гар гэж зандарлаа. Тэгэхэд чөтгөр мөнөөх эрийг олны дунд шидээд, түүнийг гэмтээлгүй түүнээс гарч оджээ. | |
Luke | MonKJV | 4:36 | Улмаар бүгд гайхсан бөгөөд өөр хоорондоо, Энэ чинь ямар гээч үг вэ! Учир нь тэрбээр эрх мэдэл, хүч чадалтайгаар бузар сүнснүүдэд тушаахад тэд гарч байна гэж ярилцлаа. | |
Luke | MonKJV | 4:38 | Тэгээд тэр босож синагогиос гараад, Сиймоны гэрт оров. Тэгэхэд Сиймоны эхнэрийн ээж их халуунд баригдсан байсан бөгөөд тэд эмэгтэйн төлөө түүнээс хичээнгүйлэн гуйв. | |
Luke | MonKJV | 4:39 | Тэгэхэд нь тэр түүний хажууд зогсоод, халууныг нь зандарсан бөгөөд энэ нь түүнийг орхилоо. Тэгтэл эмэгтэй тэр даруй босож, тэдэнд үйлчилжээ. | |
Luke | MonKJV | 4:40 | Эдүгээ нар жаргаж байхад элдвийн өвчнөөр өвчилсөн өвчтэй хүнтэй хүмүүс бүгд тэднийгээ түүн рүү авчрав. Тэгтэл тэрбээр гараа хүн нэг бүрийн дээр тавиад, тэднийг эдгээжээ. | |
Luke | MonKJV | 4:41 | Тэгэхэд чөтгөрүүд ч бас олон хүнээс гарч, хашгиран улмаар, Та бол Шүтээний Хүү Христ мөн гэв. Тэгтэл тэр тэднийг зандран, ярихыг нь зөвшөөрсөнгүй. Учир нь тэр бол Христ мөн гэдгийг тэд мэдсэн ажээ. | |
Luke | MonKJV | 4:42 | Тэгээд өдөр болоход тэр тэндээс хөдөлж, эзгүй газар луу явав. Тэгтэл хүмүүс түүнийг эрж хайн улмаар түүн дээр ирээд, түүнийг өөрсдөөсөө явуулахгүйн тулд түүнийг саатуулжээ. | |
Luke | MonKJV | 4:43 | Харин тэр тэдэнд, Би Шүтээний хаанчлалыг бусад хотуудад ч бас тунхаглах ёстой. Учир нь би үүний төлөө илгээгдсэн юм гэв. | |
Chapter 5
Luke | MonKJV | 5:1 | Тэгээд ийм явдал болжээ. Хүмүүс Шүтээний үгийг сонсохоор түүнийг бүчин шахсан тул тэрбээр Геннисаретийн нуурын дэргэд зогслоо. | |
Luke | MonKJV | 5:2 | Улмаар нуурын дэргэд хоёр завь зогсож байхыг харав. Харин загасчид нь тэдгээрээс гараад, торнуудаа угааж байлаа. | |
Luke | MonKJV | 5:3 | Тэгээд тэрбээр завинуудын нэг рүү оров. Тэр нь Сиймоных байсан бөгөөд газраас жаахан холдуулахыг түүнээс гуйжээ. Тэгээд тэр суугаад, завинаас хүмүүст заан сургалаа. | |
Luke | MonKJV | 5:4 | Эдүгээ тэр ярьж дуусаад Сиймонд, Гүн рүү хөдөл. Тэгээд загас барихуйн тулд торнуудаа буулга гэжээ. | |
Luke | MonKJV | 5:5 | Тэгтэл Сиймон хариулж түүнд, Багш аа, бид шөнөжингөө шургуу хөдөлмөрлөсөн боловч юу ч бариагүй. Гэхдээ би таны хэлснээр торыг буулгая гэв. | |
Luke | MonKJV | 5:7 | Тэгэхэд тэд нөгөө завинд байсан хамтрагчдаа ирж, өөрсдөдөө туслахыг тэдэн рүү дохилоо. Тэгэхэд тэд ирж, хоёр завиа дүүргэв. Тиймээс тэдгээр нь живж эхэлжээ. | |
Luke | MonKJV | 5:8 | Харин үүнийг Сиймон Пээтрос хараад, Есүсийн өвдөгний өмнө унаж, Надаас холдооч. Яагаад гэвэл би гэмт хүн, Эзэн минь гэв. | |
Luke | MonKJV | 5:9 | Учир нь тэр болон түүнтэй хамт байсан бүх хүн барьсан загас барилтанд алмайран гайхжээ. | |
Luke | MonKJV | 5:10 | Тэгэхэд Зеведаиосын хөвгүүд Иакоов, Иоаннис нар ч бас байсан бөгөөд тэд Сиймоны хамтрагчид байжээ. Тэгтэл Есүс Сиймонд, Бүү ай. Чи үүнээс хойш хүмүүсийг барих болно гэв. | |
Luke | MonKJV | 5:12 | Тэгээд ийм явдал болжээ. Түүнийг нэгэн хотод байхад ажигтун, битүү уяман өвчтэй нэг хүн Есүсийг хараад, нүүрээрээ унан түүнээс, Эзэн, та хүсвэл намайг цэвэр болгож чадна гэж хичээнгүйлэн гуйв. | |
Luke | MonKJV | 5:13 | Тэгэхэд тэрбээр гараа сунган, түүнд хүрч, Би хүсэж байна. Чи цэвэр бол гэв. Тэгтэл түүнээс уяман өвчин тэр даруй салжээ. | |
Luke | MonKJV | 5:14 | Тэгэхэд нь тэр түүнд, Хэнд ч бүү хэл. Харин явж, өөрийгөө тахилчид үзүүл. Тэгээд тэдэнд гэрчлэл болгон өөрийнхөө цэвэр болгогдолтын төлөө Мошээгийн тушаасны дагуу өргө гэж тушаалаа. | |
Luke | MonKJV | 5:15 | Гэвч түүний тухай яриа улам тархжээ. Тэгээд үй олон хүн түүнийг сонсохоор бас түүгээр өвчнүүдээ эдгээлгэхээр цуглав. | |
Luke | MonKJV | 5:17 | Тэгээд ийм явдал болов. Нэгэн өдөр түүнийг заан сургаж байхад Иудаиа, Иерусалим мөн Галийлийн тосгон бүрээс ирсэн Фарисачууд болон хуулийн багш нар сууж байлаа. Тэгэхэд Эзэний хүч чадал тэднийг эдгээхээр оршиж байжээ. | |
Luke | MonKJV | 5:18 | Мөн ажигтун, хүмүүс саа өвчинд нэрвэгдсэн нэгэн хүнийг орон дотор нь авчирчээ. Тэгээд тэд түүнийг дотогш оруулж улмаар түүний өмнө тавихыг эрмэлзэв. | |
Luke | MonKJV | 5:19 | Тэгтэл тэд цугласан олноос болоод түүнийг ямар арга замаар оруулахаа олж чадахгүй болохдоо дээвэр дээр гарч улмаар дээврийн шавар хавтангаар түүнийг ортой нь Есүсийн өмнө голд буулгав. | |
Luke | MonKJV | 5:20 | Тэгэхэд тэр тэдний итгэлийг хараад түүнд, Залуу минь, гэмүүд чинь чамд уучлагдлаа гэлээ. | |
Luke | MonKJV | 5:21 | Тэгтэл бичээчид болон Фарисачууд, Шүтээнийг доромжлохуйнууд ярьдаг энэ чинь хэн бэ? Зөвхөн Шүтээнээс өөр хэн гэмүүдийг уучилж чадах юм бэ? гэж эргэцүүлж эхлэв. | |
Luke | MonKJV | 5:22 | Харин Есүс тэдний бодлыг мэдээд, тэдэнд хариулан, Та нар зүрх сэтгэлдээ юу эргэцүүлнэ вэ? | |
Luke | MonKJV | 5:23 | Гэмүүд чинь чамд уучлагдлаа гэж хэлэх эсвэл Босоод алх гэж хэлэхийн аль нь илүү амархан бэ? | |
Luke | MonKJV | 5:24 | Харин гэмүүдийг уучлах эрх мэдэл дэлхий дээр хүмүүний Хүүд бий гэдгийг та нарт мэдүүлэхийн тулд (нөгөө саа өвчтөнд хэлсэн нь,)Би чамд хэлье. Бос. Тэгээд ороо аваад, гэр лүүгээ яв гэлээ. | |
Luke | MonKJV | 5:25 | Тэгтэл тэр шууд тэдний өмнө босож, хэвтэж байсан юмаа аваад, Шүтээнийг алдаршуулсаар, гэр лүүгээ явлаа. | |
Luke | MonKJV | 5:26 | Тэгэхэд бүх хүн үүнд гайхаж, Шүтээнийг алдаршуулав. Бас айдсаар дүүрч, Бид өнөөдөр хачин зүйлс үзлээ гэжээ. | |
Luke | MonKJV | 5:27 | Улмаар тэр эдгээр зүйлийн дараа цааш явж, татварын газар сууж байгаа Лэвис нэртэй татвар хураагчийг хараад түүнд, Намайг дага гэлээ. | |
Luke | MonKJV | 5:29 | Тэгээд Лэвис түүнд зориулж гэртээ том найр хийлээ. Тэгэхэд татвар хураагчид болон өөр хүмүүсээс бүрдсэн олон тэдэнтэй хамт хажуулан хооллож байжээ. | |
Luke | MonKJV | 5:30 | Тэгтэл бичээчид болон Фарисачууд нь, Та нар яагаад татвар хураагчид болон гэмтнүүдийн хамт идэж, ууж байгаа юм бэ? гэж түүний шавь нарын эсрэг бувтнав. | |
Luke | MonKJV | 5:31 | Тэгэхэд нь Есүс хариулж тэдэнд, Эмч эрүүл хүмүүст бус, харин өвчтэй хүмүүст хэрэгтэй. | |
Luke | MonKJV | 5:33 | Тэгтэл тэд түүнд, Иоаннисийн шавь нар байнга мацаг барьж, гуйлтууд хийдэг. Бас Фарисачуудын шавь нар ч үүнчлэн хийдэг. Харин таных яагаад идэж, уудаг юм бэ? гэлээ. | |
Luke | MonKJV | 5:34 | Тэгэхэд нь тэр тэдэнд, Сүйт залуу гэрлэгсдийн өрөөний хүүхдүүдийн хамт байхад та нар тэднийг мацаг бариулж болох уу? | |
Luke | MonKJV | 5:35 | Харин сүйт залуу тэднээс авагдахад тэр өдрүүд ирнэ. Тэр үед, тэр өдрүүдэд тэд мацаг барина гэв. | |
Luke | MonKJV | 5:36 | Тэгээд тэр тэдэнд бас нэг зүйрлэл ярилаа. Хэн ч шинэ хувцасны өөдсийг хуучин дээр тавьдаггүй. Эс бөгөөс шинийгээ ч ураад бас шинээс авсан тэр өөдөс хуучинтай нь нийцэхгүй. | |
Luke | MonKJV | 5:37 | Мөн хэн ч шинэ дарсыг хуучин туламнуудад хийдэггүй. Эс бөгөөс шинэ дарс мөнөөх тулмыг задалж улмаар тэр асгарна. Тэгээд туламнууд сүйрнэ. | |
Chapter 6
Luke | MonKJV | 6:1 | Тэгээд ийм явдал болжээ. Эхнийхийн дараах хоёр дахь шаббаат өдөр тэрбээр тариан талбайн дундуур явав. Тэгэхэд шавь нар нь тариан түрүү таслаад, гартаа үрэн, идэж байлаа. | |
Luke | MonKJV | 6:2 | Гэтэл Фарисачуудын нэг нь тэдэнд, Та нар яагаад шаббаат өдрүүдэд хийхэд хуульд нийцгүй зүйлийг хийнэ вэ? гэв. | |
Luke | MonKJV | 6:3 | Тэгтэл Есүс хариулж тэдэнд, Та нар үүнийг, Давийд өөрөө болон түүнтэй хамт байсан хүмүүс өлсөж байх үед тэр юу хийснийг уншаагүй юм уу? | |
Luke | MonKJV | 6:4 | Тэрбээр Шүтээний өргөөнд орж, зөвхөн тахилч нараас өөр хүн идэхэд хуульд нийцгүй оршихуйн өмнөх талхыг авч идээд мөн өөртэйгөө хамт байсан хүмүүст хэрхэн бас өгсөн билээ? гэжээ. | |
Luke | MonKJV | 6:6 | Харин өөр нэгэн шаббаат өдөр бас ийм явдал болжээ. Тэрбээр синагогид ороод заан сургалаа. Тэгэхэд баруун гар нь хатингаршсан нэгэн эр тэнд байв. | |
Luke | MonKJV | 6:7 | Тэгтэл бичээчид болон Фарисачууд тэр түүнийг шаббаат өдөр эдгээх нь үү үгүй юү хэмээн ажиж байсан нь түүний эсрэг буруутгал олдож магад гэсэндээ аж. | |
Luke | MonKJV | 6:8 | Харин тэр тэдний бодлыг мэдээд, хатингаршсан гартай эрд, Босоод, голд зогс гэлээ. Тэгтэл тэр босож зогсов. | |
Luke | MonKJV | 6:9 | Тэгээд Есүс тэдэнд, Би та нараас нэг зүйл асууя. Шаббаат өдрүүдэд сайныг үйлдэх эсвэл мууг үйлдэх, амийг аврах эсвэл устгахын аль нь хуульд нийцтэй вэ? гэжээ. | |
Luke | MonKJV | 6:10 | Тэгээд тэр бүгдийг нь тойруулан хараад, нөгөө эрд, Гараа сунга гэхэд нь тэр тийн үйлдлээ. Тэгтэл түүний гар нөгөөхтэй нь адил эрүүл болж сэргээгджээ. | |
Luke | MonKJV | 6:12 | Тэгээд тэр өдрүүдэд ийм явдал болжээ. Тэр гуйлт хийхээр уул руу яваад улмаар Шүтээн рүү хандсан гуйлтанд бүхэл шөнийг өнгөрүүлэв. | |
Luke | MonKJV | 6:13 | Тэгээд өдөр болоход тэр шавь нараа дуудсан бөгөөд тэднээс арван хоёрыг сонгоод бас тэднийг төлөөлөгчид гэж нэрлэсэн нь, | |
Luke | MonKJV | 6:14 | Сиймон (түүнийг тэр Пээтрос гэж бас нэрлэсэн) болон түүний дүү Андреас, Иакоов болон Иоаннис, Фийлиппос болон Вартоломаиос, | |
Luke | MonKJV | 6:17 | Тэгээд тэр тэдний хамт уруудаад, үй олон шавь нартайгаа тал газар зогсож байв. Тэгэхэд нь Иерусалим болон бүхий л Иудаиагаас, Тюрос болон Сидооны эргээс үй олон хүн түүнийг сонсохоор бас өвчнөө эдгээлгэхээр иржээ. | |
Luke | MonKJV | 6:19 | Мөн цугласан олон бүгд түүнд хүрэхийг эрмэлзэж байв. Учир нь түүнээс хүч чадал гарч, бүгдийг эдгээж байлаа. | |
Luke | MonKJV | 6:20 | Тэгээд тэр шавь нар луугаа харцаа өргөөд хэлсэн нь, Ядуу байгаа нь жаргалтай. Учир нь Шүтээний хаанчлал бол та нарынх. | |
Luke | MonKJV | 6:21 | Одоо өлсгөлөн байгаа нь жаргалтай. Учир нь та нар цатгагдана. Одоо уйлж байгаа нь жаргалтай. Учир нь та нар инээнэ. | |
Luke | MonKJV | 6:22 | Хүмүүний Хүүгээс болоод хүмүүс та нарыг үзэн ядах үед бас та нарыг өөрсдөөсөө тусгаарлан, зандран доромжилж бас та нарын нэрийг ёрын муу мэтээр гаргаж хаях үед та нар жаргалтай. | |
Luke | MonKJV | 6:23 | Та нар тэр өдөр баяс мөн хөөрөн баярла. Учир нь ажигтун, тэнгэр дэх та нарын шагнал агуу. Яагаад гэвэл тэдний эцэг өвгөд эш үзүүлэгч нарт яг үүнчлэн үйлдсэн. | |
Luke | MonKJV | 6:25 | Цатгалан та нар гаслантай яа. Учир нь та нар өлсөх болно. Одоо инээж байгаа та нар гаслантай яа! Учир нь та нар гашуудаж бас уйлах болно. | |
Luke | MonKJV | 6:26 | Бүх хүн та нарыг сайнаар ярих үед та нар гаслантай яа! Учир нь тэдний эцэг өвгөд хуурамч эш үзүүлэгч нарт яг үүнчлэн үйлдсэн. | |
Luke | MonKJV | 6:27 | Харин би сонсож буй та нарт хэлье. Дайснуудаа хайрла. Та нарыг үзэн яддаг хүмүүст сайныг үйлд. | |
Luke | MonKJV | 6:29 | Хацар дээр чинь чамайг алгадах хүнд бас нөгөөгөө тавьж өг. Мөн нөмрөгийг чинь авч байгаа хүнд бас цамцыг чинь авахыг бүү хоригло. | |
Luke | MonKJV | 6:30 | Мөн чамаас гуйж буй хүн бүрт өг. Түүнчлэн юмыг чинь авч буй хүнээс эргүүлж бүү нэх. | |
Luke | MonKJV | 6:31 | Тэгээд өөрсдөд чинь үйлдээсэй гэж та нар хүмүүсээс хүсдэг шигээ тэдэнд ч бас түүнчлэн үйлд. | |
Luke | MonKJV | 6:32 | Учир нь та нар өөрсдийгөө хайрладаг хүмүүсийг л хайрлавал та нарт ямар талархал байх билээ? Яагаад гэвэл гэмтнүүд ч бас өөрсдийгөө хайрладаг хүмүүсийг хайрладаг. | |
Luke | MonKJV | 6:33 | Мөн та нар өөрсдөд чинь сайныг үйлддэг хүмүүст л сайныг үйлдвэл та нарт ямар талархал байх билээ? Учир нь гэмтнүүд ч бас мөн адил үйлддэг. | |
Luke | MonKJV | 6:34 | Мөн та нар буцааж авна гэж найддаг хүмүүстээ зээлдүүлбэл та нарт ямар талархал байх билээ? Учир нь гэмтнүүд ч бас гэмтнүүддээ буцааж авах хэрээрээ зээлдүүлдэг. | |
Luke | MonKJV | 6:35 | Харин дайснуудаа хайрла. Тэгээд сайныг үйлд. Юу ч горьдохгүй зээлдүүл. Тэгвэл чиний шагнал агуу байх болно. Тэгээд та нар Хамгийн Дээд Нэгэний хүүхдүүд байх болно. Учир нь тэрбээр үл талархагч нэгэнд болон хорон мууд ч элэгсэг байдаг. | |
Luke | MonKJV | 6:37 | Бүү шүү. Тэгвэл та нар шүүгдэхгүй. Бүү ялла. Тэгвэл та нар яллагдахгүй. Уучил. Тэгвэл та нар уучлагдана. | |
Luke | MonKJV | 6:38 | Өг. Тэгвэл та нарт өгөгдөнө. Хүмүүс та нарын тэвэрт сайн хэмжээтэй, шахсан, чигжсэн, хальсан байдлаар өгнө. Учир нь та нарын хэмжсэн тэр хэмжүүрээр эргээд та нарт хэмжигдэнэ. | |
Luke | MonKJV | 6:39 | Тэгээд тэрбээр тэдэнд нэгэн зүйрлэл ярьж, Сохор нь сохроо замчилж чадах уу? Хоёул нүхэнд унах биш үү? | |
Luke | MonKJV | 6:40 | Шавь нь багшаасаа дээгүүр байдаггүй. Харин төгс бэлтгэгдсэн хүн бүр багш шигээ болно. | |
Luke | MonKJV | 6:41 | Харин чи ах дүүгийнхээ нүдэн дэх үртсийг хардаг атлаа яагаад өөрийнхөө нүдэн дэх дүнзийг ажигладаггүй юм бэ? | |
Luke | MonKJV | 6:42 | Эс бөгөөс чи өөрийнхөө нүдэн дэх дүнзийг харахгүй байхдаа ах дүүдээ, Ах дүү минь, нүдэнд чинь байгаа үртсийг би аваад өгье гэж яаж хэлж чадах вэ? Хоёр нүүртэн чи, эхлээд өөрийнхөө нүднээс дүнзийг авч хая. Тэгвэл чи дараа нь ах дүүгийнхээ нүдэн дэх үртсийг авч хаяхаар тод харах болно. | |
Luke | MonKJV | 6:44 | Яагаад гэвэл мод бүр жимсээрээ танигддаг. Учир нь хүн өргөстэй бутнуудаас инжир хураадаггүй. Бас үхэр бөөрөлзгөний бутнаас усан үзэм хураадаггүй. | |
Luke | MonKJV | 6:45 | Сайн хүн зүрх сэтгэлийнхээ сайн эрдэнээс сайныг гаргадаг. Харин муу хүн зүрх сэтгэлийнхээ муу эрдэнээс мууг гаргадаг. Учир нь зүрх сэтгэлийн бялхсан байдлаас ам нь ярьдаг. | |
Luke | MonKJV | 6:46 | Харин та нар яагаад намайг Эзэн, Эзэн гэж дууддаг атлаа миний хэлснийг үйлддэггүй юм бэ? | |
Luke | MonKJV | 6:47 | Над дээр ирж, миний үгсийг сонсоод, тэдгээрийг үйлддэг хэн ч бай түүнийг хэнтэй адил болохыг би та нарт харуулъя. | |
Luke | MonKJV | 6:48 | Тэр хүн бол гүнзгий ухаад, нэгэн хадан дээр суурийг нь тавьж, байшин барьсан хүнтэй адил. Тэгээд үер болоход урсгал нь тэр байшинг хүчтэй цохиод, үүнийг ганхуулж чадаагүй. Яагаад гэвэл энэ нь хадан дээр суурилагдсан. | |
Chapter 7
Luke | MonKJV | 7:1 | Эдүгээ тэрбээр хүмүүсийн сонсголд хүргэсэн бүх яриагаа дуусгаад, Капернаум руу оржээ. | |
Luke | MonKJV | 7:3 | Тэгээд тэрбээр Есүсийн тухай сонсоод, Жүүдүүдийн ахлагч нарыг түүн рүү илгээн, ирж улмаар боолыг нь эдгээхийг түүнээс гуйв. | |
Luke | MonKJV | 7:4 | Улмаар тэд Есүс дээр ирээд, түүнээс хичээнгүйлэн гуйж, Учир нь та түүнд үүнийг үйлдэх тэр бол зохистой нэгэн. | |
Luke | MonKJV | 7:5 | Яагаад гэвэл тэрбээр манай үндэстэнг хайрладаг бас бидэнд синагоги барьж өгсөн гэлээ. | |
Luke | MonKJV | 7:6 | Тэгэхэд нь Есүс тэдэнтэй хамт явав. Тэгээд эдүгээ түүнийг гэрээс нь холгүйхэн байхад мөнөөх зуутын дарга нөхдөө түүн рүү илгээн түүнд, Эзэн, өөртөө бүү төвөг уд. Учир нь би бол та миний дээвэр доор орж ирэхүйц үнэ цэнэтэй биш. | |
Luke | MonKJV | 7:7 | Түүнчлэн би ч бас тань руу очих үнэ цэнэгүй. Харин үг хэлээч. Тэгвэл миний зарц эдгээгдэнэ. | |
Luke | MonKJV | 7:8 | Учир нь би ч бас эрх мэдэл дор байдаг хүн. Миний доор цэргүүд байдаг. Тэгээд би нэгэнд нь, Яв гэхэд тэр явдаг. Мөн нөгөөд нь, Ир гэхэд тэр ирдэг. Бас боолдоо, Үүнийг хий гэхэд тэр хийдэг гэв. | |
Luke | MonKJV | 7:9 | Тэгтэл Есүс эдгээрийг сонсоод, түүнд гайхан улмаар эргэж, өөрийгөө дагаж байсан хүмүүст, Би та нарт хэлье. Би ийм агуу итгэлийг бүр Израйльд ч олоогүй гэлээ. | |
Luke | MonKJV | 7:10 | Тэгээд илгээгдсэн хүмүүс гэрт буцаж ирээд, өвчтэй байсан боол эдгэрснийг олж харав. | |
Luke | MonKJV | 7:11 | Улмаар дараа өдөр нь ийм явдал болов. Тэрбээр Наин гэдэг хот руу явсан бөгөөд түүнтэй хамт олон шавь нь бас олон хүн явжээ. | |
Luke | MonKJV | 7:12 | Эдүгээ түүнийг хотын хаалганд ойртож ирэхэд ажигтун, эхийнхээ ганц хүү нь байсан талийгаачийг гаргаж байсан бөгөөд тэр нь бэлэвсэн эмэгтэй байжээ. Тэгэхэд хотын ихэнх хүн эмэгтэйн хамт байлаа. | |
Luke | MonKJV | 7:14 | Улмаар тэр очоод, авсанд хүрэв. Тэгэхэд өргөж явсан хүмүүс зогслоо. Тэгээд тэр, Залуу минь, би чамд хэлж байна. Бос гэжээ. | |
Luke | MonKJV | 7:15 | Тэгтэл үхсэн байсан тэрбээр өндийж суугаад, ярьж эхэллээ. Тэгээд түүнийг эхэд нь өглөө. | |
Luke | MonKJV | 7:16 | Гэтэл хүн бүр айдаст автав. Тэгээд тэд, Агуу эш үзүүлэгч бидний дунд босгогдсон тул бас Шүтээн ард түмэн дээрээ зочилсон тул гэж Шүтээнийг алдаршууллаа. | |
Luke | MonKJV | 7:19 | Тэгэхэд нь Иоаннис шавь нараасаа хоёрыг дуудаад, Есүс рүү илгээн, Та ирэх ёстой нь уу эсвэл бид өөр нэгнийг хүлээх үү? гэжээ. | |
Luke | MonKJV | 7:20 | Мөнөөх эрчүүд түүн дээр ирээд, Иоаннис Баптист биднийг тань руу илгээн, Та ирэх ёстой нь уу эсвэл бид өөр нэгнийг хүлээх үү? гэсэн гэлээ. | |
Luke | MonKJV | 7:21 | Тэгэхэд яг тэр үед тэрбээр олон хүнийг өвчин эмгэгүүд болон гай гамшгуудаас нь мөн ёрын муу сүнснүүдээс эдгээж байжээ. Мөн олон сохор хүнд хараа оруулав. | |
Luke | MonKJV | 7:22 | Тэгээд Есүс хариулж тэдэнд, Замаараа яв. Тэгээд Иоаннист юу харж бас сонссоноо, хэрхэн сохор нь харж, доголон нь явж, уяман өвчтөнүүд цэвэрлэгдэж, дүлий нь сонсож, үхэгсэд босгогдож, ядууст сайн мэдээ тунхаглагдаж байгааг ярь. | |
Luke | MonKJV | 7:24 | Тэгээд Иоаннисийн элч нарыг явахад тэрбээр хүмүүст Иоаннисийн тухай ярьж, Та нар юу харахаар цөл рүү явсан юм бэ? Салхинд ганхах зэгсийг үү? | |
Luke | MonKJV | 7:25 | Гэвч та нар юу харахаар явсан юм бэ? Зөөлөн хувцас өмссөн хүнийг үү? Ажигтун, гоёмсог хувцастай, тансаг амьдардаг хүмүүс хаадын ордонд байдаг. | |
Luke | MonKJV | 7:26 | Үнэхээр та нар юу харахаар явсан юм бэ? Эш үзүүлэгчийг үү? Тийм ээ, би та нарт хэлье. Эш үзүүлэгчээс ч илүүг нь. | |
Luke | MonKJV | 7:27 | Энэ бол өөрийнх нь тухай, Ажигтун, би элчээ чиний нүүрний өмнө илгээнэ. Тэрбээр замыг чинь чиний өмнө бэлдэнэ гэж бичигдсэн нэгэн юм. | |
Luke | MonKJV | 7:28 | Учир нь би та нарт хэлье. Иоаннис Баптистаас илүү агуу эш үзүүлэгч эмэгтэйчүүдээс төрөгсдийн дунд байхгүй. Харин Шүтээний хаанчлалд хамгийн өчүүхэн нь түүнээс илүү агуу юм гэв. | |
Luke | MonKJV | 7:29 | Тэр үед Иоаннисийг сонссон хүмүүс болон татвар хураагчид бүгд түүний баптизмаар баптизм хийлгэснээрээ Шүтээнийг зөвтгөсөн юм. | |
Luke | MonKJV | 7:30 | Харин Фарисачууд болон хуульчид түүгээр баптизм хийлгээгүй байснаараа өөрсөд рүү нь хандсан Шүтээний зөвлөгөөнөөс татгалзжээ. | |
Luke | MonKJV | 7:31 | Тэгээд Эзэн, Тэгвэл би энэ үеийн хүмүүсийг юутай адилтгах вэ? Мөн тэд юутай адил вэ? | |
Luke | MonKJV | 7:32 | Тэд бол зээл дээр суугаад, нэг нэгнийгээ дуудан, Бид та нарт лимбэдсэн. Тэгэхэд та нар бүжиглэсэнгүй. Бид та нарт гашуудсан. Тэгэхэд та нар уйлсангүй гэж хэлж буй хүүхдүүдтэй адил. | |
Luke | MonKJV | 7:33 | Учир нь Иоаннис Баптист ирээд, талх ч идээгүй, дарс ч уугаагүй байтал та нар, Тэр чөтгөртэй гэж ярьдаг. | |
Luke | MonKJV | 7:34 | Хүмүүний Хүү ирээд, идэж бас уусан. Гэтэл та нар, Ховдог, дарсанд согтуурагч мөн татвар хураагчид болон гэмтнүүдийн найз энэ хүнийг ажигтун гэж хэлдэг. | |
Luke | MonKJV | 7:36 | Тэгтэл Фарисачуудын нэг нь өөртэйгөө хамт хооллохыг түүнээс хүсжээ. Тиймээс тэр мөнөөх Фарисагийн гэрт орж, хажуулан хооллов. | |
Luke | MonKJV | 7:37 | Тэгээд ажигтун, тэр хотод нэгэн эмэгтэй байжээ. Тэрээр гэмтэн байсан бөгөөд Фарисагийн гэрт Есүс хажуулан хооллож байгааг мэдээд, гөлтгөнө савтай анхилуун тос авчирч | |
Luke | MonKJV | 7:38 | улмаар түүний ард, хөлд нь зогсоод уйлж, нулимсаараа хөлийг нь норгож эхлэн, толгойнхоо үсээр арчаад, хөлийг нь үнсэж мөн анхилуун тосоороо тосоллоо. | |
Luke | MonKJV | 7:39 | Эдүгээ түүнийг урьсан Фариса хүн үүнийг хараад дотроо, Хэрэв энэ хүн эш үзүүлэгч байсан бол өөрт нь хүрч байгаа нь хэн бас ямар гээч эмэгтэй болохыг мэдэх байсан. Учир нь энэ эмэгтэй гэмтэн гэв. | |
Luke | MonKJV | 7:40 | Тэгэхэд нь Есүс хариулж түүнд, Сиймон оо, надад чамд хэлэх зүйл байна гэв. Тэгтэл тэр, Багш аа, хэлээч гэлээ. | |
Luke | MonKJV | 7:41 | Нэгэн зээлдүүлэгчид хоёр өртөн байжээ. Нэг нь таван зуу харин нөгөөх нь тавин динаарионы өртэй. | |
Luke | MonKJV | 7:42 | Харин тэдэнд төлөх юм байгаагүй тул тэрбээр хоёуланг нь өршөөн уучилжээ. Тиймээс надад хэлээч, тэдний хэн нь түүнийг илүү хайрлах вэ? гэв. | |
Luke | MonKJV | 7:43 | Тэгэхэд нь Сиймон хариулж, Тэр хэнд илүү ихийг өршөөн уучилсан тэр нь гэж би үзэж байна гэлээ. Тэгтэл тэр түүнд, Чи зөв шүүлээ гэжээ. | |
Luke | MonKJV | 7:44 | Улмаар тэр мөнөөх эмэгтэй рүү эргээд Сиймонд, Чи энэ эмэгтэйг харж байна уу? Би танай гэрт орж ирсэн. Чи хөлөнд минь зориулж ус өгөөгүй. Харин тэрээр нулимсаараа хөлийг минь норгож, толгойнхоо үсээр арчлаа. | |
Luke | MonKJV | 7:45 | Чи надад үнсэлт өгөөгүй. Харин намайг орж ирсэн цагаас хойш энэ эмэгтэй хөлийг минь үнсэхээ болиогүй. | |
Luke | MonKJV | 7:46 | Чи толгойг минь тосоор тослоогүй. Харин энэ эмэгтэй хөлийг минь анхилуун тосоор тосоллоо. | |
Luke | MonKJV | 7:47 | Тийм учраас би чамд хэлье. Эмэгтэйн олон гэм уучлагдсан тул тэрээр их хайрласан. Харин хэнд цөөн нь уучлагдсан байна, тэр бага хайрладаг гэлээ. | |
Luke | MonKJV | 7:49 | Тэгтэл түүнтэй хамт хажуулан хооллож байсан хүмүүс дотроо, Гэмүүдийг ч бас уучилдаг энэ хэн бэ? гэж эхэлжээ. | |
Chapter 8
Luke | MonKJV | 8:1 | Тэгээд дараа нь ийм явдал болжээ. Тэрбээр Шүтээний хаанчлалын тухай номлож бас сайн мэдээг нь тунхаглаж, хот ба тосгон бүрээр явав. Тэгэхэд түүнтэй хамт мөнөөх арван хоёр | |
Luke | MonKJV | 8:2 | бас чөтгөрүүд болон өвчин эмгэгээсээ эдгэрсэн хэдэн эмэгтэй байв. Тэдгээр нь биеэс нь долоон чөтгөр гарч явсан Магдалиний гэгддэг Марийа, | |
Luke | MonKJV | 8:3 | бас Ироодисийн даамал Хузаасын эхнэр Иоанна мөн Сусаанна болон түүнд өөрсдийн хөрөнгөөр үйлчилж байсан өөр олон эмэгтэй юм. | |
Luke | MonKJV | 8:5 | Үр цацагч үрээ цацахаар явжээ. Тэгээд тэр цацахад зарим нь замаар унав. Улмаар гишгэгдэж мөн тэнгэрийн шувууд тэдгээрийг иджээ. | |
Luke | MonKJV | 8:7 | Бас зарим нь өргөстэй бутнууд дунд унав. Тэгэхэд өргөстэй бутнууд хамт ургаж, тэдгээрийг боомилжээ. | |
Luke | MonKJV | 8:8 | Харин бусад нь сайн хөрсөнд унаж улмаар ургаад, зуу дахин их жимс гаргав гэлээ. Тэгээд тэр эдгээр зүйлийг хэлээд, Сонсох чихтэй нь сонсогтун гэж хашгирлаа. | |
Luke | MonKJV | 8:10 | Тэгэхэд нь тэр, Шүтээний хаанчлалын нууцуудыг мэдэх нь та нарт өгөгдсөн. Харин бусдад зүйрлэлүүдээр байгаа нь тэд харж байгаа ч харахгүй мөн сонсож байгаа ч ойлгохгүйн тулд юм. | |
Luke | MonKJV | 8:12 | Харин зам дээр эдгээртэй нь сонсдог тэд юм. Тэгэхэд элээ ирж, тэднийг итгүүлж авруулахгүйн тулд зүрх сэтгэлээс нь үгийг авдаг. | |
Luke | MonKJV | 8:13 | Харин хадан дээр эдгээртэй нь үгийг сонсчихоод, баяр хөөртэйгөөр хүлээн авдаг тэд юм. Тэгээд тэд үндэсгүй учир түр зуур итгээд, сорилтын үед орхидог. | |
Luke | MonKJV | 8:14 | Харин өргөстэй бутнууд дунд унасан эдгээртэй нь сонсчихоод, явж улмаар амьдралын зовнилууд болон эд баялгууд мөн таашаалуудад боомилогдож, жимсээ гүйцэт болгодоггүй тэд юм. | |
Luke | MonKJV | 8:15 | Харин сайн хөрсөнд унасан эдгээртэй нь үгийг сонсчихоод, шударга ба сайн зүрх сэтгэлдээ хадгалж улмаар тэвчээртэйгээр жимсэлдэг тэд юм. | |
Luke | MonKJV | 8:16 | Хэн ч дэн асаагаад, үүнийгээ саваар халхалж эсвэл орон доор тавьдаггүй. Харин орж ирэгсэд гэрэл хараг гэсэндээ үүнийг дэнгийн суурин дээр тавьдаг. | |
Luke | MonKJV | 8:17 | Учир нь юу ч илрүүлэгдэхээргүй нууц биш. Мөн мэдэгдэхээргүй бас ил гаргагдахааргүй нуусан юу ч байхгүй. | |
Luke | MonKJV | 8:18 | Тийм учраас хэрхэн сонсож буйгаа анхаар. Учир нь хэнд байна түүнд өгөгдөнө. Харин хэнд байхгүй байна, байгаа мэт санагдаж байгаа нь хүртэл түүнээс авагдана гэв. | |
Luke | MonKJV | 8:19 | Тэгэхэд эх болон дүү нар нь түүн рүү ирсэн боловч шахцалдсан олноос болоод түүн рүү очиж чадсангүй. | |
Luke | MonKJV | 8:20 | Тэгтэл нэг хүн түүнд, Таны эх болон таны дүү нар тантай уулзахыг хүсэн гадаа зогсож байна гэлээ. | |
Luke | MonKJV | 8:21 | Харин тэр хариулж тэдэнд, Миний эх болон миний дүү нар бол Шүтээний үгийг сонсдог бас үүнийг үйлддэг ийм хүмүүс юм гэв. | |
Luke | MonKJV | 8:22 | Эдүгээ нэгэн өдөр ийм явдал болжээ. Тэгээд тэрбээр шавь нарынхаа хамт завинд орлоо. Улмаар тэр тэдэнд, Нуурын нөгөө тал руу гаталцгаая гэхэд тэд хөдлөв. | |
Luke | MonKJV | 8:23 | Харин тэд завиар хөвөх зуур тэр унтжээ. Тэгэхэд нууран дээр салхин шуурга бууж ирсэн бөгөөд тэд усанд автагдаж, аюулд оров. | |
Luke | MonKJV | 8:24 | Тэгээд тэд түүн рүү очиж, түүнийг сэрээгээд, Багш аа, багш аа, бид сүйрч байна гэлээ. Тэгтэл тэр босож, салхи болон усны давалгааг зандрахад тэдгээр нь зогсож улмаар тогтуун болжээ. | |
Luke | MonKJV | 8:25 | Тэгэхэд тэр тэдэнд, Та нарын итгэл хаана байна вэ? гэв. Гэтэл айж эмээн, гайхсан тэд нэг нэгэндээ, Энэ чинь ямар гээч хүн бэ! Учир нь тэрбээр салхи болон усанд хүртэл тушаахад тэд түүнд дуулгавартай байх юм гэлээ. | |
Luke | MonKJV | 8:27 | Тэгээд тэрбээр газар дээр гарахад хотоос гарч буй нэгэн эр түүнтэй тааралдав. Тэр удаан хугацааны турш чөтгөрүүдэд эзэмдүүлсэн бас ямар ч хувцас өмсдөггүй мөн гэрт биш, харин булшны хөшөөнүүд дунд орогнодог байжээ. | |
Luke | MonKJV | 8:28 | Тэгээд тэрбээр Есүсийг хараад хашгиран, түүний өмнө унаж чанга дуугаар, Хамгийн дээд Шүтээний Хүү Есүс ээ, би танд ямар хамаатай юм бэ? Намайг тарчлаахгүй байхыг би танаас хичээнгүйлэн гуйж байна гэв. | |
Luke | MonKJV | 8:29 | (Учир нь тэрбээр бузар сүнсэнд мөнөөх хүнээс гарахыг тушаасан ажээ. Яагаад гэвэл энэ нь түүнийг байнга эзэмддэг байсан бөгөөд мөнөөх эр гинж болон дөнгөөр дөнгөлөгдөж мануулдаг байв. Гэвч тэрбээр хүлээсүүдийг эвдээд, цөл рүү чөтгөрөөр хөтлөгддөг байжээ.) | |
Luke | MonKJV | 8:30 | Тэгээд Есүс түүнээс, Нэр чинь хэн бэ? гэж асуув. Тэгэхэд тэр, Легеон гэв. Яагаад гэвэл олон чөтгөр түүний дотор орсон байжээ. | |
Luke | MonKJV | 8:31 | Тэгтэл тэд түүнээс өөрсдийг нь ёроолгүй гүн рүү яв гэж тушаахгүй байхыг хичээнгүйлэн гуйлаа. | |
Luke | MonKJV | 8:32 | Тэгэхэд тэнд олон гахайтай сүрэг уулан дээр бэлчиж байв. Тэгээд тэдэн рүү орохыг өөрсдөдөө зөвшөөрөхийг түүнээс хичээнгүйлэн гуйжээ. Тэгэхэд нь тэр тэдэнд зөвшөөрөв. | |
Luke | MonKJV | 8:33 | Улмаар чөтгөрүүд мөнөөх хүнээс гарч, гахай руу орлоо. Тэгтэл сүрэг эгц уруу газраар доош нуур луу ухасхийж улмаар живж үхжээ. | |
Luke | MonKJV | 8:34 | Гэтэл тэдгээрийг хариулж байсан хүмүүс юу болсныг хараад зугтан оджээ. Улмаар үүнийг хотод бас хөдөөд ярилаа. | |
Luke | MonKJV | 8:35 | Тэгтэл хүмүүс болсон явдлыг харахаар очив. Тэгээд Есүс дээр ирээд, мөнөөх эрийг чөтгөрүүд дотроос нь зайлуулагдчихсан, хувцаслачихсан, эрүүл саруул, Есүсийн хөлд сууж байхыг олж харав. Тэгээд тэд айжээ. | |
Luke | MonKJV | 8:36 | Ийнхүү үүнийг харсан тэд ч бас чөтгөрүүдэд эзэмдүүлж байсан хүн хэрхэн эдгээгдсэнийг хүмүүст хэллээ. | |
Luke | MonKJV | 8:37 | Тиймээс Гадариноосын эргэн тойрны нутгаас цугласан олон бүгд өөрсдөөсөө холдохыг түүнээс хичээнгүйлэнгуйжээ. Учир нь тэд маш их айдаст автсан байлаа. Иймд тэрбээр завинд суугаад буцав. | |
Luke | MonKJV | 8:38 | Эдүгээ чөтгөрүүд дотроос нь зайлуулагдсан мөнөөх эр өөртэй нь хамт байя гэж түүнээс хичээнгүйлэн гуйлаа. Харин Есүс, | |
Luke | MonKJV | 8:39 | Гэр лүүгээ буц. Тэгээд Шүтээн чамд ямар агуу зүйлс хийснийг ярь гээд түүнийг явуулав. Тэгэхэд тэр явж, Есүс өөрт нь ямар агуу зүйлс хийснийг хот даяар бүхэлд нь тунхаглалаа. | |
Luke | MonKJV | 8:40 | Тэгээд ийм явдал болжээ. Есүсийг буцаж ирэхэд хүмүүс түүнийг баяртайгаар хүлээн авлаа. Учир нь бүгд түүнийг хүлээж байсан юм. | |
Luke | MonKJV | 8:41 | Тэгтэл ажигтун, Иаеир гэдэг нэгэн эр ирсэн бөгөөд тэрбээр синагогийн удирдагч байв. Тэгээд тэрбээр Есүсийн хөлд унаад, өөрийнхөө гэрт очихыг түүнээс хичээнгүйлэн гуйв. | |
Luke | MonKJV | 8:42 | Учир нь тэр арван хоёр орчим настай ганц охинтой байсан бөгөөд тэр нь үхлүүт хэвтэж байжээ. Харин түүнийг явах зуур хүмүүс бүчин шахав. | |
Luke | MonKJV | 8:43 | Тэгэхэд арван хоёр жил цус алдалттай байсан, эмч нарт бүх амин зуулгаа үрсэн ч, хэнээр нь ч эдгээлгэж чадаагүй нэгэн эмэгтэй | |
Luke | MonKJV | 8:44 | түүний ард очоод, хувцасных нь хормойд хүрчээ. Тэгтэл тэр даруй түүний цус алдалт зогслоо. | |
Luke | MonKJV | 8:45 | Тэгэхэд Есүс, Хэн надад хүрсэн бэ? гэв. Харин бүгд үгүйсгэхэд Пээтрос болон түүнтэй хамт байсан хүмүүс, Багш аа, цугласан олон таныг бүчиж бас шахаж байна. Гэтэл та, Хэн надад хүрсэн бэ? гэх юм гэлээ. | |
Luke | MonKJV | 8:46 | Тэгэхэд нь Есүс, Хэн нэгэн надад хүрсэн. Учир нь надаас хүч чадал гарсныг би мэдэж байна гэв. | |
Luke | MonKJV | 8:47 | Тэгтэл эмэгтэй нууцлагдаагүйгээ мэдээд, айн чичирсээр ирж, түүний өмнө унаад, ямар шалтгааны учраас түүнд хүрснээ мөн хэрхэн тэр даруй эдгээгдсэнээ бүх хүний өмнө түүнд ярилаа. | |
Luke | MonKJV | 8:48 | Тэгэхэд нь тэр түүнд, Охин минь, урам зоригтой бай. Итгэл чинь чамайг эдгээлээ. Амар тайван дотор яв даа гэв. | |
Luke | MonKJV | 8:49 | Түүнийг ярьж байх зуур мөнөөх синагогийн удирдагчийнхаас нэг хүн ирээд түүнд, Охин чинь нас барчихлаа. Багшид бүү төвөг уд гэлээ. | |
Luke | MonKJV | 8:51 | Улмаар тэрбээр гэрт нь орохдоо Пээтрос, Иакоов, Иоаннис болон охины эцэг эхээс өөр хэнийг ч орохыг зөвшөөрсөнгүй. | |
Luke | MonKJV | 8:52 | Тэгэхэд бүгд цурхиран уйлж, түүний төлөө гашуудаж байлаа. Тэгтэл тэр, Бүү уйл. Тэр үхээгүй харин унтаж байна гэв. | |
Luke | MonKJV | 8:54 | Тэгээд тэрбээр бүгдийг гаргаад, түүнийг гараас нь барьж, Охин минь, бос гэж дуудав. | |
Luke | MonKJV | 8:55 | Тэгтэл сүнс нь эргэж ирэн улмаар тэр шууд бослоо. Тэгэхэд нь түүнд хоол өгөхийг тэр тушаалаа. | |
Chapter 9
Luke | MonKJV | 9:1 | Тэгээд тэрбээр арван хоёр шавиа хамтад нь дуудаад, тэдэнд өвчин эмгэгүүдийг эдгээх мөн бүх чөтгөрийн дээрх хүч чадал болон эрх мэдлийг өгчээ. | |
Luke | MonKJV | 9:3 | Тэгээд тэр тэдэнд, Аян замдаа таяг ч, богц ч, талх ч, мөнгө ч, юу ч бүү ав. Бас дор бүрнээ хоёр цамц ч бүү ав. | |
Luke | MonKJV | 9:5 | Харин та нарыг хүлээж авахгүй хэн ч бай тэдний эсрэг гэрчлэл болгож, тэр хотоос гарч явахдаа хөлнөөсөө тоосыгнь сэгсэр гэв. | |
Luke | MonKJV | 9:6 | Тэгээд тэд тэндээс хөдлөөд, тосгодоор сайн мэдээг тунхагласаар бас газар сайгүй эдгээсээр явлаа. | |
Luke | MonKJV | 9:7 | Эдүгээ захирагч Ироодис түүгээр хийгдсэн бүхнийг сонсоод улмаар эргэлзэж байлаа. Яагаад гэвэл зарим нь, Иоаннис үхэгсдээс босгогджээ гэж | |
Luke | MonKJV | 9:8 | мөн зарим нь, Элийа үзэгдлээ гэж түүнчлэн бусад нь эртний эш үзүүлэгч нарын нэг нь босгогдлоо гэж ярьдаг байжээ. | |
Luke | MonKJV | 9:9 | Тэгээд Ироодис, Би Иоаннисийн толгойг авсан. Харин би нэг хүний тухай ийм зүйлсийг сонсоод байгаа энэ хүн хэн юм бэ? гэв. Тэгээд тэр түүнийг харахыг хүслээ. | |
Luke | MonKJV | 9:10 | Тэгэхэд төлөөлөгчид буцаж ирээд, хийсэн бүхнээ түүнд ярив. Тэгээд тэр тэднийг Бетсайда гэдэг хотын цөл газар луу тусад нь авч явлаа. | |
Luke | MonKJV | 9:11 | Гэсэн ч хүмүүс мэдээд, түүнийг дагажээ. Тиймээс тэр тэднийг хүлээн авч улмаар тэдэнд Шүтээний хаанчлалын тухай ярив. Мөн эдгээлт хэрэгтэй байсан хүмүүсийг эдгээлээ. | |
Luke | MonKJV | 9:12 | Тэгээд өдөр хэвийж эхлэхэд мөнөөх арван хоёр ирээд түүнд, Цугласан олныг явуулаач. Тэгвэл тэд тосгод болон эргэн тойрны нутгууд руу явж, хоноглоод улмаар хоол олж болох юм. Учир нь бид энд, цөл газарт байна гэлээ. | |
Luke | MonKJV | 9:13 | Гэтэл тэр тэдэнд, Та нар тэдэнд идэх юм өг гэв. Тэгэхэд нь тэд, Бид явж, энэ бүх хүнд хоол худалдаж авахгүй л юм бол бидэнд таван талх, хоёр загаснаас илүү юу ч байхгүй гэжээ. | |
Luke | MonKJV | 9:14 | Учир нь таван мянга орчим эрчүүд байжээ. Тэгээд тэр шавь нартаа, Тэднийг тавь тавиар бөөнд нь суулга гэв. | |
Luke | MonKJV | 9:16 | Дараа нь тэрбээр таван талх болон хоёр загасыг аваад, тэнгэр өөд харж, эдгээрийг ерөөчихөөд хугалж улмаар цугласан олны өмнө тавиулахаар шавь нартаа өгчээ. | |
Luke | MonKJV | 9:17 | Тэгээд тэд идсэн бөгөөд бүгд цадав. Улмаар хүмүүст үлдсэн хэсгүүдийг авахад арван хоёр сагс болсон. | |
Luke | MonKJV | 9:18 | Тэгээд ийм явдал болжээ. Түүнийг ганцаараа гуйлт хийж байхад шавь нар нь түүний хамт байлаа. Тэгэхэд тэр тэднээс, Хүмүүс намайг хэн гэдэг вэ? гэж асуув. | |
Luke | MonKJV | 9:19 | Тэгэхэд нь тэд, Иоаннис Баптист бас зарим нь Элийа харин бусад нь дахин босгогдсон эртний эш үзүүлэгч нарын нэг гэлцдэг гэж хариулав. | |
Luke | MonKJV | 9:20 | Гэтэл тэр тэдэнд, Харин та нар намайг хэн гэдэг вэ? гэлээ. Тэгтэл Пээтрос, Шүтээний Христ гэж хариулжээ. | |
Luke | MonKJV | 9:22 | Хүмүүний Хүү олон зүйлээр зовох бөгөөд ахлагч нар, ахлах тахилч нар болон бичээчдээр эсэргүүцэгдэж улмаар алагдан, гурав дахь өдрөө босгогдох ёстой гэв. | |
Luke | MonKJV | 9:23 | Тэгээд тэр бүгдэд, Хэн нэг нь миний араас очихыг хүсвэл тэр өөрийгөө үгүйсгээд, өдөр бүр загалмайгаа үүрээд, намайг дагаг. | |
Luke | MonKJV | 9:24 | Учир нь амиа аврахыг хүсэх хэн боловч үүнийгээ алдана. Харин надаас болоод амиа алдах хэн боловч тэр үүнийгээ аварна. | |
Luke | MonKJV | 9:25 | Учир нь хүмүүн дэлхийг бүхэлд нь авлаа ч өөрийгөө алдвал эсвэл хаягдвал түүнд ямар ашиг байх билээ? | |
Luke | MonKJV | 9:26 | Учир нь надаас болон миний үгсээс ичих хэн ч бай түүнээс, хүмүүний Хүү өөрийнхөө мөн Эцэгийнхээ болон ариун элч нарынхаа сүр жавхаан дунд ирэхдээ ичих болно. | |
Luke | MonKJV | 9:27 | Харин үнэнээр би та нарт хэлье. Шүтээний хаанчлалыг хартлаа үхэл амтлахгүй зарим хүн энд зогсож байна гэв. | |
Luke | MonKJV | 9:28 | Тэгээд энэ үгсээс хойш бараг найман өдөр болжээ. Тэгэхэд тэрбээр Пээтрос, Иоаннис мөн Иакоов нарыг аваад, гуйлт хийхээр уул руу өгслөө. | |
Luke | MonKJV | 9:29 | Тэгээд түүнийг гуйлт хийж байхад нүүрнийх нь төрх өөр болж улмаар хувцас нь цагаан бас гялалзаж байв. | |
Luke | MonKJV | 9:31 | Тэд сүр жавхаан дотор үзэгдэн, түүний Иерусалимд биелүүлэх ёстой одохуйнх нь тухай хэлжээ. | |
Luke | MonKJV | 9:32 | Тэр үед Пээтрос болон түүнтэй хамт байсан хүмүүс нойронд дийлдсэн байв. Харин тэд сэрэхдээ түүний сүр жавхааг мөн түүнтэй хамт зогсож буй нөгөө хоёр хүнийг харлаа. | |
Luke | MonKJV | 9:33 | Тэгээд ийм явдал болжээ. Тэднийг түүнээс холдоход Пээтрос Есүст, Эзэн, энд байгаа нь бидэнд сайн боллоо. Тиймээс бид гурван цацар хийе. Нэгийг нь танд, нэгийг нь Мошээд бас нэгийг нь Элийад гэв. Тэр юу ярьж байгаагаа мэдсэнгүй. | |
Luke | MonKJV | 9:34 | Харин түүнийг ийн ярьж байх зуур үүл гарч улмаар тэднийг бүрхсэн бөгөөд үүлэнд орохдоо тэд айжээ. | |
Luke | MonKJV | 9:35 | Тэгтэл үүлнээс нэгэн дуу хоолой гарч, Энэ бол миний хайртай Хүү. Түүнийг сонсогтун гэв. | |
Luke | MonKJV | 9:36 | Тэгээд тэрхүү дуу хоолой өнгөрөхөд Есүс ганцаараа байхыг олж харлаа. Тэгээд тэд харсан зүйлээсээ тэр өдрүүдэд хэнд ч, юу ч хэлэлгүй чимээгүй байв. | |
Luke | MonKJV | 9:37 | Тэгээд дараа өдөр нь ийм явдал болжээ. Тэднийг уулнаас бууж ирэхэд түүнтэй олон хүн уулзлаа. | |
Luke | MonKJV | 9:38 | Тэгтэл ажигтун, хурсан олноос нэгэн эр хашгирч, Багш аа, хүүг минь харахыг би танаас хичээнгүйлэн гуйж байна. Учир нь тэр миний ганц хүүхэд билээ. | |
Luke | MonKJV | 9:39 | Бас ажигтун, нэгэн сүнс түүнийг эзэмдэхэд тэр гэнэт хашгирдаг. Улмаар тэр түүнийг хөөс сахруулуулан татвалзуулж мөн түүнийг хөх няц болгоод, түүнээс хэцүүеэ зайлдаг. | |
Luke | MonKJV | 9:40 | Тиймээс түүнийг зайлуулахыг би таны шавь нараас хичээнгүйлэн гуйсан. Гэтэл тэд чадсангүй гэлээ. | |
Luke | MonKJV | 9:41 | Тэгтэл Есүс хариулж, Ээ итгэлгүй, завхарсан үеийнхэн, би та нартай хэр удаан хамт байж, та нарыг тэвчих юм бэ? Хүүгээ нааш нь авчир гэв. | |
Luke | MonKJV | 9:42 | Тэгээд хүүг ирж байх зуур чөтгөр түүнийг унагаж, татвалзууллаа. Тэгэхэд нь Есүс бузар сүнсийг зандраад, хүүхдийг эдгээн улмаар түүнийг эцэгт нь өгчээ. | |
Luke | MonKJV | 9:43 | Тэгтэл бүгд Шүтээний агуу хүч чадалд алмайран гайхав. Гэтэл хүн бүр Есүсийн хийсэн бүх зүйлд гайхаж байх үед тэрбээр шавь нартаа, | |
Luke | MonKJV | 9:44 | Энэ үгс та нарын чихэнд шингэг. Учир нь хүмүүний Хүү хүмүүсийн гарт тушаагдах болно гэжээ. | |
Luke | MonKJV | 9:45 | Харин тэд энэ хэлсэн үгийг ойлгосонгүй. Тэгэхэд тэдэнд ойлгогдохгүйн тулд энэ нь тэднээс нууцлагдсан байв. Тэгээд тэд энэ хэлсэн үгийн талаар түүнээс асуухаас эмээжээ. | |
Luke | MonKJV | 9:47 | Харин Есүс тэдний зүрх сэтгэл дэх бодлыг мэдээд, нэг хүүхдийг авч, түүнийг хажуудаа зогсоогоод | |
Luke | MonKJV | 9:48 | улмаар тэдэнд, Энэ хүүхдийг миний нэрээр хүлээн авах хэн ч бай намайг хүлээн авна. Мөн намайг хүлээн авах хэн ч бай намайг илгээсэн түүнийг хүлээн авна. Учир нь та бүхний дундаас хамгийн өчүүхэн нь агуу байх болно гэлээ. | |
Luke | MonKJV | 9:49 | Тэгэхэд нь Иоаннис хариулж, Эзэн, таны нэрээр чөтгөрүүдийг зайлуулж байгаа нэг хүнийг бид харсан. Тэгээд тэр бидэнтэй хамт дагадаггүй учраас бид түүнийг хориглосон гэв. | |
Luke | MonKJV | 9:50 | Тэгтэл Есүс түүнд, Битгий хоригло. Учир нь бидний эсрэг байдаггүй хүн бидний төлөө байдаг гэлээ. | |
Luke | MonKJV | 9:51 | Тэгээд ийм явдал болжээ. Түүний дээш авагдах цаг ирэхэд тэр Иерусалим руу явахаар царайгаа шулуутгалаа. | |
Luke | MonKJV | 9:52 | Улмаар өөрийнхөө нүүрний өмнө элч нарыг илгээв. Тэгэхэд тэд явж, түүнд зориулан бэлтгэхээр Самареиачуудын тосгон руу орлоо. | |
Luke | MonKJV | 9:53 | Тэгээд түүний царай Иерусалим руу явж буй мэт байсан тул тэд түүнийг хүлээж авсангүй. | |
Luke | MonKJV | 9:54 | Тэгтэл түүний шавь Иакоов, Иоаннис нар үүнийг хараад, Эзэн, тэнгэрээс бууж, тэднийг хуу шатаа гэж биднийг галд тушаахыг та хүсэж байна уу? Яг л Элийагийн үйлдсэн шигээр? гэв. | |
Luke | MonKJV | 9:55 | Харин тэр эргээд, тэднийг зэмлэж улмаар, Та нар ямар сүнснийх гэдгээ мэдэхгүй байна. | |
Luke | MonKJV | 9:56 | Учир нь хүмүүний Хүү хүмүүсийн амийг хөнөөхөөр биш, харин аврахаар ирсэн гэв. Тэгээд тэд өөр тосгон руу явлаа. | |
Luke | MonKJV | 9:57 | Тэгтэл ийм явдал болжээ. Тэднийг замд явж байх зуур нэгэн хүн түүнд, Эзэн, би таныг хаашаа ч явсан дагана гэв. | |
Luke | MonKJV | 9:58 | Тэгэхэд нь Есүс түүнд, Үнэгнүүд нүхтэй, тэнгэрийн шувууд үүртэй. Харин хүмүүний Хүүд толгой тавих газар байхгүй гэлээ. | |
Luke | MonKJV | 9:59 | Тэгээд тэрбээр өөр нэгэнд, Намайг дага гэв. Гэтэл тэр, Эзэн, эхлээд эцгийгээ оршуулахаар явахыг надад зөвшөөрөөч гэлээ. | |
Luke | MonKJV | 9:60 | Тэгэхэд нь Есүс түүнд, Үхэгсэд үхэгсдээ оршуулаг. Харин чи явж, Шүтээний хаанчлалыг тунхагла гэжээ. | |
Luke | MonKJV | 9:61 | Тэгтэл бас өөр нэг хүн, Эзэн, би таныг дагая. Гэхдээ эхлээд гэрт минь байгаа хүмүүстэй салах ёс гүйцэтгэхийг надад зөвшөөрөөч гэв. | |
Chapter 10
Luke | MonKJV | 10:1 | Энэ зүйлсийн дараа Эзэн бас өөр далан хүнийг томилж улмаар тэднийг хоёр хоёроор нь өөрийн очих гэж байгаа бүх хот болон газар луу нүүрнийхээ өмнө илгээв. | |
Luke | MonKJV | 10:2 | Ингэхдээ тэр тэдэнд, Ургац үнэхээр арвин харин ажилчид цөөн байна. Тийм учраас ургацын Эзэнээс ургац руугаа ажилчид илгээгээч гэж та нар гуй. | |
Luke | MonKJV | 10:6 | Тэгээд тэнд амар тайвны хүү байх юм бол та нарын амар тайван үүн дээр тогтоно. Байхгүй аваас энэ нь та нарт эргэж ирнэ. | |
Luke | MonKJV | 10:7 | Тэгээд тэр айлд үлдээд, өгснийг нь ид бас уу. Учир нь ажилчин хөлсөө хүртэх нь зохистой. Айлаас айл руу бүү яв. | |
Luke | MonKJV | 10:8 | Тэгээд та нар ямар нэг хот руу орно, тэд та нарыг хүлээн авбал өмнө чинь тавигдсаныг ид. | |
Luke | MonKJV | 10:9 | Бас тэндхийн өвчтэй хүмүүсийг эдгээ. Тэгээд тэдэнд, Шүтээний хаанчлал та нарт ойрхон байна гэж хэл. | |
Luke | MonKJV | 10:10 | Харин та нар ямар нэг хот руу орно, тэд та нарыг хүлээн авахгүй бол гудамжнуудад нь гараад, | |
Luke | MonKJV | 10:11 | Бүр танай хотын бидэнд наалдсан тоосыг ч бид та нарын эсрэг гөвж байна. Үүнээс гадна Шүтээний хаанчлал та нарт ойрхон байгаа гэдэг энэ зүйлийг мэдэгтүн гэж хэл. | |
Luke | MonKJV | 10:12 | Харин би та нарт тэрхүү өдөрт Соодомагийн хувьд тэр хотынхоос илүү тэвчиж болохуйц байх болно гэдгийг хэлье. | |
Luke | MonKJV | 10:13 | Хоразийн, чи гаслантай яа! Витсайда, чи гаслантай яа! Учир нь та нарт хийгдсэн хүчирхэг ажлууд хэрэв Тюрос болон Сидоонд хийгдсэн бол тэд тааран хувцас болон үнсэн дотор сууж, аль эрт гэмшин эргэх байсан. | |
Luke | MonKJV | 10:14 | Гэхдээ тэрхүү шүүлтэнд Тюрос болон Сидооны хувьд та нарынхаас илүү тэвчиж болохуйц байх болно. | |
Luke | MonKJV | 10:16 | Та нарыг сонсож буй нь намайг сонсож буй хэрэг. Мөн та нарыг үл ойшоож буй нь намайг үл ойшоож буй хэрэг. Харин намайг үл ойшоож буй нь намайг илгээсэн нэгнийг үл ойшоож буй хэрэг гэжээ. | |
Luke | MonKJV | 10:17 | Тэгээд мөнөөх далан хүн баяртайяа эргэж ирээд, Эзэн, чөтгөрүүд хүртэл таны нэрээр бидэнд захирагдаж байна гэв. | |
Luke | MonKJV | 10:19 | Ажигтун, би та нарт могойнууд болон хилэнцэт хорхойнууд дээр дэвслэх бас дайсны бүх хүч чадлаас дээгүүрх эрх мэдлийг өгч байна. Улмаар та нарыг юу ч хэзээ ч гэмтээхгүй. | |
Luke | MonKJV | 10:20 | Гэхдээ сүнснүүд та нарт захирагдсан гэдэг үүнд бүү баясан хөөр. Харин үүний оронд нэрс чинь тэнгэрт бичигдсэний төлөө баясан хөөр гэв. | |
Luke | MonKJV | 10:21 | Яг тэр цагт Есүс сүнсэн дотор хөөрөн баясаж улмаар, Тэнгэр болон газрын Эзэн, Эцэг минь ээ, та мэргэд болон ухаантнуудаас энэ зүйлсийг нууж харин нялхаст эдгээрийг илчилсэн учраас би танд талархъя. Тийм ээ, Эцэг минь. Яагаад гэвэл ингэх нь таны мэлмийд тааламжтай байсан. | |
Luke | MonKJV | 10:22 | Бүх зүйл Эцэгээс минь надад өгөгдсөн. Тиймээс Хүү нь хэн болохыг Эцэгээс өөр мөн Эцэг нь хэн болохыг Хүү болон Хүү нь түүнийг хэнд илчилнэ тэр хүнээс өөр хэн ч мэдэхгүй гэлээ. | |
Luke | MonKJV | 10:23 | Тэгээд тэрбээр шавь нар луугаа эргээд хувьчлан, Та нарын хардаг зүйлсийг хардаг нүд жаргалтай. | |
Luke | MonKJV | 10:24 | Учир нь олон эш үзүүлэгч болон хаад та нарын харж буй зүйлсийг харахыг хүссэн боловч хараагүй бас та нарын сонсож буй зүйлсийг сонсохыг хүссэн боловч сонсоогүй гэдгийг би та нарт хэлье гэв. | |
Luke | MonKJV | 10:25 | Тэгтэл ажигтун, нэг хуульч босож зогсоод, түүнийг сорин, Багш аа, би мөнхийн амьдралыг өвлөхийн тулд юу хийх вэ? гэлээ. | |
Luke | MonKJV | 10:26 | Тэгэхэд нь тэр түүнд, Хуулинд юу бичигдсэн байдаг билээ? Чи хэрхэн уншдаг вэ? гэв. | |
Luke | MonKJV | 10:27 | Тэгтэл тэр, Чи Эзэн Шүтээнээ бүхий л зүрхээрээ, бүхий л сэтгэлээрээ, бүхий л чадлаараа мөн бүхий л оюунаараа бас ойрынхноо өөр шигээ хайрла гэдэг хэмээн хариуллаа. | |
Luke | MonKJV | 10:29 | Гэтэл тэр өөрийгөө зөвтгөхийг хүсэж Есүст, Тэгээд хэн миний ойрын хүн юм бэ? гэлээ. | |
Luke | MonKJV | 10:30 | Тэгэхэд нь Есүс хариулж, Нэгэн хүн Иерусалимаас Иерихоо руу уруудаж яваад, дээрэмчдэд бүслэгджээ. Тэгтэл тэд хувцсыг нь түүнээс тайлж аван, шархдуулаад, үхлүүт орхичихоод явлаа. | |
Luke | MonKJV | 10:31 | Гэтэл уг замаар нэгэн тахилч тохиолдлоор уруудаж явав. Тэгээд тэр түүнийг хараад, нөгөө талаар нь өнгөрчээ. | |
Luke | MonKJV | 10:32 | Мөн үүнчлэн нэгэн Лэвий хүн түүнийг мөнөөх газраа байхад ирж бас харсан боловч нөгөө талаар нь өнгөрлөө. | |
Luke | MonKJV | 10:33 | Харин нэгэн Самареиа хүн аялж яваад, түүний байсан газар иржээ. Тэгээд тэр түүнийг хараад өрөвдөв. | |
Luke | MonKJV | 10:34 | Улмаар түүн рүү очиж, шархнуудад нь тос, дарс асгаад боолоо. Тэгээд түүнийг өөрийнхөө адгуус дээр суулгаад, түүнийг дэн буудалд авчирч улмаар түүнийг асарчээ. | |
Luke | MonKJV | 10:35 | Тэгээд маргааш нь явахдаа дэн буудлын эзэнд хоёр динаарион гаргаж өгөөд түүнд, Түүнийг асраарай. Мөн таны илүү зарцуулсан юуг ч бай би эргэж ирэхдээ танд төлнө гэлээ. | |
Luke | MonKJV | 10:36 | Тэгвэл дээрэмчдэд бүслэгдсэн түүнд энэ гурвын аль нь ойрын хүн байсан гэж чи бодож байна вэ? гэлээ. | |
Luke | MonKJV | 10:37 | Тэгэхэд нь тэр, Түүнд өрөвч сэтгэл гаргасан нь гэв. Тэгтэл Есүс түүнд, Яв. Тэгээд чи үүнчлэн үйлд гэлээ. | |
Luke | MonKJV | 10:38 | Эдүгээ тэднийг явж байхад ийм явдал болов. Тэрбээр нэгэн тосгон руу оржээ. Тэгэхэд Маарта гэдэг нэгэн эмэгтэй гэртээ түүнийг хүлээн авлаа. | |
Luke | MonKJV | 10:39 | Тэгээд түүнд Марийа гэдэг дүү байсан бөгөөд тэр нь Есүсийн хөлд суугаад, үгийг нь сонсож байв. | |
Luke | MonKJV | 10:40 | Харин Маарта их үйлчлэлээс болоод түүртэж байлаа. Улмаар тэр түүн рүү очоод, Эзэн, дүү минь намайг ганцаараа үйлчлэг гээд орхисон нь танд хамаагүй юу? Тиймээс надад тусал гэж түүнд хэлээч гэв. | |
Luke | MonKJV | 10:41 | Тэгтэл Есүс хариулж түүнд, Маарта, Маарта, чи олон зүйлийн талаар санаа зовж бас сандчиж байна. | |
Chapter 11
Luke | MonKJV | 11:1 | Тэгээд ийм явдал болжээ. Нэгэн газар тэрбээр гуйлт хийж байгаад дуусахад шавь нарынх нь нэг түүнд, Эзэн, Иоаннис гуйлт хийхийг шавь нартаа заасан шиг бидэнд ч бас заагаач гэв. | |
Luke | MonKJV | 11:2 | Тэгэхэд тэр тэдэнд, Та нар гуйлт хийхдээ, Тэнгэрт буй бидний Эцэг минь, таны нэр Ариун байг. Таны хаанчлал ирэг. Таны хүсэл тэнгэрт биелэгдэг шиг газар дээр ч бас биелэгдэг. | |
Luke | MonKJV | 11:4 | Мөн бидний гэмүүдийг бидэнд уучлаач. Учир нь бид ч бас өөрсдөдөө өртэй хүн бүрийг уучилдаг. Бас биднийг уруу татлага руу бүү хөтлөөч. Харин биднийг ёрын муугаас авраач гэж хэл гэлээ. | |
Luke | MonKJV | 11:5 | Улмаар тэр тэдэнд, Та нараас хэн нь найзтай байгаад, түүн рүү шөнө дунд очиж улмаар түүнд, Найз аа, надад гурван талх зээлдүүлээч. | |
Luke | MonKJV | 11:6 | Учир нь миний нэг найз аянаасаа над дээр ирлээ. Тэгтэл надад түүний өмнө тавих юу ч байдаггүй гэх вэ? | |
Luke | MonKJV | 11:7 | Тэгэхэд нь тэр, Надад бүү төвөг уд. Хаалга одоо хаалттай байна. Мөн хүүхдүүд минь надтай хамт орондоо байна. Би босож, чамд өгч чадахгүй нь гэж дотроос хариулна. | |
Luke | MonKJV | 11:8 | Би та нарт хэлье. Хэдийгээр тэр найз нь боловч босож, түүнд өгөхгүй. Харин түүний цөхрөлтгүйгээс болоод босож, түүнд хэрэгтэй бүхнийг нь өгнө. | |
Luke | MonKJV | 11:9 | Мөн би та нарт хэлье. Гуй. Тэгээд энэ нь та нарт өгөгдөнө. Эрж хай. Тэгээд та нар олно. Тогш. Тэгээд энэ нь та нарт нээгдэнэ. | |
Luke | MonKJV | 11:10 | Учир нь гуйдаг хүн бүр хүлээн авдаг. Мөн эрж хайдаг хүн олдог. Мөн тогшдог хүнд энэ нь нээгдэнэ. | |
Luke | MonKJV | 11:11 | Хэрэв эцэг та нарын нэгнээс хүү нь талх гуйвал тэр түүнд чулуу өгөх үү? Эсвэл загас гуйвал загасны оронд түүнд могой өгөх үү? | |
Luke | MonKJV | 11:13 | Тэгээд ёрын муу байдаг та нар хүүхдүүддээ сайн бэлгүүд өгөхөө мэддэг бол тэнгэр дэх та нарын Эцэг өөрөөс нь гуйдаг хүмүүст Ариун Сүнсийг хэр зэрэг илүүтэй өгөх вэ? гэлээ. | |
Luke | MonKJV | 11:14 | Улмаар тэрбээр чөтгөрийг хөөн зайлуулсан бөгөөд тэр нь хэлгүй байжээ. Тэгээд ийм явдал болов. Чөтгөр зайлуулагдахад хэлгүй хүн ярилаа. Тэгэхэд нь хүмүүс гайхжээ. | |
Luke | MonKJV | 11:15 | Гэтэл тэдний зарим нь, Тэрбээр чөтгөрүүдийг чөтгөрүүдийн удирдагч Вээлзэвүүлээр зайлуулдаг гэв. | |
Luke | MonKJV | 11:17 | Харин тэр тэдний бодлыг мэдээд тэдэнд, Өөрийнхөө эсрэг хуваагдсан хаанчлал бүр эзгүйрэлд хүрдэг. Мөн гэр бүлийнхээ эсрэг хуваагдсан гэр бүл унадаг. | |
Luke | MonKJV | 11:18 | Гэтэл Сатаан бас өөрийнхөө эсрэг хуваагдсан бол түүний хаанчлал хэрхэн тогтнох билээ? Яагаад гэвэл та нар намайг чөтгөрүүдийг Вээлзэвүүлээр зайлуулдаг гэж хэлж байна. | |
Luke | MonKJV | 11:19 | Гэхдээ би чөтгөрүүдийг Вээлзэвүүлээр зайлуулдаг юм бол та нарын хөвгүүд тэднийг хэнээр зайлуулдаг юм бэ? Иймээс тэд та нарын шүүгчид байх болно. | |
Luke | MonKJV | 11:20 | Харин би чөтгөрүүдийг Шүтээний хуруугаар зайлуулж байгаа юм бол Шүтээний хаанчлал та нарын дээр ирчихээд байгаа нь эргэлзээгүй. | |
Luke | MonKJV | 11:21 | Хүчтэй хүн зэвсэглээд, хашаагаа манаж байхад түүний эд агуурс амар тайван дотор байдаг. | |
Luke | MonKJV | 11:22 | Харин түүнээс илүү хүчтэй нэгэн ирж, түүнийг дийлээд, түүний найдвараа тавьж байсан бүх хуягийг булаагаад, олзоо хуваадаг. | |
Luke | MonKJV | 11:23 | Надтай хамт байдаггүй нь миний эсрэг байдаг. Мөн надтай хамт хураадаггүй нь тараадаг. | |
Luke | MonKJV | 11:24 | Бузар сүнс хүнээс гараад, амралт эрэлхийлэн, хуурай газруудаар алхдаг. Тэгээд тэр юу ч олоогүйдээ, Би хаанаас гарсан тэр гэрлүүгээ буцъя гэж хэлдэг. | |
Luke | MonKJV | 11:26 | Тиймээс тэр явж, өөрөөсөө илүү хорон муу долоон өөр сүнсийг авчирч улмаар тэнд орж оршдог. Тэгэхэд мөнөөх хүний сүүлчийн байдал эхнийхээсээ дор болдог гэв. | |
Luke | MonKJV | 11:27 | Тэгтэл ийм явдал болжээ. Түүнийг эдгээр зүйлийг ярьж байх зуур хурсан олноос нэгэн эмэгтэй дуугаа өндөрсгөн түүнд, Таныг тээсэн хэвлий болон таны хөхсөн хөх жаргалтай гэв. | |
Luke | MonKJV | 11:28 | Гэтэл тэр, Үгүй ээ, харин Шүтээний үгийг сонсож улмаар үүнийг сахидаг нь жаргалтай гэлээ. | |
Luke | MonKJV | 11:29 | Тэгээд хүмүүс улам их цугларахад тэрбээр ярьж эхлэн, Энэ бол ёрын муу үеийнхэн. Тэд шинж тэмдэг эрэлхийлдэг. Гэхдээ тэдэнд эш үзүүлэгч Ионаасын шинж тэмдгээс өөр ямар ч шинж тэмдэг өгөгдөхгүй. | |
Luke | MonKJV | 11:30 | Учир нь Ионаас Нинэвээчүүдэд шинж тэмдэг байсан шиг хүмүүний Хүү ч бас энэ үеийнхэнд үүнчлэн байх болно. | |
Luke | MonKJV | 11:31 | Өмнөдийн хатан хаан энэ үеийн хүмүүстэй хамт тэрхүү шүүлтэнд босно. Тэгээд тэднийг яллана. Учир нь тэр Соломооны мэргэн ухааныг сонсохоор газрын хязгаараас ирсэн. Гэтэл ажигтун, энд Соломооноос илүү агуу нь байна. | |
Luke | MonKJV | 11:32 | Нинэвээгийн эрчүүд энэ үеийнхэнтэй хамт тэрхүү шүүлтэнд босно. Тэгээд тэднийг яллана. Учир нь тэд Ионаасын номлолд гэмшин эргэсэн. Гэтэл ажигтун, энд Ионаасаас илүү агуу нь байна. | |
Luke | MonKJV | 11:33 | Хэн ч дэн асаагаад, нууц газарт ч, савны доор ч тавьдаггүй. Харин орж ирэгсэд гэрэл хараг гэсэндээ дэнгийн суурин дээр тавьдаг. | |
Luke | MonKJV | 11:34 | Биеийн гэрэл бол нүд юм. Тиймээс нүд чинь тунгалаг байгаа үед бие чинь бас бүхэлдээ гэрлээр дүүрэн байна. Харин нүд чинь муу байгаа үед бие чинь бас харанхуйгаар дүүрэн байна. | |
Luke | MonKJV | 11:36 | Тиймээс хэрэв бүх бие чинь ямар ч харанхуй хэсэггүй, гэрлээр дүүрэн бол дэнгийн тод гэрэл чамайг гэрэлтүүлэхтэй адил чи бүхэлдээ гэрлээр дүүрэн байна гэлээ. | |
Luke | MonKJV | 11:37 | Тэгээд түүнийг ярьж байхад нэгэн Фариса хүн өөртэй нь хамт хооллохыг түүнээс хичээнгүйлэн гуйв. Тиймээс тэр орж, хажуулан хооллолоо. | |
Luke | MonKJV | 11:38 | Тэгэхэд тэрбээр хоолны өмнө эхлээд угаалга үйлдээгүйд мөнөөх Фариса хүн хараад гайхжээ. | |
Luke | MonKJV | 11:39 | Гэтэл Эзэн түүнд, Эдүгээ Фарисачууд та нар аяга, тавагныхаа гаднахыг цэвэрлэдэг. Гэвч та нарын дотор тал хомхойрол болон хорон байдлаар дүүрэн байдаг. | |
Luke | MonKJV | 11:42 | Гэвч Фарисачууд та нар гаслантай яа! Учир нь та нар гаа, сүлүү болон бүх төрлийн ургамлын аравны нэгийг өргөдөг атлаа Шүтээний шүүлт ба хайрын дээгүүр өнгөрдөг. Эдгээрийг та нар хийх ёстой бөгөөд бусдыг нь ч хийлгүй бүү орхи. | |
Luke | MonKJV | 11:43 | Фарисачууд та нар гаслантай яа! Учир нь та нар синагогиудын гол суудалд мөн зээлүүд дэх мэндчилэлд дуртай. | |
Luke | MonKJV | 11:44 | Хоёр нүүрт бичээчид болон Фарисачууд та нар гаслантай яа! Учир нь та нар үл харагдах булшнуудтай адил бөгөөд дээгүүр нь яваа хүмүүс эдгээрийг мэддэггүй гэлээ. | |
Luke | MonKJV | 11:45 | Тэгтэл хуульчдын нэг нь хариулж түүнд, Багш аа, та ингэж хэлснээрээ биднийг ч бас доромжилж байна гэв. | |
Luke | MonKJV | 11:46 | Тэгэхэд нь тэр, Хуульчид та нар ч бас гаслантай яа! Учир нь та нар хүмүүст хүнд ачаануудыг үүрүүлдэг хэрнээ өөрсдөө хуруунуудынхаа нэгээр ч тэр ачаануудад хүрдэггүй. | |
Luke | MonKJV | 11:47 | Та нар гаслантай яа! Учир нь та нар эш үзүүлэгч нарын булшны хөшөөг барьж босгодог. Гэтэл эцэг өвгөд чинь тэднийг алсан. | |
Luke | MonKJV | 11:48 | Та нар эцэг өвгөдийнхөө үйл хэргүүдийг зөвшөөрдөг гэдгээ лавтай гэрчилдэг. Учир нь тэд үнэхээр тэднийг алсан. Гэтэл та нар тэдний булшны хөшөөг барьж босгодог. | |
Luke | MonKJV | 11:49 | Тийм учраас Шүтээний мэргэн ухаан, Би эш үзүүлэгч нар болон төлөөлөгчдийг тэдэн рүү явуулна. Тэгэхэд хүмүүс тэдний заримыг алж мөн хавчих болно. | |
Luke | MonKJV | 11:50 | Энэ нь дэлхийн сууриас эхлээд урсгагдсан бүх эш үзүүлэгчийн цус энэ үеийнхнээс нэхэгдэхийн тулд юм гэж бас хэлсэн. | |
Luke | MonKJV | 11:51 | Хээвэлийн цуснаас эхлээд тахилын ширээ болон сүмийн хооронд алагдсан Зехариагийн цус хүртэл, үнэхээр би та нарт хэлье, энэ нь энэ үеийнхнээс нэхэгдэнэ. | |
Luke | MonKJV | 11:52 | Хуульчид та нар гаслантай яа! Учир нь та нар мэдлэгийн түлхүүрийг авсан. Та нар өөрсдөө ороогүй атлаа орж байгаа хүмүүст ч саад болсон гэлээ. | |
Luke | MonKJV | 11:53 | Тэгээд тэр эдгээр зүйлийг тэдэнд ярьж байхад бичээчид болон Фарисачууд түүнийг олон зүйлийн талаар яриулахаар өдөж бас ихэд шавдуулж эхлэв. | |
Chapter 12
Luke | MonKJV | 12:1 | Тэр хооронд тоймгүй олон хүн цугларсан учраас тэд нэг нэгэн дээрээ гишгэлж байв. Тэрбээр түрүүлээд шавь нартаа ярьж эхлэн, Та нар хоёр нүүртэн болох Фарисачуудын исгэдэг хөрөнгөнөөс болгоомжил. | |
Luke | MonKJV | 12:3 | Тийм учраас харанхуйд та нарын ярьсан юу ч бай гэрэлд сонсгогдоно. Мөн нууц өрөөнд чихэнд хэлсэн зүйл чинь дээврүүд дээр тунхаглагдана. | |
Luke | MonKJV | 12:4 | Харин андууд минь, би та нарт хэлье. Биеийг хөнөөгөөд, дараа нь илүүг хийж чадах зүйлгүй тэднээс бүү ай. | |
Luke | MonKJV | 12:5 | Харин хэнээс айх ёстойг чинь би та нарт харуулъя. Хөнөөчихөөд там руу хаях эрх мэдэлтэй түүнээс ай. Тийм ээ, би та нарт хэлье. Түүнээс ай. | |
Luke | MonKJV | 12:6 | Таван болжмор хоёр ассаарионоор зарагддаггүй гэж үү? Гэтэл тэдний нэг нь ч Шүтээний өмнө мартагддаггүй. | |
Luke | MonKJV | 12:7 | Харин та нарын толгойн үс ч хүртэл бүгд тоологдсон. Тиймээс бүү ай. Та нар олон болжмороос илүү үнэ цэнэтэй. | |
Luke | MonKJV | 12:8 | Мөн би та нарт хэлье. Намайг хүмүүсийн өмнө хүлээн зөвшөөрөх хэн ч бай түүнийг, хүмүүний Хүү Шүтээний элч нарын өмнө бас хүлээн зөвшөөрнө. | |
Luke | MonKJV | 12:10 | Мөн хүмүүний Хүүгийн эсрэг үг хэлэх хэн ч бай түүний хувьд энэ нь уучлагдана. Харин Ариун Сүнсний эсрэг шүтээнийг доромжлохуй хэлдэг хүнд энэ нь уучлагдахгүй. | |
Luke | MonKJV | 12:11 | Түүнчлэн тэд та нарыг синагогиуд руу, захирагчид руу бас эрх мэдэлтнүүд рүү аваачих үед та нар юуг, яаж хариулах эсвэл юу хэлэх талаараа бүү бодолд авт. | |
Luke | MonKJV | 12:13 | Тэгэхэд хурсан олны нэг нь түүнд, Багш аа, миний ахад өв хөрөнгийг надтай хуваа гэж хэлээч гэв. | |
Luke | MonKJV | 12:14 | Тэгтэл тэр түүнд, Хүн гуай, хэн намайг та нарын дээрх шүүгч эсвэл хуваагч болгосон юм бэ? гэлээ. | |
Luke | MonKJV | 12:15 | Улмаар тэр тэдэнд, Мөн шуналаас сэрэмжил бас болгоомжил. Учир нь хүмүүний амьдрал эзэмшдэг зүйлсийнх нь бялхсан байдлаас бүрэлддэггүй гэв. | |
Luke | MonKJV | 12:16 | Тэгээд тэрбээр зүйрлэлээр ярьж тэдэнд, Нэгэн баян хүний газар нь арвин ихийг гаргажээ. | |
Luke | MonKJV | 12:18 | Улмаар тэр, Би ийм зүйл хийе. Би амбааруудаа нураагаад, илүү томыг барина. Тэгээд тэнд бүх үр жимсээ бас бараагаа хураана. | |
Luke | MonKJV | 12:19 | Тэгэхэд би сэтгэлдээ, Сэтгэл минь, чи олон жилийн турш их бараа хураалаа. Амар, ид, уу, баяс гэж хэлнэ гэв. | |
Luke | MonKJV | 12:20 | Харин Шүтээн түүнд, Мунхаг аа, энэ шөнө сэтгэл чинь чамаас нэхэгдэнэ. Тэгэхэд чиний бэлдсэн тэр зүйлс хэнийх болох вэ? гэлээ. | |
Luke | MonKJV | 12:22 | Тэгээд тэрбээр шавь нартаа, Тийм учраас би та нарт хэлье. Амийнхаа төлөө юу идэх билээ эсвэл биеийнхээ төлөө юу өмсөх билээ гэж бодолд бүү авт. | |
Luke | MonKJV | 12:24 | Хэрээнүүдийн тухай эргэцүүл. Учир нь тэд тарьдаггүй бас хураадаггүй. Тэдэнд агуулах ч бас амбаар ч байхгүй. Тэгээд тэднийг Шүтээн хооллодог. Та нар шувуудаас хэчнээн илүү дээр байх билээ? | |
Luke | MonKJV | 12:26 | Тиймээс та нар өчүүхнийг нь хийж чадахгүй юм бол бусад зүйлийн төлөө юунд бодолд автана вэ? | |
Luke | MonKJV | 12:27 | Сараана цэцэгс хэрхэн ургадгийг эргэцүүл. Тэд хөдөлмөрлөдөггүй бас ээрдэггүй. Гэвч Соломоон бүх сүр жавхаандаа эдгээрийн нэгтэй нь ч адил хувцаслаж байгаагүй гэдгийг би та нарт хэлье. | |
Luke | MonKJV | 12:28 | Өнөөдөр талд байгаа ч маргааш зууханд хаягдах өвсийг Шүтээн ингэж хувцасладаг юм бол та нарыг хэр илүү хувцаслах вэ, өчүүхэн итгэлтнүүд ээ? | |
Luke | MonKJV | 12:29 | Тиймээс та нар юу идэх билээ, юу уух билээ гэж бүү эрэлхийл. Бас бүү эргэлзсэн санаатай бай. | |
Luke | MonKJV | 12:30 | Учир нь энэ бүх зүйлийн араас дэлхийн үндэстнүүд хөөцөлддөг. Харин энэ зүйлс та нарт хэрэгтэйг та нарын Эцэг мэддэг. | |
Luke | MonKJV | 12:32 | Өчүүхэн сүрэг ээ, бүү ай. Учир нь хаанчлалыг та нарт өгөх нь Эцэгийн чинь таалал юм. | |
Luke | MonKJV | 12:33 | Өөрсдөдөө байгааг зараад, өглөгүүд өг. Үжирдэггүй уутнуудыг өөрсдөдөө хий. Тэнгэрүүд дэх энэхүү эрдэнэ нь барагддаггүй, тэнд нэг ч хулгайч ойртдоггүй мөн цагаан эрвээхэй ч сүйтгэдэггүй. | |
Luke | MonKJV | 12:36 | Мөн та нар бол, эзнээ хуримнаас хэзээ эргэж ирэхийг нь улмаар тэрбээр ирээд, тогшиход нь түүнд даруй нээхээр хүлээж буй хүмүүстэй адил юм. | |
Luke | MonKJV | 12:37 | Эзэн нь ирээд, сонор сэргэг байгааг нь олж харах тэр боолууд нь жаргалтай. Тэрбээр бүсээ бүсэлж, тэднийг хооллохоор хажуулуулаад улмаар дэргэд нь очиж, тэдэнд үйлчилнэ гэдгийг үнэхээр би та нарт хэлье. | |
Luke | MonKJV | 12:38 | Тэгээд тэрбээр хоёр дахь манаанд ирээд эсвэл гурав дахь манаанд ирээд, үүнчлэн байхыг нь олж харвал тэрхүү боолууд жаргалтай аж. | |
Luke | MonKJV | 12:39 | Бас үүнийг мэдэгтүн. Учир нь гэрийн сайн эзэн аль цагт хулгайч ирэхийг мэдэж байсан бол сонор сэргэг байж, гэрээ ухуулахыг зөвшөөрөхгүй байх байсан. | |
Luke | MonKJV | 12:40 | Тиймээс та нар ч бас бэлэн бай. Учир нь та нарын бодоогүй цагт хүмүүний Хүү ирдэг гэв. | |
Luke | MonKJV | 12:41 | Тэгтэл Пээтрос түүнд, Эзэн, та энэ зүйрлэлийг бидэнд хэлж байна уу эсвэл бүр бүгдэд нь үү? гэлээ. | |
Luke | MonKJV | 12:42 | Тэгэхэд нь Эзэн, Тэгвэл эзэн нь гэрийнхэндээ цагт нь хоолны хувийг өгөхөөр тэдний дээр томилох итгэмжит, ухаалаг даамал нь хэн бэ? | |
Luke | MonKJV | 12:45 | Харин тэр боол зүрх сэтгэлдээ, Эзэн минь ирэлтээ хойшлуулдаг гэж хэлбэл эрэгтэй боолууд болон шивэгчдээ алгадаж мөн идэж, ууж бас согтуурч эхэлнэ. | |
Luke | MonKJV | 12:46 | Тэр боолын эзэн хүлээгээгүй өдөр мөн мэдээгүй цагт нь ирээд, түүнийг голоор нь хуваана. Тэгээд түүнд үл итгэгчидтэй хамт хувийг нь онооно. | |
Luke | MonKJV | 12:47 | Мөн эзнийхээ хүслийг мэдсэн ч бэлдээгүй бас хүслийнх нь дагуу үйлдээгүй тэр боол олон ташуурдуулна. | |
Luke | MonKJV | 12:48 | Харин мэдээгүй бас зодуур хүртэх зүйлсийг үйлдсэн нь цөөхөн ташуурдуулна. Учир нь хэнд их өгөгдөнө түүнээс их нэхэгдэнэ. Мөн хэнд ихийг даалгасан байна түүнээс илүүг шаардана. | |
Luke | MonKJV | 12:49 | Би газар дээр гал илгээхээр ирсэн. Гэтэл энэ нь аль хэдийн ноцоогдсон байвал би юу хүсэх билээ? | |
Luke | MonKJV | 12:50 | Харин баптизм хийлгэх нэг баптизм надад бий. Тэгээд энэ нь биелэгдэх хүртэл би хэчнээн дарамттай байна вэ! | |
Luke | MonKJV | 12:51 | Газар дээр амар тайвныг өгөхөөр намайг ирсэн гэж та нар бодож байна уу? Би та нарт хэлье. Үгүй ээ, харин оронд нь хуваагдлыг. | |
Luke | MonKJV | 12:52 | Учир нь үүнээс хойш нэг гэр дэх таван хүн хуваагдаж, гурав нь хоёрын эсрэг мөн хоёр нь гурвын эсрэг болно. | |
Luke | MonKJV | 12:53 | Эцэг нь хүүгийнхээ эсрэг мөн хүү нь эцгийнхээ эсрэг, эх нь охиныхоо эсрэг бас охин нь эхийнхээ эсрэг, хадам эх нь бэрийнхээ эсрэг мөн бэр нь хадам эхийнхээ эсрэг хуваагдана гэлээ. | |
Luke | MonKJV | 12:54 | Мөн тэрбээр бас хүмүүст, Үүл баруунаас гарахыг та нар хараад шууд, Аадар ирж байна гэдэг. Тэгээд үүнчлэн болдог. | |
Luke | MonKJV | 12:56 | Хоёр нүүртнүүд ээ, та нар тэнгэр болон газрын төрхийг шинжиж чаддаг атлаа яахаараа энэ цагийг шинждэггүй юм бэ? | |
Luke | MonKJV | 12:58 | Мөн чи заргалдагчийнхаа хамт захирагч руу явах замдаа түүнээс ангижрахын тулд зүтгэл гарга. Эс бөгөөс тэр чамайг шүүгч рүү чирч аваачна. Улмаар тэр шүүгч чамайг түшмэлд тушааж, тэр түшмэл чамайг шоронд хаяна. | |
Chapter 13
Luke | MonKJV | 13:1 | Эдүгээ түүнд хэдэн Галийлчуудын тухай ярьсан зарим хүн түүний дэргэд байлаа. Пилаатос тэр Галийлчуудын цусыг тахилуудтай нь хольсон ажээ. | |
Luke | MonKJV | 13:2 | Тэгээд Есүс хариулж тэдэнд, Эдгээр Галийлчууд бүх Галийл хүнээс илүү гэмтнүүд байсан учраас тийм зүйлсээр зовсон гэж та нар бодож байна уу? | |
Luke | MonKJV | 13:3 | Би та нарт хэлье. Үгүй ээ, үнэндээ та нар ч бас гэмшин эргэхгүй бол бүгд үүнчлэн сүйрнэ. | |
Luke | MonKJV | 13:4 | Эсвэл Силоам дахь тэр цамхаг арван найман хүний дээр унаж улмаар тэднийг алсан. Тэднийг Иерусалимд байдаг бүх хүнээс илүү гэмтнүүд байсан гэж та нар бодож байна уу? | |
Luke | MonKJV | 13:5 | Би та нарт хэлье. Үгүй ээ, үнэндээ та нар гэмшин эргэхгүй бол бүгд үүнчлэн сүйрнэ гэлээ. | |
Luke | MonKJV | 13:6 | Тэр бас ийм зүйрлэл ярив. Нэгэн хүн усан үзмийн тариаландаа инжрийн мод тарьсан байжээ. Улмаар тэр очоод, тэндээс жимс хайсан боловч юу ч олсонгүй. | |
Luke | MonKJV | 13:7 | Тиймээс тэр мөнөөх усан үзмийн тариалан арчлагчид, Ажигтун, би энэ инжрийн модноос гурван жил жимс хайн ирж байгаа боловч юу ч олохгүй байна. Үүнийг цавч. Үүнийг энэ газар ашиггүй байлгаад яах юм бэ? гэв. | |
Luke | MonKJV | 13:8 | Тэгэхэд нь тэр түүнд, Эзэн, би үүнийг тойруулж ухаад, өтөг бууц цацах хүртэл үүнийг энэ жилдээ бас орхиоч. | |
Luke | MonKJV | 13:9 | Тэгээд энэ үнэхээр жимс гаргавал сайн. Харин үгүй бол үүнийг та дараа нь цавчаарай гэж хариулав. | |
Luke | MonKJV | 13:11 | Тэгтэл ажигтун, арван найман жилийн турш сул дорой байдлын сүнстэй байсан нэгэн эмэгтэй тэнд байжээ. Мөн тэрээр бөгтөр байсан бөгөөд яагаад ч нуруугаа тэнийлгэж чаддаггүй байв. | |
Luke | MonKJV | 13:12 | Тэгэхэд Есүс түүнийг хараад дуудаж улмаар түүнд, Эмэгтэй, чи сул дорой байдлаасаа чөлөөлөгдлөө гэлээ. | |
Luke | MonKJV | 13:13 | Улмаар тэрбээр эмэгтэйн дээр гараа тавив. Тэгэхэд эмэгтэй шууд цэх болгогдож улмаар Шүтээнийг алдаршуулав. | |
Luke | MonKJV | 13:14 | Гэтэл Есүс шаббаат өдөрт эдгээчихсэн учраас синагогийн удирдагч хүмүүст эгдүүцэлтэйгээр, Хүн зургаан өдөрт ажиллах ёстой байдаг. Тийм учраас шаббаат өдөрт биш, харин тэдгээрт ирж эдгээлгэ гэж хариуллаа. | |
Luke | MonKJV | 13:15 | Тэгэхэд нь Эзэн хариулж түүнд, Хоёр нүүртэн ээ, та нарын нэг бүр чинь шаббаат өдөрт шар үхрээ эсвэл илжгээ саравчнаас нь суллаад, услахаар хөтөлж явдаггүй гэж үү? | |
Luke | MonKJV | 13:16 | Тэгвэл Сатааны арван найман жилийн турш хүлсэн, Аврахаамын охин болсон энэ эмэгтэй ажигтун, энэ хүлээснээс шаббаат өдөрт суллагдах ёсгүй гэж үү? гэв. | |
Luke | MonKJV | 13:17 | Тэгээд тэр эдгээр зүйлийг хэлэх үед эсэргүүцэгчид нь бүгдээрээ ичжээ. Мөн ард түмэн бүгдээрээ түүгээр хийгдсэн бүх сүр жавхаат зүйлд нь хөөрөн баясав. | |
Luke | MonKJV | 13:19 | Энэ нь нэгэн эрийн аваад, цэцэрлэгтээ хаясан гичийн ганц үртэй адил юм. Тэгээд энэ нь ургаж улмаар том мод болжээ. Тэгэхэд үүний мөчрүүд дээр тэнгэрийн шувууд амардаг гэлээ. | |
Luke | MonKJV | 13:21 | Энэ нь нэгэн эмэгтэйн аваад, гурван хэмжүүр гуриланд бүхэлдээ истэл нь хучсан исгэдэг хөрөнгөтэй адил юм гэжээ. | |
Luke | MonKJV | 13:22 | Тэгээд тэрбээр хотууд болон тосгодоор заан сургасаар явж бас Иерусалим руу аян хийж байв. | |
Luke | MonKJV | 13:23 | Тэгтэл нэг хүн түүнд, Эзэн, Аврагдах хүмүүс цөөхөн үү? гэв. Тэгэхэд нь тэр тэдэнд, | |
Luke | MonKJV | 13:24 | Нарийн хаалгаар орохыг хичээ. Би та нарт хэлье. Учир нь олон хүн орохыг эрмэлзэх боловч чадахгүй. | |
Luke | MonKJV | 13:25 | Гэрийн эзэн нэгэнтээ босож, хаалгыг хаахад та нар гадаа зогсоод, Эзэн, Эзэн, бидэнд нээгээч гэж хэлэн, хаалгыг тогшиж эхэлнэ. Тэгэхэд тэр та нарт, Би та нарын хаанахынх гэдгийг мэдэхгүй гэж хариулна. | |
Luke | MonKJV | 13:26 | Дараа нь та нар, Бид таны өмнө идэж бас уусан. Мөн та манай гудамжнуудад зааж сургасан гэж эхэлнэ. | |
Luke | MonKJV | 13:27 | Харин тэр, Би та нарт хэлье. Би та нарын хаанахынх гэдгийг мэдэхгүй. Хууль бусын ажилчид та нар бүгд надаас холд гэж хэлнэ. | |
Luke | MonKJV | 13:28 | Аврахаам, Ицхаак, Иакоов болон бүх эш үзүүлэгч Шүтээний хаанчлал дотор байгааг харин та нар өөрсдөө гадна хаягдсанаа харах үед тэнд уйлаан болон шүд хавиралт байх болно. | |
Luke | MonKJV | 13:29 | Тэгээд тэд өрнө болон дорноос мөн умард болон өмнөдөөс ирж, Шүтээний хаанчлалд сууна. | |
Luke | MonKJV | 13:30 | Тэгээд ажигтун, эхнийхэн болох сүүлчийнхэн бий. Мөн сүүлчийнхэн болох эхнийхэн бий гэлээ. | |
Luke | MonKJV | 13:31 | Тэр өдөр хэдэн Фариса хүн ирээд түүнд, Эндээс явж, замаа хөө. Учир нь таныг Ироодис алахыг хүсэж байна гэв. | |
Luke | MonKJV | 13:32 | Тэгэхэд нь тэр тэдэнд, Та нар явж, тэр үнэгэнд хэл. Ажигтун, өнөөдөр, маргааш би чөтгөрүүдийг зайлуулж бас эдгээлтүүдийг хийнэ. Тэгээд гурав дахь өдрөө би төгс болгогдоно. | |
Luke | MonKJV | 13:33 | Гэхдээ би өнөөдөр, маргааш мөн дараагийн өдөр нь замаа хөөх ёстой. Учир нь эш үзүүлэгч Иерусалимын гадна хөнөөгдөж болохгүй. | |
Luke | MonKJV | 13:34 | Иерусалим аа, Иерусалим аа, чи эш үзүүлэгч нарыг алж, чам руу илгээгдсэн тэднийг чулуугаар шиддэг. Эм тахиа дэгдээхийнүүдээ далавчин дороо цуглуулахын адил би чиний хүүхдүүдийг цуглуулахыг хэдэн удаа хүсэв ээ. Гэтэл та нар хүсээгүй! | |
Chapter 14
Luke | MonKJV | 14:1 | Тэгээд ийм явдал болжээ. Шаббаат өдөр тэрбээр ахлах Фарисачуудын нэгний гэрт талх идэхээр ирэхэд тэд түүнийг ажиглаж байв. | |
Luke | MonKJV | 14:3 | Гэтэл Есүс хуульчид болон Фарисачуудад хариулан хэлэхдээ, Шаббаат өдөрт эдгээх нь хуульд нийцтэй юү? гэв. | |
Luke | MonKJV | 14:5 | Дараа нь тэр хариулж тэдэнд, Та нарын хэн нь шаббаат өдөр худгийн нүхэнд унах илжиг эсвэл шар үхрээ шууд татаж гаргахгүй вэ? гэв. | |
Luke | MonKJV | 14:7 | Тэгээд тэрбээр уригдсан хүмүүс хүндтэй байрнуудыг хэрхэн сонгосныг ажиглаад, тэдэнд зүйрлэл ярьж, | |
Luke | MonKJV | 14:8 | Чи хуриманд хэн нэгнээр уригдах үедээ хамгийн хүндтэй байранд бүү суу. Эс бөгөөс чамаас илүү нэр хүндтэй хүн түүгээр уригдсан байх вий. | |
Luke | MonKJV | 14:9 | Тэгээд чамайг болон тэр хүнийг урьсан хүн ирээд чамд, Энэ хүнд байраа өг гэнэ. Тэгэхэд нь чи тэр үед хамгийн доод байрыг ичгүүртэйгээр эзэлж эхэлнэ. | |
Luke | MonKJV | 14:10 | Харин чи уригдах үедээ очоод, хамгийн доод байранд суу. Тэгвэл чамайг урьсан хүн ирээд чамд, Найз аа, дээшээ морил гэнэ. Тэр үед чи өөртэйгөө хамт хооллож байгаа хүмүүсийн өмнө хүндлэлтэй байх болно. | |
Luke | MonKJV | 14:11 | Учир нь өөрийгөө өргөмжилдөг хэн боловч дорд болгогдоно. Харин өөрийгөө дорд болгодог хүн өргөмжлөгдөнө гэв. | |
Luke | MonKJV | 14:12 | Тэгээд тэрбээр өөрийгөө урьсан хүнд бас, Чи хоол эсвэл оройн зоог бэлдэхдээ найзуудаа эсвэл ахан дүүсээ эсвэл хамаатнуудаа эсвэл баян хөршүүдээ бүү дууд. Эс бөгөөс тэд бас чамайг хариуд нь урьж, чамд хариу барих болно. | |
Luke | MonKJV | 14:14 | Тэгээд чи жаргалтай болно. Яагаад гэвэл тэд чамд хариу барьж чадахгүй. Учир нь зөв шударга хүмүүсийн босголтонд чамд хариу баригдана гэжээ. | |
Luke | MonKJV | 14:15 | Тэгтэл түүний хамт хажуулан хооллож байсан нэг нь эдгээр зүйлийг сонсоод түүнд, Шүтээний хаанчлалд талх идэх тэр хүн жаргалтай гэв. | |
Luke | MonKJV | 14:17 | Тэгээд уригдсан хүмүүст, Эдүгээ бүх зүйл бэлэн болсон тул ирцгээнэ үү гэж хэлүүлэхээр оройн зоогийн цагаар боолоо илгээлээ. | |
Luke | MonKJV | 14:18 | Тэгтэл тэд дор бүрнээ нэг шалтгаан тоочиж эхлэв. Эхнийх нь түүнд, Би талбай худалдаж авсан. Тиймээс явж, үзэх хэрэгтэй байна. Намайг шалтгаантайд тооцохыг танаас гуйя гэжээ. | |
Luke | MonKJV | 14:19 | Бас өөр нэг нь, Би таван хос шар үхэр худалдаж авсан. Тэгээд би тэднийг шалгаж үзэхээр явна. Намайг шалтгаантайд тооцохыг танаас гуйж байна гэжээ. | |
Luke | MonKJV | 14:21 | Тиймээс тэр боол ирээд, эзэндээ эдгээр зүйлийг хэллээ. Тэгтэл гэрийн эзэн уурлан боолдоо, Хотын гудамжнууд болон өргөн чөлөөнүүд рүү хурдан яв. Тэгээд ядуу, өрөөл татанхай, хазгар доголон, сохрыг нааш нь авчир гэжээ. | |
Luke | MonKJV | 14:22 | Улмаар мөнөөх боол, Эзэн, таны тушаасны дагуу хийгдлээ. Мөн зай байсаар л байна гэв. | |
Luke | MonKJV | 14:23 | Тэгэхэд эзэн нь боолдоо, Гэр минь дүүргэгдэхийн тулд замууд болон хашаанууд руу яваад, хүмүүсийг ор гэж албад. | |
Luke | MonKJV | 14:24 | Учир нь би та нарт хэлье. Уригдсан байсан тэр хүмүүсийн нэг нь ч оройн зоогноос минь амсахгүй гэжээ гэв. | |
Luke | MonKJV | 14:26 | Хэрэв хэн нэгэн над руу ирээд, эцэг бас эх бас эхнэр бас хүүхдүүд бас ах дүүс бас эгч дүүсээ мөн түүнчлэн өөрийн амиа ч үзэн ядахгүй бол тэр миний шавь байж чадахгүй. | |
Luke | MonKJV | 14:27 | Мөн загалмайгаа үүрдэггүй атлаа миний араас ирэх хэн боловч миний шавь байж чадахгүй. | |
Luke | MonKJV | 14:28 | Учир нь цамхаг барихыг хүсэж байгаа та нарын хэн нь үүнийгээ дуусгахад хангалттай зардал байгаа эсэхийг эхлээд сууж тооцоолохгүй вэ? | |
Luke | MonKJV | 14:29 | Тэгвээс тэрбээр суурийг нь тавьсны дараа үүнийгээ дуусгаж чадахгүй болно. Үүнийг нь харсан бүхэн түүнийг тохуурхаж эхлэн, | |
Luke | MonKJV | 14:31 | Эсвэл ямар хаан өөр хааны эсрэг дайн хийхээр аянд гарахдаа өөрийнх нь эсрэг хорин мянгатай ирэх түүнтэй арван мянгатай тулгарах чадалтай байх эсэхээ эхлээд сууж зөвлөлдөхгүй вэ? | |
Luke | MonKJV | 14:32 | Хэрэв тэр чадалгүй аваас түүнийг алс хол байхад нь элчин сайд илгээж, энх тайвны болзлуудыг асууна. | |
Luke | MonKJV | 14:33 | Яг үүнчлэн та нарын хэн нь ч бай өөртөө байгаа бүхнээ үл орхивол тэр хүн миний шавь байж чадахгүй. | |
Chapter 15
Luke | MonKJV | 15:2 | Тэгтэл Фарисачууд болон бичээчид, Энэ хүн гэмтнүүдийг хүлээн авч бас тэдэнтэй хамт хооллож байна гэж бувтналдав. | |
Luke | MonKJV | 15:4 | Та нараас ямар хүн нь зуун хоньтой байгаад, тэднийхээ нэгийг алдвал ерэн есийгөө цөлд орхиод, алдагдсанаа олох хүртлээ араас нь явахгүй вэ? | |
Luke | MonKJV | 15:6 | Улмаар тэрбээр гэртээ ирээд, найзууд болон ойрынхноо цуглуулаад тэдэнд, Би алдагдсан хонио олсон учраас надтай хамт хөөрөн баясаач гэнэ. | |
Luke | MonKJV | 15:7 | Яг ийм баяр хөөр гэмшин эргэлт шаардлагагүй ерэн есөн зөв шударга хүний төлөөхөөс ч илүү гэмшин эргэсэн нэг гэмтний төлөө тэнгэрт болно гэдгийг би та нарт хэлье. | |
Luke | MonKJV | 15:8 | Бас ямар эмэгтэй арван драхмийтай байгаад, нэг драхмийгаа алдвал дэн асаагаад, гэрээ шүүрдэж, үүнийг олох хүртлээ хичээнгүйлэн хайхгүй вэ? | |
Luke | MonKJV | 15:9 | Тэгээд олохдоо найзууд болон ойрынхноо цуглуулж, Би алдсан драхмийгаа олсон учраас надтай хамт хөөрөн баясаач гэнэ. | |
Luke | MonKJV | 15:10 | Яг үүнчлэн би та нарт хэлье. Гэмшин эргэсэн нэг гэмтний төлөөх баяр хөөр Шүтээний элч нарын оршихуйд болдог гэв. | |
Luke | MonKJV | 15:12 | Тэгээд бага нь аавдаа, Аав аа, надад харьяалагдах эд барааны хувийг өгөөч гэв. Тэгэхэд нь тэрбээр амин зуулгаа тэдэнд хуваалаа. | |
Luke | MonKJV | 15:13 | Тэгээд олон биш өдрийн дараа бага хүү нь бүхнээ цуглуулаад, холын нутаг руу аянд явав. Улмаар тэнд замбараагүй амьдралд эд бараагаа үржээ. | |
Luke | MonKJV | 15:14 | Тэгтэл түүнийг бүхнээ барсан үед тэр газарт их өлсгөлөн болов. Тэгээд тэр гачигдаж эхэллээ. | |
Luke | MonKJV | 15:15 | Тиймээс тэр явж, уг нутгийн нэгэн иргэнтэй нийлжээ. Тэгэхэд нь тэрбээр гахайг хооллохын тулд түүнийг талбайнууд руугаа явуулав. | |
Luke | MonKJV | 15:16 | Тэгээд тэрбээр гахайны идэж байсан хальснуудаар гэдсээ дүүргэх юмсан гэж хомхойрчээ. Гэвч хэн ч түүнд өгсөнгүй. | |
Luke | MonKJV | 15:17 | Тэгэхэд нь тэр өөртөө ухаараад хэлсэн нь, Аавын минь хөлсөлсөн хэчнээн олон зарц элбэг дэлбэг талхтай байдаг билээ. Гэтэл би өлсгөлөнгөөр үхэх нь! | |
Luke | MonKJV | 15:18 | Би босоод, аав руугаа очиж улмаар түүнд, Аав аа, би тэнгэрийн эсрэг бас таны өмнө гэм хийсэн. | |
Luke | MonKJV | 15:19 | Мөн би цаашид таны хүү гэж дуудагдах нь зохисгүй. Намайг хөлсөлсөн зарц нарынхаа нэг шиг болгооч гэж хэлье. | |
Luke | MonKJV | 15:20 | Тэгээд тэр босоод, аав руугаа очив. Харин түүнийг нэлээд хол байх үед аав нь түүнийг хараад, өрөвдсөн бөгөөд гүйж ирэн, хүзүүнээс нь тэвэрч, түүнийг үнслээ. | |
Luke | MonKJV | 15:21 | Тэгтэл хүү нь түүнд, Аав аа, би тэнгэрийн эсрэг бас таны өмнө гэм хийсэн. Тэгээд би цаашид таны хүү гэж дуудагдах нь зохисгүй гэв. | |
Luke | MonKJV | 15:22 | Харин аав нь боолууддаа, Хамгийн сайн ууж авчраад, түүнд өмсгө. Мөн гарт нь бөгж, хөлд нь гутал өг. | |
Luke | MonKJV | 15:24 | Учир нь миний энэ хүү үхсэн байсан боловч дахин амьдарлаа. Тэр алдагдсан байсан бөгөөд олдлоо гэв. Ингээд тэд хөгжилдөж эхэлжээ. | |
Luke | MonKJV | 15:25 | Эдүгээ түүний том хүү талбайд байлаа. Тэгээд тэрбээр гэр лүүгээ ойртож явах зуураа хөгжим бас бүжиглэлдээнийг сонсов. | |
Luke | MonKJV | 15:27 | Тэгэхэд нь тэр түүнд, Таны дүү ирсэн. Тэгээд аав тань түүнийг эсэн мэнд хүлээж авсан учраас бордсон тугал нядалсан гэв. | |
Luke | MonKJV | 15:29 | Тэгтэл тэр хариулж аавдаа, Ажигтун, энэ олон жил би танд үйлчилж бас ямар ч үед таны тушаалыг зөрчөөгүй. Тэгэхэд та намайг найз нөхөдтэйгөө хөгжилд гэж хэзээ ч надад ишиг өгч байгаагүй. | |
Luke | MonKJV | 15:30 | Гэтэл таны амин зуулгыг янхнуудтай цөлмөсөн энэ хүүгээ ирэнгүүт та түүнд зориулж бордсон тугал нядалсан байна гэв. | |
Luke | MonKJV | 15:31 | Тэгэхэд нь тэр түүнд, Хүү минь, чи үргэлж надтай хамт байдаг. Тэгээд надад байгаа бүхэн чинийх мөн. | |
Chapter 16
Luke | MonKJV | 16:1 | Мөн тэрбээр бас шавь нартаа, Нэгэн баян эр байжээ. Тэр даамалтай байсан бөгөөд тэр нь түүний эд хөрөнгийг үрсэн гэдгээр түүнд буруутгагдсан байв. | |
Luke | MonKJV | 16:2 | Тэгээд тэр түүнийг дуудаж түүнд, Би чиний талаар яахаараа ийм зүйл сонсоно вэ? Чи даамлын албаныхаа талаар өчиг өг. Учир нь чи цаашид даамал байж чадахгүй гэлээ. | |
Luke | MonKJV | 16:3 | Тэгэхэд нь даамал өөртөө, Би яах вэ? Учир нь миний эзэн надаас даамлын албыг хураан авч байна. Би газар ухаж чадахгүй. Гуйлга гуйхаас ичиж байна. | |
Luke | MonKJV | 16:4 | Даамлын албанаасаа зайлуулагдах үед хүмүүс намайг орон гэртээ хүлээж авч болохын тулд би юу хийхээ мэдлээ гэв. | |
Luke | MonKJV | 16:5 | Тиймээс тэр эзнийхээ зээлдэгч нэг бүрийг дуудаад эхнийхт нь, Чи миний эзэнд хэр их өртэй вэ? гэжээ. | |
Luke | MonKJV | 16:6 | Тэгтэл тэр, Зуун хэмжүүр тос гэв. Тэгэхэд нь тэр түүнд, Тооцоогоо аваад, хурдан суу. Тэгээд тавь гэж бич гэлээ. | |
Luke | MonKJV | 16:7 | Дараа нь өөр нэгэнд, Харин чи хэр их өртэй вэ? гэв. Тэгтэл тэр, Зуун хэмжүүр буудай гэжээ. Тэгэхэд нь тэр түүнд, Тооцоогоо аваад, ная гэж бич гэлээ. | |
Luke | MonKJV | 16:8 | Гэтэл шударга бус даамал нь мэргэн ухаанаар үйлдсэн тул эзэн нь сайшаав. Учир нь энэ дэлхийн хүүхдүүд өөрсдийн үедээ гэрлийн хүүхдүүдээс ч илүү мэргэн ажээ. | |
Luke | MonKJV | 16:9 | Мөн би та нарт хэлье. Та нар шударга бусын эд хөрөнгөөр өөрсдөдөө найзууд бий болго. Тэгвэл та нарыг үгүй болох үед тэд та нарыг мөнхийн асрууддаа хүлээн авах юм. | |
Luke | MonKJV | 16:10 | Өчүүхэнд итгэмжтэй нь ихэд ч бас итгэмжтэй байна. Мөн өчүүхэнд шударга бус нь ихэд ч бас шударга бус байна. | |
Luke | MonKJV | 16:11 | Тийм учраас та нар шударга бусын эд хөрөнгөнд итгэмжтэй байгаагүй бол хэн та нарт жинхэнэ баялгийг даатгах юм бэ? | |
Luke | MonKJV | 16:12 | Мөн та нар өөр хүний зүйлд итгэмжтэй байгаагүй бол хэн та нарт өөрсдийнхийг чинь өгөх юм бэ? | |
Luke | MonKJV | 16:13 | Нэг ч зарц хоёр эзэнд үйлчилж чадахгүй. Учир нь тэрбээр нэг бол нэгийг нь үзэн ядаж, нөгөөг нь хайрлана. Эсвэл тэр нэгнээс нь зуурч, нөгөөг нь ад үзнэ. Та нар Шүтээнд мөн эд хөрөнгөнд зэрэг үйлчилж чадахгүй гэв. | |
Luke | MonKJV | 16:14 | Тэгэхэд шунахай байдаг Фарисачууд ч бас энэ бүх зүйлийг сонслоо. Тэгээд тэд түүнд эгдүүцэв. | |
Luke | MonKJV | 16:15 | Тэгэхэд нь тэр тэдэнд, Та нар бол хүмүүний өмнө өөрсдийгөө зөвтгөгчид. Харин Шүтээн та нарын зүрх сэтгэлийг мэддэг. Яагаад гэвэл хүмүүсийн дунд өргөмжлөгддөг нь Шүтээний өмнө жигшүүр байдаг. | |
Luke | MonKJV | 16:16 | Хууль болон эш үзүүлэгч нар нь Иоаннисийг хүртэл байсан. Энэ цагаас хойш Шүтээний хаанчлал тунхаглагдаж улмаар үүн рүү хүн бүр хүчилж байна. | |
Luke | MonKJV | 16:18 | Эхнэрээ явуулаад, өөр хүнтэй гэрлэх хэн боловч завхайрч буй хэрэг. Мөн нөхрөөсөө явуулагдсан эмэгтэйтэй гэрлэх хэн боловч завхайрч буй хэрэг. | |
Luke | MonKJV | 16:19 | Нэгэн баян эр байв. Тэрбээр нил ягаан, нарийн маалинган даавуугаар хувцаслаж, өдөр бүр тансаг цэнгэдэг байжээ. | |
Luke | MonKJV | 16:21 | Тэгэхэд тэрбээр баяны ширээнээс унасан үйрмэгүүдээр хооллохыг хүсдэг байжээ. Түүнчлэн бас ноход ирж, ярнуудыг нь долоодог байлаа. | |
Luke | MonKJV | 16:22 | Гэтэл ийм явдал болжээ. Мөнөөх гуйлгачин үхээд, Аврахаамын тэвэрт элч нараар хүргэгдсэн байлаа. Мөн нөгөө баян ч бас үхэж улмаар оршуулагджээ. | |
Luke | MonKJV | 16:23 | Тэгээд тэрбээр үхэгсдийн газарт тарчлалуудад байхдаа харцаа өргөж, алсад байгаа Аврахаам болон түүний тэвэр дэх Лаазаросыг харав. | |
Luke | MonKJV | 16:24 | Тэгээд тэр хашгиран, Аврахаам эцэг минь, намайг өршөөж, Лаазаросыг илгээгээч. Тэгвэл тэр хурууныхаа үзүүрийг усанд дүрээд, миний хэлийг сэрүүцүүлж болох юм. Учир нь би энэ галын дөлөнд тарчлагдаж байна гэжээ. | |
Luke | MonKJV | 16:25 | Харин Аврахаам, Хүү минь, чи амьдралдаа сайн зүйлсээ хүлээж авсан шиг Лаазарос бас мууг хүлээж авсан гэдгийг сана. Харин одоо тэр тайтгаруулагдаж, чи тарчлагдаж байна. | |
Luke | MonKJV | 16:26 | Тэгээд энэ бүхнээс гадна бид болон та нарын хооронд том ангал тогтжээ. Энэ нь эндээс та нар луу гатлахыг бас тэндээс бидэн рүү гатлахыг хүсэгчид чадахгүйн тулд юм гэлээ. | |
Luke | MonKJV | 16:27 | Тэгтэл тэр, Эцэг минь, тэгвэл түүнийг миний эцгийн гэр лүү илгээхийг би танаас гуйя. | |
Luke | MonKJV | 16:28 | Учир нь надад таван ах дүү бий. Тэд ч бас энэ тарчлалын газар луу ирэхгүйн тулд тэр тэдэнд гэрчлэг гэв. | |
Luke | MonKJV | 16:30 | Гэвч тэр, Үгүй ээ, Аврахаам эцэг минь. Харин үхэгсдээс нэг нь тэдэн рүү очвол тэд гэмшин эргэнэ гэжээ. | |
Chapter 17
Luke | MonKJV | 17:1 | Тэгээд тэрбээр шавь нарт, Бүдрүүлэлтүүд ирэхгүй байх боломжгүй. Харин эдгээр нь дамжин ирэх тэр хүн гаслантай яа! | |
Luke | MonKJV | 17:2 | Түүний хувьд эдгээр багачуудын нэгийг бүдрүүлснээс тээрмийн чулууг хүзүүндээ зүүлгээд, тэнгис рүү шидэгдсэн нь дээр. | |
Luke | MonKJV | 17:3 | Өөрсдөдөө анхаар. Тэгээд ах дүү чинь чиний эсрэг гэм үйлдвэл түүнийг зэмлэ. Тэгэхэд тэр гэмшин эргэвэл түүнийг уучил. | |
Luke | MonKJV | 17:4 | Мөн тэр чиний эсрэг өдөрт долоон удаа гэм үйлдээд улмаар, Би гэмшин эргэж байна гэсээр өдөрт долоон удаа чам руу буцаж ирвэл түүнийг уучил гэлээ. | |
Luke | MonKJV | 17:6 | Тэгэхэд Эзэн, Хэрэв та нарт гичийн ганц үр төдий итгэл байгаад, энэ ялам модонд, Үндсээрээ сугарч, тэнгист суулгагд гэж хэлбэл энэ нь та нарт дуулгавартай байна. | |
Luke | MonKJV | 17:7 | Харин та нарын хэн нь газар хагалж буй эсвэл мал тэжээж буй боолтой байгаад, тэр чинь талбайгаас ирэхэд, Явж, хооллохоор суу гэж шууд хэлэх вэ? | |
Luke | MonKJV | 17:8 | Харин оронд нь түүнд, Миний идэх юмыг бэлтгэ. Бас намайг идэж, уух зуур хормойгоо шуугаад, надад үйлчил. Тэгээд дараа нь чи идэж, уу гэж хэлэхгүй гэж үү? | |
Luke | MonKJV | 17:9 | Тушаагдсан зүйлсийг хийснийх нь төлөө мөнөөх боолд тэр талархдаг уу? Би үгүй гэж бодож байна. | |
Luke | MonKJV | 17:10 | Яг үүнчлэн та нар өөрсдөдөө тушаагдсан бүхнийг хийчихээд, Бид бол ашиггүй боолууд. Бид хийх ёстой зүйлээ хийсэн гэж хэл гэв. | |
Luke | MonKJV | 17:11 | Тэгээд ийм явдал болжээ. Тэр Иерусалим руу явахдаа Самареиа болон Галийл дундуур дайран өнгөрчээ. | |
Luke | MonKJV | 17:12 | Улмаар тэрбээр нэгэн тосгон руу орох үедээ уяман өвчтэй арван хүнтэй тааралдав. Тэд холхон зогсож байлаа. | |
Luke | MonKJV | 17:14 | Тэгэхэд нь тэр харахдаа тэдэнд, Явж, өөрсдийгөө тахилч нарт харуул гэлээ. Тэгээд ийм явдал болов. Тэд явах зуураа цэвэр болгогджээ. | |
Luke | MonKJV | 17:15 | Гэтэл тэдний нэг нь эдгэрсэн болохоо хараад буцаж очин, чанга дуугаар Шүтээнийг алдаршуулж | |
Luke | MonKJV | 17:16 | улмаар түүнд талархан, нүүрээрээ хөлд нь унав. Тэгэхэд тэр нь Самареиа хүн байжээ. | |
Luke | MonKJV | 17:18 | Шүтээнд яруу алдрыг өргөхөөр буцаж ирсэн нь энэ харь хүнээс өөр харагдахгүй байна гэлээ. | |
Luke | MonKJV | 17:20 | Тэгээд Фарисачууд Шүтээний хаанчлал хэзээ ирэхийг асуухад тэр хариулж тэдэнд, Шүтээний хаанчлал харагдах зүйлээр ирдэггүй. | |
Luke | MonKJV | 17:21 | Бас тэд, Ажигтун энд! эсвэл Ажигтун тэнд! гэж хэлэхгүй. Учир нь ажигтун, Шүтээний хаанчлал та нарын дотор байдаг гэв. | |
Luke | MonKJV | 17:22 | Тэгээд тэрбээр шавь нарт, Та нар хүмүүний Хүүгийн өдрүүдийн нэгийг харахыг хүсэх бөгөөд үүнийг харахгүй тийм өдрүүд ирнэ. | |
Luke | MonKJV | 17:23 | Улмаар тэд та нарт, Ажигтун энд эсвэл ажигтун тэнд гэж хэлнэ. Араас нь бүү яв бас бүү мөшгө. | |
Luke | MonKJV | 17:24 | Учир нь тэнгэрийн доор нэг хэсгээс цахилж, тэнгэрийн доор нөгөө хэсэг рүү гэрэлтдэг цахилгаан адил хүмүүний Хүү ч бас өөрийн өдөрт яг тийм байх болно. | |
Luke | MonKJV | 17:26 | Мөн Ноахын өдрүүдэд болсон шиг нь хүмүүний Хүүгийн өдрүүдэд ч бас тийнхүү байх болно. | |
Luke | MonKJV | 17:27 | Учир нь Ноах авдрандаа орсон бас үер ирээд, бүгдийг сүйтгэсэн тэр өдрийг хүртэл хүмүүс идсээр, уусаар, гэрлэсээр, гэрлүүлсээр байсан. | |
Luke | MonKJV | 17:28 | Үүнчлэн Лоотын өдрүүдэд ч бас болсон шиг тэд идсээр, уусаар, худалдан авсаар, худалдсаар, тарьсаар, барьж байгуулсаар байсан. | |
Luke | MonKJV | 17:29 | Гэтэл Лоотыг Соодомагаас явсан тэр өдөр тэнгэрээс гал ба хүхэр цутгаж, бүгдийг устгасан. | |
Luke | MonKJV | 17:31 | Тэр өдөрт өөрөө дээвэр дээр, юм нь гэрт байх аваас тэр түүнийгээ авах гэж бүү доош бууг. Мөн талбайд байгаа нь үүнчлэн бүү эргэж буцаг. | |
Luke | MonKJV | 17:33 | Өөрийн амийг аврахыг эрмэлзэх хэн боловч үүнийгээ алдана. Мөн өөрийнхийгөө алдах хэн боловч үүнийгээ авч үлдэнэ. | |
Luke | MonKJV | 17:34 | Би та нарт хэлье. Тэр шөнө хоёр хүн нэг оронд байна. Нэг нь авагдах бөгөөд нөгөө нь орхигдоно. | |
Chapter 18
Luke | MonKJV | 18:3 | Мөн уг хотод нэгэн бэлэвсэн эмэгтэй байсан бөгөөд тэр түүн дээр ирээд, Өстнөөс минь миний өшөөг аваач гэдэг байжээ. | |
Luke | MonKJV | 18:4 | Тэгэхэд нь тэр хэсэгтээ л хүсээгүй боловч дараа нь дотроо, Би Шүтээнээс эмээдэггүй бас хүмүүнийг ч хүндэлдэггүй. | |
Luke | MonKJV | 18:5 | Гэхдээ энэ бэлэвсэн эмэгтэй надад төвөг удаж байгаа учраас би түүний өшөөг авъя. Эс бөгөөс тэр байнгын ирэлтээрээ намайг залхаана гэжээ гэв. | |
Luke | MonKJV | 18:7 | Тэгээд хэдийгээр Шүтээн тэдэнд удаан тэвчээртэй ханддаг ч өөр лүү нь өдөр ч, шөнө ч хашгирч буй сонгогдогсдынхоо өшөөг авахгүй гэж үү? | |
Luke | MonKJV | 18:8 | Тэр хурдан тэдний өшөөг авна гэдгийг би та нарт хэлье. Гэсэн ч хүмүүний Хүү дэлхий дээр ирэхдээ итгэлийг олох болов уу? гэлээ. | |
Luke | MonKJV | 18:9 | Улмаар өөрсдийгөө зөв байдаг гэж дотроо бат итгэдэг мөн бусдыг ад үздэг зарим хүнд тэр энэ зүйрлэлийг ярив. | |
Luke | MonKJV | 18:10 | Хоёр хүн гуйлт хийхээр сүм рүү өгсжээ. Нэг нь Фариса хүн харин нөгөөх нь татвар хураагч байв. | |
Luke | MonKJV | 18:11 | Фариса хүн нь зогсоод, дотроо ийн гуйлт хийжээ. Шүтээн минь, би танд талархъя. Учир нь би бол бусад хүмүүс шиг тонуулч, шударга бус, завхай эсвэл бүр энэ татвар хураагч шиг ч биш. | |
Luke | MonKJV | 18:13 | Тэгэхэд хол зогсож буй татвар хураагч харцаа ч тэнгэр өөд өргөхийг үл хүсэн харин ч цээжин дээрээ дэлдээд, Шүтээн минь, гэмтэн намайг өршөөгөөч гэв. | |
Luke | MonKJV | 18:14 | Би та нарт хэлье. Энэ хүн нөгөөхөөсөө илүү цагаатгагдаад, гэр лүүгээ явсан. Учир нь өөрийгөө өргөмжлөгч хүн бүр дорд болгогдоно. Харин өөрийгөө дорд болгогч нь өргөмжлөгдөнө гэв. | |
Luke | MonKJV | 18:15 | Тэгэхэд нялх хүүхдүүдэд гарыг нь хүргэхийн тулд хүмүүс тэднийг ч бас түүн рүү авчрав. Гэтэл шавь нар нь хараад, тэднийг зандарчээ. | |
Luke | MonKJV | 18:16 | Тэгтэл Есүс тэднийг өөр лүүгээ дуудаж, Над руу ирэхийг нь бяцхан хүүхдүүдэд зөвшөөр. Мөн тэднийг бүү хоригло. Учир нь Шүтээний хаанчлал бол ийм хүмүүсийнх юм. | |
Luke | MonKJV | 18:17 | Үнэхээр би та нарт хэлье. Шүтээний хаанчлалыг бяцхан хүүхэд шиг хүлээж авахгүй хэн ч бай хэзээ ч тийш орохгүй гэлээ. | |
Luke | MonKJV | 18:18 | Тэгэхэд нэгэн захирагч түүнээс, Сайн Багш аа, мөнхийн амьдралыг өвлөхийн тулд би юу хийх вэ? гэж асуув. | |
Luke | MonKJV | 18:19 | Тэгтэл Есүс түүнд, Чи яагаад намайг сайн гэж дуудна вэ? Ганцхан Шүтээнээс өөр хэн ч сайн биш. | |
Luke | MonKJV | 18:20 | Бүү завхайр. Бүү аллага үйлд. Бүү хулгайл. Бүү худал гэрчил. Эцэг, эхээ хүндэтгэ гэдэг тушаалуудыг чи мэднэ гэлээ. | |
Luke | MonKJV | 18:22 | Эдүгээ Есүс энэ зүйлсийг сонсоод түүнд, Гэсэн ч чамд нэг зүйл дутуу байна. Байгаа бүхнээ зараад, ядууст тараа. Тэгээд чи тэнгэрт эрдэнэтэй болно. Тэгээд ирж, намайг дага гэлээ. | |
Luke | MonKJV | 18:24 | Харин Есүс түүнийг ихэд гунигтай болсныг хараад, Эд баялагтай хүмүүс Шүтээний хаанчлалд орох нь ямар хэцүү гээч! | |
Luke | MonKJV | 18:25 | Учир нь баян хүн Шүтээний хаанчлалд орохоос тэмээ зүүний сүвэгчээр орох нь илүү амархан байдаг гэв. | |
Luke | MonKJV | 18:29 | Тэгэхэд нь тэр тэдэнд, Үнэхээр би та нарт хэлье. Шүтээний хаанчлалын төлөө орон гэр эсвэл эцэг эх эсвэл ахан дүүс эсвэл эхнэр эсвэл хүүхдүүдээ орхиод, | |
Luke | MonKJV | 18:30 | энэ цагт маш ихийг мөн ирэх дэлхийд мөнхийн амьдралыг хүлээн авахгүй хүн байхгүй гэжээ. | |
Luke | MonKJV | 18:31 | Улмаар тэрбээр мөнөөх арван хоёрыг ойртуулаад тэдэнд, Ажигтун, бид Иерусалим руу өгсөж явна. Тэгээд хүмүүний Хүүгийн талаар эш үзүүлэгч нараар бичигдсэн бүх зүйл биелэгдэнэ. | |
Luke | MonKJV | 18:32 | Учир нь тэрбээр Жүүд бусчуудад тушаагдаж улмаар тохуурхагдан, гутаан доромжлуулж мөн нулимуулна. | |
Luke | MonKJV | 18:33 | Тэгээд тэд түүнийг ташуурдан улмаар ална. Тэгэхэд гурав дахь өдөр нь тэрдахин босно гэв. | |
Luke | MonKJV | 18:34 | Тэгэхэд нь тэд энэ зүйлсээс нэгийг нь ч ойлгосонгүй. Мөн энэ үг нь тэднээс нууцлагдсан байсан бөгөөд хэлэгдсэн нь юу болохыг тэд мэдсэнгүй. | |
Luke | MonKJV | 18:35 | Тэгээд ийм явдал болжээ. Түүнийг Иерихоо руу ойртоход нэгэн сохор хүн замын хажууд гуйлга гуйн сууж байв. | |
Luke | MonKJV | 18:39 | Тэгэхэд урд нь явж байсан хүмүүс түүнийг дуугүй болгохоор зандрав. Харин тэр, Давийдийн хүү минь, намайг өрөвдөөч гэж улам их хашгирлаа. | |
Luke | MonKJV | 18:40 | Тэгтэл Есүс зогсоод, түүнийг өөр лүүгээ авчрахыг тушаав. Тэгээд ойртож ирэхэд нь түүнээс, | |
Luke | MonKJV | 18:41 | Намайг чамд юу хийж өгөөсэй гэж чи хүсэж байна вэ? гэж асуув. Тэгэхэд нь тэр, Эзэн, хараатай болохыг гэлээ. | |
Chapter 19
Luke | MonKJV | 19:2 | Тэгэхэд ажигтун, Заккаи нэртэй нэгэн эр тэнд байсан бөгөөд тэрбээр татвар хураагчдын ахлагч байсан юм. Мөн тэр баян байжээ. | |
Luke | MonKJV | 19:3 | Тэгээд тэрбээр Есүс гэж хэн болохыг харахыг эрмэлзэв. Гэвч тэр чац багатай байсан учраас бүчсэн олноос болоод чадсангүй. | |
Luke | MonKJV | 19:4 | Тиймээс тэр түүнийг харахын тулд түрүүлж гүйн, ялам модонд авирав. Учир нь тэр уг замаар өнгөрөх гэж байжээ. | |
Luke | MonKJV | 19:5 | Тэгээд Есүс уг газарт ирэх үедээ өөд харав. Улмаар түүнийг хараад түүнд, Заккаи, түргэл, буугаад ир. Учир нь би өнөөдөр танай гэрт байх ёстой гэлээ. | |
Luke | MonKJV | 19:8 | Гэтэл Заккаи босож зогсоод Эзэнд, Ажигтун, Эзэн, би эд агуурсынхаа хагасыг ядууст өгч байна. Мөн би хэн нэгнээс ямар нэгэн зүйлийг завшсан бол дөрөв дахинг эргүүлж өгье гэв. | |
Luke | MonKJV | 19:9 | Тэгэхэд нь Есүс түүнд, Тэр ч бас Аврахаамын хүү мөн учраас өнөөдөр энэ айлд аврал ирж байна. | |
Luke | MonKJV | 19:11 | Тэгээд тэднийг энэ зүйлсийг сонсох зуур нэгэн зүйрлэлийг тэр нэмж ярив. Учир нь тэрбээр Иерусалимд ойрхон байсан бөгөөд тэд Шүтээний хаанчлал удахгүй харагдана гэж бодож байсан юм. | |
Luke | MonKJV | 19:12 | Тиймээс тэр, Нэгэн язгууртан хаанчлалыг өөртөө хүлээн авчихаад, эргэж ирэхээр холын нутаг руу явжээ. | |
Luke | MonKJV | 19:13 | Тэгэхдээ арван боолоо дуудаж, тэдэнд арван мна өгөв. Тэгээд тэдэнд, Намайг иртэл арилжаа хий гэлээ. | |
Luke | MonKJV | 19:14 | Харин иргэд нь түүнийг үзэн ядаж, Бидний дээр энэ хүн хаанчлахыг бид үл хүснэ гэсэн зурвас түүний араас илгээв. | |
Luke | MonKJV | 19:15 | Тэгээд ийм явдал болжээ. Хаанчлалыг хүлээн авсан тэр эргэж ирэв. Тэгээд мөнгө өгөгдсөн боол бүр нь арилжаагаар хэр ихийг олсныг мэдэхийн тулд тэднийг өөр лүүгээ дуудуулахыг тушаалаа. | |
Luke | MonKJV | 19:17 | Тэгэхэд нь тэр түүнд, Сайн байна, сайн боол оо. Чи өчүүхэнд итгэмжтэй байсан тул арван хотын дээр эрх мэдэлтэй бол гэжээ. | |
Luke | MonKJV | 19:20 | Дараа нь өөр нэг нь ирээд, Эзэн, ажигтун, таны мна энэ байна. Би үүнийг алчууранд хадгалж байсан юм. | |
Luke | MonKJV | 19:21 | Яагаад гэвэл та хатуу хүн учраас би танаас айсан. Та тавиагүй газраасаа авч бас үр цацаагүй газраасаа хураадаг гэжээ. | |
Luke | MonKJV | 19:22 | Тэгэхэд нь тэр түүнд, Хорон муу боол оо, амнаас чинь гарснаар би чамайг шүүнэ. Намайг тавиагүй газраасаа авч бас үр цацаагүй газраасаа хураадаг хатуу хүн гэдгийг чи мэдэж байсан. | |
Luke | MonKJV | 19:23 | Тэгээдби ирээд, өөрийнхийгөө хүүтэй нь нэхэж болохын тулд чи яагаад мөнгийг минь мөнгө хүүлэгчийн лангуу руу аваачсангүй вэ? гэв. | |
Luke | MonKJV | 19:26 | Учир нь юм байгаа хүн бүрт өгөгдөнө. Харин юм байхгүй хүнээс байгаа нь хүртэл түүнээс авагдана гэдгийг би та нарт хэлье. | |
Luke | MonKJV | 19:27 | Түүнээс гадна намайг өөрсдийнх нь дээр хаанчлахыг үл хүсдэг миний тэр дайснуудыг нааш нь авчраад, миний өмнө хороо гэжээ гэв. | |
Luke | MonKJV | 19:29 | Тэгэхэд ийм явдал болжээ. Тэрбээр Витфагий болон Чидуны гэдэг уулан дахь Витаниад ойртож ирэх үедээ шавь нараасаа хоёрыг илгээж, | |
Luke | MonKJV | 19:30 | Та нар өмнөө байгаа тосгон руу яв. Та нар тийш орохдоо хүн хэзээ ч дээр нь мордож байгаагүй уяатай дудранг олно. Түүнийг тайлаад авчир. | |
Luke | MonKJV | 19:31 | Тэгээд хэн нэгэн та нараас, Яагаад тайлж байгаа юм бэ? гэж асуувал түүнд, Эзэнд үүний хэрэг байгаа учраас гэж хэлээрэй гэв. | |
Luke | MonKJV | 19:33 | Улмаар тэд дудранг тайлж байхад эзэд нь тэдэнд, Яагаад дудранг тайлж байгаа юм бэ? гэв. | |
Luke | MonKJV | 19:35 | Дараа нь тэд үүнийг Есүс рүү авчрав. Улмаар хувцаснуудаа дудран дээр тохоод, дээр нь Есүсийг суулгалаа. | |
Luke | MonKJV | 19:37 | Тэгтэл түүнийг Чидуны уулын бэлд ойртож ирэхэд эдүгээ бүх цугласан олон шавь нь өөрсдийнхөө үзсэн бүх аугаа ажлын төлөө хөөрөн баясаж бас Шүтээнийг чанга дуугаар магтаж эхлэн, | |
Luke | MonKJV | 19:38 | Эзэний нэрээр ирж буй Хаан нь ерөөлтэй еэ. Амар тайван нь тэнгэрт, яруу алдар нь хамгийн өндөрт гэв. | |
Luke | MonKJV | 19:39 | Тэгэхэд нь цугласан олны дундаас Фарисачуудын зарим нь түүнд, Багш аа, шавь нараа зэмлээч гэлээ. | |
Luke | MonKJV | 19:40 | Тэгтэл тэр хариулж тэдэнд, Хэрэв энэ хүмүүс дуугүй болбол чулуунууд шууд хашгирах биз гэдгийг би та нарт хэлье гэв. | |
Luke | MonKJV | 19:42 | Хэрэв чи, үнэхээр чи, амар тайвандаа хамаарах зүйлсийг ядаж л өөрийнхөө энэ өдөрт мэдсэнсэн бол! Харин одоо эдгээр нь чиний нүднээс нууцлагдлаа. | |
Luke | MonKJV | 19:43 | Учир нь дайснууд чинь чамайг тойруулан хаалт босгоод, чамайг бүсэлж улмаар тал бүрээс чинь шахах тэр өдрүүд чам дээр ирнэ. | |
Luke | MonKJV | 19:44 | Тэгээд чамайг болон чиний дотор байгаа хүүхдүүдийг чинь газартай тэгшилнэ. Мөн тэд чиний дотор чулууг чулуун дээр нь үлдээхгүй. Учир нь чи шалгуулалтынхаа цагийг мэдсэнгүй гэлээ. | |
Luke | MonKJV | 19:45 | Тэгээд тэрбээр сүм рүү ороод, дотор нь худалдаж бас худалдан авч байсан хүмүүсийг хөөж эхлэн | |
Luke | MonKJV | 19:46 | тэдэнд, Миний өргөө бол гуйлтын өргөө хэмээн бичигдсэн байдаг. Гэтэл та нар үүнийг хулгайч нарын үүр болгожээ гэв. | |
Luke | MonKJV | 19:47 | Тэгээд тэрбээрсүм дотор өдөр бүр заан сургалаа. Харин ахлах тахилч нар болон бичээчид мөн ард түмний ахлагч нар түүнийг устгахыг эрмэлзэв. | |
Chapter 20
Luke | MonKJV | 20:1 | Тэгээд ийм явдал болжээ. Тэрбээр сүм дотор ард түмэнд заан сургаж, сайн мэдээ номлож байсан тэр өдрүүдийн нэгэнд ахлах тахилч нар болон бичээчид ахлагч нарын хамт ирээд | |
Luke | MonKJV | 20:2 | улмаар түүнтэй ярьж, Бидэнд хэлээдэх. Та ямар эрх мэдлээр эдгээрийг хийдэг юм бэ? Эсвэл танд энэ эрх мэдлийг өгсөн нь хэн бэ? гэв. | |
Luke | MonKJV | 20:3 | Тэгэхэд нь тэр хариулж тэдэнд, Би ч бас та нараас нэг зүйл асууя. Тэгээд надад хариул. | |
Luke | MonKJV | 20:5 | Тэгтэл тэд өөр хоорондоо, Хэрэв бид, Тэнгэрээс гэвэл тэр, Тэгээд та нар яагаад түүнд итгээгүй юм бэ? гэнэ. | |
Luke | MonKJV | 20:6 | Харин бид, Хүмүүнээс гэвэл, хамаг ард түмэн бидэн рүү чулуу шиднэ. Учир нь тэд Иоаннисийг эш үзүүлэгч байсан гэдэгт ятгагдсан байгаа хэмээн хэлэлцлээ. | |
Luke | MonKJV | 20:8 | Тэгтэл Есүс тэдэнд, Би ч бас эдгээр зүйлийг ямар эрх мэдлээр хийдгээ та нарт хэлэхгүй гэв. | |
Luke | MonKJV | 20:9 | Дараа нь тэрбээр ард түмэнд энэ зүйрлэлийг ярьж эхлэв. Нэгэн эр усан үзмийн тариалан тарьж, үүнийгээ тариаланчдад түрээслээд, холын улс руу удаан хугацаагаар явжээ. | |
Luke | MonKJV | 20:10 | Тэгээд тэрбээр усан үзмийн тариалангийн жимснээс өөрт нь тариаланчид өгөх ёстой гээд зохистой цагт нь нэгэн боолыг тэдэн рүү илгээжээ. Гэтэл тариаланчид түүнийг зодоод, хоосон явуулав. | |
Luke | MonKJV | 20:11 | Тэгэхэд нь тэр дахин өөр боолыг илгээжээ. Гэтэл тэд түүнийг ч бас зодоод, гутаан доромжилж, хоосон явууллаа. | |
Luke | MonKJV | 20:13 | Дараа нь усан үзмийн тариалангийн эзэн, Би юу хийх вэ? Хайртай хүүгээ илгээе. Тэд түүнийг хараад хүндэтгэнэ байх гэв. | |
Luke | MonKJV | 20:14 | Гэтэл тариаланчид түүнийг харахдаа өөр хоорондоо, Энэ өв залгамжлагч нь байна. Нааш ирцгээ. Өв хөрөнгийг нь өөрсдийнх болгохын тулд түүнийг алъя хэмээн хэлэлцжээ. | |
Luke | MonKJV | 20:15 | Ингээд тэд түүнийг усан үзмийн тариалангаас гаргаж алав. Тиймээс мөнөөх усан үзмийн тариалангийн эзэн тэдэнд юу хийх вэ? | |
Luke | MonKJV | 20:16 | Тэр ирээд, эдгээр тариаланчдыг устгаж улмаар усан үзмийн тариаланг өөр хүмүүст өгнө гэлээ. Тэгтэл тэд сонсоод, Бүү болог гэв. | |
Luke | MonKJV | 20:17 | Тэгэхэд нь тэр тэднийг хараад, Тэгвэл, Барилгачдын голсон тэрхүү чулуу нь булангийн анхдагч болдог хэмээн бичигдсэн энэ зүйл юу юм бэ? | |
Luke | MonKJV | 20:18 | Тэр чулуун дээр унах хэн боловч бутарна. Харин энэ нь хэн дээр унана, түүнийг нунтаг болгоно гэлээ. | |
Luke | MonKJV | 20:19 | Тэгэхэд тухайн үед ахлах тахилч нар болон бичээчид түүнд гар хүрэхийг эрмэлзсэн боловч ард түмнээс айв. Учир нь тэрбээр энэ зүйрлэлийг өөрсдийнх нь эсрэг ярьсан гэдгийг тэд ойлгожээ. | |
Luke | MonKJV | 20:20 | Улмаар түүнийг ажиглан, үгсээс нь олзолж, түүнийг захирагчийн эрхшээл, эрх мэдэлд тушаахын тулд өөрсдөө зөв шударга хүн мэт дүр үзүүлдэг туршуулуудыг тэд илгээжээ. | |
Luke | MonKJV | 20:21 | Тэгэхэд тэд түүнээс, Багш аа, та зөв хэлж, заан сургадгийг бас та дүр төрхийг хүлээж авдаггүй, харин Шүтээний замыг үнэнээр заан сургадгийг бид мэднэ. | |
Luke | MonKJV | 20:24 | Надад нэг динаарион харуулаадах. Үүнд хэний дүрс болон бичээс байна вэ? гэв. Тэгтэл тэд Кайсарынх гэж хариуллаа. | |
Luke | MonKJV | 20:25 | Тэгэхэд нь тэр тэдэнд, Тэгвэл Кайсарын юмсыг Кайсарт нь мөн Шүтээний юмсыг Шүтээнд нь өг гэв. | |
Luke | MonKJV | 20:26 | Тэгээд тэд ард түмний өмнө түүний үгсээс олзолж чадсангүй. Улмаар тэд түүний хариултанд гайхаж, чимээгүй болов. | |
Luke | MonKJV | 20:27 | Тэгтэл босголт байдаггүй гэж үгүйсгэдэг Саддукачуудын зарим нь ирээд, түүнээс асууж, | |
Luke | MonKJV | 20:28 | Багш аа, Мошээ бидэнд, Хэрэв хэн нэгний ах дүү нь эхнэртэй байгаад улмаар тэр хүүхэдгүй нас барвал ах дүү нь эхнэрийг нь авч, ах дүүдээ үр удам бий болго хэмээн бичсэн. | |
Luke | MonKJV | 20:30 | Тэгээд хоёр дахь нь түүнийг эхнэрээ болгож авсан бөгөөд тэр ч бас хүүхэдгүй нас барлаа. | |
Luke | MonKJV | 20:31 | Улмаар гурав дахь нь мөн үүнчлэн долоо дахь нь ч бас түүнийг авчээ. Тэд хүүхэд үлдээгээгүй бөгөөд нас барсан. | |
Luke | MonKJV | 20:33 | Тийм учраас босголтонд тэр эмэгтэй хэнийх нь эхнэр болох вэ? Учир нь долуулаа түүнийг эхнэрээ болгосон гэв. | |
Luke | MonKJV | 20:35 | Харин мөнөөх дэлхийг бас үхэгсдээс босголтыг олж авахад зохистойд тооцогдсон хүмүүс гэрлэхгүй бас гэрлүүлэгдэхгүй. | |
Luke | MonKJV | 20:36 | Мөн тэд цаашид үхэх боломжгүй. Яагаад гэвэл тэд элч нартай адил бөгөөд босголтын хүүхдүүд байгаагаараа Шүтээний хүүхдүүд юм. | |
Luke | MonKJV | 20:37 | Эдүгээ бүр Мошээ бутны дэргэд, Эзэнийг Аврахаамын Шүтээн, Ицхаакийн Шүтээн, Иакоовын Шүтээн гэж дуудахдаа үхэгсэд босгогдсон гэдгийг харуулсан. | |
Luke | MonKJV | 20:38 | Үнэхээр тэр бол үхэгсдийн Шүтээн биш, харин амьдынх юм. Учир нь түүнд бүгд амьд гэжээ. | |
Luke | MonKJV | 20:44 | Тиймээс Давийд түүнийг Эзэн гэж дуудаж байгаа юм бол тэр яаж хүү нь байх билээ? гэв. | |
Luke | MonKJV | 20:46 | Бичээчдээс болгоомжил. Тэд урт уужтай явахыг хүсдэг бөгөөд зээлүүд дэх мэндчилэлд, синагогиуд дахь гол суудалд, найрууд дахь хүндтэй байранд дуртай. | |
Chapter 21
Luke | MonKJV | 21:1 | Тэгээд тэрбээр өөдөө харж, эрдэнэсийн сан руу өргөлүүдээ шидэж буй баячуудыг харав. | |
Luke | MonKJV | 21:3 | Тэгээд тэр, Үнэхээр энэ ядуу бэлэвсэн эмэгтэй бүхнээс илүүг шидлээ гэдгийг би та нарт хэлье. | |
Luke | MonKJV | 21:4 | Учир нь тэд бүгдээрээ бялхсан байдлаасаа Шүтээний өргөлүүд рүү шидсэн. Харин энэ эмэгтэй хомс байдлаасаа байгаа бүх амин зуулгаа шидлээ гэв. | |
Luke | MonKJV | 21:5 | Тэгэхэд сүм гоё чулуунууд болон бэлэгнүүдээр хэрхэн чимэглэгдсэн тухай зарим нь ярьж байхад тэр, | |
Luke | MonKJV | 21:6 | Та нарын харж байгаа энэ зүйлсийн хувьд чулуу, чулуун дээрээ нураагдахгүйгээр үлдэхгүй тэр өдрүүд ирэх болно гэв. | |
Luke | MonKJV | 21:7 | Тэгэхэд тэд түүнээс асууж, Багш аа, эдгээр зүйл хэзээ болох вэ? Мөн эдгээр зүйл болох үед ямар шинж тэмдэг байх вэ? гэлээ. | |
Luke | MonKJV | 21:8 | Тэгтэл тэр, Олон хүн, Би бол Христ гэж миний нэрээр ирэх учраас төөрөлдөхгүй байхыг анхаар. Мөн тэр цаг ойртож байна. Тийм учраас тэдний араас бүү яв. | |
Luke | MonKJV | 21:9 | Харин дайнууд болон үймээн самууны тухай сонсохдоо бүү ай. Учир нь эдгээр зүйл эхлээд болох ёстой. Гэхдээ төгсгөл нь тэр даруйдаа биш гэв. | |
Luke | MonKJV | 21:11 | Мөн өөр өөр газарт нүсэр газар хөдлөлтүүд, өлсгөлөнгүүд, тахлууд болно. Бас тэнгэрээс аймшигт үзэгдлүүд бас агуу шинж тэмдгүүд байх болно. | |
Luke | MonKJV | 21:12 | Харин энэ бүхнээс өмнө миний нэрнээс болоод хүмүүс та нарт гараа хүргэн, та нарыг хавчиж, синагогиудад болон шоронгуудад тушааж мөн хаад болон захирагчдын өмнө аваачна. | |
Luke | MonKJV | 21:15 | Учир нь та нарын бүх заргалдагч няцааж бас эсэргүүцэж үл чадах тийм ам болон мэргэн ухааныг би та нарт өгнө. | |
Luke | MonKJV | 21:16 | Тэгээд та нар эцэг эх, ах дүү, хамаатан садан, найз нөхдийн аль алинаар нь тушаагдана. Мөн тэд та нарын заримыг алуулна. | |
Luke | MonKJV | 21:20 | Тэгээд та нар Иерусалимыг армиудаар бүслэгдсэнийг харахдаа тэр үед үүний эзгүйрэл ойрхон буйг мэдэх болно. | |
Luke | MonKJV | 21:21 | Тэр үед Иудаиад байгчид нь уулс руу зугтаг. Мөн үүний дунд байгчид нь гарч яваг. Тэгээд улс улсад байгчид нь үүн рүү бүү орог. | |
Luke | MonKJV | 21:22 | Учир нь бичигдсэн бүх зүйл биелэгдэхийн тулд эдгээр нь өшөө авалтын өдрүүд байх юм. | |
Luke | MonKJV | 21:23 | Түүнчлэн тэр өдрүүдэд хэвлийдээ хүүхэдтэй нь бас хөхүүлдэг нь гаслантай яа! Учир нь тэр нутагт асар их гай зовлон мөн энэ ард түмний дээр хилэгнэл байх болно. | |
Luke | MonKJV | 21:24 | Мөн тэд илдний ирээр унаж улмаар бүх үндэстэн рүү олзлогдон хөтлөгдөнө. Тэгээд Жүүд бусчуудын цаг үе гүйцээгдэх хүртэл Иерусалим Жүүд бусчуудад талхлагдана. | |
Luke | MonKJV | 21:25 | Тэгээд нар, сар, однуудад шинж тэмдгүүд бас дэлхий дээр үндэстнүүдийн зовнил сандралтай хамт бий болно. Мөн тэнгис болон давалгаанууд хүрхэрнэ. | |
Luke | MonKJV | 21:26 | Хүмүүс айдас болон дэлхий дээр ирж байгаа зүйлсийг хүлээх хүлээлтээс болоод зүрх сэтгэлдээ муужирна. Учир нь тэнгэрийн хүчнүүд сэгсрэгдэнэ. | |
Luke | MonKJV | 21:27 | Тэгээд тэд дараа нь хүмүүний Хүүг үүлэн дунд хүч чадал болон агуу сүр жавхаатайгаар ирж буйг харах болно. | |
Luke | MonKJV | 21:28 | Мөн энэ зүйлс болж эхлэхэд та нар цэх зогсоод, толгойгоо өргө. Учир нь та нарын зольж авахуулалт ойртож байна гэв. | |
Luke | MonKJV | 21:30 | Эдүгээ эднийг нахиалахад та нар өөрсдөө хараад, зун хэдийнээ ойрхон байгааг мэддэг. | |
Luke | MonKJV | 21:31 | Тэгээд та нар энэ зүйлс болохыг хараад, Шүтээний хаанчлал ойрхон буйг яг үүнчлэн мэд. | |
Luke | MonKJV | 21:34 | Тиймээс та нар өөрсдөдөө анхаар. Эс бөгөөс зүрх сэтгэл чинь шарталт, согтуурал мөн амьдралын зовнилуудад дарагдаж улмаар та нар дээр тэр өдөр гэнэт ирнэ. | |
Luke | MonKJV | 21:35 | Яагаад гэвэл энэ нь хамаг дэлхийн гадаргуу дээр оршин суугч бүхний дээр урхи мэт ирнэ. | |
Luke | MonKJV | 21:36 | Тиймээс сонор сэргэг бай. Тэгээд болох эдгээр бүх зүйлээс зугтахад бас хүмүүний Хүүгийн өмнө зогсоход зохистой нэгэн байлгаач гэж үргэлж гуйлт хий гэлээ. | |
Luke | MonKJV | 21:37 | Тэгээд тэрбээр өдөр нь сүмд заан сургаж харин шөнө нь явж, Чидуны гэдэг ууланд хоноглодог байв. | |
Chapter 22
Luke | MonKJV | 22:2 | Тэгэхэд мөнөөх ахлах тахилч нар болон бичээчид түүнийг яаж алахаа эрэлхийлэв. Учир нь тэд ард түмнээс айжээ. | |
Luke | MonKJV | 22:4 | Тэгээд тэр явж, ахлах тахилч нар болон харуулын ахмадуудад түүнийг хэрхэн тушаах талаар тэдэнтэй ярилцжээ. | |
Luke | MonKJV | 22:6 | Тэгэхэд нь тэр бүрэн зөвшөөрч улмаар цугласан олныг байхгүйд түүнийг тэдэнд тушаах завшааныг эрэлхийлэв. | |
Luke | MonKJV | 22:7 | Тэгээд исгээгүй талхны өдөр боллоо. Тэр үед Дээгүүр өнгөрөхийн хурга нядлагдах ёстой байдаг. | |
Luke | MonKJV | 22:8 | Тэгээд тэрбээр Пээтрос болон Иоаннисийг илгээн, Яваад, бид Дээгүүр өнгөрөхийг идэхийн тулд бидэнд бэлд гэлээ. | |
Luke | MonKJV | 22:10 | Тэгтэл тэр тэдэнд, Ажигтун, та нарыг хот руу ороход усны сав барьсан нэг хүн та нартай тааралдана. Тэр хаашаа орно, тэр айл руу нь дагаж ор. | |
Luke | MonKJV | 22:11 | Тэгээд та нар гэрийн эзэнд, Багш танд, Би шавь нартайгаа дээгүүр өнгөрөхийг идэх тэрхүү зочдын өрөө хаана байна вэ? гэсэн гэж хэл. | |
Luke | MonKJV | 22:13 | Улмаар тэд яваад, өөрсдөд нь хэлсэнчлэн олжээ. Тэгээд тэд дээгүүр өнгөрөхийг бэлдэв. | |
Luke | MonKJV | 22:14 | Ингээд цаг нь болоход тэр бас түүнтэй хамт мөнөөх арван хоёр төлөөлөгч хооллохоор суулаа. | |
Luke | MonKJV | 22:15 | Тэгээд тэр тэдэнд, Би зовохоосоо өмнө энэ дээгүүр өнгөрөхийг та нартай хамт идэхийг тэчьяадлаар хүссэн. | |
Luke | MonKJV | 22:16 | Учир нь би та нарт хэлье. Шүтээний хаанчлалд энэ нь биелэгдэх хүртэл би цаашид үүнээс идэхгүй гэв. | |
Luke | MonKJV | 22:18 | Учир нь би та нарт хэлье. Шүтээний хаанчлал ирэх хүртэл би усан үзмийн жимснээс уухгүй гэлээ. | |
Luke | MonKJV | 22:19 | Тэгээд тэрбээр талх аваад талархан улмаар хугалж тэдэнд өгөөд, Энэ бол та нарын төлөө өгөгдөж буй миний бие. Миний дурсамжийн төлөө үүнийг үйлд гэв. | |
Luke | MonKJV | 22:20 | Үүнчлэн бас хоолны дараа тэрхүү аягыг аваад, Энэ аягатай бол та нарын төлөө урсгагдаж буй миний цусан дахь шинэ гэрээ юм. | |
Luke | MonKJV | 22:22 | Тэгээд үнэндээ хүмүүний Хүү тогтоогдсоны дагуу явж байна. Харин өөрөөр нь тэр тушаагдах тэр хүн гаслантай яа! гэлээ. | |
Luke | MonKJV | 22:23 | Тэгтэл тэдний хэн нь энэ зүйлийг хийх гэж байгааг тэд өөр хоорондоо асуун шалгааж эхлэв. | |
Luke | MonKJV | 22:25 | Тэгэхэд нь тэр тэдэнд, Жүүд бусчуудын хаад хүмүүсээ ноёрхдог. Тэгээд тэдний дээр эрх мэдлээ хэрэгжүүлдэг тэд буянтнууд гэж нэрлэгддэг. | |
Luke | MonKJV | 22:26 | Харин та нар ийм байж болохгүй. Үнэндээ та нарын дундах хамгийн агуу нь залуухан нь мэт мөн ахлагч нь үйлчлэгч мэт байг. | |
Luke | MonKJV | 22:27 | Учир нь хооллохоор хажуулж байгаа эсвэл үйлчилж байгаагийн хэн нь илүү агуу вэ? Хооллохоор хажуулж байгаа нь биш үү? Харин би та нарын дунд үйлчилдэг нь мэт байдаг. | |
Luke | MonKJV | 22:30 | та нар миний хаанчлалд миний ширээнд идэж бас ууж мөн Израйлийн арван хоёр овгийг шүүн, хаан суудлуудад суухын тулд юм гэлээ. | |
Luke | MonKJV | 22:31 | Улмаар Эзэн, Сиймон, Сиймон, ажигтун. Сатаан та нарыг буудай шиг шигшихийн тулд та нарыг авахаар нэхсэн. | |
Luke | MonKJV | 22:32 | Гэвч итгэл чинь бүү зогсог гэж би чиний төлөө гуйсан. Тэгээд чи эргэх үедээ ахан дүүсээ батжуул гэв. | |
Luke | MonKJV | 22:33 | Тэгэхэд тэр түүнд, Эзэн, би тантай хамт шорон руу ч, үхэл рүү ч бас явахад бэлэн байна гэлээ. | |
Luke | MonKJV | 22:34 | Гэтэл тэр, Би чамд хэлье, Пээтрос. Чи намайг мэдэхгүй гэж энэ өдөр гурван удаа үгүйсгэхээс нааш азарган тахиа донгодохгүй гэв. | |
Luke | MonKJV | 22:35 | Тэгээд тэр тэдэнд, Би та нарыг богц, хэтэвч мөн гуталгүй явуулахад та нар юмаар дутаагүй биз дээ? гэв. Тэгэхэд нь тэд, Юугаар ч дутаагүй гэлээ. | |
Luke | MonKJV | 22:36 | Тэгтэл тэр тэдэнд, Харин одоо богцтой нь богцоо үүнчлэн хэтэвчээ ч бас аваг. Тэгээд илдгүй нь хувцсаа зараад, нэгийг худалдаж аваг. | |
Luke | MonKJV | 22:37 | Учир нь одоо надад, Тэрбээр хууль зөрчигчдийн дунд тоологдсон гэж бичигдсэн энэ зүйл биелэгдэх ёстойгэдгийг би та нарт хэлье. Яагаад гэвэл надад хамаатай зүйлст төгсгөл бий гэжээ. | |
Luke | MonKJV | 22:38 | Тэгэхэд нь тэд, Эзэн, ажигтун. Энд хоёр илд байна гэв. Тэгтэл тэр тэдэнд, Энэ хангалттай гэлээ. | |
Luke | MonKJV | 22:39 | Тэгээд тэр гараад, заншсан ёсоороо Чидуны уул руу явав. Тэгэхэд шавь нар нь ч бас түүнийг дагажээ. | |
Luke | MonKJV | 22:40 | Тэгээд тэр мөнөөх газарт ирээд тэдэнд, Та нар сорилт руу орохгүйн тулд гуйлт хий гэв. | |
Luke | MonKJV | 22:42 | Аав аа, хэрэв та хүсвэл энэ аягыг надаас зайлуулаач. Гэвч миний хүсэл биш, харин таных биелэгдэг гэж гуйлаа. | |
Luke | MonKJV | 22:44 | Тэгээд шаналалд байсан тэр улам шаргуу гуйлт хийлээ. Тэгэхэд түүний хөлс цусны том дуслууд шиг газарт унаж байв. | |
Luke | MonKJV | 22:45 | Улмаар тэрбээр гуйлтаасаа босож, шавь нар луугаа очихдоо гуниглалаас болоод унтаж байгааг нь олж харжээ. | |
Luke | MonKJV | 22:46 | Тэгээд тэр тэдэнд, Та нар юунд унтана вэ? Та нар сорилт руу орохгүйн тулд босож, гуйлт хий гэв. | |
Luke | MonKJV | 22:47 | Ийнхүү түүнийг ярьж байх зуур ажигтун, бөөн хүн бас тэдний өмнө Иудаас гэгддэг арван хоёрын нэг явж байв. Тэгээд тэрбээр Есүсийг үнсэхээр түүн рүү ойртлоо. | |
Luke | MonKJV | 22:49 | Тэгэхэд түүний эргэн тойронд байгсад юу болох гэж байгааг хараад түүнд, Эзэн, бид илдээр цавччих уу? гэлээ. | |
Luke | MonKJV | 22:50 | Тэгээд тэдний нэг нь тэргүүн тахилчийн нэг боолыг цавчсан бөгөөд баруун чихийг нь тастав. | |
Luke | MonKJV | 22:51 | Тэгэхэд нь Есүс, Та нар үүнийг ч зөвшөөр гэж хариулав. Тэгээд түүний чихэнд хүрсэн бөгөөд түүнийг эдгээжээ. | |
Luke | MonKJV | 22:52 | Тэгээд Есүс өөр лүү нь ирсэн ахлах тахилч нар болон сүмийн харуулын ахмадууд мөн ахлагч нарт, Та нар хулгайчийн эсрэг мэт сэлэм, шийдэмтэй ирээ юү? | |
Luke | MonKJV | 22:53 | Би өдөр бүр та нартай хамт сүм дотор байхад та нар миний эсрэг гар сунгаагүй. Харин энэ бол та нарын цаг бас харанхуйн хүч юм гэлээ. | |
Luke | MonKJV | 22:54 | Улмаар тэд түүнийг барьж, түүнийг тэргүүн тахилчийн гэрт хөтлөн авчирлаа. Тэгэхэд Пээтрос холоос дагажээ. | |
Luke | MonKJV | 22:55 | Тэгээд тэд хашааны голд түүдэг асаагаад, бөөндөө суухад нь Пээтрос тэдний дунд суув. | |
Luke | MonKJV | 22:56 | Тэгэхэд түүдгийн дэргэд сууж буй түүнийг нэг шивэгчин хараад, түүн рүү нухацтай харж, Энэ хүн ч бас түүнтэй хамт байсан гэлээ. | |
Luke | MonKJV | 22:58 | Мөн хэсэг хугацааны дараа өөр нэгэн түүнийг хараад, Чи ч бас тэдний нэг байна гэв. Тэгэхэд нь Пээтрос, Хүн гуай, би биш гэлээ. | |
Luke | MonKJV | 22:59 | Тэгээд нэг цаг орчмын дараа өөр нэгэн, Үнэхээр энэ залуу бас түүнтэй хамт байсан. Учир нь тэр ч бас Галийл хүн байна гэж итгэлтэйгээр батлав. | |
Luke | MonKJV | 22:60 | Тэгэхэд Пээтрос, Хүн гуай, чиний юу хэлээд байгааг би мэдэхгүй байна гэлээ. Тэгээд түүнийг ийн ярих зуур тэр даруй азарган тахиа донгоджээ. | |
Luke | MonKJV | 22:61 | Улмаар Эзэн эргэж, Пээтрос руу харав. Тэгэхэд Пээтрос, Азарган тахиа донгодохоос өмнө чи намайг гурвантаа үгүйсгэнэ гэсэн үгийг Эзэн өөрт нь хэрхэн хэлж байсныг санав. | |
Luke | MonKJV | 22:64 | Улмаар түүний нүдийг боож, нүүр лүү нь алгадаад түүнээс, Эш үзүүлээдэх. Чамайг цохисон нь хэн бэ? гэж асуулаа. | |
Luke | MonKJV | 22:66 | Тэгээд өдөр болмогц ард түмний ахлагч нар болон ахлах тахилч нар мөн бичээчид хамтдаа ирээд, түүнийг зөвлөл рүүгээ аваачиж, | |
Luke | MonKJV | 22:67 | улмаар, Чи мөнөөх Христ мөн үү? Бидэнд хэлээдэх гэв. Тэгэхэд нь тэр тэдэнд, Хэрэв би та нарт хэлбэл та нар итгэхгүй. | |
Luke | MonKJV | 22:69 | Энэ цагаас хойш хүмүүний Хүү Шүтээний хүч чадлын баруун гар талд залрах болно гэлээ. | |
Luke | MonKJV | 22:70 | Тэгтэл бүгд, Тэгээд чи Шүтээний хүү мөн юм уу? гэжээ. Тэгэхэд нь тэр тэдэнд, Би бол мөн гэдгийг та нар хэлж байна гэлээ. | |
Chapter 23
Luke | MonKJV | 23:2 | Улмаар тэд, Энэ хүн үндэстэнг мунхруулж, өөрийгөө Христ Хаан мөн гэж хэлэн, Кайсарт татвар өгөхийг хориглож байхыг бид олж харсан хэмээн түүнийг буруутгаж эхэллээ. | |
Luke | MonKJV | 23:3 | Тэгтэл Пилаатос түүнээс, Чи Жүүдүүдийн Хаан юм уу? гэж асуужээ. Тэгэхэд тэр хариулж түүнд, Та хэлж байна гэв. | |
Luke | MonKJV | 23:4 | Тэгэхэд Пилаатос ахлах тахилч нар болон хүмүүст, Би энэ хүнээс ямар ч гэм бурууг олохгүй байна гэжээ. | |
Luke | MonKJV | 23:5 | Харин тэд улам ширүүсэж, Тэрбээр Галийлаас эхлээд энэ газар хүртэл бүх Иудаиа даяар заан сургахдаа ард түмнийг хутган үймүүлдэг гэлээ. | |
Luke | MonKJV | 23:7 | Улмаар Ироодисийн эрх мэдэлд байдгийг нь мэдмэгцээ түүнийг Ироодис руу илгээлээ. Тухайн үед тэр ч бас Иерусалимд байжээ. | |
Luke | MonKJV | 23:8 | Тэгээд Ироодис Есүсийг харахдаа, ихэд баярлав. Учир нь тэр түүний тухай олон зүйл сонссон тул түүнийг эртнээс харахыг хүсдэг байжээ. Мөн түүгээр хийгдсэн зарим гайхамшгийг харна гэж тэр найдаж байв. | |
Luke | MonKJV | 23:10 | Тэгэхэд ахлах тахилч нар болон бичээчид босож зогсоод, түүнийг эрчимтэй буруутгалаа. | |
Luke | MonKJV | 23:11 | Тэгэхэд нь Ироодис цэргүүдийнхээ хамт түүнийг зэвүүцэж бас тохуурхан, гоёмсог нөмрөг түүнд өмсгөөд, түүнийг Пилаатос руу буцаав. | |
Luke | MonKJV | 23:12 | Тэгээд тэр өдөр Пилаатос, Ироодис хоёр нэг нэгтэйгээ андууд болжээ. Учир нь тэд хоорондоо өмнө нь дайсагналд байсан юм. | |
Luke | MonKJV | 23:14 | тэдэнд, Энэ хүн ард түмнийг турхирдаг гэж та нар над руу авчирсан. Тэгтэл ажигтун, Би энэ хүнийг та нарын өмнө байцаагаад, та нарын түүнийг буруутгаж байгаа гэм бурууг түүнээс олсонгүй. | |
Luke | MonKJV | 23:15 | Үнэндээ Ироодис хүртэл олоогүй. Учир нь би та нарыг түүн рүү илгээсэн. Тэгтэл ажигтун, түүнд үхэл хүртээхээр юу ч хийгээгүй байна. | |
Luke | MonKJV | 23:18 | Гэтэл тэд, Энэ хүнийг зайлуул. Харин Варавваасыг бидэнд суллаж өг гэж нэгэн зэрэг хашгирчээ. | |
Luke | MonKJV | 23:19 | (Энэ хүн хотод дэгдээсэн нэгэн үймээн болон аллагаас болоод шоронд хаягдсан байжээ.) | |
Luke | MonKJV | 23:22 | Гэсэн ч тэр гуравдахь удаагаа тэдэнд, Яагаад, тэр ямар ёрын мууг үйлдсэн юм бэ? Би түүнээс ямар ч үхлийн гэм бурууг олоогүй. Тийм учраас би түүнийг шийтгээд улмаар явуулъя гэв. | |
Luke | MonKJV | 23:23 | Харин тэр цовдлогдсон байхыг тэд шаардан, чанга дуугаар шавдуулжээ. Тэгээд тэдний болон ахлах тахилч нарын дуу хоолой дийлэв. | |
Luke | MonKJV | 23:25 | Тэгээд тэр тэдэнд үймээн болон аллагаас болоод шоронд хаягдсан, тэдний шаардсан хүнийг суллаж өгчээ. Харин Есүсийг тэдний хүсэлд тушаалаа. | |
Luke | MonKJV | 23:26 | Тэгээд тэд түүнийг авч явах зуураа хөдөөнөөс ирж байсан нэгэн Кюрина хүн Сиймон гэгчийг бариад, түүний дээр Есүсийн загалмайг үүрүүлэхээр тавьж, араас нь дагуулав. | |
Luke | MonKJV | 23:27 | Мөн хүмүүсээс маш олон нь бас эмэгтэйчүүдээс олон нь түүнийг дагажээ. Тэр эмэгтэйчүүд түүний төлөө бас цээжээ дэлдэн уйлж, гашуудаж байлаа. | |
Luke | MonKJV | 23:28 | Харин Есүс тэдэн рүү эргэж, Иерусалимын охид оо. Миний төлөө бүү уйл. Харин өөрсдийнхөө төлөө болон хүүхдүүдийнхээ төлөө уйл. | |
Luke | MonKJV | 23:29 | Учир нь ажигтун, Хүүсэр болон хэзээ ч үр тээж байгаагүй хэвлийнүүд бас хэзээ ч хөхүүлж байгаагүй хөхнүүд жаргалтай гэж тэд хэлэх өдрүүд ирж байна. | |
Luke | MonKJV | 23:30 | Тэр үед тэд уулсад, Бидэн дээр унаач гэж бас толгодод, Биднийг бүрхээч гэж хэлж эхлэх болно. | |
Luke | MonKJV | 23:31 | Учир нь хэрэв тэд эдгээрийг ногоон модноор үйлдэж байгаа бол хуурайгаар нь юу тохиолдох вэ? гэв. | |
Luke | MonKJV | 23:33 | Тэгээд тэд Кранион гэгддэг газарт ирээд, тэндээ түүнийг болон гэмт хэрэгтнүүдийг, нэгийг нь түүний баруун талд харин нөгөөг нь зүүн талд нь цовдолжээ. | |
Luke | MonKJV | 23:34 | Гэтэл Есүс, Аав аа, тэднийг уучлаач. Учир нь тэд юу хийж байгаагаа мэдэхгүй байна гэлээ. Тэгтэл тэд хувцсыг нь ялгаад, шавга орхив. | |
Luke | MonKJV | 23:35 | Тэгэхэд хүмүүс ажиглан зогсож байлаа. Мөн захирагчид ч бас тэдэнтэй хамт басамжлан, Тэр бусдыг аварсан. Хэрэв тэрбээр Христ, Шүтээнээс сонгогдсон нэгэн мөн л юм бол өөрийгөө авраг гэв. | |
Luke | MonKJV | 23:36 | Тэгтэл цэргүүд ч бас түүнийг тохуурхан, түүн дээр ирээд, түүн рүү цагаан цуу ойртуулж | |
Luke | MonKJV | 23:38 | Тэгээд түүний дээр бас, ЭНЭ БОЛ ЖҮҮДҮҮДИЙН ХААН гэсэн бичээс грек, латин, еврей үсгээр бичигдсэн байжээ. | |
Luke | MonKJV | 23:39 | Тэгтэл тэнд өлгөгдсөн гэмт хэрэгтнүүдийн нэг нь түүнийг, Хэрэв чи Христ мөн л юм бол өөрийгөө болон биднийг авраач гэж доромжлов. | |
Luke | MonKJV | 23:40 | Харин нөгөөх нь түүнийг зэмлэн хариулж, Чи адилхан яланд байгаа атлаа Шүтээнээс айхгүй байна уу? | |
Luke | MonKJV | 23:41 | Тэгээд ч бид үйлдсэн хэргүүдийнхээ шанг хүртэж байгаа учраас энэ нь бидэнд үнэхээр шударга. Харин энэ хүн ямар ч хорон мууг үйлдээгүй гэв. | |
Luke | MonKJV | 23:43 | Тэгтэл Есүс түүнд, Үнэхээр би чамд хэлье. Өнөөдөр чи надтай хамт ер бусын цэцэрлэгт байх болно гэв. | |
Luke | MonKJV | 23:46 | Мөн Есүс чанга дуугаар хашгираад, Аав аа, би таны гарт сүнсээ даатгаж байна гэв. Тэгээд тэр ийн хэлээд, сүнсээ тавилаа. | |
Luke | MonKJV | 23:47 | Эдүгээ нөгөө зуутын дарга юу болсныг хараад, Энэ үнэхээр зөв хүн байжээ гэж Шүтээнийг алдаршуулав. | |
Luke | MonKJV | 23:48 | Тэгэхэд энэ үзэгдэл рүү цугларсан бүх хүн болсон зүйлийг хараад, цээжээ дэлдэн буцжээ. | |
Luke | MonKJV | 23:49 | Харин түүнийг мэддэг бүхэн бас түүнийг Галийлаас дагасан эмэгтэйчүүд эдгээрийг ажиглан, хол зогсож байв. | |
Luke | MonKJV | 23:50 | Тэгтэл ажигтун, тэнд зөвлөлийн гишүүн Иосээф гэдэг нэгэн хүн байв. Тэрбээр сайн бөгөөд зөв шударга хүн байжээ. | |
Luke | MonKJV | 23:51 | (Тэрбээр тэдний зорилго болон үйл хэргийг сайшаагаагүй ажээ.) Тэрбээр Жүүдүүдийн хот, Ариматаиагийнх байлаа. Тэр өөрөө ч бас Шүтээний хаанчлалыг хүлээдэг байжээ. | |
Luke | MonKJV | 23:53 | Тэгээд тэр түүнийг аваад, түүнийг маалинган даавуунд ороож, хаданд ухагдсан, дотор нь хүн хэзээ ч тавигдаж байгаагүй булшинд түүнийг тавилаа. | |
Luke | MonKJV | 23:55 | Гэтэл Галийлаас түүнтэй хамт ирсэн эмэгтэйчүүд ч бас нөгөө хүний араас дагажээ. Тэгээд булш болон түүний цогцос хэрхэн тавигдсаныг харав. | |
Chapter 24
Luke | MonKJV | 24:1 | Эдүгээ долоо хоногийн эхний өдөр өглөөгүүр маш эрт тэд бэлдсэн мөнөөх анхилуун үнэртнүүдээ аваад, булш руу очив. Тэгэхэд хэдэн хүн тэдэнтэй хамт байлаа. | |
Luke | MonKJV | 24:4 | Тэгээд ийм явдал болжээ. Үүнд тэд ихэд тэвдэн сандарч байтал ажигтун, гялалзсан хувцастай хоёр хүн дэргэд нь зогсож байлаа. | |
Luke | MonKJV | 24:5 | Тэгэхэд тэд айдаст автаж улмаар нүүрээ газар луу бөхийлгөхөд тэр хоёр тэдэнд, Та нар яагаад амьд нэгнийг үхэгсдийн дунд хайна вэ? | |
Luke | MonKJV | 24:7 | Хүмүүний Хүү гэмт хүмүүсийн гарт тушаагдаж улмаар цовдлогдоод, гурав дахь өдрөө босох ёстой гэж хэрхэн ярьж байсныг сана гэв. | |
Luke | MonKJV | 24:9 | Тэгээд булшнаас буцаж очоод, нөгөө арван нэг болон үлдсэн бүгдэд энэ бүх зүйлийг хэлжээ. | |
Luke | MonKJV | 24:10 | Тэгэхэд эдгээрийг төлөөлөгчдөд хэлэгсэд нь Марийа Магдалиний, Иоанна, Иакоовын ээж Марийа болон эд нартай хамт байсан бусад эмэгтэйчүүд байв. | |
Luke | MonKJV | 24:11 | Гэтэл тэдний яриа өөрсдөд нь хоосон үлгэр мэт санагдсан тул тэд тэдэнд итгэсэнгүй. | |
Luke | MonKJV | 24:12 | Тэгтэл Пээтрос босож, булш руу гүйлээ. Улмаар тонгойж, зөвхөн маалинган даавуунууд нь дангаараа тавиатай байгааг хараад, болсон зүйлд дотроо гайхсаар явж одов. | |
Luke | MonKJV | 24:13 | Тэгэхэд ажигтун, тэр өдөр тэдний хоёр нь Иерусалимаас жаран стаадионд байдаг Эммаус гэдэг тосгон руу явжээ. | |
Luke | MonKJV | 24:15 | Тэгтэл ийм явдал болов. Тэднийг ярилцан, хэлэлцэж байх зуур Есүс өөрөө дөхөж очоод, тэдний хамт явлаа. | |
Luke | MonKJV | 24:17 | Тэгтэл тэр тэдэнд, Та нар алхах зуураа ярилцаж байгаа зүйлс чинь юу вэ? Бас гунигтай байх юм гэв. | |
Luke | MonKJV | 24:18 | Тэгэхэд Клеопас нэртэй нэг нь хариулж түүнд, Та Иерусалимд байгаа атлаа энэ өдрүүдэд тэнд болсон зүйлсийг мэдээгүй ганц гадны хүн үү? гэв. | |
Luke | MonKJV | 24:19 | Тэгэхэд нь тэр тэдэнд, Ямар зүйлсийг? гэлээ. Тэгтэл тэд түүнд, Назаретийн Есүсийн талаар. Тэрбээр Шүтээн болон бүх хүний өмнө үг ба үйл хэрэгтээ аугаа эш үзүүлэгч байсныг | |
Luke | MonKJV | 24:20 | мөн ахлах тахилч нар болон манай захирагчид түүнийг хэрхэн үхлээр яллуулахаар тушаасныг бас түүнийг цовдолсныг. | |
Luke | MonKJV | 24:21 | Харин тэр хүн Израйлийг зольж авах ёстой нь мөн гэдэгт бид бат итгэж байсан. Тэгээд энэ бүхнээс гадна, эдгээр зүйл болсноос хойш гурав дахь өдөр нь өнөөдөр юм. | |
Luke | MonKJV | 24:22 | Гэтэл өглөө эрт булшин дээр байсан манайхны зарим эмэгтэйчүүд ч бас биднийг алмайруулсан. | |
Luke | MonKJV | 24:23 | Улмаар түүний биеийг олоогүй тэд, түүнийг амьд гэж хэлсэн элч нарын үзэгдэлтийг бас харлаа гэсээр ирсэн. | |
Luke | MonKJV | 24:24 | Тэгэхэд нь бидэнтэй хамт байсан хүмүүсийн зарим нь булш руу явсан бөгөөд эмэгтэйчүүдийн хэлсний дагуу байсныг бас олж харсан. Гэсэн ч тэд түүнийг хараагүй юм гэлээ. | |
Luke | MonKJV | 24:25 | Тэгэхэд тэр тэдэнд, Мунхгууд аа, эш үзүүлэгч нарын хэлсэн бүхэнд итгэхдээ зүрх сэтгэлдээ хойрго. | |
Luke | MonKJV | 24:27 | Тэгээд тэр тэдэнд Мошээгээс бас бүх эш үзүүлэгчээс эхлээд бүх бичвэр дэх өөрийнхөө талаарх зүйлсийг тайлбарлажээ. | |
Luke | MonKJV | 24:28 | Улмаар тэд зорьж явсан нөгөө тосгондоо ойртов. Тэгэхэд тэр цаашаа явах гэж байгаа мэт харагджээ. | |
Luke | MonKJV | 24:29 | Гэтэл тэд түүнд тулгаж, Өдөр хэвийж, орой болсон учраас бидэнтэй үлд гэв. Тэгэхэд нь тэр тэдэнтэй үлдэхээр орлоо. | |
Luke | MonKJV | 24:30 | Тэгээд ийм явдал болов. Тэр тэдний хамт хооллохоор хажуулахдаа талх авч ерөөгөөд улмаар хугалж, тэдэнд өгчээ. | |
Luke | MonKJV | 24:31 | Тэгэхэд тэдний нүд нээгдсэн бөгөөд тэд түүнийг танилаа. Тэгтэл тэр тэдэнд үзэгдэхгүй болжээ. | |
Luke | MonKJV | 24:32 | Гэтэл тэд нэг нэгэндээ, Тэрбээр замд бидэнтэй ярилцаж байх зуур бас бичвэрүүдийг бидэнд нээж байх зуур зүрх сэтгэл маань бидний дотор шатаж байсан бус уу? гэв. | |
Luke | MonKJV | 24:33 | Тэгээд яг тэр цагт тэд босож, Иерусалим руу буцлаа. Улмаар цугларсан нөгөө арван нэг болон тэдэнтэй хамт байгсдыг олоод, | |
Luke | MonKJV | 24:35 | Тэгээд тэд замд болсон зүйлсийг мөн тэрбээр талх хугалж байхдаа тэдэнд хэрхэн танигдсаныг ярилаа. | |
Luke | MonKJV | 24:36 | Харин тэднийг ийнхүү ярьж байтал, Есүс өөрөө тэдний дунд зогсоод тэдэнд, Амар тайван та нарт байг гэв. | |
Luke | MonKJV | 24:38 | Тэгэхэд нь тэр тэдэнд, Та нар юунд түгшинэ вэ? Мөн яагаад та нарын зүрх сэтгэлд эргэцүүллүүд төрнө вэ? | |
Luke | MonKJV | 24:39 | Миний гарыг бас миний хөлийг хар. Учир нь би биеэрээ байна. Надад хүр тэгээд хар. Учир нь та нарын надад байгааг харж байгаа шиг махбод болон яс сүнсэнд байдаггүй юм гэжээ. | |
Luke | MonKJV | 24:41 | Тэгэхэд тэд баяр хөөрөөсөө болоод итгэж ядан бас гайхаж байтал тэр тэдэнд, Энд ямар нэг идэх юм та нарт байна уу? гэжээ. | |
Luke | MonKJV | 24:44 | Улмаар тэр тэдэнд, Мошээгийн хууль, эш үзүүлэгч нар бас дууллуудад миний талаар бичигдсэн бүх зүйл биелэгдэх ёстой учраас би та нартай хамт байхдаа энэ үгсийг та нарт ярьсан юм гэв. | |
Luke | MonKJV | 24:46 | улмаар тэдэнд, Ийнхүү бичигдсэн байдаг бөгөөд тийнхүү л болох ёстой. Христ зовж, гурав дахь өдрөө үхэгсдээс босох | |
Luke | MonKJV | 24:47 | бөгөөд гэмшин эргэлт болон гэмүүдээс чөлөөлөлт түүний нэрээр Иерусалимаас эхлээд бүх үндэстнүүдийн дунд тунхаглагдана. | |
Luke | MonKJV | 24:49 | Улмаар ажигтун, Би Эцэгийнхээ амлалтыг та нар дээр илгээж байна. Харин та нар дээрээс хүч чадлаар хучигдах хүртлээ Иерусалим хотод суурьш гэлээ. | |
Luke | MonKJV | 24:50 | Тэгээд тэр тэднийг бүр Витаниа хүртэл дагуулав. Улмаар хоёр гараа өргөөд, тэднийг ерөөлөө. | |
Luke | MonKJV | 24:51 | Тэгтэл ийм явдал болжээ. Тэр тэднийг ерөөж байх зуураа тэднээс холдуулагдаж улмаар тэнгэр лүү авагдав. | |